АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ


СЭТГЭЛЭЭ ТОГТООХ ЦЭГИЙГ ОЛЖ АВАХ НЬ


  • Заримдаа ингэх нь хүчирхүйеэ бэрх санагдана л даа. Бид одоогийн энэ байдалдаа дэндүү дассан учраас хэцүү шүү дээ. Ямар нэгэн бодол юм уу, сэтгэлийн хөдөлгөөнд автаад түүндээ хүлцэнгүй хөтлөгддөг нь бидний зуршил, хэв маяг юм. үүнийгээ өөрчлөх олон янзын арга техник, олон төрлийн зам бий бөгөөд тэдгээрээс хамгийн сайн үр дүнтэйг нь сонгон хэрэглэ. Харин эн түрүүн хийх хамгийн чухал зүйл бол сатаарах үедээ бодлоо буцаан төвлөрүүлэхийн тулд сэтгэлээ тогтоох нэгэн цэгийг олж авах явдал юм. Нэг бодол төрж, сэтгэл дэнслэхэд бид түүнд автаж, тийн автсанаа анзаарахгүй байсаар санаа сэтгэл маань энд биш, аль хэдийн тэнэж одоод дэлхий дээгүүр хэрэн хэсч явааг ухаардаг. Тэгээд сандарч тэвдэн “өө би сатаарчихаж, бясалгахгүй байна. Тоогүй юм боллоо, би амарч тайвширч чадахгүй нь” гэж боддог. Битгий сандар. Зүгээр л эргэж ирээд сэдвээ, сэтгэлээ тогтоох цэгээ сана. Бидний үргэлж хийдэг тун энгийн зүйл учраас хүмүүс заримдаа амьсгалыг санах цэг болгон авдаг. Амьсгалж буйгаа л санана. заримдаа амьсгал гаргахад, заримдаа амьсгал авахад, эсвэл ер нь л амьсгалахаа анхаарна. Сэтгэл санаагаа амьсгал дээрээ тогтоогоод дараа нь биеэ сул тавь. Сэтгэл санаа чинь хаа нэгтээ холдон одож, үүгээр түүгээр давхиж яваа бол сэтгэлээ амьсгал дээрээ тогтоосон гэдгээ л санагтун, тэгээд л болно, өөр юм хийх гэсний хэрэггүй. Тэмцэх хэрэггүй. ”Тоогүй юм, анхаарал сарничихлаа”  гэж  битгий  бол.  Юуч   гэсний   хэрэггүй,      тайван бай. Энэ мэтээр давтан үйлдвэл бясалгал болно.   Давтах нь тун чухалд зүйл мөн, давтсаны ачаар л хүн юм сурдаг шүү дээ. Машин барьж сурах даа яадаг билээ дээ Хаазалж машинаа урагш хөдөлгөнө. Тормосоо гишгэж зогсооно гэдгийг мэдэхэд төвөггүй. Гэтэл яг машин барих нэхээр болдоггүй. Тэгэхээс тэгэх гэсэн шиг тормосоо гишгэхийн оронд хаазалж будилна. Харин дахин давтасаар яваандаа улам л сайжирдаг. Дадлага хий.   Дадлагаар юмыг баттай сурдаг дадлага сургууль бол юм сурах ганц арга мөн. Бясалгал бол дадлага юм. Эхлээд хэрхэн бясалгахын сурах хэрэгтэй, сурсныхаа дараа хийгээд л бай. Үүнээс өөр арга үгүй.
  • buddha.mn

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