АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

УХАМСАРААР АНААГААХУЙ


PDFХэвлэхИ-мэйл
Хүмүүний өсөлт хөгжилтөнд амсаж мэдэрдэг зүйл бол эхлээд бие, дараа нь сэтгэл гарч ирдэг. Энэ бол уг биеийг бүтээдэг оюун санаа сүнс сүлд юм. Энэ сүнс сүлд биеийг хөгжүүлж, түүнийг хадгалж, эцэст нь биеэс салдаг. Уг Сүнс сүлд, Оршихуй бол анхдагч. Бидэнд байгаа амьдралын энэ эрч хүч нь бидний биеийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог бөгөөд цусыг шахаж, уураг тархины үйл ажиллагааг зохицуулж, эд эс болгоныг амьд байлгадаг. Энэ бие мах бодын тогтолцоонд буй маш олон үйл ажиллагаа энэ амьд эрчим хүчээр хөдөлдөг.

Амьд эрч хүч, уг ухамсар нь бие мах бодын хувирал өөрчлөлтөнд нөлөөлж бас зохицуулах хэмжээлшгүй их чадавхи, хязгааргүй их боломжит чадалтай байдаг. Зугаа цэнгэл, эсвэл зовлон зүдгүүрийг мэдэрдэг нь уг ухамсар, сэтгэл юм. Сэтгэл нүдээр дамжин дэлхийн юмсийг байгаагаар нь хардаг. Сэтгэл чихээр дамжин дуу чимээг сонсдог. Таны сэтгэл, сүнс сүлд нь та болон дэлхий хоорондын харилцахтай шууд холбоотой.

Нойронд сэтгэл дэлхийтэй хамт байдаггүй харин өөрөө өөртэй хамт байж, дахин хүчийг олдог. Дахин үйл ажиллагаанд нэгэн ижил сэтгэл, зугаа цэнгэл, зовлон зүдгүүрт татагдан орж түүнийг төлөвлөн амсаж туулдаг. Нойрон дунд зовлон зүдгүүр, зугаа цэнгэлийн аль аль нь байдаггүй бөгөөд зугаа цэнгэл зовлон хоёрын аль алиныг амсдаггүй. Сэтгэл буцан ирж, ухамсар бүрхүүлдээ эгэн ирдэг. Бүтээхүйн үйл нь үйл ажиллагаанд татагдах, өөрийн эх сурвалж руугаа буцан очих хоёрын ээлжилэн солигдох явц юм. Амралт болоод ажил. Энэ амралт болон ажил, үйл ажиллагаа болон завсарлага хоёрын хооронд буй энэ хэмнэлийг амьдрал гэж нэрлэдэг. Энэ хоёрын нийлбэрийг цугт нь амьдрал гэдэг. Амьдрал бол дан ганц үйл ажиллагаа биш, мөн дан ганц амралт биш. Амьдрал бол энэ хоёрын ээлжилэн солигдохуй юм. Амьдрал өөрөө өөрийгөө анагаах, хөгжүүлэх маш онцгой чадвартай. Тэр ухамсарт буй энэ чадавхи маш гайхалтай. Энэ бүх ертөнцийн бүтээхүйн эмх цэгцийг хадгалагч агуу хүч чадалтай, мөн үндэс бүр хэр өндөр байвал зохилтойг, хаана ногоон байх, хаанаа шар байхыг мэддэг энэ оюун ухаан, тэр ухамсар бол гайхалтай юм. Нэг үр нахиалж гөлөглөхөд, уг ургамалын үр хэрхэн ургах, юу нь хатуу байвал зохилтой, юу нь зөөлөн тэгээд түүний дотор нь юу байвал зохилтой бүх бүтэцүүд энд байдаг. Аливаа нэг ургамлын бүхийл бүтэц нь үр болгонд бэлэн байдаг.

Үүнтэй адил бидний биенд буй эс бүрт буй DNA-(deoxyribonucleic acid-хромсомын генетикийн мэдээлэлийг зөөгч) бидний бүхий л оршихуйн програмыг агуулдаг. Эсийн түвшингийн хувиралд нөлөөлөх нь ургамлын нийт язгуур, түүний цэцэг, түүний бүрэн бүтэн байдлын өөрчлөлтөнд нөлөөлж чаддаг. Бидний оршихуйн төвшин, бидний ухамсарын хамгийн төв дэх өөрчлөлтөнд нөлөөлөхүй гэдэг нь юу вэ? Бид уг эх сурвалж, амьдрах эрч хүчрүү буцан очих хэрэгтэй. Бид тэр эд эс рүүгээ эргэн очих хэрэгтэй. Энэ эх сурвалж бол бидний ухамсар бидний сэтгэл юм. Энэ эх сурвалж, эх булагаас бие мах бод, дархлаа хүч тэнхээ гээд юм бүхнийг зохицуулах хязгааргүй боломжит чадалтай юм. Хэдэн жилийн өмнө, хурдацтай тархдаг нэг төрлийн хорт хавдар туссан эмчтэй Германд тааралдсан. Тэр эмэгтэй тархиндаа хавдартай түүний бүх биеэр хорт хавдар тархсан. Хавдарын эмч түүнийг дээд тал нь гурван сар амьдарна гэж оношилсон байв. Тэр намайг Хеидэлбургт байсныг сонссон бөгөөд надтай уулзахаар нөхрөөрөө дамжуулан ирсэн. Мөн явах бүх бэлтгэлээ хийж, гэрээслэлээ үлдээсэн байв. Тэр мэс заслын эмч дөнгөж 40-тэй. Түүнийг дамнуургаар авчирч, хоёр өдрийн семинарт суулгасан. Би түүнд хэвтэж тааваараа бай гэж хэлсэн. Тэнд байхдаа түүний сэтгэл бага зэрэг дээрдсэн.

