АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

“Үнэн хүмүүс” булангийн маань энэ удаагийн зочноор “Цаглашгүй гэрэлт”шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д. Ухаанзаяа багшийг урилаа. Та бид нас барсан хүнээ хүндэтгэн бурхан болсоон хэмээдэг. Тэгвэл Ухаанзаяа багштай ярилцсанаар бурхны оронд биш бодит амьдрал дээр хүн хичнээн оюунлаг гэгээн, амьд бурхан мэт байж болдогийг мэдэрсэнээ нуух юун. 

Та өөрийн бурхан урлалын сургуулийнхаа талаар танилцуулаач?
За тэгье. Манайх “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төв гээд ТББ юм. Үндэсний урлахуйн ухаан буюу шашны болоод Монголын уламжлалт урлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдсан. Үүнийхээ харъяа сургалтын төвтэй. Эндээ бурхан зураг, торгон зураг буюу зээгт наамалын гэсэн хоёр чиглэлээр сургалт судалгаа явуулж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Цэрмаа багш маань ерөнхийдөө удирдаж, зөвлөх багшаар нь ажилладаг. Мөн би өөрөө гардан зээгт наамлаа заадаг.  Энд бас найман уран бүсгүй  хоёр, гурван метр шахуу Цагаан дарь эх бурхан оёод дүүрэх  шатандаа орж байна.
Шүтээн зургийн, бурхан зургийн ангид 20 гаруй оюутнууд бий. Тэднийгээ би өөрөө бие дааж удирдаад, зөвхөн танка зураг, монгол уламжлалаар нь бурхан зургийг яаж зурах вэ гэдэг мэргэжлийн хичээлийг нь заадаг. Бусад онолын хичээлүүдийг манай төвийн лам, эрдэмтэн багш нар ордог. 

Энэ сургалтын төвдөө шавь нараа яаж шалгаруулж авдаг вэ? Хүссэн хүмүүс орж болох уу? 
Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн, монголынхоо уламжлалт зурганд дур сонирхолтой, эрэгтэй хүүхдийг голлон авч байна. Сонирхсон хүн болгоныг авна, гэхдээ насны хязгаартай. 16, 17-той, хорь хүртэлх насны хүүхдүүдийг авдаг. Бүр нас нь ахимаг бол хэцүү. Харин зээгт наамлын ангид нас харгалзахгүй, үнэ төлбөргүйгээр, сонирхсон бүх хүмүүсийг сургадаг. 
Аливаа нэг сургууль, янз бүрийн юмыг сурахад дур сонирхол хамгийн чухал байдаг.  Юун түрүүнд маш их дур сонирхолтой байх хэрэгтэй. Бурхан зураг гэдэг бол монгол зургаас тэс хөндлөн, өөр юм байгаа юм. Асар их тэвчээр, асар нарийн чанд сахилга бат, дэглэм ордог. Үүнийг уйгагүй хөдөлмөрч,  тэсвэр тэвчээртэй, оюунлаг, бурханлиг сэтгэлтэй хүн л сурна. Түүнээс биш, зүгээр л нэг хурдан сураад, гялс хийчихнэ гэсэн бодолтой хүн бол сурахгүй. Буяны сэтгэлтэй тийм хүмүүс л сурна даа. 

Таны шавь нар тэгэхээр бүгд мэргэжлийн бурхан урлаач болох уу?
Лам, хар, эмэгтэй нийлсэн гучаад хүн бий. Би түрүүн хэлсэн, Бурхан зургийн ангийн 20 хүүхэд нь зөвхөн танка зургаар сурч байгаа. Танка гэдэг маань ОУ-ын хэмжээнд  бурхан зургийг хэлдэг. Тэднээс гадна долоо, найман бүсгүй торгон зураг буюу зээгт наамлаар сурч, мэргэшиж байна.  Номт гурван улс дотроосоо торгоор зурах урлаг манай Монголд хамгийн их, бүр оргилдоо тултал хөгжиж чадсан. Энэ уламжлалыг сэргээгээд манай алтан үеийн хэмээгддэг Цэрмаа багш маань зааж удирддаг. Энэтхэг, Төвд Монгол гурвыг номт гурван улс гэдэг юм ш дээ.

Зээгт наамлыг бол эмэгтэй хүн сурч болох юм байна. Бурхан зургийг эмэгтэй хүн зурж болдог уу?

Намайг оюутан байхад манай багш бол эмэгтэй хүүхэд авдаггүй байсан. Багшилж байхад ч эмэгтэй хүүхэд ирээд оръё гэхэд багш ерөөсөө авдаггүй, охидууд гомдоод л, зарим нь уйлаад л явж л байсан. Тэр үед яагаад эмэгтэй хүүхэд сурч болдоггүйн бол гэж боддог байлаа. Төвдөд бас ганц, хоёр эмэгтэй хүүхэд сурч байсан. Гэхдээ маш цөөхөн. Багш маань яагаад авдаггүй байсан гэхээр эмэгтэй хүн байгалаасаа бие физилогийнхоо тал дээр эрэгтэй хүнээс арай доогуур, удаан олон цагаар суухад биеийнхээ онцлогоос шалтгаалаад амархан ядардаг. Эрэгтэй хүн бол байгалаасаа хатуу хөтүү ажил хийж чаддаг. Эмэгтэй хүн бол арай уян налархай, банди нартай зэрэгцээд суухад гарын аяыг даахгүй гээд авдаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг танка, энэ тэр дээр нэлээн шөнө орой болтол нойр, хоолгүй сууна. Тэгж суухад эмэгтэй хүнд өлсөж ундаасахаас авахуулаад хэцүү л дээ.  
Миний хувьд туршилт маягаар хоёр, гурван охидууд авсан. Ер нь дажгүй болмоор шинжтэй. Одоо хоёр эмэгтэй шавь маань эрэгтэйчүүдтэй зэрэгцээд маш сайн сурч байгаа. Зарим эрэгтэй хүүхдүүдээс ч илүү чамбай, нарийн, их цэвэрхэн, маш хичээмтгий байгаа. Зураас, дагнаасыг банди нараас ч илүү сайн хийж байгаа учраас хамгийн анхны эмэгтэй бурхан урлаач шавь төрөх магадлал өндөр байна.

Таныг Бурханч лам Пүрэвбат гуайн анхны шавь гэж ярьдаг. Багш шавь барилдсан түүхээсээ хуваалцаач

Тиймээ. Багштайгаа учирсан маань их сайхан билэг дэмбэрэлтэй  түүх байгаа юмаа. Миний хамгийн анхны багш Жалайр Батбаяр гээд Хүүхдийн пионерын ордны уран зургийн дугуйлангийн багш байсан. Одоо ч Хүүхдийн  ордонд багшилж байгаа л даа. Каллиграфф гэдэг уран бичлэгийг Монголдоо анх гаргаж ирсэн мундаг хүн байдаг. Батбаяр багшдаа гурав, дөрөвдүгээр ангиасаа шавь орж дөрөв, таван жил дугуйлан маягаар суралцсан.  Багш маань анх намайг Пүрэвбат багштай уулзуулж өгсөн юм. Хүүхдийн пионерын ордныг төгсөөд  СУИС эсвэл өөр урлагийн сургуульд ордог уламжлал байсан. Би төгсөөд мэргэжлийн их сургуульд оръё гэж бодож байлаа. Тэгэхэд “Донжи лодой цанаа мэд” бурханч лам Пүрэвбат багш маань Түвдээс төгсөж ирээд, бурхан зургаар дагнасан урлахуйн ухааны, маш нарийн сургалттай анги нээж байсан юм. Би тэнд шалгалт өгөөд багшийнхаа анхны шавь болон орсон. Ингэж анхны шавиар ороод долоон жил маш чанга хатуу, нарийн дэглэмийн дор бурхан зураг гэдэг юмыг мэргэжлийн төвшинд сурсан. Хүүхдийн пионерын ордонд байхдаа, зүгээр сонирхогчийн маягаар зурж маш олон уралдаан тэмцээнд орж түрүүлдэг,  дөрөв таван бие даасан  үзэсгэлэнгээ гаргаж байсан. 
Пүрэвбат багшдаа хадаг барин багш шавь барилдаад, жинхэнэ бурхан зургийн зураас, татлага, өнгөний бэлгэдэл утга ямар нарийн байдгийг мэдсэн. Нэг зураас, нэг өнгө болгон бэлгэдэл утгатайг, бурхан зураг гэдэг маш чанд, нарийн дэглэмтэй,  энгийн чөлөөт зурагнаас өөр, номтойгоо барилдсан, гүн гүнзгий ухаантай, оюунлаг зүйл юм байна гэдгийг ойлгож авсан. Суралцах хугацаандаа олон том бүтээлийг хийхэд багштайгаа хамт оролцож байсан. Жишээ нь, П. Очирбат ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж Монгол түмний шүтээн Мэгжид Жанрайсагийг бүтээлгэсэн. Түүний мэлмийг нээх ажилд оролцож байлаа. Тэгээд сургуулийнхаа анхны төгсөгч болж сургуульдаа дөрвөн жил багшлаад өөрийн шавь нараа бас төрүүлсэн. Одоо, өөрөө бие даагаад “Цаглашгүй гэрэлт” сургалт судалгааны төвийг үүсгэн байгуулаад явж байна даа. 

Бурхан зураг зурахад юуг илүү анхаарах ёстой юм бол оо? Ямар дэг ёс сахидаг вэ?
Бурхан урлаач хүн өөрөө бурхныхаа шашны онолын номнуудад их мэргэшсэн, сэтгэл их ариуссан байх ёстой. Бодь мөрийн зэрэг, багшийг шүтэх ёс гээд номлолуудыг нь үздэг. Бурхан тал уруугаа ярихаар тиг хэмжээ, Лүн ван /бурхан бүтээх/ эрхийг нь авшигийн багшаасаа хүртэнэ. Мөн бүтээх гэж буй бурхныхаа бэлгэдэл утгыг болоод үүсэл гарал, түүхийг маш сайн мэддэг, тухайн  бурхныхаа талын бясалгалд суух ёстой. Бурхан бүтээгч хүн дор хаяж Жигжидийн ван, Дүйнхорын ван, Дажиг Ямандагийн ван зэрэг вангуудад суусан байх ёстой. Тэгж байж бурхан бүтээдэг. Бурхдын урлал талаасаа маш нарийн тиг хэмжээтэй, тэр тигээр нь бурхдыг зурдаг онцлогтой. Түүнээс биш зүгээр л шууд хуулаад зурж болдоггүй. 
Манай Монголд буй ганцхан бурханч лам нь Пүрэвбат багш маань юм. Багш маань  Энэтхэг, Төвдийн том том хутагт, хувилгаад багш нараас бурхан зурах уламжлалыг аваад Монголдоо ирээд заасан анхны шавь нь би. “Чи бурхан зурж болно” гэсэн хамгийн анхны зөвшөөрлийг авсан.  Гол нь багшаасаа дамжлагаар аваад явж байгаа нь хамгийн чухал. Ямар нэг хамаагүй хүнээс сурдаггүй, багшаас уламжлан авдаг. Ердийн зураг бол янз бүрийн сургуульд сураад шууд зураад эхэлдэг. Манай бурхны зураг бол заавал лүн ванг нь авч, бясалгал бүтээлийг нь хийж байж бурхнаа бүтээдэгээрээ онцлогтой бөгөөд үүнийг ердийн зураг биш эгэл төрөлхтөн хүнийг оюун санаагаар нь гэгээрэлд татдаг дүрсээр илэрхийлсэн номлол гэж ойлгож болох юм.

Бурхан зурахад малгайнаас ч юмуу, суудлаас нь эхэлнэ гэсэн тодорхой дараалал байдаг уу?
Байлгүй яахав. Бурхан багш дээр жишээ аваад ярья л даа. Сайхан байгалтай Бурхан багшийн зураг байлаа гэхэд, эхлээд эцэг тэнгэр, эх дэлхий гээд сав шим ертөнцийг дүүргэдэг. Энэ нь тэнгэрийнхээ бүх өнгийг таглана гэсэн үг. Тэнгэр цэнхэр учир хөхийн төрлийн бүх өнгийг таглаад, дараа нь газар дэлхий гэдэг утгаар ногооны холбогдолтой бүх өнгийг таглах зэргээр үндсэн таван өнгөний дарааллаар таглаж зурдаг. Эхэлж байгалаа дуусгаад бурхан руугаа ордог. Бурхны бие  лагшин, мутар дүүрлээ, орхимж зэрэг зарим нэг зүйлсийг цэвэр алтаар шаглаад, хээ хуарыг нь чимэглэж зурна. Дараа нь сайхан дагнаас, зураасаа хийж алтаа өргөөд хамгийн сүүлд бурхныхаа мэлмийг нээдэг. Мэлмийг нээгээд бурхан  амь орж байна гэдэг санааг илтгэдэг учраас мэлмийг нээхэд, мутар ч юмуу ямар нэгэн юм дутуу байж болохгүй. Мэлмий нээгээд л тухайн зурганд цэг тавьж байна гэсэн үг.

Та лам хүн үү?
Лам хүн бол биш. Буддын гүн ухаан судлаач, ламын мэдлэгтэй бурхан урлаач хүн байгаа юм. Үндсэн мэргэжил маань бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач гэж явдаг. Буддын шашныхаа онолын бүх юмыг, энэ чиглэлийнхээ ном уншлагыг мэднэ. Гэхдээ бурхан зураг руугаа түлхүү голлож орсон.

