АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ТАРНИЙН ХҮЧ

1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни “Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа”/Ганжуур Дандарын аймгаас/
2. Хийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг.
3. Осол эндэл гэнэтийн аюулын үед “Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна. “Эмаа хоо ума пани пани сууха”. Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа 10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ. Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай.
4. Мөнгөтэй болох шидэт тарни “Кунг-ро-но ама нило-та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ.
5. Авран хамгаалах тарни Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.
6. Аз жаргал хүсэх тарни Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. “До ан ан та фа ри
7. Айдас бүхнийг зайлуулах тарни “Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна.
8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна. Ловонбадма жунайн зүрхэн тарни: “Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад” 3-21 удаа уншина.
9. Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг. “Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай. Цагаан өвгөний зүрхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа” Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ. Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ. -Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий-нан махаа тарчин жий-нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно. Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ. -Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана. -Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг. -Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао-чун-а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно. Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог. Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7-21 удаа уншиж байж заслаа хийнэ.
10. Аливаа эмгэг өвчин зовлон зүдгүүрээс салгах тарни “Ум намо багаа бадий биханзээ биханзээ биндэряа барба ра за яа ра ха ди самъяаг сам будъя-да-га яда” “Ум бихаанзээ бихаанзээ махаа бихаанзээ бихаанзээ раза сам хадаа гадий суухай
11. Архинд үл согтох, архины хорыг номхоруулах тарни “дад ята хум ий хум дий сууха
12. Аюулаас гэтэлгэгч тарни “Ум мали мусмали хум пад” Элдэв аюул тулгарахад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө.
13. Битүү хавдар “ум ион нон зэд нон нон жүү суухаа”. Таван салаа тавь.
14. Бузар арилгагч тарни “Ум бадма ус нэхэ бимали сууха” бузар буртаг болгоныг арилгах увидастай.
15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни “Ному хари дигу мари, гоори гандари, зандали, мадамга гали гали сууха”
16. Бөөр давсагны өвчин эдгээх тарни “Ум гарма дагийний хум мамаа бизъяа сууха” /7-21/ удаа
17. Галд түлэгдсэнд “Ум са са ма ма сод” түлэгдсэнд хэрэглэдэг ургамлын болон амьтны гаралтай тос түрх.
18. Дурлал хүсэх тарни Сэтгэл санаагаа төвлөрүүлж нэг хоног мацаг барьсны дараа бүрэнхий болох үед харанхуйвтар өрөөнд суугаад тарнийг унш. “То-до-си-ро ан ват моноран”. Энэ тарнийг гурван өдөр дараалан унш. Тэгэхдээ дурлах, дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бүгдийг давтан үйлд. Тэргэл сартай өдөр эхэлбэл сайн гэдгийг санаж авна уу.
19. Зарга тэмцэл хийхийн цагт “Ум бүра бува зула мона-ни сухаа
20. Зүрхийг асар ариун болгох “Ум зини зини маха зини суха
21. Зүрхний өвчинд “Ум га га га за рим суха” 7-21 удаа уншаад жүр үр /долоогоно/-д шившээд идэх. Мөн зүрхний эм ууж эмчилгээ хийлгэж байхдаа ч шидэт тарнийг уншиж шившиж байгууштай.
22. Заяа тавиланг ивээгч тарни “Дэвшин шигва цээпил ваазанваа номлоо чанцаалоо” Амьдралын хүнд байдлаас гарахад тустай.
23. Зүрх нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни “Ум базар мамаа дагийний базар мамаа бизъяа сууха”
24. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни “Ум дарий дудаарий, маха аюур чинаа жанай будшим гүрү сууха”
25. Нүдний гэмийг арилгагч тарни “Наму бадрагаяа мерея сиха лаза не суха”усанд үлээж, нүдээ угаавал нүдний элдэв гэм арилна.
26. “Наму силха гаяа суха” усанд үлээн уншиж нүдээ угаавал нүд бүрэлзэх гэм арилна.
27. Нүдний өвчинд сайн. “Ум хэн хэн пүн пүн сууха” гэж 7-21 удаа уншиж шившээд өлөнгөөрөө нүдээ угаасан гарын алганы хонхорт хийж сайтар тогтоож угаа. Харин угаасны дараа алчуураа арчих буюу усаар угаахгүй 2 цаг болгоод хүйтэн цэвэр усаар дээрх нүдний гэмийг арилгах тарнийг уншиж үлээгээд сайтар угаахыг зөвлөе.
28. Нүдний цагаа үүл арилгахад “Ум ганий дий суухаа” гэж 7-21 удаа уншиж Доньд түрхэх, бугын дэлүүгээр арчих, пилдэн хийх зэрэг эмчилгээг хийвээс нүдний үүл цагаа амархан арилна.
29. Нүдний элдэв өвчинд “Жумдаан дүй дэвшин магваа даа жамбаа яндаг вар зогвий санжаа мэгжил жанрайсиглаа чагцаалоо. “Дад яата хили мили, гили мили хилийг хуяа хуяа хуяа мани хүлү хүлү хүдү хүдү загчү рамуха би шод, хаяа сууха” Нүдний элдэв өвчин хийгээд хийн гэм шар бадганы гэмүүдийг арилгах болой.
30. Нүдний харах чадварыг сайжруулах “Ум загчу загчу зана загчу еэ суха”Арван тавны сар туссан шүүдрийн усаар арч.
31. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни. Бурханы гурван эрдэнэт гончигсүмд мөргөе. “Хум бизу, бизу бранзниа бардхани, зула, зула, меда бардха, зел, дири дири бүдхи бардхани сууха” Энэ тарнийг уншсан учирсан хэн боловч их оюун билэгт болох.
32. “Наму радна даръяа, наму аркяа авалоги де шураяа, боди садуяа, махад садуяа халде халде мани де сууха” усанд гурвантаа үлээж уншваас оюун ухаан сэргэн дэлгэрнэ.
33. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни. “Дадяата базар базар маха базар сорва ваяады, хана базар на сууха”
34. Саа өвчин хор гаргах “Ум гим дра сүсү сууха
35. Сүүгүй хөхөнд “Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха”гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.
36. Үү арилгах тарни “Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.
37. Үхсэн хүний юмыг авахад энэ тарнийг 30 удаа уншваас тотгор ба зэтгэр бүхэн арилан чадюу. “На ма ши ши ши рипу ша ри са ва ви га га да ра ни суха
38. Халдвартай хижиг өвчнөөс сэргийлэх арга “Дадяата али мудра ли мудра махада нэр зарай занчин ага хи ганди хиган заду ваза муни арьяа сууха” хятад бэх болон заараар хэлэндээ “ум” үсгийг бичиж түрх.
39. Халуун өвчин “Ум ва зи ви ша ху пада” ус үлээж өг.
40. Эх хүнийг амар нярайлахад туслах тарни “Ум ма ний даарий, базарний саха варан ди сайрий хум пад”
41. Хамаг өвчинд “ум ми жо пад пад сухаа” 7-21 удаа уншина.
42. Ханиад эдгээх тарни “Ум дама дүдий сод сууха” Үнээний сүү буцалгаж уулгана. Сармисны 1-2 хумстай.
43. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни “Ум дагийний хум мамаа бизъяа сууха”7-21 удаа уншина.
44. Хар дарж зүүдлэхэд “Ум зага ли яа сууха” Хүхрээр бичиж зүүх. /шүдэнзний толгойгоор бичиж болно./
45. Хараал, хэл амнаас хамгаалах тарни “Ум ламаа саа хамаа саа хум пад”Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна.
46. Хараал үл хүрэх “Пад ламаа пад сад” эрдэнийн бөгжийг нь тарнид.
47. Хатиг яранд “Хү сү хү сү чи га сууха” Сармис тарнидаж түрх.
48. Хий өвчинг эдгээр тарни “Ум дарда сарнаа хум пад” шар тосонд тарнидаж өг.
49. Ходоодны өвчинг эдгээx тарни “Ум бадма дагийний хум мамаа бизъя сууха”7-21 удаа уншина.
50. Мөн ходоодны өвчинг эдгээхдээ “Ум дара дүрэ хиругэ захэ лид захэ хум пад суха” мөнгөн аяганд хонуулсан ширгээсэн ус тарнидаж өг. таван салааг хандалж уулга.
51. Хоолой хавдсанд “Ум лина лина над тола сода” Хонины түүхий тархийг хуураад зэсийн үртэстэй хольж түрх.
52. Хөхний хавдарт “Та дар тал еий да талма “ бэх түрх
53. Хүүхэд урвайж айлгаж тэвдүүлэх аваас “Ум ум даарий дудаарий дүүрээ сууха” 7-21 уншиж тарнид бор давс гал дээр хийж шатаах.
54. Цэрвэж бишүүрхэж уйлдаг хүүхдэд “Ум сава аса пада сууха” тос тарнидаж өг.
55. Шар өвчинд “Ум ри ваз най ли ды сууха” хятад байцааны шөл өг.
56. Шинийг сэдэж ухаан билэг арвидахад “Ум махаа диваа хум пад” 108 удаа унш.
57. Шүд хамгаалах увидас “Дэ га ва ам” Тахианы өндөгний цагааныг зажлуулна.
58. Шээс хаагдахад уншдаг тарни “Ум зарааны та та зараа суда ми сууха” заар 1 цэн уу.
59. Элэг цөсний өвчинд сайн Ум дагийний хум мамаа бизъяа сууха 7-21 удаа унш.
60. Элэгний өвчинд сайн. Ум зарааний та та зараа суда ми сууха 7-21 удаа уншина. Хусны мөөг /чага/ буцалгаж ууна.
61. Эмэгтэй хүний өвчинд Ум арадна нама сууха
62. Эр эмийн бэлгэсийн өвчинд сайн “Ум мүсэм сод сууха” ахар сүүлийг төөнөнө.
63. Эхнэр төрж ядахад “Ум саду вадна сүдүү на 7-21 удаа уншиж зэсийн үртэс архиар даруулж уулга. Эхнэрийн хойтох удсанд шар тосонд үлээж өгнө.
64. Эхнэрийн хойдох удсанд “Ум эрага эрага ганган түм түв сууха” 7-21 удаа уншиж шар тос тарнидаж өг.
65. Нэг өглөө мацаг барьж эрүүл мэнд, амь нас, бие махбодынхоо хүч чадлыг төвлөрүүлэгтүн. дараагийн өдөр нь нар мандахаас өмнө өглөөгүүр доорх тарниудыг унш. Унг до-ама, рунг-нинг энэ тарнийг унш. Өдрөөс өдөрт бие тань сайжирсаар байх болно.
66. Мөн 10 өглөө нарнаа “Ум марзай, мама суухаа” гэж уншиж нарны анхны цацраг туяа биедээ шингээвэл уур уцаар бухимдал хүрэхгүй, уужуу тайван, ажил үйлс чинь санасан дагуу бүтдэг жамтай. Энэ арга заслыг хийж байхдаа Нархажид бурхан, Осоржамаа бурханд сайн залбирч байгаарай.
67. Яс хугарсанд Ум сава хи хи на на вада суха 7-21 уншиж зэсний үртэс архиар даруулж уух, мөн тарваганы хатаасан элэг эмийн журмаар уувал хялбархан өвчингүй болж түргэн эдгэрнэ.
68. Ходоод дэлүүний өвчинд “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” 7-21 удаа уншина.
69. Уушиг, бүдүүн гэдэсний өвчинд “Ум раднаа дагийний мамаа бизъяа суухаа”7-21 удаа унш.
70. Бөөр давсагны өвчинд Ум гармаа дагийний хум мамаа бизъяа суухаа 7-21 удаа унш.
71. Энэ удаа Шидэт нууц тарнийнхаа цоморлигийг Сандуйн жүд судрын тарниар өндөрлөе: Дүйва санва лайжүнва Дэвшин шигва гүнжинсан Доржэ нинво дүйва и Дэнид жумдаан шадусал Доржэ сэмбо хадаба Жанчив ди ви товвар жүр Жанчив сэмба жал жамцо Доржэ сэмба цэдэвтов Энэ нууц тарнийн судрын нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галвын тамаас хамаг амьтныг аврахын сацуу Очир-Эрдэнэ лугаа адил аливаа бүхнийг ялан дийлэх, аюул осол, гай гамшиг гэх мэт бүхий л түйтгэрээс ямагт зайлуулж, авран нигүүлсэх увидастай.

