АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Хувь заяаныхаа тэмдгийг хэрхэн таних вэ

Бараг хүн бүр амьдралдаа нэг удаа ч болов санамсаргүй мөртлөө их, бага хэмжээний гэнэтийн өөрчлөлт дагуулсан зүйлтэй тулгардаг. Заримдаа шал дэмий гэж үл тоомсорлож байсан зүйлээс амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх сайхан үйл явдал ундрах юмуу гэнэт тулгарсан өчүүхэн саад, тотгороос болж зовлон бэрхшээлүүд ар араасаа “урсах” тохиолдол бишгүй. Хүний амьдрал, хувь заяаг гэнэт өөрчлөгч тэрхүү далдын хүчний нөлөөа мэдэрч, өөрийн болгон “чөдөрлөх” боломжтой болов уу?

Лапласын гутал

Францын нэрт математикч, одон орон судлаач Пьер-Симон Лаплас нэгэн удаа хачирхалтай зүйлийг өөрөөсөө анзаарч эхэлжээ. Өглөө босоход түүний гутал нь байсан байрнаасаа хөдөлсөн байх бүрийд тухайн өдөр гудамжны хулгайч халаасанд нь хүрэх юмуу ямар нэг таагүй зүйл заавал тохиолддог болохыг анзаарчээ. Анзааран, батлах бүртээ энэ нь санамсаргүй тохиолдол яавч биш гэдгийг тэрбээр ойлгох болж. Тэрбээр энэ тухайгаа ажлын хамтрагч нэгэн академичид ярьсан бөгөөд хамтдаа цуврал тандалт хийхээр
шийдвэрлэжээ. Гэтэл үнэхээр гутал байрнаасаа хөдлөөгүй өдөр ямар ч муу зүйл тохиолдсонгүй гэнэ. Тэд ямар нэг муу зүйлд өртөхийн тулд хүн ихтэй газраар дэмий сэлгүүцэн, бараг л халаасны хулгайчдыг тосч ажиллаж. Гэтэл гутал байрнаасаа хөдөлсөн өдөр хоёр ч удаа таагүй хүмүүстэй тулгаран, асуудалд орооцолдсон байна.
Иймэрхүү түүх магадгүй танд ч танил санагдаж болох. Учир нь хүн төрөлхийн зөн совин мэдрэмжтэй амьтан. Тиймдээ ч өөртөө тохиолдох ямар нэг зүйлийг ерөнхийд нь мэдэрч байдаг буюу ямар нэг өөрт танил болсон тэмдэг, дохиогоор ямар нэг зүйл тохиолдох нь гарцаагүй гэж итгэдэг хүн цөөнгүй байдаг. Иймэрхүү
жишээнүүдээс танд сонирхуулья.

Алдартай далайн дээрэмчин Флинт гаансаа асаах гэж хоёр удаа оролдоод асахгүй бол далайд гарахаа шууд больдог байсан гэдэг. Харин Камберландын гүн, адмирал Уильям Август гудамжинд сүйх тэрэгтэйгээ явж байхдаа яндан хөөлөгч харах юмуу тааралдах л юм бол шууд гэрийн зүг эргэх дохио хөтөчдөө өгдөг байж. Ийм зүйлтэй тулгарсны дараа догшин шуурга гэнэт дэгддэг гэдэгт тэр бат итгэдэг байсан аж. Мөн Их Британийн өөр нэгэн адмирал, далайчин Бөнбоу улаан шаргал үстэй юмуу толбот мууртай тааралдвал далайн сүйрлийг зөгнөж байна гэдэгт итгэн, ажлаа зохицуулдаг байсан гэнэ.

-”Ямар нэг дохио, тэмдэг өгч байгаа мэт иймэрхүү зүйл үнэн хэрэгтээ байхгүй. Мэдээж хүн бүр өөрийнхөөрөө бүхнийг хүлээн авна. Тухайлбал, танд дохио болдог тэр зүйлтэйгээ тулгарлаа, харлаа гэсэн хэдий ч явах ёстой зүйлдээ явна. Явах зууртаа ямар нэг таагүй зүйлтэй тулгарна гэсэн бодолтой, өөртөө ийм зүйлийг уриалан дуудсан байдалтай байна, Үнэхээр та бүдэрч унах ч юмуу таагүй байдалд орно. Нэг, хоөр, гурван ч удаа та яг ийм нөхцөлд өөрөө мэдсээр байж орж болно. Гэвч үүнийг хувь заяатай эндүүрч болохгүй. Харин далдын дээд хүчин юмуу хамгаалагч сахиусан тэнгэр бидний оюун санаагаар дамжин илүү болгоомжтой байхыг анхааруулж буй явдал юм. Өчүүхэн төдий шинж тэмдгүүд нь ямар нэг өр, санамсаргүй явдлуудаас дахин дахин давтагддагаараа ялгардаг. Энэ нь яг л “ингэж хийх хэрэггүй гэдгийг сануулаад байхад” гэсэн аятай давтагддаг. Хэрвээ хүн тухайн нөхцөлийг үл ойшоон өмнө тохиолдсон таагүй зүйлтэйгээ дахин тулгарвал л үнэхээр санамсаргүй хэрэг биш байна гэж бодож эхэлдэг. Энэ үед л хүн ” би яагаад өмнө нь анзаарсангүй вэ?” амаа барьдаг.

Материалистүүд өчүүхэн тэмдгүүдийг ердөө л амьдралын туршлагын үр дагавар гэж үздэг. Харин зарим эрдэмтэн иймэрхүү зөн совин, шинжтэмдгүүд нь ойрын ирээдүйд болох үйл явдлыг зөгнөн, хүмүүсийг таагүй зүйлтэй тулгарахаас нь сэргийлдэг гэж үздэг. Гэхдээ аз жаргалтай, амжилттай амьдрахын тулд бид эдгээр эерэг тэмдгүүдийг ойлгон хулээн авч, аливаа зүйлд хянамгай хандаж чаддаг байх хэрэгтэй гэдэгт
мэргэжилтнүүд санал нэгддэг. Далдын хүчний дохиог хүн бүр төдийлөн анзаараад болзошгүй үйл явдалд бэлтгэлтэй байж чадахгүй л дээ. Заримдаа бүр илт тодорхой тэмдэг мэдрэгддэг нь үнэн. Тухайлбал, нэг их үнэтэй биш ч ямар нэг чухал зүйл санамсаргүй байдлаар гээгддэг. Алга болсон зүйл удалгүй олдож болно. Олдохгүй ч байж болох. Гэвч хүн тухайн үөд алга болсон зүйлд их, багаар санааширснаа олдсон тохиолдолд удалгүй мартан тайвширдаг. Гэтэл энэ нь тухайм хүнд анхааралтай байхыг шаардсан дохио байж болох юм. Бага гээлтийн дараа том гээлт хүлээж буйг тэр хүн төдийлөн анзааралгүй өнгөрч болно” гэж сэтгэл . зүйч, эмч Олөг Никитин тайлбарласан байна.

Мэргэжилтнүүд дохио тэмдгийн мөн чанарын тухайд хэдэн зууны турш тайлбар хийн, тодорхойлсоор ирсэн. Тэдгээрийг янз бүрээр ангилан, тодохойлох оролдлогуудыг ч олон хийсэн. Тэр ч атугай Францын судлаач Роберт Д’Обюиссон “Жижиг дохионуудын онол” нэртэй шинжлэх ухааны бүтээл хэвлүүлж байсан. Элдэв дохио, тэмдэглэгээг өдөр тутмын амьдралдаа хайн, хүлээх нь тийм таатай зүйл бус хэдий ч энэ нь шал дэмий худал зүйл гээд баталчих нэгэн хараахан алга. Тиймээс тэднийг бодит жишээн дээр ойлгохыг хичээн дараа нь янз бүрийн дүгнэлт хийсэн нь дээр болов уу.

Дохио, тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

Харамсалтай, гомдмоор дохионууд

Сэтгэл судлалын олон улсын хүрээлэнгийн захирал Дениз Ленн эл учир битүүлэг үйл явдлыг тайлах гэж эртнээс эрмэлзэж буй аж. Түүний ярьснаар, хэрэгтэй бус газраа санамсаргүй байдлаар бий болсон ямар ч зүйл дохио өгч буйн илрэл гэнэ. Тэрбээр эл үзлээ бататгах нэгэн жишээг дурдсан байна.

Австралийн Аделаида хотын нэгэн худалдаачин Бомбей хот руу явах ёстой байснаа жижигхэн
шалтгаануудын улмаас бяцхан хөлөг онгоцноосоо гурван удаа хоцорчээ. Эхний удаад сэрүүлэг нь дуугаралгүй түүнийг хоцроосон аж. Хоёр дахь удаа хайртай нохой нь хүнд өвчлөн, амьтны эмчийг хүлээсээр онгоцноосоо хоцорчээ. Гурав дахь удаа гадаад паспортоо эрээд олсонгүй. Гэтэл удалгүй эхний онгоц Малайзын дээрэмчдэд тонуулсан, хоёр дахь нь сураггүй алга болсон, гурав дахь нь гэнэтийн түймэрт автан зорчигчдын тал орчим нь хорвоог орхисон тухай таагүй мэдээллүүд сонсогдсон байна.

Зөвлөгөө. Гэнэтийн, бухимдал төрүүлэхүйц иймэрхүү саад бэрхшээлээс дүгнэлт хийхэд: Болзошгүй үйл явдлын давтамжийг цаг тухайд нь анхаарах. Ингэснээр өөрийгөө илүү аюулгүй байлгаж болно.

Үл таних хүмүүсийн яриа

Хаана ч хэзээ ч тантай зам нийлж эсвэл зөрөн өнгөрч буй үл таних хүмүүс заримдаа ер бусын байдлаар зөвхөн танд зориулсан илгээмжийг агуулж явдаг. Тухайлбал, автобусны буудал дээр танихгүй хүнтэй үг солих юмуу асуусан зүйлд нь хариулахад танд хэрэгтэй мэдээлэл ч ирж болно.

Жишээлбэл, П.Николай нас барсан эцэг, эхийнхээ байшинг худалдах зорилготой Москва-Псковын галт тэргэнд суужээ. Түүний купенд дэндүү ихийг яригч нэг эр байж гэнэ. Тэрбээр Николайг уруу татахын тулд төрөл бүрийн сэдвээр ярьж үзэж. Түүний олон үгнээс залхсан Николай сүүлдээ унтаж буй дүр эсгэн хэвтжээ. Гэтэл тэр нөгөө зорчигчид үргэлжлүүлэн элдвийг ярьж эхэлжээ. Гэтэл элдвийг эргэцүүлэн хэвтэж байсан Николайн чихэнд үл таних чалчигчийн “Газраа хайрла, газартаа тусал. Эргээд газар та бүхэнд заавал тусална” гэж давтах өгүүлбэр байн байн сонсдоод байж. Түүнээс гадна их яригчийн сангийн аж ахуйд ажиллан, амьдарч байсан тухай яриа нь Николайн тосгонд өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжийг сэргээн нэг л сайхан мэдрэмж, хүслэн төрүүлжээ. Залуу энэ агшинд байшингаа зарахаа болин, нийслэлээс тосгокд шилжин ирж амьдрахаар хатуу шийдсэн байна. Тэрбээр эл шийдвэрээ хэрэгжүүлсэн бөгөөд ямар азаар тийм хүнтэй таарч, түүний яриаг сонссон юм бол доо гэж баярлаж явдаг гэсэн.

Зөвлөгөө. Танд хандсан, зам нийлсэн танихгүй хүнд анхаарал хандуулан ямар илгээмж агуулж явааг нь олж мэдэхийг хичээ. Танихгүй бүхнээс зугтах шаардлага байхгүй.

Баярт мэдрэмж


Хэрвээ Та ямар нэг зүйлийг хийхдээ өөртөө иттэлтэй, урам зоригтой, баяр жаргалтай байвал энэ нь зөв замаар явж байна гэсэн хувь заяаны тэмдэг гэнэ. Баяр мэдрэмж нь сайн, сайхан зүйл болохын чухал дохио аж. Хэрвээ танд нэг л таагүй мэдрэмж төрөөд байвал шийдвэрлэж буй асуудал тань буруу гэнэ.

