АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

УХАМСАРААР АНААГААХУЙ


PDFХэвлэхИ-мэйл
Хүмүүний өсөлт хөгжилтөнд амсаж мэдэрдэг зүйл бол эхлээд бие, дараа нь сэтгэл гарч ирдэг. Энэ бол уг биеийг бүтээдэг оюун санаа сүнс сүлд юм. Энэ сүнс сүлд биеийг хөгжүүлж, түүнийг хадгалж, эцэст нь биеэс салдаг. Уг Сүнс сүлд, Оршихуй бол анхдагч. Бидэнд байгаа амьдралын энэ эрч хүч нь бидний биеийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог бөгөөд цусыг шахаж, уураг тархины үйл ажиллагааг зохицуулж, эд эс болгоныг амьд байлгадаг. Энэ бие мах бодын тогтолцоонд буй маш олон үйл ажиллагаа энэ амьд эрчим хүчээр хөдөлдөг.

Амьд эрч хүч, уг ухамсар нь бие мах бодын хувирал өөрчлөлтөнд нөлөөлж бас зохицуулах хэмжээлшгүй их чадавхи, хязгааргүй их боломжит чадалтай байдаг. Зугаа цэнгэл, эсвэл зовлон зүдгүүрийг мэдэрдэг нь уг ухамсар, сэтгэл юм. Сэтгэл нүдээр дамжин дэлхийн юмсийг байгаагаар нь хардаг. Сэтгэл чихээр дамжин дуу чимээг сонсдог. Таны сэтгэл, сүнс сүлд нь та болон дэлхий хоорондын харилцахтай шууд холбоотой.

Нойронд сэтгэл дэлхийтэй хамт байдаггүй харин өөрөө өөртэй хамт байж, дахин хүчийг олдог. Дахин үйл ажиллагаанд нэгэн ижил сэтгэл, зугаа цэнгэл, зовлон зүдгүүрт татагдан орж түүнийг төлөвлөн амсаж туулдаг. Нойрон дунд зовлон зүдгүүр, зугаа цэнгэлийн аль аль нь байдаггүй бөгөөд зугаа цэнгэл зовлон хоёрын аль алиныг амсдаггүй. Сэтгэл буцан ирж, ухамсар бүрхүүлдээ эгэн ирдэг. Бүтээхүйн үйл нь үйл ажиллагаанд татагдах, өөрийн эх сурвалж руугаа буцан очих хоёрын ээлжилэн солигдох явц юм. Амралт болоод ажил. Энэ амралт болон ажил, үйл ажиллагаа болон завсарлага хоёрын хооронд буй энэ хэмнэлийг амьдрал гэж нэрлэдэг. Энэ хоёрын нийлбэрийг цугт нь амьдрал гэдэг. Амьдрал бол дан ганц үйл ажиллагаа биш, мөн дан ганц амралт биш. Амьдрал бол энэ хоёрын ээлжилэн солигдохуй юм. Амьдрал өөрөө өөрийгөө анагаах, хөгжүүлэх маш онцгой чадвартай. Тэр ухамсарт буй энэ чадавхи маш гайхалтай. Энэ бүх ертөнцийн бүтээхүйн эмх цэгцийг хадгалагч агуу хүч чадалтай, мөн үндэс бүр хэр өндөр байвал зохилтойг, хаана ногоон байх, хаанаа шар байхыг мэддэг энэ оюун ухаан, тэр ухамсар бол гайхалтай юм. Нэг үр нахиалж гөлөглөхөд, уг ургамалын үр хэрхэн ургах, юу нь хатуу байвал зохилтой, юу нь зөөлөн тэгээд түүний дотор нь юу байвал зохилтой бүх бүтэцүүд энд байдаг. Аливаа нэг ургамлын бүхийл бүтэц нь үр болгонд бэлэн байдаг.

Үүнтэй адил бидний биенд буй эс бүрт буй DNA-(deoxyribonucleic acid-хромсомын генетикийн мэдээлэлийг зөөгч) бидний бүхий л оршихуйн програмыг агуулдаг. Эсийн түвшингийн хувиралд нөлөөлөх нь ургамлын нийт язгуур, түүний цэцэг, түүний бүрэн бүтэн байдлын өөрчлөлтөнд нөлөөлж чаддаг. Бидний оршихуйн төвшин, бидний ухамсарын хамгийн төв дэх өөрчлөлтөнд нөлөөлөхүй гэдэг нь юу вэ? Бид уг эх сурвалж, амьдрах эрч хүчрүү буцан очих хэрэгтэй. Бид тэр эд эс рүүгээ эргэн очих хэрэгтэй. Энэ эх сурвалж бол бидний ухамсар бидний сэтгэл юм. Энэ эх сурвалж, эх булагаас бие мах бод, дархлаа хүч тэнхээ гээд юм бүхнийг зохицуулах хязгааргүй боломжит чадалтай юм. Хэдэн жилийн өмнө, хурдацтай тархдаг нэг төрлийн хорт хавдар туссан эмчтэй Германд тааралдсан. Тэр эмэгтэй тархиндаа хавдартай түүний бүх биеэр хорт хавдар тархсан. Хавдарын эмч түүнийг дээд тал нь гурван сар амьдарна гэж оношилсон байв. Тэр намайг Хеидэлбургт байсныг сонссон бөгөөд надтай уулзахаар нөхрөөрөө дамжуулан ирсэн. Мөн явах бүх бэлтгэлээ хийж, гэрээслэлээ үлдээсэн байв. Тэр мэс заслын эмч дөнгөж 40-тэй. Түүнийг дамнуургаар авчирч, хоёр өдрийн семинарт суулгасан. Би түүнд хэвтэж тааваараа бай гэж хэлсэн. Тэнд байхдаа түүний сэтгэл бага зэрэг дээрдсэн.

Нэг сард Италид бидэнтэй хамт аялан 4 хоногийн курсэд сууж дараа нь Энэтхэгт болох 10 хоногийн хөтөлбөрт оролцсон. Анх курсэд сууснаас хойш одоо 3 жил болоод байна. Түүнийг гурван сар л амьдарна гэж байсан эмч нар түүнд хорт хавдар ор мөргүй алга болсныг хэлсэн. Тэр бага зэрэг турсан ч илүү эрүүл чийрэг, сэтгэл санаа сайхан байв. Энэ өнгөрсөн арван сард Германаас Парист надтай уулзахаар ирсэн. Тэгээд тэнд байхдаа би түүнийг хавдраас салсан талаар эмчийн хувьд шинжлэх ухааны үүднээс юу бодож байгааг нь асуусан. Тэр надад “Үүнийг ойлгох боломж нь эс болгон аливаа нэг ухамсарын үе давхарга, үүлэнцэр энергээр бүрхэгддэг. Энэ энерги эсвэл ухамсарын үүл нь эрч хүчтэй, сэтгэл хангалуун, хольцгүй цэвэрхэн, сэтгэлийн дарамтаас ангид бол уг үүл нь ДНА-ын эсүүд рүү нэвтрэн тэднийг цэвэрлэн залуужуулдаг.” гэж хэлээд “Энэ бол амьсгалын дасгал, Крияа, хагас сар үргэлжилсэн бясалгал зэргээс харж болно. Энэ бол миний олсон цорын ганц боломжийн тайлбар бөгөөд тухайн эсүүд өөрөө дангаараа оршин тогтнодоггүй. Тэд ухамсараар, сэтгэлээр дамжин бүтээхүйд гол үүрэгтэйгээр оршдог.”

Сударшан Крияа дадлагажил, гүн гүнзгий бясалгал нь иймэрхүү бэрхшээлүүдээс салахад тусалсан бөгөөд иймэрхүү хэд хэдэн хэргийг би харсан. Өнгөрсөн жил Лос Анжелест амьдардаг нэг эмч цусан дах хүчилтөрөгчийн хангамж нэмэгдэхэд биенд байгаа вирусыг устгаж чаддаг. Гэтэл бид уушигныхаа багтаамжийнхаа ердөө л 30 хувийг ашигладаг. Пранаяама дасгал уушигны багтаамжийг нэмэгдүүлж, Сударшан Крияа бие мах бодыг хүчилтөрөгчөөр дүүргэдэг. Бидний биеийн тогтолцоонд хуралдсан бохирдол, хог шаарын ерөн хувь нь амьсгалаар гадагшилдаг. Гүн амьсгалыг ихэсгэсэнээр биеийн системд хуралдсан бохирдол шаар багасдаг. Эдгээр бүх дадлагажил, гэгээлэг оршихуйн ивээл таалал нь өвчний уг сурвалжийг арилгаж чадна.

Тэнд үхэл учруулах өвчин тухайлбал ДОХ-ын вирус эсвэл хорт хавдарын аюулыг өөр нэг өнцөгөөс харъя. Зарим нэгэн хүн үхлийн өвчин туссанаа сонсоод амьдрал нь богинохон гэдэгт итгэдэг. Айдсаас салах нь их чухал. Энэ бол гол зүйл. Үхнэ гэх айдас бүх биеийн системийг эрч хүчтэй болгохоос илүү түүнийг сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулж үхэх хугацааг наашлуулж болно.

Хэрэв та энэ гуравдагч ертөнцийн амьдарлыг ажиглавал олон хүн хэзээ хэзээгүй үхэхээ үл мэдэх газарт ажиллаж амьдардаг. Магадгүй ирэх долоо хоногт бүхий л гэр бүлээрээ хөрс нуралтаас бол газрын хөрснөөс арчигдаж болно. Хаана ч та ажиллаж амьдарлаа ч, нэг зүйл амьдралд тодорхой тэр бол хүн бүр үхнэ. Энд үхдэггүй хүн байна уу?

Монтриал хотод хэсэг хүмүүс надаас ДОХ-ын вирус тээсэн хүмүүст юу гэж хэлбэл зүгээр вэ гэж асуусан. Би тэдэнд тэднийг өрөвдөх хэрэггүй гэж хэлсэн. Тэдэнд өрөвдөл хэрэггүй. Хүмүүс ДОХ-ын вирус тээсэн хүмүүст өрөвч байж тэднийг өмнөөс ууч өрөвч байдлыг мэдрэх хэрэгтэй гэдэг. Би “Битгий уучлалыг мэдэр. Хүн бүр үхнэ. Тэдэнд хэлэх зүйл бол ‘За яахав та надаас өмнө очих юм байна, суудал захиалчихъя. Би бага зэрэг хожуу ирнэ.’ Ямар ч байсан та ч бас үхнэ, би ч үхнэ, хүн бүр үхнэ. Эмч үхнэ, өвчтөн ч үхнэ. Энэ бол хүн бүр үхдэг газар. Үхэл бол ямар нэг хүн бүрт тодорхой, гарцаагүй зүйл.
Харин яаж үхэх нь их чухал—та нүүрэндээ инээмсэглэл тодруулан үхэх үү, аль эсвэл уйтгар гунигтай байнга зовлон тоочин одох уу? Хэн ч хэзээ үхэхээ мэдэхгүй. Та магадгүй ослоор эсвэл газар хөдлөлтөөс чад хийж болох юм. Зөвхөн өвчтэй хүн үхэхгүй эрүүл хүн үхнэ. Өвчлөлт нь үхэлд юу ч хийж үл чадах. Олонх тохиолдолд өвчтэй хүний амьдрал цаг хугацааны хувьд уртасах. Эрүүл хүн голдуу ихэнх тохиолдолд илүү хурдан үхэх.