Эх сурвалж http://setgeliig_sudlay.blog.gogo.mn 

Д.Лувсаншарав: Таван настайдаа лам болж байлаа

Нийтэлсэн: 2013-06-19 13:41:23
XX зууны Монголын хөгжмийн урлагт хэн ч үл маргах, хэзээ ч эс мартагдах, үлэмж гавьяа байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайтай ярилцлаа.
 
Тэрбээр “Аман хуур”, “Нүгэл буян”, “Төөрсөөр төрөлдөө”, “Хань” зэрэг 20 гаруй киноны хөгжим, “Шивээ хиагт”, “Хархорум”, “Их хааны хатад” зэрэг арав гаруй дуурь, 12 магтуу, 500-гаад дуу романс бичжээ.
 
Хүүхэд ахуй цагаасаа дууг нь дуулж өссөн, хүн бүхний танил, хөгжмийн амьд бурхны яриагаар уншигч Таны оюуныг дайлъя.
 
 
-Аав, ээждээ баяр нэмж, хорвоод мэндэлсэн цаг хугацаа хэдий алсарч одсон ч сэтгэлээс тань гардаггүй байх. Ийм сайхан хүү төрүүлсэн аав, ээж, нутаг усны тань талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
 
-Хэрлэн мөрний хөвөөнд 1926 оны зуны дэлгэр цагт тал, хээр хосолсон сайхан газар төрсөн хүн дээ би. Намайг төрөхөд аав маань эх барьж авсан гэдэг. Хүүтэй болоод сэтгэл нь хөөрсөн аав маань улаан нялзрай намайг нэхий өлгийд өлгийдөөд, ээжид шөл хийж өгөхөөр гал түлж суужээ.
 
Гэтэл гаднаас хонины хаа барьсан хоёр орос орж ирээд тогоотой шөл рүү үг дуугүй шууд хийчихсэн гэдэг. Харь нутгийн хэл мэдэхгүй, улаан мах барьсан хүн гэнэтхэн орж ирсэнд аав маань сэжиглээд, шууд л лам багш дээрээ очжээ.
 