Нэг сард Италид бидэнтэй хамт аялан 4 хоногийн курсэд сууж дараа нь Энэтхэгт болох 10 хоногийн хөтөлбөрт оролцсон. Анх курсэд сууснаас хойш одоо 3 жил болоод байна. Түүнийг гурван сар л амьдарна гэж байсан эмч нар түүнд хорт хавдар ор мөргүй алга болсныг хэлсэн. Тэр бага зэрэг турсан ч илүү эрүүл чийрэг, сэтгэл санаа сайхан байв. Энэ өнгөрсөн арван сард Германаас Парист надтай уулзахаар ирсэн. Тэгээд тэнд байхдаа би түүнийг хавдраас салсан талаар эмчийн хувьд шинжлэх ухааны үүднээс юу бодож байгааг нь асуусан. Тэр надад “Үүнийг ойлгох боломж нь эс болгон аливаа нэг ухамсарын үе давхарга, үүлэнцэр энергээр бүрхэгддэг. Энэ энерги эсвэл ухамсарын үүл нь эрч хүчтэй, сэтгэл хангалуун, хольцгүй цэвэрхэн, сэтгэлийн дарамтаас ангид бол уг үүл нь ДНА-ын эсүүд рүү нэвтрэн тэднийг цэвэрлэн залуужуулдаг.” гэж хэлээд “Энэ бол амьсгалын дасгал, Крияа, хагас сар үргэлжилсэн бясалгал зэргээс харж болно. Энэ бол миний олсон цорын ганц боломжийн тайлбар бөгөөд тухайн эсүүд өөрөө дангаараа оршин тогтнодоггүй. Тэд ухамсараар, сэтгэлээр дамжин бүтээхүйд гол үүрэгтэйгээр оршдог.”

Сударшан Крияа дадлагажил, гүн гүнзгий бясалгал нь иймэрхүү бэрхшээлүүдээс салахад тусалсан бөгөөд иймэрхүү хэд хэдэн хэргийг би харсан. Өнгөрсөн жил Лос Анжелест амьдардаг нэг эмч цусан дах хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэхэд биенд байгаа вирусыг устгаж чаддаг. Гэтэл бид уушигныхаа багтаамжийнхаа ердөө л 30 хувийг ашигладаг. Пранаяама дасгал уушигны багтаамжийг нэмэгдүүлж, Сударшан Крияа бие мах бодыг хүчилтөрөгчөөр дүүргэдэг. Бидний биеийн тогтолцоонд хуралдсан бохирдол, хог шаарын ерөн хувь нь амьсгалаар гадагшилдаг. Гүн амьсгалыг ихэсгэсэнээр биеийн системд хуралдсан бохирдол шаар багасдаг. Эдгээр бүх дадлагажил, гэгээлэг оршихуйн ивээл таалал нь өвчний уг сурвалжийг арилгаж чадна.

Тэнд үхэл учруулах өвчин тухайлбал ДОХ-ын вирус эсвэл хорт хавдарын аюулыг өөр нэг өнцөгөөс харъя. Зарим нэгэн хүн үхлийн өвчин туссанаа сонсоод амьдрал нь богинохон гэдэгт итгэдэг. Айдсаас салах нь их чухал. Энэ бол гол зүйл. Үхнэ гэх айдас бүх биеийн системийг эрч хүчтэй болгохоос илүү түүнийг сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулж үхэх хугацааг наашлуулж болно.

Хэрэв та энэ гуравдагч ертөнцийн амьдарлыг ажиглавал олон хүн хэзээ хэзээгүй үхэхээ үл мэдэх газарт ажиллаж амьдардаг. Магадгүй ирэх долоо хоногт бүхий л гэр бүлээрээ хөрс нуралтаас бол газрын хөрснөөс арчигдаж болно. Хаана ч та ажиллаж амьдарлаа ч, нэг зүйл амьдралд тодорхой тэр бол хүн бүр үхнэ. Энд үхдэггүй хүн байна уу?

