АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Ц.Амгалан: Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсан балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна


"Үнэний тухай ярилцъя" цуврал ярилцлагын булангийн ээлжит зочин бол “Гэрээ гийгүүлье!”, “Уй гашууг даван туулахуй” цуврал лекцүүдийн удирдагч, урлаг судлалын доктор, "Гоодаль" сэтгүүлийн үүсгэн байгуулагч Цогтын Амгалан байв.
Түүнтэй бид гэр бүл, эмэгтэйчүүд, нийгмийн амьдралын талаарх Үнэний тухай ярилцахаар хичээлээ.  

БИ ТАЧААЛЫГ ХАЙР ГЭЖ АНДУУРААД АМЬДРАЛЫНХАА ТАЛЫГ БАРСАН БАЙНА

- Би таны цуврал лекцүүдэд суусны дараа “Аз жаргалтай эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлээд байна вэ?” гэдгээр ярилцлагаа эхэлье гэж бодлоо. 
- Аз жаргал байдаг уу гэвэл мэдээж байгаа. Гэхдээ бидний төсөөлдөг шиг тийм хэлбэрээр байдаггүй. Мөнхийн эрч хүчтэй эрүүл, саруул, элэг бүтэн, бүх юм сэтгэлчлэн бүтээд байхыг бид аз жаргал гэж ойлгоод, үргэлж тийм байлгах гээд зүтгэх нь бий.
Гэтэл амьдрал ямагт тодорхойгүй, тогтворгүй, найдваргүй. Нөхөр анхных шигээ дурласан хэвээрээ, хүүхдүүд өөгүй өв тэгш, “амьдрал үргэлж сайхнаараа”-гийн араас хөөцөлдсөөр эцэстээ бид хамаг тамираа барж туйлдсан золгүй амьтад болдог. Ямар ч хөрөнгөтэй, чадал чансаатай хүн байсан, үр хүүхдэдээ “Ай даа, хорвоо хатуу шүү, амьдрал хэцүү шүү” л гэж хэлдэг. Мөнгөнөөс өөр чухал зүйл гэж байдаг, эрх мэдэл ид хаваар бүх юмыг болгож болдоггүйг бид мэддэг.
Тэр амьдралын хясал гасланг хөндүүр багатайхан туулах хат ухааныг, зовлонгоос дээгүүр давж гарах оюуны өндөр чадварыг л аз жаргал гэж би ойлгож байна.
- Аз жаргалтай амьдралын нууц жор бол энэ чадвар юм байж. Тэгээд энэ чадварыг хаанаас олж хэрхэн өөртөө суулгах вэ?  
- Би олон удаа мухардаж, цөхөрч байсан. Надад амар заяа үзүүлэхгүй байсан асуултуудыг аргалах гээд би өнгөлөг, хөнгөлөг юманд төөрөөгүйдээ баярладаг. 