Харин лам багш “Санаа зовох хэрэггүй ээ. Энэ хүү эр бие тэнцэхийн цагт цаад оросуудтайгаа жигтэйхэн дотносох юм байна” гэж хэлээд аавыг маань тайвшруулсан юм гэнэ лээ.
 
 
-Таныг хүүхэд ахуйдаа сүмд шавилан суудаг лам байсан гэж сонссон. Бурхны ном хэр удаан сурсан бэ?
 
-Гэхдээ 1938 онд хэлмэгдүүлэлтийн үеэр 12 настайдаа хар болоод нутаг буцсан. Миний өвөг эцэг Цүлтэм нутаг усандаа хүндтэй, мяндаг тушаалтай, номтой хүн байсан. Би ээж, аавынхаа төдийгүй хөрш айлынхаа хоёр хөгшний элгийг дэвтээдэг ганц бурхан байлаа.
 
Том болсон үрээ эндсэний дараа хоёр хөгшин лам багшаасаа хойд төрлийг нь асуухад “Хүү чинь танай хаяанд таван ам бүлтэй, шар нохойтой айлд төрөх юм байна” гэж айлдсан нь манайх байж.
 
Миний ээж А.Уртнасан үйлэнд уран, мяндагтай лам нарын хиазтай хамба, ноёдын дээл хувцас оёж, сүм хийдийн чимэглэл урладаг байсан. Би зургаан насандаа манж, түвд, монгол бичиг сурсан. Аавын минь хайрласан алдар Балдандорж.
 
Харин лам багшийн айлдсан сахилын нэр Лувсаншарав. Би дөрвөн охинтой айлын отгон хүү. Тэр үеийн хөгшчүүл “Хүү төрвөл лам болгоно. Толгой дээрээ хонхны дуутай өөд болох юмсан” гэцгээдэг байлаа.
 
 
-Таныг бас муугүй зураач гэх юм. Энэ нь бурхны хөрөг зурж, харж өссөнтэй холбоотой юу?
 
-Хүүхэд байхдаа аав, ээж, уул ус, адуу мал зурах дуртай байлаа. Хийлсэн гүзээ дуурайлгаад зурж чадвал сайн зураач болдог гэж дуулсан. Тэгээд хийлсэн гүзээ өмнөө тавьчихаад өдөржин зурдаг байж.
 
Бурхныхаа гүнгэрваанд аав, ээжийнхээ хөргийг залсан. Өөрөө зурсан юм.  Одоо ч гэсэн орой бүр аав, ээждээ мөргөчихөөд “Лама ла жавсү чио” дөрвөн итгэлээ уншаад унтдаг даа.
 
 
-Лам байсан хүү хөгжмийн урлагт “уруу татагдах”-д юу нөлөөлөв?
 
-Хийдэд шавилж суухдаа 21 дарь эхийн цам харайхад би гол дүрд нь тоглодог байлаа. Цам майдар гэдэг нэг ёсны урлаг. Одоогийнхоор бол балет юм даа. Цамын бүжиг, цан хэнгэрэг, шашны уншлага өөрийн хэмнэл, ая дантай.
 
Хөгжмийн зохиолч болоход энэ бүхэн нөлөөлсөн гэж боддог. Ер нь ардын үлгэр домог, хууч, морин хуур, уртын дуу, шашны хөгжим бие хүний төлөвшилд ихээхэн нөлөөтэй гэж боддог шүү.
 
 
-Наянтай тэнцэх насыг зооглож буй гэхэд Та ануухан байна шүү. Энэ нууцаасаа дэлгэж болох уу?
 
-Нууц гэж юу байхав дээ. Багадаа Сэцэн хааны хийдэд шавилан сууж буяны аянд гарч, эргэл мөргөл хийж явсан. Найман настайдаа аав, ээж, лам багштайгаа хамт аймгаасаа гараад Богдын хүрээ, Эрдэнэ зуу, Амарбаясгалант хийд, Ханд вангийн хүрээ хүртэл мөргөл хийж байлаа. Бараг 3000 км газрыг хөл нүцгэн туулсан юмдаг.
 
 
-Унаанд сууж болдоггүй юм уу?
 
-Мөргөлд явж байгаа учраас болохгүй ээ. Үүрээр босоод шөнө дунд хүртэл алхана. Хөлийн ул сайртаад чулуу шиг хатуурчихсан байж билээ. Энэ нь бие чийрэгжихэд нөлөөлсөн байх.
 
 
-Та 13 настайдаа багшилж байсан гэсэн. Өнөөх “Шинэ үсгийн багш” кинонд гардаг шиг хөгжилтэй зүйл их тохиолддог байсан уу?
 
-Монгол орон даяар 1939 онд бичиг үсэгт тайлагдах хөдөлгөөн өрнөсөн. Тэр үед би түвд, монгол бичиг заалгаж, сайн дураараа шалгалтад орж тэнцээд багшилсан юм. Шавь нар маань их зовоодог байж билээ. Заль зохиож оргож босно.
 
Худлаа өвдөж ухаан алдаж унана. Гэвч би тэвчээр гаргаж шавь нараа бичиг үсэгтэй болгож чадсан. Үүний хүчинд сумын бага сургуулийн хичээлийн эрхлэгч, аймгийн намын хороонд бичиг үсгийн багш болж байлаа.
 
 
-Таны “Маамуу нааш ир” дууг мэдэхгүй хүн байхгүй. Энэ сайхан дуу бүтсэн түүхээсээ дурсана уу?
 
-1950-иад оны дундуур би Москвад хөгжмийн их сургуулийн оюутан байлаа. Тэр үед манайд хүүхдийн дуу ховор байсан юм. Нэг өдөр Төрийн шагналт, яруу найрагч Ч.Лхамсүрэн гуай тааралдаад “Хоёулаа хүүхдийн дуу хийе. Би нэг шүлэг бичсэн” гээд “Маамуу нааш ир” шүлгээ өгч билээ.
 
Шүлэг их аятайхан санагдаж, ая хийсэн юм. Тухайн цагт гэрт маань төгөлдөр хуур байсангүй. Зуны нэг сайхан өдөр нөгөө шүлгээ уншаад гэртээ байсан мандолинаар хөгжимдөөд аялгуулан зохиож байсан сайхан дурсамж саяхан юм шиг санагдчихлаа.
 
 
-Та Монголын cop болсон уран бүтээлчидтэй хамтран олон түүхэн бүтээл туурвисан. Эргэн санахад сайхан байдаг байх даа.
 
-Үеийн нөхөд алга болоод хэцүү юм даа. Нас ахихын цагт дурсамж л үлддэг юм байна. Ч.Лхамсүрэн, Д.Сэнгээ, Ц.Гайтав, Б.Явуухулан, С.Дашдооров, Ж.Бадраа, Г.Хайдав, Б.Зангад, Д.Жаргалсайхан, Г.Түмэндэмбэрэл зэрэг олон сайхан уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байлаа. Одоо ч тэдний минь ихэнх нь бурхан болж дээ.
 
 
-Б.Явуухулан гуай Та хоёр уран бүтээлийн дотно найзууд байсан уу?
 