Айдасын жинхэнэ шалтгааны уг сурвалж нь ойлголтоор, ажиглалтаар шуудхан арилгаж чадна. Уг сэтгэл болон ухамсарын эх сурвалжруу орсноор эрүүл мэндээ буцаан авч чаддаг бөгөөд учир нь цэвэр ухамсар бол цэвэр хайр. Хайр бол энэ дэлхий ертөнцийн хамгийн сайн анагаагч хамгийн дээд эрч хүч юм.

Асуулт: Та хэллээ хайр байхад тэнд айдас үгүй, айдас байхад хайр үгүй. Тэр айдасаас яаж салах вэ? Эхлээд ажигла. Та айдасаа ажигла. Айдас ирэхэд юу болдог вэ? Цээжинд ямар нэг мэдрэмж үүсдэг. Уг мэдрэмжийг илүү гүн орж ажигла. Сэтгэл дэх сэтгэл хөдлөлт бүхэн биенд харилцан адилгүй зохицсон мэдрэмж төрүүлдэг. Уг мэдрэмжийг ажиглах үед уг сэтгэл хөдлөлт нь биенд мэдрэмж болон хувирч улмаар алга болдог. Ойлгов уу? Энэ ажиглах нь бясалгах нэг арга. Та уг мэдрэмжийг ажиглахад, уг мэдрэмж суллагдаж сэтгэл чөлөөтэй болдог.

Хэрэв ажиглалт хийх нь хэцүү бол нэгэнд хамааралтай байх мэдрэмжтэй бай. Би Бурхных, бурхан намайг халамжилдаг. Тэнд намайг халамжилдаг мастер, лам, гэгээнтэн бий. Гэгээн хайр намайг халамжилдаг. Нэгэнтэй хамааралтай байх мэдрэмж нь тэр айдасыг хөөдөг. Та хэн нэгнийх. Та бурханых. Та гэгээнтэнийх. Энэ дэлхийнх, хүчнийх. Энэ мэдрэмж айдасыг сарниулдаг. Энэ бол илүү амар энгийн юм. Хэрэв энэ нь боломжгүй бол бүх юмс түр зуур оршдогийг ойлго. Таны эргэн тойронд буй бүх юмс маш хурдан өөрчлөгддөг. Ядахдаа бүхнийг алдахгүй байхыг хүслээ ч та чадахгүй. Юмс орж ирдэг мөн гарч явдаг. Хүмүүс хүрч ирдэг, холдон оддог. Тэд олон аашинд хувирдаг, сэтгэл бас өөрчлөгддөг. Тантай харьцах тэдний арга мөн өөрчлөгддөг. Юм бүхэн хувирч өөрчлөгддөг. Бүх зүйлс, таны эргэн тойронд байгаа юм бүхэн түр зуурынх гэдгийг ойлго. Дэлхий бүхэлдээ өөрчлөгддөг. Энэ үед та хүч олж авч, тэр үед айдас алга болдог. Айдас бол зууралдахуй, алдахгүй байх бөгөөд харин сул тавих биш. Та амьдралдаа зууралдаж, алдахгүй зүйл нэг ч үгүй. Энд орхихгүй авч үлдэж чадах зүйл танд байгаа юу? Нэгэн өдөр алдахгүй юмсан гэж оролдож байсан юм бүхэндээ баяртай гэж хэлэх болно. Бүхий л юмс үүнд таны өөрийн бие мах бодтойгоо баяртай гэж салах ёс гүйцэтгэнэ.

Энэ мэдрэмж, энэ ойлголт нь таны дотроос маш их хүч чадлыг оргилуулж та инээж чадах болно. Энэ дэлхийд бид бүгд уйлж ирсэн. Энэ дэлхийд мэндлэх яг тэр мөчид та уйлсан. Хэрэв тэр мөчид та уйлаагүй байсан бол таныг уйлуулах байсан. Таны эцэг эх эсвэл эмч бөгсөн дээр чинь алгадан уйлуулна. Та уйлаагүй байсан бол тэд уйлж эхлэх байсан. Бид бүгд энэ ертөнцэд уйлж ирсэн.

Амьдралдаа бид үүнийг илүү ойлгох тусам энэ дэлхийгээс одох мөчид төдий чинээ инээдэг. Энэ бол хувь хүний хувьд өсөлт, цэцэглэлт юм. Та ойлгов уу? Цэцэглэхүй. Тэнд өндөр настай хүмүүс бий. Нэг хачин зүйл гэвэл тэд хэзээ нэгэн цагт үхэх болно гэдэгтээ итгэдэггүй. Хардаа. Тэднээс “Та өнөөдөр үхэхэд бэлэн байна уу?” гэж асуухад “Үгүй.” Яаж мөч агшин бүр эрч хүчтэй амьдрах, улмаар үүнийгээ хэрхэн бид амьдралын төрөлх чанар болтлоо сэрж ухаарах зэргийг өөрийн зан чанартаа бий болгох хэрэгтэй. Бид бие мах бодоо анагаах чадвартай болгохын тулд олон зүйл хийх ёстой. Учир нь энэ амьдралын эрчим таны биеийг анаагааж эрүүлжүүлэх нөлөөтэй юм. Таны сэтгэл айдас, гэм буруу, уур уцаар зэргээс ангид хэдий чинээ уужуу тайван байх тусам та өөрийн биеэ төдий чинээ эрүүл болгож чаддаг.

Уг сэтгэл маш их хүч чадалтай. Магадгүй гадаа 20 хэмийн хүйтэнд хөл нүцгэн алхахад та яах ч үгүй. Танд юу ч тохиолдохгүй. Би энд (Энэтхэгийн Бангалор хот) ирэхээсээ өмнө АНУ-ын Калгар хотод байсан. Тэнд хасах 20 хэм. Хүмүүс “Үгүй, та дулаан гутал хувцас өмс, битгий хөл нүцгэн гар.” Би тэдэнд битгий санаа зов. Тэнд хөлдсөн нууран дээгүүр нь гулгаад их гоё байсан. Таны сэтгэл, ухамсар бол маш хүчирхэг. Гэвч биенд өөрийн хязгаар бий гэдэг нь эргэлзээгүй. “Яах ч үгүй.” гээд энэ боломжтой байлаа ч гал руу үсрэхийг бүү оролд. Хаа сайгүй миний бусдад чухалчилан хэлж заадаг техникүүдийн нэг бол Сударшан Крияа юм. Сударшан–би хэн бэ талаарх зөв үзэл гэсэн утгатай. Нэг цагын дотор хамгийн анхны дадлагажилаар хүчилтөрөгч таныг эрчим хүчээр хангаж, биеийн болон сэтгэлийн эс бүрт нэвчин орж таныг дотоод гүнийг цэвэрлэдэг болохыг та биеэрээ амсах болно. Таны биеийн эс бүр угаагдаж, эрчимээр хангагдаж. илүү хүчилтөрөгчөөр баяждаг. Дотоод шүүрлийн булчирхай нь таны ухамсар, таны сэтгэл санааны үүр хиподаламусын булчирхайтай холбоотой байлгадаг. Тэр бүү хэл өнөөдөр энэ хиподаламус ямар гол үүрэг, функцтэйг эрдэмтэд мэдэхгүй байгаа бөгөөд харин уг булчирхай нь бүх бие мах бодыг нэлэнхүйд нь зохицуулдаг дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой. Гэвч хэдэн мянган жилийн өмнө хүмүүс энэ тухай бичиж байсан. Тэд дотоод шүүрлийн булчирхайн талаар ямар нэг юм мэдэхгүй байсан ч гэлээ тэд “Биений уг газрын төвд бага зэрэг төвлөрөхөд бүх уураг тархины системд эерэгээг нөлөөлж чаддаг.” гэж хэлдэг байсан. Ухамсар нь эдгээр булчирхайгаар дамжиж цэвэршин улмаар биеийн өвчин эсэргүүцэх дархлааг нэмэгдүүлдэг. Санскрит хэлэнд эрүүл мэндийг “сваста” гэдэг. “Сваста” нь хоёр утгатай эрүүл мэнд нөгөө нэг нь хэн нэгэн өөрөө өөртөө буюу амин сүнсэндээ тогтмол байх. Эрүүлжих гэдэг нь төв төвшин гэсэн утгатай. Уг үгийн хамгийн гол санаа нь хэрэв таны сэтгэл төв төвшин, уужуу амгалан аливаа зүйлэнд хоёрдож сатаархаас ангид бол, энэ нь эрүүл мэнд юм. Бидэнд олон удаа эерэг сайхан зүйл бодох санаа олонтоо төрдөг. Энэ нь 100 хувь үр дүнгээ өгдөггүй. Гэхдээ энэ нь зарим нэг эерэг нөлөө үзүүлдэг ч бүр мөсөн биш. Яагаад? Таны ухамсартай бодох сэтгэл нийт ухамсарын арваны нэг нь юм. Олон удаа сэтгэлдээ эерэг сайхан бодлыг тулгаж, энэ нь таны дотоод гүнд сөрөг муу бодлыг соёолуулдог. Гоё сайхан зүйл бодох нь сэтгэлийн дарамт үүсэх шалтаг шалтгаан ч байж болно. Та сайхан бодох, сайхан бодох гэвч муу муухай зүйл дотоод гүнд бий гэдэгт итгэдэг. Хэдий чинээ эерэг сайхан бодлоор тулган бодохыг оролдоно, төдий чинээ таны хаа нэгтээ сөрөг муу бодол дотоод гүнд бий болдог.
Хэрхэн сөрөг муу бодол үүсдэг вэ? Сөрөг бодлын эх сурвалж өөд орох. Сөрөг бодол ирдэг нь сэтгэл дэх стресс дарамт түгшүүрээс болдог. Хүчирхийлэл гардаг нь мөн сэтгэл дэх стресс дарамт түгшүүрээс болдог. Уур уцаар гардаг нь сэтгэл дэх стресс дарамт, түгшүүрээс гардаг. Гутрал цөхрөл ирдэг нь сэтгэл дэх стресс дарамт, түгшүүрээс болдог. Сэтгэл амар, аз жаргалтай хүн сөрөг муу бодол үгүй. Ойлгов уу? Хэдий чинээ зовлонтой байх тусам төдий чинээ сөрөг муу бодол ирэх. Сэтгэл санаагаа эерэг сайхан бодлоор зүлгэхийн оронд өөрөө өөрийн дотоод гүнрүү амьсгалаа мэдрэн, бясалгал хийж, уг системээ цэвэрлэх замаар орж болно. Уг бодлын эх ундарга уруу нэвтрэн орж, сөрөг муу бодлын жинхэнэ уг сурвалж, шалтаг шалтгааныг арилга. Энд нэг их урт удаан хугацаа ордоггүй. Ялангуяа Сударшан Крияаг хийж дадахад энэ тэр даруй үйлчилдэг. Анхлан яг хоёр хоног хийж, улмаар өдөр бүр хориос гучин минут хийснээр бие мах бодыг илүү сайн угааж цэвэрлэн, маш хөнгөн шингэн болгодог. Асуулт: Нэгэнд нэг хүн мэт хамааралтай байх мэдрэмжийг хэрхэн услаж ургуулах вэ? Аливаа нэгэнд хамааралтай байх мэдрэмжийг та ургуулж чадахгүй. Та сэтгэл дэх стресс дарамт айдсаасаа салах үед энэ нэг хүн мэт мэдрэмж нь аяндаа л ирдэг. Аль хэдийнээ бүхий л буй оршихуйнх болох үед та тусдаа биш. Та амьсгалдаг. Танд орж, гардаг агаар энэ хүн рүү мөн тэр хүн рүү ордог. Энэ нь бүх дэлхийгээр нэг зугаалдаг. Нэг ижил агаар, нэг ижил амьсгал. Таны биенд ордог нэг ижил ус ууршин, таны амьсгалаар усны уур хэлбэрээр орж, хаа сайгүй дэгдэн тархдаг. Үүнтэй ижил сэтгэл санаанд энэ нь мөн адил үнэн. Уг сэтгэл нь нэг байрлалдаа байгаад байдаггүй. Сэтгэл бол цахилгаан соронзон талбайтай адил нэг талбар бөгөөд хаа сайгүй байдаг.