Өөрийн тань хобби болсон зүйл юу вэ?
Хоёр л юм бий. Ном их цуглуулна, урлагийн болон бурхан зургийн номондоо мөнгө хайрлахгүй. Бээжин явахын бол тэндхийн Ванпүжингийн асар том номын их дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрээс бол ерөөсөө гарахгүй./инээв/  Надад маш олон ном бий, манай аав өөрөө их ном цуглуулж, уншдаг хүн. Аавын цуглуулсан бүх ном надад өвлөгдөж ирсэн байгаа. Тэгээд миний нэмсэнтэй нийлээд 2000 гаруй ном бий. /За тэр тоо ч яахав гээд инээв/  Мөн мэргэжлийнхээ чиглэлээр жижиг загал бурхад цуглуулдаг. Загал гэдэг маань тиггүйгээр зурдаг, хумсны толионы дайтай,  дээд тал нь таван см орчим жижиг хэмжээний бурхныг хэлдэг. Ном, хуучны жижиг бурхдууд цуглуулдаг, сонирхол маань бол тэр.

Та сая ааваас өвлүүлэн ном гэж ярилаа. Таны аав номын хүн үү, аав ээжийнхээ талаар яриач?
Манай аавыг Ц. Доржнамжил, ээжийг Н. Сүрэнхүү гэдэг, хоёулаа Говь-Алтайн хүмүүс. Говь- Алтай аймгийн Дарви, Шарга, Тонхил сумын улсууд. Залуудаа аав маань адуучин, ээж маань тэмээчин байсан. Уг гарал нь малчин хүмүүс бөгөөд сургууль соёлын мөр хөөж хот руу ирж суурьшсан. Аав маань байгалийн төрмөл авъяасаараа их сайхан зурдаг. Ялангуяа хурдан морь их зурна. Дээр үеийн хүмүүс санана даа, хар зах гэж байхад манай аав зөрсөн хоёр алаг морь их зурдаг байсан. Хөдөөний айл болгонд байдаг юм даавуун дээр будгаар зурсан, хойноо гэртэй, эмээл хазаартай зөрсөн хоёр алаг морины зураг. Учиртай гурван толгойгийн Юндэн Нансалмаа хоёрыг, Эвтэй дөрвөн амьтдыг зурна. Тухайн социализмын үед бурхан шүтээний талаар хаагдмал байлаа шүү дээ. Бурхан шүтээн ярьсан хүнийг шоронд хийнэ гэдэг байсан, маш хатуу үе. Тэр үед аав маань одоогийн над шиг тигээр нь биш ч гэсэн, Ногоон дарь эх, маск гээд бурхдуудыг жуулчдад зориулж зурдаг байсан юм билээ. Одоо нас 60 гарсан ч гэсэн уул, ус, байгал, Монголынхоо алдартай тахилгатай Отгонтэнгэр, Бурхан халдун уулуудыг, энэ цагийн хурдан хүлэг болсон “Эрдэнэчулууны Шарга азрага” гээд сайхан хурдан морь энэ тэрийг зурсаар л байна. Бас их гарын дүйтэй, модоор юм сийлдэг, нарийн мужаан хийнэ.  
Ээж Н.Сүрэнхүү маань дээл, үндэснийхээ хувцас сайхан оёдог. Бид жоохон байхдаа дээл өмсч л өссөн. Тэр бүх л дээлийг мөн Цагаан сараар өмсдөг дээл хувцасыг ээж маань оёж өгдөг. Ер нь бол урлагийн гэр бүлд төрсөн гэж хэлэхэд болно. Аав зурна, ээж дээл оёно ийм хоёр уран хүн байхад би зураг зурахгүй байхын ч аргагүй. 

Тэгвэл та ааваасаа номын цуглуулга болон зургийн авъяасыг нь өвлөж авсан байх нь ээ. Бурхнаас гадна юуг хамгийн их зурсан бэ ?
Багаасаа номон дунд өссөн, жоохон байхад төрсөн өдөр болгоноор ном бэлэглэж урамшуулдаг байсан. Төрсөн өдрөөрөө дуртай нэг номоо авах эрхтэй. Тийм их номын дунд өсөж, аав маань номтой нөхөрлүүлсэний ачаар номыг цэвэр нямбай үзэж сурсан даа. Зургаа, долоотойдоо хүүхдүүд гадаа шороон дээр тоглож байхад би Италийн сэргэн мандалтын үеийн уран зургийн альбомыг үзээд, байнга зургаа  зураад л сууж байдаг хүүхэд байлаа. Бурхан зургийн альбом гээд манай алдарт зураач Цүлтэм гуайн амьд байхдаа хийсэн, монгол зураг, уран баримал, Занабазар гээд Монголын алдартай маш гоё уран зургийн цуврал нь манай аавд бүх сериэрээ байдаг. Тэрнийг үзэж өссөн. Үзнэ гэдэг чинь тухайн зүйл хүний сэтгэлд хоногшоод байдаг. Мөн аавыгаа зурахыг хараад, дагаж дуурайж зураад л.  Багадаа амьтан их зурдаг байж байгаад дээшлээд баатар зурдаг болоод Чингис хааныг зурдаг болсон. Тэгээд асар их зураг зурсан байна жоохон байхдаа. Сүүлдээ үйл явдалтай араатан амьтдыг зохиож, үлгэр домгийн уншсан номоо сэдэвчилж бүхэл бүтэн ном зурдаг болсон. Жек Лондонгийн “Цагаан соёот” гээд номыг уншаад бүх үйл явдлаар нь цуврал зураг зурчихсан байна. Тэрнээс өмнө Гэсэр, Жангар гээд манай алдартай туульсын Жангарын үйл явдлыг ийм зузаан /сөөм хэрийг хуруугаараа харуулав/ зураг болгож зураад тавьчихсан байх жишээтэй. 
Мэргэжлийн сургуульд сурсанаасаа хойш бурхан их зурж байна даа. Гэхдээ хажуугаар нь зохиомжоо орхигдуулалгүйгээр фантастик, үлгэр домгийн болон мэргэжлийнхээ дагуу бурхнаасаа гадна буддын шашны сэтгэлгээ рүү орсон, буян нүгэл, хүн ямар байж байж гэгээрч болдог юм бэ гэсэн сэтгэлийн ариуслыг голлосон чөлөөт зохиомжуудыг зурсан байна. 

Та ах дүү олуулаа юу?
Олуулаа, эцэг эхээс зургуулаа. Миний дээр хоёр ах, нэг эгчтэй. Нэг ах маань саяхан бурхан болсон.  Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Охин дүү эмч, эрэгтэй дүү тогооч, эгч маань санхүүч, орчуулагч, ах маань цагдаа. Гэхдээ одоо бизнес хийгээд явж байна. Манайхан Учралсайхан, Уламсайхан, Уранчимэг, Ухаанзаяа, Уртнасан, Уянга-Эгшиг гээд бүгдээрээ “У” үсгээр эхэлсэн нэртэй. 

Бүгдээрээ У-аар эхэлсэн гэхээр их учиртай байх. Таны нэр ч их содон сонсогддог. Хэн өгсөн бэ?
Монгол нэр гэж бодож аав маань өгсөн. Сүүлд би өөрөө нэр судалж сонирхоод үзсэн чинь Заяа гэдэг нь Жияа буюу ялгуусан, ялан дийлэх гэсэн утгатай Төвд үг юм билээ. Тэгэхээр ухаанаар ялан дийлэх гэсэн үг болж байгаа юм. Сүүлийн үед би нэр их сонирхдог болоод, хүмүүс хүүхдэдээ нэр авч байгаа. Хүний нэр гэдэг их учиртай, төрсөн жилийнх нь барилдлагаас болж нэрийг нь учир уялдаатай өгдөг. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёр хоёулаа усан барилдлагатай байвал хүүхдэд нь Сүмбэрбилгүүн гэх нэр өгөх жишээтэй. Сүмбэр гэдэг нь усан дээр сайн тогтдог зүйлийг хэлдэг. Мөн амархан бузартдаг хүүхдэд Очиртой нэр өгнө. Утга учиртай их гоё нэр өгдөг, эрэгтэй бол Билгүүн- Очир, Билгүүндалай, Номуундалай гэх мэт харин эмэгтэй хүүхдэд Янжинлхам, Янжиндулам, Норжинлхам гэх зэрэг. Норжин гэдэг нь эдийн тэнгэр гэсэн утгатай. 

Өөрийнхөө гэр бүлээ танилцуулаач?
Манай гэр бүлийн хүн Энх-Од,  Нисэхэд ажилладаг. Нисэхийн ерөнхий газрын хамгийн анхны эмэгтэй нисэхийн удирдагч, РП гэдэг байхгүй юу. Нислэгийн ахлах удирдагч гэж явдаг. Тэр нь юу хийдэг вэ гэхээр Монголын газар нутгаар орж ирж байгаа бүх ОУ-ын онгоцны бууж, суух чиглэлийг удирддаг, өндөр, нам, хурд гээд бүх зүйлийг зохицуулдаг маш хариуцлагатай ажил байдаг. Ленинградын Нисэхийн академийг төгсөж ирээд Нисэхийн ерөнхий газар арван хэдэн жил ажиллаж байна уу даа. Хоёрхон эмэгтэй төгсөж ирсэн нь манай эхнэр түүний найз, одоо хоёулаа хамт ажилладаг. Бид нэг хүүтэй. Хүү маань оюутан.

Хүү чинь бас тань шиг авъяастай юу?
Миний авъяасыг бол өвлөж аваагүй. Компьютер график тал руугаа их сонирхолтой. Ээжийгээ дуурайгаад хэлний асар их авъяастай. Тэгээд ер нь өөрийнх нь дур сонирхлоор л явуулна даа. 

Хэл гэснээс, та ер нь хэр олон хэлээр ярих вэ?

Олон хэл ч юу байхав, өөрийнхөө хэмжээнд ярианы англи хэлтэй. Мэргэжлийнхээ дагуу номын Төвд хэлтэй. Хуучин монгол бичгээрээ уншиж, бичнэ. Солонгос хэлийг хальт гадарладагаас цаашгүй. /Инээв/ Ер нь бол англиар хэнтэй ч ярьчихна.

Хэнтэй ч хамаагүй чөлөөтэй ярьдаг болтлоо Англи хэлийг яаж сурав аа?

Манай сургуульд анх багшийн маань эхнэр хэлний хичээл зааж байгаад, сүүлд нь жинхэнэ британи хэлтэй англи хүн заадаг болсон. Англи багштайгаа ойрхон байж, англиар ярьж хөөрч байгаад л сурсан даа. Багш маань бас бурхан зураг зурдаг, манайд сурах гэж ирсэн юм. Би бурхан зургийг нь заана, тэр надад англи хэл заагаад ангидаа хоёулаа нэг дор суугаад хоорондоо чөлөөтэй ярина. Би чадахгүй ч гэсэн, буруу ч хамаагүй ярьдаг байсан. Хэл сурахад зориг их чухал байдаг, ичиж болдоггүй. Мэдэхгүй үгээ англиар нь тайлбарлуулж  хоорондоо ярьсаар байгаад л сүүлдээ чөлөөтэй ярьдаг болчихсон байсан. Гол нь цэвэр британи англи хэлтэй багш дэргэд маань байсан, тэгээд мөн өөрийн оролдлогоороо бие даагаад сурсан даа. Англи багшийнхаа буянаар хар яриагаар эхэлж сураад л дүрмээ сүүлд нь харчихсан. Нэг мэдэхэд л багштайгаа долоо, найман цаг чөлөөтэй яриад суучихдаг болсон байсан.

Таны цуглуулдаг номнууд бүгд бурхны шашных биш биз дээ?

Үгүй ээ,  миний номнууд дан бурхан шашных биш чиглэл чиглэлээрээ цуглуулдаг. Голлож урлагийн ном, мөн сүүлийн үед буддын гүн ухааны судрууд их цуглуулж байна. Түүхийн болоод уран зохиолын хуучны гарч байсан сайхан номнууд, ёс заншлын тайлбар толь гээд л маш олон чиглэлийнх бий. 

Сүүлийн үед залуус маань эргээд ном их уншиж, сонирхдог болчихжээ., уншсан номон дундаас чинь энийг л залуучууд уншаасай гэж боддог ном  бий юу?