-Тэгэлгүй яахав. Би Б.Явуухулан, Д.Пүрэвдорж хоёртойгоо илүү дассан даа. Явуу бид хоёр 30 гаруй жил дуу хийсэн байна. Залуу байхдаа би шүлэг оролддог байлаа. Жороо борлогоо тэшүүлэхэд Жолоо тавим гоёхон Жаахан чамайгаа бодоход Сэтгэл тэнийм сайхан Атар талыг чимэглэсэн Алаг цэцгэнд би дуртай гэсэн шүлэг тэрлээд Явууд үзүүлсэн юм.
 
Манай хүн дээр нь Холоос гүйдэлтэй борлог нь Сулдаа ганхам жороо Голоос хайртай амраг минь Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа гэж сайхан засаад дараагийн бадгийг нэмж бичсэн.
 
Энэ дууг Ховдын уугуул Ардын жүжигчин А.Загдсүрэн дуулж олны хүртээл болгосон. Нээрээ “Лувсаншарав, Явуухулан хоёрын эхнэр фосфортой шүү” гэсэн онигоо гарсан байсан. /Инээв/
 
 
-Таныг XX зууны отгон Хөдөлмөрийн баатар гэдэг. Хийсэн бүтээснээ төр засгаараа үнэлүүлнэ гэдэг бахархал, бас омогшил. Зууны отгон баатар гэдгээрээ билэгшээдэг үү?
 
-Тэгэлгүй яахав. Миний олон жилийн хөдөлмөр, хийсэн бүтээлийг үнэлсэн гэж боддог. Төрийнхөө хишгийг зөндөө хүртлээ. Би 2000 оны арванхоёрдугаар сарын 26- нд Монгол Улсын 399 дэх Хөдөлмөрийн баатар болсон юм.
 
Монгол Улсын баатар Ш.Гонгор гуай бид хоёр нэг довны айл байсан. Намайг есөн настайд Ш.Гонгор гуай Монгол Улсын анхны баатар болж байв. Харин XX зууны отгон Хөдөлмөрийн баатар нь би болсон. Үүнд их билэгшээдэг.  Нутаг орны минь, тэр дундаа баянхутагчуудын буян заяа түшлээ дээ гэж бахархаж суусан.
 
 
- Та Оросын яруу найрагч Сергей Есениний барьдаг шиг махир гаанстай юм аа.
 
-Намайг бага байхад нэг настай хүн зөвлөж байлаа. Монгол хүн тамхи татаж байгаагүй. Хэрэв тамхи татмаар байвал гаансаар тат. Ядаж бага татдаг юм гэж. Нээрээ л маш бага татна шүү. Нэг янжуурыг 6-7 хуваадаг. Монголын ирээдүйн толь болсон залуучууд минь тамхинаас хол яваарай гэж хэлье.
 
 
-Ахмад хүний хувьд залуучуудад хандаж юу хэлэх вэ?
 
-Манай сайн зохиолчид “Дотроо нэг хүнтэй байдаг, түүнтэйгээ зөвлөдөг” гэж ярьдаг. Энэ нь бас л нүүдэлчин хүний ёс заншилтай холбоотой. Зарим хүн байгаль, эх орондоо хайр найргүй хандаж байгаад харамсдаг. Үүнд эрдэмтэй ухаантай хүмүүс анхаарах хэрэгтэй.
 
XXI зуун техникийн үе. Миний багад нэг жил хийж байсан ажлыг одоо нэг өдөрт л хийж байна. Энэ нь мэдээллийн хурдтай холбоотой. Ялангуяа залуучууд маань олон талын боловсролтой байх хэрэгтэй.
 
Манай Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн доктор Л.Түдэв 1980-аад оны үед “Хоёр хэл бага байна. Гурваас таван хэл эзэмших шаардлагатай” гэж хэлж байсан. Тэгэхээр залуучууд маань боловсролдоо байнга анхаарч, өөрийгөө хөгжүүлээрэй.
 
Эх орон, эцэг эхээ хайрлаж яваарай. Бусдыг хайрлаж хүндэтгэдэг хүн үеийн үед жаргалтай сайн, сайхан явдаг гэж боддог. Заримдаа түр зуурын бэрхшээл бий. Түүнийг монгол хүн гүн ухаан, зориг тэвчээрээр шийдэж чаддаг. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй харж ухаалаг амьдраарай гэж захимаар байна.
 
 
-Монгол хүний бусдаас ялгарах нандин чанар юу вэ?
 
-Эрт дээр үеэс нүүдэлчин монголчууд зурхайн аргаар нар хиртэх, цасан шуурга болохыг мэддэг байлаа. Энэ бол гайхалтай түүх. Монгол асар их эрдэнэсийн үүцтэй орон. Манай ард түмэн Эрдэнэтийн овоо, Тавантолой, Оюутолгой гэж хэдийд нэрлэснийг нь мэдэхгүй.
 
Ингэж нэрлээд олон зуун жил болж байгаа байх. Гэхдээ харийн хүн “Та нар ингэж нэрлэ” гэж хэлээгүй шүү дээ. Манай өвгөд Эрдэнэ, Оюу, Төмөртэй толгой гэдгийг мэдсэн байна. Оньсого, мэргэн үгээр үр хүүхдээ хүмүүжүүлдэг заншилтай. Бүүвэйн дуу дуулж өсгөдөг.
 
Манайх шиг аялгуулан дуулж өлгийтэй байхад нь хүмүүжүүлдэг орон олон байхгүй. Монголчууд үлгэр, туульсаа аялгуулж хэлнэ. Ийм оронд төрсөн хүн бие сэтгэл, оюуны тэнхээ өндөр байх ёстой. Мөн монгол бичиг бидний бусдад гайхуулах соёл юм.
 
Намайг багад аав, ээж минь “Хүний өмнөөс үг сөрж болохгүй, мал адгуус, ургамал ногоо, булаг шандыг хайрлаж яваарай” гэж сургадаг байсан. Хамгийн чухал нь хүнийг хүндэтгэх хэрэгтэй гэж захина. Одоо ч гэсэн энэ сургаалаа хойч үедээ захимаар санагддаг.
 
Ж.Гүррагчаа сансарт нисэхдээ борц авч явсан гэдэг. Монголын цагаан идээ хугацаа нь дуусч муудна гэж байхгүй. Хүнсний зүйлээ хүртэл тэгж сайхан хадгалдаг ухаантай ард түмэн. Би түүх соёлын арвин өв сантай, сайхан оронд монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.
 