Амьдрал бол нэг талбар юм. Бид нэг амьдралын далайд бүхлээрээ хөвдөг. Амьдрал бол энд тэнд байдаг юм гэж бүү бод. Та болон миний хооронд амьдрал дүүргээстэй. Амьдрал бол хаа сайгүй. Биес далай дээр хөвөх холтос мэт. Бид бүгд хаа сайгүй дүүрэн орших амьдралд хөвдөг. Энэ ойлголт таны сэтгэлд батжихад миний, миний, би, би ууссан алга болж хүүхэд шиг байгаагаараа байдаг. Ойлгов уу? Тийм цогц, тийм хангалуун дүүрэн та дотоод гүнээсээ инээмсэглэдэг.

Өөр нэг зүйл бол зовлон шаналалаас салах тухай юм. Та хэн нэг хүнд дуртай, зарим хүнд хайртай тэр үед тэдний өчүүхэн зүйл танд маш том сэтгэлийн шархлааг бий болгодог. Үүнийг та нуруундаа тээдэг. Өнөөдөр хэрхэн энэ сэтгэлийн зовлон шаналалын учрыг олж шийдвэрлэх нь гол бэрхшээл юм. Хоёр хоногийн өмнө нэг хүн ирж, надтай ярилцсан.Тэр “Би дөнгөж саяхан сүйт залуугаасаа хагацлаа. Түүнээс урьд өмнө сонсоогүй сэтгэлийн шаналал гарч байв.” Уг хүнтэй хамт байж, эсвэл уг хүнтэй тусдаа аль нэгээр нь амьдарч эс чадахуй бол сэтгэлийн зовлон шаналал. Энэ бол сэтгэлийн шарх агаад сэтгэлд хоосон орон зай бий болгодог. Энэ нь маш тэвчишгүй хэдий ч сэтгэл санаа үүнийг мэдэрдэг. Энэ бол гал, таныг хэвэнд оруулж сэтгэлий зовлон шаналалаас бодитоор гаргадаг. Энд бага зэрэг мэдлэг, цэцэн билэг уг нөхцөл байдлаас гаргаж чадна. Сэтгэлд шаналал байхад, хэн нэгэнд тус дэм болох ямар ч зөвлөлгөө өгөөд нэмэргүй. Юу ч ажилладаггүй. Та суугаад бясалгал хийхийг хүслээ ч бясалгал үл тохиох. Одоо тэгвэл юу хийх вэ? Танд хайр дэмжлэгтэй хамт олон, тийм нөхцөл бүрдсэн байр, газар, хэрэгтэй. Үгүй бол маш төлөв төвшин, хайр энхрийлэлийн булаг ундарсан хэн нэгний дэргэд холбоо, харилцаатай байх хэрэгтэй. Энэ тохиолдолд сэтгэлийн шаналал арилж болохсон. Гэвч энэ нь удаан хугацаа ордоггүй. Чадсан нэг нь л уг зовлон шаналалаас чөлөөлж чадахсан. Тийм ч учраас Есус “Би бол тэр зам.” гэж хэлсэн. Есусын амьдарч байх үед Ойрхи Дорнод, Иерусалимын зөрчил мөргөлдөөн, боолчлолоос үүдэн хүмүүсийн дунд маш их сэтгэлийн шаналалтай байсан. Өөр ямар ч бясалгал дадлагажил тэдэнд тус болж чадахгүй байсан. Есус хялбархнаар “Надад ир. Би бол тэр зам.” гэж хэлсэн. Тэр хайраараа зовлон шаналалаас нь гаргахад түлхэц үзүүлж чадахсан. Тийм ч учраас Будда мөн ижил зүйл хэлсэн. Будда “Юуны өмнө надад ир. Би юу ч хийхгүй. Миний дэргэд, харилцаатай байхад дотроо байгаа сэтгэлийн зовлон шаналалаа орхиж чадна.” гэж хэлсэн. Та ямар нэг сайн зүйл Есус, Будда эсвэл аливаа гэгээрсэн Мастерт өгдөггүй. Тэр мастерууд танаас авах зүйл үгүй. Тэд та өөрөөсөө зайлуулж үл чадах тэр бүх сэтгэлийн шаналал, хог новшийг л авдаг. Энэ гариг дээр гэгээрсэн мастерууд бүгд хог түүгч. Тэд хог цуглуулахаас өөр таны төлөө хийдэг зүйл үгүй. Энэ дэлхийд танаас авч явж, зайлуулж чадах зүйл бол энэ хог новшноос өөр зүйл нэгээхэн ч үгүй. Нэгэнд хамааралтай байх мэдрэмж, бууж өгөхүй, залбирлын аль нэгээр таны сэтгэл энэ бүх шаардлагагүй, хүнд ачаанаас салж болно. “Эх, төрөлх гэртээ байгаа.” мэт мэдрэхүйтэй байх. Энэ бол өөр нэг сонголт юм. Эхлээд мэдрэмжээ ажиглах өөрийн эсрэг тэрсэлдэх зүйлийг тэвчих. Үүнийг та хийж чадахгүй бол зарим нэг хүнд хамааралтай, ямарнэг мастер эсвэл төв төвшин хүнд очих нь танд тус болох, ба эсвэл Мастерын хайр, гэрэл гэгээгээр та сэтгэлдээ тээсэн хог новш, хүнд ачаагаа нимгэлж чадахсан. Энд ийм гурван үндсэн сонголт бий. Хэн нэг нь энэ бүгдийн аль нэгийг сонгож болно. Асуулт: Энэ тус дэмийг авах мөчид тэнд мастер биеэр байх хэрэгтэй юу?

Уг холбоог мэдрэх нь таны ур чадвараас шалтгаална. Биеэр байх нь эхэндээ хамгийн хамгийн чухал юм. Асуулт: Бясалгал бууж өгөхүйн мэдрэмжийг бидэнд хөгжүүлдэг үү?
Бууж өгөхүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол чухамдаа таны хайр юм. Бясалгалаар сэтгэлийн дарамт ядаргаанаасаа салснаар илүү хайрлам, илүү сэтгэл татам болдог. Бидний хайрлах ур чадвар гэж юу вэ? Бидэнд саад болж чадах тэр өчүүхэн зүйл юу вэ? Бидний зүрхний хэмжигдхүүн юу саад болж чадахаар хэмжигддэг. Хэрэв энэ нь цөөрөм шиг бол ямар ч жижиг чулуу том давалгаа тэнд үүсгэж болно. Харин нуур шиг бол илүү том чулуу хэрэгтэй. Хэрэв энэ нь далай шиг маш өргөн, уужим бол үүнд саад болж чадах зүйл юу ч байхгүй. Уул уналаа ч далай байгаагаараа л үлдэнэ. Ганц ч инч ус үл өргөгдөнө.

Хайр тодорхойлолтын чанад. Сэтгэлийн түгшүүрээс ангид байхад, төрөлх гэр шиг мэдрэхэд, хайр нь аяндаа өөрөө өөрийнх болдог гэж хэлж болно. Юу хайр гэдгийг ойлгуулж чадах зүйл бол таны өөрөө өөрөөр дамжих илүү дээр арга үгүй. Хайр бол чухамдаа сэтгэл хөдлөлт биш харин энэ бол таныг бүтээсэн тэр зүйл, таны оршихуй юм. Үүнийг таньж мэдэхийн тулд, та сэтгэлийн бүх түгшүүрээ орхиж, жинхэнэ эрх чөлөөтэй байх ёстой. Асуулт: Би толгой өвдөх, хүзүүгээ чилэхэд мэдрэмжээ ажиглах техникийг биендээ ашигласаар ирсэн. Гэвч энэ мэдрэмжүүд нь яг л өвчний шинж тэмдэг шиг. Та удаан хугацаагаар шинж тэмдэг нь мэдэгдэхгүй нуугдаж байгаад илэрдэг ДОХ-ын вирус шиг зүйл тусахад үүнд энэ байдлыг харж болох ямар нэг арга байгаа юу? Энэ нь харилцан адилгүй хэлбэр орон зайнд оршдог уу?

