АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

СЭТГЭЛИЙН ХҮЧ БУЮУ ДОТООД БУРХАН

Хүн сэтгэлийн хүч, дотоод тамиртаа шүтэж амьдрах ёстой. Үнэндээ хүмүүс мэдэх мэдэхгүй элдэв зүйл шүтэн амьдрах, даатгах нь олон байдаг боловч цорын ганц шийдвэрлэх хүч бол дотоод сэтгэлийн гал байдаг. Энэ галын хүч хичнээн хүчтэй, гэгээ гэрэлтэй байна, тэр хүмүүний амьдрал төдийчинээ гэрэлтэж өөдлөж явна.Эрт, эдүгээн гайхамшигтай алдарт хэн боловч гадаад хүчин зүйлээс илүүтэй дотоод сэтгэлийн хүчээ хэрхэн бэлтгэсэн, төвлөрсөн, дайчилсан, зөв хуваарилснаас амжилтыг гаргасан байдаг. Бидний сайн мэдэх эзэн Чингис хаан ч эхээс төрмөгцөө дэлхийг байлдан дагуулъя гэсэн санаа байгаагүй нь ойлгомжтой. Амьдралын дунд сэтгэлийн хүч бүрэлдэж бүх Монголыг нэгтгэх, улмаар сэтгэлийн хүч нь тодорхой чадлыг олж дэлхийг нэгтгэн байлдан дагуулах санаа болжхөгжсөн. Бурхан багш ч ялгаагүй ертөнцийн зовлон жаргал, хар цагаан, тэгш бус байдлаас залхаж энэрэнгүй нигүүлсэнгүй ёсыг байгаль дэлхий дээр бий болгоё гэсэн сэтгэлийн хүчинд татагдан ертөнцийн улаан тоосноос ангижран, түүнийгээ бодит хөтөлбөр бясалгал болгон шантрашгүй баримталсны эцэст нигүүлсэнгүй шашныг үүсгэн хүний амьдрах ёсыг одоог хүртэл нөлөөлж чадсаар байна. Энэ олон зуун мянган жилийн турш үргэлжилж буй агуу хүчний эхлэлийн цэг буюу сэтгэлийн гал бол бурхан багшийн даяанчлахыг зорьсон сэтгэлийн хүч дотоод тамир болно.Ялгаагүй Есүс, Мухамед бурхдад мөн ийм гайхамшигт үнэт, сөнөж балрашгүй сэтгэлийн хүч байсан нь ойлгомжтой юм. Сэтгэлийн хүчний талаар ойрын жишээ хэлэхэд XX дугаар зуунд дэлхийд танигдсан Хятадын агуу удирдагчийн нэг Дэн шо пинг дурдаж болно. XX зууны дундуур хүнд хэцүү байдалд орсон тэр том гүрний хуучинсаг үзэлд автсан тэрбум гаруй ард түмний үзэл санааг богино хугацаанд чөлөөлж "өөрчлөлт, нээлт" гэсэн хоёрхон үгэнд базан нэгтгэж чадсанаар богинохон 20 гаруй жилийн хугацаанд улс орон ард иргэд чинээлэгжиж зарим талаар дэлхийн тэргүүлэх эгнээнд шилжиж чаджээ. Энэ бол тус хүний санаачилсан гайхамшигтай бодлого. Сэтгэлийн тэнхээ дотоод тамир нь төрийн бодлого хөтөлбөр болж хэрэгжсэнээр тэнгэр газрыг донслогосон өөрчлөлтийг авчирсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.Энэ мэтчилэн яривал Карл маркс. Фон Бонапарт, В. Путин, хүн төрөлхтөнд гэгээн гэрлийн илч хиймэл нар бэлэглэгч "нээлтийн эцэг" хэмээн өргөмжлөгдсөн, 1300 гаруй шинжлэх ухааны нээлтийг хийсэн алдарт шинжлэх ухаантан "Thomos Edison" гээд гайхалтай сэтгэлийн хүч тэнхээтэй хүмүүс тоогүй олон. Орчин цагийн хүмүүс гэрэл цахилгаан утас хэрэглэх цаг мөч тутамд XIX зууны нэг агуу шинжлэх ухаантны сэтгэлийн хүч оюуны дээж биднийг ивээн гэрэлтүүлж байдгийг санадаг болов уу ? Ядаж сонссон байгаасай, Бид юуг ярих гээд байна вэ гэхлээр ойлгомжтой, зөвхөн сэтгэлийн хүч гэдгийг ил болгон ярихад оршино. Чадалтай, мэдлэгтэй хүмүүсийн сэтгэлийн хүчээр том асуудал шийдэгдэж, том доргилт гардаг бол энгийн хүмүүс сэтгэлийн хүчээ зөв ашиглаж, зөв бэлтгэн дайчлаж чадвал өөртөө, амьдралдаа, эрүүл мэнддээ зуун хувь зөв байж чадах бүрэн боломж бий. Амьдралдаа алддаг, унтардаг, амжилтмуутай бүхэн хэнээс ч хамааралгүй юм.зөвхөн тухайн хүн байгаль дэлхий Бурхнаас сайхан амьдар гэж өгсөн нөөц боломж болох сэтгэлийн хүчээ ашиглаж чадахгүйд оршиж байна. өвдөөд, өвчлөөд байгаа хүмүүс мөн ялгаагүй эрүүл мэндийн асуудал дээрээ сэтгэлийн хүчээ төвлөрүүлж чадсангүйгээс болжээ.