Монтриал хотод хэсэг хүмүүс надаас ДОХ-ын вирус тээсэн хүмүүст юу гэж хэлбэл зүгээр вэ гэж асуусан. Би тэдэнд тэднийг өрөвдөх хэрэггүй гэж хэлсэн. Тэдэнд өрөвдөл хэрэггүй. Хүмүүс ДОХ-ын вирус тээсэн хүмүүст өрөвч байж тэднийг өмнөөс ууч өрөвч байдлыг мэдрэх хэрэгтэй гэдэг. Би “Битгий уучлалыг мэдэр. Хүн бүр үхнэ. Тэдэнд хэлэх зүйл бол ‘За яахав та надаас өмнө очих юм байна, суудал захиалчихъя. Би бага зэрэг хожуу ирнэ.’ Ямар ч байсан та ч бас үхнэ, би ч үхнэ, хүн бүр үхнэ. Эмч үхнэ, өвчтөн ч үхнэ. Энэ бол хүн бүр үхдэг газар. Үхэл бол ямар нэг хүн бүрт тодорхой, гарцаагүй зүйл.
Харин яаж үхэх нь их чухал—та нүүрэндээ инээмсэглэл тодруулан үхэх үү, аль эсвэл уйтгар гунигтай байнга зовлон тоочин одох уу? Хэн ч хэзээ үхэхээ мэдэхгүй. Та магадгүй ослоор эсвэл газар хөдлөлтөөс чад хийж болох юм. Зөвхөн өвчтэй хүн үхэхгүй эрүүл хүн үхнэ. Өвчлөлт нь үхэлд юу ч хийж үл чадах. Олонх тохиолдолд өвчтэй хүний амьдрал цаг хугацааны хувьд уртасах. Эрүүл хүн голдуу ихэнх тохиолдолд илүү хурдан үхэх.

Айдасын жинхэнэ шалтгааны уг сурвалж нь ойлголтоор, ажиглалтаар шуудхан арилгаж чадна. Уг сэтгэл болон ухамсарын эх сурвалжруу орсноор эрүүл мэндээ буцаан авч чаддаг бөгөөд учир нь цэвэр ухамсар бол цэвэр хайр. Хайр бол энэ дэлхий ертөнцийн хамгийн сайн анагаагч хамгийн дээд эрч хүч юм.

Асуулт: Та хэллээ хайр байхад тэнд айдас үгүй, айдас байхад хайр үгүй. Тэр айдасаас яаж салах вэ? Эхлээд ажигла. Та айдасаа ажигла. Айдас ирэхэд юу болдог вэ? Цээжинд ямар нэг мэдрэмж үүсдэг. Уг мэдрэмжийг илүү гүн орж ажигла. Сэтгэл дэх сэтгэл хөдлөлт бүхэн биенд харилцан адилгүй зохицсон мэдрэмж төрүүлдэг. Уг мэдрэмжийг ажиглах үед уг сэтгэл хөдлөлт нь биенд мэдрэмж болон хувирч улмаар алга болдог. Ойлгов уу? Энэ ажиглах нь бясалгах нэг арга. Та уг мэдрэмжийг ажиглахад, уг мэдрэмж суллагдаж сэтгэл чөлөөтэй болдог.

Хэрэв ажиглалт хийх нь хэцүү бол нэгэнд хамааралтай байх мэдрэмжтэй бай. Би Бурхных, бурхан намайг халамжилдаг. Тэнд намайг халамжилдаг мастер, лам, гэгээнтэн бий. Гэгээн хайр намайг халамжилдаг. Нэгэнтэй хамааралтай байх мэдрэмж нь тэр айдасыг хөөдөг. Та хэн нэгнийх. Та бурханых. Та гэгээнтэнийх. Энэ дэлхийнх, хүчнийх. Энэ мэдрэмж айдасыг сарниулдаг. Энэ бол илүү амар энгийн юм. Хэрэв энэ нь боломжгүй бол бүх юмс түр зуур оршдогийг ойлго. Таны эргэн тойронд буй бүх юмс маш хурдан өөрчлөгддөг. Ядахдаа бүхнийг алдахгүй байхыг хүслээ ч та чадахгүй. Юмс орж ирдэг мөн гарч явдаг. Хүмүүс хүрч ирдэг, холдон оддог. Тэд олон аашинд хувирдаг, сэтгэл бас өөрчлөгддөг. Тантай харьцах тэдний арга мөн өөрчлөгддөг. Юм бүхэн хувирч өөрчлөгддөг. Бүх зүйлс, таны эргэн тойронд байгаа юм бүхэн түр зуурынх гэдгийг ойлго. Дэлхий бүхэлдээ өөрчлөгддөг. Энэ үед та хүч олж авч, тэр үед айдас алга болдог. Айдас бол зууралдахуй, алдахгүй байх бөгөөд харин сул тавих биш. Та амьдралдаа зууралдаж, алдахгүй зүйл нэг ч үгүй. Энд орхихгүй авч үлдэж чадах зүйл танд байгаа юу? Нэгэн өдөр алдахгүй юмсан гэж оролдож байсан юм бүхэндээ баяртай гэж хэлэх болно. Бүхий л юмс үүнд таны өөрийн бие мах бодтойгоо баяртай гэж салах ёс гүйцэтгэнэ.