Байлгүй яахав. Би угаасаа буддын шашинтай гүн ухаан судлаач хүний хувьд, хүмүүсийг роман, тууж гэх мэт янз бүрийн зохиолын ном унших гэхээсээ илүү сэтгэлийн ариусал руу голлосон, яавал хүн проблемуудаасаа салах вэ, техникийн хурдацтай хөгжилтэй энэ үед стресс бухимдлаасаа яаж салах вэ, яагаад хүн бухимдаад байдаг юм бол,  зовлонгийн шалтгаан юу байдаг юм бэ гэдгийг гарган тайлбарлаж өгсөн номуудыг уншаасай гэж боддог. Би ном цуглуулахаас гадна, өөрөө бас Төвд, хуучин монголоос ном орчуулсан юм. Дээрх шалтгаануудыг маш ойлгомжтой бичиж тайлбарласан энэ номыг хүмүүс уншаасай гэж боддог. Өөрөө гаргасандаа ч биш, Богд зонховын эмхэтгэж  найруулсан Бодь мөрийн зэрэг гэж эгэл төрөлхтөн байж байгаад гэгээрч бурхан болох замналыг харуулж чадсан бурханы шашны маш гайхамшигтай онолын ном бий. Энэ номыг хүмүүс уншихад номын хатуу хэллэгтэй болохоор ойлгоход жоохон хэцүү л дээ. Заавал багшаар хөтлүүлж байж ойлгодог. Миний үеийнхэн болоод одоогийн хүүхэд залуус оюун санаагаа ойлгоод, өөрийнхөө дотоод муу сэтгэл болох залхуу, хэнэггүй, мунхаг, тачаангуй  хорт сэтгэлийг ялан дийлж чадах юм бол, гадна талын бүх асуудлыг ялан дийлсэнтэй яг адил. Тэгэхээр би монголчуудынхаа оюуны гэгээрэлд  зориулж “Үлгэрт ламрим” гэдэг номыг орчуулж гаргасан. Ламрим гэдэг маань бодь мөрийн зэрэг гэсэн үг. Миний дээр хэлсэн “Бодь мөрийн зэрэг гэдэг ” номын өмнө гарсан байхгүй юу. Дандаа үлгэрээр иш татаад, маш ойлгомжтой яриа маягаар хийсэн ном. Хуучин манай лам нарын дунд Төвд хэл дээр байдаг ч хүн болгон Төвдөөр ойлгохгүй учраас орчуулсан юм. Өнөөгийн манай нийгэм байгал дэлхийгээ амьгүй мэт бодож, алт эрдэнэсийг нь ухан сүйтгэж, гол мөрнүүд ширгээд байна. Энэ нь зөвхөн би болвол бусад нь хамаагүй гэсэн төвдөөр дагзан буюу, минийвхийлэх, зөвхөн би гэсэн үзэл юм. Би цатгалан байвал хүн өлсөх нь хамаагүй, би зовохгүй л бол хүн зовох нь хамаагүй, би баялагтай байвал байгал дэлхий хамаагүй гэсэн муу, хорт сэтгэл. Аминчхан, хармын гээд таван хорт сэтгэлийн нэг. Жишээлбэл ийм үзлүүд байгаад, энийгээ таньж мэдэхгүй байгаа учраас Бодь мөрийн зэрэг номыг унших юм бол хорт сэтгэлээсээ болоод бид муу муухай, гай барцадыг өөрсдөө дууддаг юм байна, сэтгэлд л хамаг юм оршоод байна, сэтгэл ариусчих юм бол янз янзын шунал, хэрээсээ хэтэрсэн илүү дутуу зүйл цуглуулж овоолоод  байхгүй болно.  Тэгэхээр бид өөрсдийн дотоод сэтгэхүй рүүгээ л хандах хэрэгтэй, гадна талаас юм хайх хэрэггүй, дотроосоо бүх асуудал урган гардаг гэдгийг миний орчуулсан номонд маш нарийн энгийн, үлгэрээр ойлгуулаад гаргачихсан. Залуусаа энэ номыг аваад уншаасай гэж хүсдэг.  Дараа нь “Бодь мөрийн зэргийг” аваад уншаасай. Тэгвэл тухайн хүний сэтгэхүй маш өөр болно.
Одоо хүмүүс байр сав, машин тэрэг авна, хүүхэд гаргана гээд ертөнцийнхөө өдөр тутмын юмтай орооцолдсоор байгаад буян үйлдэх, сэтгэлийнхээ ариуслыг олох юмаа хаячихаад байна. Дарга цэрэг хамаагүй уг номыг уншиж ойлгосоноороо хүмүүсийн амьдрал ахуйд асар их тустай, зөв амьдрах хэвшил тогтох юм байгаа юм. Мөн оюунлаг, буянлаг сэтгэхүйтэй, энэрэн нигүүлсэх үзэлтэй болж, аливаа нэгэн юмыг эх мэт хайрладаг болно. Хүн болгон ээжийгээ хайрладаг шигээ байгал, уул ус, цэцэг навчийг амьд гэж бодох, найз нөхдийгөө ч муу үгээр хэлж гомдоолгүй, гэмгүй амьтан, хорхой шавьжийг хүртэл алахгүй байх хэрэгтэй. Амьтны амь хороохоор нас багасдаг юм ш дээ. Энэ хоёр номыг уншчихвал би хэн бэ, миний сэтгэхүй ямар төвшинд байна, би өөрөө яг хаана байна вэ гэдгийг мөн би энэ хүний ертөнцөд төрсөнөөс хойш юу хийх ёстой юм бэ, өөрөө л болоод байх юмуу, өрөөл олонд тустай зүйл хийх юмуу гээд бодол санаа нь ариусаад, юмыг шал өөр өнцөгөөс хардаг болох нигууртай. 

Таныг бас нийгэмд тустай олон ажил хийдэг гэж сонссон юм байна?
Аан тийм, жил болгон Бурхан багшийн дүйцэн өдрөөр Бурхны сэдэвтэй зураг, зохион бичлэгийн уралдааныг 10 жилийнхний дунд  зохион байгуулдаг. Бага дунд , ахлах гэсэн ангилалтай. Түрүүлсэн хүүхдүүдийг урамшуулж, хамт оадиогийн нэвтрүүлэгт оролцдог.  Мөн хүүхэд асрах төвүүдээр очиж хүүхдүүдтэй нэг өдрийг ярилцаж, ном уншиж өнгөрөөдөг. Ер нь сургуулийн үйл ажиллагааг маань ч хүмүүс их сонирхож, дэмждэг. Саяхан л гэхэд Энэтхэгийн элчин сайд ирж сургуультай танилцсан. Их энгийн гоё хүн байдаг юм. Монгол бурханчийн бүтээл хэрэгтэй гээд таван янзын бурхан бүтээлгэж байгаа. 

Уран хүмүүс солгой байх нь элбэг гэлцдэг. Та солгой юу, баруун уу?
Би баруун. Энэ тал дээр солгой хүн нэг бол их уран эсвэл бүр ургүй байдаг юм. Миний найзууд дунд бурхан урлаач солгой нэг хүн бий. Солгой хэрнээ их сайхан зурна. Харин нэг гэмтэй тал нь бурхан зургийн урлагт бүх юм нь баруун гарын дүрмээр явдаг. Баруунаасаа эхлээд нар зөв зураас татлагаа хийдэг учраас солгой хүнд хэцүү. Угаасаа авъяастай солгой уран хүмүүс байдаг ч бурхан урлалын хувьд баруун буюу зөв байвал илүү төгс сайхан бүтээл төрдөг. Ер нь бол гарны солгой, зөв нь чухал биш хүний авъяас, хөдөлмөр, хичээл зүтгэл чухал. Авъяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэж ярьдаг ш дээ. Тэгэхээр хөдөлмөрлөж л чадах юм бол хоёр гаргүй хэрнээ хөлөөрөө зурдаг хүн ч байна ш дээ.

Сая найз гэдэг үг дурсагдлаа. Бурхан урлаач хүн ямар хүмүүстэй нөхөрлөдөг нь манай уншигчдад сонин байх болов уу?
Манай монголчууд угаасаа хүнийг нөхөрлөсөн нөхрөөр нь шинж гэдэг ш дээ. Тэр хүний хэн бэ гэдэг нь, найзаар нь толь болж харагддаг. Би бол 30 дөнгөж гарч байгаа залуухан хүн. Тэгэхэд миний найзууд дандаа 40-өөс дээш, ихэвчлэн ахимаг насны, чиглэл чиглэлийн, сонин сонин хүмүүс бий. Энгийн сайхан найзуудаас Уламжлалт тулааны урлагийн мастер Батболд, Зохиолчдын холбооны тэргүүн Г. Мөнхцэцэг, TV9-ийн “Хоолондоо” нэвтрүүлгийн тогооч Энхээ ах бид хоёр номын барилдлагатай сайхан найзууд. Номын талын лам найзууд бас олон бий. Уламжлалт анагаахын “Одь” эмнэлэгийн Баатар багш, Манбадацангийн Хамба Нацагдорж, Дамбажав хамба, Гончигсүрэн гээд бүгдээрээ миний номын найзууд. Бас миний үйл ажиллагааг дэмждэг сайхан төрийн алба хашдаг олон улсууд  болон сургууль хамт төгссөн үе тэнгийн хэдэн сайхан найзууд байгаа. Найзуудтайгаа уулзахаараа сайхан ном ярина. Хүн өөрөө зөв явах юм бол хүрээлж буй хүмүүс нь дандаа зөв найзууд хүрээлж байдаг. Жишээ нь зарим хүмүүс ярьдаг л даа, ёоё намайг дандаа ийм шоучин хүмүүс хүрээлэх юмаа гээд. Тэр хүн өөрөө шоуддаг л байхгүй юу. Өөрөө архи уудаг бол, архи уудаг л хүмүүс хүрээлнэ. Ном хөөгөөд явахын бол зөв нөхөд хүрээлдэг. Миний найзууд дунд архи уудаг, шоуддаг хүн байхгүй. Өөрийгөө ялан дийлж чадсан, хийж буй ажлаараа амжилтанд хүрчихсэн, гол нь надаас дандаа ахмад, надаас илүү хүмүүс байдаг учир би тэр улсуудаас суралцдаг. Ер нь болж өгвөл өөрөөсөө илүү, өөр салбарын тодорхой амжилтанд хүрчихсэн хүмүүстэй нөхөрлөхийг хүсдэг.  Тэгэх юм бол би өөрөө дагаад хөгжиж байдаг. Найзууд маань надад зааж зөвлөн, туршлагаасаа хуваалцдаг бүгд л буддын шашинтай улсууд  байдаг. 

Найз нөхөд чинь ч, та өөрөө ч бурхны шашинтай гэж ярилаа. Та бурханы шашныхаа мөн чанар, онцлогийг тодорхойлооч?

Би өөрөө бурхан урлаач, бурхны үнэнч шавь. Энэ тогоонд олон жил буцалж, чанагдсаныхаа хувьд энэ чиглэлийн ном сургаалыг судалж, шинжилж, түүнийгээ нийтэд түгээн дэлгэрүүлж буй судлаач хүний хувьд хэлэхэд, бурханы шашин бол үнэхээр төгс шашин. Амьдралаас тасархай, зохиомол үлгэрийн сэдэвтэй юм байдаггүй. Алхам тутамд хүнд хэрэг болж, хүний амьдралтай шүтэн барилдаад, цогцоороо холбогддог. Адаглаад хүн зөв амьдралын хэвшлийн захад очдог. Цаашлаад энэ номоор явах юм бол бясалгал гэгээрэл рүү ороод, нууц тарнийг мэдэж, сэтгэл санаагаар төгс гэгээрэн бурхан болох увдис нуугдаж байдаг. Бурхны шашинтай бүх хүний хувьд бурхан болох нь хамгийн агуу бөгөөд эцсийн зорилго нь тэр. Бурхны шашин гэдэг бол алттай адилхан. Шижир алтыг шатаагаад, хайлуулаад, зүсээд үзсэн ч нэг л чанараараа байдаг учраас яаж ч үзсэн шил шиг тунгалаг байдаг. 

Бусад шашнуудын тухай ямар бодолтой явдаг вэ?
Мусульман, Исүс зэрэг бусад олон шашны урсгалууд бий. Эднийг би ерөөсөө үгүйсгэдэггүй, байх ч ёстой. Хүн болгон өөр өөрсдийн үйлийнхээ үрээр, сурч, амьдарч буй орчин, нөхцөлөөсөө шалтгаалаад өөр өөр шашинтай учирдаг. Бүх шашны зорилго нэг, бурхан болохын төлөө байдаг гэж би ойлгодог. Бүгд л  хүн төрөлхтөний сайн сайхны тухай номлож, сайн зүйл рүү уриалан дууддаг. Гэвч түүнд хүрэх арга замнал нь өөр. Хэдий өөр өөр замаар явсан ч эцэст нь нэг цэг дээр очдог. Жишээ татвал, чи хорин давхар байшин руу гарахдаа шатаар өгсөх үү, лифтээр өгсөх үү гэдгийг сонгож байгаа хэрэг. Бурхны шашин бол лифтээр явахтай л адил. Харин бусад шашинууд  шатаар гарахтай адил хугацаа алдана, тойруу замаар л очиж байна гэсэн үг. Яагаад гэвэл, бурхан болж, гэгээрэлд хүрэхэд, лифтээр гарах мэт хамгийн зөв, дөт замыг тодорхой заагаад сургачихсан онолын ном, номлол нь бурхны шашинд байдаг. Лифтээр хорин давхар руу гарах нь бурхны шашин, шатаар гарах нь бусад шашин л гэж боддог доо.