Та ажиглан, бясалгал хийн, ухамсар болон цэвэр ухамсарын түвшинд буй сэтгэл дээр илүү анхаарлаа тавьж эхлэхэд таны өвчин эсэргүүцэх боломж нэмэгдэж, өвчилсөн эсүүдийг устгах нь гарцаагүй юм. Та илүү урт хугацааны туршид үүнийг итгэл үнэмшилтэй өөрийгөө бүрэн зориулж хийхэд энэ нь гарцаагүй боломжтой юм. Сэтгэлдээ энэ бол “Өө ДОХ-ын вирус тээгч.” гэх бодлоо ажигла. Энэ бол зарим шинжилгээ хийсэн эмчээс сонссон нөхцөл байдал тийм үү. Үүнийг та ойлгож байна уу? Энэ нь тэнд хэдий чинээ бий гэж та итгэх тусам төдий чинээ өвчин таны биеийн эрхтэн системд улам батжих болно. Үүний оронд бие мах бодонд буй ухамсарын хүч, ухамсарын төрөлх чанарын талаар, та хэн бэ гэх сайхан мэдлэг дээр илүү анхаарлаа тавь. Өвчин дээрээ анхаарлаа тавихаасаа илүү эрүүл мэнд дээрээ анхаарлаа төвлөрүүл. Би та нарт тархины хорт хавдар туссан эмчийн тухай ярьсан шүү дээ. Тэр эмчид тохиолдсон энэ эмчилгээнд итгэж чадамгүй. Тэр эмэгтэй одоо эрүүл, энэ амьдралыг бүрдүүлэгч арга бол хамгаас нууц . Энэ бүгд хэрхэн болдогыг мэддэг хүн нэг ч үгүй. Хэрхэн нүдэнд буй тодорхой эсүүд зөвхөн гэрлийг харж чаддаг. Яагаад толгойнд байрлах эдгээр эсүүд харж чаддаггүй гэж? Энэ нууцыг мэддэг хүн үгүй. Чихэнд байдаг тодорхой эсүүд зөвхөн л дуу чимээг сонсож чаддаг. Энэ ертөнцийн бүтээл бол нууцаар дүүрэн энэ нь агуу нууц. Энэ бол хязгааргүй нууц юм.

Танд шинжлэх ухаанүүнийг мэднэ гэх хуурамч санаа өгдөг. Би бүх шнжлэх ухааны эсрэг зогсоогүй, харин хүмүүс голдуу энэ талаар хагас дутуу мэдлэгтэй байдаг. Хэрэв та гаргуун мэдлэгтэй эмчээс асуувал тэр “Бид биеийн эд эс хэрхэн ажилладаг болохыг, үүнийг хэрхэн бие болж болгодогийг мэдэхгүй.” гэх вий. Шинжлэх ухаан, анагаах ухаан бидний сэтгэл яаж ажилдаггыг мэддэггүй. Бидний бие дотор буй анагаах хүч хэрхэн ажилдагыг бид мэдэхгүй. Бид бүгд хагас шинжлэх ухааныг сурч, хагас эрдэм мэдлэгээр боловсордог ба улмаар бид илүү их эмийн эмчилгээнд итгэдэг. Бид эдгээр янз бүрийн системд илүү их найдаж, өвчин оршдог гэдэгт итгэдэг. Ингэснээр бид сэтгэлийн бодит байдлаас илүү бие мах бодын бодит байдалд илүү найддаг.

Бид сэтгэлдээ үргэлж санаж байх ёстой нэг зүйл бол энэ бүтээхүй нууцаар дүүрэн. Нэгэн өдөр аливаа нууцанд дөхөж очиж болно. Хэдэн арван жилийн өмнө ДОХ-ын вирусын талаар сонссон хүн нэг ч үгүй. Нэг нууц нь нөгөө нэг нууцын араас ил болдог. Хэн нэг нь ухамсарын энэ түвшингөөс, уг сэтгэлийн түвшингээс, энэ болж байгаа бүхий л үүрэгийг тусган авахад энэ бүх үзэгдлүүдийг алмайрах болно. Ухамсарын нууцлагдмал хольцгүй байдалыг танин мэдсэнээр амьдралд танд юу хөөр баясал авчирдаг болохыг танин мэдэх болно. Энэтхэгт сат—чит—ананда гэж дууддаг гурван зүйл бол үнэн, ухамсарлах, төгс жаргал юм. Энэ бол нэгний төрөлх чанар. Та энд байна уу? Энэ бол үнэн. Та үүнийгээ ухамсарлаж байна уу? Та үүнийгээ мэдэрч байна уу? Эдгээр хоёр чанар үнэн, ухамсар байгаа гэдгээ та мэддэг. Өөр нэг зүйл бол төгс жаргал. Та бол төгс жаргал. Эдгээр хоёр зүйлийг мэдвэл, өөрөө өөрийн дотоод гүнд энэ хоёр зүйлэнд сайн бат суурьтай болвол та өөрийгөө төгс жаргал гэдгээ мэднэ. Асуулт: Сэтгэлдээ дүрслэн төсөөлөх тухайлбал, биендээ гэрэл гарган, биендээ байгаа өвчнийг сэтгэлдээ дүрслэн устгах зэрэг дадлагажил ямар вэ? Ийм төрлийн дадлагажилыг хэрхэн мэдрэх вэ?

Үгүй. Эдгээр үйл явц нь гүн ач холбогдолтой биш. Учир нь энэ бүгд бялууг кремээр бүрэхтэй адил юм. Та заримдаа бялууг кремээр бүрж болно. Гэвч тэнд бялууг бүрэх крем хэрэгтэй. Хэрэв танд бялуу байхгүй бол кремээр дангаар тослох нь тус болохгүй. Асуулт: Бид бие биенээ хайрлах, бие биенийгээ анагаах өөрсдийгөө эмчилэхэд суралцаж эхлэх үед бусдад хариуцлагыг үүрүүлэх асуудал бий юу?
Хайр нэгнийг “бусад”–аар харах биш юм. Та хайранд өсөж торниход уг “бусад” таны нэг хэсэг болдог. Энэ үед буян үйлдэж байна гэж боддоггүй. Юу ч хийлээ чин сэтгэлээсээ хийдэг. Та миний нэгэн хэсэг гэж үзэхэд би буян үйлдэж байна гэж боддоггүй. Юу ч танд хийлээ өөртөө хийдэг шигээ үргэлжлүүлэн үйлд. Энэ бол би. Энэ бол миний өөрийн амин сүнс, өөрөө өөртөө үүнийг би хийж байгаа юм. Учир нь бид бол нэг.

/Оюун санааны мастер Шри Шри Рави Шанкар
dreamit.mn blogoos

МИНИЙ МОНГОЛ АРХИГҮЙ МОНГОЛ БОЛЖ ХӨГЖИН ДЭВЖИХ БОЛТУГАЙ


Та найз нөхдийнхөө дунд суусан шигээ хэдэн хундага   архи дарс шар айраг зэрэгээс   уун таашаал авч байхдаа энэхүү үдшийг ямар их үнээр  сольж  буйгаа  огтхон ч анзаардаггүй. Эрүүл мэндээрээ . ялангуяа тархиныхаа эрүүл мэндээр эргэлт буцалтгүй сольж  буйгаа  үл мэднэ. Мэдэхийг ч хүсдэггүй
Архи их буюу бага ямарч хэмжээгээр уудаг хүмүүсийн   бие эрхтэнд  дараахь өөрчлөлтүүд   эргэлт буцалтгүй явагддаг байна. Эргэлт буцалтгүй гэдэг нь  хааяа нэг уудаг байсан ч  архи танд хар  тамгаа дараад л орхидог гэсэн үг.Харин уухаа аль болох хурдан больчихвол  эд эс тань сэргэн төлжих боломжыг алдалгүй эрүүл мэндээ хамгаалж болох юм.

1.    Архины хамгийн түрүүнд  унагаж авдаг эрхтэн бол тархи. Архи  нь тархины  эд эсийн хэвийн  байдлыг алдагдуулж  неуронуудын хоорондын сүлжээнд гэмтэл учруулж . сэтгэн бодох  үйл явцыг удаашруулдаг. Энэ нь  зөвхөн ууж байгаа үед биш  эрүүл болсон  үед ч гэсэн тархины эд эсийг устган дарах архины  хорт ид шид таны биед  үйлчилсээр  л байна.

2.      Архи . дарс, шар айраг уусан эхэн үед сэротонино ,эндорфино зэрэг  неуродамжуулагчууд ялгардаг тул сэтгэл санаа тайвшрах  мэт хуурмаг  түр зуурын мэдрэмж төрдөг нь хүмүүсийн сэтгэл санаагаа тавгүй үед уух гол шалтаг болдог  бол энэхүү түр зуурын сайхан мэдрэмж  тун ч удалгүй  сэтгэл санаагаар унах  мэдрэмжээр солигддог байна. Ийм ч учраас архи уусан үед  нийгэмд  гэмт хэрэг өсөж . гэр бүл хагарч,анд нөхдүүд тангараг тасрах явдал энүүхэнд болход гайхах юм үгүй.      
                                                     
3.  Эрдэмтдийн судалгаагаар алкоол хэрэглэснээр  хүний зан ааш, сэтгэл санааны тогтвортой байдал,ой тогтоолт , амжилттай суралцах чадвар,зөв шийдвэр гаргах чадвар ,бизнесийн амжилт гаргах  чадвар зэрэг хүний хүчин чадал нь эрс мууддаг байна.Мөн зөв бодох, зөв төлөвлөх, ухаалгаар амьдрал ажил төрлөө авч  явах чадвар нь ч  хямралд ордог гэдгийг нэгэнт тогтоожээ.

4.     Сэтгэл санаагаар унах  өвчнийг үүсгэгчийн нэг бол яах аргагүй архи дарс шар айраг зэрэг алкоолны хэрэглээ байдаг.

5. Алкоолтой хэрэглээг удаан хэрэглэснээс  тархины  неуро дамжуулагчнуудын  хэмжээ багасч ингэснээр тархины хэмжээ ч бас багасч эхэлдэг байна.Үүний  эцэст нийт тархины үйл ажиллагаа бүхэлдээ хямралд   орж ой тогтоолт, нойр, хөдөлгөөн , сэтгэл санаа,  хүний амьдралын бүх ий л хэмнэлүүд   алдарч нэг  үгээр  хэлбэл алгуур ТЭНЭГ БОЛОХ үйл явц эхэлдэг.

6.      Бидний бие махбодийн  химийн үйлдвэр гэх элэгний эд эсэнд  этаноол  нь шууд муугаар нөлөөлнө.

7.      Архи уусан хүний тархи алив бодит үйл явдал,газар нутгийн баримжаа зэрэг зүйлийг зөв тооцоолох чадвар алдагдах тул   автын осол , гэмт хэрэг  ихээр гардаг байна.Мөн хараанд нөлөөлнө.

8.      Архи дарс шар айрагны хэрэглээ тамхины хэрэглээтэй нэгдэхээрээ улаан хоолойны . элэгний .ходоодны хорт хавдар үүсгэх гол нөхцөл бүрддэг байна.

9.       "Cancer"  сэтгүүлдээр    Oxford ын  их сургуулийн  Jian-Wei Gu эрдэмтний хийсэн судалгааны үр дүнг тавьжээ. Үүнд үзүүлснээр этаноол нь  цусны  судасны хэмжээг нэмдэг ба ингэснээр  хорт хавдарын  үүсэл өсөлтийг  хөгжөөж өгдөг байна.

10.   Мөн сэтгэл санааны архинаас хамаарах хамаарлын рефлэксийг бий болгодог, ингэснээр дахин дахин уух сонирхолд   өөрийн мэдэлгүй  хүн  хөтлөгддөг байна.