Энэ мэдрэмж, энэ ойлголт нь таны дотроос маш их хүч чадлыг оргилуулж та инээж чадах болно. Энэ дэлхийд бид бүгд уйлж ирсэн. Энэ дэлхийд мэндлэх яг тэр мөчид та уйлсан. Хэрэв тэр мөчид та уйлаагүй байсан бол таныг уйлуулах байсан. Таны эцэг эх эсвэл эмч бөгсөн дээр чинь алгадан уйлуулна. Та уйлаагүй байсан бол тэд уйлж эхлэх байсан. Бид бүгд энэ ертөнцэд уйлж ирсэн.

Амьдралдаа бид үүнийг илүү ойлгох тусам энэ дэлхийгээс одох мөчид төдий чинээ инээдэг. Энэ бол хувь хүний хувьд өсөлт, цэцэглэлт юм. Та ойлгов уу? Цэцэглэхүй. Тэнд өндөр настай хүмүүс бий. Нэг хачин зүйл гэвэл тэд хэзээ нэгэн цагт үхэх болно гэдэгтээ итгэдэггүй. Хардаа. Тэднээс “Та өнөөдөр үхэхэд бэлэн байна уу?” гэж асуухад “Үгүй.” Яаж мөч агшин бүр эрч хүчтэй амьдрах, улмаар үүнийгээ хэрхэн бид амьдралын төрөлх чанар болтлоо сэрж ухаарах зэргийг өөрийн зан чанартаа бий болгох хэрэгтэй. Бид бие мах бодоо анагаах чадвартай болгохын тулд олон зүйл хийх ёстой. Учир нь энэ амьдралын эрчим таны биеийг анаагааж эрүүлжүүлэх нөлөөтэй юм. Таны сэтгэл айдас, гэм буруу, уур уцаар зэргээс ангид хэдий чинээ уужуу тайван байх тусам та өөрийн биеэ төдий чинээ эрүүл болгож чаддаг.