Жишээ нь Д.Анна далайн аялалд гарахыг мөрөөддөг байж. Тэрбээр ийм аялалд явна гэсэн зорилго тавин хоёр жил гаруйн турш мөнгөө хуримтлуулсан байна. Гэхдээ яг аяллын тасалбар худалдан авах мөчид гэнэт түр азнамаар мэт сэтгэгдэл төрөөд байж. Өөрийгөө ч ойлгохооргүй ийм байдалд орсон бүсгүй дараагийн аяллын тасалбарыг худалдаж авснаар тайвширч, нэг л санаа амарсан байна. Гайхалтай нь бүсгүй төлөвлөснийхөө дараагийн багтай аялалд гарсан эхний өдрөө хөлгийн тавцан дээр санамсаргүй байдлаар нэгэн сайхан залуутай танилцаж, улмаар дурлан, түүнтэйгээ гэрлэн аз жаргалтай амьдарч буй аж.

Зөвлөгөө. Ямар нэг шийдвэр гаргахынхаа өмнө сэтгэл зүрхээ сайтар сонс. Хэрвээ та өөртөө итгэлгүй, яагаад ч юм нэг л сэтгэл дундуур, түгшүүртэй байгаа бол татгалзан хойшлуулах, бүр болих боломж бий шүү дээ.

Хэвлэлийн үг

Хэвлэгдсэн үгсээс дохио олж болно. Нүдэнд тань харагдаж, сэтгэлд тань эргэлдсээр байгаа үгсийн тухай эргэцүүлэн бод. Сонин, сэтгүүлээс уншсан юмуу зурагтаар харсан зүйлс дотор зөвхөн танд зориулагдсан илгээмж явж л байдаг. Заримдаа хүн гэнэт зурагтаа асаан эсвэл энд тэндээс сонины уранхай дээрээс амьдралаа бүрэн өөрчилж болох хэрэгцээт мэдээллийг олж авдаг шүү дээ. Энэ бол санамсаргүй хэрэг бус. Танд зориулан илгээсэн илгээмж, мэдрэмж яах аргагүй мөн. Эс тэгвээс тэр олон сувгаас санамсаргүй байдлаар асаасан нь зөвхөн танд хэрэгтэй байсан гэдэг нэг л жирийн бус. Зөвхөн танд зориулагдах тэдгээр үгс таны толгойд байнга эргэлдэх юмуу гэнэт санамсаргүйгээр оюун санаанд тань харван бууж болох юм.
Жишээ нь Р.Катерина өндөр цалинтай ажилд орохыг хүсдэг байж. Гэвч ийм алхам хийхээс эмээн хуучин ажилдаа явж, өдөр хоног өнгөрүүлсээр байв. Нэг удаа тэрбээр ажилдаа явж байтал замд нь байдаг том дэлгүүр нээлттэй байх төдийгүй “Нээлттэй” гэсэн бичгээ өлгөсөн байж. Өмнө нь энэ цагаар дэлгүүр байнга хаалттай байдаг аж. Үүнийг анзаарсан бүсгүйд “Нээлттэй” гэдэг үг зөвхөн түүнд л зориулагдсан мэт санагджээ. Энэ үгийг бүсгүй бодон явсаар тэр өдрөө даргадаа хандан цалингаа нэмүүлэх хүсэлт гарган нааштай хариу сонсчээ. Түүнээс гадна. дарга нь ийм хүсэлт урьд өдөр нь ч юмуу гаргасан бол хүлээж авахгүй байсан гэдгээ онцлон түүнд хэлсэн байна.

Ц.Мөнхжаргал

Г.Лхагваа: Энергийн хуулийг мэдвэл өөрийгөө төгс удирдан хөгжүүлж болно

Техникийн шинжлэх ухаа­ны доктор, профес­сор Г.Лхагваатай ярилц­лаа. Түүний нээсэн "Дүү­риймаагийн хууль" бидний үнэн хэмээн итгэж явсан амьдралын талаар цоо шинэ ойлголтыг өгөх бол­но. Магадгүй та эргэл­зэн тээнэгэлзэж ч болох юм. Гэхдээ, маш сонир­холтой байх болно, ойр­тоод суугаарай.

-Таны гаргасан "Дүү­рий­­маагийн онол"-ын та­лаар ярилцлагаа эхэлье. Энэ талаар та манай ун­шигчдад тайлбарлаач?
-Бид үндсэндээ хүнс суд­лалын чиглэлээр нэлээд зүй­лийг хийж байна. Хүнс су­дална гэдэг бол хүнтэйгээ зайлшгүй холбогдож байдаг. Мөн анагаах ухаан, биологи зэрэг олон салбар шинжлэх ухааны нийлбэр дээр холбож энэ ажлыг хийх хэрэгтэй болж байна. Ингэж судалж байх явцдаа бид дэлхийн хүн төрөлхтөнд үйлчилж байгаа хоолзүйн онолууд нь буруу болохыг тогтоогоод байна. Хоолзүйн онол яагаад бу­руудав гэхээр хүний өөрийнх нь мөн чанарыг харгалзаж үзээгүйд байдаг. Хүн гэдэг чинь өөрөө том энергийн биет, биологийн маш нарийн ав­томат систем. Хүний онцлог асуудлуудыг маш бага су­далсан. Тэгээд хүний зар­цуулсан энергийг 100 хувь хоолоор нөхнө гэсэн онол гаргачихаад энэ хүрээндээ л зогсчихоод байна. Энэ бол хүн төрөлхтнийг доройтуулсан хамгийн адгийн онол. Үүнийг ганц бид нар хэлээд байгаа юм биш, дэлхийн олон эр­дэмтэн санал нийлнэ. Энэ онол ямар нөхцөлд өөрч­лөгдөж зөв онол болох вэ гэхээр хүний өөрийнх нь боломж, энергийн чадавхийг хичнээн хувьд нь ашиглаж чадах вэ, түүнээс үлдсэн хэсгийг нь хоолоор нөхнө гэвэл бодитой болох юм. Хүний зарцуулсан энергийг 100 хувь хоолоор нөхөх юм бол хүний энергийн болон био­логийн чадавхийг 100 хувь дарангуйлж байна гэсэн үг. Хоол буюу гадны энергиэр хүний өөрийнх нь энергийг дарангуйлж байна гэсэн үг.

-Яг өөрийнхөө энер­гийг хөгжүүлээд амьдарч байсан хүмүүс ер нь байдаг уу?
-Эртний монголчууд маш зөв амьдарч байжээ. Өөрийн­хөө энергийг хамгийн түрүүнд тавьж байсан байна. Энергиэ хөгжүүлж, цэвэр ариун байл­гаж чаддаг байж. Эртний мон­голчуудын шинжлэх ухаанд оруулсан том хувь нэмэр юу гэхээр "Ухамсар бол амтанд уусч үгүй болдог юм байна" гэсэн том онолыг олж хөг­жүүлсэн явдал юм. Амт гэдэг нь хоол. Ухамсраа л алдах юм бол араатан болно. Ухамсрыг авч үлдэхийн тулд хоолноос тат­галз. Ингээд л түрүү үеийн­­хэн маань амттанаас татгалзсан байгаа юм. Өвлийн улирлын хоол гэхэд өглөө нэг, хоёр аяга унд ууж, өдөржин хоосон яваад орой ганцхан аяга махан хоол иддэг байж.

-Ингэж ухамсраа хад­галж үлдсэн хүмүүс юунд хүрсэн юм бэ?
-Ганц аяга хоолоо сонгино сар­мисаар ч амтлахгүй, хоол­­ны шунал тачаалаа дарж чадсан. Үүнийхээ хүчинд өчүүхэн бага хоолоор нөх­цөлдсөн айхтар тэсвэр тэв­чээрийг эсийнхээ түвшинд бий болгож чаджээ. Нэг хоёр хоног юу ч идэхгүй, унтахгүй явж чаддаг. Тэр үеийн бөх­чүү­дийн домгийг та нар мэдэж байгаа. Өөрийнхөө биологийн цэвэр энергийг ашиглаж байх юм бол хүн эрүүл, хүчтэй, тамир тэнхээ­тэй, тэсвэр тэв­чээртэй байд­гийг үзүүлсэн цорын ганц ард түмэн бол монголчууд юм. Гэтэл одоо­гийн бөхчүүдийг хар. Наад­мын бэлтгэлд гарч байна гээд бараг сууриар нь хонь хаших нь холгүй байна. Ингэж идэж ууж байгаа улсад хүч тамир байхгүй. Тэсвэр тэвчээр ч байхгүй. Жаахан ноцолдоод л амьсгаадаад сүйд болж байх. Энэ бол 100 чавганц уралда­хад нэг нь түрүүлдэг л зарчим шүү дээ. Би олимпын эрх авсан шиг­шээ багийн тамир­чидтай уул­захдаа "Та нар амжилт гаргах боломжгүй ээ. Та нар медаль авчирч ча­дах­гүй. Яагаад гэхээр та нарын шинжлэх ухаан чинь буруу байна. Тэсвэр тэвчээр чинь евро­пын­хонд хүрэхгүй байна. Хүч тамир чинь болоогүй байна. Муу юм зөгнөж байгаа юм биш, та нарын бүх юм чинь буруу учраас амжилтад хү­рэхгүй" гэж хэлсэн. Дасгал­жуу­лагч нар нь ч байсан. Бидний гаргасан хоолзүйн онол бол монголчуудын олон зууны амьдралын туршла­гаар нотлогдсон, лаборатори сайтай учраас зөв юм. Гай­хамшигтай эрүүл, тэсвэр тэвчээр, хүч чадалтай байх онол.

-Тэгээд яах вэ?
-Үүний цаана ямар асуу­дал байх вэ гэхээр хүн энер­гийнхээ түвшнээр л хооллох ёстой. Ийм шинэ онолыг бид дэвшүүлж байгаа юм. Энер­гийнхээ дотоод хуримтлал, зар­­­цуулалтын түвшнээр хоол­­­лоно. Түүнээс биш би амтай гээд олдсон бүхнээ ходоод уруугаа чихээд байж болохгүй. Энэ онолоор бол зарим хүнд огт хоол ундны хэрэгцээ байхгүй юм. Ерөө­сөө энергийн онол, түүнийг биологийн систем дээр хэр­хэн хэрэглэхийг олсон гэж хэлж болно.

Бид нэлээд судалгаа хийж, бас их зүйлийг олж байгаа. Хүний онол гэхэд л одоогийнхоос нэлээд өөр байхаар ойлгогдож байгаа. Өнөөгийн онолоор хүн гэдэг тодорхойлолт нь эр, эм бэл­гийн эс нийлэхийг хэлнэ гэсэн хүүхэд ч хэлчихэж мэдэх зүйл байгаа. Хүний тухай, өвчний тухай, тэр бүү хэл хоолны тухай шинжлэх ухаа­ны энэ тодорхойлолтууд нь дэндүү үхээнц дорой, гаднаас нь хараад тоочсон төдий зүйл юм. Гэтэл дорно дахины уламж­­лалт шинжлэх ухаанд эр, эм бэлгийн эс, дээр нь таван махбодь, сүнс нийлж байж хүн болно гэж их айхтар томьёолсон байна.

