АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

XIV Далай ламын айлдвараас..,

Хүний амьдралын зорилгын тухай
Бид бүхэн хар шар, баян ядуу тэр бүү хэл өөрийн аливаа ухамсарт бодол санаанд огтхон ч хамааралгүйгээр үргэлжид урган гарч ирдэг томоохон асуултын нэг нь "Хүний амьдралын зорилго юу вэ?" гэдэг билээ. Энэ талаар Далай лам айлдахдаа "Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэх нөхцөл шалтгаан мөн" гэдэгт би итгэдэг гэсэн байдаг.

Амар амгаланд хүрэх арга
Нэгэнт зорилго маань амар амгалан мөн учир янз бүрийн аргыг хэрэглэх нь зүй юм. Гэвч тэр бүхний сайн, муу үр дагаврыг нягтлан шинжих нь зүйтэйг сануулсан билээ. Энэ нь одоо хийгээд ирээдүйн ашиг сонирхолын зааг ялгааг ухаарах учиртайг анхааруулж байгаа бөгөөд ингэж чадваас ач холбодол нь маш их юм. Аливаа юмсыг нөхцөл байдлынх нь дагуу авч үзэх нь зүйтэй.
Амар амгаланг бид сэтгэл дотроо бүтээн бий болгох нь чухал гэдгийг тэрээр онцлон захисан байдаг. Тиймээс "Дотоод амар амгалангийн хамгийн дээд зэргийг асрах, нигүүлсэх сэтгэлийг дадуулан хөгжүүлснээс олж болно" гэж үздэгээ Далай лам бээр илэрхийлсэн юм. Асрах, нигүүлсэх сэтгэлийг бид бусдын төлөө үүсгэх нь зүйтэй. Энэ тухай тэрээр "Бусдад дотночлон энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид ая зөнгөөрөө л амар амгаланд орох бөгөөд түүгээрээ бидний айдас, зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна" хэмээсэн байна.
Өөрийн хүч чадалдаа найдах нь зөв