Уг сэтгэл маш их хүч чадалтай. Магадгүй гадаа 20 хэмийн хүйтэнд хөл нүцгэн алхахад та яах ч үгүй. Танд юу ч тохиолдохгүй. Би энд (Энэтхэгийн Бангалор хот) ирэхээсээ өмнө АНУ-ын Калгар хотод байсан. Тэнд хасах 20 хэм. Хүмүүс “Үгүй, та дулаан гутал хувцас өмс, битгий хөл нүцгэн гар.” Би тэдэнд битгий санаа зов. Тэнд хөлдсөн нууран дээгүүр нь гулгаад их гоё байсан. Таны сэтгэл, ухамсар бол маш хүчирхэг. Гэвч биенд өөрийн хязгаар бий гэдэг нь эргэлзээгүй. “Яах ч үгүй.” гээд энэ боломжтой байлаа ч гал руу үсрэхийг бүү оролд. Хаа сайгүй миний бусдад чухалчилан хэлж заадаг техникүүдийн нэг бол Сударшан Крияа юм. Сударшан–би хэн бэ талаарх зөв үзэл гэсэн утгатай. Нэг цагын дотор хамгийн анхны дадлагажилаар хүчилтөрөгч таныг эрчим хүчээр хангаж, биеийн болон сэтгэлийн эс бүрт нэвчин орж таныг дотоод гүнийг цэвэрлэдэг болохыг та биеэрээ амсах болно. Таны биеийн эс бүр угаагдаж, эрчимээр хангагдаж. илүү хүчилтөрөгчөөр баяждаг. Дотоод шүүрлийн булчирхай нь таны ухамсар, таны сэтгэл санааны үүр хиподаламусын булчирхайтай холбоотой байлгадаг. Тэр бүү хэл өнөөдөр энэ хиподаламус ямар гол үүрэг, функцтэйг эрдэмтэд мэдэхгүй байгаа бөгөөд харин уг булчирхай нь бүх бие мах бодыг нэлэнхүйд нь зохицуулдаг дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой. Гэвч хэдэн мянган жилийн өмнө хүмүүс энэ тухай бичиж байсан. Тэд дотоод шүүрлийн булчирхайн талаар ямар нэг юм мэдэхгүй байсан ч гэлээ тэд “Биений уг газрын төвд бага зэрэг төвлөрөхөд бүх уураг тархины системд эерэгээг нөлөөлж чаддаг.” гэж хэлдэг байсан. Ухамсар нь эдгээр булчирхайгаар дамжиж цэвэршин улмаар биеийн өвчин эсэргүүцэх дархлааг нэмэгдүүлдэг. Санскрит хэлэнд эрүүл мэндийг “сваста” гэдэг. “Сваста” нь хоёр утгатай эрүүл мэнд нөгөө нэг нь хэн нэгэн өөрөө өөртөө буюу амин сүнсэндээ тогтмол байх. Эрүүлжих гэдэг нь төв төвшин гэсэн утгатай. Уг үгийн хамгийн гол санаа нь хэрэв таны сэтгэл төв төвшин, уужуу амгалан аливаа зүйлэнд хоёрдож сатаархаас ангид бол, энэ нь эрүүл мэнд юм. Бидэнд олон удаа эерэг сайхан зүйл бодох санаа олонтоо төрдөг. Энэ нь 100 хувь үр дүнгээ өгдөггүй. Гэхдээ энэ нь зарим нэг эерэг нөлөө үзүүлдэг ч бүр мөсөн биш. Яагаад? Таны ухамсартай бодох сэтгэл нийт ухамсарын арваны нэг нь юм. Олон удаа сэтгэлдээ эерэг сайхан бодлыг тулгаж, энэ нь таны дотоод гүнд сөрөг муу бодлыг соёолуулдог. Гоё сайхан зүйл бодох нь сэтгэлийн дарамт үүсэх шалтаг шалтгаан ч байж болно. Та сайхан бодох, сайхан бодох гэвч муу муухай зүйл дотоод гүнд бий гэдэгт итгэдэг. Хэдий чинээ эерэг сайхан бодлоор тулган бодохыг оролдоно, төдий чинээ таны хаа нэгтээ сөрөг муу бодол дотоод гүнд бий болдог.
Хэрхэн сөрөг муу бодол үүсдэг вэ? Сөрөг бодлын эх сурвалж өөд орох. Сөрөг бодол ирдэг нь сэтгэл дэх стресс дарамт түгшүүрээс болдог. Хүчирхийлэл гардаг нь мөн сэтгэл дэх стресс дарамт түгшүүрээс болдог. Уур уцаар гардаг нь сэтгэл дэх стресс дарамт, түгшүүрээс гардаг. Гутрал цөхрөл ирдэг нь сэтгэл дэх стресс дарамт, түгшүүрээс болдог. Сэтгэл амар, аз жаргалтай хүн сөрөг муу бодол үгүй. Ойлгов уу? Хэдий чинээ зовлонтой байх тусам төдий чинээ сөрөг муу бодол ирэх. Сэтгэл санаагаа эерэг сайхан бодлоор зүлгэхийн оронд өөрөө өөрийн дотоод гүнрүү амьсгалаа мэдрэн, бясалгал хийж, уг системээ цэвэрлэх замаар орж болно. Уг бодлын эх ундарга уруу нэвтрэн орж, сөрөг муу бодлын жинхэнэ уг сурвалж, шалтаг шалтгааныг арилга. Энд нэг их урт удаан хугацаа ордоггүй. Ялангуяа Сударшан Крияаг хийж дадахад энэ тэр даруй үйлчилдэг. Анхлан яг хоёр хоног хийж, улмаар өдөр бүр хориос гучин минут хийснээр бие мах бодыг илүү сайн угааж цэвэрлэн, маш хөнгөн шингэн болгодог. Асуулт: Нэгэнд нэг хүн мэт хамааралтай байх мэдрэмжийг хэрхэн услаж ургуулах вэ? Аливаа нэгэнд хамааралтай байх мэдрэмжийг та ургуулж чадахгүй. Та сэтгэл дэх стресс дарамт айдсаасаа салах үед энэ нэг хүн мэт мэдрэмж нь аяндаа л ирдэг. Аль хэдийнээ бүхий л буй оршихуйнх болох үед та тусдаа биш. Та амьсгалдаг. Танд орж, гардаг агаар энэ хүн рүү мөн тэр хүн рүү ордог. Энэ нь бүх дэлхийгээр нэг зугаалдаг. Нэг ижил агаар, нэг ижил амьсгал. Таны биенд ордог нэг ижил ус ууршин, таны амьсгалаар усны уур хэлбэрээр орж, хаа сайгүй дэгдэн тархдаг. Үүнтэй ижил сэтгэл санаанд энэ нь мөн адил үнэн. Уг сэтгэл нь нэг байрлалдаа байгаад байдаггүй. Сэтгэл бол цахилгаан соронзон талбайтай адил нэг талбар бөгөөд хаа сайгүй байдаг.