Би хариулт хайж, асар олон зохиол бүтээл уншсан, их хэмжээний материалтай бүх боломжийн аргаар танилцсан. Эцэст нь миний олж мэдсэн ганц зүйл бол “Хүмүүст зовлон үргэлж байна. Тэр асуудал дээр нь тоглолт хийж, “Таныг жаргалтай болгоод өгье” гэх санаатай ба санаагүй, өөрөө будилчихсан мэхлэгчид 99% нь байдаг юм байна” гэдгийг олж харсан явдал юм. 
Би сэтгэл зүйч, бүр сэтгэцийн эмч нар, дасгалжуулагч, зөвлөх, нийгэм судлаач, янз бүрийн бясалгалын багш нар гээд л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон хүнд хандаж байлаа.  Одоо миний ярьж байгаа зүйлс бол яг өөрийн амьдралаараа миний үзэж туулсан, туршлагаараа баталсан ухаарал. Тэгэхээр би өөр дээрээ л жишээ авч чиний асуултад хариулъя.
Би их уран сэтгэмжтэй, урлагийн хүн. Үүнд олон давуу тал бий. Аюултай тал нь уран сэтгэмжтэй хүн бодит байдлыг гажуудуулж хардаг, нүцгэн амьдралыг горьдлого хүлээлтээр гоёж, өөрийн харилцаануудыг хийсвэрээр үнэлдэг. Хариуд нь дандаа урам хугаралт гомдол гутрал л ирдэг. Өнөөх уянгын халилаараа улам бүр хөндүүрлэн шаналдаг. Юуны түрүүнд би яг юу хүсээд байна вэ, тэр хүсэл биелэх боломжтой юу, биеллээ гээд би тэгш жаргалтай болох уу, олдсон тэр жаргал ахиж хэзээ ч алдагдахгүй юу гэдгийг өөрөө өөртөө тодорхойлж чадвал зарим зүйлээс татгалзах, заримыг хүлээн зөвшөөрөх, заримыг тэвчихээс аргагүй юм байна гэдгийг олж харах байх. Энэ бол аз жаргалыг олох замын эхэн болно. Тэр нүдийг өөрөө л нээнэ. Өөр ямар ч хувилбар байхгүй.
Миний “шүгэл”-ээр далдаганах салбадайг би хүсч байгаа гэж үү?
- Эмэгтэй хүн бүр өөрөө ч гоё байх гээд, эсвэл хэн нэгэн хүнд таалагдахын тулд их хичээл зүтгэл гаргадаг…
- Харин яг л энэ чинь бидний зовлонгийн уг шалтгаан байхгүй юу. Бид дандаа гаднаас, бусдын үнэлгээнээс жаргалыг амсдаг. Юм бүхэнд ялж, хожиж, олж л байвал ханаж жаргаж байдаг.  Гэтэл энэ чинь мөнхөд үргэлжлэхгүй түр зуурын.
Нөхөр намайг байнга хүсээд байвал эхэндээ сайхан ч эцэстээ зовлон болж магадгүй. “Ер нь бол тэр зөвхөн миний “шүгэл”-ээр, миний хүссэн үед, миний хүссэн хэлбэр хэмжээгээр, даллавал гарч ирээд далайвал далдраад байдаг бол бүр сайн” гэж олонх маань хэлэх байх л даа. Гэтэл тийм юм гэж байлаа юу? Тийм салбадай надад хэрэгтэй юү? Тэр намайг тийм байлгахыг хүсвэл надад таалагдах уу? Үнэндээ бид яг юу хүсээд байгаагаа өөрсдөө сайн мэддэггүй. Нөхрийгөө бид хүчтэй, соёлтой, супер байлгахыг, түүнээс үнэтэй бэлэг, үлгэр, мөрөөдлөө авахыг хүсдэг. Хариуд нь бид нөхөртөө ариун гал голомт, бүх талын тав тух, чанартай хүүхэд, супер “эмэгтэй”-г өгөх ёстой. Ийм сэдлээр, нөхрийгөө жаргаая гэдэг чин зоригоор эмэгтэй хүн өөрийгөө тордох үүрэгтэй. Тэрнээс биш ингэснээрээ нөгөө хүнийг уургалж, өөрийн хүслийг биелүүлэх шидэт дохиур болгоно гэж зовлогоо зороод байвал өвчин. 
- Эр, эм гэлтгүй бүгд ажиллаж амьдарч байна. Хүүхдийн хүмүүжил, гэр орны ажилд адилхан оролцох ёстой биш үү? 
- Эр, эм хүний тархины сэтгэн бодох тогтолцоо ондоо, оюуны үйлдлүүд буюу тэдгээрийн урвалын үр дүнд боловсорч байгаа дааврууд өөр, тэдгээрийн эргээд бие махбод, сэтгэл санааны байдалд үзүүлэх нөлөөллөөр бидний үйлдэл ондоо. 
Эрэгтэй хүний логик буюу аливааг учир зүйгээр таних ухамсарт сэтгэлгээ илүү хөгжсөн, алсын хараатай, өргөн далайцтай том асуудлуудыг хүчний давуугаар шийдвэрлэх эрмэлзлэлтэй, довтлогч хөдөлгөгч хүч болж, хамгаалах, бүтээх, эзэмдэх, байлдан дагуулах чиглэлтэй. 
Эмэгтэй хүн зөн билигт суурилсан далд ухамсарт сэтгэлгээтэй,  гүнзгий нарийн асуудлуудыг уян хатан аргаар зөвшиж шийдэх барилтай, хадгалагч тэнцвэржүүлэгч хүч болж, хуваарилах, зохицуулах, боловсруулах хэрэгжүүлэх чиглэлтэй. 
Гэр бүлийн харилцаа гэдэг чинь математик бодолтон дээр биш мэдрэмж, уран чимхлүүр ухаан дээр тогтсон шүтэн барилдлага. Тэгэхээр тэр тал дээр эмэгтэй хүн яалт ч үгүй эрэгтэй хүнээс илүү гэдэг утгаар “гэр” төсөл оногдож байгаа болохоос, дээрэлхүүлээд “гал тогоо”-нд хуваарилагдчихсан юм биш. Харин эмэгтэй хүн эрчүүдээс юугаараа ч дутахгүй, төр ч барина, дайн ч хийнэ гээд зүтгээд байх нь ядаж л их мулгуу харагддаг. Хүн бүр эрхтэн бүтэн эрүүл ухаантай бол асар ялгаа байхгүй боловч өгөгдлийнхөө хувьд аль нэг юманд илүү чадвартай, тэрийгээ хийхэд үр дүн ч өндөр, өөрт нь ч сэтгэл ханамж илүү байх магадлалтай гэдэг талаасаа л  эрэгтэй, эмэгтэй хүний ажил үүргийн ерөнхий уламжлалт хуваарилалт ийм байгаа хэрэг. 
Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш
- Зөв сайн эхнэрийн шинжүүд, эсвэл эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гээд баахан зүйл яваад байх юм… Зөв нөхрийн шинжүүд энэ тэр гэж байна уу?
- Яг адилхан байгаа. Гэтэл эмэгтэйчүүд өөрсдөө тэрийг яагаад нэхэхгүй байгаа юм бэ? Яагаад гэвэл бид маш хямдхан байна. Амархан олддог, тэгээд алдахад нэг их харамсаад байхааргүй л үнэтэй байна шүү дээ. Ямар ч адгийн эр хүн өөрийг нь доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй дээ. Тэгэхэд эмэгтэй хүн өөрийг нь үл тоож, үл хүндэтгэж, янз бүрийн хэлбэрээр орон зайд нь халдаж байхад яагаад тэсвэрлэж байдаг юм бэ. Бидний нөхөр, найз залуу арчаагүй, ахуйн соёлгүй, бүдүүлэг, зэрлэг байхад яагаад бид тэдэнтэй “унтаад” байгаа юм бэ? Хэрэв охин маань ингэж байгаа бол “Ээж аавынхаа энхрийлэн өсгөсөн биеийг хэний дор дэвсч байна вэ?” гэж халаглахгүй гэж үү?
- Эмэгтэйчүүд өөртөө итгэлгүй, санхүүгийн хараат, салбал хүүхэдтэйгээ үлддэг учраас дахин гэрлэх боломж бага, өрх толгойлсон эмэгтэйг нийгэм дорд үздэг зэргээс болж муу муухайг хүлээн зөвшөөрдөг юм болов уу ...
- Янз бүрийн шалтгаанаар нөхөр нь хамт байх боломжгүй болсон, нас барсан тохиолдолд яаж ийгээд л эхнэр хүн болгож л таарна. Үхсэний араас үхдэггүй. 
Болохгүй гээд байгаа чинь зөвхөн  сэтгэл зүйн хамаарал. Тийм гэр бүлийн уур амьсгалтай, аймшгийн харилцаатай, аав нь тийм үлгэр дууриалалтай байснаас байгаагүй нь дээр. Хүмүүс бизнесийн төлөвлөгөө, мөнгөтэй холбоотой асуудал дээр маш няхуур нухацтай хандаж, эрсдэл бүрийг нарийвчлан тооцдог шигээ насныхаа ханийг тэгж чамбай сонгодоггүйн учир юунд байна вэ.
Хань гэдэг амьдрал хэмээх далайг хамт туулахаар замд гарч байгаа хамгийн чухал хүн шүү дээ. 
Аль нэг нь үхэхэд л хамтын аялал дуусч хуурай газарт гарна. Үүл хурах болгонд “бууяа, буцъяа” гэх эрхгүй. 
Тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг
Анхнаасаа энэ хүн миний бүх амьдралын нөхөр мөн үү, ирээдүйн хүүхдүүдийнхээ эцгийг ийм байгаасай гэж би үнэхээр бодож байна уу, 10 жил, 20 жил, 50 жилийн дараа, намайг алдвал, өвдвөл, өтөлбөл, үхвэл энэ хүн яах бол гэж шинжиж, өөрийн болон төрөх хүүхдийнхээ хувь заяанд яагаад хариуцлагатай ханддаггүй юм бэ. Мэдээж бүх эрсдлийг тооцно гэж байхгүй ч зөвхөн хөнгөн амьдрал, эсвэл хуял тачаалаар хагас зууны амьдрал, хэдэн үеийн үр удмын тавиланг шийдэх нь даанч сохор хэрэг. 
“Энэ санаа хөөрхөн юм, миний сэрлийг өдөөж байна” гэх нь алив төслийг зөвшөөрөх шалтгаан болох юм уу. Гэтэл хамгийн амархан нөхөгддөг гарз болох мөнгөтэй холбоотой асуудлыг ингэтлээ давхар шүүлтүүрээр тунгааж нягталдаг байтлаа гэр бүлийн итгэлцэл, хүүхдийн хүмүүжил, амьдрал гээд  эргэн нөхөгдөшгүй хохирдог зүйлсийг бид яагаад үнэлдэггүй юм бэ.
Мөнгө алдахдаа голоо тасартал горойдог мөртлөө мөнгөөр үнэлшгүй зүйлсийг бол хэмжиж хүчирдэггүй дэндүү харанхуй байна бид. Монголчууд ерөөсөө алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэн буруутан болох нь гол биш, гарах үр дүн хор уршгийг нь өөрөө л идэх учраас туйлын сэрэмжтэй байх ёстой. 
Бид асар түүхий байна. Боловсрол гэдэг чинь оюуны хувьд гүйцэд болохыг хэлдэг болохоос зэрэг цол, дипломын тоо биш шүү дээ.
Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг
- Нөгөө талаас манайд салалт маш их байна. Хөгжилтэй улс оронд хууль эрх зүйн тогтолцооноосоо болоод хүмүүс суухдаа ч, салахдаа ч тун болгоомжтой хандаад байх шиг…
- Манайд хувь хүний үнэт зүйлс гэж алга. Гэр бүл, бизнес, эрүүл мэнд, мөрөөдөл, дотоод хөгжил гээд гарын 5 хуруунд багтах хэдхэн зүйлийн хооронд хүний амьдрал эргэлддэг. 
Аль нь хэддүгээр байранд орох вэ гэдгээрээ л хүмүүс хоорондоо ялгардаг болохоос цоо шинийг нээдэггүй юм. 