Хүн төрөлхтнийг энэ ертөнцийн дээд заяатан хэмээн би боддог хэмээн Далай лам нэгэнтээ айлдсан байдаг. Бидэнд байгалиас заяасан тэр чадамжийг хөгжүүлснээр өөрт болон бусдын төлөө сайн сайхныг бүтээж чадна. Гагцхүү хамгийн чухал нь өөртөө итгэх итгэл гэдгийг онцлон айлджээ.
Хүсэл нь сайн муу хоёр янз
Хүслээс эерэг болон сөрөг үр дагавар үүдэн гарна. Жишээ нь эерэг үр дагавар гарах хүсэл нь Бурханы шашны үзлээр хамаг амьтанд тус хүргэх, нөгөө нь хамаг амьтанд туслахын тулд бүрэн гэгээрэл олох явдал юм. Харин хүслийн сөрөг үр дагавар нь эд баялаг руу чиглэсэн сонирхол өдөөж, үргэлж хомхойрч, ямагт ихийг хүсдэг болгодог. Ингэснээр сайных нь үрд гэгээрэлд хүрдэг бол сөргийнх нь эрхээр хүсэл нь гүйцэлдэхгүй гачигдах, дутагдах зовлонд нэрвэгдсэн хөөрхийлөлтэй амьтан болдог хэмээжээ.
Өөрөө хичээвэл хүн өөрчлөгдөнө
Аливаа юмс гэнэт өөрчлөгдөх гэж үгүй. өөрт буй муу гэмээс хагацаж, өөрчлөгдөхийг хүссэн хүн ямар бодол санаа ашиг тустай байдгийг шинжлэн үзэх нь чухал гэж тэрээ р захисан байна. Хүний сэтгэл олон янзын өнгө төрхтэй бөгөөд тоо томшгүй санаа бодлыг агуулж явдаг. Түүнийг нөхөр ба хорт сэтгэл гэж хувааж болно. Ингэж чадах нь оюун сайтайн шинж бөгөөд нөхөр сэтгэлийн үнэ цэнийг санаж, дэлгэрүүлж байх нь чухал. Харин хорт сэтгэл хөдлөлийг таслан зогсоож бай. Хорт сэтгэл хөдлөл гэдгээр уур хилэнг авч үзсэн байна. Хоромхон зуурт зовлонг тарих, айдас түгшүүр бий болгох улмаар гай гамшиг дагуулах хүчтэй учир хорт хэмээн тодорхойлж байгаа ажээ. Уур хилэнг хорьж сэтгэлээ тайвшруулах арга бий. Энэ нь шалтгаант үйл явцыг таслан зогсоохын тулд эхний үе шатаас л тухайн байдлыг хянаж байх нь чухал.
Бусад хэмээн бодох нь өөрт халгаагүй
Өнөөгийн дэлхий дахины харилцаанд бодхи сэтгэлийн хандлага нь маш зохимжтой талаар Далай лам айлдсан. Дэлхийн улс гүрний харилцаа гэдэг угтаа хүн нэг бүрийн харилцаа юм. Энэ нь бусад хэмээх өөрөөс ангид барих аминч үзэл улам бүр хэрэггүй болсоор байгааг илэрхийлж байна. Хэрэв бусад хэмээх үзэлдээ баригдан тэдний сайн сайхныг умартваас өөрөө муу чигээрээ үлдэнэ. Аливаад бусдыг золиослон ашиглаваас адаг сүүлдээ алдаанд хүрнэ. Эргээд таны төлөө санаа тавих нөхөдгүй болох юм. Харин энэ бүхний эсрэг хэн нэгэн бээр нигүүлсэхүй ба бодхи сэтгэлтэй байх аваас найз нөхөдтэй болно. Үүнд хол газар явж, олон хүнтэй уулзсан гэх мэт шалтгаан ямар ч хамааралгүй юм. Танд золгүй явдал тохиолдвол танд гар сунгаж туслах хүн огтхон ч мундахгүй.
Үнэнч нөхөрлөл юунд үндэслэх вэ?
Мэдээж та хэн нэгэнтэй бусад гэсэн холд барих үзлээр ханддаггүй байх ёстой. Үнэнч нөхөрлөл мөнгө, албан тушаалд бус хүний сайхан чанар дээр үндэслэдэг ажээ. Эд баялаг дээр үндэслэсэн нөхөрлөл өнөөх зүйл нь үгүй болонгуут л эвдрэн одно. Цаг үргэлжид шавж, утсыг чинь улайсгадаг найзууд үгүй болно. Та үүнд гайхах хэрэггүй бөгөөд ийм хүмүүсээс аль болох нөхөрлөх, туслалцаа авах гэхээс зайлсхийж байх нь зүйтэй.
Жинхэнэ үнэнч нөхөрлөл бий болгохыг хүсвээс бусдын сайн сайхны төлөө санаа тавьдаг, тэдэнтэй ихээхэн илэн далангүй, үнэнч харилцаж чаддаг байхын төлөө суралцах ёстой. Хүний сайхан чанар гэдгийг тэрээр "ариун сэтгэлээр өдөөгдсөн өрөвдөхүй, санаа зовнихуй, үнэнч шударга зан, сахилга жаяг хийгээд оюун ухаан юм" хэмээн тодорхойлсон билээ. Сайхан чанараа хөгжүүлж чадах эсэх нь өөрийнхөө хүч боломжийг чадварлаг ашиглаж чадсан үгүйд харгалзана.
Гутрал хаанаас бий болдог вэ?
Аливаад зөв ажиглалт хийж чадаагүйгээс гутрал бий болно. Энэ нь түүний сэтгэл ханамжгүй, аливаад азгүй, амьдрах хүртэлх итгэл алдрах шалтгаан болдог. Дэрх шалтгаанууд нь бүхий л мэдэгдэхүүнтэй холбоотой. Мэдэгдэхүүн нь бодит юмсын салшгүй хэсэг бөгөөд гутралын эх үүсвэр эсвэл дайса нбус, харин ч нөхөд буюу аз жаргалын эх сурвалж болж өгдөг гэдгийг ухаарах ёстой. Бидэнд зөвхөн төвөг учруулдаг хүмүүс байдаг. Тэд үнэндээ байгаагүйсэн бол тэвчээр хатуужилд хэн биднийг сургах вэ? Шантидэва гэгээн бээр "Дайсан бидэнд зориудаар хорлол хүргэдэг. Хэрэв тийм бишсэн бол бид хандлагаа янз бүр болгож, түүнийг дайсан гэж онцлон үзэхгүй байхсан. Хорлол учруулснаар хатуужил тэвчээрт суралцах боломжийг бидэнд олгодог дайсан маань уул шугамдаа бидний эрхэм багш мөн" хэмээн айлдсан байдаг.
Нөгөө талаар та дандаа сул дорой байвал хүмүүс элэг бариж эхэлнэ. Үүнд та уурлаж хилэгнэхээсээ өмнө ухаан зарж, зайлшгүй авахаас аргагүй арга хэмжээг сонгосон ч уурлахгүйгээр үйлдвэл дээр ажээ. Уурласнаар бид дандаа алдаа гаргадаг. Бид уур хилэн, үзэн ядалтгүйгээр аргыг нь аятайхан олж чаддаг байх ёстой.
Нигүүлсэхүй юун дээр суурилдаг вэ?