Монгол хүн төлөвшил, амьдрах ухааны хувьд их өвөрмөц. Нүүдэлчин амьдралын түүх аугаа, соёл уламжлалаараа дэлхийд гайхагддаг гээд олон сайхан чанараараа ялгарна
 
 
Б.Анхцэцэг
 

Дотоод энерги ба Синестетик чадвар

Юуны өмнө нэгэн ламын ярианаас эхлэе. Би 10 жилд байхдаа Санжаадорж 
хэмээх нэгэн лам багштай сургуулийн талбай дээр сагс их тоглодог байж билээ.
 Тэр үед 35 орчим насны их бүдүүн лам байсан ч биеийн тамир спортыг амьдралынхаа
 нэг хэвшэл болгон байнгын суудлын ядаргаагаа гаргаж байсныг одоо бодоход бахархмаар.
 Тэр лам нас залуу ч сурсан мэдсэн нь гойд, аймгийнхаа хийдэд багш ламтанаар 
ажилдаг байж билээ. За илүү үглэх яахав яриандаа оръё.
Та бид бүдээрээ сүнс зайлчихлаа, зайлчихна гэж ярьдаг шүү дээ. Тэрний тухай 
лам багш маань шашин гэдэг талаас нь бус Буддын шинжлэх ухаан гэдэг талаас нь тайлбарлаж байж билээ. Мөн Хангайн лам хэмээх Архангайн Цэнхэр сумаас төрсөн Хангайн талаа дааж явдаг хувилгаан ламтай хэсэг ярилцах завшаан тохиож 
Архи гээч умдааны талаар сургаал айлдсан бөгөөд түүнийг ч бас бичихээр шийдлээ. Эдгээр лам бүгд энерги гэж юу болох тухай ярьцгаасан билээ.
1. Сүнс зайлах гэж юу вэ.
Эрт дээр цагаас Монголчууд аливаа зүйлээс айж цочих, сэжиглэж цэрвэхээрээ
 сүнс зайлчихлаа хэмээн сүлд өдрөө лам уруу хадаг самбай барин очиж засал 
хийлгэдэг байсан. Тэгвэл чухам сүнс зайлна гэдэг нь юу вэ?
Энэ ертүмц дээрхи бүх юм тэгш хэмтэй байдаг. Хүнд ч мөн адил тэгш хэмийн шугам байдаг бөгөөд тэр тэгш хэмийнхээ тэнхлэгийн дагуу дотоод энергийн тэнхлэг байрладаг. Дотоод энерги тэнхлэгээсээ гажвал хүний аливаа үйлс бүтэмжгүй, бие эрхтэн сул дорой болж нөгөө хийморь доройтчихлоо гэж ярьцгаадаг. Үүнийг товчоор Сүнс зайлчихлаа гэж хэлдэг. Дотоод энерги гэдэг нь бурхан багшийн ард байдаг 3 тойрог юм. Бурхан багш буюу агь Сиддхарта нь ертүмцийн үнэнийг бүгдийг хүлээн зөвшөөрч тайван амгалан сэтгэлийн ариуслыг олсоноор төгс гэгээрэлд хүрсэн. Үүний улмаас дотоод энерги нь асар хүчийг олж энгийн хүмүүст толгойноос гэрэл цацарч харагдсан гэдэг. Тэр цацарч харагдсан дотоод энергийн хүчээр суусан газраас нь Бадамлянхуа цэцэг ургаж элдэв муу ёрын энерги Бадамлянхуан дэлбээ болон дээрээс бууж ирсэн домог байдаг. Тийм тойрог хэлбэртэй цацраг хүн бүрт байдаг бөгөөд их багын хэмжээгээрээ ялгаатай. Сайн энергитэй хүн муу энергитэй хүн гэж байдаг нь тэр цацрагийн хүрээ буюу дотоод энергийн хэм хэмжээгээр ялгагддаг.
Эргээд сүнс зайлах гэдэгрүүгээ орвол дээрхи дотоод энергийн цацрагуудын төв нь нэг шугаман дагуу бус байрласнаас болж хийморь лундаа доройтдог байх нь.
Тэгвэл Сүлд дуудуулах буюу Цэнгэг дуудуулах гэдэг нь дээрхи тойрогуудыг 1 тэнхлэгт оруулахыг хэлдэг. Хүн өөрөө сэтгэлээрээ өвдөж сэтгэлээрээ эдгэдэг.
Зурхайн шинжлэх ухаанд хүний сүлд өдөр хэмээх нэгэн гараг нь тухайн нэгэн жилтэй хүний дотоод энергийн шугам нэг тэнхлэгтээ ороход хамгийн хялбар байх буюу ажил үйлс бүтээхэд сайн гараг гэж үздэг. Тиймээс хүнийг Сүлд гарагт нь сэтгэлийг нь зассанаар сүлд дуудагдах нигуур болдог. Цэнгэг буюу Сүнс дуудахад Малгай нь хүний Толгойн тойрог, Бүс нь Нурууны тойрог, Идээ нь Суудлын тойрог засах дом агуулдаг аж. Тиймээс Монголчууд Малгай бүсийг хийморь лундааны бэлэг тэмдэг хэмээн эрхэмлэж иржээ.
Лам хүн Сүлд дуудахдаа рашаанд нэрийг нь бичсэн цаасыг хөвүүр дээр зоогоод эргүүлээд л ном уншаад байдаг. Тэр нэр нь өөдөөс нь харах хүртэл ном уншдагийг санаж байгаа биз дээ. Хүний нэрээр өөрийх нь сүсэг бишрэл итгэл үнэмшлийг олж буй хэрэг. Ер нь хүн бие сэтгэлээр ариун байвал тэр хэмжээгээр дотоод энерги ихтэй байна гэсэн үг. Дотоод энерги ихтэй байсаар алив муу зүйлээс өөрийгөө хамгаалах чадвартай байна гэсэн үг.
2. Идээний дээж Архи ба Суварга
Архи гэдэг бол тэр чигээрээ хор юм. Яагаад гэвэл архи хэмээх ундаанд нүдний хор орчихлоо гэдэг шиг атаа жөтөө, мансууран донтох хүсэл, шунал тачаал зэрэг бүхий л ёс бус муу муухай бүхэн хуралдан бөөгнөрч байдаг. Иймээс дээр цагт архийг хүний нүдний ил газар хадгалдаггүй байсан. Тэгвэл тэр муу энергийг цуглуулсан зүйл юу болох вэ. Хор болно гэсэн үг. Хорыг хэн дуртай нэгэн нь уугаад хордоод байж болохгүй зүйл юм. Ялангуяа залуучууд та бүхэн.
Архи гэдэг энэ хорыг хэн уудаг вэ гэвэл түүнийг ихэс дээдэс буюу гэгээрлийг олсон хүн уудаг. Тэд дотоод энергийн хүчээрээ архи хэмээх хорыг рашаан болгож биедээ шингээдгээрээ жирийн хүнээс ялгагддаг. Өөрөөр хэлбэл хорыг өөрийн хүчээрээ дарж өөртөө шингээдэг. Уухдаа тэд зүгээр уухгүй, рашаан хэмээн сэтгэж уудаг. Тиймээс ихэс дээдсийн ундаа идээний дээж хэмээн нэрлэгддэг болсон зүйл юм. Тиймээс архи их уудаг хүний сүлд хийморь унаж өөрийн дотоод энергиэ алдаж ажил үйлс, бие эрүүл мэнд бүтэл муутай уруу дорой болдог байна.
Харин суварга гэдэг зүйл нь болбол, Бурханы энергийг түмэнд нарны туяа мэт гийгүүлэн түгээх хэрэгсэл бөгөөд суваргын оройд бурхан байрлуулдаг. Суваргыг аль болох өндөр газар барих тусам тэр хэмжээгээр хол, өргөн хүрээтэй эерэг энергийг түгээж байдаг.
Тэгэхээр дээрх 2 ламын ярианаас ойлгосноороо дотоод энергийг хэрхэн сайжруулах мөн хэрхэн устгаж болох тухай товчхон бичих гэж оролдлоо. Ямартай ч хүмүүсийн хэлсэн үгийг чадан ядан тогтоосон нь энэ байлаа. За одоо өөрийн бодлыг жаахан сийрүүлэхээр шийдлээ.
Хүн бүрээс энерги цацарч байдаг гээд эхний лам хэлчихлээ. Хүн сэтгэлийн ариуслыг олохын хирээр дотоод энергийн цацрах хүрээ өргөснө гэж ойлголоо.
Тэгвэл энд нэг зүйлийг би анзаарч эхэлж байна л даа. Буддаг гэгээрч дуусах үед түүний толгойноос гэрэл цацарч харагдсан гэж бичигдсэн байдаг шүү дээ. Үүнтэй зэрэгцэн Есүс бас цовдолж алуулаад эргэн амь орж итгэн дагагчиддаа дахин харагдахад түүний толгойноос бас л гэрэл цацарч харагдсан гэгддэг.




Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл шашин хамааралгүйгээр хүмүүс дотоод энерги бол хүнээс гарч буй гэрэл гээд маш эрт хэлчихжээ. Нэгэнт хүнд харагддаг л гэрэл байсан юм бол фотонуудын урсгал байж таараа. Өөрөөр хэлбэл цах.соронзон долгион.


Дээр дурьдсан дотоод ариусал, хүнлэг энэрэнгүй болох тусам дотоод энерги, био цахилгааны долгионы хүрээ өсөн тэлж магад ихэр дотоод энергийн фотонууд ихэрээ олж хамтран мэдрэлцэх чадвартай болдог юм болов уу гэж бодлоо. Өөрөөр хэлбэл бясалгал хийсэн хүн бусдын зовлон шаналал баяр баяслыг сэтгэлийн гүнээс мэдэрч зовлонт нэгэнтэй хамд сэтгэлээр зовж өрөвдөж өршөөж байдаг боловуу гэж бодно.
Нөхөд та юу гэж бодном?
BIZNETWORK.MN  Ж. Бат-Оргил

Төрийн соёрхолт зураач Саранцацралтын яриаг толилуулж байна.

Ц.Донзой:ЭЕРЭГ ЭНЕРГИ

Нийтэлсэн: 2013-06-05 12:56:37
"Ярилцах цаг" буландаа эерэг сэтгэлгээ судлаач, орчуулагч Хадныхан овогт Ц.Донзойг урьж ярилцлаа.
 
 
-Аль нутгийн хүн билээ, та?
 
-Би Баянхонгор аймгийн уугуул, Улаанбаатар хотын суугуул. Зоо техникч мэргэжилтэй, эерэг сэтгэлгээ судлаач, орчуулагч, Хадныхан, хэцүү нэртийн Донзой гэдэг хүн дээ.
 
 
-Хэдийнээс эерэг сэтгэлгээг сонирхож судалж эхлэв ээ?
 
-2000 оноос... Гэхдээ эерэг сэтгэлгээ өөдрөг үзэл бодлоор хичээллэх болсон маань 1999 оноос эхлэлтэй. Ний нуугүй хэлэхэд тодорхой шалтгаан, шаардлага гарсан хэрэг. Тэгээд 2001 оноос эерэг сэтгэлгээ, өөдрөг үзлийн тухай ном бичиж, орчуулж, хамт олон байгууллагын урилгаар лекд уншаад л явж байна.
 
 
-Нууц биш бол эерэг сэтгэлгээ рүү хөтлөх болсон шалтгаанаа сонирхуулахгүй юу?
 
-Шалтгаан бол тодорхой ш дээ. Би чинь зоотехникч учраас амьдралынхаа хэв шинжийг маш муу зохион байгуулж байсан юм билээ. Өглөө гараад л орой ирдэг. Өдөржингөө хоосон явна. Өлсөж байгаад бөөнөөр нь хамаагүй их иддэг.
 
 
Замбараагүй, хөдөөний болхидуу маягийн хүн байж байгаад л өвчилсөн. Их хүнд өвдсөн. Нэг сэргээд харсан чинь эхнэр маань дэргэд, өвдөг нь чичирчихсэн зогсож байсан. Тэр үед л би амьд гардаг л юм бол ах дүү, хамаатан садан, эхнэр гэр бүлийнхнээ зовоож лай удахгүй.
 
 
Ямар ч байсан эрүүл болж хөл дээрээ босно гэж өөртөө тангараг өргөсөн. Тэгээд 1999 онд Шири шири амьдрах ухааны Саранцэцэг багшийн бясалгалд гурав, дээд курст нь дөрөв дахин суугаад л, энэ рүү орох хэрэгтэй юм байна даа гэж бодсон.
 
 
Бас хоолны дэглэм ч барьсан. Одоо 14 хоногт нэг удаа махан хоол идэж, долоо хоногийн нэг дэх өдөр болгон мацаг барьж, хажуугаар нь бясалгалаа хийдэг. 2007 он хүртэл ингэж хичээсний үр дүнд эрүүлжсэн.
 
 
Ялангуяа толгой тархи, ухаан бодол маань эрүүлжсэн. Юмыг сүүдэртэй талаас нь хардаг, бусдыг шүүмжлэх дуртай нэгэн байсан бол өдгөө сүүдэртэй зүйлийг ч гэсэн гэрэл гэгээтэй талаас нь олж харахыг хүсдэг болсон.
 
 
-Яагаад?
 
-Эерэг сэтгэлгээ, өөдрөг үзэл бодлоор хичээллэж амьдарна гэдэг хүнд зайлшгүй байх ёстой, зүйрлэвээс алт мэт чанар байгаа юм. Эерэг сэтгэлгээ, өөдрөг үзлээр амьдарна гэдэг байгалийн жамын дагуу амьдарч байна гэсэн үг.
 
 
Би байгалийн жамын дагуу амьдрахгүй эсрэг амьдраад яах вэ. Мэдээж хүнд эерэг сэтгэлгээ өөдрөг үзэл бодол, сөрөг сэтгэлгээ аль аль нь л байдаг. Гагцхүү 100 хувь байлаа гэж бодоход хэдэн хувьд нь эерэг сэтгэлгээ, хичнээн хувьд нь сөрөг сэтгэлгээ гаргаж байна вэ гэдгээс их зүйл шалтгаална.
 
 
Би ч гэсэн сөрөг сэтгэлгээтэй. Гэхдээ жинлээд үзвэл эерэг сэтгэлгээ нь 60 хувьтай байгаа байх гэж боддог шүү. Үлдэж буй 40 хувь нь сөрөг сэтгэлгээ байна. Би уурлана Хүнд муу үг хэлчихээд дараа нь гэмшинэ. Хүний зуршил гэж бий.
 
 
Зуршил маань биднийг ямар нэгэн үйл явдал руу тэмүүлүүлж, бурантаглаад аваад явчихдаг. Чухам муу зуршил руугаа явж байна уу эсвэл эерэг рүү нь үү гэдгээс их зүйл шалтгаална. Би боддог юм, муу зуршил гэдэг ирээдүйн бив битүү хаалттай хаалга.
 
 
Сайн зуршил гэдэг маш нээлттэй дардан зам руу дагуулдаг. Би энэ талаар их судалж орчуулдаг. Нэг үгээр хэлбэл номын өвчтэй болсон хүн дээ. Ном намайг "хүн" болгосон. Би эерэг сэтгэлгээ, өөдрөг үэлээр хичээллэж байхдаа Ого Мандино гэдэг агуу хүнтэй интернэтээр танилцсан.
 