Манай сайтын нэг уламжлалт асуулт байдаг юм. Өнөөдрийг хүртэл таны амьдралд тохиож байсан “Итгэмээргүй гэхдээ үнэн” гэж хэлэх болсон явдлаасаа сонирхуулаач?
Анхдугаарт нь, бурхан шашинтны Тэргүүн Далай лам манай улсад олон айлчилж байсан. Энэ үед нь би уулзаж, адис авсан нь бурхан шашинтай хүний хувьд хамгийн том аз завшаан, амьдралд минь тохиосон хамгийн том үйл хэрэг юм.  Дараагийн нэг зүйл нь, Монголын бурхан шашинтны тэргүүн 9-р Богд Монголд анх удаа залрахад би, Пүрэвбат багшийнхаа сургуульд оюутан байсан. Тэр үед миний зээгт наамлаар бүтээж байсан Урлагийн тэнгэр Янжинлхам бурханыг 9-р Богд өөрөө үзээд маш сайхан болж гэж хэлээд надад адис өгсөн. Тэрнээс хойш зөндөө уулзсан л даа. Энэ хоёр агуу хүний мутраас адис авч, жанлавыг нь хүртсэнээрээ би өөрийгөө бас их азтайд тооцдог. Мөн Бакула Ренбүчи багшдаа амьд сэрүүн байхад нь хадаг барин шавь орж, номыг нь сонссон нь бас нэгэн азтай явдал. 
Сонирхуулаад ярихад, манай буддын шашны нэр хүндийг дэлхий дахинд асар өндөрт өргөж яваа, Холливудын алдарт жүжигчин Ричард Гиртэй танилцаж, анд нөхөд болох аз тохиосон. Багадаа бид киног нь л үзэж өссөнөөс, тэр мундаг хүн миний хийсэн бүтээлийг үзэж, үнэлж, намайг хүндэтгэж найз нөхөд болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Буддын шашны том хурлаар Далай багшийг дагаж ирэх үед нь миний анхны үзэсгэлэн хоёр, гурав хоногийн дараа гарахаар   Богдын музейд дэглэгдээд, бүтээлүүдээ байршуулчихсан байж таарсан. Тэр үед Ричард Гиртэй танилцаж  өөрийн ганц, хоёр бүтээлийн зургийг үзүүлсэн чинь гайхамшигтай бүтээл байна гээд асар их сонирхсон. Тэгээд үзэсгэлэнгийхээ талаар хэлж,  маргааш нь үзэсгэлэнг маань үзэж сонирхсон. Миний бурхдууд түүнд үнэхээр таалагдаж, надаар бурхан бүтээлгэе гэж ярьсан. Би одоо бурхныг нь бүтээж өгөх гэж байгаа юм. Тэгж бид хоёр номын найзууд болсон. Мөн төрийн том том ажлуудад оролцож байсан аз завшаантай явдлууд олон бий. Оюутан байхдаа Мэгжид Жанрайсаг бурхны мэлмийг нээж байлаа. Монголын оюун санааны нэгдэл болсон энэ агуу том бурханы мэлмийг багштайгаа хамт нээсэн нь, хүн болгонд тохиогоод байхгүй ховор аз завшаан юм. Хоёрт нь, манайхан Эзэн Богд Чингис хааныгаа шүтэн биширч ирсэн. Гэхдээ социализмын үед нуун дарж, эзэн хаанаа ч дурсах эрхгүй байлаа. Ардчиллын буянаар эрх чөлөөтэй, цаг сайхан болсоноор Чингис хааныгаа шүтэх шүтээнийг бүтээсэн.  Төрийн ёслолын их гэрт, төрийн шүтээнийг бүтээхэд багштайгаа хамтарч оролцсоноороо бахархдаг. Мөн дараа нь Төрийн шүтээн Очирваанийг багш маань асар том зээгт наамлаар бүтээсэн. Бараг 20 гаруй метр өндөр, Монголын хамгийн том зээгт наамлын бүтээлийн хар зураг энэ тэр дээр багшдаа тусалж, оролцсон. Ийм том том ажлуудад аз таарч, санаандгүй оролцсон байна.
Өөр нэг зүйлийг сонирхуулахад урлахуйн сургуульд ороод би анх  Дандий Янсан гэдэг бурхан бүтээсэн. Дандий Янсангийн ванг Энэтхэгт тавихад эндээс явуулсан миний тэр бурхан дээр Далай багш өөрийнхөө гарын үсгийг мутарлаад аравнайлсан. Одоо тэр зураг нь байдаг л даа. Далай багшийг Жанрайсагийн бодитой хувилгаан гэж үздэг ш дээ. Тийм агуу хүн өөрийн мутраар миний бурхныг аравнайлна гэдэг бол монголоос анх удаа, гайхамшигтай юм болсон. Тэрийг би бас их билэгшээдэг. 

Таны өөрийн хамгийн хайртай бүтээл юу вэ?
Хайртай бүтээл гэхээр хоёр, гурав болж хуваагдахгүй бол болохгүй./инээв/ Миний гурван настай байхдаа зурсан уулын наана нь морь, гэртэй зураг бий. Хүүхэд болохоор уулыг нь өргөстэй юм шиг хийчихсэн,  жижигхэн тооны дэвтрийн цаасан дээр зурчихсан байдаг. Энэ маань миний хамгийн хайртай, өхөөрдмөөр хөөрхөн зургийн тоонд ордог. Бурхан зургаас бол хамгийн анх зурж байсан Дандий Янсан бурханы зураг, дараа нь торгоор оёсон Янжинлхам бурханы зээгт наамал зэрэг бүтээлүүддээ хамгийн анхны гэсэн утгаараа илүү хайртай. Харин сүүлд, өглөө нар мандаж буй байдлаар зурж бүтээсэн Цагаан дарь эх бурхандаа мөн хайртай. 
Миний биш, манай гэрийн хүний хайртай нэг зураг байдаг юм. Би өөрөө янз бүрийн сонин амьтан зохиож зурах дуртай. Морь биетэй, хүн цээжтэй, далавчтай амьтан нуруун дээрээ үзэсгэлэнтэй бүсгүйг суулгаад  далай дээгүүр салхи татуулан нисч явааг дүрсэлсэн “Онгод хийморь” нэртэй зураг бий. Тэр зурганд маань надаас илүү манай хүн их хайртай. /Инээв/

Сайтын бас нэгэн уламжлалт асуулт. Залуучууддаа хандаад үнэний зүг уриалга гаргаач ээ гэвэл?

За, залуучууддаа хандаж хэлэхэд, манайх бол дээдийн номын өлгий болсон, номлолын далай мэт бялхаж байсан ард түмэн юмаа. Хэзээ ч номоор ангаж, цангаж яваагүй, муу явсан  түүх байхгүй. Эзэн Чингис хааны удам гээд түүхээ ч бодоод үзсэн, бахархах юмтай ард түмэн гэдэг дэгжин дээшилдэг. Бахархах түүхгүй ард түмэн бол мөхдөг, хөгжлийн ямар ч үндэс байдаггүй. Манай монгол улс удахгүй хөгжлийн өндөр түвшинд хүрнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хоёр агуу хүн төрөн гарсан, их агуу түүхтэй улс. Бидний судсаар эзэн Чингисийн цус гүйж байгаа.  Нөгөө нь Өндөр гэгээн Занабазар гээд агуу суут хүн байсан. Эзэн Чингис хаан маань гадна талын дайсныг дарж эзэлж болдог юм гэдгийг бодитоор үзүүлсэн, жинхэнэ эх оронч хүн. 
Харин Өндөр гэгээн Занабазар гадна талын дайсныг дарсан, одоо дотоод сэтгэлийн муу зүйлс, хорт нисванис сэтгэлийг ялан дийлэх аян дайнд мордоно гээд түүнийгээ ялж чадсан. Хүн, бурхан болон гэгээрч чаддаг гэдгийг харуулж, агуу их бүтээлүүд туурвисан. Цагаан, Ногоон дарь эх гээд урлагийн сод бүтээлүүдийг туурвиж гаргасан. Одоо Өндөр гэгээний бүтээсэн гуулин цутгуур бурхад дэлхийд шагшигдаж, Сэргэн мандалтын үеийн Леонардо Да Винчигийн зурагнуудаас илүү өндөр түвшинд гарч чадаж байна. Энэ хоёр бол зүгээр л тод жишээ. Өндөр гэгээнээс хойш Ноён хутагт Данзанравжаа гээд л маш олон хутагт хувилгаадууд байгаа ш дээ. /Би номын хүн болохоор эднийг дурслаа/ Ийм хоёр агуу хүний үр сад учраас бид хэзээ ч бусдын оронд очиж хар бор ажил хийж болохгүй ээ. Амьдрал хэцүү байгаагаас манай залуус харийн оронд боол мэт хамгийн муу ажлыг нь хийж байгаа. Түүхэндээ ийм явдал байгаагүй. Тэр байтугай Хубилай хааны үед жинхэнэ цэвэр Монгол хүн төрийн албанд ажиллаж,  Хятад болон гадны хүнийг оруулдаггүй байсан. Харин бид гаднаас хүмүүс авчирч хар бор ажил хийлгэж, малаа маллуулдаг байсан түүх бол бий. Хуучныхаа түүхийг санахад хэзээ ч бид ийм байгаагүй, эх орондоо эзэн суугаад харийн хүмүүсийг ажиллуулдаг байсан.
Яагаад бид өдий байдалд хүрчихсэн гэхээр, оюун санааны зогсонги байдалд орчихсон байна. Аливаа улсын хүч гэдэг бол эрдэм оюун ухаанд л байдаг. Оюун санаагаараа гэгээрээд оюунлаг хүмүүс их гараад ирвэл, манай улс хөгжинө. Эцэст нь юу гэж хэлэх гээд байна гэхээр бүгдээрээ өндөр боловсролтой, оюунлаг байя.  Эргээд эзэн Чингис хаан төрж биднийг уриалан цэрэг, зэвсэг хангинуулах тийм цаг үе өнгөрсөн. Харин жинхэнэ оюун санааны удирдагч хүн хэрэгтэй байна. Монголын нийт ард түмнийг оюун санаагаар нь базаж чадах тийм оюунлаг хүн төрөх болтугай гэж  ерөөе. Буддын шашны нууц тарнийг мэдэж, сэтгэлээ ариусгаж, оюун санаагаараа түргэнээ гэгээрч бурхан болохын ерөөлийг өргөе дөө.



Цаашид улам олон хүмүүсийг оюуны гэгээрэлд хүргэж, бурханлиг амьдралд хөтөлж, дэлхийд туурвигдахаар сайхан бүтээлүүд төрүүлэх болтугай. 

Та бүхэн Д. Ухаанзаяа багштай холбогдохыг хүсвэл манай редакцийн 321287 дугаарын утсаар холбогдоорой.

    www.UNEN.mn сайт Э. Саран
- See more at: http://www.unen.mn/content/8518.shtml#sthash

