АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ЭРҮҮЛ МЭНД БА МАХАН ХЭРЭГЛЭЭНЭЭС АНГИД БАЙХУЙ



“Одоо цагт хүмүүс цагаан  хоолны дэглэм  барих нь зөв эсэхийг ихэд сонирхох болжээ.  Дор дурдсан баримтаас Тийм гэдэг хариуг та олж авах болно. “
Жайн. Е. Броди,Нью Йорк Таймс сонин

Өдөр ирэх бүр нэмэгдэж буй судалгаа, баримтуудад урт удаан амьдрал болон эрүүл мэндэд цагаан хоол ашиг тустай болохыг харж болно.
 Бидний  бие махбодийн нэгээхэн  хэсэг болох  гар болон шүдний бүтэц үүнийг  бэлхнээ хэлээд өгнө.
Шүд- хүний шүд хэлбэрийн хувьд ногоо болон самар жимсийг бутлан зажлах л чадвартай. Махыг тасдаж жижиглэх хурц соёо болон хүчирхэг эрүүний булчин байхгүй.
Гар-   гар ч мөн адил хүч чадал султайгаас гадна махир бусад араатануудтай адил  хурц хумс байхгүй нь бид  жимс болон хүнсний ногоо тариалаж, түүж  чадвартайг харуулж буй юм.
Мах хүний биед шингэхийн тулд:
Мах шингэх явцдаа маш их хэмжээний гидрохлорийн хүчлийг хүний биеэс шаарддаг. Гэтэл хүний бие махбодь уг бодисын 1/20-ийг ялгууруулах чадвартай байдаг байна.
Мөн мах буюу үхсэн амьтны биений тасархай хүний биед хорт бодис үүсгэж, ялангуяа бөөр, зүрхэнд гаж  нөлөө үзүүлдэг. Залуу хүний бөөр энэ бүх ачааллыг даах чадвартай ч нас явахын хэрээр өвчлөл даамжирдаг байна. Түүнчлэн хүний бүдүүн гэдэсний хэмжээ бусад өвсөн тэжээлтэн амьтадтай адил биений хэмжээнээс 12 дахин урт байдаг нь цагаан хоол идэн, удаан хугацаанд боловсруулдагийг харуулж  байгаа юм. Харин махчин амьтдынх  3 дахин урт байдаг нь хурдан боловсруулж, хурдан гадагшуулдаг болохыг  эрдэмтэд тогтоожээ.
( Хоолны дэглэм ба зүрхний  өвчлөл", “Америкийн  эрүүл мэндийн нэгдэл сэтгүүл” 2005.12.25 )
Хүрээлэн буй орчинд:
Махан хэрэглээг дэмжсэнээр бид хүрээлэн буй орчиндоо ихээхэн хор хохирол учруулж  байдаг. Мал нядалгаанаас гарах үйлдвэрийн хаягдал нь гол горхийг ихээхэн бохирдуулаж буйг харж болно. Паул болон Анне Ерлих гэх 2 эрдэмтэн 2 кг буудай ургуулахад 120 л ус хэрэглэж байхад 2 кг мах боловсруулахад 5000-12000 л ус шаардагддаж болохыг Хүн ам, Нөөц баялаг, Хүрээлэн буй орчин гэх өөрсдийн бичсэн номондоо дурдсан байна. Энэ нь өнөөгийн бидэнд тулгамдаад буй ундны усны хомсдолын шалтааныг бэлхнээ харуулж байна.
Цагаан хоолтон болсноор эдийн засагт хэмнэлттэй :
Одоо дэлхийн геополитикийн байдал буюу түрийвч рүүгээ өнгийцгөөе. Хүн бүрийн мэдэх шош, вандуй, тариа будаа болон сүүн бүтээгдэхүүнд уургийн агууламж өндөр байдаг. 100 гр маханд 20 гр-ийн уураг байхад (анхаарч харах нэг баримт: махны 50 хувь нь ус байдаг) мөн адил хэмжээний бяслаг болон вандуйнд уургийн агууламж 25 хувь, үүнээс гадна шар буурцагт 34 гр-ийн уураг байдаг байна.
Цагаан хоол хэрэглэдэг хүмүүс эдийн засгийн хувьд харьцангуй хэмнэлттэй  байдаг. Дэлгүүрт нэг кг мах ... төгрөг байхад шар вандуй 1000-1300 төгрөг байх ба энэ нь хичнээн их зөрүүтэй, жилд хэр их төгрөг хуримтлуулж болохыг харуулж байна.
Да Винчи, Роуссеау, Франклин...
Сэргэн мандалтын үеийн нэрт зураач, зохион бүтээгч, зохиолч Леонардо да Винчи цагаан хоолтон байжээ.   Тэрээр: “Амьдралыг үнэлдэггүй хүнийг хэн ч үнэлдэггүй ” хэмээсэн байх юм. Мөн махан хүнс хэрэглэдэг хүмүүсийг “явдаг оршуулгын газартай” зүйрлэн хэлсэн байдаг. Түүний тэмдэглэлийн дэвтрүүдэд бусад оршнолд энэрэнгүй хандахыг ихээхэн зааж сургасан байхыг олж харж болох юм.