ХАМГИЙН ХЯМД ХАМГИЙН ЭЛБЭГ  ОЛДОХ ЭНЭ ХОРНООС МОНГОЛ ХҮН ТА
ӨӨРИЙГӨӨ, АМЬДРАЛАА,  ХУВЬ ЗАЯАГАА ХАМГААЛ ...АМЬДРАХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ТАНЬ УСТГАГЧ АРХИНААС ТА ХОЛ  ЯВААРАЙ...МОНГОЛ ХҮН БҮРИЙН  ИРЭЭДҮЙ САЙН САЙХАН БАЙХ БОЛТУГАЙ  ....МОНГОЛ ОРОН МИНЬ  ГЭРЭЛТЭН БАДРАХ БОЛТУГАЙ....
хэнэггүй , бас  ууж идэх дуртай Монголчууддаа  зориулан  орчуулав Ц.Энхмаа


СЭТГЭЛ САНААНЫ АРИУН ЦЭВЭР




Бидний амьдрал бол бидний бодол санааны бүтээгдэхүүн юм.
Маркус Аурелиус”
Бидний бодол санаа нь бидний хаана ямар нөхцөлд байдалд орших болон үйл хөдлөл үйлдлийг тодорхойлж байдаг хүчин зүйл юм. Эрдэмтийн судалгаагаар хүний тархинд өдөрт ойролцоогоор 50.000-60.000 орчин бодол боловсрогдож байдаг олж тогтоосон байдаг бөгөөд эдгээрийн тал илүү хувь нь бид ямарч үндэслэлгүйгээр өөрийн хийсвэрлэх оюуны тусламжтайгаар бодсон бодол байдаг байна.Тэгэхээр бидний толгой өдөр ямарч хэрэгцээгүй ойролцоогоор 25.000 орчим бодол эргэлдэж үүнээс үүдэлтэйгээр бид ямар нэг үндэслэлгүй зүйлд санаа зовж өөрсдийн сэтгэл санааг хямрааж хүнд бэрх сэтгэл санааны хямралд амьдарч явдаг байна.Энэ үндэслэлгүй хэрэггүй бодол санаанаас болж бид ямар нэг зүйлд санаа зовж,хэн нэгнийг үзэн ядаж, гэр бүлийн хүнээ хардаж, хэрүүл уруул хийж, хэт мухар сүсэгт автаж, өөрийгөө сэтгэл санааны гутралд автуулж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж байдаг билээ.

Тиймээс оюун бодол бодлоо цэгцэлж, бодол санааныхаа зөв бурууг ялгаж салгаж сурах нь хүн бүр их чухал зүйл юм. Иймээс дараах сэтгэл санаагаа цэвэр цэмцгэр байлгах аргыг санал болгож байна.

Цэвэр цэмцгэр байдал гэдэг бол бидны амьдралд их чухал юм. Бид өөрсдийн гэр орон,албан тасалгаа, цэцэрлэгт хүрээлэнгээ цэвэр цэмцгэр байлгах болон шүршүүрт, орох шүдээ угаах гэх мэт үйлдлүүд бидний өдөр тутмын зайлшгүй хийх ариун цэврийн зүйлсдээ зайлшгүй оруулдаг.

Тэгвэл бид бас нэг ариун цэвэрийн асуудлыг маш ховор хийдэг.Энэ бол бидний сэтгэл санаа юм. Бид хэрэв өөрсдийн толгойг ямарч хэрэггүй асуудал болон дарамтаас ангижруулах нь бидэнд маш ашигтай юм.Сэтгэл зүйд сэтгэл санааны ариун цэврийг тодорхойлохдоо: Сэтгэл санааны эрүүл байдал болон сэтгэл санааг амар байлгахад авах арга хэмжээ гэж үздэг. Ямарч үндэслэлгүй айдас ба санаа зоволт нь бидний сэтгэл санааг бохирдуулж байдаг.
Дараах дасгалыг зөвлөж байна.
Үүний тулд таньд өглөө оройд 5 минут байхад л шаардлагатай. Та 21 хоногийн турш өглөөд чимээгүй орчинд суугаад дараах асуултанд бичгээр заавалчгүй бичгээр хариулж бичих шаардлагатай хариулж бичээрэй:
• Өнөөдөр би юунд санаа зовж байна вэ?
• Өнөөдөр ямар тааламжгүй болон хүсүүштэй бус зүйл тохиолдож болох вэ?
• Өнөөдөр би юунаас айж байна вэ?
• Юунаас болж надад өнөөдөр санаа зовсон эсвэл дарамттай юм шиг мэдрэмж төрж байна вэ?
Та нухацтай эдгээр асуултанд хариулаад санаа зовоож буй асуудал, асуулт болон айдсаа жагсааж бичих юм бол таны өнөө өглөөний сэтгэл санааны угаалга боллоо гэсэн үг.
Оройн та гэртээ хүрч ирээд өнөөх жагсаалтаа аваад хариулт нэг бүр дээр дараах 2 асуултийг тавь:
• Энэ зүйл миний болгоомжилж байсан шиг болж өнгөрөв үү?
• Болсон бол миний бодсон шиг муу зүйл болов уу?
Энэ мэтээр өдөр бүр бичсэнээр та өөрийн бодол санаанд байгаа айдас тань хэр их үндэслэлтэй болох, бас хэр их нь зөвхөн таны бодол санаанаас гарсан хийсвэрлэл болохыг олж тогтооно. Үүнээс гадна та орой бүр нэмж өөрөөсөө дараах асуултуудыг асууж хариулж бич?
• Өнөөдрийн сайхан нь юу байв аа?
• Өнөөдөр би юунд баярлах хэрэгтэй вэ?
• Юу намайг өнөөдөр баярлуулав?
• Өнөөдөр би юу мэдэж авсан вэ?

Ингэснээр та бас амьдралын сайхан талыг харах болно. Танд амжилт хүсье.

asubi 



« Өмнөх | Дараах »


СЭТГЭЛИЙН ХҮЧ БУЮУ ДОТООД БУРХАН

Хүн сэтгэлийн хүч, дотоод тамиртаа шүтэж амьдрах ёстой. Үнэндээ хүмүүс мэдэх мэдэхгүй элдэв зүйл шүтэн амьдрах, даатгах нь олон байдаг боловч цорын ганц шийдвэрлэх хүч бол дотоод сэтгэлийн гал байдаг. Энэ галын хүч хичнээн хүчтэй, гэгээ гэрэлтэй байна, тэр хүмүүний амьдрал төдийчинээ гэрэлтэж өөдлөж явна.Эрт, эдүгээн гайхамшигтай алдарт хэн боловч гадаад хүчин зүйлээс илүүтэй дотоод сэтгэлийн хүчээ хэрхэн бэлтгэсэн, төвлөрсөн, дайчилсан, зөв хуваарилснаас амжилтыг гаргасан байдаг. Бидний сайн мэдэх эзэн Чингис хаан ч эхээс төрмөгцөө дэлхийг байлдан дагуулъя гэсэн санаа байгаагүй нь ойлгомжтой. Амьдралын дунд сэтгэлийн хүч бүрэлдэж бүх Монголыг нэгтгэх, улмаар сэтгэлийн хүч нь тодорхой чадлыг олж дэлхийг нэгтгэн байлдан дагуулах санаа болжхөгжсөн. Бурхан багш ч ялгаагүй ертөнцийн зовлон жаргал, хар цагаан, тэгш бус байдлаас залхаж энэрэнгүй нигүүлсэнгүй ёсыг байгаль дэлхий дээр бий болгоё гэсэн сэтгэлийн хүчинд татагдан ертөнцийн улаан тоосноос ангижран, түүнийгээ бодит хөтөлбөр бясалгал болгон шантрашгүй баримталсны эцэст нигүүлсэнгүй шашныг үүсгэн хүний амьдрах ёсыг одоог хүртэл нөлөөлж чадсаар байна. Энэ олон зуун мянган жилийн турш үргэлжилж буй агуу хүчний эхлэлийн цэг буюу сэтгэлийн гал бол бурхан багшийн даяанчлахыг зорьсон сэтгэлийн хүч дотоод тамир болно.Ялгаагүй Есүс, Мухамед бурхдад мөн ийм гайхамшигт үнэт, сөнөж балрашгүй сэтгэлийн хүч байсан нь ойлгомжтой юм. Сэтгэлийн хүчний талаар ойрын жишээ хэлэхэд XX дугаар зуунд дэлхийд танигдсан Хятадын агуу удирдагчийн нэг Дэн шо пинг дурдаж болно. XX зууны дундуур хүнд хэцүү байдалд орсон тэр том гүрний хуучинсаг үзэлд автсан тэрбум гаруй ард түмний үзэл санааг богино хугацаанд чөлөөлж "өөрчлөлт, нээлт" гэсэн хоёрхон үгэнд базан нэгтгэж чадсанаар богинохон 20 гаруй жилийн хугацаанд улс орон ард иргэд чинээлэгжиж зарим талаар дэлхийн тэргүүлэх эгнээнд шилжиж чаджээ. Энэ бол тус хүний санаачилсан гайхамшигтай бодлого. Сэтгэлийн тэнхээ дотоод тамир нь төрийн бодлого хөтөлбөр болж хэрэгжсэнээр тэнгэр газрыг донслогосон өөрчлөлтийг авчирсан гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна.Энэ мэтчилэн яривал Карл маркс. Фон Бонапарт, В. Путин, хүн төрөлхтөнд гэгээн гэрлийн илч хиймэл нар бэлэглэгч "нээлтийн эцэг" хэмээн өргөмжлөгдсөн, 1300 гаруй шинжлэх ухааны нээлтийг хийсэн алдарт шинжлэх ухаантан "Thomos Edison" гээд гайхалтай сэтгэлийн хүч тэнхээтэй хүмүүс тоогүй олон. Орчин цагийн хүмүүс гэрэл цахилгаан утас хэрэглэх цаг мөч тутамд XIX зууны нэг агуу шинжлэх ухаантны сэтгэлийн хүч оюуны дээж биднийг ивээн гэрэлтүүлж байдгийг санадаг болов уу ? Ядаж сонссон байгаасай, Бид юуг ярих гээд байна вэ гэхлээр ойлгомжтой, зөвхөн сэтгэлийн хүч гэдгийг ил болгон ярихад оршино. Чадалтай, мэдлэгтэй хүмүүсийн сэтгэлийн хүчээр том асуудал шийдэгдэж, том доргилт гардаг бол энгийн хүмүүс сэтгэлийн хүчээ зөв ашиглаж, зөв бэлтгэн дайчлаж чадвал өөртөө, амьдралдаа, эрүүл мэнддээ зуун хувь зөв байж чадах бүрэн боломж бий. Амьдралдаа алддаг, унтардаг, амжилтмуутай бүхэн хэнээс ч хамааралгүй юм.зөвхөн тухайн хүн байгаль дэлхий Бурхнаас сайхан амьдар гэж өгсөн нөөц боломж болох сэтгэлийн хүчээ ашиглаж чадахгүйд оршиж байна. өвдөөд, өвчлөөд байгаа хүмүүс мөн ялгаагүй эрүүл мэндийн асуудал дээрээ сэтгэлийн хүчээ төвлөрүүлж чадсангүйгээс болжээ.Одоо бид зөвхөн өөрсдийн эрүүл мэндэд энэ хүчээ яаж ашиглавал зохих талаар яръя. Хүн гэсэн дээд төрлийг олж энэ цаг үед амьдран байгаа хүмүүс бүхэн азтай хувьтай билээ. Онцлог нь хүмүүс түүнийгээ ойлгож ухамсарлах талаар янз бүр байдагт оршино. Хүн төрлийг олно гэдэг зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтож байгаатай зүйрлүүлж болох ховор тохиолдол гэдэг. өөр нэг талаас хэлэхэд амьдарч чадахгүй байгаа хүмүүс, хүн болж сайхан амьдар гэсэн бурхны бэлгийг буцаан шидэж байгаа хэрэг юм. Бие сэтгэлээ хайрлах хөгжүүлэхийг эрмэлзэхгүй амьдрах, архи тамхи мэтийн хортой зүйлд хайран бие сэтгэлээ дэвтээх, өөх тос хурц хоол биед халтайг мэдсээр байж идэх шуналд хөтлөгдөн хэтрүүлэн хэрэглэсээр байх, байгаль нийгэмтэй зүй бус харьцах, буруу хооллолт, буруу зуршил мэдлэгийн хомсдол, залхуу хойрго байх нь бие сэтгэлийг хорлох холын мөртөө "чимээгүй дайсан "гэдгийг дахин сануулан хэлье. Эдгээр санамж сэрэмжийг та ажил, амьдарлынхаа нэг агуулга болгож чадваас эрүүл аж төрөх ухаан таны сэтгэл дотор цэцэглэж өвчин, зовлон танаас айж холуур тойрох болно. Энэ нь танд өөрийгөө хамгаалах дархлаа тогтож байна гэсэн үг, үүнийг гагцхүү сэтгэлийн хүчээр биелүүлнэ. Хэрвээ та гайхалтай сэтгэлийн хүчтэй юм бол ертөнцийг өөрчилсөн ч болно шүү дээ.Хүний бие сэтгэл, зүрх төрөлхийн хамгаалалттай байдаггүй. Хүн амьдарч ухаарсны хирээр бие сэтгэлийн хамгаалалтыг өөртөө бий болгодог.Амьдрал бол тэр чигээрээ бэрхшээл мөн дайралт. Энэ бүхнийг хүн бие, сэтгэл, зүрхэндээ хүндээр тусгаад байвал том гарз сүйрэл ирнэ. Бие сэтгэлийн хамгаалалт өндөр хүнийг сэтгэлийн тэнхээтэй хүн гэнэ. Аливаа зовлон бэрхшээл бүрийг хүн сэтгэлийн тэнхээ, хүчээр даван туулдаг.Зүрх бол сэтгэлийн хамгийн том ачааны машин бөгөөд амьдарлын туршдаа тэр машин дээр даацаас нь хэтэрсэн сэтгэл, мэдрэмжүүдийг ачаад байвал мэдээж элэгдэл хорогдлын хэмжээг тооцошгүй бөгөөд үр дүн нь хүний наслах насны хэмжээгээр тодорхойлогдоно. Бие сэтгэлийн хамгаалалтгүй хүмүүс юм бүхэнд илүү өртөмтгий байдаг нь гарцаагүй. Иймээс бие сэтгэлийн хамгаалалтыг хүн бүр өөртөө бий болгож аливаа амьдралын дайралтаас бие сэтгэлээ хамгаалж сурвал эрүүл амьдарч, урт наслах алтан боломж нууц бишээ. Шууд хэлвэл ямар ч зовлон бэрхшээлийг сэтгэл оюундаа хүндээр тусгаж болохгүй гэсэн үг,хал үзэж халуун чулуу долооно гэдэгчлэн бие сэтгэлд халтай бүхнээс зайлсхийх бэлтгэл буюу хамгаалалттай болж сурахыг биеэ хамгаалах сэтгэлийн хүч гэнэ. Сэтгэлийн хүч гэдэг дэндүү их хүч, гайхамшиг. Хэн нэг авъяастай хүн үүнийг гүнзгийрүүлэн судлаж олонд хүргэвэл хүмүүс сэтгэлийн хүчээ ойлгон, дайчлахад, ихийг бүтээхэд мөн их хэрэг болно байх гэж бодож байна. Айл гэрийн амьдралаас эхлэн ач зээ, удам угсаа хүртэл хоёр хүний хайр сэтгэлийн хүчнээс биелэлээ олно.Улс гүрний аугаа том хэрэг явдал, урлаг соёлын алдар хүндтэй бүтээлээс эхлээд аль нь ч сэтгэлийн хүчнээс хамааралтай, товчлон хэлвэл хүн төрөлхтний аливаа бүхний үндэс суурь сэтгэлийн хүчнээс үүссэн байдаг