Бурханы шашинтан бээр жинхэнэ нигүүлсэхүйг өөртэйгээ адил зовлонг гэтлэх эрхтэй байх хийгээд жаргал хүсэгч бусдыг талархан хүлээн зөвшөөрөхүй дээр суурилдаг гэж үздэг. Бусдын зүгээс өөрт хандсан бусдын хандлагаас хамааралгүйгээр тэдний сайн сайхны төлөө санаа тавих зарим чанарыг төлөвшүүлэх нь нигүүлсэхүйн суурь бөгөөд энэ нь жинхэнэ нигүүлсэхүйд хүргэх арга зам мөн.
Найз нөхөдөө гэсэн таны хайр, нигүүлсэхүй бол үнэн хэрэгтээ шуналын айхтар хүчтэй шалтгаан аж. Учир нь надад хэрэгтэй, миний найз нөхөд гэсэн явцуу хүрээний санаархал бөгөөд шууд утгаараа шунал юм. Нигүүлсэхүйг үүсгэхийн тулд эхлээд тэгш сацуут сэтгэлийг үүсгэх ёстой. Энэ нь өөрийгөө дотно хүмүүсээсээ хол болгон санах, дараа нь дайсныхаа талаарх атхаг санааг таягдан хаях, түүний улмаас хамаг амьтныг тэгшид үзэх учиртай. Энэ нь таны зүгээс хамаг амьтны тухайд жинхэнэ нигүүлсэхүйг дэлгэрүүлж чадах болой.
Хүмүүний нигүүлсэхүйг дэлгэрүүлэхэд тустай төрөл бүрийн зүйл бий. Тэдний нэг гэвэл нигүүлсэхүйн их хүч юм. Энэ нь бэрхшээлийг сөрөх, уян хатан чанар хийгээд тухайн бэрхшээлийг таатай нөхцөл болгон хувиргах таны чадвар билээ. Энэхүү чадвараа хөгжүүлж чадваас тухайн хүн жирийн нэгэн, тэр байтугай дайсан болж хувирлаа ч Та санаа тавьдагаараа тавина.
Оюун ухаанаа зөв хөгжүүл
Хүн адгуус амьтнаас оюун ухаанаараа ялгагдана. Оюун ухаан биднийг хөгжил дэвшил, улам улам тансаг руу дагуулж байдаг. Гэлээ ч хүн төрөлхтөн өнөөг хүртэл сэтгэл хөдлөлийн таагүй илрэл, муу гэмүүдтэйгээ хамт амьдарсаар л байна. Энэ нь оюун ухаан маань бидэнд зөрчил мөргөлдөөн зэрэг гэр бүл, нийгэм, улс хоорондын ч үл ойлголцолыг авч ирдэг гэсэн санаа юм. Далай лам, харамсалтай нь оюун ухаан нь заримдаа сэтгэл санааны маш хүнд байдлыг бий болгодог хэмээсэн нь баталгаа болж байна. Нөгөө талаасаа оюун ухаанаа хөгжүүлбэл хамаг саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг гэтлэн давах түлхүүр болдог. Тиймээс оюун ухаанаа бид зөв зохистой замаар хөгжүүлэх нь л чухал. Үүний тулд өөрийн мөн чанараа зөв танин мэдэх нь зүйтэй.
Хэрхэн уураа дарах вэ?
Уур омгоос үүддэг. омог нь хэрцгий догшин сэтгэлийн хөдлөлөөр хөллөж, уур хилэн болон дүрэлздэг. Үүнийг дарахын тулд уур нь буруу, нүгэлт зүйл гэдгийг ухаарах явдал юм. Уур бидэнд байх ёстой зүйл гэж зарим маань үзэж түүнийг гаргаж байх ёстой мэтээр ойлгодог. Ингэж ойлговол өнгөрсөн хугацаанд танд харуусал гомдол, жигшил дургүйцэл гээд уурлах тохиолдол олон гарсан. Тэр бүхэнд уураа гаргаад байсан болохоор одоо уур чинь дуусчихсан байж болох. Гэтэл эсрэгээрээ. Уураа хянан дарах гэдэг маш нарийн ажил. Гэхдээ алхам алхамаар аажуухан хичээвээс тэр дарагдана. Уужим талбиун ухаанаар уур хилэнгээ дараж чадваас нигүүлсэх сэтгэл бэхжин тогтож хүний сайн мөс чанар, эрдэм ухаан аривжна. үүний үр дүнд муу хүн ч сайн хүн болж өөрчлөгдөж чадна.
Алс хэтийг хар, өргөнөөр сэтгэ
Саад бэрхшээл тохиолдоход зөвхөн тэр л хэмжээнд нь сэтгээд байвал тоолшгүй олон мэт санагдах бий. Харин уужим талбиун ухаанаар хандвал ямар ч саад бэрхшээл тохиолдсон атхаг сэжгээс хагацаж чадна. Үүнд байнгын хичээл шамдал орох нь мэдээж. Жишээ нь та өвдлөө гэж бодъё. тийм үед та өвчнийхөө тухай хэдий чинээ их бодох тусам, таны сэжиг төдий чинээ улам нэмэгдэнэ. Тийм нөхцөлд та, үүнээс илүү дордвол хэрхэх, үүнээс хүнд өвчин туссан бол хэрхэх зэргээр бусад илүү муу талтай харьцуулан бодвол илүү тустай болно. Ийм замаар та үүнээс ч илүү дордож муу болохыг ухааран өөрийгөө тайвшруулж аварч чадна. Мөн ингэж өөрийнхөө бодит байдлыг таньж сурна. Ингэж бусад хүнд байдалтай харьцуулж ухаарч чадвал аяндаа таны сэжиг хорогдох болно.
Тиймээс аливаад алс хэтээ харсан, өргөн цар хүрээгээр асуудалд хандаж сураарай.
Бидэнд, тэдэнд гэдэг ойлголт хоцрогдоод байна
Хүч үл хэрэглэх гэдэг нь ярилцах гэсэн утга агуулна. Энэ нь хэл амаа олж өвөр хоорондоо холбоо харилцаатай байх гэсэн утга. Мөн буулт хийх замаар бусдын санаа бодлыг сонсох, бусдын эрхийг хүндэтгэх, хүлээцтэй хандах гэсэн утга. Өнөөдөр дэлхий улам жижиг болон хумигдсаар байна. Үүний дүнд "Бидэнд", "тэдэнд" гэдэг ойлголт бараг хоцрогдоод байна. Хэрвээ бидний ашиг сонирхол бусдынхаас тусдаа, ангид оршиж чадвал төгс ялагч эсвэл төгс ялагдагч гэж байх боломжтой. Гэвч зуун хувийн ялагч, ялагдагч гэж байдаггүй. Энэ бол амьдралын жам. Үнэн хэрэг дээрээ энэ л ганц зам. Улам бүр хумигдаж байгаа өнөө үед хэрэг дэрээ бид бүгд нэгэндээ шүтэн барилдаж, миний ашиг сонирхол гэдэг бусдын сонирхол лугаа харилцан холбоотой болсоор байна. Тиймээс тавь тавин хувиар хуваах юм уу, эсвэл жаран хувийг өөртөө, дөчин хувийг бусдын талд өгч болох юм. Ийм л харьцааг хадгалахгүй бол буулт хийнэ гэдэг бас боломжгүй зүйл.