 “Гэр бүл бол чин сэтгэлийн дотно харилцаа, харилцан итгэлцэл, нөгөө хүнийхээ аз жаргалыг өөрөөсөө өндөрт тавих нөхцөлгүй хайр” гэдэг жинхэнэ утгаараа бидэнд байна уу. Хөгжингүй нийгэмд гэр бүлтэй, тэр тусмаа үнэнч бол хувь хүний давуу тал болдог.  Харин өнөөдөр Монголд мөнгөнөөс өөр үнэт зүйл алга. Мөнгөтэй л бол “дээдэс”.  
Монголын нийгмийн үнэт зүйлст гэр бүл байдаггүй. Гэр бүл гэдэг ойлголт өөрөө институцийнхээ хувьд халагдаж байгаа ч энд л “ХҮН” бойждог. 
Өдөр болгон хагарч байдаг тэр зүйлийн хэлтэрхийнүүдийг үхэн үхтлээ эвлүүлэхийг гэр бүл гэдэг. Хөнгөмсөг, сээтэн зангаа, “шинэ”-д шүлэнгэтэх донгоо, заль мэх, худал хуурмаг гэх мэт муу сэтгэлүүдээ ухамсар, ёс суртахуунаар даван байж босгож байгаа аварга бүтээн байгуулалт бол гэр бүл шүү дээ. 
- Гэртээ сууж хүүхдүүдээ өсгөхөөр гэрийн авгай болчихлоо, хоцрогдчихлоо гээд ажлаа хийе гэхээр хүүхдээ орхиод явчихлаа гэнэ. Гэртээ байхаар муугаа дуудуулна, гадуур явахаар бас адил. Ийм байхад өөрийгөө боловсруулах талаар бодох сөхөөгүй байх шиг байна.
- Тэр бусдын үнэлгээ яагаад тийм чухал юм бэ. Хүн магтангуут баярлаж асч байдаг, хүн муулахаар унаж унтарч байдаг бидний жаргалын унтраагуур яагаад дандаа бусдын гарт байдаг юм бэ.  
Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй
Эр, эм боловсролтой үгүйгээс үл хамаараад хүн болгонд өөрийн гэсэн зорилго, ядаж амьдралын бүдүүн тоймын зураг заавал байх ёстой шүү дээ.  Бидний өөрийнхөө хэн бэ гэдгийг мэдрэх баримжаа нь бусдын гарт байж яавч болохгүй. Тийм юм байхгүй хүнд юу гэж хэлэхээ би мэдэхгүй байна.
Мэдээж бид нөхөртөө ч, хүүхэддээ ч агшин тутамд таалагдсан хэвээрээ байхгүй, хааяа зөрчилдөнө, зарим үед бүр үзэн ядахдаа ч тулна. Тэр болгонд асч унтраад байвал амархан эвдэрнэ шүү. Эхнэр хүн, эх хүн гэдгээс гадна “Би хүн болсны хэргийг гаргаж байна уу? Би ямар “ХҮН” бэ?” гэдэг асуултыг өөртөө тавьж байвал үхэхийн цагт хэрэгтэй л гэх юм. 
Дурлалын хийрхлийг “хайр” гэж андуурсны балгийг хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна
- Одоо залуус нийгмээ дагаад өөрчлөгдөөд, сонголт ихтэй болсон ч юм уу, хэлтэрхийнүүдээ эвлүүлээд явах сэтгэлийн хатгүй эсвэл залхуу болчихсон юм уу?
- XIX зууныг хүртэл дурлал гэдгийг цаг зуурын юм гэж үздэг байж. Хоёр хүн бие биедээ дурлана гэдэг нь гэр бүл болох шалтгаан ерөөсөө биш байсан. 
50 жил бөөр нийлэн амьдрах хүн чинь тийм угсаа гаралтай, тийм хөрөнгөтэй, хүүхдийн эх эцэг болох учраас тийм эрүүл хүчтэй хүн байх ёстой гэдгийг л авч үздэг байсан. Романтизмын урлаг, утга уянгын нөлөөгөөр цагтаа “сэтгэцийн өөрчлөлт” гэсэн оноштойгоор эмчилдэг байсан дурлалын хөөрлийг “хайр” хэмээн андуурч, хүний амьдралын утга учир болтол нь хөөрөгдөж орхисны балгийг одоо хэдэн сая өнчин хүүхэд эдэлж байна шүү дээ. 
Эр, эм яахав, өнөөх бэлгийн дур хүсэл унтарлаа, урам хугарлаа, саллаа, өөр нэг юмтай болж л орхино, харин хорвоод нар сар шиг цорын ганц байдаг ээж, аавыгаа хүүхэд үүрд алдаж, амьдын хагацалд унадаг. 
Нэгдүгээрт, юу юуны түрүүнд байх ёстой зүйл бол гэр бүлдээ үнэнч байх тухай монголчуудын үзэл санаа юм. 
Монголчуудын гэр бүл болохоос өмнөх ба дараах бэлгийн амьдрал, эхнэр нөхрийн харилцаандаа үнэнч байх ёс зүйн уламжлал ямар байсан юм бол.
“Монгол хүүхнийг бол 
Мориор хөөгөөд ч гүйцэхгүй 
Ондоо зарим нь бол 
Оройхон өөрөө ирнэм билээ” гэж хүний шүлгээр монгол хүүхнийг энгэр чанга гэж ойлгодог байж. 
Гэтэл 1970-аад онд тийм түүхтэй байснаа ердөө 50 жилийн дотор завхайрлын уур уурхай болчихно гэж байх уу. Манай үндэсний түүхчид дайны товчооллоос гадна монгол гэр бүлийн түүх, монголчуудын ёс суртахууны үнэт зүйлсийн тухай ганц нэг жинтэй судалгааны үр дүнгээр дуугарвал яадаг юм бол доо.
Омогшиж, огших яахав тэрүүгээрээ л биз, үнэхээр бидэнд муу муухай, ичмээр юм байдаг бол нуугаад байхын оронд хүн бүр дор дороо, тус тусдаа тэр “өв”-тэйгээ ажиллах нь ирээдүйд бидний аврал болж магадгүй л юм. 
Гадныхны, ялангуяа хувьсгалаас өмнөх Монголоор хийсэн аян замын тэмдэглэлүүдэд монголчууд маш завхай, охид хөвгүүд нь “эзгүй хээр”-тээ яагаа ч үгүй эрт бэлгийн замбараагүй амьдралд ордог, нөхрүүд нь отор туувар, хадлан, аян жинд явахдаа, эхнэрүүд нь ч тэднийхээ ар хударгаар  орсон гарсантай самуурч байдаг, бузар хормойтой, гэр бүлийн ёс зүйн хувьд жигшмээр гэсэн байхыг нэг бус удаа харж байсан. 
Бусад улс нь ямар юм тэгээд гэж барьцах яах вэ, бидний үр хүүхэд ямар орчинд яаж төлөвшиж байна вэ, бидний ач зээг төрүүлэх хүргэн бэрүүд маань ямар соёл хүмүүжлийн тээгчид байгаа зэрэгт  мунхаг сохроор хандаж боломгүй л байлтай.
Бид зугаа цэнгэлдээ унтаарчихсан, хууралт урвалтын харанхуйдаа тэмтчин язганаад л байгаа юм шиг санагддаггүй гэж  үү. 
- Сэрээх арга байна уу?
- Би их сургуулиа төгсч ирээд дээд сургуулиудад багшилдаг байхдаа хүнийг сургаж, өөрчилж болно гэж гэнэхнээр боддог байж. Харин одоо “Хүн өөрөө л хүсэхгүй юм бол түүнийг гаднаас нь өөрчлөх гэж оролдоод хэзээ ч бүтэшгүй юм байна” гэдгийг би баттай хэлж чадна. 
Гагцхүү  өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүссэн хүн л тусламж авч чаддаг. Шавь нь бэлэн болохын цагт багш нь өөрөө ирдэг гэдэг. 
Миний “Гэрээ Гийгүүлье!” цуврал лекцүүд ч гэсэн гэр бүлийн ба эх, хүүхдийн харилцаагаа өөр өнцгөөс харж, нэгэнт байгаа өгөгдөл дунд аз жаргалыг олох, өөрийгөө бүтээх гэж үнэн голоосоо эрмэлзсэн ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулагдсан юм. 
Тэрнээс биш түр зуурхан зовлонгоо мартагнах гэсэн, “хөгжөөнт тоглоом” маягийн юманд сатаардаг хүмүүст бол дэмий юм. 
Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог
Ном төгс байгаад хэрэггүй, номонд сурагч нь төгс байх хэрэгтэй л гэдэг. Өнөөдөр мань мэт битгий хэл Бурхан багш өөрийн биеэр морилсон ч номыг нь хэрэгжүүлэх хүн дэндүү цөөхөн байгаа биз дээ. 
Манай боловсролын тогтолцоо муу л гэдэг, тэр Кембрижийн, Оксфордын тогтолцооны бүтээгдэхүүн “шинэ монголчууд” ямар байна вэ. Ерөөсөө “ХҮН”-ий хүмүүжлийг зөвхөн гэр бүлээс л олдог. 
Хүүхдүүдээ балет, төгөлдөр хуур, математик, оюун ухааны академи энэ тэрээр чирээд л давхиад байдаг, баахан цаас, төмөр, мөнгөний тоо бичсэн том том самбар тэвэрсэн “жижигхээн” хүмүүсийг л хувилаад байдаг. Эдгээр чадвар бол гагцхүү амь зуулгаа олоход л дэм болох зүйлс. 
Гэтэл амьдрал бол зөвхөн аж ахуй биш гэдгийг мэдсээр байж бид яагаад хүүхдүүдээ хүмүүжүүлэхгүй, нэг үгээр тэднийг баллаад байгаа юм бэ. Энэ нийгэмд цэвэр ариунаар  үлдэх, гадны янз бүрийн түрэмгийллээс өөрийгөө аврах цорын ганц арга болсон өөрийгөө нандигнах, үнэ цэнээ мэдэх үнэлэх, өөртөө итгэх итгэлийг ээж нар яагаад охиддоо өгч чадахгүй байна вэ. 
Бузарлуулж байгаа нь ч, бузарлаж байгаа нь ч аль, аль нь “монгол эх”-ийн гарын бүтээлүүд. Асар олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч эх хүний сурган хүмүүжүүлэх ач холбогдол эн тэргүүнд л байна. Монгол эх хүн бүр чадлынхаа хэрээр хүүхдээ зөвхөн үнэнч, ёс суртахуунтай байхад л сургадаг сан бол...