Нэрийн тухай (letter.everyday.mn) сайтаас


“Дуудах нэрийг эцэг эх, Дуурсах алдрыг өөрөө олдог”, “Хүн нэрээ, Тогос өдөө”, “Нэр хугархаар, яс хугар” гэхчлэн хүний нэр ямар эрхэм нандин, үргэлж хайрлаж хамгаалж явах ёстой зүйл вэ? гэдгийг Монголчууд эрт дээр үеэс үр ачдаа сургаж ирсэн уламжлалтай билээ. 
Төвдөөс шарын шашин орж ирсэний нөлөөгөөр төвд нэр өгдөг байж. Бид хэд ч бие биенээ дуудаж нэрлүүлсээр байгаад монгол үгнээс ялгагдахааргүй нэгэнт дасал болжээ. Ингээд зарим нэрсийг монголчилсоныг оруулж байна. Нэрсээ үе үеэр нь үзээрэй. Жишээ нь, Балдорж бол Бал, дорж 2-ыг үзээд нийлүүлээрэй.
А
Ачиймаа-Лхам бурханы нөхөр
Б
Бадам- лянхуа цэцэг
Бадмаа- Бадам
Бал- цогт
Балжин- цог өргөгч
Базар- санскритаар очир
Бавуу- баатар
Баасан-сугар гариг
Бямба- санчир гариг
Бум- бум, 100 мянга
Балдан- цог төгс
Банзад-
Биндэряа- лянхуа цэцэг
В
Вандан- эрхт
Ванчиг- эрх баялагт
Г
Гарав- цагаан
Гүнд- бүхэнд
Гунгаа- бүхнийг баясгагч
Гомбо- итгэлт, гомбо сахиус
Гончиг- чухаг дээд, эрдэнэ
Гэндэн- хуварга
Гиваа- буянт, буянтан
Галсан- хувь сайт
Гонгор- цагаан итгэлт, цагаан гомбо, гонгор сахиус
Гармаа- од (тэнгэрийн)
Д
Дорж- очир
Дулам- дарь эх
Дулмаа- Дулам-тай адил
Даш- өлзий
Дагва- мөнх
Даваа- сар
Дамцаг- тангараг
Дэндэв- үнэнг бүтээгч, шүтээн бүтээгч
Должин- ногоон дхрь эх
Долгор- цагаан дарь эх
Дэмчиг- дээд амгалант, дэмчиг бурхан
Данзан- шашныг баригч, номлолыг баригч
Дагийранз- Гомбо бурханы нөхөр
Дарам- санскритаар ном
Дамба- шашин, дээдэст, увьдаст
Даржаа- дэлгэрүүлэгч
Дондов- тусыг бүтээгч
Дондог- хоосон чанарыг оногч
Дэжид- жаргал
Дэжидмаа- жаргалт эх
Дамчаа- дээдийн номт
Ё
Ёндон- эрдэм
Ж
Жавзан- гэтэлгэгч
Жавзмаа- гэгэлгэгч эх
Жүгдэр- үснэр
Жав- аврал
Жамц- далай
Жигжид- айлган үйлдэгч, жигжид бурхан
Жамсран- ах дүүс, жамсран сахиус
Жумдээн- төгс ялсан
Жамбал- зөөлөн цогт, манзушир бурхан
Жамъян- зөөлөн эгшигт, манзушир бурхан
Жунай- гарах орон
Жанцан- дуаз, 
З
Зандраа- санскрит үг
Замбал- эдийн тэнгэр замбала бурхан
Зундуй- хичээнгүй
И
Иш- билиг билгүүн
Ичин- сэтгэлчлэн
Л
Лодой- оюун ухаан
Лувсан- сайн оюунт
Лхагва- илүү, буд гариг
Лхам- охин тэнгэр, лхам бурхан
Лхамаа- лхам-тай ижил
Лүнриг- эш язгуур
М
Молом- ерөөл
Мягмар- улаан нүдэн, ангараг гариг
Мядаг- цэцэг
Н
Нансал- зул, гэгээн
Нансалмаа- гэгээн эх
Ням- нар, өдөр, адъяа гариг
Намсрай- тийн сонсогчин хөвгүүн, эдийн тэнгэр, намсрай бурхан
Намбар- сайтар, огоот
Нанзад- гийгүүлэн зохиогч
Нанжид- 8 гэгээн
Намжилмаа- сайтар ялсан эх
Намхай- огторгуй
Норов- чандмань
Нямбуу- шим
Нүрзэд- түргэн бүтээгч
Нацаг- элдэв
О
Од- гэрэл
Одмаа- гэрэлт эх
Ойдов- шид
П
Пүрэв- гадас, бархасбадь гариг
Пунцаг- хотол чуулган, төгс төгөлдөр
Пунсалмаа-
Пагма- хутагт эх
Пэрэнлэй- үйлс
Р
Раднаа- санскритаар эрдэнэ
Равсал- маш тод, маш гэгээн
Ринчэн- эрдэнэ
Равжаа- машид дэлгэрүүлэгч
Ригзэдмаа-
Равдан- маш бат
С
Самбуу- сайн
Самдаг- нууцын эзэн, очирваань бурхан
Самдан- санаат, сэтгэл бат, даяан
Сэдэд- цагаан шүхэрт бурхан
Сэнгээ- арслан
Содном- буян хишиг
Сундуй- зарлигийн хураангуй
Сүрэн- сахиус
Санги- нууц
Сэр- алт, алтан
Сүглэгмаа- сайхан дүрст эх
Санжай- ариусан дэлгэрсэн, бурхан
Т
Тавхай- мэргэн аргат
Тамжид- бүгд
Түвдэн- чадагчийн шашин
Түдэв-хүч, чадал
Ү
Үржин- нэгэн орны нэр
Х
Хорол- хүрд
Ханд- дагина
Хажид- огторгуйгаар явагч, нархажид бурхан
Хажидмаа- огторгуйгаар явагч эх
Хайдав- мэргэн бүтээлч
Ч
Чанцал- мөргөх
Чүлтэм- сахил
Чагнаа- мутартаа, гартаа
Чойжоо- номын хаан, чойжоо сахиус
Чадраабал- гомбо бурханы нөхөр
Чой- ном
Чоймаа- номт эх
Чойен- номын агаар
Чодин- суварга
Чимэд- үхэлгүй, үхэшгүй
Ц
Цэрэн- урт наст
Цэвээн- насны эрхт, насны авшиг
Цүлтэм- сахил
Цамба- эсрүүн тэнгэр
Цэдэн- наст, батнасан, амин гавъяат
Цэнд- насны аюуш бурхан
Цэдэв- насны бүтээл
Цэвэл- нас уртасгах, нас арвидах
Цэвэлмаа- нас арвитгагч эх
Цэндмаа-
Цэгмид- цаглашгүй наст, аюуш бурхан
Ш
Шийрэв- билгүүн
Ширнэн- билгийн шим
Шагж- энэтхэгийн эртний овгийн нэр
Ю
Юмчмаа- бага хатан, их хатан
Юндэн- Ёндон
Я
Ядам- чанд, бат сэтгэл, ядам бурхан
Янжин- уран дуут
Янжмаа- уран дуут эх
Янжинлхам- урлагийн тэнгэр янжинлхам бурхан
Д.Ухаанзаяа:  Хүүхдэд уул ус, амьтан, хаадын нэр өгөхийг цээрлэдэг
"Хүн нэрээ тогос өдөө" хэмээн эртнээс ам дамжсаар ирсэн сургааль бий. Монголчууд ёс, дэг журмыг нарийн баримталж ирсэн ард түмэн. Тэрхүү уламжлал өнөө үед алдагдсанаас оюуны хоосролд орж буй нь илхэн байна. Хүмүүнд нэр хайрлах ёс нь уламжлалаа хадгалахын томоохон жишээ юм. Сүүлийн үед шинэ төрсөн хүнд нэр өгөхдөө хэтэрхий хэнэггүй ханддаг болчихож. Нар мандаж байхад төрсөн бол Нараа, даваа гаригт мэндэлсэн бол Даваа гэж нэрлэдэг болж. Ингэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Эрт үеэс өвлөгдөн ирсэн нэр хайрлах судар гэж бий. Тэр сударт хамаагүй замбараагүй өгсөн нэр эргээд шинэ хүндээ уршигтай байдаг тухай бичсэн байдаг. Хүүхэд хэр сайн заяатай энэ орчлонд ирээд, ямар их үйлийг бүтээхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс насан туршид дуудагдах нэрийг нь зөв өгөх хэрэгтэй.  Үг асар хүчтэй. Түүнийг дахин дахин хэлбэл биелэх гэмтэй. 
Хүний нэрийг эцэг, эхээс хайрласнаар нь дуудвал сайн. Хүүхдэд нэр өгөхдөө аав ээжийнх нь махбодь ихээхэн үүрэгтэй. Эцэг, эх нь усан махбодь давамгайлсан байхад хүүхдэд нь Туул, Тамир зэрэг гол усны нэр өгч болохгүй. Дээр нь нэрийн үсгийг тоолж ямар махбодь илүү байгааг тодорхойлдог. Усан махбодь давамгай байгаа үед түүнийг тэнцвэржүүлэхийн тулд Сүмбэрбилгүүн хэмээх нэр хайрладаг. Сүмбэр гэж усан дээр тогтсон уулыг хэлдэг. 
Хүүхдийг амь насыг нь батажтал 0-5 насны хооронд өөр нэрээр дуудаж болдог. Эцэг, эхчүүд Бондоолой, Цүндээлэй гээд өхөөрддөг. Энэ буруу биш. Учир нь таван нас хүртэл хүүхдийн амь бөхжөөгүй байдаг. Уул, ус, амьтан, хаадын нэрийг өгөх цээртэй. 

Бурханч лам Пурэвбат

Хvний хувь заяа, тавилан төөрөг гэж юу юм бэ. Бид юу хvсэж мөрөөдөх нь хамаагvй. Бvх юм цаанаасаа заяа төөргөөр зурагдчихсан байдаг гэх хvмvvс байх юм. Энэ vнэн vv.
 
-Санаа сайн бол заяа сайн. Сайхан төрөх заяаных, сайн явах нь санааных хэмээх ардын vг байдаг. Энэ vгэнд утга санаа бий. Хvн Тэргvvлшгvйгээс орчлонд хязгааргvй олон удаа төрөл авсан байдаг. Хvний бие цогцсыг авсан хэдий ч бид зовлонгоос салж чадаагvй. Бvгд өтөлдөг, өвддөг орчлонгийн хvний найман зовлонг хvссэн хvсээгvй туулдаг заяанд хаягдсан учир бид өөрсдийн хvсэн мөрөөдөж байгаа зvйлдээ хvрч чадалгvй эдvгээ ч зовлонт газар байж байна. Энэ нь урьд өмнө хийсэн vйлийн vр боловсорсон vр дvнд ийм төрлийг авсан. Тэгэхээр хvний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бvх зvйл ерөөсөө урьд төрлийн толь юм. Тийм учраас төрсөн өдрийн төөрөг, хvний авсан бие цогцос, галбир энэ бvх шинж чанараас хамаараад тодорхой идэх хоолны, наслах насны хэмжээ гэх зэрэг зохих хэмжээгээр цаанаас шийдэгддэг нь заяа юм. 
 
-Тэгвэл “Заяа минь ийм юм байна. Миний vйлийн vр боловсрогдоод ийм л хувьтай төрсөн юм“ гээд амьдралын ямарваа нэгэн зvйлд буулт хийж болохгvй нь ээ?
 
-Ингэж буулт хийх нь хvний ёс биш. Энэ нь амьдралын шалгуураар өөрийгөө төрөл доошлуулж муу заяанд унагах болно. Бид тэртэй тэргvй зовлонтой газар төрсөн болохоор тэмцэлтэй байх хэрэгтэй. Харин тэмцэл нь ухаалаг зөв байх ёстой. Зовлонгийн шалтгааныг ойлгох нь чухал. Хорвоод биднийг барьж буй гай бол муу сэтгэлийн гэм юм. Тvvнийг сайнд нь урвуулж чадах юм бол хvн өөрийн сэтгэлийг хөгжvvлж сайн сайхан байдалд хvрч болно. Тэр бvv хэл бурхан болж, өндөр төрөлд төрж болох замыг бурхны номонд заасан байгаа. Тэгэхээр эрдэнэт хvний биеийг авснаа бvрэн төгс ойлгож, өөрийн төрсөн заяаг сайн муу болгох нь бидний гарт байдаг юм гэдгийг сайн ойлгоорой. 

-Хvн хувь заяатайгаа зөрчилдөх тохиолдол байх уу? Бурхны номонд энэ талаар заасан зvйл байдаг болов уу. 
 
-Хувь заяатайгаа зөрчилдөнө гэж байхгvй. Хувь заяа бидэнд хvний биеийг авах боломжийг олгосон. Харин бид хувь заяагаа өөрчилж, хөгжvvлэх хэрэгтэй. Хөгжvvлэхдээ, хэрвээ авах гээхийн ёсыг vл мэдэн өөрийн сэтгэлийн хар аясаар хяналтгvй байлгавал өөрийнхөө амьдралыг хийж буй vйлээрээ там болгодог хvн байхад нэг насандаа бурхан болдог хvн ч байна. Хувь заяаг бид сайн зvгт эргvvлэх хэрэгтэй. Хvн болгон жаргахын тухайтад тэмvvлдэг нь төрөлхтөн бvгдийн зорилго юм. Зовлонг хvсдэггvй нь бvгд адил. Хорхой хvртэл хатгахад өрвөгнөж байдгаар vл барам өөрийн жаргалын тухайтад гvйж байгаа юм. 
 
-Хvн жаргах гэж их мөрөөддөг...
 
-Хvн жаргах гээд есөн шидийн зvйл хийдэг. Сайн муу vйлийг ялгахгvй учраас өөрийнхөө жаргалын тухай хийсэн vйл нь эцэст зовлонгийн vрийг тарих тохиолдол зөндөө байна. Аливаа нэгэн муу сэтгэлийн vрд зовлон, сайн vйлийн vрд жаргал гэдэг зарчмыг ойлгоод өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдисанд нь урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж өөрөө өөрийнхөө амьдралыг сайн сайханд хувиргах хэрэгтэй. 
 
-Хайр сэтгэлийн тухайд бурхны судар номонд юу гэж өгvvлсэн байдаг юм бол…
 
-Хайрын тухай өчнөөн олон vг бий л дээ. Бид “Ээжийн, эр эмийн хайр сэтгэл” гээд бvх юманд ашиглаад байдаг. Эгэлийн ёсонд эр эм хоёр vйлийн vрээр бие биедээ сэтгэл татагдах ёсны vндэс нь хайр сэтгэл. Хорвоод эрийг хvсэхгvй эм, эмийг хvсэхгvй эр гэж байдаггvй. Хоёулангийнх нь сэтгэлд бие биенээ хvсэх сэтгэл угаас байж байдаг. Энэ жам харьцаан дээр амьдрал, гэр бvл болж нийгэм бvрэлдэх, хvн төрөлхтөн vvсэн хөгжихийн vндэс болдог. 
 
-Эр эм хослон амьдрах нь хорвоогийн жам уу?
 
-Эр эм хоёр хослон амьдардаг нь хорвоогийн жам. Энэ хоёрын хоорондын хамгийн гол хурдаг зvйл бол хvсэл. Нэг ёсондоо нэгдэн нийлэх, өсөн vржих гэсэн хvсэл тэмvvлэл. Тэгээд ч дvрсний дундаас vзэмжийн хязгаарт одсон дvрс бол эрийн нvдэн дэх эмэгтэйн дvр, эмэгтэйн нvдэн дэх эрэгтэйн дvрээс илvv сайхан зvйл байхгvй юм. Дуу хоолой, vнэр, амт хvрэлцэхvй нь адил.

-Эр эм хоёр бие биедээ хайртай, дуртай болоход юу гол нөлөөлдөг юм бэ?
-Эр эм хоёр бие биедээ хайртай, дуртай болоход олон зvйлийн vйл, хvчин нөлөөлдөг. Урьд насны өр төлөөсөөр, эрлэгээр, өс хонзонгоор бие биедээ хайртай болж болно. 
Уламжлалт бэрийн зурхай, эр эмийг шинжих, хамтран амьдрах ёс, энэ бvхнийг хайхран vзэлгvй зөвхөн хайр сэтгэлдээ дулдуйдаж суувал муу vйлээр учирч болно. 
-Хэрвээ өр төлөөсөөр нийлвэл ядарч зvдрээд байнгын гарлага гарна
-Хэрвээ эрлэгээр учирсан бол нэг нэгнийхээ амь насанд хvрэх, 
-Өс хонзонгоор учирвал бие биенээ зодож, нvдээд таардаггvй. 
-Муу vйлээр учирсан эр эм хоёрт vр хvvхэд ирсэн ч муу vйлээр ирнэ. 
-Хэрвээ буянаар учирвал сэтгэл хоорондоо нийлэлдээд арга билгэ хоёр зохилдвол эрдэм аяндаа гардагтай адил амьдрал нь өөдрөг, vр хvvхэд сайхан, хоёулаа өсөн хөгжиж, бие биенийхээ сэтгэлд дэм болж сайн сайханд хvрч болох боломжууд олон нээгдэнэ. Тэгэхгvйгээр арга билэг хоёр эвдрэх, харш заяанд учрах юм бол гал усны аюултай адил гай зовлон авчирна эдгийг анхаарах хэрэгтэй.
Хайр сэтгэлийн дундаас хамгийн гайхамшиг бол асрал, энэрэл, нигvvлсэхvй юм. Мөн аливаа нэгэн амьтныг ялган салгахгvй тэгш дор барих сэтгэл юм. Энэ дөрвөн сэтгэлийг бид цаглашгvй дөрөв гэдэг. Хамаг амьтныг хайрлах “Би хамаг амьтны тусыг тухайтад бурхан болж, ертөнцийн амьтадын зовлонгоос салгахын тухайтад бvхнээ зориулна” гэсэн агуу их сэтгэл шиг тийм их хайр байхгvй юм.
 
-Эр эм хоёр хайр сэтгэлтэй болж хамтран амьдрах нь бурхны сургаалтай зөрчилддөг vv?
 