Ж.Хатанбаатар: Бурхан багш аз жаргалтай амьдрах зам мөрийн тухай агуу их нээлтийг хийсэн

Випашяна бясалгал Монголд үүсч хөгжөөд 10 жил боллоо. Үүнтэй холбогдуулан Уламжлалт ангаах ухааны элэг судлалын килиник төвийн захирал Монгол Улсын хүний гавьяат эмч, Дхамма мангала бясалгалын төвийн тэргүүн Ж.Хатанбаатартай уулзаж ярилцлаа.
- 2500 жилийн түүхтэй энэ бясалгалын үүсэл хөгжлийн талаар уншигчдадаа ойлголт өгөх хэрэгтэй болов уу?

- Випашяна бясалгалын үүх түүх өнөөдөр дэлхий нийтийн сонирхлыг улам ихээр татсаар байгаа. Энэ бясалгалыг 25 зууны тэртээ манайхны ярьж дадсанаар Шагияа хааны хүү Сиддхарта Готама буюу Монголчуудын нэрлэдгээр Бурхан багш өөрийнхөө уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ нээн илрүүлсэн гэдэг. Үүний ачаар хүн төрөлхтөн өнөөдөр цаг мөч бүр амьдралын уруудаж өгсөж, зовж жаргаж байдаг бэрх нугачаанд сэтгэлийн зовлонгүй, жинхэнэ аз жаргалтай, эрч хүчтэй амьдрах амьдралын урлагт олон зууны туршид суралцаж ирсэн байна. Зарим хүн бясалгал гэхээр түүний цаана ямар нэгэн шашны үзэл суртал, ухуулга, дэг журам, элдэв ятгалаг оршиж байдаг гэж ойлгодог.

Тэгвэл энэхүү Бурхан багшийн нээсэн випашяна бясалгал шашны асуудлаас ангид байдаг. Тийм ч учраас өнөөдөр випашянагийн 112 төвөөр дэлхийн 100-аад оронд үйл ажиллагаа явуулснаар сая, сая хүн энэхүү гайхамшигтай арга техниктэй танилцаж, түүнийг эзэмшиж өөрсдийнхөө аз жаргалыг бүтээж байна. Випашяна бясалгал нь ямар нэгэн шашных байсан бол эдгээр шашин шүтлэг, зан заншил, мэдлэг боловсрол, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэх мэтчилэн олон асуудалд саад бэрхшээл учрах байсан.

Гэтэл үнэхээр аз жаргалтай амьдрах арга ухаанд суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэ үүд хаалга нээлттэй бөгөөд саад бэрхшээлгүй байна гэдгийг амьдрал харуулж байна. Харин С.Н.Гоенкажигийн судалж үзсэнээр Бурхны шашинтай гэгддэг орнуудын хувьд випашяна нь нэлээд гүн суурилагдсан байдаг бөгөөд олон янзын уламжлалаар дамжин ирсэн байна. Монголчуудын дунд ч “Лүнрэгүпэг”, “Бодь бясалгал” гэсэн нэрээр уламжлагдаж байсан баримт байна. Одоогоор Монголчууддаа бидний явуулж буй бясалгал нь Саяажи Убакины уламжлалаар Гоенкажигийн заасан випашянаг 10 дахь жилдээ явуулж байна. “Дхамма мангала” випашяна бясалгалын төв нь энэхүү 10 жилийн хугацаанд Элэг судлалын клиник төв, Богд-Уул сувилал, засан хүмүүжүүлэх газар, гоц авьяастай хүүхэд, эмзэг бүлгийн хүүхдүүд, их тэнгэр цогцолбор болон нийгэмдээ оюун ухааны хөгжлийн чиглэлээр ажилладаг олон арван төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “оюун ухааны хөгжлийн хөтөлбөр”-ийг 1997 оноос хойш амжилттай хэрэгжүүлж үр дүнтэй ажиллаж ирсэн.

- Випашяна бясалгал Монголд үүсэх болсон нөхцөл шалтгаан юу вэ?- Монголчууд бид асар эртний төрт ёс, соёлын гайхамшигт өв уламжлалтай ард түмний нэг. Сүүлийн 100-аад жил зан заншил, уламжлалт соёлоо судлах, уламжлах, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх үйл ажиллагаа нэлээд алдагдсан. Гэвч 1990-ээд оноос үүх түүх, шашин соёл, уламжлалт зан заншлаа дээдлэн хөгжүүлэх сайхан боломж нээгдсэнээр анхны уламжлалт анагаах ухааны бие даасан эмнэлгийг бий болгон хөгжүүлэх сайхан аз завшаан надад тохиосон юм.

Монголын уламжлалт анагаах ухаанд эрдэнэт хүний бие махбодийг бүхий л системээр нь судалж эмчлэх цогц бодлогыг гол болгон шүтэн барьж оношлох, эмчлэх, засах сэргээх онолын үүднээс таван цул, зургаан сав, бие сэтгэлийг хамтад нь эмчлэхгүйгээр өвчнийг бүрэн төгс эмчлэх боломж мөхөс болдог гэдэг. Иймээс эдгээрийг бүрэн хангахуйц иж бүрэн уламжлалт анагаах ухааны төвийг бий болгож хөгжүүлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн энэ зарчмын дагуу уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл бүхий цогц бүрэн төвийг байгуулсан. Энэ төв нь үүдэн эмнэлэгтээ 14 кабинетаар оношлох, шинжлэх, эмчлэх, засан сэргээх зориулалттай (оношлогооны, зүү, төөнүүр, алт мөнгөн түрэм, бариа засал, иог, шавар гэх мэт) үйлчилгээг уламжлалт анагаах ухаанаар оношилж эмчилж болох бүх чиглэлээр, хэвтэн эмчлүүлэх стационартаа зөвхөн элэгний өвчний чиглэлээр эмнэлэг үйлчилгээг явуулдаг бөгөөд судалгаа шинжилгээний хэсэг мөн уламжлалт жороор орчин үеийн эмийн үйлдвэрийн технологийн горимоор жилдээ 800 орчим нэр төрлийн эрдэс бодис, амьтан, ургамлын гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр 250 гаруй төрлийн эм танг үйлдвэрлэн эмчилдэг