МОНГОЛ ХҮН БҮРИЙН СЭТГЭЛИЙН ГАЛ ДҮРЭЛЗЭЖ МОНГОЛ ЭХ ОРОН МИНЬ ТЭНГЭР ӨӨД АСАН ДҮРЭЛЗЭХ ГАЛ МЭТ МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

asubi.mn blog

Чулууг алт болгох сэтгэлийн хүч



Нэгэн хүү алс хол газрыг зорин эрдэм сурахаар явж л дээ. Хөгшин настай ээж нь шүтэх гуулин бурхан авчрахыг захиж. Хүү эрдмийг өвөрлөсөн ч, эхийнхээ захиасыг умартсанаа гэрийнхээ ойролцоо ирээд санажээ. Сандарсандаа, уулын чулууг хадганд боогоод гэртээ орж дээ. Ээж нь миний захисан бурхан гээд, авдран дээрээ залан өглөө бүр сүү, цайныхаа дээжийг өргөнө. Хүү нь, нээж харвал чулуу болчихно шүү гэсэн тул хадагтай нь л шүтдэг байж. Насан эцэслэхийн өмнө сүүлийн үгээ хүүдээ шивгэнэсэн нь, хүүгийнхээ авчирсан бурханг хараад нүд аних хүсэл байж.
Хүү халгасаар, хадагтай зүйлийг нээхэд алтан шаргал бурхан наранд гялбам гэрэл ойлгож байсан гэдэг.
Эхийн сэтгэл ээ гэж.
Эх сурвалж - http://bafli.blog.banjig.net/
Энэ хэдийгээр үлгэр ч гэсэн ийм боломж бий шүү. Хүмүүний сэтгэл оюун хов хоосноос юмыг бүрэлдүүлэх чадвартай гэж барин тавин батлаад байгаа. Бүүр тэгж байгаа ганц нэг хүн байна. /Одоохондоо сэтгэлийн хүчээр алган дээрээ шороо бүрэлдүүлж чадаж байгаа гэсэн / Тиймээс хоосноос бүрэлдүүлж болж байгаам чинь хоолтойг хувиргах юу байхав

Урт наслах арван дүрэм



Байгалиас хүнд 120 насны хугацаа өгсөн байдаг боловч бидний амьдралын нас арай богино. Япончууд дунджаар 79 жил, австрал, грек, канад бас шведүүд 78, харин германчууд 76 хүртэл насалдаг байна. Олон улсын эмч нарын баг хүнийг 10 дүрэм сахиж явахад урт насална гэж тогтоожээ.
1-р дүрэм. Битгий их ид! 1500 калори бүхий бүтээгдэхүүн хэрэглэхэд хангалттай. Үүний тусламжаар та эд эсэндээ арай бага ачаалал өгч байгаа тул, идэвхтэй байдал тань дээшилнэ. Хоолоо тааруулж хэрэглэ. Их ч биш, бага ч биш хэмжэээнд ид.
2-р дүрэм. Хоолны цэс таны насанд тохирсон байх ёстой! 30 настай эмэгтэйчүүд элэг, самар их идвэл анхны үрчлээнүүд арай орой гарна. 40-с дээш насны хүмүүс бетакаротин агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь лууванд их агуулагддаг.
Харин 50 настай хүмүүсийн ясанд кальци, зүрхэнд магни шаардлагатай байдаг, бяслаг, бөөр ихээр хэрэглээрэй. Мөн загас их идсэнээр зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
3-р дүрэм. Өөртөө таарсан ажил ол! Ажил хөдөлмөр хүнийг залуу болгодог гэж францууд ярьдаг.
4-р дүрэм. Амьдралынхаа ханийг ол! Хайр ба энхрийлэл хөгшрөлийн эсрэг сайн зэвсэг. Долоо хоногт хоёр удаа сeксдэж байхад, хүн наснаасаа 14 насаар бага харагддаг. Сексийн үеэр аз жаргалын гормон ялгардаг нь дархлаа сэргээх чадвартай.
5-р дүрэм. Өөрийн гэсэн бодолтой бай! Амьдралаа зөв ухаарч амьдардаг хүмүүс бусад хүмүүсээс арай бага стресст ордог.
6-р дүрэм. Их хөдөл! Ядаж өдөрт нэг удаа найман минутаар дасгал хийхэд амьдралын хэмжээ уртсана. Хөдөлгөөний үеэр өсөлтийн гормон ялгарч байдаг. Харин энэ гормон нь 30 наснаас хойш ялгарахаа больдог.
7-р дүрэм. Сэрүүвтэр өрөөнд унт! 17-18 градуст унтдаг бол залуу хэвээр үлднэ. Учир нь бодисын солилцоонд агаарын хэм ч нөлөөлдөг.
8-р дүрэм. Хааяа нэг өөрийгөө эрхлүүлж бай! Заримдаа өөрөө өөртөө бэлэг бэлэглэ. Танд цүнх, юм уу малгай маш их таалагдсан бол бүү удаан бод, шууд ав.
9-р дүрэм. Уураа үргэлж битгий барь! Өөрийгөө их зэмлэдэг хүн өвчин амархан тусна.
10-р дүрэм. Ой санамжаа сайжруул! Үгийн сүлжээ тааж, гадаад хэл сурч, толгойгоо байнга ажиллуулж бай. Ой санамжаа сайжруулснаар тархины ажиллагаа бууруулахгүй байж чадна.