- Энэ бол жам юм. Харин хvмvvс хамтран амьдрахдаа өөрийн эрдэнэт хvний биеэ, эр эм болж хослон амьдрах нарийн ёсоо эгэлийн ёсоор эс мэдэхийн харанхуйгаар тvйтгэрлээд зовлонгийн vvр бvv болгоосой гэсэндээ бурхан бидэнд туслах гэж номоо хайрласан. Бурхны сургаал орчлонгийн тvр зуурын хувирдаг жаргалаас авахуулаад мөнхийн жаргалд аваачиж чадах бvх аргыг бидэнд хэлж өгсөн юм шvv дээ. Yvгээрээ бурхан агуу их энэрэлтэй юм. Бидэнд нэгэн насандаа орчлонгийн зовлонгоос мөнхөд тонилж чадах номлолыг, өөрийн vхэл болоод vхлийн дараах зуурдыг ашиглаж бурхан болох нарийн аргыг зааж, энэ байгаа амьдралаа зөв зvгт залан зохируулж, ерөөл тависнаар ирээдvйдээ сайн vйлийг хурааж аажим бурхан болох төрөл бvрийн аргуудыг зааж өгсөн байдаг. Тэгэхээр зөрчилдөхгvй. Бидний амьдралд туслана гэдгийг сэтгэлээрээ хvлээж авах хэрэгтэй. Нар гэрлээ тусгахдаа энд тэнд тусгана гэж ялгадаггvйтэй адил бурхны ном сургаал хvн болгоны амьдралд дэм болох гэсэн нөмөр нөөлөг байдаг юм шvv. Харин буруу хойшоо харсан нvхэнд нар тусдаггvйтэй адил сэтгэл буруудвал сайн сайхан зvйлийг бид өөрөө өөртөө орох vvдийг хаадаг учир сайхан сэтгэлийг нээлттэй байлгаж бурхны сургаалаар амьдралаа тэтгэн дэмжиж аз жаргалд хvрэх хэрэгтэй. 
 
-Эхнэр нөхөр хоёр таарч тохирохгvй салж сарнидаг нь юунаас vvдэлтэй байж болох вэ. Ааш араншин гэхээсээ илvv хувь тавилан, заяа төөрөгтэй нь холбоотой юм болох уу.
 
-Эр эм хоёр таарч тохирдоггvй нь олон зvйлээс шалтгаалдаг. Бие биедээ хайртай, дуртай бол эр эмийн зурхай, бэрийн зурхай, буян хишиг, хийморь, эрхтэн, бие, амь гэсэн таван зvйлийн махбодийн таарамж, мөн мэнгэ, суудал, жил, хоёр талын хадмуудын таарамж, удам шинжих , эр эмийг язгуураар шинжих гээд олон төрлийн зvйлээр тал талаас нь харшуулан vзнэ. Тvvний зэрэгцээ эр эм хоёр хослон амьдрах уламжлалт ёс заншлыг маш нарийн нягтлан судалж, өөр өөрсдийнхөө биеийг бэлдсэн байх хэрэгтэй. Амьдралд бид маш зөв, эргээд хэн хэндээ хэрэгтэй байх талаас нь хөл тавих хэрэгтэй. Энэ бvгдийг эс мэдсэнээс л аливаа амьдралын бэрхшээл гардаг. 
 
-Харш жилтэй хэрнээ сайхан амьдарч л байна гэх хvмvvс байдаг. Тэдний сайхан амьдарч байгаа нь өнгөц зvйл vv?
 
-Өнгөц зvйл биш ээ. Жил нь харш байхад бусдаараа сайн байж болно. Өнөөдөр амьдрал нь тогтож, vр хvvхэдтэй болсон хэрнээ таарч тохирохгvй олон янзын шалтгаан байна. Таарч тохирохгvй байснаа мэдсэнээс мэдэхгvй байсан нь дээр гэж боддог хvмvvс ч бий. Гэхдээ юунаас болж таарахгvй байгаа шалтгаанаа мэднэ гэдэг гайхамшиг. Мэдэхгvй зовж, зовлонгоо там болгож байхаар мэдээд таарахгvй байгаа зvйлээ таарахаар нь зохицуулж ухаалгаар амьдрах хэрэгтэй. Yнэн мэдлэгийн өмнө худал хуурмаг алга болдог. Yvнтэй хамт зовлонгоос гарах зам ч нээгддэг. Хvн бурхан болж байгаа юм чинь нэг хvнтэй зохицоод эвээ олоод сайхан амьдрах наад захын асуудал. Тэгэхээр айж, ичиж, болгоомжлоод байх хэрэггvй. Юун дээр таарч тохирохгvй байна гэдгээ сайтар уудалж, нягтлаад vзэх хэрэгтэй. Монголчууд төрөхөөс авахуулаад vхэх хvртлээ бvх амьдралын ахуйн бvх зvйлээ дандаа зовлонг нь жаргалд урвуулах номын ёстой барилдуулсан учраас бидний амьдрал тэр аяараа номын амьдрал байдаг. 
 
-Бурхны номонд бvсгvй хvний талаар яг юу гэж бичсэн байдаг юм бэ?
 
-Эмэгтэй хvний тухай эртний нэг сударт “Уужим ертөнц муу гаслангийн тал мэт их юм. Yйл олны vvргээр төрөлхтөн магадтай уйддаг. Тvvн дор баясгалангийн дуршлыг өгч чадах цэнгэлийн нөхөр бvсгvй бол vйлийн хувилгаантай адил. Yзсэнээс сэтгэлийг баясгах, дvрсийн охин тэнгэр. Удам угсаа язгуурыг сайтар vvсгэгч тариалангийн орон юм. Өвчнөөр зовохын vед сувилан асрагч, өргөгч эх, уйссан сэтгэлийг сэргээж засагч уяхан дуулаач. Гэргийтний vvргийг бvгдийг vйлдэгч шивэгчин, нэгэн насны зорилгыг тэтгэгч хань, ямагт урьд хураасан vйлээр холбогдсон эхнэр дор эрдэм байдал зургаан эдгээр байхад тvvнийг эрээс доршоож, ялгаварлан vзэх огт буруу юм” гэж эртний мэргэдvvд хаасан байдаг юм. Эр нөхрийн биеийн хагас гэргий юм. Гэргийн биеийн хагас нь эр тул өөрийн биеийг хагаслан хуваавал хvн гар хөлтэй одсон ч адгуусны сvрэгт багтах нь биш. Энэ мэт санаад өөрийн ханилсан ханийн дор нууцлан ил далд явалдах амрагийн сэтгэлийг орхиод, энэ богинохон насны эцэст хvрч чадвал vхсэний дараа яс нь ч бvр тахилын орон ямагт болно” гэж эр эм хоёр бие биедээ vнэнч байхыг ингэж сайхан хэлсэн байдаг. 
 
-Эм хvний есөн муу шинж гэж байдаг гэсэн. Дарааллаар нь нэрлэж болох уу?
 
-Эмэгтэй хvнийг шинжихдээ удмаар, бэрийн зурхай, гадаад дvр төрх, дотоод нууцын шинж гээд олон зvйлээр шинждэг. Эмэгтэй хvний есөн муу шинжид: Нэг. Хацар нvvрний яс нь өндөр бөгөөд, эм хvний шинжгvй царайтай байх. Хоёр. Төвөнх нь төвгөр байдаг. Гурав. Нvvр нь буртагтай. Дөрөв. Могой явдалтай, бялзуухай явдалтай. Тав. хөмсөг даруу бөгөөд уруугаа байдаг Зургаа. Хацар дээрээ ховилтой гамшиг зовлон дагуулдаг. Долоо. Нvдэндээ цагаантай, хорон санаатай Найм. Эр хvн лvгээ адил дуу бvдvvн ааш зан бvдvvлэг бөгөөд хэрцгий, олон дахин гэрлэдэг Ес. Yс гэзэг нь зунгаарсан ноос лугаа адил хир буртагтай. 
 
-Эр шулам гэж байдаггvй эм шулам л гэж байдаг гэх юм. Тэгвэл эмэгтэй хvн буруу замаар явбал эцэстээ шулам шиг болно гэж ойлгож болох уу?
 
-Манайхан шулам гэж их ярьдаг. Шулам гэдэгт нь угаас тэнгэр мангасын найман аймгийн нэг төлөөлөгч, бvхэл бvтэн хvн бусын амьтны нэр юм. Төвдөөр бол дvд гэдэг. Монголоор бол шулам хэмээнэ. Шулам бол дотроо олон янз байна. Мангас гэдэг нь бvдvvн хадуун биетэй, хvний махаар хоол хийдэг, хvний язгуурын нэг. Монголчууд боссон хvvр буюу ороолон, улаан албин, тийрэн, буг, мам, са буюу гариг, чөтгөр , адууд гэх мэтчилэн олон зvйлийн хvн бусын амьтадыг мэддэг. Чингис хаан “Нэг санаатай эр бол эрдэнэ юм. Хоёр санаатай эр бол эр биш эм юм. Нэг санаатай эм бол эм биш эр юм. Хоёр санаатай эм бол эм биш шулам юм” гэж хэлсэн байдаг. Хорвоо өөрөө хоёр талтай. Хvнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр хоёр байдаг. Бид аливаа нэгэн амьтай амьтанд муу хорлолтой зvйл хийх юм бол хамт төрсөн чөтгөр нь баярлаж, тэнгэр нь уйлж л байдаг. Чөтгөрийг баярлуулах, тvvнийг хvчжvvлэх, тэнгэрийг сулруулах vйл хийнэ гэдэг муу vйлийн замаар замнаж байна. Эр, эм ч бай хоёуланд нь хамаатай асуудал юм. Тийм учраас буяны сайн vйлийг эрхэмлэж байгаа хvн бол тэнгэр юм. Аливаа нэгэн нvглийн муу vйлийг эрхэлж буй хvн бол чөтгөр юм гэж ойлгоорой.
 
-Ер нь энэ чөтгөр шулам чинь хvнтэй ямар холбоотой юм бэ. Хvнээс өмнө байсан юм болов уу. Хvний дараа бий болсон юм болов уу. Бурханы номонд юу гэж заасан байдаг бол?
 
-Чөтгөр шуламын ойлголтонд юун тvрvvнд бид өөрсдийгөө хамаатуулж vзээд, дотоод шулам, чөтгөрөө сайн ойлгох хэрэгтэй. Хvний дотор дөрвөн янзын муу дотоод шулам байдаг. Хvнээс өмнө нь ч байсан. Сансрын зургаан зvйл амьтнаас гадна дvрст тэнгэрийн орны омогт бvднэрvvд болоод хvсэл тэнгэр орны янз бvрийн тэнгэрvvд, хvртэл хvмvvсийн амьдралд янз бvрээр нөлөөлдөг. Эд ертөнцийн тэнгэр учраас сайхан дураа хөдөлвөл бидэнд тусыг vйлдэнэ. Муу дураа хөдөлвөл биднийг хорлочихно. Бид хорлосныг нь чөтгөр, тусалсаныг нь тэнгэр гэж атгалан барьж байгаа болохоос тvvнийг тэнгэр юм уу, чөтгөр юм уу гэж шинжсэн хvн байхгvй. Тэгэхээр энэ нь аливаа юмны мөн чанарыг ойлгоогvй, сэтгэлийн хоосон хөөрөлийн хэлбэр юм. Yvнийг нягталсан маш том онол байдаг. Хэдэн зуун мянган төрөлд биднийг муу заяанд унагаж хорлож чадах хамгийн аймшигтай чөтгөр бол бидний дотор байдаг. Дотоод дөрвөн шулам нь : Тордог шулам. Энэ нь өөрийн гадна талд буй сайн сайхан зvйлд тачаагаад муухай санагдсан зvйлдээ уурлаад тодорхой зvйлд торж, тvvнээс шалтгаалж, сэтгэл муу гэмтэй болж муу vйлийг хураалгаж байдаг. Хvн ийм зvйлээс шалтгаалж өөрөө өөрийгөө хорлодог. Тордоггvй шулам нь тодорхой юманд торохгvйгээр хvсэж мөрөөдөж “Далай байхгvй атал давалгаа гаргуулж, давалгаанд очоод жаргаж, цэнгэж байна эсвэл хонзонтой хvнээ хөнөөж байна” гэж сэтгэлээрээ нvгэл хурааж тvvнээсээ болж өөрөө хорлогддог. Баясан дурлагч шулам нь хvн эрдэм сураад жаахан чадалтай болоод ирэхээр “Би сvрхий мундаг юм байна аа” гээд омогтой аархуу биеэ тоож эхэлдэг нь эргээд өөрийнхөө сурсан эрдмээр сэтгэлээ хорлоод, өөрийгөө тvйтгэрлэдэг. Дээрэнгvйлэгч шулам буюу бид баригч нь “Энэ бол миний бие. Намайг ингэлээ тэглээ. Энэ бол миний л vр хvvхэд. Тэр бол гадны хvvхэд “ гээд өөрийнхөө юмыг минийхийлж бариад бусдын юмыг хvнийрхэж холдуулснаас vvдэж сэтгэлийн зовлонгийн бvх эх vvсвэр аливаа нэгэн болох болохгvй байх хамаг муу сэтгэл суурилж бэхэждэг. Энэ дөрвөн шулам хvнийг байнга цаг хором тутамд хорлож, өөрсдийн дотоод муу сэтгэлийг хvчжvvлж, дотор буй муу хvчийг хөгжөөж байдаг учир таслах хэрэгтэй. Yvнийг хэрвээ эс тасалж, эрхэнд нь байх юм бол бусдын эрхэнд байгаа юм шиг шаналж, сайн сайхан байх боломжоо алдаж хорлогддог. Тvvнээс vvдэж сэтгэл хvндэрч, муу заяанд буюу төрөл доошлох, өөртөө зовлон тарих, хамаг vvд vvсвэр эндээс гардаг тул хамгийн аймшигтай шулам юм. 
 