 
Тэр хүний "Дэлхийн агуу их амжилт", "Дэлхийн агуу их худалдаачин", "Дэлхийн агуу их нууц", "Дэлхийн агуу их нууц", "Шилдэг амьдралын түлхүүр" гэсэн таван цуврал номыг орчуулсан. Өөрөөр хэлбэл "дэлхийн агуу их худалдаачин" гэдэг номыг анх уншсан.
 
 
Тэр ном л намайг хүн болгосон. Түүнээс үндэслээд би ном руу, тодруулбал, эерэг үзэл, хувь хүний өсөлт хөгжлийн тухай ямар л ном байна вэ. Тэр рүү шунган орсон. Хоёр гурван хүний зохиолыг дагнан орчуулсан.
 
 
-Яагаад хоёр гуравхан хүний бүтээлийг онцлох болов?
 
-Тэр хүмүүс маш гайхалтай. Дэлхийн хүн зонд өөрсдийнхөө үзэл бодол, мэргэн сургаалиа хайрладаг. Их энгийн хэн дуртай нь аваад хэрэглэчих боломжтой учраас онцолсон хэрэг.
 
 
Ого Мандино, Жейм Рон, АНУ-ын бизнесийн философийн шилдэг төлөөлөгч, дэлхийн эерэг сэтгэлгээний эцэг гэгддэг Норман, Винсент, Пилл гурвын зураг манай гэрт, миний комьпютерийн дээр өлгөөтэй байдаг. Өглөө босоод л хардаг юм.
 
 
Заримдаа залхуурах шинж ордог байлгүй, өглөө босоод харахаар л намайг шавдуулдаг. Донзой чи залхуурч болохгүй шүү, чи өөрийгөө настай болсон гэж битгий бодоорой.
 
 
Дандаа идэр залуугаараа сэтгээрэй гэсэн юм л хэлээд байх шиг санагддаг. Би ч боломж л олдвол бусадтай уулзаж, сайн сайхныг ярихсан, нулимсаа гоожтол инээх юмсан гэж бодон онголзсон хүн байна даа.
 
 
-Таны яриаг сонсож суугаад бодлоо л доо. Яг энэ чиглэлээр Монголынхоо уламжлалыг судалж үзэв үү. Үг, сэтгэлийн хүчийг бидний өвөг дээдэс аль эрт мэдээд амны билгээр ашдын билэг гэж ярьдаг байсан байна шүү дээ?
 
-Би хүмүүсийг маш их ажиглаж явдаг. Хүнтэй яаж харьцаж байгааг их ажигладаг юм. Өөрөө өөдрөг сэтгэлгээг судалдаг учраас тухайн хүн юунд урамшиж, ямар зүйлд гутаж гуниж байна вэ гэдгийг бодож үздэг. Заримдаа гудамжаар явж байхдаа дасгал хийнэ.
 
 
Зөрж буй улсуудыг хараад байхад зарим нь хөмсгөө зангидсан, уурлаж уцаарлан ядарсан шинжтэй, зарим нь хөгжилтэй байгааг нь мэдэрдэг. Хүмүүс рүү хараад инээгээд алхаад байхаар хүмүүс гайхаж харна. Таньдаг хүн юм болов уу гэж эргэлзэнэ. Заримдаа харц тулгардаг.
 
 
Зөрж өнгөрөөд эргээд харахаар харц мөргөлдөх ч тохиолдол бий. Эргээд харахаар нь би инээж нүдээ ирмэдэг. Хүнтэй яаж харьцаж байна вэ, тэрнийгээ л эргүүлж авдаг. Хэрвээ би хүн рүү муухай харц чулуудаж муу үг хэлбэл тэр хүнээс муу л үг сонсоно.
 
 
Амьдралын жишээ ч бий шүү дээ. Өөрөөр хэлбэл, би чамд маш гоё нэг энерги өгнө. Тэр энергиэ чамаас хоёр дахин үржүүлээд авчихдаг. Үнэхээр ашигтай бизнес. Эерэг сэтгэлгээний бизнес гэж хэлж болно. Хүн болгон энэ тухай боддог ч амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэхээ төдийлөн сайн мэддэггүй.
 
 
Би “Та чин сэтгэлээсээ инээмсэглэ" гэж ном бичсэн юм. Номон дээр маань миний зээ хүү, дэлхий ертөнц дүүрэн дэврүүн сайхан инээнэ гэж бичсэн. Би энэ номыг хүмүүс инээмсэглэх, инээхийн ач холбогдлыг мэдээсэй гэсэндээ бичсэн юм. Хүн болгон л инээх ашигтай гэдэг. Ингэхэд чи, яг ямар ашигтайг нь мэдэх үү?
 
 
-Залуужуулдаг бодис ялгардаг гэсэн байх аа?
 
-Тодорхой мэддэггүй л байхгүй юу. Уурлаж уцаарлах хортой л гэдэг. Яг ямар хортойг нь бас л нарийн мэдэхгүй. Тиймээс би номон дээрээ инээхийн ач тусыг физилогийн талаас нь өгүүлсэн юм. Яагаад гэвэд би зоотехникч мэргэжилтэй хүн. Биднийг сургуульд сурч байхад физилоги маш сайн үзсэн.
 
 
Би хүмүүстэй уулзаж учрахдаа асуудаг юм. Чиний нүүрэнд хэдэн булчин байдаг вэ гэж... Хүний нүүрэнд 80 булчин байдаг. Тэрнээс хөмсөг зангидахад төдийд 66 булчин нь аймшигтай ихээр агшдаг. Булчин агшихаар судас нарийсна. Дотуур нь гүйх цусны хэмжээ багасна.
 
 
Тархи руу очиж буй судасны цусны хэмжээ багасахаар хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Тэгээд л хүний тархи толгой өвдөж бүр хүндэрвэл тархинд цус харвадаг. Үлдсэн 14 булчин нь хүнийг маш гоё инээхээр аймшигтай агшсан 66 булчинг сулруулаад эхэлдэг.
 
 
Тэр хэрээр судасны хэмжээ өргөсөж тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ ихэсч хүн тайвширдаг. Инээх, уцаарлахын учир энэ шүү дээ. Нөгөө нэг нууц нь хүн инээхээр индаксин гэдэг бодис ялгардаг. Нүүрэндээ ямар нэг будаг шунх түрхэх шаардлагагүйгээр нүүрийг толийлгож өгдөг ач тустай бодис байгаа юм.
 
 
Бас хүүхдүүд, томчууд яаж инээдэг вэ гэдэг их сонин судалгаа байдаг юм билээ. Тухайлбал, зургаа хүртэлх насны хүүхэд өдөрт 300 удаа, 45 хүртэлх насныхан 14 удаа инээдэг бол 50-аас дээш насны хөгшчүүд өдөрт дөрөвхөн удаа инээдэг гэж байгаа юм.
 
 
Эндээс инээмсэглэд ямар чухал болох нь харагдаж байгаа биз. Инээмсэглэл гэдэг өөдрөг үзэл бодлын гол түнш нь. Би захиалгаар олон газар очиж лекц уншдаг. Нэг удаагийн лекц 90 минут орчим л болдог.
 