Амьдрал бол нэг талбар юм. Бид нэг амьдралын далайд бүхлээрээ хөвдөг. Амьдрал бол энд тэнд байдаг юм гэж бүү бод. Та болон миний хооронд амьдрал дүүргээстэй. Амьдрал бол хаа сайгүй. Биес далай дээр хөвөх холтос мэт. Бид бүгд хаа сайгүй дүүрэн орших амьдралд хөвдөг. Энэ ойлголт таны сэтгэлд батжихад миний, миний, би, би ууссан алга болж хүүхэд шиг байгаагаараа байдаг. Ойлгов уу? Тийм цогц, тийм хангалуун дүүрэн та дотоод гүнээсээ инээмсэглэдэг.

Өөр нэг зүйл бол зовлон шаналалаас салах тухай юм. Та хэн нэг хүнд дуртай, зарим хүнд хайртай тэр үед тэдний өчүүхэн зүйл танд маш том сэтгэлийн шархлааг бий болгодог. Үүнийг та нуруундаа тээдэг. Өнөөдөр хэрхэн энэ сэтгэлийн зовлон шаналалын учрыг олж шийдвэрлэх нь гол бэрхшээл юм. Хоёр хоногийн өмнө нэг хүн ирж, надтай ярилцсан.Тэр “Би дөнгөж саяхан сүйт залуугаасаа хагацлаа. Түүнээс урьд өмнө сонсоогүй сэтгэлийн шаналал гарч байв.” Уг хүнтэй хамт байж, эсвэл уг хүнтэй тусдаа аль нэгээр нь амьдарч эс чадахуй бол сэтгэлийн зовлон шаналал. Энэ бол сэтгэлийн шарх агаад сэтгэлд хоосон орон зай бий болгодог. Энэ нь маш тэвчишгүй хэдий ч сэтгэл санаа үүнийг мэдэрдэг. Энэ бол гал, таныг хэвэнд оруулж сэтгэлий зовлон шаналалаас бодитоор гаргадаг. Энд бага зэрэг мэдлэг, цэцэн билэг уг нөхцөл байдлаас гаргаж чадна. Сэтгэлд шаналал байхад, хэн нэгэнд тус дэм болох ямар ч зөвлөлгөө өгөөд нэмэргүй. Юу ч ажилладаггүй. Та суугаад бясалгал хийхийг хүслээ ч бясалгал үл тохиох. Одоо тэгвэл юу хийх вэ? Танд хайр дэмжлэгтэй хамт олон, тийм нөхцөл бүрдсэн байр, газар, хэрэгтэй. Үгүй бол маш төлөв төвшин, хайр энхрийлэлийн булаг ундарсан хэн нэгний дэргэд холбоо, харилцаатай байх хэрэгтэй. Энэ тохиолдолд сэтгэлийн шаналал арилж болохсон. Гэвч энэ нь удаан хугацаа ордоггүй. Чадсан нэг нь л уг зовлон шаналалаас чөлөөлж чадахсан. Тийм ч учраас Есус “Би бол тэр зам.” гэж хэлсэн. Есусын амьдарч байх үед Ойрхи Дорнод, Иерусалимын зөрчил мөргөлдөөн, боолчлолоос үүдэн хүмүүсийн дунд маш их сэтгэлийн шаналалтай байсан. Өөр ямар ч бясалгал дадлагажил тэдэнд тус болж чадахгүй байсан. Есус хялбархнаар “Надад ир. Би бол тэр зам.” гэж хэлсэн. Тэр хайраараа зовлон шаналалаас нь гаргахад түлхэц үзүүлж чадахсан. Тийм ч учраас Будда мөн ижил зүйл хэлсэн. Будда “Юуны өмнө надад ир. Би юу ч хийхгүй. Миний дэргэд, харилцаатай байхад дотроо байгаа сэтгэлийн зовлон шаналалаа орхиж чадна.” гэж хэлсэн. Та ямар нэг сайн зүйл Есус, Будда эсвэл аливаа гэгээрсэн Мастерт өгдөггүй. Тэр мастерууд танаас авах зүйл үгүй. Тэд та өөрөөсөө зайлуулж үл чадах тэр бүх сэтгэлийн шаналал, хог новшийг л авдаг. Энэ гариг дээр гэгээрсэн мастерууд бүгд хог түүгч. Тэд хог цуглуулахаас өөр таны төлөө хийдэг зүйл үгүй. Энэ дэлхийд танаас авч явж, зайлуулж чадах зүйл бол энэ хог новшноос өөр зүйл нэгээхэн ч үгүй. Нэгэнд хамааралтай байх мэдрэмж, бууж өгөхүй, залбирлын аль нэгээр таны сэтгэл энэ бүх шаардлагагүй, хүнд ачаанаас салж болно. “Эх, төрөлх гэртээ байгаа.” мэт мэдрэхүйтэй байх. Энэ бол өөр нэг сонголт юм. Эхлээд мэдрэмжээ ажиглах өөрийн эсрэг тэрсэлдэх зүйлийг тэвчих. Үүнийг та хийж чадахгүй бол зарим нэг хүнд хамааралтай, ямарнэг мастер эсвэл төв төвшин хүнд очих нь танд тус болох, ба эсвэл Мастерын хайр, гэрэл гэгээгээр та сэтгэлдээ тээсэн хог новш, хүнд ачаагаа нимгэлж чадахсан. Энд ийм гурван үндсэн сонголт бий. Хэн нэг нь энэ бүгдийн аль нэгийг сонгож болно. Асуулт: Энэ тус дэмийг авах мөчид тэнд мастер биеэр байх хэрэгтэй юу?