-Олон эр сольдог эмэгтэйг завхай зайдан гэх мэтээр олон янзаар нэрлэдэг. Эдгээр vгнvvд нь аль ч vндэстэнд байдаг болохоор ийм эмэгтэйг vзэн ядах vзлээс урган гарсан болов уу гэж бодогддог. Бурхны номонд завхай эмийг буруушаасан ямар нэг номлол байдаг уу?
 
-Тэрсvvдийн номонд хаан хvн мянган эхнэр авч болдог гэдэг. Энэ нь хаан хvний эрдэм юм гэж дуурсгадаг. Мянган эмэгтэйг өөрийн гэргий болгоод авчихсан юм болохоор хэнтэй нь ч унтсан өөрийн ёсолж авсан эхнэрvvд болохоор аливаа нэгэн, олон хvнтэй явалдсан гэм гарахгvй гэж хаадаг. Эмэгтэй хvн арван эртэй явах юм бол хорвоод байхгvй бузар булай болгож, жигшин зэвvvцэн сvйд болдог. Тэгэхээр эмэгтэй хvнийг ингэж дооршоож, эр хvнийг дээршээж ялган салгаж vздэг нь тэрсvvдийн буруу ёс юм. Эр эм хоёр уг чанартаа бол адилхан. Эр эм хvнд дутуу зvйл байхгvй. Гэсэн хэдий ч язгуур өөр. Эрд байхгvй зvйлийг эмэгтэй нь нөхөж өгдөг. Эмэгтэйд байхгvй зvйлийг эр нь нөхөж өгч, эвсэн нэгдэж амьдардаг жамтай. Бие биенийхээ гадна дотно тал болж хоёр биенээ тэтгэх ёстой. Бас нэгэн номлолд “Олон хvнтэй явалддаг эмэгтэй олон хvн бие засдаг газар лугаа адилхан” гэж хэлсэн байдаг. Тийм учраас хувь заяагаар учирсан эр эм хоёр нийлж эхийн алтан хэвлийг бохирдуулж сэв оруулалгvй vр хvvхдийг гаргах ёстой. Ийм тохиолдолд эр эм хоёр vнэнч байж чадвал vр хvvхэд буянаар ирдэг. Хэрвээ vнэнч бус байх юм бол янз бvрийн муу vйлээр vр хvvхдvvд ирэх отоосонд өөрсдөө өртөөд төрсөн хvvхдvvд нь өөрсдийг нь тамлан зовоох уршигт vйлийг авчирдаг олон талын шалтгаан байна. Энэ нь эр нөхөртэй хэрнээ өөр хvмvvстэй явалдахаас vvдэж гарах. Харин нэг хvнээс салаад өөр хvнтэй суух бол өөр хэрэг шvv. Энэ нь өөрт тань туслахын тухайтад гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хvнийг янз бvр хэлж, доорд vзэж хэт нэг талыг барьж болохгvй. 
 
-Ер нь замбараагvй хурьцал амь насанд цөвтэй юу?
 
-Хvний идсэн уусан таван аяга хоол ундны шимээс хvний нэгэн дусал цус бvтдэг. Нэгэн аяга цуснаас дуслын нэг нарийн хувь бvтдэг. Тэгэхээр дусал гэдэг хvний шим байдаг. Yvнийг алдалгvй өөртөө ариглаж байх юм бол хvний өөрийнх нь эрч хvч, биеийн чалх нь өнө удаан хадгалагддаг. 
Өөрөө өөрийнхөө хэмжээ хязгаартай ирсэн амь нас болоод биеийн тэнхээ чалхыг тэтгэж өгөх нандин зvйл байдаг. Иймээс сахил авч, хорьж, номын явдалд ордог нь угаас дусал гэдэг зvйл ямар их хэрэгтэй болохоос холбогдож гарсан асуудал. Тэгээд ч эр эм хоёрын энгэр зөрvvлэх өдөр судар, номын ёстой холбогдсон маш нарийн уламжлалт ном бий. Бид мэдэхгvйгээсээ болоод өөрөө өөрийгөө дандаа хорлож байдаг. Дуртай, хvссэн vедээ эр эм хоёр буруу хурьцвал өчнөөн олон сайн муу зvйлvvд отчихсон байдаг. Хvн амьд явахын баталгаа байхгvй. Угаас vхлийн мянган отоосонд байж байдаг. Далайн хөөс мэт эмзэг биетэй. Хvний нас тэнгэрийн гялбаа мэт хурдан. 
Эр эмийн ажлыг хийхэд дээр дурьдсан өр төлөөс, эрлэг, өс хонзонгийн сvнснvvд хариугаа авах гээд отчихсон байна. Энэ олон отоосон дундаас авралтай буянтай vр өөртөө сонгож авахын тухайтад бид уламжлалт энэ талын ёсыг мэдэх хэрэгтэй. Эр эмийн хурьцлыг эгэлийн ёсоор хийвэл дуслаа алдаж өөрийн хvчээ барна. Харин тvvний хариуд эрч хvчийг эргэж олж авах увьдист урвуулж дуслыг хэрэглэх маш том номын ёс бий. Энэ бvхэнд суралцахын тулд Монголын уламжлалт номлол бvтээлээс vзэж харах хэрэгтэй.
 
-Харш муу өдрөө хурьцсанаас vvдээд ямар гай тохиолдох вэ. Тvvнээс болоод vр хvvхэд нь яаж явах бол…
 
-Бар, туулай жилтэй хvмvvс бич, тахиа жилтэй хvнтэй энгэр зөрvvлбээс төмөр саа тусаж, хамар мурийх нигууртай хэмээдэг. Зарим нь таарахгvй хvнтэйгээ энгэр зөрvvлбэл усан саа тусч бөөр нь татаж, бөгтөр болно. Гал саа тусаж, хэл нь татна. Мөн бас шороон саа тусаж, гар нь тахийна. Модон саа тусаж нvд нь гэмтэнэ гэх мэтчилэнгээр судар номонд өгvvлсэн байдаг. Энгэр зөрvvлэх харш гараг гэж бий. Бар, туулай жилтэй хvмvvс сугар гарагт энгэр зөрvvлбээс өвдөг бэлхvvсээр өвддөг өвчтэй болно. Зvрх, эгэм, далаар өвдөх, ходоод, ам гэмтдэг, толгой хоолой өвддөг өвчтэй болно. 
Хvн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрvvлдэггvй. Бас хvний сvлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд бvх биенд явдаг учраас энэ өдөр цээрлэдэг. Учир нь 15-ны сар тэргэл болдог. Сар дэлхийд ойртож байгаагийн шинж. Сарны тvлхэх хvчин дэлхийд нөлөөлж, дэлхий бvслvvрээрээ цvлхийхэд далайн тvрэлт болдог. Энэ vед эмэгтэй хvний сав руу тvлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хvний хэл ам нь татвалзах, гар хөл мурийж, тахийдаг. Мөн 30-нд буюу битvvн болоход сар дэлхийгээс холддог. Сарны татах хvчин дэлхийн хvчнээс зугтаж далайд таталт болдог. Энэ vед эмэгтэй хvний сав агшиж сарны хир нь шавхагддаг учир хэрвээ энгэр зөрvvлбэл усан саа тусна гэх мэтчилэн бvгдийг нь нарийн заасан байдаг юм. Тэгэхээр энэ бvхнийг мэдэж байх нь зохистой.
 
-Биеэ vнэлэх нь нvгэлд орох уу?
 
-Угаас vvнийг хорьсон байдаг. Биеэр vйлдэх гурван нvгэл байдаг. 
-Амьтны амь таслах,
-Өгөөгvй зvйлийг авахгvй байх, 
-Энгэр зөрvvлэх ёсыг буруу vйлдэхгvй байх...
Энэ бvхэн хvн бvхний сахиж байх ёстой таван сахилын тоонд ордог. Тэгэхээр биеэ vнэлэх энэ явдал нь муу vйлд орно. Энэ бvгдийг засаж залруулж, vнэн ёсоор сэтгэлээр өөрт нь ойлгуулъя гэвэл ясли, цэцэрлэгээс нь эхлээд бага, дунд сургуульд уламжлалт ёс заншил, хvн болгож хvмvvжvvлдэг нарийн ёсноос суралцуулах хэрэгтэй юм. 
 
-Хэвлийдээ vрээ тээсэн хэрнээ хvvхдийнхээ эцгээс өөр хvнтэй хурьцахад vр нь бузартаад өвчлөмтгий, ороомтгой хvvхэд төрдөг гэж vнэн үү?
 
-Хэвлийдээ vр тээж байгаа эмэгтэй хvн угаас эр эмийн ажлыг хорьдог юм. Хэвлий дэх хvvхэд ээж ямар байна, тvvнээс зуу дахин мэдрэмтгий байдаг. Учир хэвлий дэх vр гэдэг нь их эмзэг амьтан юм. Эх хvн хэт халуун юм уухад хvvхэд нь буцламгай халуун ширэмд буй мэт зовдог. Хэт хvйтэн юм уухад мөс рvv орсон мэт даарч зовно. Yсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айж байдаг. Хөл хvндтэй ийм vед эр эмийн ажлыг хийхэд хадны завсар хавчуулсан юм шиг шахаж зовоодог. Ээжээс гарч хорвоод мэндлэхдээ хvртэл мөн л зовж байдаг. 
 
-Хvний нялх vр хvvхдийн тэр эмзэглэлийг vгээр яаж илэрхийлдэг вэ?
 
-Хvvхэд төрөхдөө арьсаа амьдаараа хуулуулж буй мэт зовохоос гадна хуулсан махан дээр нь батгана, шумуул хазаж байгаа мэт часхийн өвдөх, зөөлөн гараар барихад хvртэл харцага болжмор шvvрч байгаа мэт, зөөлөн даавуунд боож авахад өргөстэй харгана хийсэн мэт зовно. Тийм учраас эх хvн хэвлийдээ хvvхэд тээж байхдаа баримталдаг нарийн ёс байна. Хvvхдийг анх олдсон цагаас нь эхэлж хvмvvжvvлдэг. Төрөл олохдоо буянаар хvvхэд олох хэрэгтэй. Жирэмсэн эх хvний идэх хоол, явах явдал тvvнтэй харьцах харьцаа гээд уламжлалт зан vйлийн номонд тусгасан байгаа. Хvvхдийг гарсных нь дараа гурван насны хооронд маш нарийн хvмvvжvvлдэг уламжлал байна. Энэ vед хvvхэд бурхан байдаг. Бурхан байдаг чанарыг бурхнаар хэвшvvлэхийн тухайтад хичээдэг ёс бий. Яг энэ vед хvн болох бvх суурь сэтгэл санаа биед нь сууж өгдөг vе юм. Ёс ийм байхад юун жирэмсэн хэрнээ нөхрөөсөө өөр хvнтэй явалдах. 
 
-Зарим гэр бvлийн хоёр маш их хэрэлддэг. Тийм айл их л гундуу харагддаг?
 
-Эр эм хоёр бие биедээ хайрласан дурласан сэтгэлээр нийлдэг. Сэтгэл хөрвөл угаас хоёр их язгуур, өөр аймаг учраас vргэлжийн хэрvvл тэмцлээр орших магадлалтай гэж хэлсэн байдаг. Хэрэлдэж зодолдоод нөхөртөө хөөгдсөн хэрнээ дахин дахин эргэж очиж зодуулаад л явдаг бvсгvйчvvд байдаг. Энэ нь муу vйлээр сэтгэлтэй болчихоод тэр vйл нь барагдаагvй учраас бие биедээ зовж байсан ч татагдаад эргэж очиж зодуулаад явж байгаа юм. Yvнийгээ хайраар л цагаатгадаг. Тэр хайр нь муу vйлээр учирсан хайр шvv. Харин бие биенээ буянаар хайрласан сэтгэл нь хэвээр байвал vс нь дун мэт цайсан өвгөн ч чавганцынхаа өвөрт ороход өгvvлшгvй тэнгэрийн амгаланг амсдаг гэдэг. Тийм учраас өөрсдийгөө эвлэн зохилдох бие биенийхээ хооронд нэгдэн нийлж чадах тэр сайхан боломжийг гундааж огт болохгvй. Аль болох бvлээн сайхан байлгах талаас нь анхаарах хэрэгтэй. Бид энэ бvгдийг уламжлалт зурхайн номлолоос vзээд өөрсдийнхөө сэв орох зvйлийг хаагаад эрдэмтэй нийлэмжтэй талаас нь анхаарч байх хэрэгтэй юм. Yvнд мэдлэг, мэдрэмж хэрэгтэй. 
 
-Гэр бvлтэй холбоотой өөр ямар ямар бузрууд байдаг вэ?
 
-Гэр бvлтэй холбоотой олон бузруудыг мэдье гэвэл эр эм хоёр хослон амьдрах Монголынхоо уламжлалт ёсыг мэдэх хэрэгтэй. Yvнийг эс мэдвээс хичнээн сайхан буянаар нийлсэн эр эм хоёр байлаа ч амьдрал нь там болно шvv. Манайхан энэ ёсыг мэдэхгvйгээсээ болж асар их хямралд орж байна. 
 
-Зарим хvмvvс бие биенээ хардаж их хэрэлддэг. Хардах нь өвчин vv, хорлол уу?
 