-Сүнс үү?
-Сүнс гэдэг нь хүний цөм энергийг л хэлж байгаа юм. Сүнснээс айж эмээгээд байх асуудал байхгүй. ОХУ-ын Хромов гэдэг эрдэмтэн 13 сүнсийг барьж аваад шил­шүүлж суулгасан байдаг. Америкт сүнсний хэлбэр, хэмжээ, өнгийг нь тодор­хойлсон байгаа. Хөгжсөн ор­нуу­дад сүнс судлалын инс­титут ажилладаг. Тэд гагцхүү сүнснийхээ мөн чанарыг ойлгоогүйд л хэргийн учир байгаа юм. Түүнээс гадна бид хүн гэ­дэг автомат системийг өөрийг нь ажиллуулаад ямар ч эм тариа, зүү төөнүүр, бариа засал гээд илүү дутуу юм­гүй­гээр өөрийгөө бүрэн эрүүл­жүүлэх боломжтой юм байна гэдгийг олсон. Олон ч хүн үүний үр дүнг амссан. Хүний биеэс асар өндөр температур гаргаж авах үзэгдлийг бид нээж олсон. Ингэснээр хич­нээн жилээр эмчилдэг халд­варт өвчнийг хэдхэн хоногт эмчилчихнэ гэсэн үг. Өөрөө өөрийгөө илааршуулна гэсэн үг. Энэ бүх шинжлэх ухааны шинэ мэдлэгийг арав гаруй жилийн өмнө бурхан болсон ханийнхаа нэрээр нэрлэж, тэр хүний л төлөө чадан ядан судалж, хайж яваа ухаан­тайшуу юм.

-Тэгэхээр хүн хоол идэх шаардлагагүй гэсэн үг үү?
-Хүмүүнд хоол идэх шаард­лага угтаа бол байхгүй юм. Үүнийг анагаахын шинж­лэх ухааны гранд доктор, про­фессор Амбага багш тайл­сан байгаа. Энгийнээр тайл­бар­лахад, хоолноос уураг, өөх тос, нүүрс ус гэсэн үндсэн гурван шимт бодисыг олж авч, тэдгээрийг задлах, ан­гижруулах, исэлдүүлэх зэрэг үй түмэн үйл ажиллагаа бид­ний амны хөндийгээс эхлээд хэв­лийн хөндийд явагдаж байдаг. Эдгээрийг эцсийн бүтээг­дэхүүн болтол нь зад­лаад, түүнээсээ хүний бие дэх 70-100 триллион эсэд шаардагдах бодисыг ний­лэгжүүлж байдаг. Дээрх гур­ван тэжээлийн бо­дисыг эц­сийн бүтээгдэхүүн болтол нь задлаад, энэ хи­мийн энергийг биологийн энерги болгох про­цесс яваг­даж байгаа юм. Энэ бол учир тоймгүй их зар­дал­тай, их үрэлгэн, маш удаан, бас мах­бодийг учиргүй их туйлдуул­даг процесс юм. Уг нь хэдхэн электрон, протоныг сугалж авахын тулд л ийм нүсэр ажиллагааг зохиож олсон хэрэг юм байна. Тэр элект­рон, протоныг заавал хоол­ноос бус нарнаас, салхи­наас, чулуунаас, ер дуртай л юм­наасаа сугалаад авчих бо­лолцоотой. Сэтгэл санаа нь махбодийн генератор боло­хыг бид олоод байна. Энэ генератор энерги үйлдвэр­лэнэ. Зөв сэтгэлээс эерэг энерги төдийгүй электрон, протоныг авч болно. Ийм маягаар хоол, ундгүй амь­дардаг 60 орчим мянган хүн дэлхий дээр байдаг гэдэг. Тэр хүмүүс яагаад амьдраад байна гэхээр экектрон, про­тон гэдэг зүйлийг сэтгэлээ­сээ, бусад зүйлээс сугалж чаддаг авч биологийн хэрэг­цээгээ хангаж чаддаг хэрэг. Нэг чулуу олж аваад "Миний төрсөн газрын чулуу байгаа юм. Энэ л надад энерги өгдөг юм" гээд бодчих юм бол гүй­цээ. Бодол санаа махбодийн генератор болох тухай онол нь маш ач холбогдолтой нээлт юм. Бодол санаа бол хоол ундыг ч орлоно. Тэр генератор ажиллаж байхад бидний энерги дундрахгүй. Бодол санаа байгаа газарт эерэг, сөрөг, саармаг энерги байнга үйлдвэрлэгдэж байдаг. Сайн бодлоор сайн энерги, муу бодлоор муу энерги үйлд­­­­вэрлэнэ. Эцсийн дүнд энэ генераторыг хэрхэн ажил­­­луулснаас бүх зүйл ха­маарна. Зөвхөн идэх уух бус бүр хувь заяа маань хамаар­на.

-Хүн бүр шууд л идэж уухаа зогсоогоод, өөрийн­хөө бодол санаагаар удир­даад явж чадахгүй шүү дээ?
-Хүсвэл чадна. Дээрх хууль үйлчилнэ.

-Чадахгүй байх аа?
-Чадалгүй яах вэ. Гэхдээ одоог хүртэл мөрдөж байгаа онолоор бол чадахгүй. Тэр боломжгүй зүйл. Харин шинэ онол бий болчихоод байхад яагаад чадахгүй байх билээ.

-Жишээ нь, би хоол унд идэхгүй явъя гэж бодъё. Тэгвэл өөрийнхөө дотоод энергийг яаж удирдах вэ?
-Одоо бид бүхэл бүтэл өөрийгөө удирдах системийг олоод байна. Нэгдүгээрт, бодол санаа чинь генератор юм бол та генератороо зөв ажиллуулж гэмээнэ хувь заяагаа ч удирдаж чадна. Та­ны ажил ч бүтэмжтэй, амьд­рал ч сайхан, бүх зүйл чинь дардан замаар явна. Та бодол санаагаа хямраагаад, буруу ажиллуулаад л байх юм бол өөдтэй юм ерөөсөө болохгүй. Хамгийн эхний ээлжинд өвчин зовлон, гэмтэл согог гээд уруудаж доройтох юм чинь эхэлнэ. Таныг генератор бу­руу ажиллаж байгаа юм чинь аргагүй. Таны бодол санаа энерги үйлдвэрлэж буй гене­ратор. Энэ энергийг хэн нэгэн гаднаас өгч байгаа юм биш, та өөрөө үйлдвэрлэж байгаа юм. Гаднаас нөлөөлж байгаа зүйл нь энэ бүх мэдээлэл. Өөрийгөө удирдахын тулд нэгдүгээрт бодол санаагаа удирдах хэрэгтэй. Хоёдугаарт энэ бүх сөрөг мэдээлэл таныг бузарлаж байдгийг мэдэж авах хэрэгтэй гэсэн үг.

-Гаднаас авч байгаа мэ­дээлэл үү?
-Гаднаас авч байгаа мэ­дээлэл. Үүнд уншсан, сонс­сон дуулсан, үзсэн харсан, мэдсэн, сурсан, идсэн уусан, өмссөн зүүсэн бүх мэдээлэл орно. Эдгээрээс та муу муу­хайг нь түүж уншаад, үзэж хараад байвал өөрийгөө л хорлож байгаа хэрэг. Үүнийг л хүн бүр мэдчихвэл бүх зүйл аятайхан болно. Одоо бид ямар аймаар мэдээлэл дунд сууж байна вэ. Хүмүүсийг ийм байдалд оруулж байгаа хү­мүүс шиг дээдийн нүгэлтэн гэж байхгүй. Энэ нүглийн хариуг бид амсдаг юм шүү дээ.

-Яаж?
-Бидний тархины баг­таам­жийг хальс болгоод цувибал 9.5 сая км урт болно гэж эрдэм­тэд тооцоолсон байдаг. Энэ урт хальсан дээр бид өдөр тутам асар их мэдээлэл бичиж байдаг. Энэ бүх мэ­дээлэл хэзээ ч устаж алга болдоггүй.

-Монголчууд сайн са­нааны үзүүрт шар тос гэдэг. Зөв явбал зөөлөн зам­буу­лин гэж дуулдаг. Энэ фи­лософи юм биш үү?
-Яг тэр чинь байхгүй юу.

-Хүн дандаа сайн сайхан юм бодоод явбал сайн энер­­ги үйдвэрлэж байна гэж ойлгож болох уу?
-Нэгдүгээрт, сайн энерги үйлдвэрлэж байна. Хоёр­дугаарт та бичлэгээ маш сайн хийж байна гэсэн үг. 9.5 сая км урт бичлэг энергийн түв­шинд хийгдсэн учраас баларч сохордоггүйд хамаг учир, үүний дотор аз заяа, эсвэл гай гамшиг агуулагдаж байдаг. Энерги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн нэг­дүгээр хуулийн хоёрдугаар заалт үйлчилдэг учраас мөнх хадгалагдаж үлдэнэ гэсэн үг. Мөнх шүү! Сая, тэрбум жил хадгалагдана гэж боддоо. Хүн төрөлхтөнд нүүрлэсэн өнөөд­рийн аюул бол энергийн хуу­лийг умарт­сантай холбоотой юм. Энер­гийн хуультай хол­бог­доогүй уч­раас хүний, нийг­­мийн, эдийн засгийн өнөө­­­гийн бүх хууль, онол буруу юм. Тий­мээс дэлхий өнөөдөр аргаа барж байна. Ардчилал гэж хошуурцгаалаа нэг л бол­доггүй, коммунизм энэ тэр гэж явлаа бас л бол­сонгүй. Бо­лох­гүйг нь мэдээд байгаа хэрнээ болдог юм ерөөсөө олдохгүй өнөөг хүрч байна. Улам л доройтоод байдаг. Энергийн хуулийг мэдээгүй учраас цаашаа улам л доройтно. Монгол­чуу­дын энергийн томьёоллыг өөрөө сая зөв хэлчихлээ. "Сайн санааны үзүүрт тос, Санаа сайн бол заяа сайн. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных". Энэ бол бо­дол санаа эерэг байна, сайн мэдээллээр хангагдаж бай­гааг хэлж байна. Ганц бодол санаа бус бие, хэл, сэтгэлийн бүх үйл нь энергийн хуулийн хэрэгжилтийг тодорхойлно. Дээрхийн эсрэг дандаа муу юм бодоод, дандаа муу мэ­дээлэл аваад, ховлоод, хут­гаж үймүүлээд, элдвийн юм зохиож гүтгэж доромжлоод байвал тухайн үедээ өөртөө болж л байна. Харин энэ бүхэн таны тархины бичлэгт мөнх зоогдоно. Яагаад ч, хэзээ ч арилахгүй.

Энэ мэт сөрөг мэдээлэл, үйлдэл бүр нь тэр дороо таны биеийн 70-100 трилион эсийн удирдлагын программ бол­чих­дог. Таны эд эс дандаа ийм хар буруу зүйлийн удирд­лагатай болчихож байгаа хэ­рэг. Тэгээд таныг шууд за­маар хорлож байна гэсэн үг. Мөнхөд хорлох зүйл бол тархины чинь бичлэг. Санаа муутай, муу зүйл ярьж, хийж байгаа хүний ажил үйлс хэзээ ч бүтэхгүй. Өнөөдөр гайгүй байж магадгүй ч үеийн үедээ өөдлөхгүй. Яагаад гэхээр өөрийгөө гутаах, зүйл дуусгах зүйлээ өөрөө хийгээд тар­хиндаа хадгалчихсан байгаа хэрэг шүү дээ. Энэ бол Энер­ги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн нэгдүгээр хуульд хамаардаг учраас хэзээ ч өөрчлөгдөхгүй, алга болохгүй. Үүнийг ойлгоогүй учраас хүн төрөлхтөн буруу замаар будаа тээсэн хэрэг юм.

-Сүнсийг хүний биеийн цөм энерги гэлээ. Энерги устаж алга болохгүй бо­лохоор муу явдалтай хү­мүүсийн сүнс дараа дараа­гийн үедээ ч нөлөөлж, муу явна гэж ойлгож болох уу?
-Дараагийн үе гэдэг нь үр удмаас гадна Та өөрийгөө үнэн зөв ойлгож мэдэж байх хэрэгтэй. Энэ хуулийг мэд­дэггүй учраас хүн төрөлхтөн буруу программчлагдсан бай­гаа юм. Термодинамикийн нэгдүгээр хуулиудыг ойл­гоогүй, биологийн систем дээр яаж хэрэглэх учрыг нь мэ­дэлгүй, техникийн хууль гэж бодсоноос хүн төрөлхтөн буруудаж уруудаж байгаа юм. Энэ хуулийн заалт бидэн дээр бүрэн хэрэгжинэ. Одоо ч хэрэгжиж байгаа. Нас барс­ны дараа ч хэрэгжинэ.