Бидний дотор, хүсэл мөрөөдөл маань биелэх боломжууд оршдог



( эх сурвалж : sugar.mn) Таны оюун санаа, дотроо аз жаргал, амжилт аливаа сайн сайхныг өгөх алтан утсыг нууж, агуулж байдаг. Бидний эргэн тойронд шавхаж баршгүй эд баялаг, аз жаргал амжилт, баяр баясгалан дүүрэн байдаг бөгөөд түүнийг авах хүртэх эрх хүн бүрт байдаг. 
Жижигхэн соронз хэмжээнээсээ 12 дахин том зүйлийг татаж өргөдөг, түүнтэй адил бид ч соронзон орноороо бүрэн итгэлтэйгээр бүх л сайн сайхан зүйлийг хэд дахин ихийг авах чадвартай аж. Сайн сайханд итгэх итгэл, бүтэшгүй зүйл байхгүй гэх бодол аз жаргал, эд баялаг, эрх мэдлийг татах соронз болж өгдөг бөгөөд мөн л энэ ертөнцийн тайлагдашгүй нэгэн нууц болдог ажээ. Өөрийн дотоод ухамсрыг зөв ашигласнаар танд бүх сайн сайхан зүйлс цутган орж ирэх бөгөөд үүний тулд өөрийн дотоод ухамсрын талаар суурь мэдлэг авах хэрэгтэй болох нь. Энэхүү нууцлаг дотоод хүч, өвчтэй тахир дутуу хүмүүсийг эдгээх, бие мах бод, оюун ухааныг эрүүлжүүлэх, бодол санааг чөлөөлөх, хүсэл мөрөөдөл биелүүлэх хүч чадалтай. Тиймээс оюун ухаан бодол санаагаа зөвхөн эерэг зүйлст чиглүүлж, болгоомжлол сэрдлэгээс салснаар та, аливаа сайн сайхан зүйлсийг татах соронзон орноо идэвхжүүлнэ. Өөрийн бодол санааны хязгааргүй эрхт эзэн болохын тулд муу сөрөг бодлуудаа зогсоож чаддаг болох хэрэгтэй. Олон эрдэмтэд, зураачид, яруу найрагчид, зохиолчид, энэ оюун санааны аргыг мэддэг. Нэрт дуучин Карузо, нэг удаа үзэгчидийн танхимруу, сүрдээд гарч чадах аа больчихжээ. Тэрээр ичиж зовсондоо дуу нь ч гарахаа болив. Дуучин гэнэт сэхээрч, чанга дуугаар, өөртөө, -“миний жижиг Би, том Би г дараад байна, яв! Том Би дуулахыг хүсч байна” гэж хашгираад, өөрийгөө чөлөөлж тоглолтоо амжилттай үргэлжлүүлсэн гэдэг. Ямар нэг сөрөг бодлууд орж ирэх үед, үүнтэй адил –“холд, би та нарын эзэн, та нар намайг сонсох ёстой” гэж боломж байвал чанга дуугаар өөртөө хэлээрэй. Ухамсар бол, хөлөг дээр байгаа усан цэргүүдийг командалдаг усан онгоцны ахмад шиг л байдаг. Луужин, чиглүүлэгчтэй ажиллаж чадахгүй хөлгийн ахмад усан цэргүүдээ, хүнд бэрх байдал үхэл рүү л хөтөлнө. Яг үүн шиг оюун бодлоо залуурдах ухамсраа хөлгийн сайн ахмад шиг байлгаж, өөрийн тушаалыг биелүүлдэг болгох хэрэгтэй ажээ.

ГЭР ОРНОО МУУ ЭНЕРГИЭС ХЭРХЭН ”ЭМЧЛЭХ” ВЭ

(Эх сурвалж: top10 contente.com) 
-Гэр орныхоо энергийг цэвэр ариун байлгаснаар муу зүйлээс сэргийлж чадах тул анхааралтай уншаарай-
Гэр орон энергигүй болох, тэр тусмаа сөрөг энергээр дүүрэх шиг аюултай зүйл үгүй. Ийм тохиолдолд бие сэтгэл байнга ядарч, сэтгэл санаа тавгүй болох ба гэр оронд хэрүүл гарч, мөнгө тогтохоо больж, өвчин эмгэг ээрч, түүгээр ч тогтохгүй орон гэр "тарахад" хүрдэг. Тиймээс орон гэрийнхээ энергийг байнга цэвэр байлгах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Таны орон байр энергиэ алдаж, сөрөг энерги хуримтлуулах болсныг, гэрийнхээ энергийг цэвэрлэх цаг болсныг яаж мэдэх вэ? Тэгвэл доорхи шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд:
  * Орон байранд жоом, бясаа, шоргоолз, аалз бусад шавьж хорхой үүрлэх
  * Гэрээс юм алга болох
  * Гэрийн эзэд болон тэжээвэр амьтад өвчлөх
  * Гэрийн таримал ургамал, цэцэг хатаж гандах, өвчлөх, өнгөө алдах
  * Гэрлийн шил байн байн шатах
  * Гэрийн сантехник байн байн эвдрэх
  * Янз бүрийн дуу авиа, чимээ сонсогдох
  * Хаанаас ч юм янз бүрийн таагүй үнэр гарах
  * Хаалга болон цонхны салхивч өөрөө хаагдах
  * Цоргоноос ус дуслах, усны хоолойноос ус алдах
  * Нойргүйдэх
  * Орон гэрт хэрүүл шуугиан гарах
  * Гэрийн эзэд шалтгаангүйгээр ядрах, уруу дорой болох
  * Сайхан зүүд зүүдлэхээ больж, сэтгэл түгшээсэн ойлгомжгүй зүйлс зүүдлэх, хар дарах
  * Танихгүй хүн хаалга тогших, хүн асуух
  * Гэрт хэн нэгэн нас барах​
Хэрэв дээр дурдагдсан шинж тэмдгүүдээс ядаж 3 нь танайд байвал гэр орныхоо энергийг цэвэрлэх, "эдгээх" цаг болжээ гэсэн үг.
Хэцүү юм шиг санагдаж болох ч ердөө ядах юмгүй. Ердөө л гэр орондоо хэдэн "дүрэм" тогтоох хэрэгтэй. Гэртээ их цэвэрлэгээ хийдэг шиг жилдээ 3-4 удаа энергийн цэвэрлэгээ хийхэд л болох юм.  

1. Эхлээд өөртөө шүглэсэн сөрөг энергийг цэвэрлэнэ.
  • Өөрийн биенд шүглэсэн сөрөг энергийг цэвэрлэсний дараа орон байрныхаа сөрөг энергийг цэвэрлэх ёстой. Үүний тулд эхлээд давсаар биеэ угаана. Учир нь давс бол энергийн "залагч" бөгөөд сөрөг энергийг хөөх, эерэг энергийг татах увидастай. Давсаар биеэ бүрж угаах нь олон жил хуримтлагдсан сөрөг энерги буюу энергийн бохирдлыг биеэс зайлуулж, ариусгах чадвартай байдаг.
  • Үүний тулд шүршүүрт ороод нойтон биен дээрээ иллэг хийх маягаар нунтаг давс түрхэнэ. Толгойтой үснээс бусад биеийнхээ бүх хэсгийг хамруулахыг хичээгээрэй. Гэхдээ арьсаа цочроохоор ширүүн үрж хэрэггүй, зөөлхөн иллэг хийж буй мэт тараан түрхэнэ.
  • Бүх биеэ бүрхэн түрхсэн давсаа шүршүүрт угаахдаа сэтгэлдээ миний бие болон сэтгэлд хурсан бүх муу зүйлийг угааж, ариутгаж өгөөч хэмээн усанд сүсэглэн бодож угаана.
  • Энэ бүхнийг сэтгэлээсээ хийх бөгөөд усанд амьд зүйлд хандаж байна хэмээн сэтгэж хэлэх үгээ өөрөө бодож хэлнэ. Ингэсний дараа таны бие болоод сэтгэл хэрхэн хөнгөрснийг мэдрэх болно. Танд нэг л таагүй, сэтгэлд дараастай байсан хүнд хүчир зүйлээс ангижирсан мэт сэтгэгдэл төрнө. Үнэхээр ч энергийн бохирдол бие болоод сэтгэлд асар их дарамт учруулдаг аж.
  •  