-Манайхан хайртай бол хартай гэж хэлээд өөрсдийгөө өмөөрдөг. Хардана гэдэг сэтгэлийн том гэм юм. Өөрийн гэсэн эмэгтэйг миниймхийлэн атгаглан бариад тvvндээ ямар нэгэн гадны салхи ч хvргэхгvй дэндvv хар сэтгэлээр тачаасан хэрэг шvv дээ. Энэ бол асар муу сэтгэл. Тэгэхээр тухайн хvнээ хайрлаж байгаа бол харамлаж хардах биш, тухайн тэр хайрласан хvн нь жаргалтай байх ямар нэгэн боломж байх л юм бол тvvнийх нь төлөө баясаж амьдрах хэрэгтэй. Ийм өгөөмөр, өглөгч хайраар өөрийгөө хувиргах хэрэгтэй. Тэгэхийн бол харамлаж хардсанаас нь илvv маш их хайр эргэж өгөгддөг хорвоогийн жам байна. 
Энэ миний бие гээд худгийн мэлхий шиг өөрийгөө барих нь энэ бол би юм гэж андуурсантай адил юм. Хvн хараад хараа хаана хvрнэ вэ тэр хэмжээнд бие оршин тогтнодогийг ойлгох хэрэгтэй. Би аль хvртэл сэтгэх нь вэ хэдэн зуун мянган оддын ертөнцөд би очиж чадна. 
Сэтгэл хvрч байгаа газар л бие оршин тогтнож чадаж байна. Тэгэхээр хvн гэдэг сэтгэлийн амьтан юм. Өөрийгөө агуу их задалсны хэрээр агуу их зvйл өөрийнх нь эзэмшилд ирж, өөрийг нь нээж өгдөг. Тийм хайрыг vvсгэж чадахгvй, хардаж мах цусан цогцосны төлөө өөрийнхөө сэтгэлийг золиосолж өөрийгөө дэнчинд тавина гэдэг харамсал, эмгэнэл юм. Эцсийн эцэст хайрлаад, харамлаад байсан бие цогцос нь яг нарийндаа бол өчнөөн олон хорхой дотор нь шимэгчлэн амьдарч байгаа, арьсыг нь хуулаад хаячихвал ямар аймаар юм байгаа бол. Өнгөц нэг дvрсэн дээр тогтсон бие шvv дээ. Нvд нь хөөрхөн гээд байх юм. Ясан их ухархайд суусан усан цэврvv шvv дээ. Уруул нь сайхан гээд байх юм. Бохирын урсгал цувуулсан муухай нvх шvv дээ гээд янз бvрээр бvдvvн бие цогцсонд тачаах сэтгэлийг нь хувиргахын тул задлаад ярьдаг. 
 
-Эр хvнийг гомдоох муу. Эр хvнийг гомдоосон хvн өөдөлдөггvй гэж хvмvvс ярьдаг. Эр нөхрөө гомдоосон гэнэ лээ тэгээд өөдлөхгvй байгаа юм гэж ч ярьдаг. Ийм уялдаа холбоо байж болох уу?
 
-Эр ч бай, эм ч бай хэн хэнийхээ сэтгэлд сэв хийнэ гэдэг сайн зvйл огт биш. Бие биедээ эр, эм хоёр дутууг нь нөхөж, дундуурыг нь дvvргэж зовоход нь жаргааж, алдахад нь тvших гэж нэгэн биений хоёр тал, нэгэн гэрийн хоёр тулгуур багана болох гэж нийлсэн байдаг. 
Хажуудахынхаа сэтгэлийг ямар хvнд байдалд оруулна тэрний хэрээр өөрөө илvv зовно. Өөрөө гаднаа хямарсан ч гэсэн гэртээ орж ирэхдээ тvvнийгээ нуугаад, харин гэр бvлийнхээ уур амьсгалаар өөрийгөө тайтгаруулж, сайхан аз жаргалын диваажингийн оронг өөрийн гэртээ vvсгэх хэрэгтэй. 
Гадна талд зовохдоо бушуухан гэртээ очиж яс амрахсан гэж баярлаж, тэмvvлдэг тийм жаргалын өлгий болох хэрэгтэй. Чоно vvрэндээ өлзийтэй гэж манайхан ярьдаг. Чонын vvрэнд анчин ороод бэлтрэгийг нь хөнөөж байхад урж, дайрдаггvй шvv дээ. Араатан хvртэл vvрэндээ тийм их сэтгэлийн гай зовлон дайрсан ч өөрийгөө барьж чадаж байхад хvн гэдэг амьтан өөрийнхөө хослон амьдарч байгаа гэр бvлээ хямраана гэдэг чононоос дор байгааг харуулж байна. Тиймдээ ч тэнгэрлэг амьтан нэрийг чоно аваа биз. 
 
-Эрчvvд хvvхнvvдээс арай богино насалдаг нь хийдэг нvгэлтэй нь холбоотой юу?
 
-Энэ бол ертөнцийн ёс юм. Эр, эм гэлтгvй ямар vйл нvгэл vйлдэнэ, тvvн шигээ vйлийг эдэлнэ. Бусдын аминд халдаж, цөв оруулах л юм бол өөрийнхөө амь насанд цөв оруулж байна гэсэн vг. 
Хэрвээ насаа уртасгая гэвэл амьтны амийг аварч, өршөөж хайрла. Тэгвэл урт наслах боломжоо нээнэ. Бусдын амь насыг тоодоггvй, хайхардаггvй хvн өөрийнхөө амь насыг тоохгvй хайрлахгvй байгаагийн шинж. Хvний хийж байгаа vйлээр сайн мууг нь шинждэг. Хvvхдийг тоглож байгаа тоглоомоор ирээдvйд ямар хvн болохыг нь шинждэг. Yvнд мэргэ төлөг хэрэггvй. Цэцэн мэргэн ухаан хэрэгтэй.
 
-Олон эхнэр солих нь нvгэл vv?
 
-Эр эмийн ариун ёс журмыг vл сахих нь нvгэлд тооцогдоно гэж ойлгох хэрэгтэй.
 
-Нууц амрагийн талаар бурхны номонд өгvvлсэн байх уу. Амьдрал дээр бол байдаг л зvйл шvv дээ?
 
-Амьдралд байдаг зvйл гээд аливаа нэгэн зvйл өөрт нь гай гамшиг тарих тvгшvvр төрvvлж, нууж хаах хэрэгтэй эвлэрч болохгvй шvv дээ. Тэр нь илэрвэл ямар нэг байдлаар өөрөө хvнд байдалд орно. Мэдсээр байж галаар тоглоно гэдэг огт юм боддоггvй хvний хийж байгаа зvйл. Орчлонд бvх зvйл хяналтгvй байсан бол өнөөдөр хvний амьдрал там л байх байсан. 
Тийм учраас эртнээс их хаадууд угаас мууг нь цээрлvvж, сайныг нь тэтгэсэн засаглалыг явуулж байсан. Тэрний хvчинд бид өнөөдөр сайн мууг ялгаж суухтайгаа байна. Энэ бол сайн vйлийг дэмжихийн тухайтад зvтгэсэн эцэг өвгөдөөс дамжин уламжлагдсан бидний амар амгалан байх ёсыг тогтоон өгсөн их ёс. 
Сайн мууг ялгахгvй амьдралд байдаг зvйл гэж мэдсээр байж өөрсдийгөө хорлох, хуурах хэрэггvй. Юм хэдий хэцvv ч бид багийг нь хуулж дотрыг нь гаргаж нягтлан vзэж байж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр “Долоо хэмжиж байж нэг огтол, мөн аливаа зvйлийг хэлэхдээ долоо бодож байж нэг удаа хэл” гэж байдаг.
 
 
-Хvмvvс сайн сайхан юугаарч дутахгvй амьдрахыг аз жаргал гэж боддог. Энэ тухай…
 
-Сайн сайхан юугаар ч дутахгvй, эд хөрөнгөтэй бол жаргалтай байдаг гэж бид ярьдаг. Эд хөрөнгөтэй байснаар хvн аз жаргалтай байдаггvйг хvн төрөлхтний амьдрал харуулсаар байдаг. Харин хураасны хэрээр хадгалах хамгаалах, арвижуулах гэх мэтчилэн өчнөөн олон зовлон нэмэгддэг. Тэгэхээр хvн гадны эд хөрөнгөнд дулдуйдаж жаргадаг гэдэг худлаа. Харин дотоод сэтгэлээсээ хамаарч, жаргах зовох нь шийдэгддэг гэдгийг ухаараарай. Хvн өөрийгөө оюун ухаанаа боловсруулан, хөгжvvлж, орчлон ертөнц болоод өөрийнхөө мөн чанарыг танин мэдэж зовлонгийн шалтгаанаа хаах аргад мэрийх хэрэгтэй. Тэгж байж бид зөв зvйтэй зам дээр зогсоно. 
Эцсийн эцэст эд хөрөнгө хийгээд аливаа эрх тушаал, нэр алдар болгон чинь угаас энэ бvгд дотоод сэтгэлд байдаг юм. Бидний буян гэгддэг бvх vйл чинь бид эдийн тэнгэрийг сэрээн бадраахын тухайтад хийж байгаа зан vйл юм. Харам гэдэг зvйлийг өглөгөөр ялан дийлж чадвал бидэнд эд хөрөнгө хуран цуглах vvд хаалга нээгдэнэ. Бид сайн юмаа муу сэтгэлээр хаачихаад байдаг. Аливаа нэгэн орж ирэх зvйлийг хаана гэдэг өөрт байгаагийн муу шинж. Муу сэтгэлээ дарвал хариуд нь бvх юм нээгдэж сайн зvйл ирнэ гэж итгэж болно. 
 
-Жирэмсэн эх шинэ төрөх хvvхдээ сайн хvн болгоё гэвэл хэдийд ямар зvйлийг анхаарвал зохилтой вэ?
 
-Эхийн умайд хvvхэд олсны дараа гэрийн эзэгтэй эх хvн бие шалтгаантай болсноос хойш хажуулдаж амраад байдаггvй. Далийж суухгvй, янз бvрээр хэлбийж зогсохгvй, нийлэмжгvй зvйлийг идэхгvй, огтолсон зvйл нь тэгш бус бол иддэггvй, тvшлэгтэй сандалд суудаггvй, нvдээр аливаа зохисгvй зvйлийг харахгvй байхыг хичээж, чихээр янз бvрийн хурьцангуй дуу сонсохгvй байх хэрэгтэй. Өглөө vдэшт уянгалаг сайхан шvлэглэл, дуулал сонсож, төв чигч дандаа сайхан зvйлийг хэлж, сонсож явах юм бол төрсөн хvvхэд нь төлөв төв, шударга, эрдэм нь хvнээс хэтэрхий болно гэсэн байдаг.
 
-Тэгвэл vр хvvхдээ бvр хэвлийдээ байхаас нь сурган хvмvvжvvлж болох нь ээ?
 
-Тийм. Vvнийг хэвлий доторх vр хvvхдийг сургамуй гэж хэлж байгаа юм. Хvvхдийг хэвлий дотор хvмvvжvvлж сургана гэдэг эх эцэг хvний vvрэгтэй шууд холбоотой. Жирэмсэн vедээ эх хvн янз бvрийн юм нэхэхийг цээрлэдэг. Учир нь гэдсэн дэх хvvхэд хvйндээ ороолдоно гэж vздэг. Мөн олс дээсэн дээр алхуулдаггvй. Бие давхар vед өмнvvр нь хөндлөн гулд гардаггvй гэх мэтчилэнгийн уламжлалт олон зvйл бий. Ирээдvйд залрах гэж буй тухайн хvнийг хэдий буянаар олдсон ч гэсэн хэвлийд байх vеэс нь зөв сургаж чадаагvй бол гарсан хойноо эргээд гэр бvлийг сайн сайхан явахад зовлон авчрах vр дагаврыг vvсгэдэг учраас анхлан хvvхдийг олдсон цагаас нь ариглахыг эрхэмлэх хэрэгтэй. 
 
-Хvмvvний амьдралд хамгийн эрхэм чухал нь юу вэ? 
 
-Эр эм хоёр болж нийлсэн нь хамгийн чухал юм. Эр нь эмийг гэр болгож эм нь эрийгээ дагаж, тогтсоноос бус эр нь эмээсээ илvv болсон ёс байхгvй. Эм нь эрээсээ дутуу болсон учир байхгvй юм. Энэ нь арга билэг хоёр найралдах юм бол сая тvмэн бодис хvмvvжихийн билэг бvрдэх, тэнгэр газар нийлвээс тvмэн бодис нэвтрэх хэмээсэн эртний ёс байна. “Гаднах ажлыг эр мэддэг, гарах орохыг эм нь мэднэ. Аян замыг аав нь мэддэг, ааль аашийг ээж нь мэддэг. Ардаг догшиныг аав нь мэднэ, авах гээхийг ээж нь мэднэ” гэсэн байдаг. 
Тэгэхээр vvн дээр vндэслээд эр эм хоёр бие биенээ хvндлэхийн сацуу оршихын гол vндэс нь нэгнийхээ дутууг нөгөө нь нөхөж байхаар гэр бvл зохилдсон байна шvv дээ. Чингис хаан хvртэл эр эм хоёрын ёсыг нарийн хэлж хадамд очих охиндоо хvртэл “Эм хvнд алтан төр, ариун нэр, авааль нөхөр гэж эрхэмлэж явбал зохих гурван зvйл бий. Алтан төрөө дээдэлбэл алдар нэр аяндаа ирнэ. Алдар нэр ирвэл авааль хань vл орхино” гэж хэлсэн байдаг. Иймээс эр эм хоёр бие биенээ нөхөж амьдрах тvшиг тулгуур болох, хамтран амьдрах ёсыг уламжлалт ном судруудаас нарийн сайн мэдээрэй. Айл гэр өнгөтэй, өөдтэй явахын гол эрхэмлэх зvйл бол бидний уламжлалд тогтсон гэр бvлийн амьдрал дахь зовлон гардаг зvйлийг нь хааж, эрдэм гаргаж, хөгжих талыг нь тэтгэн өгсөн зvйлийг эрхэм болгон гэр орондоо бvрдvvлвэл сайн сайхан болно. 

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