-Нас барсны дараа ч гэсэн үү?
-Тийм ээ. Бид өнөөдөр нэг зүйлийг олоод байна л даа. Эцэг, эхээс өвлөж авч болох юмны хамгийн дээд хэмжээ нь 41 хувь болохыг ШУТИС-ийн профессор Х.Сүхбаатар гэр бүлийн математик загва­рыг тооцоод гаргасан. Тэгвэл үлдсэн 60-аад хувь нь юу байна вэ. Хүнийг 100 хувь гэвэл цаана үлдэх 60 хувь нь ухамсар юм уу энерги, сүнс гэдэг ойлголт юм. Энэ хувийг бид өнөөдөр ойролцоогоор хэлж чадах болсон нь маш том амжилт юм. Өнөөдрийг хүр­тэлх философи, анагаах ухаан, хүн судлал гээд нийг­мийн бүхий л шинжлэх ухаан ген, эс хоёр буюу хүний 30-40-хөн хувийг бүрдүүлж бай­гаа зүйл дээр суурилж байна. Тэгэхээр хүнийг төлөөлж чадахгүй байна шүү дээ. Хүний 60-аас дээш хувийг нь ал­га болгосон болохоор өнөөд­рийн онолууд ердөө араг ясны онол бол­чихсон хэрэг. Бидний 60-70 хувийг эзэлж байгаа ухамсар нь энерги юм бол устаж үгүй болохгүй нь ээ. Хүнийг устаж үгүй болохгүй гэдгийг би хэлж байгаа юм биш термодина­микийн нэгдүгээр хуулийн хоёрдугаар заалт хэлж байна. Хүн бүрийг нэрээр нь заагаад "Чи устаж үгүй болохгүй" гэсэн байна. Хүн төрөлхтөн үүнийг мэдчих юм бол да­раагийн асуудал нь термо­динамикийн хуулийн гурав­ду­гаар заалт болно. Нас барахад таны 60-70 хувь нь мөнх үлдэж харин нэг хэлбэ­рээс нөгөөд шилжинэ гэж уг хуульд заасан байна. Ямар хэл­бэрт шилжих вэ гэдгийг таны 9.5 сая км тархины соронзон бичлэг шийдвэр­лэнэ. Үүнийг өнөөдрийн мөн­гөтэй баян амьдрал ший­дэхгүй, гуйлга­чин ядуу байсан ч нөлөө­лөх­гүй, зөвхөн тар­хиндаа ямар бичлэг хийсэн нь шийдвэр­лэнэ. Тэр бичлэг юуг хариуц­даг юм гэхээр бидний өнөө­гийн долгионы түвшин ямар байхыг хариуцдаг. Бид­­ний суугаа газар, зам­буулин хор­воо бол орши­хуйн ганц л хэл­бэр. Үүнээс дээш маш олон сайн нарийн энер­гийн түвшин байна. Би хаана нь хүртэл өөрийгөө хөгжүүлж чадна, амьд ахуй­даа болон нас барсныхаа дараа тэр түв­шиндээ татаг­даж очно. Нүд аньсны дараа араас дэлхийн бүх номыг уншуу­лаад надад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Яагаад гэхээр миний тархины цахил­гаан соронзон бичлэ­гийг хэн ч, юу ч өөрчилж ча­дахгүй. Ийм айхтар бичлэг хийснээ бид харамсалтай нь мэддэг­гүй. Биднийг энерги учраас мөнх, олон амьдарна гэдгийг дээрх хууль заагаад байна шүү дээ. Энергийн хуулийг мэдэхгүй­гээс болж өнөө мар­гаашийн зүйлээр улайрч хөө­цөлдөн мөнх амьдралаа ан­заарахгүй бай­гаад бидний гай зовлон­гийн шалтаг орших нь ээ. Сайн бичлэг хийж авах нь чухал. Өөрийгөө шинжлэх ухааны мэдлэгээр удирдах болом­жийг алдаж болшгүй нь. Ингэ­сэн цагт хэлбэрийн шил­жил­тийг зөв хийж чадна.

-Нас барсны дараа лам нарын уншлага тус болох­гүй гэлээ. Гэтэл ламын уншиж байгаа ном монго­лоор ч бай, түвдээр ч бай дандаа хүмүүнд сайн сайх­ныг ерөөж байдаг гэдэг. Бурхны энэ ном ер нь ямар тустай эд вэ?
-Энэ бол өөр асуудал. Нэгэнт хийгдсэн цахилгаан соронзон бичлэгийг юу ч өөрчлөхгүй. Түүнийг өөрчилж чадах ганцхан зүйл байдаг нь цахилгаан соронзон баллуур. Энэ нь дээд бясалгал гэсэн үг. Аялгууны бясалгал ч гэдэг. Дашрамд хэлэхэд Чингэс хааны гэрээслэлд "Аялгууны бясалгагч нараа хайрлаж яваарай" гэсэн нь бий. Бясал­галыг ойлгохгүйгээс болоод энэ үгийг одоо хэр нь ухаа­раа­гүй байгаа юм. Чингэс хааны хоёрдахь урилгаар түүнийг Орос оронд байхад нь Бумбын шашны их бясалгагч Чан Чун Бумба очсон ба эзэн хаантай зургаан сар хамт байж бясал­гасан юм билээ. Бясалгал нь аялгууных байс­ныг гэрээслэл нь хэлж байна. Үүнийг бид Аялгууны буюу Арьяабалын бясалгал гэж нэрлэдэг. Энэ дээд бясалга­лаар бясалгавал хувь заяаны тань зураг төөрөг бүхэлдээ юмуу, баллаж чад­сан хэм­жээгээр өөрчлөгдөнө.

Дээд бясалгал хийдэг хүн бол тэрхүү цахилгаан - сорон­зон баллуурыг гартаа ат­гаж байгаа хэрэг. Өөр ийм хүчтэй баллуур гэж орчлонд үгүй. Ламын уншиж айлдаж буй ном бол энергийн түв­шинд хөгж­сөн шинжлэх ухаанч мэдлэг юм. Буддын сур­гаалд уурла­хыг элгэнд муу гэсэн байдаг. Уурлахаар эл­гэнд 3-4 чи гэдэг энергийн хэмжүүрээр хэмжсэн гэм согог сууна. Нэг чи нь 0.32 см. Ийм хэмжээний энергийн сөргүү долгион таны элгэнд суулаа гэсэн үг. Энэ бол элгийг аяндаа өвчлүүлнэ. Үүнийг эрүүлжүүлэх тарнийг үгийн долгионы хэлбэлзлийг нь тааруулан байж "Ум дагий­ний хум мамаа бизъяа сууха" гэж номлосон байдаг. Ийм учраас яах аргагүй энергийн түвшинд бий болсон тарни эмчилгээ гэж үзэж болно. Түвд хэл дээр байгаа шашны номыг тэр хэл дээр нь номлох ёстой юм билээ. Ингэхгүй бол үгийн долгион өөрчлөгдчихнө. Ойлгохын тулд л орчуулж болох байх.

-Дэлхийгээс гадна ухамс­рын өөр өөр түвшин байдаг гэлээ. Тэгвэл дал­дыг хардаг, гоц авьяаст­нуудыг энергиэ хөгжүүлсэн хүмүүс гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Яг яаж хөгжүүлэхээ мэдэж хөгжүүлсэн нэг байхад өөрийнх нь авьяас маягаар илэрсэн нь бий байх. Йогийн их олон төрлийн бясалгал байдаг. Эдгээр дотроо олон түвшинтэй. Наахна түвшинд хүрэх, ид шидийг олох гэх мэт ихэвчлэн байхад өндөр түвшинд хүрэх, гэгээрэх бя­салгал ч байна. Ямар бясал­гал хийснээсээ хамаарч хүн ухамсрынхаа түвшинд тө­дийгүй физик биеийн түвшинд хөгжинө гэсэн үг. Дээд түвш­ний бясалгал хийсэн бол дээд түвшинд хүртлээ хөгжих бо­ломжтой.

Гоц авьяастан гэж та асуу­­лаа. Бөө бөөлнө гэж бай­на. Бас л шинжлэх ухааны үндэстэй зүйл. Ассур буюу Одот ертөнцийн наагуур түв­шинд энергиэрээ харьцаж байна гэсэн үг. Энэ бол бо­ломжтой зүйл. Бидний дээхнэ буй одот ертөнцийн захыг нь шагайхад л дөрөв дэх хэм­жээст орчихно. Энэ бол хяз­гааргүй зүйл. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор байдаг тэр их аварга хэм­жээст орчихож байна гэсэн үг. Энэ үед хүний бүх авьяас чадвар ил гардаг. Тэнд бүх зүйл бодлоор бүтдэг. Бөө нар үүнийгээ цааш нь хөгжүүлэх юм бол хамаагүй өндөр түв­шинд хүрэх боломжтой.

-Гэгээрнэ гэж ярьдаг. Гэгээрсэн хүмүүс өөрий­гөө 10 хувь удирдаж, хүс­сэнээрээ байж чаддаг гэ­сэн үг үү?
-Гэгээрнэ гэдэг нь хүмүү­ний оюуны буюу гурав дахь мэлмий нээгдэнэ гэсэн үг. Хүмүүс Бурхны мэлмий гэ­дэг. "Бидний дотор бурхан бай­на" гэж гэгээрсэн хүмүүс бүгд хэлсэн байдаг. Энэ нь хүмүүнд өөрт нь агуу их хүч чадал, билиг авьяас байна гэдгийг хэлж байгаа хэрэг. Бурхан л гэвэл шашин гэж ойлгож болохгүй. Авьяа­саа нээж бурхны түвшинд хүр­сэн хүмүүс олон байна. Бур­хан Багшийг аваад үзье. Хан хүү, улсыг удирдах ёстой хүн. Тэрбээр хаан суухаас гэ­гээр­лийг эрхэмд үзэж гэ­гээ­рэхээр шуудран гараад яв­чихсан бодит хүн шүү дээ. Найр наадам, жаргал цэнгэлд ум­баж байх ёстой тэр хүн бүр адармаатай хэцүү замыг сонгож, ядарч зүдэрч, өлсөж цангаж, доромжлуулж гутаал­гаж, явсаар эцэст нь гэгээрээд "Хүн бүрийн дотор Бурхан байна" гэж айлдсан байдаг. Хүн бүхэн, бүр алуурчин ч гэсэн гэгээрч болно. Мял Богд гэж манайхан ярьдаг. Ха­раалын ном үзээд баахан амьтан алчихсан хойноо гэ­мээ ухаараад бясалгалын мөр хөөж гэгээрсэн нэгэн. Гэгээрэл гэдэг бол бодитой зүйл. Одоо хүн төрөлхтөнд мэдэгдэж байгаа Төгс гэгээр­сэн их багш Чин Хай байна. Өмнөд Вьетнамд төрсөн, барууны хэд хэдэн оронд өндөр боловсрол эзэмшсэн. Гэв гэнэт л энэ миний зам биш, би гэгээрэх ёстой гээд бясалгаж, хамгийн дээд хэм­жээнд гэгээрсэн тэр хүн өнөө­­­дөр амьд сэрүүн байна. Тэгэ­хээр хүний хөгжил нь ухамс­рын хөгжил, энергийн хөгжил болохоос махан биеийн хөг­жил төдий өнөөгийн ойлголт огт биш юм байна.

-Гэгээрсэн хүмүүс энер­гиэ дээд хэмжээнд хүртэл хөгжүүлж чаджээ. Тэгвэл яагаад мөнх амьдрахгүй байна?
-Мөнхрөх гэдэг утгыг бид ойлгохгүй байна. Өнөөдөр бид төрөх, өвдөх, үхэхийн үнэнд гүйцэгдсэн хүмүүс. Бид гэгээрч чадаагүй учраас л "үнэн" гээд байгаа энэ зүйл­тэй хүссэн хүсээгүй зуурал­дана. Үүнийг сансрын хүлээ­сэнд баригдах уягдах, хүлээс­лэгдэх гэдэг.