2. Гэр орныхоо энергийг цэвэрлэх
  • Өөрийнхөө биеийг ариутган цэвэрлээд одоо гэрийнхээ энергийг цэвэрлэх цаг боллоо. Өөрт аль болох эвтэйхэн байхаар бодож гэрийн халад, эсвэл спорт хослол ч юм уу өмсөнө. Таны биенд бүх төрлийн төмөр, арьс, пластмассан гээд ямар ч чимэг зүүлт байх ёсгүй.
  • Айж, сандрах, баярлах догдлохын аль нь ч байж болохгүй. Гэрийнхээ нээж болох бүх салхивч (боломжтой бол цонх), гол үүдний хаалгыг цэлийтэл нээж, нэвт салхилуулна. Гэр орныхоо энергийг цэвэрлэхэд саад болгохгүйн үүднээс гэрийнхнийгээ кинонд ч юм уу, эсвэл зугаалуулахаар гадагшаа гаргасан нь дээр.
  • За тэгээд, хамгийн түрүүнд олон жил хадгалагдсан, удаан хэрэглээгүй зүйлээсээ хагацах хэрэгтэй. Юуны түрүүнд нэг жилээс илүү хугацаагаар хэрэглэгдээгүй зүйлс сөрөг энерги цуглуулдаг гэдгийг танд сануулъя.
  • Хайрлаж харамлах сэтгэлгүйгээр хаях, эсвэл хэрэгтэй хүнд нь өгөх зэргээр гэрээсээ ямар ч аргаар зайлуулж болно. Үүний оронд гоё шинэ, бас хэрэгтэй зүйл авчихна гэж бодож болно. Хэрэв гэрт чинь эвдэрч хэмхэрсэн цахилгаан хэрэгсэл байх юм бол засаж сэлбээд ажилтай болго, эсвэл үтэр түргэн сал. Ямар ч хэрэггүй ном, сонин, сэтгүүл, хуучирч хэрэггүй болсон баримт бичиг зэргээс хайр найргүй сал. Хуучин уншиж дуусаад дахиж хэрэглэхгүй гэж бодож байгаа номоо номын санд хандивлаж болно шүү дээ.
  • Хагарч цуурсан, тэр байтугай ялимгүй эмтэрсэн ч байсан гэртээ аяга таваг, сав суулга бүү хадгал. Тэр завсраар эерэг энерги урсан гарч, гэрийн аз жаргал, эд баялаг мөн урсана гэж үздэг. Нэн ялангуяа эмтэрхий амсартай сав суулга эерэг цэнэгийг хааж байдаг.
Бохир аяга таваг бүү хураалттай орхи
Угааж цэвэрлэлгүй орхиж хонуулсан сав суулга сүнс, хий үзэгдэл дуудах, татах чадвартай байдаг. Яагаад гэвэл сүнс, хий үзэгдэл нь хоолны үнэрээр хооллодог бөгөөд эдгээр нь орон гэрт орогносноос зүүд эвгүйрхэж нойргүйдэл үүсч, сэтгэл болоод бие тавгүйрхэж эхэлдэг байна. Эртний сударт ч өгүүлэхдээ хэрвээ хүн гэр орондоо бохир сав суулгаа угаалгүй орхих бол энэ хүн өглөө болж нар гартал гэртээ ирэх ёсгүй гэсэн байдаг аж.
Урагдсан болоод хиртэй хувцас хунар өмсөхөөс зайлсхий
  • Хувцасаа тогтмол угааж, цэвэр цэмцгэр байх, хувцасныхаа уранхай цоорхойг нөхөж битүүлж, арчилж өмсөж байх хэрэгтэй. Хувцас хунараа цэвэр цэмцгэр, арчилж өмсөөд, хувцасныхаа шүүгээг эмх цэгцтэй байлгаад үз дээ. Таны амьдралд ер бусын нааштай сайхан өөрчлөлтүүд тэр дороо гарч ирж таныг гайхашруулах болно.
  • За, та гэртээ байсан илүү дутуу хог новшноосоо салж, гэр орондоо эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр боллоо. Харин одоо гэртээ байгаа бүх толийг сайтар арчиж цэвэрлэ. Ингэхдээ чийгтэй алчуураар нар зөв тойруулан тойрог хөдөлгөөнөөр зай үлдээхгүй бүгдийг арчина. Алчууранд шингэсэн арчидастай хамт толинд шингэсэн бүх энергийн бохирдол гадагшилна.
  • Тэр толь танайд хэр удсан тэр хэрээр бохирдсон байх магадлалтай тул жилээр тооцож тойрог хөдөлгөөн хийж арчаарай. Ингэснээр тухайн толинд олон жил дамжин хуримтлагдсан бүх сөрөг мэдээллийг устгаж байнаа гэсэн үг. Толио танай гэрт хичнээн жил болсныг санахгүй байвал 30 удаа тойрог хөдөлгөөнөөр арчаарай.

3. Утаж ариутгах
Танд арц ч юмуу ямар нэгэн үнэр гаргадаг шилмүүст модны мөчир хэрэг болно. Мөн нэг түмпэнд бүтцийг нь өөрчилж ариутгасан ус хийнэ. Ямарч тохиолдолд жирийн крантны ус байж болохгүй. Ариутгасан усыг гаргаж авах энгийн арга бол усыг хөлдөөгчинд хийгээд хамгийн түрүүлж хөлдсөн дээд хэсгийг 1-2 удаа авч хаяад үлдсэн хэсэг нь ариун ус болно. Учир нь хөлдсөн хэсэгт усны бохирдол, хог шороо, муу зүйлс хуримтлагдан хөлддөг байна. (структурированная, лучше всего талая вода)
Эхлээд энэ усаараа гэрийнхээ өнцөг булан бүрийг шившиж ариутгана. Дараа нь нүүр гараа угааж буй мэт норгоод арчилгүй хатаана. Одоо арц эсвэл бусад үнэрт модны мөчрөө шатааж уугиулаад гэрийнхээ булан тохой бүрийг оролцуулан сайтар эргэн тойрон ариулна. Ингэхдээ сэтгэлдээ гэрт хуримтлагдсан муу бүхэн дайжин гарч байна гэж бодно.

4. Гэрээ лаагаар ариутгах
  • Танд хэдэн ширхэг нарийхан урт лаанууд хэрэгтэй болно. Цагаан цаасан дээр тойрог үүсгэн хайчлаад дундуур нь лаагаа оруулж бэлдэнэ. Энэ нь лааны гэрлээс зугатсан муу энерги таны гарт шингэхээс хамгаалж буй зүйл юм.
  • Лаагаа асаагаад гэрийн орох үүднээс эхлэн нар зөв тойруулан ариулна. Орох үүд бол сөрөг энерги орох хамгийн боломжтой газар тул үүдэнд онцгой ач холбогдол өгч сайтар ариулна. Эхлээд үүдний хаалганы гадна талд зогсоод зүүнээс баруун руу чиглүүлэн хаалгаа эргэн тойрон ариулна.
  • Ингэхдээ хаалганы бариул, дуран, хонх зэргийг ч орхилгүй сайтар ариулна. Дараа нь гэртээ орж хаалганы дотор талд мөн адил гүйцэтгэнэ.
  • Хаалгаа ийнхүү ариулснаар гэрт орж ирэх сөрөг энерги, мэдээллийн урсгалыг хаалаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байж болно.
  • Одоо хаалганаасаа эхлэн нар зөв тойрон булан тохой бүрийг алдалгүй сайтар ариулна. Ингэхдээ тавилга, гутал хувцас, хувцасны шүүгээ зэргээ оролцуулан ариулна. Толь, цонх, өлгүүр, зэрэг сөрөг муу энергийг ихээр хуримтлуулдаг хэсгүүдэд онцгой анхаарч сайтар ариулна.
  • Ханын анхаарал татах зарим хэсэгт дээрээс доош чиглүүлэн ариулна. Цааш хаана ямар үйлдэл хийж ариулахыг дотор сэтгэл чинь аяндаа заагаад өгнө. Угаалгын өрөөг сайтар ариулна. Учир нь тэнд муу энерги ихээр татагддаг. Нэн ялангуяа угаалгын өрөөний толь муу мэдээлэл, энерги цуглуулахдаа гаргууд. Угаалгын өрөөнд хүн биеийн хирээ угаадаг ч энергийн бохирдол харин дээш хөөрч үлддэг. Хаалга, түгжээ гээд хүний гар хүрдэг болгоныг сайтар ариулна. Жорлонгийн суултуурыг ч орхиж болохгүй.
  • Хамгийн их энерги хурж, сөрөг энергиэр цэнэглэгдэж байдаг зүйлс бол цахилгаан хэрэгсэл. Компьютер, хөргөгч, телевизор гэх мэт. Эдгээрт ахиухан цаг зарцуулж сайтар эргэн тойрон ариулаарай.
  • Ор, ор дэрний цагаан хэрэгслийг толгойн хэсгээс эхлэн гурвантаа тойруулан ариулна.  
  • За ингээд гэрээ ариулж дуусахад та нэлээн хэдэн лаа зарцуулсан байна. Энэ лааны үлдэгдлийн саванд хийж хурдан гаргаж хогийн саванд хаях хэрэгтэй.

5. Цэвэрлэгээний дараа гараа угаах
Цэвэрлэгээ дууссаны дараа хамгийн сүүлд хийх зүйл бол гараа сайтар угааж ариутган, энергийн бохирдлоос цэвэрлэх. Эхлээд гараа усаар савандаж угаана. Нойтон гаран дээрээ давс хийж гараа угааж буй мэт хөдөлгөөнөөр түрхээд хаттал нь хүлээнэ. Дараа нь хуруунуудаа зөрүүлэн гараа атгаад алгаа хооронд нь цагийн зүүний чиглэлээр үрнэ. Дараа нь гараа бугуйгаар нь сэгсэрч бохирдлоос сална. Гараа ийнхүү ариутган цэвэрлэхэд 10 хүрэхгүй минут шаардагдана.

