АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Санаж явхад сайхан үгс

Хүн агуу их юмыг хүсэж явах ёстой (А.Хумбольдт)
Зүүдэлж олвол үрэгддэг, зүдэрч олвол үрждэг(Ч.Содномдорж)
Мөнгө байгаа газар нэг чөтгөр , мөнгөгүй газар хоёр чөтгөр байдаг(Латин үг)
Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг(Орос ардын үг)
Бидний мэдэж байгаа нь хязгаартай, мэдэхгүй байгаа нь хязгааргүй (П.Лаплас)
Хаашаа явж байгаагаа мэдэж байгаа хүнд ертөнц зам тавьж өгдөг(Д.Жордан)
Алтан гинж зүүсэн хүн бусдын төлөө илүү хариуцлага хүлээдэг(Дани ардын зүйр үг)
Зорилгогүй амьд явна гэдэг,золиосонд өртөж цагаасаа эрт өөд болохтой адил(И.Гётя)
Юмыг хол тавьж уужуу бод (Гавьяат нэгдэлчин Б.Галиндэв)
Хүний бүх сайхан чанараас хамгийн сэтгэл татам нь ухаан (А.Стэндаль)
Хорвоог ухаан ,хүч, баян хэмээх гурван гүрэн эрхшээдэг (А.Шопенгуар)
Хүн төрлөхтний тусын тулд хөдөлмөрлөнө гэдэг юутай сайхан хэрэг билээ (А.Сен Симон)
Бузар үг буунаас аюултай (А.С.Грибоедов)
Дуугүй суух нь ярианы хүчийг нэмнэ,цагаа олох нь дуугүй суухын хүчийг нэмнэ(Солон)
Бодохгүй унших нь зажлахгүй залгихтай адил (Ф. Бэкон)
Ерөөлийн үзүүрт сүү, хараалын үзүүрт цус (Монгол ардын үг)
Бүх хармын дотроос ганцхан цагт хармыг л магтаж болох юм (Т.Манн)
Өдөрт 14 цаг ажилладаг хүнийг үргэлж цог хийморь дагадаг(Д.Хаммер)
Зүдэрч зүтгэхгүй бол жаргаж цэнгэхгүй
Зоригтой байж сур,Амжилт олох…Горьдлогогүй байлаа ч тэмцдэг бай (З.Бхутто)
Оюун ухаан уур хилэнд эзлэгдвэл ,шүүж тунгаах чадвараа алдана
Амьтай болгоныг эрхэмлэж дээдлэх нь хүсэл хангах чандмана эрдэнээс илүү эрхэм
Холын аянд гарсан хүн боргож буй нохой болгон руу чулуу шидэх албагүй
Шинэчлэгдсээр бай ,гайхамшиг л хуучирдаг (Б.Грасион)
Шийдэмгий бай,Өөрийнхөө одонд итгэж үйл хэрэгтээ төгс шийдэмгий ханд…Урсгал ус биш тогтоол ус л үнэр орж мууддагийг сана (Б.Грасион)
Энэ ертөнцийн гай зовлон болгоныг илааршуулах эм бол тэвчээртай байх (Б.Грасион)
Эр зоригийг мохоогч муу зүйлсээс хамгийн хүчтэй нь найр цэнгэл (Монтескьё)
Сул дэмий өнгөрөөсөн цаг мөч бүхэн үл бүтээсэн ажил, алдсан ашиг мөн (Ф.Честэрцельд)
Тэнгэр дуугархын өмнө цахилгаан гялалздаг шиг,үйлдлийн өмнө сэтгэлгээ байдаг (Г.Генрих)
Амьдрах гэдэг нь сэтгэх гэсэн үг (Цицирон)
Хамгийн сайн өшөө авалт бол мартах,дайсныг өөрийнх нь өчүүхний булш тоосонд булчихаж буй явдал (Б.Грасион)
Байнга хэрэглэгддэг түлхүүр ямагт гялалзаж байдаг (Б.Франклин)
Амьдрал бол төгс төгөлдөржихийн эцэс төгсөлгүй зам,өөрийгөө төгс боллоо гэж бодох бол өөрийгөө алж байна гэсэн үг (Х.Ф.Гебель)
Сэтгэлийн ялалт зэр зэвсгийн хурцаар биш, уудам бодлын хүчээр төрдөг (Б.Спиноза)
Хатуу үгэнд үл гомдох,магтаал сайшаалд үл хөөрөх,зовлонд үл шантрах,жаргалд үл ташуурах,өөдлөхөд үл сагсуурах, уруудхад үл гутрах,халуун хүйтэнд тэсвэртэй байх,хамаг хэрэгт сэрэмжтэй байх сайн
Хоолны амт сайхан муухай алин болохыг уг зүйлийг амандаа хийж байж л мэдхээс, аманд орхоос өмнө амтыг тодорхойлох аргагүй,Донсолгоо, бартаа тэгш дардан алин болохыг тухайн замаар явж үзэж байж л мэдхээс урьдаас ямар зам болхыг таах аргагүй ,Нум сумаар харвахын урьд нумыг эвшээлгээд сумыг хөвчлөөд, нум дээд чинээндээ тулсан хойно сумыг сая байнд тавьдаг. Судрыг ултай судалж үзэхдээ цаас дэлгэн бийр зэхээд, цаасан дороо самбар ивж, бийрийн үзүүрийг бэхэнд нийлдэг. Тэнгэрийн доор судлахгүйгээр учрыг нь таньж болох нэг ч шинжлэх ухаан байхгүй. Ийм ч учраас үйлдэл хийлгүйгээр мэдлэгт хүрч, дээд зарчмыг таньж болохгүй ( Ван Шоужен)
Эх хүний 9 эрдэм:
-өнгөнд цэвэр
-үйлэнд уран
-үрд энэрэлтэй
-үргэлж цэмцгэр
-ханьдаа түшигтэй
-хадамдаа элэгтэй
-наранд дуутай
-настанд ерөөлтэй
-нартад буянтай
Эцэг хүний цээрлэх 8 зүйл:
-бор дарсанд үл шунах
-болчимгүй үгэнд үл автах
-болох болохгүй хэргийг үл сэдэх
-Богд Чингэсийн сургаальд үл тэрслэх
-үр хүүхдээ үл хараах
-үнэн ханийг үл гомдоох
-үйлийн хэцүүгээс үл шантрах
-үйтэн хуарын өнгөнд үл автах

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