Уг холбоог мэдрэх нь таны ур чадвараас шалтгаална. Биеэр байх нь эхэндээ хамгийн хамгийн чухал юм. Асуулт: Бясалгал бууж өгөхүйн мэдрэмжийг бидэнд хөгжүүлдэг үү?
Бууж өгөхүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол чухамдаа таны хайр юм. Бясалгалаар сэтгэлийн дарамт ядаргаанаасаа салснаар илүү хайрлам, илүү сэтгэл татам болдог. Бидний хайрлах ур чадвар гэж юу вэ? Бидэнд саад болж чадах тэр өчүүхэн зүйл юу вэ? Бидний зүрхний хэмжигдхүүн юу саад болж чадахаар хэмжигддэг. Хэрэв энэ нь цөөрөм шиг бол ямар ч жижиг чулуу том давалгаа тэнд үүсгэж болно. Харин нуур шиг бол илүү том чулуу хэрэгтэй. Хэрэв энэ нь далай шиг маш өргөн, уужим бол үүнд саад болж чадах зүйл юу ч байхгүй. Уул уналаа ч далай байгаагаараа л үлдэнэ. Ганц ч инч ус үл өргөгдөнө.

Хайр тодорхойлолтын чанад. Сэтгэлийн түгшүүрээс ангид байхад, төрөлх гэр шиг мэдрэхэд, хайр нь аяндаа өөрөө өөрийнх болдог гэж хэлж болно. Юу хайр гэдгийг ойлгуулж чадах зүйл бол таны өөрөө өөрөөр дамжих илүү дээр арга үгүй. Хайр бол чухамдаа сэтгэл хөдлөлт биш харин энэ бол таныг бүтээсэн тэр зүйл, таны оршихуй юм. Үүнийг таньж мэдэхийн тулд, та сэтгэлийн бүх түгшүүрээ орхиж, жинхэнэ эрх чөлөөтэй байх ёстой. Асуулт: Би толгой өвдөх, хүзүүгээ чилэхэд мэдрэмжээ ажиглах техникийг биендээ ашигласаар ирсэн. Гэвч энэ мэдрэмжүүд нь яг л өвчний шинж тэмдэг шиг. Та удаан хугацаагаар шинж тэмдэг нь мэдэгдэхгүй нуугдаж байгаад илэрдэг ДОХ-ын вирус шиг зүйл тусахад үүнд энэ байдлыг харж болох ямар нэг арга байгаа юу? Энэ нь харилцан адилгүй хэлбэр орон зайнд оршдог уу?

Та ажиглан, бясалгал хийн, ухамсар болон цэвэр ухамсарын түвшинд буй сэтгэл дээр илүү анхаарлаа тавьж эхлэхэд таны өвчин эсэргүүцэх боломж нэмэгдэж, өвчилсөн эсүүдийг устгах нь гарцаагүй юм. Та илүү урт хугацааны туршид үүнийг итгэл үнэмшилтэй өөрийгөө бүрэн зориулж хийхэд энэ нь гарцаагүй боломжтой юм. Сэтгэлдээ энэ бол “Өө ДОХ-ын вирус тээгч.” гэх бодлоо ажигла. Энэ бол зарим шинжилгээ хийсэн эмчээс сонссон нөхцөл байдал тийм үү. Үүнийг та ойлгож байна уу? Энэ нь тэнд хэдий чинээ бий гэж та итгэх тусам төдий чинээ өвчин таны биеийн эрхтэн системд улам батжих болно. Үүний оронд бие мах бодонд буй ухамсарын хүч, ухамсарын төрөлх чанарын талаар, та хэн бэ гэх сайхан мэдлэг дээр илүү анхаарлаа тавь. Өвчин дээрээ анхаарлаа тавихаасаа илүү эрүүл мэнд дээрээ анхаарлаа төвлөрүүл. Би та нарт тархины хорт хавдар туссан эмчийн тухай ярьсан шүү дээ. Тэр эмчид тохиолдсон энэ эмчилгээнд итгэж чадамгүй. Тэр эмэгтэй одоо эрүүл, энэ амьдралыг бүрдүүлэгч арга бол хамгаас нууц . Энэ бүгд хэрхэн болдогыг мэддэг хүн нэг ч үгүй. Хэрхэн нүдэнд буй тодорхой эсүүд зөвхөн гэрлийг харж чаддаг. Яагаад толгойнд байрлах эдгээр эсүүд харж чаддаггүй гэж? Энэ нууцыг мэддэг хүн үгүй. Чихэнд байдаг тодорхой эсүүд зөвхөн л дуу чимээг сонсож чаддаг. Энэ ертөнцийн бүтээл бол нууцаар дүүрэн энэ нь агуу нууц. Энэ бол хязгааргүй нууц юм.