6. Давтан цэвэрлэгээ
Энергийн бохирдлын цэвэрлэгээ хэрхэн үр дүнтэй болсныг, дахин цэвэрлэх аргаар мэдэж болно. Ингэхдээ лаагаа асаагаад дундаа ортол нь хүлээнэ. Ингээд лааны тос хэрхэн урссаныг харахад эв хавгүй хэлбэр дүрстэй бас хар бараан өнгөтэй тос гоожсон байвал муу энерги тодорхой хэмжээгээр гэрт үлдсэн гэсэн үг. Харин урссан лааны тос цагаан өнгөтэй, доошоо чигээрээ урссан байвал гэр чинь сөрөг энергиэс бүхэлдээ салжээ гэж ойлгож болно.

Бясалгал буюу энэргийн тухай

(Эх сурвалж: breakingnews.mn) 
 Хvний болон тvvний хєгжлийн дээд мєн чанарыг таньж мэдсэний vндсэн дээр гvн гvнзгий сэтгэлгээний хєгжлийн vр дvнд дээд буюу
Аръяабалын бясалгал их эрт бий болж, эдvгээ хvртэл хамгаалагдан уламжлагджээ. Бясалгалын мєн чанар гэвэл оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа гэдэг нь миний ойлгож томъёолж байгаагаар энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хvчний тєвшинг дээшлvvл¬нэ, хєгжvvлнэ гэсэн хоёр санаа vvдэн гарч байна. Тэгэхээр хvний хєгжил гэдэг бол энергийн хєгжил юм. Yvнтэй дvйцvvлэн бодвоос бясалгана гэдэг бол єєрийгєє хєгжvvлнэ гэсэн vг юм.

Олон бясалгалын мєн чанар нь эцсийн vр дvнд ямар тєвшинд хvрч очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бvрийн аргаар бясалгаж болно. Аль ч бясалгал сэтгэлийг ариусгах, оюуныг хєгжvvлэх зэргээр тодорхой шатанд хvнийг єєд татах нь зайлшгvй. Гагцхvv аль шатанд хvртэл хєгжvvлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хvрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.

А.Эйнштейний онолоор бол бид хєгжлийн єндєр тєвшинд хvрснээр энэхvv махан бодь болох материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог. Чухамдаа энергийн энэхvv хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvнийг гэгээрсэн хvн, энэхvv vйл явцыг гэгээрэл гэнэ. Одоо цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертєнцєд амьдарч, сэтгэж байдаг.
Одоо, єнгєрсєн, ирээдvй гэсэн гурван цаг дээр бид сэтгэн бодож аж тєрдєг гэсэн vг.
Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хvн єєрєє эдгээр гурван цагийн бvтээгдэхvvн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн vг юм. Сансрын олон хэмжээс рvv нэвтрээд гарахаар ертєнцийн буюу физик вакуумд орж байгаа юм. Энэ вакуумд єнгєрсєн, одоо, ирээдvй гурван цаг нэг дор оршиж байдаг. Ямар ч физикийн, термодинамикийн хууль тэнд vйлчилдэггvй. Бvх юм, бvх цаг хугацаа нэг дор учраас бvгдийг харж, сонсож, мэдэрч, танилцаж болно. Ийм аугаа юм руу орж байгаа хэрэг юм.

Ийм хэмжээнд єєрийгєє хєгжvvлсэн хvн л тэр аугаад хvрч чадна. Тэрхvv физик вакуумыг эдvгээ торсион орныг зєєгч гэж vзэж байгаа ба ингэснээр ертєнцийн биет нь цахилгаан соронзон хvч, таталцлын буюу гравитацийн хvч, атом ба тvvний бичил хэсгvvдийн хооронд vйлчлэх сул ба хvчтэй харилцан vйлчлэлийн хvч гэсэн дєрвєн хvчний нєлєєнд оршино гэх vзэлд нэмэлт орж, эд бvгд нэг эх vvсвэртэй, тэр нь физик вакуумд vйлчлэх тав дахь хvч буюу торсион орон гэж vзэж байна. Мєн хий, шингэн, хатуу, плазм гэсэн бодисын дєрвєн тєлєв дээр вакуум /торсион/ гэсэн тав дахь тєлєв бас оршиж, эдгээр нь бие биедээ хувирах боломжтой юм. Онцгой буюу торсион орны матери нь ухамсар /сvнс/ болохыг онолын физик нэгэнтээ зєвшєє¬рєєд байна. Физик вакуумд асар их энерги агуулагддаг ба 1 см2 эзлэхvvн дэх нягтрал нь атомын цємийн нягт /1014 г/-тай харьцуулахад тєсєєлшгvй их буюу 1095 грамм эрчим агуулагддагийг тогтоожээ.

Тэнд хvрэхийг дорно дахины гvн ухаанд “хоосон чанарыг онох” гэж нэрлэдэг. Энэ тєсєєлшгvй орчныг Чин Хай багш тодорхойлохдоо, хэрэв давхарлан ємсєж байгаа билэгт цогцын хувцсаа бvгдийг нь тайлж хаявал сvнс маань нvцгэрнэ.

Тэр vед сvнс маань нэг хэсэг гэрэл болон хувираад нvд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэж vгvй болно. Энэ нь тус єндєр зэрэгт хvрснийг харуулж байгаа юм. Ийм сvнс хааяагvй оршино. Диваажинд байна, эрлэг тамд байна, замбуулингийн оронд ч,
Буддагийн оронд ч байна. Тэр vед “хотол зохилдогч” бол хувирна. Аръяабал болж хувирна” гэж Тайваньд 1988 онд тайлсан номондоо айлдсан байдаг. Энэхvv тєвшинд зєвхєн бясалгалын аргаар сvнсний хєгжлєєр хvрч болохоос бус мэдлэгээр бол ойртох ч боломжгvй юм.
Ийнхvv дээд бясалгалын эцсийн дvн нь хvн єєрийгєє нээж олох явдал юм байна.
Оюун санааны хувьд явагдаж байгаа бvхэн нь энергийн тєвшинд болж байгаа зvйл. Бясалгана гэдэг нь оюун санааны хєгжлийн vйл явц юм бол цаад утгаараа энергийн, угтаа сvнс буюу цєм энергийн тєвшинд болж байгаа процесс юм.

Улмаар энэ бvхэн нэгэн зэрэг физик бие буюу эсийн тєвшинд болж байна гэсэн vг. Эсийн удирдлага, хєтєлбєр болж байна гэсэн хэрэг. Бидний бие 70 триллион эсээс бvтдэг.

Тэр 70 триллион амьд биетийг удирдах хєтєлбєрийг бид бясалгалаар єєрчлєн хєгжvvлж болдог гэсэн vг юм. Ийм учраас бясалгал гэдэг бол сvнсээ тєдийгvй физик биеийг хєгжvvлэх хэлэхийн аргагvй асар их ач холбогдолтой дадал юм.

Хvмvvн бээр зуун зуунаар хэрэгжvvлж ирсэн гайхамшиг юм. Єдгєє хvн тєрєлхтєн дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь ч vvнтэй холбоотой. Бясалгал нь тухайн хувь хvн єєртєє, єєрийнхєє тєлєє оюуны их хєрєнгє оруулалт хийж байна гэсэн vг юм. Энерги бол юуны тvрvvнд мэдээллийн vр дагавар, vйлдлийн vр дvн гэж ойлгож болно. Энэ мэдээлэл буюу vйлдэл нь бие, хэл, сэтгэлийн шалтгаантай.

Биеэрээ хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулсан, хэн нэгнийг хорлосон бол тэр гэмт этгээд ял сонсож, шоронд сууж байна. Харин хэл амаараа, тухайлбал, хэвлэл мэдээллээр, мєн сэтгэлээрээ хэн нэгнийг хохироосон нь бол наранд тайван явж байна. Тэгэхээр эрvvгийн хуулиар бvхнийг зохицуулахын аргагvй байх нь.

Харин энергийн хууль энэ яваа хийгээд дараа насанд бvхнийг зохицуулах ба vvнийг мэдчихвэл хvн єєрєє єєрийгєє хялбархан удирдчихна. Энерги хямрахын хэрээр улс оронд ч, хувь хvнд ч зовлон гамшиг нvvрлэнэ.

Материаллаг зvйл тархинд овоолоостой, материаллаг зvйлээр сэтгэл нь чихээстэй хvн хаанахын хэн ч ялгалгvй энергийн хямралтан юм. Энэ нь гай тvйтгэрийн vvдийг нээдэг тvлхvvр юм. Энерги хямарч, бохиртож доройтохыг бузартах гэнэ. Yvнийг бас ад хорлол ч гэдэг. Алтны ордоос хувь аль гээд гудманд бархирч байгаачлан нэг иймэрхvv материаллаг сэтгэхvй, хvслэн бvхэн нь шунал гээч ойлголтын нэг хэсэг бєгєєд тэр чигээрээ сєргvv энергийн бєєгнєрєл учраас тухайн улс орны тєдийгvй дэлхийн энергийг хямраах, хорлох аюултай.