 
Тэр хугацаанд би өөрийнхөө бүхий л сайн сайхан энергийг өгдөг. Ганцаараа, 40-50 хүнд лекц уншлаа гэхэд 100-200 энергийг тэр улсуудаас авчихдаг. Бизнесийн ухаанаар бодвол маш ашигтай бизнес. Тийм ч учраас би энэ рүү шунган орсон хэрэг.
 
 
-Өдөр болгон л өөр өөр хүмүүстэй уулзах нь миний мэргэжлийн онцлог. Ажаад байхад хүмүүс их гутрангуй, бухимдангуй байх болсон юм билээ. Гэхдээ өнөөдөр тантай уулзсаных, өнөөгийн нийгмийг хэрхэн харж, дүгнэдэг вэ гэж асуумаар санагдчихлаа?
 
-Хүмүүс бидэнд стресс маш их ирж байгаа. Тэрнийг л бид даван туулах учиртай. Угаасаа хүрээлэн байгаа орчны нөлөөлөл их чухал л даа. Хүмүүс бидний аз жаргалтай амьдрах эсэхэд хүрээлэн байгаа орчны нөлөөлөл их.
 
 
Энэнээс болоод бид нарын аз жаргалтай байх эсэхээ шийдэх хүмүүсийн бүр тодруулбал, таван хүн тутмын дөрөв нь өртөөд яваад байдаг. Өөрийнхөө аз жаргалыг зохион бүтээх, аз жаргалтайгаар харьцах учраа олж чаддаггүй.
 
 
Зөвхөн нэг хүн нь л олоод байдаг гэсэн үг. Мэдээжийн хэрэг тухайн хүний санхүүгийн боломж, ахуй амьдралын боломж, хүрээлэн буй боломж ч тэр, уруудаж доройтох зүйл рүү түлхээд байгаа хэрэг л дээ.
 
 
-Тэгэхээр бид юунд анхаарал хандуулах ёстой юм бэ. Уг нь бүгдээрээ л аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа шүү дээ?
 
-Улс орон хөгжинө, хөгжүүлнэ гэж их ярьдаг. Үнэхээр ула орноо хөгжүүлье гэвэл хүнээ л хөгжүүлэх ёстой. Мэдээж маш их хугацаа орно л доо. Гэхдээ л хүнээ хөгжүүлэх тал дээр олон нийтээрээ сайн ажиллах хэрэгтэй байгаа юм.
 
 
Төр засгаас ч их анхаарах хэрэгтэй. Хүмүүсийг сургах, төлөвшүүлэх ёстой. Бид ихэвчлэн хүүхэд, залуус руу хандаад байдаг. Бидний үеийнхэн үлдчихдэг. Хэрэг болгож ажаарай.
 
 
Социализмын үед ажиллаж амьдарч байсан бидний үеийнхэн, өмнөхөө санагалзаж сайхан байснаа дурсаад энэ нийгэм биднийг тоохгүй байна гэж ярьдаг. Хамгийн их шүүмжилдэг улс нь яг миний үе тэнгийн донзойтонгууд байдаг.
 
 
Би үүний эсрэг байдаг. Залуусыг юм хийхгүй, уншихгүй байна гэж шүүмжлээд л байдаг. Би санал нийлдэггүй. Залуус өдөр болгон өөрсдийгөө хөгжүүлэх зүйл хийж байна. Яахав, номонд жаахан хойрго ханддаг болсон үе бий.
 
 
Гэхдээ сүүлийн үед байдал өөрчлөгдөж байгааг анзаарах л хэрэгтэй шүү дээ. Ер нь нийгэм, хүрээлэн байгаа орчны эвгүй байдал хүмүүс рүү их дайрч байна. Дашрамд сонирхуулаад нэг үлгэр хэлье. Аав, хүү хоёр илжгээ хөтлөөд зах руу явжээ.
 
 
Тэгсэн замд зөрсөн улс, ээ энэ хоёр тэнэг илжгээ хөтлөөд өөрсдөө явган явж байдаг гэж байна гэнэ. Тэгэхээр нь хүү нь илжгээ унаад аав нь хөтлөөд явж. Тэгсэн идэр залуу энэ хүү илжгээ унаад муу эцэнхий өвгөн хөтлөөд явж байдаг, ямар гутамшигтай юм бэ гэж.
 
 
Тэгээд аав нь илжгээ унаж, хүү нь хөтлөөд явж. Хүмүүс, энэ хөгшин хаашаа янзын увайгүй амьтан бэ, хүүгээ явган явуулаад өөрөө илжиг уначихсан гэж. Бүр барахаа байгаад өнөө хоёр чинь сундалдаад явж л дээ.
 
 
Гэтэл хүмүүс, энэ муу эцэнхий илжгэн дээр эцэг хүү хоёр сундалдаад явж байх юм. Ямар харгис улс вэ гэж шаагиж. Эцэг, хүү хоёр гайхаад зах руу орохдоо илжгээ өргөөд орж. Хүмүүс мэл гайхаж... Хүрээлэн байгаа орчны нөлөөлөл ийм л хүчтэй байдаг.
 
 
Хүний сэтгэл санаанд асар хүчтэй нөлөө үзүүлдэг. 20 дугаар зуунд стресс бага байсан бол 21 дүгээр зуунд ихэссэн. Стресс налгар тайван хүмүүс рүү их дайрч байна. Энэ нь эргээд бүх өвчний эх үүсвэр болж, нас баралтын хэмжээг ихэсгэж байна.
 
 
Аймшигтай хэрэг шүү. Би чухам энэнээс л өөрийгөө болон бусдыг хэлтрүүлэх гэж эерэг сэтгэлгээ, өөдрөг үзэл бодлоор хичээллэж, бас бусдыг сургах гэж чармайж явна. Дахин хэлье. Хамгийн гол нь хүнээ л хөгжүүлэх ёстой. Хүний хөгжил гэдэг маш чухал зүйл.
 
 
-Хүний хөгжил гэхээр хүмүүс арай л өөрөөр хараад байх шиг. Аав, ээжүүд хүүхдээ хөгжүүлэх гэж хар нялхаас нь гадаад хэлний сургалттай цэцэрлэгт өгч байна. Энэ зөв үү?
 
-Хөгжүүлж байна гэж хэлж болно л доо. Гэхдээ буруу хөгжүүлээд байгаа юм. Хүүхдүүд эхлээд монгол хэлээ сурах хэрэгтэй шүү дээ. Монгол хэлээ мэдэхгүй байж англи хэл сураад явчихдаг. Англиар сайн ярьж сурна. Монголоор чадахгүй. Саяхан нэг бүсгүй над дээр ирлээ.
 
 
Ургамлын талаар ном орчуулж өгөөч гэж. Залуучуудад хандаач гэсэн, залуучуудын монгол хэл мохоо байна гэсэн. Тэгэхээр эхлээд монгол хэлээ сургах хэрэгтэй гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой.
 
 
Би зургаан настай хүүхдийг сургуульд оруулдгийг дэмждэггүй. Маш их ачаалал өгдөг. Яахав, сод хүүхдүүд бий л дээ. Гэхдээ 100 дотор хоёр гурав л байдаг. Үлдэж буй 97 нь ядраад байгаа юм.
 
 
З.Урансүх 
 

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