Танд шинжлэх ухаанүүнийг мэднэ гэх хуурамч санаа өгдөг. Би бүх шнжлэх ухааны эсрэг зогсоогүй, харин хүмүүс голдуу энэ талаар хагас дутуу мэдлэгтэй байдаг. Хэрэв та гаргуун мэдлэгтэй эмчээс асуувал тэр “Бид биеийн эд эс хэрхэн ажилладаг болохыг, үүнийг хэрхэн бие болж болгодогийг мэдэхгүй.” гэх вий. Шинжлэх ухаан, анагаах ухаан бидний сэтгэл яаж ажилдаггыг мэддэггүй. Бидний бие дотор буй анагаах хүч хэрхэн ажилдагыг бид мэдэхгүй. Бид бүгд хагас шинжлэх ухааныг сурч, хагас эрдэм мэдлэгээр боловсордог ба улмаар бид илүү их эмийн эмчилгээнд итгэдэг. Бид эдгээр янз бүрийн системд илүү их найдаж, өвчин оршдог гэдэгт итгэдэг. Ингэснээр бид сэтгэлийн бодит байдлаас илүү бие мах бодын бодит байдалд илүү найддаг.

Бид сэтгэлдээ үргэлж санаж байх ёстой нэг зүйл бол энэ бүтээхүй нууцаар дүүрэн. Нэгэн өдөр аливаа нууцанд дөхөж очиж болно. Хэдэн арван жилийн өмнө ДОХ-ын вирусын талаар сонссон хүн нэг ч үгүй. Нэг нууц нь нөгөө нэг нууцын араас ил болдог. Хэн нэг нь ухамсарын энэ түвшингөөс, уг сэтгэлийн түвшингээс, энэ болж байгаа бүхий л үүрэгийг тусган авахад энэ бүх үзэгдлүүдийг алмайрах болно. Ухамсарын нууцлагдмал хольцгүй байдалыг танин мэдсэнээр амьдралд танд юу хөөр баясал авчирдаг болохыг танин мэдэх болно. Энэтхэгт сат—чит—ананда гэж дууддаг гурван зүйл бол үнэн, ухамсарлах, төгс жаргал юм. Энэ бол нэгний төрөлх чанар. Та энд байна уу? Энэ бол үнэн. Та үүнийгээ ухамсарлаж байна уу? Та үүнийгээ мэдэрч байна уу? Эдгээр хоёр чанар үнэн, ухамсар байгаа гэдгээ та мэддэг. Өөр нэг зүйл бол төгс жаргал. Та бол төгс жаргал. Эдгээр хоёр зүйлийг мэдвэл, өөрөө өөрийн дотоод гүнд энэ хоёр зүйлэнд сайн бат суурьтай болвол та өөрийгөө төгс жаргал гэдгээ мэднэ. Асуулт: Сэтгэлдээ дүрслэн төсөөлөх тухайлбал, биендээ гэрэл гарган, биендээ байгаа өвчнийг сэтгэлдээ дүрслэн устгах зэрэг дадлагажил ямар вэ? Ийм төрлийн дадлагажилыг хэрхэн мэдрэх вэ?

Үгүй. Эдгээр үйл явц нь гүн ач холбогдолтой биш. Учир нь энэ бүгд бялууг кремээр бүрэхтэй адил юм. Та заримдаа бялууг кремээр бүрж болно. Гэвч тэнд бялууг бүрэх крем хэрэгтэй. Хэрэв танд бялуу байхгүй бол кремээр дангаар тослох нь тус болохгүй. Асуулт: Бид бие биенээ хайрлах, бие биенийгээ анагаах өөрсдийгөө эмчилэхэд суралцаж эхлэх үед бусдад хариуцлагыг үүрүүлэх асуудал бий юу?
Хайр нэгнийг “бусад”–аар харах биш юм. Та хайранд өсөж торниход уг “бусад” таны нэг хэсэг болдог. Энэ үед буян үйлдэж байна гэж боддоггүй. Юу ч хийлээ чин сэтгэлээсээ хийдэг. Та миний нэгэн хэсэг гэж үзэхэд би буян үйлдэж байна гэж боддоггүй. Юу ч танд хийлээ өөртөө хийдэг шигээ үргэлжлүүлэн үйлд. Энэ бол би. Энэ бол миний өөрийн амин сүнс, өөрөө өөртөө үүнийг би хийж байгаа юм. Учир нь бид бол нэг.

/Оюун санааны мастер Шри Шри Рави Шанкар
dreamit.mn blogoos

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