Нэг юмыг хоёр єєрєєр хvлээж авахыг одоогийнхоор vзэл бодол гэдэг. Энэ нь эергvv, сєргvv энерги гэсэн vг. Эдгээр энерги харшилдсанаас /vзэл бодол уралдуулах гэдэг/ заримдаа улс орныг хохироодог. Хэн хvнгvй vзэл бодлоо энэ ярилцлагаар оношлоод vзээрэй. Хариу нь зєв гарч байгаа гэдэгт итгээрэй. “Сайн санааны vзvvрт тос” гэх буюу “санаа муу бол заяа муу”. Дорно дахины энергийн хууль ийм юм.

Хvмvvний амьдрал хоёр хэсгээс бvтдэг юм байна л даа.
Эхнийх нь энэ насны /махан бодийн/, удаахь нь дараа насны буюу сvнсний амьдрал. Энэ насандаа энэ хоёр амьдралаар зэрэг амьдарч болдгийг гэгээрсэн мянга мянган хvн амьдралаар нотолсон зvйл тул vvнтэй маргах нь илvvц юм. Энэ тєвшинд хvрэхийг гэгээрэл гэдэг. Энэ бие маань хаанаас vvсэлтэйг мэдвэл нэлээд юм тодорхой болох нь. Энэ асуултад термодинамикийн I хуулийн нэг ба гуравдугаар заалт хариу хэлнэ.
Энэ нь энергийн биет болох хvмvvн /шууд утгаараа энерги/ оргvй хоосноос бий болохгvй гэсэн нэгдvгээр заалт. Тэгвэл юунаас vvсэлтэй вэ гэхээр “энерги нь устаж vгvй болохгvй /хоёрдугаар заалт, тэгэхээр хvн устаж vгvй болохгvй нь/ , гагцхvv нэг хэлбэрээс нєгєє хэлбэрт шилжинэ /гуравдугаар заалт/ гэснээс vзвэл хvн ямар нэг энергиэс vvсэх тухай заалт юм /энэ нь энергит бусад аливаа биет нэг адил хамаарна/. Энд яригдаж буй энерги хийгээд энергийн цєм буюу хамгийн гол амин хэсгийг сvнс гэдэг.

Тэгэхээр хvмvvний vvсэл сvнс гээч энергитэй холбоотой байх нь. Дээрх хуульд заасанчлан хvмvvн /энерги учраас/ устаж vгvй болохгvй болохоор хvмvvний хоёр дахь амьдрал байх ба энэ нь сvнсний амьдрал юм байна. Энэ нас дуусахад яах вэ, юу болох вэ гэхээр “хэлбэрээ єєрчилнє” гэсэн хуулийн заалт болж байна. Энд энерги хэрхэн шилжих хэлбэрийн тухай яригдаж эхэлж байна. Энэ шилжилтийн хэлбэрийг хvмvvн бээр энэ насандаа хийсэн сайн буюу муу vйлээрээ нэгэнт шийдчихсэн байдаг. Сайн vйл нь эергvv энергийн утгад, муу vйл нь сєргvv энергийн утгад тус тус харгалзана. Нас дуусахад сая vйлчилж эхэлнэ. Энэ хуулийн цаашдын vйлчлэл нь таны энэ насанд ямар vйл /энерги/ хураав гэдгээр тодорхойлогдоно. Сайн сэтгэлээр сайн vйл хурааж арвижуулсан бол санаа амар байх нь. Єндєр дээд тєвшний энергийн давтамжинд аяндаа очиж нийлэх нь. Yvнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин маань бидний дээр оршин байгаа, хvмvvний хvрч дээшилж болох таван их ертєнцийг хэлнэ. Эхнийх нь асури ертєнц бєгєєд энэ нь 120 гаруй дэд ертєнцєєс бvтдэг байна.

Энгийнээр 120 гаруй энергийн долгионы тєвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гартал єєрийгєє /сvнсээ/ хєгжvvлбэл хоёрдугаар ертєнцєд хvрнэ. Энэ нь басхvv олон дэд ертєнц /долгион/-єєс бvтдэг юм байна. Энэчлэн цааших олон дэсийн ертєнцийг Бурханы орон гэнэ. Харин энэ насандаа “санаа муут яван хатна” гэгч хуулиар явчихвал энэ нас дуусахад бага, бохир энергийн єчvvхэн долгионы хэлбэлзэлд татагдаж энvvхэнд унах нь ээ. Yvнийг там гэх бєгєєд 22 муухан долгионы тєвшинтэй гэдэг. Анхаарууштай нэг маш чухал зvйл гэвэл “энерги устаж vгvй болохгvй” тухай дээрх хуулийн хоёрдугаар заалт юм. Энэ нас дууссаны дараа гуравдугаар заалтын дагуу сонгогдон байрлах газартаа хоёрдугаар заалт ёсоор олон зуу, мянган жил /нэгэнт устаж vгvй болохгvй хойно/ сvнсний амьдралаар амьдарна гэсэн vг. Тийм болохоор мєнхийн диваажин буюу тамын тухай ойлголт бий болж, тvрvv vеийнхэн маань юуг эрхэмлэж, юунаас айж эмээж, ухамсартай амьдарч явсны учир тайлагдаж байгаа нь энэ.

Жирийн нєхцєлд хvний тархины долгионы давтамж бетта хэлбэртэй буюу секундэд 17-22 давтамжтай байдаг нь энэхvv материаллаг ертєнцийн vйл тархинд хуулбарлагдсаных юм. Энэ нь хэрцгий, тvрэмгий, амьтан адгуусны шинжтэй, эрчим хvч нь сансрын энергийн доод тєвшинд байж оюун ухааны дээд тєвшинтэй холбогдох ямар ч боломжгvй гэсэн vг юм. Дурын нэг агшинд хvний тархинд зуун мянгаас нэг сая химийн урвал явагдаж байдаг нь материаллаг ертєнцийн материаллаг vйл ажиллагааны зовлонг єгvvлж байгаа хэрэг юм. Хvний сансар огторгуйн дээд оюун ухаантай холбоо тогтоох боломж нь бясалгалын явцад тархины хэмнэл альфа тєвшинд нэг секундэд долоон удаагийн давтамжтай, далайц нь нэгэн жигд болсноор боломж нээгдэж, тета тєвшинд давтамж нь дєрєв болтлоо багасан, далайц нь огцом бус синусоид хэлбэрийг дvрслэх vед холбоо тогтоож, дельта тєвшинд хэлбэлзлийн давтамж болон далайц нь багасч тархины бичлэгийн график нь шулууныг дvрслэх vед бvрэн холбогдоно.

Энэ байдал цаашид гvнзгийрэн лавшрахыг самади агуулах буюу єєрийгєє огоорох гэнэ. Самадид орохын нэг жишээ бол єнєєгийн шинжлэх ухааны vзсэн “эвэртэй туулай” болох ОХУ-ын Буриадын хамба лам Итгэл бандидын нас барснаас 75 жилийн дараа нийтэд ил гарга¬сан тvvний шарил юм. Унтаж байгаа хvн шиг тvvнд vхлийн шинж тэмдэг огт байгаагvй байна. Yvнийг єєрийгєє огоорч самадид орших гэж нэрлэдэг ба бясалгалын маш том vр дvн юм. Бурхны ухамсарт автан оршиж байгаа дvр гэсэн vг. Ухамсраараа єєрийгєє захирахын vлгэр жишээ нь энэ юм байна. Ийм байдалд хvн мянга мянган жилээр ч хэвийн орших боломжийг эртний мэргэд, бясалгалт гэгээнтнvvд олж олон зууны турш хэрэгжvvлсний нэг жишээ нь энэ юм.

Тэгэхээр дэлхийгээрээ хошуурч, учрыг нь хараахан тайлж чадахгvй мухардаад байгаа тэр
Итгэл хамба гээч нь бясалгалын єндєр дэсэд хvрсэн, сvнсний хєгжлийн єндєр тєвшинд хvрсэн хvн болох нь ээ.
Мэдрэлийн vйл ажиллагааны єнєєгийн судалгаанаас vvний эсрэг байдал бий болж. Тухайлбал, тархины цахилгаан бичлэгийн vед альфа хэм байхгvй болох, эсвэл жижиг бvлгvvд байдлаар гарахдаа давтамж нь эрс цєєрєх, тета, дельта долгионууд тархины хэсгvvдээр тархмал илрэх, єндєр амплитуд /далайц/-тай бетта долгион бvлэг бvлгээр илрэх нь тархины хvнд євчин байгааг гэрчилнэ гэсэн нь энергийн хямралыг vзvvлж буй хэрэг бєгєєд энд сэтгэцийн хvнд архаг хэлбэр /галзуу/-г дvрсэлсэн байж болох талтай.
Учир нь, альфа хэм алга болж, тета, дельта долгион тархмал илрэх энэ vед тухайн євчтєн материаллаг амьдралаас тасарч єєрийн “би”-гээ орхин дээд мэдээллийн сантай холбогдсон байх ёстой.