Эдгээр нь бие махбодийн талаасаа шаардлагатай арга хэмжээг хангаж байгаа боловч оюун ухаан, сэтгэл оюуных нь хүрээнд иж бүрэн цогц болох талаар учир дутагдалтай байсан юм. Иймд бид монголчуудын аж амьдрал, ахуй соёл, уламжлалт зан заншил, шашин шүтлэгт харшлахгүй оюун санаагаа хөгжүүлж, бие сэтгэлийн хувьд аливаа өвчин, зовлон шаналалын уурхай нь оюун ухаанд бохирдол болон (сөрөг мэдээлэл хэлбэрээр) үүсэн бий болсныг арилгахын тулд уламжлалт болон орчин үеийн олон аргыг хэрэглэж байсны нэгэн гайхамшигтай арга нь випашяна бясалгал билээ. Энэ нь уламжлалт анагаах ухааны бие болон сэтгэлийн хүрээнд өвчнийг бүрэн төгс анагаан эдгэрүүлэх зорилгод нийцэж байдаг.

- Миний ойлгож байгаагаар Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн арга юм байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс бурхан багшийн сургаал номноос зовлонгийн тухай номлолыг их хүндээр хүлээж аваад байх шиг санагддаг юм. Та энэ тухай тайлбарлаж өгөхгүй юу?-
Хүмүүс юмс үзэгдлийг янз янзаар л ойлгодог л доо. Гэхдээ өөр өөрсдийнхөөрөө яаж ойлгож авах нь тухайн хүний тухайн сэдэвт хэрхэн хандаж байгаа, яаж ойлгож байгаагаас их юм шалтгаалдаг гэж би боддог юм. Энэ тухай тантай зарим зүйл дээр санал нийлж байна. Учир нь барууны зарим хэвлэлүүдэд нэлээд хэдэн жилийн өмнө Готамагийн сургаал номын тухай бичихдээ “гутрангуй үзлийн сургаал” хэмээн бичдэг байжээ.

Үнэндээ аливаа юмс үзэгдлийг бүх л бүтнээр нь, бүрэн цогцоор нь авч үзэхэд тодорхой болдог шүү дээ. Хэрэв аль нэгэн өнцгөөс нь юм уу хэсэгчилэн авч үзвэл ойлгоход бэрхтэй байдагтай энэ нь агаар нэгэн юм. Товчлон хэлбэл зовлонгийн тухай тайлбарласан “зовлонгийн хутагтын дөрвөн үнэн” нь зовлон, зовлонгийн учир шалтгаан, зовлонгоос гэтэлж болох хутагтын найман зам мөр, зовлонгоос гэтэлж болох арга замын үнэнийг тайлбарласан хийгээд өөрийн биеэр энэхүү замыг огоот туулж бодитой оносон туршлагаа хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээсэн байдаг.

Эдгээр зүйлсийг бүрэн бүтэн цогцоор нь барууныхан онолын хувьд судлан үзэж, дадлага туршлагаараа туршин мэдснээрээ одоо харин Готама авхай хүн төрөлхтөнд “зовлонгийн хутагтын дөрвөн үнэн”-ийг хутагт болсноороо олж нээн илрүүлэн зовлонтой амьдралаас зовлонгүй амьдрах, стресстэй байдлаас стрессгүй, аз жаргалгүйгээс алхам тутамдаа, цаг мөч бүр аз жаргалтай амьдрах зам мөрийн тухай агуу их “нээлт”-ийг хийж тэрхүү арга техникээ бидэнд өвлүүлэн үлдээсэн гайхамшигтай нэгэн гэж тодорхойлсон байна. Тэгэхээр энэхүү бидэнд уламжлуулсан гайхамшигт арга техник нь цаг мөч бүр биднийг зөв ажиллаж амьдрах амьдралын урлагт сургаж байдаг.

- Бид яах гэж бясалгал хийдэг юм бол оо?

- Энэ асуултын хувьд бясалгал хийж байгаа хүмүүс л илүү сайн ойлгоно л доо. Хүн болгоны өмнөөс би хариулж болохгүй шүү дээ. Эмнэлэг, сувиллын газар бясалгал хийж сурахаар ирж байгаа хүмүүсийн зорилго ихэнхдээ өөрт байгаа бие болоод сэтгэлийн зовлон, зовиур шаналгаанаасаа салахын тулд ирдэг байх аа гэж би ойлгодог.

Тэгэхдээ энэ асуудлыг ялимгүй өргөн хэмжээгээр ойлгох юм бол улам тодорхой болно. Учир нь хүн гэдэг бол бие сэтгэл хоёрын нийлэмж бөгөөд эрдэнэт хүний бие махбод цогцлон бүрдэхдээ бие сэтгэлийн бүтцээс нийлсэн таван цогцын нэгдэл юм. Тэгвэл бид хорвоогийн хэлээр бие сэтгэл хоёрын нийлэхийг хүний амьдралын үүсэл, төрөлт гэдэг. Бие сэтгэл хоёр салахыг хорвоогийн хэлээр энэ амьдралын төгсгөл буюу үхэл гэж нэрлэдэг. Тэгвэл бидний энэ амьдрал уруудаж өгсөж олон бартаат замыг туулахдаа бие болон сэтгэлийн хүрээнд тэдгээртэй нүүр тулан учирч зовлон жаргалыг амсаж байдаг нь тодорхой зүйл юм.