Бидний там гэж нэрлээд байгаа тэр зүйл бол энергийн долгионы 22 муухан түвшинг хэлнэ. Тамд унавал аймшиг­тай гэдэг. Аймшиг нь юундаа байна гэхээр орж үзчихээд гараад ирэх үзмэр төдий юм биш. Энерги устаж үгүй болох­гүй гэсэн хууль хүчинтэй байх болохоор тэрхүү энер­гийн долгионы түвшинд очсон нэгэн хичнээн жилийг тэнд суугаа билээ. Энергийн хуу­лийг л ойлговол хүн шууд өөрчлөг­дөнө. Бид мөнх гэд­гийгээ умартаад байна.

-Би болохоор одоо амь­­­дарч байгаа махбодь дээрээ л жишиж асуусан юм л даа?
-Энэ физик биеийн 30-40-хөн хувь дээр бодоод бай­хаар үүнээс цаашаа сэтгэж чадахаа больчихно. Хэрэв нас барсан ч 60-70 хувь минь үлдэнэ, түүний дараа хэлбэ­рийн өөрчлөлтийг шийднэ гэж хуулийн дагуу ойлговол бүх зүйлээ өнөөдрөөс зохицуулж болно. Тэр цагт өөрийгөө хөгжүүлээд нэгдүгээр түвш­ний дээр гарчих юм бол наа­шаа бууж иртэл мөдгүй шүү дээ. Хоёр дахь түвшинд гар­вал магадгүй сая жил ч тэн­дээ байх болно. Гуравт гар­чих юм бол сансрын хүлээс­нээс бүрмөсөн чөлөөлөг­дөнө. Хэзээ ч наашаа бууж ирэхгүй. Мөн­хийн амьдрал буюу ухамс­рын амьдралаар амь­дарна гэсэн үг. Энэ нөх­цөлд төрөх, өвдөх, үхэх гэдэг зүйл худлаа болоод явчихна. Ийм маягаар бид бүгдийг нь өөрөө өөрчилж болох нь бай­на шүү дээ. Амархан байгаа биз.

-Та бид хоёрын ярилц­лагыг уншсан хүмүүс өөрийн­хөө чадах хэмжээ­гээр үүнийг мөрдөөд, бя­салгаад явбал ямар үр дүнд хүрэх вэ. Ингэж болох уу?
-Бололгүй яахав. Хүрэх үр дүн ойлгомжтой. Сайн санааны үзүүрт тос гэдэг шиг хувь заяа чинь сайн байна. Бүх эерэг мэдээллийг л цуг­луулж байвал энэ хуу­лийн сайн заалтаас гажихгүй.

-Та яг хэзээнээс эхлээд энэ чиглэлийг судалж, со­нирхож эхэлсэн бэ?
-Нэг их удаагүй. 1996 оноос л эхэлсэн болов уу.

-Таны амьдрал яг энэ хэлээд байгаа хууль, оно­лоороо явж байгаа юу?
-Яг л энэ онолын дагуу явж байгаа.

-Жишээ нь, би таны хооллолтыг сонирхож бай­на л даа?
-Би нэг хэсэг идэх уухаа урьдынхтай нь харьцуулвал бараг үгүйтэй адил болгочих­сон байснаа ШУТИС-д ирс­нээсээ хойш бас нэг нэр­лэхэх аядаад жаахан нэмүү иддэг болсон. Гэхдээ хуучин­тай адил тэгж иднэ гэж байх­гүй. Одоо миний хувьд хоол байх, байхгүй нь ач холбогдол багатай.


-Ямар нэгэн асуудал гарахгүй юу?
-Гарахгүй, гарахгүй. Та нар туршаад үзээрэй. Гадуур явж байсан чинь нэг хүн "Лхаг­­­ваа гуай, би таны номыг уншаад өлсөөд үхэх шахлаа" гэж байна. Тэгэхээр юмныхаа мөн чанарыг нь ойлгохгүй болохоор үр дүнд хүрэхгүй. Лхагваа гуай нэг юм хэлсэн байна, бүтэхгүй байхаа, яа­хав үзээд алдъя гэдэг прог­раммаар ажиллавал бүтэхгүй. Би бодол санаанаасаа энерги авах юм байна гээд хуучин программаа өөрчилчихвөл юу ч танд саад болохгүй. Тэгээд өөрийгөө завгүй хоёр хоног байлгаад хоолоо багасгачих. Хоногт 3-аас доошгүй хоол­лох учиртай, монгол хүн мах­гүй бол үхнэ, өлсвөл өвдөнө гэхчилэн хэрэггүй програм­маар эсийг удирдаж байхад сайн сайхныг үзэхгүй ээ. Дэлхий нийтээрээ хэнд ч хэрэггүй программыг тархин­даа суулгасан байдаг. Энэ бүх программ л цагаа боло­хоор хоолоо нэхээд, хоол идэхгүй л бол тамирдаад ядраагаад эхэлдэг. Амралт дөхөөд ирэхээр ядарсаар бай­гаад, ажлын хамгийн сүүл­­­­чийн өдөр сульдаж үхэх дөхсөн хүн ажлаа өгөөд очоод хэвтээд өгдөг. Ийм эмзэг муухай программтай. Надад ийм программ байхгүй уч­раас би хүмүүс амарчихсан өдөр ч ажиллаж сууна. Надад "амарна" гэсэн прог­рамм байхгүй учраас үүнээс болж ядрахгүй. Монголчууд бас "Цай холдлоо, толгой өвдөнө" гэсэн программтай. Цай уух­гүй бол 10 минутын дараа хү­чээр толгой өвдөнө. Бид тол­гойд байгаа бүх хуу­чин буруу прог­раммыг авч хаяж цоо ши­нэ программ суулгах хэрэг­тэй.

-Танд ямар нэгэн өвчин бий юу. Энэ онолоор яваад өөрийнхөө өвчнөөс анги­жирсан уу?
-Хүсвэл би өөрийгөө эм­чилж чадна. Өөрөө өөрийгөө эмчилдэг онол гаргачихаад хэнээс юу гуйж суух вэ. Яаралтай мэс заслын өвчин л биш бол. Өөр нэг зүйл бий. Бид энергийг ашигтай ажилд хувиргах боломжийг олсон. Эсийг шинээр программчи­лахад ашиглаж бас болно. Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх бүхэл бүтэн цогц систем бий болчихоод байна. Өөрийгөө өвчингүй байлгах гэсэн бодол надад байхгүй. Би өвчиндөө хайртай. Мөнх амьдрахаа мэдсээр байж энэ араг яс­тайгаа зууралдаад байх со­нирхол алга. Би нүд аньсны дараах шилжилтийг хэрхэн хийхийг ойлгосон, хаана очих, яахаа мэдэх болохоор са­наа зовох зүйл алга. Өөрөөр хэлбэл энергийн хуу­лиуд надад ач тус болж байна

Хүний Хөгжил

Эсийг генийн төвшинд судалсан хэр нь хүний тухай олон зүйл оньсого мэт тайлагдаагүй хэвээр. Эсийг хэрхэн сэргээж, гэмтлийг арилгах вэ?