Франц философич Jean Jacques Rousseau цагаан хоолтонгууд илүү энэрэнгүй хүмүүс байдаг талаар дурдсан төдийгүй  мал нядлагчдыг шүүх танхимд оруулахыг хүртэл хориглож байжээ.
 Бенжамин Франклин, “хурдан хөгжиж дэвжих нь ухаан бодол болон биеийн цэвэр ариун байдлаас шууд хамаарна“ гэж тэмдэглэсэн ба өөрийн намтартаа мах идэх нь “чимээгүй аллага ” юм хэмээжээ.
Оросын алдарт зохиолч Лев Толстой 1885 онд цагаан хоолтон болжээ. Тэрээр ангийн спортоор хичээллэхээ зогсоож ямар нэгэн амьтан тэр ч  байтугай шоргоолжийг ч хүртэл алахыг өөртөө эрс  хоригложээ.
Мөн хөгжмийн алдарт зохиолч Ричард Вагнер, Хенри Давид Тореау, Махатма Ганди гэх зэрэг олон алдартанууд цагаан хоолтон байсан төдийгүй, хүн төрөлхтөнд цагаан хоолны талаар мэдлэг мэдээллээ үлдээсэн байдаг байна.
Шашин ба  Хүч үл хэрэглэхүй
Буддизмаас ч өмнө оршин байсан эртний ведийн соёлд хүч үл хэрэглэх, цагаан хоолтон байх талаар  тэмдэглэн үлдээсэн байдаг. “Ману самхита” буюу байгалийн хууль хэмээх сударт “хэзээ ч махан хүнсийг амьтдад хор учруулахгүй гаргаж авах боломжгүй. Амьтан хөнөөснөөр хэзээ ч тэнгэрлэг аз жаргалыг мэдрэхгүй, иймээс амь таслахгүй байх ёстой ” бичжээ.Мөн Бурханг бүх оршнолыг дээд эцэг хэмээн үздэг.  Бурхны хуулийн дагуу амьтны амь таслах нь хүн алснаас ялгаагүй юм.
Эцэг дээрээ хэн нэгэн ухаан сайтай хүү нь ирээд миний энэ дүү үнэхээр тэнэг юмаа би түүнийг алчих уу гэж асуудаггүй. Үүнтэй нэгэн адил амьтанг хөнөөнө гэдэг Бурханы хүүг устгахтай адил юм.
Үйлийн үр ба дахин төрөхүй
“Хүний нийгэмд хэн нэгэн хүн алсан тохиолдолд цаазаар авахуулах эсвэл ямар нэгэн шийтгэл хүлээдэг. Энэ бол төрийн хууль. Харин мэдлэггүйн харгайгаар хүмүүс Бүх амьд оршнол бурхны хүүхдүүд гэдгийг ойлгодоггүй. Иймээс тэд алж хөнөөөдөг, Бурхан шоргоолжийг хүртэл алахыг хэзээ ч тэвчихгүй ба хүн үүнийхээ төлөө төлбөр төлөх хэрэгтэй ”
-Шрила Прабхупада
Бидний мэдэхчлэн үйлийн үрийн хуулийн тухай энд дурдаж байна. Энэтхэгийн эртний судар болох Бхагавад Гитад Бурхан Кришна ухамсарын эх үүсвэр бие махбодийг хөдөлгөн, залж байдаг ба энэ үл мэдэгдэх хүч бүхий л амьд оршнолд адил тэнцүү оршин байдаг. Үхэх цаг нь болохоор уг хүч өөр бие махбодь авахаар тулгагддаг. Энэ нь яг л хүн элэгдэж муудсан хувцсаа солиод шинийг авахтай адил юм.
Үүнээс бидний хийж үйлдсэн үр дүн ямагт буцаж ирэх жамтай ба хэн нэгэн магадгүй “Надад ийм зүйл тохиолдохгүй ” хэмээн бодож болох бидэнд ирж одож байдаг баяр баясал, уйтгар гуниг үйлийн үрийн хуультай л холбоотой . Иймээс ямар нэгэн амьтныг хөнөөснөөр энэ үйлдлийн хариу буцаж ирэх нь зайлшгүй юм.
Хүнсний ногоог ч бас л тасдаж, устгадаг шүү дээ.
“Хэрвээ бүх амьтад бурханлаг түвшинд адил тэнцүү юм бол ногоо, үр тариа, самар зэргийг хэрэглэхийг зөвшөөрдөг хэрэг вэ? Тэд ч бас амьд биз дээ ” хэмээн бодож магадгүй юм. Дээр дурдсан бүтээгдэхүүнийг нядлах хэрэгцээ байдаггүй. Гэхдээ мэдээж тасдаж авахад ногоо, самар жимсэнд өвдөлт мэдрэгдэх нь гарцаагүй боловч, уг бүтээгдэхүүний мэдрэлийн тогтолцоо амьтдынхаас сул хөгжсөн байдаг.
 Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