ЭРҮҮЛ МЭНД БА МАХАН ХЭРЭГЛЭЭНЭЭС АНГИД БАЙХУЙ



“Одоо цагт хүмүүс цагаан  хоолны дэглэм  барих нь зөв эсэхийг ихэд сонирхох болжээ.  Дор дурдсан баримтаас Тийм гэдэг хариуг та олж авах болно. “
Жайн. Е. Броди,Нью Йорк Таймс сонин

Өдөр ирэх бүр нэмэгдэж буй судалгаа, баримтуудад урт удаан амьдрал болон эрүүл мэндэд цагаан хоол ашиг тустай болохыг харж болно.
 Бидний  бие махбодийн нэгээхэн  хэсэг болох  гар болон шүдний бүтэц үүнийг  бэлхнээ хэлээд өгнө.
Шүд- хүний шүд хэлбэрийн хувьд ногоо болон самар жимсийг бутлан зажлах л чадвартай. Махыг тасдаж жижиглэх хурц соёо болон хүчирхэг эрүүний булчин байхгүй.
Гар-   гар ч мөн адил хүч чадал султайгаас гадна махир бусад араатануудтай адил  хурц хумс байхгүй нь бид  жимс болон хүнсний ногоо тариалаж, түүж  чадвартайг харуулж буй юм.
Мах хүний биед шингэхийн тулд:
Мах шингэх явцдаа маш их хэмжээний гидрохлорийн хүчлийг хүний биеэс шаарддаг. Гэтэл хүний бие махбодь уг бодисын 1/20-ийг ялгууруулах чадвартай байдаг байна.
Мөн мах буюу үхсэн амьтны биений тасархай хүний биед хорт бодис үүсгэж, ялангуяа бөөр, зүрхэнд гаж  нөлөө үзүүлдэг. Залуу хүний бөөр энэ бүх ачааллыг даах чадвартай ч нас явахын хэрээр өвчлөл даамжирдаг байна. Түүнчлэн хүний бүдүүн гэдэсний хэмжээ бусад өвсөн тэжээлтэн амьтадтай адил биений хэмжээнээс 12 дахин урт байдаг нь цагаан хоол идэн, удаан хугацаанд боловсруулдагийг харуулж  байгаа юм. Харин махчин амьтдынх  3 дахин урт байдаг нь хурдан боловсруулж, хурдан гадагшуулдаг болохыг  эрдэмтэд тогтоожээ.
( Хоолны дэглэм ба зүрхний  өвчлөл", “Америкийн  эрүүл мэндийн нэгдэл сэтгүүл” 2005.12.25 )
Хүрээлэн буй орчинд:
Махан хэрэглээг дэмжсэнээр бид хүрээлэн буй орчиндоо ихээхэн хор хохирол учруулж  байдаг. Мал нядалгаанаас гарах үйлдвэрийн хаягдал нь гол горхийг ихээхэн бохирдуулаж буйг харж болно. Паул болон Анне Ерлих гэх 2 эрдэмтэн 2 кг буудай ургуулахад 120 л ус хэрэглэж байхад 2 кг мах боловсруулахад 5000-12000 л ус шаардагддаж болохыг Хүн ам, Нөөц баялаг, Хүрээлэн буй орчин гэх өөрсдийн бичсэн номондоо дурдсан байна. Энэ нь өнөөгийн бидэнд тулгамдаад буй ундны усны хомсдолын шалтааныг бэлхнээ харуулж байна.
Цагаан хоолтон болсноор эдийн засагт хэмнэлттэй :
Одоо дэлхийн геополитикийн байдал буюу түрийвч рүүгээ өнгийцгөөе. Хүн бүрийн мэдэх шош, вандуй, тариа будаа болон сүүн бүтээгдэхүүнд уургийн агууламж өндөр байдаг. 100 гр маханд 20 гр-ийн уураг байхад (анхаарч харах нэг баримт: махны 50 хувь нь ус байдаг) мөн адил хэмжээний бяслаг болон вандуйнд уургийн агууламж 25 хувь, үүнээс гадна шар буурцагт 34 гр-ийн уураг байдаг байна.
Цагаан хоол хэрэглэдэг хүмүүс эдийн засгийн хувьд харьцангуй хэмнэлттэй  байдаг. Дэлгүүрт нэг кг мах ... төгрөг байхад шар вандуй 1000-1300 төгрөг байх ба энэ нь хичнээн их зөрүүтэй, жилд хэр их төгрөг хуримтлуулж болохыг харуулж байна.
Да Винчи, Роуссеау, Франклин...
Сэргэн мандалтын үеийн нэрт зураач, зохион бүтээгч, зохиолч Леонардо да Винчи цагаан хоолтон байжээ.   Тэрээр: “Амьдралыг үнэлдэггүй хүнийг хэн ч үнэлдэггүй ” хэмээсэн байх юм. Мөн махан хүнс хэрэглэдэг хүмүүсийг “явдаг оршуулгын газартай” зүйрлэн хэлсэн байдаг. Түүний тэмдэглэлийн дэвтрүүдэд бусад оршнолд энэрэнгүй хандахыг ихээхэн зааж сургасан байхыг олж харж болох юм.
Франц философич Jean Jacques Rousseau цагаан хоолтонгууд илүү энэрэнгүй хүмүүс байдаг талаар дурдсан төдийгүй  мал нядлагчдыг шүүх танхимд оруулахыг хүртэл хориглож байжээ.
 Бенжамин Франклин, “хурдан хөгжиж дэвжих нь ухаан бодол болон биеийн цэвэр ариун байдлаас шууд хамаарна“ гэж тэмдэглэсэн ба өөрийн намтартаа мах идэх нь “чимээгүй аллага ” юм хэмээжээ.
Оросын алдарт зохиолч Лев Толстой 1885 онд цагаан хоолтон болжээ. Тэрээр ангийн спортоор хичээллэхээ зогсоож ямар нэгэн амьтан тэр ч  байтугай шоргоолжийг ч хүртэл алахыг өөртөө эрс  хоригложээ.
Мөн хөгжмийн алдарт зохиолч Ричард Вагнер, Хенри Давид Тореау, Махатма Ганди гэх зэрэг олон алдартанууд цагаан хоолтон байсан төдийгүй, хүн төрөлхтөнд цагаан хоолны талаар мэдлэг мэдээллээ үлдээсэн байдаг байна.
Шашин ба  Хүч үл хэрэглэхүй
Буддизмаас ч өмнө оршин байсан эртний ведийн соёлд хүч үл хэрэглэх, цагаан хоолтон байх талаар  тэмдэглэн үлдээсэн байдаг. “Ману самхита” буюу байгалийн хууль хэмээх сударт “хэзээ ч махан хүнсийг амьтдад хор учруулахгүй гаргаж авах боломжгүй. Амьтан хөнөөснөөр хэзээ ч тэнгэрлэг аз жаргалыг мэдрэхгүй, иймээс амь таслахгүй байх ёстой ” бичжээ.Мөн Бурханг бүх оршнолыг дээд эцэг хэмээн үздэг.  Бурхны хуулийн дагуу амьтны амь таслах нь хүн алснаас ялгаагүй юм.
Эцэг дээрээ хэн нэгэн ухаан сайтай хүү нь ирээд миний энэ дүү үнэхээр тэнэг юмаа би түүнийг алчих уу гэж асуудаггүй. Үүнтэй нэгэн адил амьтанг хөнөөнө гэдэг Бурханы хүүг устгахтай адил юм.
Үйлийн үр ба дахин төрөхүй
“Хүний нийгэмд хэн нэгэн хүн алсан тохиолдолд цаазаар авахуулах эсвэл ямар нэгэн шийтгэл хүлээдэг. Энэ бол төрийн хууль. Харин мэдлэггүйн харгайгаар хүмүүс Бүх амьд оршнол бурхны хүүхдүүд гэдгийг ойлгодоггүй. Иймээс тэд алж хөнөөөдөг, Бурхан шоргоолжийг хүртэл алахыг хэзээ ч тэвчихгүй ба хүн үүнийхээ төлөө төлбөр төлөх хэрэгтэй ”
-Шрила Прабхупада
Бидний мэдэхчлэн үйлийн үрийн хуулийн тухай энд дурдаж байна. Энэтхэгийн эртний судар болох Бхагавад Гитад Бурхан Кришна ухамсарын эх үүсвэр бие махбодийг хөдөлгөн, залж байдаг ба энэ үл мэдэгдэх хүч бүхий л амьд оршнолд адил тэнцүү оршин байдаг. Үхэх цаг нь болохоор уг хүч өөр бие махбодь авахаар тулгагддаг. Энэ нь яг л хүн элэгдэж муудсан хувцсаа солиод шинийг авахтай адил юм.
Үүнээс бидний хийж үйлдсэн үр дүн ямагт буцаж ирэх жамтай ба хэн нэгэн магадгүй “Надад ийм зүйл тохиолдохгүй ” хэмээн бодож болох бидэнд ирж одож байдаг баяр баясал, уйтгар гуниг үйлийн үрийн хуультай л холбоотой . Иймээс ямар нэгэн амьтныг хөнөөснөөр энэ үйлдлийн хариу буцаж ирэх нь зайлшгүй юм.
Хүнсний ногоог ч бас л тасдаж, устгадаг шүү дээ.
“Хэрвээ бүх амьтад бурханлаг түвшинд адил тэнцүү юм бол ногоо, үр тариа, самар зэргийг хэрэглэхийг зөвшөөрдөг хэрэг вэ? Тэд ч бас амьд биз дээ ” хэмээн бодож магадгүй юм. Дээр дурдсан бүтээгдэхүүнийг нядлах хэрэгцээ байдаггүй. Гэхдээ мэдээж тасдаж авахад ногоо, самар жимсэнд өвдөлт мэдрэгдэх нь гарцаагүй боловч, уг бүтээгдэхүүний мэдрэлийн тогтолцоо амьтдынхаас сул хөгжсөн байдаг.
 Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа

Ведийн соёл




Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд өгүүлснээр, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрит, пайшас юм. Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрит нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд гэж нэрлэдэг. Ийм соёлыгарийн соёл гэж нэрлэдэг байв. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд амьтсын(хий үзэгдэл, буг) ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгалиуд байдаг байна. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршин байдаг.
Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Калийн галав буюу одоогийн бидний амьдарч буй энэ цөвүүн цагийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон ангилж хүмүүст хүргэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вед нь Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваагджээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний буурьтай тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүст хүргэхийн тулд бичиж үлдээжээ.
Ведийн соёл нь өөрийн нэрнээсээ Ведийн зарчмууд дээр тулгуурласан болох нь харагдана. Энэ соёлын гол үнэ цэн нь хүний амталж болох аз жаргал юм. Аз жаргалыг үндсэн гурван ангилалд хуваадаг. Үүнд:
  1. Мэдрэхүйн эрхтэн мэдрэхүйн объекттой хүрэлцсэнээр амсах аз жаргал(жишээ нь хүн маш гоё сайхан зүйлийг харснаар нэгэн төрлийн цэнгэл эдлэдэг.).
  2. Мөнхийн ахуй, ертөнцийн үндэс, Шалтгаан Бүхний шалтгаанаас цацран гарах туяа, хольцгүй сүнслэг ахуй буюу Брахманыг таниснаар амталж болох аз жаргал(буддын шашинд үүнийг нирванд хүрэх гэдэг).
  3. Шри Кришнад(Дээд Бурханы Бодгаль) үйлчилснээр амталж болох аз жаргал
Нэг дэх төрлийн аз жаргалын хязгаарлагдмал байдлын талаар тайлбарлах нь илүүц биз. Материас ханамж таашаал авах гэсэн оролдлогыг өөрөөр хэлбэл бидний мэдрэхүйгээ цэнгүүлэхээр тэмүүлж буй байдлыг Ведэд тарианы хоосон хальсыг тээрэмдэхтэй зүйрлэсэн байдаг. Чингэвч энэ төрлийн аз жаргал хүмүүсийн дийлэнхийнх нь сонирхлыг татаж байдаг. Ведэд хүмүүс нь хэрхэн зөв амьдрах хийгээд яаж байж болох таашаал ханамжийг эдэлж болох талаар маш олон заавар сургамж байдаг. Материаллаг аз жаргалыг Ведэд хоёр ангилсан байдаг. Нэгт, энэ төрөлдөө эдлэх аз жаргал, хоёрт нь үхсэнийхээ дараагаар эдлэх аз жаргал. Ведийн заавар журмын дагуу амьдарснаар хүн энэ хоёр аз жаргалыг аль алиныг нь амтлах боломжтой болдог. Энэ амьдралд нь аз жаргалыг амтлуулахын тулд Вед нь хүмүүст варнашрам-дхарма гэж нэрлэгдэх нийгмийн бүтцийн загварыг өргөн барьсан байдаг. Варна гэдгийг санскритаар орчуулвал “мэргэжлийн буюу төрөлхийн дур сонирхол “ гэсэн үг юм. Заримдаа энэ үгийг каст гэж орчуулах нь бий. Гэвч энэ нь буруу юм. Ведийн судар бичгийн гол бүтээл “Бхагавад-Гита” сударт:
чатур-варнйам майа сриштам
гуна-карма-вибхагашах
тасйа картарам апи мам
виддхй акартарам авйайам
“Кришна(Бурхан) айлдахдаа, материаллаг байгалийн гурван гуна буюу мөн чанар болон тэдэнтэй холбоо бүхий үйлтэй нь холбогдуулж Би вээр хүний нийгмийг дөрвөн ай бүлэгт хуваасан билээ. Гэвч энэхүү системийг үндэслэгч нь Би хэдий ч Би Өөрөө мөнхийн, өөрчлөгдөшгүй, алив нэг үйлд оролцдоггүй билээ” хэмээсэн байдаг.
Энэ шүлэгт, хүн нийгмийн аль нэг анги давхаргад гарал үүслээрээ бус харин өөрийн байгалиас заяагдсан дур сонирхлоороо аль нэг ангид хамаарагдахыг тов тодорхой өгүүлжээ. Энэ дур сонирхол нь материаллаг байгалийн гуна буюу мөн чанараас хамааралтай байдаг. Материаллаг аз жаргал нь хүн өөрийн мөн чанарт үл тохирох үйлийг хийхээр зүтгэх биш харин өөрийн байгалиас заяагдсан үйлийг гүйцэтгэж буй тохиолдолд л боломжтой юм. Ийм үйлийг Ведийн соёлоор бол дээд зэргийн зөв үйл гэсэн байдаг бөгөөд үүнийг батлан “Бхагавад Гита” сударт:
све све карманй абхиратах
самсиддхим лабхате нарах
сва-карма-ниратах сиддхим
йатха виндати тач чхрину
“Өөрийн мөн чанарт тохирох үйлийг үйлдсэнээр хүн бүр төгс төгөлдөрт хүрч болно(…)” гэжээ.
Ингэж нийгэмд амар амгалан байдал тогтдог. Учир нь хүн өөрийн байр сууриндаа сэтгэл ханаснаар өөр хэн нэгний байр суурийг эзлэх гэж оролдохгүй. Ийм байр суурь нь зөвхөн нэг л нөхцөлд буюу атаархал гэгч зүйл бүрэн дүүрэн байхгүй байсан нөхцөлд л боломжтой юм. Чухамхүү ийм учраас ведийн нийгэмд атаархлыг хүний нэгдүгээр зэргийн дайсан гэж тооцдог. Атаархлыг шунал тачаал, уур хилэн, хомхой сэтгэл, хоосон хуурмаг, ухаангүй байдал зэрэг муу муухай араншингийн цогц гэж үздэг. Вед нь атаархлаас ангижрах маш найдвартай арга хэрэгслийг олгодог. Энэ нь Бурханд өөрийн бүхий л үйлээ зориулах арга юм.
Үхсэнийхээ дараагаар эдлэж болох аль ч төрлийн аз жаргал нь Бурханд мөргөөгүй, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлээгүй бол боломжгүй юм. Хүний амьдралын үнэ цэн нь үнэхээр зүйрлүүлэшгүй аугаа. Амьдралын 8400000 хэлбэр байдаг бөгөөд тэдэн дотроос хүний амьдралын хэлбэрт төсөөлж болшгүй боломжийг олгодогоороо гайхамшигтай. Нэгдүгээрт, хүн өөрийн хувь тавилангаа(карма)өөрчилж болно. Харин адгуус амьтдад тийм боломж байдаггүй. Адгуус амьтад нь байгалийн дуудлагыг л дагадаг байхад харин хүмүүн нь сонголт хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хүнд сайн мууг ялгах хангалттай оюун ухаан заяагдсан гэсэн үг. Хоёрдугаарт, зөвхөн хүний амьдралд л амьд амьтан нь уур хилэн, шунал тачаал гэх мэт муу муухайгагаас ангижрах боломжтой байдаг. Сүнс нь дээр өгүүлсэн муу муухай болгоноос ангижирмагц түүнд тэнгэрийн оронд хүрэх үүд хаалга нээгддэг. Шөнийн тэнгэрт бидний нүдэнд үзэгдэх үйл олон од эрхэс нь бүгдээрээ оршин суугчидтай. Тэр гаригсын дийлэнхийг диваажингийн гэж нэрлэх ба амьдрах хугацаа хийгээд амтлах жаргал нь манай дэлхий дээрхи амьдралтай зүйрлэшгүй.
Эцэст нь зөвхөн хүний амьдралын хэлбэр нь л амьд амьтанд дээдийн дээд цэнгэл буюу Бурханд үйлчлэх аз жаргалыг амтлах боломжийг олгодог. Тантра-Шастирт Шива Бурхан өөрийн эхнэр Сатид:
“Хайрт эхнэр минь, Бурхан Говиндагийн(Кришна)бадамлянхуан өлмийд өмөг түшиг олж өөртөө цэвэр Кришнагийн ухамсрыг хөгжүүлж чадсан хүн нь имперсоналист буюу хоосон чанарыг даган баримтлагчдын хүрэхээр тэмүүлж буй бүхэнд маш хялбараар хүрэх ба хамгийн өндөр түвшинд хүрсэн вайшнавын(Кришна Бурханы чин бишрэлтэн)эдлэж болох аз жаргалаар цэнгэж чадмуй” гэсэн байдаг.
Материаллаг цэнгэлийн үргэлжлэх хугацаа нь бурханлаг цэнгэлтэй харьцуулахад маш өчүүхэн юм. Бурханд цэвэр чин бишрэлээр үйлчилснээр амсах аз жаргал нь аз жаргалын дээд хэлбэр юм. Яагаад гэвэл ийм аз жаргал нь төгсгөлгүй байдаг. Мэдрэхүйгээр хүртэж эдлэх аз жаргал болон Брахманыг таних буюу нирванд хүрснээр эдлэх аз жаргалыг доод хэлбэрийн аз жаргал гэдэг. Учир нь тэдгээр нь эхлэл болон төгсгөлтэй байдаг юм.

veda .mn 

СЭТГЭЛЭЭ ТОГТООХ ЦЭГИЙГ ОЛЖ АВАХ НЬ


  • Заримдаа ингэх нь хүчирхүйеэ бэрх санагдана л даа. Бид одоогийн энэ байдалдаа дэндүү дассан учраас хэцүү шүү дээ. Ямар нэгэн бодол юм уу, сэтгэлийн хөдөлгөөнд автаад түүндээ хүлцэнгүй хөтлөгддөг нь бидний зуршил, хэв маяг юм. үүнийгээ өөрчлөх олон янзын арга техник, олон төрлийн зам бий бөгөөд тэдгээрээс хамгийн сайн үр дүнтэйг нь сонгон хэрэглэ. Харин эн түрүүн хийх хамгийн чухал зүйл бол сатаарах үедээ бодлоо буцаан төвлөрүүлэхийн тулд сэтгэлээ тогтоох нэгэн цэгийг олж авах явдал юм. Нэг бодол төрж, сэтгэл дэнслэхэд бид түүнд автаж, тийн автсанаа анзаарахгүй байсаар санаа сэтгэл маань энд биш, аль хэдийн тэнэж одоод дэлхий дээгүүр хэрэн хэсч явааг ухаардаг. Тэгээд сандарч тэвдэн “өө би сатаарчихаж, бясалгахгүй байна. Тоогүй юм боллоо, би амарч тайвширч чадахгүй нь” гэж боддог. Битгий сандар. Зүгээр л эргэж ирээд сэдвээ, сэтгэлээ тогтоох цэгээ сана. Бидний үргэлж хийдэг тун энгийн зүйл учраас хүмүүс заримдаа амьсгалыг санах цэг болгон авдаг. Амьсгалж буйгаа л санана. заримдаа амьсгал гаргахад, заримдаа амьсгал авахад, эсвэл ер нь л амьсгалахаа анхаарна. Сэтгэл санаагаа амьсгал дээрээ тогтоогоод дараа нь биеэ сул тавь. Сэтгэл санаа чинь хаа нэгтээ холдон одож, үүгээр түүгээр давхиж яваа бол сэтгэлээ амьсгал дээрээ тогтоосон гэдгээ л санагтун, тэгээд л болно, өөр юм хийх гэсний хэрэггүй. Тэмцэх хэрэггүй. ”Тоогүй юм, анхаарал сарничихлаа”  гэж  битгий  бол.  Юуч   гэсний   хэрэггүй,      тайван бай. Энэ мэтээр давтан үйлдвэл бясалгал болно.   Давтах нь тун чухалд зүйл мөн, давтсаны ачаар л хүн юм сурдаг шүү дээ. Машин барьж сурах даа яадаг билээ дээ Хаазалж машинаа урагш хөдөлгөнө. Тормосоо гишгэж зогсооно гэдгийг мэдэхэд төвөггүй. Гэтэл яг машин барих нэхээр болдоггүй. Тэгэхээс тэгэх гэсэн шиг тормосоо гишгэхийн оронд хаазалж будилна. Харин дахин давтасаар яваандаа улам л сайжирдаг. Дадлага хий.   Дадлагаар юмыг баттай сурдаг дадлага сургууль бол юм сурах ганц арга мөн. Бясалгал бол дадлага юм. Эхлээд хэрхэн бясалгахын сурах хэрэгтэй, сурсныхаа дараа хийгээд л бай. Үүнээс өөр арга үгүй.
  • buddha.mn

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