Энэ vеийн “дэмийрэл” нь vнэн хэрэгтээ хамгийн vнэн зєв мэдээлэл байх учиртай.
Харамсалтай нь, євчтєн бээр ухамсраа цааш удирдах боломж¬гvй тул бvх юм vvгээр дуусч байна.
Одоо эм¬чилгээнд нь эм, тариа гэхээсээ зєв мэдээлэл гаднаас оруулж удирдаж гэмээнэ сайжралыг олох магадлал ихсэх юм. Бясалгалаас ийм тийм vр дvн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагvй юм.
Ихэнх зvйлийн хариуг бид тєсєєлж мэддэг шугаман сэтгэлгээний vйлдэлтэн юм.
Энэ нь єнєєгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зvйл.
Энэ нь єнєєгийн бvх хєгжлийн, тvvний дотор хvмvvний хєгжлийн чєдєр тушаа юм байна.
Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм.
Бусад аргаар гэгээрч болох ч гэгээрлийн дэс доогуур vлдэнэ. Єнєєгийн шинжлэх ухаан бvхэлдээ махан бодид тєвлєрсєн учир мухардсан хэрэг.
Энэ нь генийн vvсэлтэй физик бие, мах, цусны систем тєдий юм. Тvр настай, тордлого авах боломжгvй систем юм. Тийм болохоор ген /удамшил/-ийн кодыг бvрэн нээгээд ч, хvнийг хувилаад ч vр дvнгvй хэвээр байх болно.
Ийм шалтгаанаар єнєєдєр хvн тєрєлхтєн оносон философигvй, нийгмийн зєв онол хуульгvй, хvнтэй холбоотой бvхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хєгийн тоглоомондоо улайрч, материаллаг зvйл уруу vхэлдэн тэмvvлцгээж, бvр алалдаж байгаа хэрэг.
Ингэж материаллаг ертєнцийн буюу зах зээлийн хуулийг хvний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Yvгээр хvмvvний vнэн тєрх, мєн чанар дуусч байгаа юм. Ингэж хvн-роботыг хоёр зууны ємнєєс бvтээжээ. Тэр цагаас хvн сэхэл авах тэнхэлгvй, єндрєєс шидсэн чулуу шиг доройтож байна. Yvнийг дорны сургаальд “цєвvvн цаг” гэж нэрлэж.
Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал гэгээрэл, ухаарал юм. Монголд гэхэд л оюун санааны дээд бясалгалаар 14000 гаруй хvн бясалгаж байгаагийн 70 хувь нь залуучууд юм.
Энэ тоо сvvлийн хоёр жилд бий болсон хэрэг. Yvний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бvрэл¬дэж байгаа юм.

Наанадаж л ийм багаасаа архи, тамхи, мах зэрэг бузар идээнээс хол амьдарч, амьтны амь таслах, худал хэлэх, хулгай хийх, садар самуун явах, хорт бодис хэрэглэх зэрэг таван нvглийг бие, хэл, сэтгэлээр насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдvйн эзэд маань хээл хахууль бvv хэл зохисгvй орлогын хандивыг бясалгалын тєвдєє ойртуулахааргvй ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна.

Эх орноо, хувь заяагаа ийм хvмvvст эргэлзээгvй даатгаж болох цаг ойрхон байгаа нь Монгол орны их хувь заяа юм. Энэ бол ямар ч тєр засгийн бодлого, хууль журмаар зохицуулах аргагvй хэрнээ дээд ухамсрын нєлєєгєєр нийтийг хамран дэлгэрч байгаа сайн vйлс залуусыг нийтлэг хамарч байгаагийнхаа хэрээр ирээдvйд чиглэсэн vнэлж баршгvй хєрєнгє оруулалт билээ.
Г.ЛХАГВAА /Техникийн шинжлэх ухааны доктор, профессор/ дугаар 030

Язгууртануудын, хүүхэд хүмүүжүүлдэг байсан аргууд ба авууштай талууд

( эх сурвалж: sugar.mn)Өнгөрсөн үеийн язгууртнууд, багаас нь  сургаж хүмүүжүүлсэн хувийн зан чанарын онцлогоороо ялгардаг байсан  нь ном зохиол, кино, жүжигээс харагддаг. Язгууртны хүмүүжил нь, шударга журамтай, зоригтой, арчаатай нямбай, сайн хүмүүжилтэй хүнийг төлөвшүүлэхэд чиглэдэг, маш үр дүнтэй арга байсан бөгөөд хүүхдүүдэд, одоо ч хэрэгжүүлмээр, гайхалтай сайхан хувь хүний зан чанарыг суулгаж өгөх чадвартай хүмүүжлийн арга гэдэгтэй, дараах зүйлийг уншаад санал нийлнэ гэдэгт үл эргэлзнэм.

Нэр төрөө эрхэмлэх ёс

Бага байхаас нь, шударга байдал, эр зоригтой байх, боловсролтой байх, биеэ зөв авч явах, харьцааны соёлтой байх зэрэг бүх харилцаанд өндөр шаардлагууд тавьж, “нэр төр”, “хэлсэн амандаа хүрэх” зэрэг эрхэм ёс, зарчимуудыг цусанд нь шингэтэл зааж сургадаг байжээ.

Эр зоригийн хүмүүжил

Хулчгар занг язгууртан хүнд байж болшгүй зан чанар гэж ойлгуулан зориудаар, сэтгэлийн дур зоргоор гарах хүчийг дасгалжуулах замаар, юунаас ч айхгүй аюулын өмнөөс зоригтой тулж давах, ялах чадварыг эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүй өгч сурган, хүмүүжүүлдэг байжээ.

Бие мах бодын хүчтэй, гавшгай чанар

Ихэвчлэн эрүүл агаарт, зайлшгүй чаддаг байх дараах чадваруудыг эзэмшүүлдэг байв. Морь унах, туялзуур сэлэм эзэмших, усанд сэлэх, сэлүүрт завиар явах үүнд багтдаг байсан ба хүч чадал, гавшгай байдал, тэсвэр тэвчээр шаардсан ан агнах чадварыг заавал эзэмших шаардлага тавьдаг байжээ.

Биеэ барих чадвар

Жинхэнэ язгууртан хүн ямар ч тохиолдолд тайван, сандарч мэгдсэн байдал гаргадаггүй байх ёстой гэсэн шаардлага тавьж, хувь заяаны ямар ч цохилтыг эрэлхэгээр, нэр төртэй хүлээж авах, давахыг хүүхэд байхаас нь сургадаг байв. Сэтгэлийн хөдлөлдөө дийлдэх, биеэ барьж чадахгүй байхыг хамгийн ичгүүртэй зүйлд тооцдог байжээ.

Гадаад төрх

Дутагдалтай талаа дарж чаддаг, сайхан харагдахыг эрхэмлэхийг сургаж, цэвэрхэн дүр төрхтэй байхын чухлыг ойлгуулж, эрэгтэй эмэгтэйгүй, хумс, үсэндээ анхаарах ёстойг заадаг байв.

Таалагдах чадвар

Харьцааны соёлд их анхаарч, ямар ч хүрээлэлд, долигонох тал засахгүйгээр нэр төртэйгээр, хэнтэй ч хүндэтгэлтэй хандаж харьцах, яриа хөөрөө өрнүүлэх чадвартай, бусдыг тэвчээртэй сонсдог, дур татам биеэ авч явах чадвартай болоход сургадаг байжээ. 

Даруу зан

Даруу занг, ичимхий бүрэг, биеэ барьсан байдал биш харин өөртөө тавих харьцааны хязгаарлагдмал чанар гэж үздэг байсан бөгөөд бусдын ярианд хөндлөнгөөс оролцох, яриа таслах, ярианы сэдвийг өөрчлөх, хэт чалчих зэргийг ичгүүрт тооцдог байв

Үг яриа

Хэл ярианы, зайлшгүй мөрдөх 2 дүрэм үйлчилдэг байсан ба эхнийх нь: хоорондоо доромж үг хэлэлцэж болох ч хамгийн эелдэг хэлбэрээр илэрхийлэх шаардлага тавьдаг байсан бөгөөд энэ нь хэл яриа эзэмших урлаг, хурц ухааныг шаарддаг тул, үг ярианы цэвэр байдлыг эрхэмлэхэд сургадаг байв. Хоёрдох дүрэм: эх хэлээ гарамгай мэдэх шаардлага ба гадаад хэлний мэдлэг нэгээр тогтохгүй байх ёстой гэж шаарддаг байжээ.
Эдгээр зарчимууд үеэс үед дамжин, бүрэн утгаар хэрэгждэг байсныг түүх нотолдог билээ.

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