Энэ нь хүн төрөлхтөний үүсэн бий болсноос өнөөг хүртэлх тухай өгүүлж байгаа баримтад тулгуурлан үзвэл хүний амьдралын алдаа оноо, ололт, амжилт, баяр баясгалан, уйтгар гуниг, өвчин зовлон, амьдралд тохиолддог бүх л сөрөг болоод эерэг зүйлсийн тухай туршлага, мэдлэгийн чадамж, багтаамж нь сая гаруй жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл байна. Тэгвэл энэхүү сая гаруй жилийн чадамж дээр тулгуурласан хувь хүний оюун ухааны болон бие махбодийн чадвар, нөхцөл байдалтай холбоотой бүхий л зүйл амьдралын хугацаанд үргэлжилж байдаг. Тэгэхээр бидэнд эсийн мэдээллийн түвшинд байгаа тухайн өвчний сөрөг мэдээллийг эсийн түвшинд хоргүйжүүлэх тохиолдолд бид өвчин зовлонгоосоо салах, илаарших аливаа эерэг үйлдэл бүхэнд тустай байх болно. Иймийн тулд өвдөж зовж байгаа хэн нэгэн бясалгах нь аль ч үүднээсээ бодож үзсэн туйлын тустай байх нь дамжиггүй.

- Өөрийгөө нээх гэж юуг хэлээд байгаа юм бэ?

- Үүний тухай тайлбарлавал нилээд их ажил болноо. Гэхдээ би товчхон тайлбарлахыг оролдъё. Хүн гэдэг физик бие, бодит бие махбодийнхоо түвшинд зөвхөн бүгдийг ойлгож, бүгдийг шийддэг юм шиг өөрийгөө ч байнга өнгөцхөн ойлгож байдаг. Гэтэл бид долоон давхарлаг биеэс бүтсэн байдаг. Хамгийн гадна талд бидний ярьдагчлан эрчим хүчний бие буюу эфирийн бие энэ бол идэвхтэй хэлбэрт 3-5 метрт цацарч байдаг. Идэвхгүй хэлбэрт 17-23 метр хүртэл нөлөөлж байдаг юм.

Тэгээд бидний физик бодит бие, астрал орны бие, бодлын бие, үйлийн үрийн бие, сүнсэн бие, бодь гэгээрлийн биеэс тогтдог. Тэгвэл өөрийгөө таньж мэдсэнээр, бясалгал хийснээр хамгийн энгийнээр тайлбарлахад эдгээр долоон биеэ мэдрэх таних боломж олддог. Өөрийнхөө бие, сэтгэлийн өнгөц болоод нарийн түвшинд таньж мэдэрдэг.

Ингэснээрээ тэдгээрийг яаж ажилладаг, ямар хуультай байдаг гэх мэтчилэн өөрийнхөө дотоод ертөнцийг хамгийн энгийнээс нарийн түвшинд нээснээрээ гадаад ертөнцийг ч танин мэдэж тэдгээрт үйлчилдэг байгалийн жам ёсны үнэн хуулийг ойлгодог юм.

Нарийн түвшинд үүнийг ойлгохоос гадна хамгийн энгийнээр хүн амьдралдаа сайн сайхан амьдрах хүсэл зоригоо гүйцэлдүүлэхэд өчнөөн олон саад бэрхшээл байдаг. Тэгвэл тэдгээр саад бэрхшээлүүд эдгээр олон орон биеийн орон зайд өөр өөрийнхөө байр суурийг эзлэн тухай тухайн үүргээ гүйцэтгэж байдаг. Энгийн нэг жишээ аваад үзье. Хүн эвгүй таагүй зүүд зүүдлээд сэрэхдээ зүрх дэлссэн, гар хөл салгалсан, дотор муухайрсан, эсвэл сэтгэлд их тавгүй байдал үүссэн янз янзын байдалтай байх тохиолдол бий. Тэр хүн ертөнцийн орой дээр ч юмуу, хорвоо ертөнцийн хамгийн өндөр хамгийн сайхан уулын, оргилд гарчихсан тэрнээс өндөр юм байхгүй, түүнээс цэнгэг агааргүй, алсын хараатай газар гэж байдаг бол тэндээс бүхнийг харж болох ийм сайхан оргилд гарчихаад байж байтал гэнэт газар цөмөрч, газрын гаваар халуун лавд унаж байна гэж зүүдэлжээ гэж бодьё. Гэвч мэдээж хүн болгон зүүд бол зэрэглээ мэт хоосон. Муу зүүд зүүдэлвэл хамгийн сайн гэх мэтчилэн танд хэдий тайлбарлавч та өөрөө тийм гэж бодсон ч сэтгэлийн гүндээ айдас, хямралыг амсаж байж болох юм.

Тэгвэл оюун ухаан судлаачийн түвшинд шороо махбодь, хий махбодид шилжиж, хий махбодь гал махбодид шилжсэн үзэгдэл юмсын мэдээлэл болох тухай өөрийнхөө оюун ухааны түвшинд бодитой ойлгож тайлбарлаж мэдвээс бодлын орны хэлбэлзлийг тогтоон барьж амьдрах эрчим хүчийг хямруулахгүй үлдэх аз завшаан танд таарах болно. Хүн ердийн нөхцөлд бие махбод оюун санааны бүтцийн эхний дөрвөн орныг аль нэгэн шашны нэр дээр, ямар нэгэн зан үйл, арга засал, элдэв домоор засан үйлдэх нь онцын ялгаагүй бөгөөд боломжтой байдаг.