Эсийн насыг уртасгаж болох уу? Өмөн үү, ДОХ ерөөс вируст өвчний эсрэг яаж дархлал тогтоох вэ гэх мэт шинжлэх ухааны олон оньсогын хариуг Техникийн шинжлэх ухааны доктор Г.Лхагваа багш “Мөнхрөхүй ухаан” номондоо тайлсан байна. Тэрбээр махбодийн энерги зохицуулалтын хуулийн үндсэн дээр буюу өөрийн зохиосон Дүүриймаагийн хуулиар тайллыг тун энгийнээр тайлбарлажээ. Хүний чадавхийн дөрвөн гол үзүүлэлт болох ухамсар, энерги, мэдээлэл, нэн зохистой хооллолт бүхэлдээ хүний өөрийнх нь гарт байдаг. Махбодийн 30-хан хувь нь хүний араг ясыг бүрдүүлж, үлдсэн 70 нь тэрчигтээ энерги аж. Мөнхрөхүй ухаанд суралцъя гэвэл энергийг эрхэмлэх ёстой хэмээн тэрбээр ярьсан юм. Сүүлийн үед бид энергийн тухай хийгээд ач холбогдлыг нь мэддэг болсон хэдий ч амьдралд тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй. Бидний мэддэг бөгөөд үл анзаардаг зүйлийн тухай ШУТИС-ийн багш Г.Лхагваатай ярилцлаа.
-Та хүний онол гэсэн их сонирхолтой сэдэв хөндлөө. Хүн судлал, хүний онол өөр өөр ухагдахуун уу эсвэл нэг зүйлийг хэлээд байна уу?
- Хоёулаа л нэг зүйлийн хоёр тал юм. Монголчууд сүнс буюу энергиэ эрхэмлэх ухааныг олсон нь хувь хүний хөгжлийн нэн чухал ололт байсан гэж дүгнэж болох юм. “Сэтгэж байгаа учир амьдарч байна” гэсэн философийн алдарт хэллэг анх бий болсноос долоон жилийн дараа 1644 онд Францын философич Р.Декарт энэ үгийг дахин томъёолохдоо оюун ухаан, сэтгэхүй, үзэл бодлыг хэзээ ч танин мэдэж болшгүй зүйл хэмээн үзэж энэ ухагдахууныг сүм хийдийн мэдэлд үлдээсэн. Харин биеийг шинжлэх ухааны судлах зүйл гэж үзээд хүн судлалын шинжлэх ухааны эхлэх цэг болсон юм. Энэ үеэс хүн судлал төөрөлдөж, хүнийг араг ясны хэмжээнд л судалсан. Зүй нь “Сэтгэж байгаа учир амьдарч байна” гэдэг зөв зүйрлэлийг олсон хэрнээ сэтгэж байна гэдэг энергийн үйлдвэрлэл, хангамж гэдгийг орхидуулчихсан. Сэтгэхүй өөрөө эрчим хүчийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, энергийн чадавхи л хүний гол шинж чанарыг бүрдүүлдэг. Жишээлбэл, авъяас билгийн гени одоо болтол тогтоогдоогүй байгаа. Хүн авъяас билгийг төрөх үедээ олж авдаг гэдэгтэй биологичид санал нийлж, судалгаагаа хандуулж байна. Гэтэл “Эцгийнхээ билэг оюуныг хүү нь удамшиж авдаггүй” гэсэн X зууны Рудакийн үзлийг XX зууны генетикийн эрдэмтэд одоо хэр нь няцааж чадаагүй. Тиймээс бие махбодийн хууль ёсоор энергийн төвшин төрөлхийн бөгөөд сүүлчийнх нь тухайн хүний шинж чанар, түүний дотор авъяас билгийг ч тодорхойлдог гэж үзэж болно. Чикаго хотын физикч, доктор Ричард Сидийнх шиг суут хүний генийг нь хувилан олшруулах бус харин биднийхээр бол энергийг нь дээшлүүлэх, сайжруулах замаар хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь сайн хүн, суут хүн болгох юм. Хүн мэдрэлийн хийгээд цусан хангамжийн систем, эрхтний цогц бүтэцтэй. Өөрөөр хэлбэл нүдэнд харагдаж, гарт баригдах бүхэн ижил заяасан, өөр хоорондоо мэдэгдэхүйц ялгарах гойд юмгүй, стандартын гэмээр биологийн биет бөгөөд үүнийг бид “бие махбодь” гэж нэрлэж заншсан. Нэгэнт ийм стандарт махбодитой бол хүн бүр өндөр нам, үс зүс, авъяас чадвараараа ижилхэн байх ёстойсон. Гэтэл тэгсэнгүй. Тэгвэл хүн өөр хоорондоо юугаараа ялгаатай юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл генийн онцлог гэсэн нийтлэг хариулт хэлж болно. Харин тайлал болгож “Хүн өөр хоорондоо генийн удамшлаас гадна энергийн төвшингөөрөө ялгаатай” гэсэн хариулт олдож байна. Мэдрэл, цус, эрхтний системтэй адил хүнд “Био энергийн систем” гэсэн бие даасан бүхэл бүтэн бүтэц байдаг. Энэ нь үнэн хэрэгтээ хүнийг тодорхойлдог болохыг бид нээж олсон. Энергийн төвшин нь хүний чадавхийг тодорхойлоод зогсохгүй махбодийн үндсэн гол тэжээл бас эрүүл мэнд нь болдог. “Хүний энергийн систем”-ийг ор тас орхигдуулснаас өнөөгийн шинжлэх ухаан хүнийг зөвхөн “махбодь” буюу мэдрэл, цус, эрхтний системийн хүрээнд /физик бие/ хагас байдлаар төсөөлж байна. ШУТИС-ийн профессор Н.Сүхбаатар багш гэр бүлийн математик загварыг хоёр жилийн өмнө бодсон. Эндээс маш сонирхолтой үр дүн гарсан байдаг. Хүний эцэг, эхээс өвлөж авч болох генийн дээд хэмжээ нь 41 хүртэл хувь гэж. Энэ хүртэл хувийг л эцэг эхээсээ өвлөж авах юм. Энэ бол гайхамшигтай нээлт. Хүн гэдэг ойлголтын чухам хэдэн хувийг нь гени, эс эзлээд байна вэ гэдгийг математик тооцоогоор хэллээ гэсэн үг.
-Энергиэ дээд цэгт нь ажиллуулахыг хүн өөрөө залж зохицуулж болно гэж ойлгож болох уу?
-Оюун санааны төвлөрөл илүүтэй илэрч байсан хүмүүсийн тодорхой жишээ нь лам нар бөгөөд энэ чанараараа тэд маш бага хоолоор бие махбодийнхоо хэрэгцээг хангаад зогсохгүй урт насалж байжээ. Бясалгал ихтэй лам зөнөдөггүй гэдэг үг махбодь дахь эрчим хүчний хуримтлал, төвлөрөл илүү гэсний тодотгол байж болох юм. Орчин үеийн хүмүүсийн тухайд түрүү үеийнхэнтэй харьцуулбал оюуны төвлөрөл бага, сарнимал, энэ нь тухайн амьдралын орчинтой холбоотой ба энэ чанараараа яарах, сандрах, бачимдах, бухимдах, уцаарлах, гуних, хэт баярлах мэт сэтгэлийн таагүй хөдөлгөөний улмаас энергийн таагүй шилжилтэд байнга өртдөг. Бас биеийн хямралд илүү өртөмтхий гэж үзэж болох юм. Ийм учраас уламжлалт ухаанд хүн хэдийчинээ урт насалъя гэвээс уурлах, баярлах, айх зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө захирахыг нэн түрүүнд сануулсан байдаг нь энергийн таагүй шилжилтээс зайлсхийх гэсэн санаа болох нь ойлгогдож байна. Оюуны дасгал төвлөрлийн хүчээр бие махбодийн энергийн төвшинг хязгааргүй дээшлүүлж болох бөгөөд энэ нь хүн өөрийгөө хөгжүүлэх буюу гэгээрч нирваанд хүрэх цорын ганц зам гэж дорно дахины шинжлэх ухаанд үзэж ирсэн. Ганц жишээ хэлэхэд, XIII зууны үед Монголд ирсэн италийн лам П.Карпини “Тэд /монголчууд/ айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хэрнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй, харин ч баян цатгалан хүмүүс шиг байж дуулж наргицгаах ажгуу” гэж тэмдэглэн тэр үеийн монголчуудын хоолны дэглэм, тэсвэр хатуужил, туулах чадварын талаар нэн үнэтэй мэдээлэл үлдээсэн байна. Тиймээс монголчууд хоолны хатуу дэгээрээ дамжуулан бие махбодийнхоо дотоод энергийг дайчлах ухааныг олсноороо өөрийнхөө туулах чадварыг наанадаж унасан мориноосоо давуу, хөтөлгөө морины хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гэж үзэж болох бөгөөд гайхамшигтай нь оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Бүх ард түмэн зуун зуунаар оюун санааны хоолтой байна гэдэг бол ер бусын гайхамшигтай үзэгдэл юм. Ингэснээр монголчууд өлбөрч доройтоогүйгээр барахгүй 60 нас хүртэл цэргийн алба хааж, 120-иос дээш насалсан хүнийг Чингис хааны зарлигаар “Төрийн эрхэм өтгөс” цол шагнан өргөмжилж байжээ. Ийнхүү маш бага, тэгэхдээ тусгай илчлэг буюу найрлагатай бус, ердийн хоолоор бие махбодийн хэрэгцээг хангаад зогсохгүй урт насалж байсан юм шүү дээ.
Махбодийн энергийг дээшлүүлэх нь хувь хүний хөгжлийн эрхэм дээд үзүүлэлт болж үнэлэгдэхэд хүрч байна. Хүн биеийнхээ энергийг хүссэн зоргоороо залж, удирдаж чаддагт хэргийн учир оршино. Харин ердийн үедээ хүний энерги эрчим хүчний долоон төвд төвлөрөх ба үүний дотор зулай дахь саран төв ба хүйсний гаднах ба доторх их, бага наран төвүүд нь эрчим хүчний долоон төвийн үйл ажиллагааг зохицуулдаг гэсэн дорно дахины онол нэн үнэмшилтэй. Тухайлбал, эрчим хүчний их, бага наран төвүүд нь доктор Ж.Шагжийн “Бүдүүн гэдэсний дулааны онол”-той утгын хувьд дүйнэ. Монголчууд биеийн энергиэ эрчим хүчний дээр дурдсан төвүүдэд төвлөрүүлэх замаар махбодийнхоо энергийн хангамжийг сайжруулж байсан учир маш бага хоолоор хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Ийм байдлаар дорно дахины анагаах ухаанд “Сэтгэлийн таван хөдөлгөөн нь таван цул эрхтэнд нөлөөлдөг гэх буюу хэт баярлах зүрхэнд, уурлах элгэнд, айх бөөрөнд муу” гэсэн нь энергийн шилжилтийн таагүй нөлөөг хэлж буй хэрэг бөгөөд харин ном, гүрэм, домын засал мэт нь хүнд сэтгэлийн ханамж, итгэл сүсэг бий болгож буй тул махбодийн энерги эерэг буюу ашигтай шилжилтийг нөхцөлдүүлж байдаг.
-Гаднаас авч буй сайн, муу мэдээллээс энергийн эерэг, сөрөг утга ихээхэн шалтгаалах нь ээ?
-Энергийн сөрөг мэдээлэл нь бие махбодид сөрөг буюу аливаа хямрал, таагүй үр дагаврыг үүсгэдэг бол энергийн эерэг мэдээлэл нь махбодийн амгалан, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тухайлбал, “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэх” тухай ардын мэргэн номлол чухамхүү бие махбодийн энергийн дотоод төвлөрлийн сонгодог жишээ юм. Эерэг үү, сөрөг үү энерги нь нэмэх, хасах цэнэгийг бус махбодид ашигтай буюу ашиггүй энерги гэсэн утгаар ойлгох хэрэгтэй. Дүүриймаагийн IҮ хууль ёсоор хүний наслалт нь “бадган хүн-шарын хүн-хийн хүн” гэсэн дараалалтай байна. Энергийн зарцуулалт бадган хүнд бага, шарын хүнд дунд зэрэг, хийн хүнд их байдаг нь наслалтын чухал үзүүлэлт мөн боловч нөгөө талаас бадган хүн амирлангуй, сэтгэлийн хөдөлгөөн нь тогтвортой, бага учраас эерэг энергийн хуримтлал их, харин хийн хүн сэтгэлийн тэвчээр бага, хөдөлгөөн их учир махбодийн энергийн шилжилт их буюу сөрөг энергийн хуримтлал их байдгаас бадган хүнээс бага наслах магадлал их байдаг. “Монос” сургууль дээр хий, шар, бадганаа “Ток-ам” программаар оношлуулж болно. Таны төчнөөн хувь нь шар, хий, бадган гэдгийг тодорхойлно. Тус сургуулийнхан хүний шинжлэх ухаанд асар их зүйлийг нэмж оруулсан. Хий, шар, бадган, эсийн онолыг 10 гаруй жилийн өмнө гаргаж ирсэн. Ерөөсөө л гайхамшигтай онол. Хий, шар,бадган гэдэг нь хүн судлах дорнын асар том онол байж. Зөвхөн хүний ч биш хоол хүнс, цаг агаарын тухай онол. Ийм том гурван гүйцэт онолыг олоогүй байж шүү дээ.
“Энергийн ухамсартай удирдлага-зохицуулалт-үнэн зөв мэдээлэл” гэсэн бие махбодийг эрүүл байлгах хийгээд эрүүлжүүлэх шинэ таамаг бид дэвшүүлсэн. Энэхүү шинэ баримтлал эдүгээ амьдралд нэгэнт хэрэгжиж эхэлсэн гэж үзэж болох бөгөөд бидэнд хандсан 200 орчим хүн, 140 гаруй өвчтнийг нэн богино хугацаанд эмчилгээний шинэ аргаар эмчилсний дотор хорт хавдар ч багтсан байгаа. Дээрх өвчтний 65 хувь нь ужгирсан архаг хийгээд онош нь бүрэн тодроогүй байсан ба эмчилгээний үр дүн 95-аас дээш хувьтай байгаа нь бидний онол зөв болохыг харуулж байгаа юм.
Бидний тархины багтаамжийг хальс болгоод цувих юм бол 9.6 сая километр хальс болно гэж кибернетик, уураг тархи судлалын эрдэмтэн Анухин бичсэн байдаг. Бие хэл, сэтгэлээр үйлдсэн бүх үйл энд бичигддэг. Энэ тархины бичлэг цахилгаан соронзон төвшинд, цахилгаан соронзон хальсанд хийгдэж байгаа учраас энерги юм. Энерги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн I хуулийн II заалт бий. ОХУ-ын уураг, тархи судлалын хүрээлэнгийн захирал, профессор Медведев XҮIII зууны бөглүү тосгоны тариачны авч байсан мэдээлэл XX зууны бизнесмэний авч байсан мэдээллээс хэмжээний хувьд ижил байсныг тодорхойлжээ. Гагцхүү хэлбэр нь өөр гэдгийг маш зөв тодорхойлсон мөртлөө хэлбэр өөр болохоороо яадгийг нь шинжлэх ухаан харамсалтай нь тайлаагүй. Гэтэл мэдээллийн хэлбэр өөрчлөгдөөд сөрөг тал руугаа болохоор өвчин эмгэг, гэмтэл согог, азгүйдэл, бүтэлгүйтэл болдог. Та ертөнцийн бүх ламыг залаад ч, бүх номыг уншуулаад ч тус болохгүй. Тэгэхээр муу юмнаас холуур явах, үүнээс өөрийгөө чөлөөлж авч гарах, эсвэл бүх юмыг сайнаар бодох, сайнаар хүлээж авах хэрэгтэй болж байна. Энерги ерөөсөө хүрэхгүй газар байхгүй шүү дээ. Эндээс бид Америк руу энерги өгч болно. Америкаас энерги авч болно. Энэ чөлөөтэй асуудал. Мэдээллийн эерэг үү, сөрөг үү, саармаг утга л бидний хамаг сайн, муу хоёрыг томъёолж байна гэсэн үг. Монголчуудын энергийн хуулийн томъёолол юу байна вэ гэхээр сайн санааны үзүүрт тос, санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ, сайхан төрөх заяаных, сайн явах санааных. Сайн явахын тулд Та бүх мэдээллээ саармагжуулж эерэг болгох хэрэгтэй.
1986 оны үед Германы Гумбольдтын их сургуулийн профессор, математикийн доктортой би найзалдаг байсан юм. Гэрт нь телевиз байхгүй. Одоо бодоход тэр хүн мэдээллээс ангид байх ухааныг олсон байж. Тэгэхээр сөрөг энергийн хуулийг монголчууд юу гэж томъёолсон бэ гэхээр “Санаа муут яван хатна”, “Муу санаа эзнээ отно” гэж. Та өөрийгөө хасах, нэмэх мэдээллээр цэнэглэж байгаагаа мэдэж байх нь зөв. Хамгийн чухал үзүүлэлт буюу өөрөөр хэлбэл хүний талыг нь мартаж гээчихсэн нь өнөөгийн шинжлэх ухааны төөрөгдөл төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны хэсэг хугацааны төөрөгдөл байж, энэ хугацаанд хүн өөрөө энэхүү “тахир дутуу” ойлголтынхоо хэмжээнд “тахир дутуу” амьдарч ирсэн байна. “Эцгийн эсээс яс, тархи, нугас, эхийнхээ цуснаас мах, цус, цул ба хөндий эрхтнүүд, өөрийн сэтгэлээс мэдрэхүйн эрхтнүүд бий болно” гэж дорно дахины шинжлэх ухаанд үзэж иржээ. Эндээс “Биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлэхгүй” гэсэн монгол шинжлэх ухааны мэргэн томъёолол бий болсон.
-IQ-тай ямар нэгэн талаар холбогдох уу?
-Оюун ухаан гэж тодорхойлох талаасаа болно. Оюун ухаан өөрөө ухамсар. Энэ ойлголт ихээхэн бүдэгхэн байгаа. Одоогийн шинжлэх ухаанд ойлгогдох хэлбэр нь бидний ойлгосноор махан биеийн генератор. Энэ бол их том нээлт. Генератор нэг үгээр бодол санаа юм. Тийм учраас бодол санаагаа зөв авч явахгүй бол өөрийгөө хорлох, хүнийг хорлох, орчлонг хорлох нэг их том генератор ажиллуулж байгаагаа мэдэхгүй болно. Бодол санаа ямар хүчтэйг Америкт баталсан байдаг. Танд халуун зүйл хатгуулна гэж ойлгуулаад хүйтэн төмөр атгуулахад гарт нь цэврүү үсэрчихсэн. Халуун төмөр барьсан гэж бодсон учраас тэр хүний бодол санаа буюу генератор сөрөг энергийг үйлдвэрлэж байгаа юм. Yйлдэл, бодол санаа хоёр зөрж байна гэсэн үг шүү дээ.
-Энергийг хөгжүүлэх хамгийн сайн арга нь юу байна?
-Хөгжүүлэх хамгийн сайн арга бол бясалгалын арга. Түүний хажуугаар арга барилыг нь эзэмших. Хүн өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй. Цагаан хоол идэх, нинжин сэтгэлтэй, хайр энэрэлтэй байх нь гол. Мөн хариу нэхээгүй тус хүргэж байж ухамсрыг хөгжүүлнэ.
-Ухамсрын дээд төлөвт хүрэхэд амаргүй биз?
-Бид одоогоор өөрсдийгөө энергиэр хөгжүүлж дөрөвдүгээр хэмжээст орж чадвал гайхамшгийн ухамсрын дээд хэлбэрт шилжиж болно. Одоогоор бид гуравдугаар хэмжээст буюу хамгийн хөгжил муутай дорой хэсэгт байна. Физикийн вакумын зөөгч буюу троссион орон нь тав дахь орон болно. Энэ троссион орны матери нь ухамсар юм гэсэн онолыг физикийнхэн зөвшөөрсөн. Бидний ухамсар анхдагч уу, матери анхдагч уу гэдэг ойлголт байхгүй болж болно. Троссион орны матери нь анхдагч. Матери, ухамсар хоёр нэг юм. Ингэхээр бидний философи нэлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Yүнийг дагаад нийгэм дэх бүх онол өөрчлөгдөх болж байна. Ингэхгүйгээр бид сайн сайханд хүрч чадахгүй.