Одоо бид зөвхөн өөрсдийн эрүүл мэндэд энэ хүчээ яаж ашиглавал зохих талаар яръя. Хүн гэсэн дээд төрлийг олж энэ цаг үед амьдран байгаа хүмүүс бүхэн азтай хувьтай билээ. Онцлог нь хүмүүс түүнийгээ ойлгож ухамсарлах талаар янз бүр байдагт оршино. Хүн төрлийг олно гэдэг зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтож байгаатай зүйрлүүлж болох ховор тохиолдол гэдэг. өөр нэг талаас хэлэхэд амьдарч чадахгүй байгаа хүмүүс, хүн болж сайхан амьдар гэсэн бурхны бэлгийг буцаан шидэж байгаа хэрэг юм. Бие сэтгэлээ хайрлах хөгжүүлэхийг эрмэлзэхгүй амьдрах, архи тамхи мэтийн хортой зүйлд хайран бие сэтгэлээ дэвтээх, өөх тос хурц хоол биед халтайг мэдсээр байж идэх шуналд хөтлөгдөн хэтрүүлэн хэрэглэсээр байх, байгаль нийгэмтэй зүй бус харьцах, буруу хооллолт, буруу зуршил мэдлэгийн хомсдол, залхуу хойрго байх нь бие сэтгэлийг хорлох холын мөртөө "чимээгүй дайсан "гэдгийг дахин сануулан хэлье. Эдгээр санамж сэрэмжийг та ажил, амьдарлынхаа нэг агуулга болгож чадваас эрүүл аж төрөх ухаан таны сэтгэл дотор цэцэглэж өвчин, зовлон танаас айж холуур тойрох болно. Энэ нь танд өөрийгөө хамгаалах дархлаа тогтож байна гэсэн үг, үүнийг гагцхүү сэтгэлийн хүчээр биелүүлнэ. Хэрвээ та гайхалтай сэтгэлийн хүчтэй юм бол ертөнцийг өөрчилсөн ч болно шүү дээ.Хүний бие сэтгэл, зүрх төрөлхийн хамгаалалттай байдаггүй. Хүн амьдарч ухаарсны хирээр бие сэтгэлийн хамгаалалтыг өөртөө бий болгодог.Амьдрал бол тэр чигээрээ бэрхшээл мөн дайралт. Энэ бүхнийг хүн бие, сэтгэл, зүрхэндээ хүндээр тусгаад байвал том гарз сүйрэл ирнэ. Бие сэтгэлийн хамгаалалт өндөр хүнийг сэтгэлийн тэнхээтэй хүн гэнэ. Аливаа зовлон бэрхшээл бүрийг хүн сэтгэлийн тэнхээ, хүчээр даван туулдаг.Зүрх бол сэтгэлийн хамгийн том ачааны машин бөгөөд амьдарлын туршдаа тэр машин дээр даацаас нь хэтэрсэн сэтгэл, мэдрэмжүүдийг ачаад байвал мэдээж элэгдэл хорогдлын хэмжээг тооцошгүй бөгөөд үр дүн нь хүний наслах насны хэмжээгээр тодорхойлогдоно. Бие сэтгэлийн хамгаалалтгүй хүмүүс юм бүхэнд илүү өртөмтгий байдаг нь гарцаагүй. Иймээс бие сэтгэлийн хамгаалалтыг хүн бүр өөртөө бий болгож аливаа амьдралын дайралтаас бие сэтгэлээ хамгаалж сурвал эрүүл амьдарч, урт наслах алтан боломж нууц бишээ. Шууд хэлвэл ямар ч зовлон бэрхшээлийг сэтгэл оюундаа хүндээр тусгаж болохгүй гэсэн үг,хал үзэж халуун чулуу долооно гэдэгчлэн бие сэтгэлд халтай бүхнээс зайлсхийх бэлтгэл буюу хамгаалалттай болж сурахыг биеэ хамгаалах сэтгэлийн хүч гэнэ. Сэтгэлийн хүч гэдэг дэндүү их хүч, гайхамшиг. Хэн нэг авъяастай хүн үүнийг гүнзгийрүүлэн судлаж олонд хүргэвэл хүмүүс сэтгэлийн хүчээ ойлгон, дайчлахад, ихийг бүтээхэд мөн их хэрэг болно байх гэж бодож байна. Айл гэрийн амьдралаас эхлэн ач зээ, удам угсаа хүртэл хоёр хүний хайр сэтгэлийн хүчнээс биелэлээ олно.Улс гүрний аугаа том хэрэг явдал, урлаг соёлын алдар хүндтэй бүтээлээс эхлээд аль нь ч сэтгэлийн хүчнээс хамааралтай, товчлон хэлвэл хүн төрөлхтний аливаа бүхний үндэс суурь сэтгэлийн хүчнээс үүссэн байдаг

МОНГОЛ ХҮН БҮРИЙН СЭТГЭЛИЙН ГАЛ ДҮРЭЛЗЭЖ МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ ТЭНГЭР ӨӨД АСАН ДҮРЭЛЗЭХ ГАЛ МЭТ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

asubi.mn blog

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