Харин бие махбодь оюун санааны түвшин дэх сүүлийн гурван орны үйл ажиллагаатай холбоотой гажуудлыг зөвхөн бясалгалаас өөр зүйлээр засаж залруулах боломж туйлын бага юм.

- Уламжлалт анагаах ухаанд оюун ухаан сэтгэлийг эмчлэх талаар юу гэж заасан байдаг вэ?-
Уламжлалт анагаах ухаанд дөрвөн зуун дөрвөн өвчин байна гэж үзээд түүний зуун нэг нь эм тангаар, зуун нэг нь хатуу зөөлөн, ширүүн, эмчилгээ заслаар, зуун нэг нь арга домоор, зуун нэг нь энэ гурав аль нь ч тус болохгүй гэсэн байдаг. Тэгвэл энд байгаа уламжлалт анагаахын бие болоод сэтгэлийг эмчлэх хүрээнд сэтгэлийг эмчлэхдээ арга дом, засал эцсийн дүндээ бясалгалаар эмчлэх ёстой гэсний дагуу л байгаа юм.


- Монголчууд бид үнэхээр оюун ухааны хүч чадалтай тэнгэрлиг ард түмэн юм. Хүн төрөлхтөний сор шим болсон гайхамшигтай энэ арга техник хэдэн зуун зуунаар уламжлагдан ирсэн боловч бид үүнийг мартсан. Шинэ юм гэдэг бол мартсан зүйлээ эргэн санахыг хэлнэ гэж хэлдэгтэй агаар нэгэн юм гэж бид ойлгож байна. Гэхдээ энэ арга техник эсийн түвшинд хүртэл сөрөг мэдээллийг (стресс) арилгаж оюун санааны тэнцвэртэй байдлыг хадгалж эрүүл саруул, хүч чадалтай оюун ухаанаар аливаа зүйлд хандаж зөв, цэвэр, ёс суртахуун, хариуцлагатай амьдрах урлагт хүнийг сургаж хөтөлдгөөрөө гайхамшигтай юм.

Мянга сонсохоор нэг үз гэж монголчуудын хэлдэгчлэн танд энэхүү арга техникийг суралцах аз завшаантай цаг мөч тохиовол бүү алдаарай гэж хүсэх байна. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

(Өдрийн Сонин
2007 оны 12 сарын 17 Д.Мөнгөндалай)

Бурхан багшийн товч cургаал

Бие сэтгэлээ бэлдэх хэрэгтэй.
Үvний тулд дараах гурван савны гэмээс ангижрахыг хичээгтvн:

1. Хємєрсєн сав- хичнээн ном сонсоод нэмэргvй, саванд юм тогтохгvй. Сонсогчийн оюун ухаан нь мэдлэг хvлээж авахад нээлттэй, чєлєєтэй бус гэсэн vг. єєрєєр хэлбэл сонсож буй номноосоо єєр ангид юм бодож суухыг хємєрсєн сав гэнэ.

2. Цоорхой сав-энэ нь нэг чихээр сонсоод нєгєє чихээр гарна гэсэн утгатай vг.

3. Буртагтай сав - хамгийн цэвэр бал хvртэл йм саванд бохирдоно. Буруу vзэл бодолтой ном сонссоноор ном vзээгvй хvнээс олоон дор байдаг. Оюун ухаанаа цэвэрлэж vзэл бодлоо тєлєвшvvлж ном сонсох хэрэгтэй. Муу сэтгэлтэй хvнд ном заавал гай болно гэдэг.

Гаднах эд баялгаас аз жаргал хамаарахгvй. Харин сэтгэл ухаанаа зєв хєгжvvлж боловсруулснаар та мєнхийн баттай аз жаргалын vндсийг олно. Энэ vндсийг цємийн зэвсэг ч устгаж чадахгvй.

НОМЫГ ЗЄВ СОНСОХ

1. Ном сонсохдоо єєрийгєє євчтєн адибодох. Энэ бол бие євдєх биш, оюун, ухамсар, сэтгэийн хувьд єєрийгєє євчтєн адил дох. Бурхны оюун ухаан бол жинхэнэ эрvvл мєн чанар юм. Хvн єєрийн сэтгэлээ авч vзвэл уур уцаар, атаа, мунхаг зэрэг нь оюун ухааныг бохирдуулан євчлvvлж элдэв зовлонгийн vндэс болж байгааг мэдэрч, vvнийгээ хvлээн зєвшєєрч ингэснээр оюун ухаан, ухамсарынхаа євчнєєс салах хvч тэнхээтэй болно.

2. Номыг эм, багшийгаа эмч адил бодож, номыг сонсож бvтээл хийснээр сэтгэлийг ариусгана.

3. Сэтгэлийг тань эмчлэх хамгийн сайн эмч бол бурхан юм шvv гэдгийг хvлээн зєвшєєрєх, бурхны сургаалийг vе шаттайгаар хийх нь чухал. Номыг зєв сонсож хvлээн авснаар танд тус болно. Єєрийгєє євчтєн гэдгээ хvлээн зєвшєєрч, эмээхvртэн, эмчийн хэлснийг ёсоор дагаарай. Бурхан бол таны сэтлийг эмчлэх хамгийн сайн эмч , тvvний хэлсэн vгийг дагаж судлаарай. Тvvний сургаалийг ойлгосноор бvтээл хийх хvсэл тєрнє. Бурхан бол бидний нэгэн адил эгэл хvн байж, уур уцаар тэргvvтэй нисванисын хороо євчилсєн байсан боловч бvтээл хийж гэгээрснээр єєрийн олсон эрдмээ шавь нартаа євлvvлэн бурхны сургаалийг номлосон болно. Энэ сургааль бид нарт дамжин ирсэн.