Ж.МЯГМАРСYРЭН

Газар сэрж мэдэрч дошгирч дэлбэрдэг

Монголчууд бид бол атлантчуудын хамгийн отгон нь гэдэг. Нууц сургаалд энэ отгон тєрхтний талаар юу гэж хэлдэг юм бол?
- Долоо бол эзотерикт тvлхvvр тоо гэдгийг та юу эс андахав. Тиймээс энэ тооны учрыг тайлж эзэмдэж чадсан цагт долоон тєрхтний тэр ч байтугай хувьслын нууцад нэвтэрч болдог учиртай.Спираль буюу ороомог нь хувьслын дvрслэл шvv дээ. Хувьслын хэддvгээр ороомогт ямар зарчмаар хєгжиж байгаа зэргийг долоогийн тvлхvvрийг мэдэж байгаа цагт бvрэн тайлж чадна.
Ямар ч тєрхтєн долоолж vvсдэг шvv дээ. Нэгдvгээр тєрхтєн vvсэхэд нэгдvгээр зарчим, долдугаар зарчимтайгаа хамт vvсч байх жишээтэй гэсэн уг. Яагаад гэвэл 7-р зарчим 1-р зарчимдаа тусдаг учраас тэр юм.

Атлантчуудын 7-р тєрхтєн монголчууд гэдэг маань юу гэсэн vг вэ? гэхээр АТМА хэмээх хvний хамгийн дээд эр зоригийн зарчим идэвхжсэн буюу дээд эр зоригоо энэ тєрхтєн хєгжvvлсэн гэсэн хэрэг юм. Єєр ямар ч тєрхтєн хєгжvvлж чадаагvй тийм дээд хэмжээнд монголчууд хєгжvvлсэн гэсэн vг. Чухам тийм учраас Жавахарлал Неругийн охиндоо бичсэн захидалд:- Монголчуудын эзэн Богд Чингисийн тухай маш их сэтгэлийн хєдлєлтэйгээр бишрэн дурдсан байдаг нь аричуудын нэгдvгээр зарчим хєгжсєн Энэтхэгчvvдэд 7-р зарчим мєн л идэвхжсэний шинж тэмдэг гэж хэлж болно.

Энэтхэгчvvдийн оюуны их єндєр соёлыг нvvдэлчин монголчууд бусдаас илvvгээр юутай ч зvйрлэмгvй мэдрэмтгий хvлээн авдаг нь vvний илрэл юм. Очир,Аръяа гэх зэрэг санскрит хэлний нэрийг монголчууд авсан байдаг нь ч монголчуудын Энэтхэгчvvдэд хэр ханддагийн гэрч юм. Vvний цаанатуяа байгаа учраас туяаны ижилслээр хоорондоо ийнхvv тvлхэлцэж таашааж ханддаг байна.

Монголчуудын бие хvний туяа нь 1-р туяа буюу хєх, энэ нь эр зоригийн туяа шvv дээ. Хаана, хэзээ ямар ард тумэн монголчууд шиг Евро Азийг 200 жил эзэгнэж байваа? Vvний цаана туяал vйлчилж, нєлєєлж байгаа хэрэг гэж хэлж болно.
-Газар дэлхийн амьсгал хvний амьсгалтай таарч байж гэмээнэ зохицон амьдардаг гэж эзотерикт заадаг гэлvv?
-Зуунжил, нэгжил, cap, єдєр тутам байгал дэлхий хvн лvгээ нэгэн адил амьсгалж байдаг,
Тухайлбал cap бvрийн тэргэл сартай єдрvvд нь дэлхийн амьсгал, авсны дараа тvр зогсолтын vе байдаг учиртай. Харин cap хуучирах vед 18-наас эхлээд амьсгалаа гаргаад 25- 30 хvртэл буюу cap битvvрэх vед тvр зогсолт хийнэ. Зуун жил дотор 25, 75 онд ийм vе тохиодог байна.

Амьсгалын дээд интервалд хvрэх тэр цагт амьдрал хайрлагч Нарнаас бид хамгийн их энерги хvртдэг vе юм. Харин амьсгал аваад тvгжих vед хvн тєрєлхтєн бурханлаг энергид хамгийн их нээлттэй болдог, амьсгал аваад гаргасны дараа хvний физик тархи идэвхждэг.

Жилийн 4,5,6 дугаар cap бол хаврын оргил, бас зуны эхэн cap шvv дээ. Энэ vед байгаль дэлхий амьсгалаа аваад нэг хэсэг барьж байгаа vе, нэг ёсондоо зуны улиралдаа бэлтгэж байдаг байна. 4-р сарын шинийн 15-наас эхлээд 6-р сарын шинийн арван таван хvртэлх vе гэсэн vг шvv дээ. Энэ vе бол гаргийн дээд интерваль тохиож буй амьсгалаа аваад тvгжиж буй vе юм. Энэ vед нарнаас хамгийн их оюунлаг дээд энергийг авч байдаг юм байна. Тэгвэл 10,11,12 дугаар cap буюу 10-р сард тохиодог жинлvvрийн ордоны шинийн 15-наас эхлээд нумын ордонд тохиодог зул сараас 10 єдрийн ємнє буюу 15-ныг хvртэл хугацаанд тархи их идэвхждэг байна. Энэ нь жилийн дээд интервалаар хvртсэн онгод энерги тархинд бодлын хэлбэр маягаар хэлбэржин бууж буй vе юм.
- Энэ vед хvний биед яаж нєлєєлєх вэ?
-Дєрєв, тав, зургадугаар сард оюунлаг дээд энерги идэвхжих vед хvний бие суларсан байдаг ч гэсэн оюунлаг энергид дээд зэргээр нээлттэй байна.
Амьсгалын дээд интервалын vедээ хvний бурхантай нэгдэх боломж нээлттэй байдаг байна. Гараг дэлхий дээд интервалд хvрсэн vед сэтгэл дээд зэргээр идэвхжиж маш их хэмжээний оюунлаг энергvvд /хайр, энэрэл, хvч чадал гэсэн гурвалаар тєсєєлєгдєх,/ маш их хэмжээний сєрєг энергийг угааж цэвэрлэх хvчин чадалтай болно. Харамсалтай нь vvнийг мэддэггvй учраас барууныхан шинийн 15-нд маш их осол болдог сэтгэцийн эмгэг ихэсдэг архичид донтож авгай хvvхдээ нvдэж зоддог гэж нотолсон нь сарны буруу бус ирж буй тэр энергийг хvн зєв голдрилоор нь урсгаж чадаагvйтэй холбоотой юм.
Cap бол vхмэл биет агаад харин тvvнийг бvтән гийгvvлж байгаа нар маань сарны тэр ухэл тээсэн энергийг бvрэн тэглэдэг чухам энэvедхvнтєрлєхтєн маш их хэмжээний оюунлаг энергийг шингээх чадалтай болдог. Чухамдаа тvvнийг ухамераараа зєв голдрилоор, туурвих урегалаар чиглvvлэх ёстой юм.
- Энэ vед байгаль дэнхийтэй яаж харьцах ёстой вэ?
-Тэрхvv дээд интервалийн тохиох vед байтал дэлхий зуны улиралд сэрж байна гэсэн хэрэг. Доод интервал тохиоход ургацаа хурааж байгал дэлхий vр жимсээ єгдєг.
Дэлхий, гараг маань амьтан шvv дээ. Дэлхийн амьсгалах хэмнэлийг 1900 жил гэж тогтоосон шvv дээ. Сарны тэргэлтэх, битvvрэхтэй цуг далай татарч тvрж биеийн шингэн нэмэгдэж хорогддог. Cap тэргэлтэн дэлхий амьсгалаа аваад тvгжих vед далайн тvрлэг болдог, саран битvурч амьсгалаа гаргаад тvгжих vед далайн таталт болж, биеийн шингэн ч багасдаг. Энэ гараг дэлхий бидэнд хамгийн сайн сайхан юмаа єгч тvгээж байхын тєлєє оршдог учраас ашигт малтмалыг сэндийлж хєндийлж авсаны дараа нєхєн сэргээхэд байгаль дэлхий тэрний тєлєє баярлаж баясаж байдаг байна. Тухайлбал намрын ургац хураалтын vеэр дэлхийн баяр баясгалан оргилдоо хvрч байдаг гэнэ. Яагаад гэвэл бид бvгдээрээ энэ гараг дэлхий хэмээх ээжийн бvтээгдэхvvн буюу vрс нь болохоор єєрийнхєє уураг шимийг єгч vр хvvхдээ хооллож байгаадаа дээд зэргээр цэнгэж баясдаг учиртай юм байна.