4. Бурхан болох хамгийн анхны vндэс бол багшийг шvтэх ёс болно. Багшийгаа хvндлэх ёсыг эзэмшээрэй.

5. Сонссон сургааль номоо бvтээл болгож, амьтны тусын тулд мьдралдаа хэрэгжvvлээрэй.

6. Номыг соносж, мэж, хэрэгжvvлснээр бурхны сургаалийг мєнх байгаасай гэсэн бодол Танд тєрнє.


БУРХНЫ СУРГААЛИЙН НИЙТЛЭГ ОРШИЛ

Бурхан багш єєрийн сургаалийг хоёр тєрлийн язгуурын хvмvшvст айлдсан юм: зєвхєн єєрсдийн тусын тулд зовлонгоос ангижирч чєлєєлєгдєх бодолтой нэг язгуур хvмvvст /бага тєрєлхтєн/, мєн зургаан зйvл хамаг амьтны тусын тулд, тэдгээрийг зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижруулах єргєн цар хvрээтэй ухамсартай нєгєє язгуурын хvшмvvст /их тєрєлхтєн/ сургаалиа айлдсан. Их хєлгєнд судар, тарнийн ёс багтана. Судрын ёсоор гэгээрэх нь удаан боловч тарнийн ёсонд ороход заавал сэтгэлэ боловсруулах судрын ёсыг дамжина.

Судрын ёсоор гурван гол зачмыг баримтлана.

1. Сахил санаар хvртэх,
2. Боди сэтгэлийг vvсгэх,
3. Хоосон чнарыг олох
Эдгээрийг бурхны сургаалийн ГУРВАН ЭРДЭНЭ ч гэдэг.

СЭТГЭЛИЙН МЄН ЧАНАР

СЭТГЭЛИЙН МЄН ЧАНАР

Бурхны сургааль бол сэтгэлийн тухай сургууль тул сэтгэл гэдэг нь чухамдаа юу болохыг мэдэх нь чухал. Үvнд дасгалжуулагч, боловсрогдохуун хоёул сэтгэл байна. Сэтгэл нь єєрєє єєрийгєє боловсруулдаг юм. Иймд сэтгэл гэдгийг ойлгохгvйгээр бурхны сургаалийг ойлгох учиргvй юм.

Сэтгэлийн гурван гол тодорхойлолт байдаг:

1. Тунгалаг чанар

2. Танин мэдэх чадвар

3. Хэлбэргvй байдал

Үvнээс vзэхэд сэтгэл нь байгалийн мєн чанараараа тунгалаг, танин мэдэх чадвартай, хлбэр дvрсгvй ухагдахуун болно.

БИЛГҮҮНИЙ ХУРЦ БАЙХ ЧАНАР

Байгалийн ус мєн чанараараа цэвэр тунгалаг байдагтай адил сэтгэлийн мєн чанар тунгалаг байна. Ус болгон туалаг байхгvйтэй адил, хvн бvрийн сэтгэл тунгалаг бус байна. Танин мэдэх чадвар бол уураг тархины нж чанар биш. Танин мэдэх эд эсvvд уураг тархинд байхгvй тул уураг тархи танин мэдэх чадваргvй болно Сэтгэл бол єнгє, хэлбэр, дvрсгvй тул таван мэдрэхvйгээр тvvнийг мэдрэх аргагvй.
Сэтгэл биед хаана орших вэ?
Зvрхэнд оршдог гэвэл нэг талаас зєв. Бурхны сургаалиар бол сэтгэлийг анхдагч, хоёрдогч гэж хуваан vздэг. Анхдагч сэтгэл нь зургаан тєрєлд хуваагддагийн зургаа дахь нь сэтгэлийн цєм юм. Сэтгэлийн цємийг бvдvvн, нарийн, маш нарийн гэж хуваан vздэг. Хамгийн нарийн сэтгэлийн цєм нь зvрхний эвдэршгvй хvрдэнд оршдог. Маш нарийн сэтгэлээс бvдvvн сэтгэл vvсч, дахин нарийн сэтгэлд шилждэг. Нэг єдрийн турш бvдvvн, нарийн сэтгэл бие биендээ ээлж дараатай шилжиж байдаг. Бид алс хол буй юмыг судлахад цаг их зарцуулдаг боловч, єєрийн дотор буйгаа сайн мэддэггvй шvv дээ. Жишээ нь: зvvд гэж юу вэ? Бvдvvн сэтгэл хаагдаж нарийн сэтгэлд шингэх vед хvн унтдаг. Уураг тархины эр, эм судлын эрчим хvч (энерги) тєв судалд орсноор бодол бага бага болсоор нойр хvрнэ. Энэ эрчим хvч бодлыг тєрvvлдэг. Сэтгэл улам идэвхгvй болж, сонсох мэдрэх эрхтнvvд хаагдсанаас сэтгэл тєв судалд шингэж орно. Бодол нарийн сэтгэлд уусах vедхvн зvvдэлдэг. Хамгийн нарийн сэтгэлийн байдалд хvн хамгийн гvнзгий нойрсдог. Нойрыг явцаар нь дєрєв ангилна. 1.Хамгийн гvн нойрын vед хvн зvvдэлдэггvй. Энэ vед сэтгэл маш нарийн мєн чанартай байна. 2.3. Нарийн сэтгэлийн vед хvн зvvдэлнэ. 4.Єглєє сэрэхэд бvх биеийг эзэмдэх бvдvvн сэтгэлд шилжиж орно. Шєнє гvн нойрсож байх vед сэтгэл тєв судалд хураагдсан байна.

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