Чинэсэн хєхєє хєхvvлэхэд эх хуний цээж хєнгєрч тэнийж сайхан болдогтой нэгэн адил гэсэн vг. Хvvгээ хєхvvлж байгаа эх хvнд vргэлж хамгийн их хайр баяр тєрж байдаг шvv дээ. Байгалийг эх гэж хvн тєрлєхтєн нэрлэхийн учир энэ. Тєрvvлж ангир уургаа хєхvvлж хvн болгосон эхтэйгээ хvн яаж ачлал санаж харьцдагын адил байгалтай бид тэгж л хvндэтгэлтэй ачлал санаж харьцах учиртай юм. Байгаль дэлхийтэй зvй бусаар доромжлох адил харгис хэрцгий харьцвал мэдээж хариугаа заавал авдаг нь байгалийн хууль юм.
Гараг дэлхийн сvнс нь хамаг олон амьтанд дэвшин хєгжих бололцоо олгохын тєлєє орон гэр хайрлаж, хоол тэжээлээр хангахын тулд маш хатуу тєвшинд ортлоо єєрийгєє нягтруулж єтгєрvvлсэн сансарын аугаа их мєн чанар юм.

Ашигт малтмалыг ухаж авахад газрын субстанц сийрэгжин суларч баясаж байдаг байна. Харин ашигт малтмалыг ухах нэрээр амьд байгалийг амьдралгvй болгоод орхичихсоноос болж хаа нэгтээ цєлжєєд ирэхэд байгаль дэлхий маш их энэлж шаналдаг байна. Ингээд бодохоор газар дэлхийтэй ухаалаг, зvй зохистойгоор, аваа єгєєтэй харьцах нь ухаант хvний vйл байх нь.
- Хvний сэттэл санаа муудахад байгаль дэлхий хямарч бороо хур цагтаа буухаа больдог гэж бурхны шашны сургаалд бичсэн байдаг. Энэ vvднээс яривал?
- Дэлхий ертєнц дээр болж буй бvх зvйлийг мэдэрч байдаг сэрэн мэдрэх чадвартай давхарга гаргийн дотоодод бий. Газар есєн vе давхаргатай гэж шинжлэх ухаан нотолдог, эзотерикт тэр бvхэн єєр єєрийн нэртэй хэмээн заасан буй. Эзотерикийн vvднээс vзвэл газрын 6-р vе нь сэрэн мэдрэх давхарга юм. Єєрєєр хэлбэл энэ галт давхарга нь сэрж мэдэрч байдаг гэсэн vг.

Газар дээр оршин буй амьд амьтан болгоны сэтгэлийн хєдєлгєєн тэрхvv галт давхаргыг очиж тогшиж, нєлєєлж байдаг байна. Хvн тєрєлхтєн хэтэрхий их ёс бус уйлдэл хийгээд дэлхийн амьд болгонтой сєргєєр харьцан шаналгаж, хэрцгий догшин ёс суртахуунгvй болоод ирэнгvvт тэрхvv галт давхарга хямарч газрын гадаргуу дээр байгаа гапт уулсыг хєдєлгєдєг юм байна.
Хvмvvс бид ямархуу ёс суртахуунтай байна дэлхийн дотоод галын мєн чанар яг тийм байдаг байна. Хэрэв бид ёс суртахуунтай оюунлаг байх аваас галт давхарга номхон байдаг гэнэ. Хун бидний сэтгэл догширвоос галт давхарга мєн адил догширч цунами, газар хєдлєлт зэрэг болдог. Цунами бол далай доторх галт уулын догшролоос vvсдэг гэж хэлж болно. Хvн амьтны ёс суртахуунгvй байдлаас газар дэлхий дээр гамшиг зовлон vvдэж буйг хvн тєрлєхтєн ухаарах цаг нь эцэстээ тулаад байна шvv дээ.

-Хvн тєрєлхтєн байгаль дэлхийн хооронд vйл ажлын тєдийгvй бодол сэтгэхvйн гvн нарийн холбоо байдаг учрыг орчин цагийн монголчууд бид ухаарч ойлгоосой. Шашин суртлаар биднийг мунхруулах гэж байна гэж гvжирдэхээсээ ємнє хvн бид байгадиасаа ургаж тєрсєн, vр тєл vндэс язгуур нэгтэй гэдгээ ухаараасай.

" Ил vзэгдэхээс илт дээдсийн нэр тєрд итгэж инээмсэглэгч, vл vзэгдэхээс vйлийн vрийг vл vнэмшигч хvмvvн хоёр даанч мухаг" хэмээн билгийн чанад хязгаарт хvрсэн"Очироор огтлогч Доржзодба хэмээх хєлгєн сударт айлдсан нэн нандин vгээр ярилцлагаа тvр єндєрлєе. Хvн байгаль дэлхийн холбооны тухай гvнзгийрvvлэн дахин ярилцах болно.

Таныг мэргэн ухаан тань ивгээх болтугай.
Эзотерик судлаач Н.Сома

Орчин үеийн гэрлэлт

Бодит ертөнцөд хүмүүс нэг нэгэндээ материалаг байдлаар туслах зорилготойгоор гэрлэж, амьдралаа нэгтгэдэг байсан бол энэхүү загвар нь өөрчлөгдөн оюунлаг хөгжилд туслах ариун зорилготой шинэ загвараар солигдож байна.
Эр эм хүмүүс бие биенээ биширч, бие биедээ татагдаж халуун дулаан байдлыг мэдрэх нь байгалиас заяасан зүйл билээ.
Та өөрийн харилцааг үр дүнтэй байлгахад хайр сэтгэлээс гадна, 1 нэгэндээ итгэх итгэл, бие биедээ (оюунлаг хөгжилд) зориулах амлалт, эрх чөлөөг эрхэмлэж нэг нь нөгөөгөө хүндлэх ач холбогдолыг ойлгосноор хамтын амьдрал илүү тогтвортой илүү хүчтэйг мэдрэх болно.
Оюунлаг хосууд хамтдаа байх нь тэдний өсөлт дэвшилтэнд тохиромжтой учраас л заяагдсан гэж ухаарах бөгөөд энэхүү хөгжилт нь энэ амьдралын эцсийн өдөр хүртэл буюу түүнээс ч цааш үргэлжилэх, эс бөгөөд 6 сар болоод ч дуусаж магадгүйг тэд мэддэг.

Иймээс насан туршдаа хайрлах тангарга тавьж, 1 нэгнээ өмчлөж байгаа мэт гэрлэхдээ хуулиар батлуулан үүрд хамтдаа байна гэж худлаа хэлж чадахгүйгээ тэд ойлгох болжээ.
Гэрлэлтийн анхдагч загвар нь цаашид бидэнд тохирохгүй болж байгаа ч гэрлэлтийн ёс заншил 1 шөнө алга болчихно гэсэн үг биш ээ. Гэрлэлт оршсоор байх болно, гэхдээ зөвхөн материалаг байдлыг сольж оюунлаг холбоог ухаарсан гэр бүл л цаашид амжилтанд хүрэх болно

(mashnuuts.blogoos)

Үгийн ид шид

Үг бол маш хүчирхэг зэвсэг гэдгийг 20 дугаар зуунд нейролингвистик программчлал нотолсон байна. Үгийг зохих ёсоор зохион байгуулж, хэмнэлтэйгээр дуудахад хүний сэтгэхүйд хүчирхэг нөлөө үзүүлдэг гэдгийг эртнээс мэддэг байсан бөгөөд домын ухааны бүтэц тэр чигээрээ үгийн ид шид дээр суурилж байдаг. Орчин үеийн ШУ домын бүх нууцыг тайлжээ.Дорнын гүн ухаанд орчлон ертөнцийн бүх юмс нэр – хэлбэрээр / нама рупа / илэрдэг, орчлонгийн бичил хувилбар болох хүмүүнд нэр хэлбэрээр нөхцөлдөөгүй нэг ч бодлын долгион нэг ч читта вритти байдаггүй гэж үздэг. Аливаа хэлбэрийн дотоод агуулга цөм нь Нэр /нама/ болно. Хүмүүний ухаанд үүсэх бодлын долгион эхлээд үг хэлбэрээр илэрч дараа нь тодорхой хэлбэр дүрсийг олно. Сансрын түвшинд туурвигч Брахма буюу сансрын оюун санаа илрэхдээ эхлээд үгээр өөрийгөө илэрхийлээд дараа нь хэлбэржиж, орчлон ертөнцийг үүсгэдэг. Бүх үзэгдэл юмсын цаана, Мөнх үл илэрхийлэгдэх Логос Үг оршино, Үг буюу Дууны долгионы хүчээр орчлон ертөнц хэлбэржин буй болсон бөгөөд хэлбэр бүгдийн атомуудыг шүтэлцүүлэн барьж байдаг зүйл бол Дууны долгион буюу Үг билээ. Хүн төрөлхтний өнөөг хүртэлх түвшинд хамгийн ариун дагшин Үг нь Аум буюу Ом болно. Дууны долгион Аум-аас орчлон хэлбэржин буй болсон байна.

АУМ нь сансрын ментал – бодлын хүрээний Үг бөгөөд бодлын хүрээний чанад дах илүү өндөр дээд хүрээний ариун дээд үгийг одоохондоо мэдэх бололцоогүй юм. Ментал хүрээ нь гал махбодид харгалзана. Галыг багтаагаад бүх махбодь бүх хэлбэрүүдийг тэвэртээ багтаан орших зах хаяагүй огторгуй махбодийн үг бол Умаас дээдийн болоод чанад нууц болой. Бодлыг төгс эзэмдэн, галыг эрхшээж сурах хүртэл Ум оройн дээдийг төлөөлөх хамгийн ариун дээд Үг байх болно. Ум нь А, У,М хэмээх гурван авианаас бүтдэг нь түүнийг боломжтой бүх авиаг өөртөө хураан нэгтгэсэн универсал авиа болгожээ. Бүх авиа нь хэлний уг ба уруулын хоорондох орон зайд үүсдэг бөгөөд, А бол хоолойн, М бол цэвэр уруулын, У бол хэлний угаас уруулын хооронд үүсдэг авиа болохын хувьд гурвуулаа нийлээд, өөр нэг ч үг бүтээж үл чадах артикуляцийг үүсгэдэг байна. Хэлбэр дүрсээр үл хязгаарлагдах, үгээр томъёологдошгүй Оройн дээд нэгдмэл чанарыг төлөөлөх хамгийн ариун дээд үг нь Ум бөгөөд Оройн дээдийн задраагүй цул чанарыг / Акханда / хамгийн төгс илэрхийлэн байдаг бол, бусад дээд билгэдлүүд нь Оройн дээдийн янз бүрийн чанаруудыг төлөөлж байдаг байна.

Багшаас шавьд дамжуулан дотоод бурханлиг чанараа нээхийн тулд төвлөрч бясалгадаг Мантра нь сансрын түгээмэл хүчүүдтэй ажиллахад туслагч язгуур дуу авиан хүч мөн. Язгуур анхдагч үеүдээс бүтэх мантра өөрийн давтагдашгүй хэмнэлийн хүчээр сансрын түгээмэл хүрээнд ухамсрыг оруулдаг. Ман гэдэг нь сэтгэл буюу ухаан, тра нь зэмсэг нийлээд ухааны зэмсэг хэмээх утгыг илэрхийлнэ. Сензар Сансритыг бурхны хэл, цагаан толгойн үсгийг нь ч өөрөө бүтсэн хэмээхийн учир нь олон үндэстний хэлүүд үүсэхээс өмнө сансрын анхдагч язгуур архетип дуу авианаас цогцолсон нэг хэлээр хүн төрөлхтөн харилцаж байх үеийн бурханлиг язгуур хэлд хамгийн ойр хэл учраас тэр юм.

Үгийг агаарт хий замхардаг зүйл гэж ойлгогдож байсан ухвар мөчид үзэл хэл мэдрэлийн программчлал хэмээх хүчирхэг зэвсэг нээгдсэнээр сарнин алга боллоо. Үг нь энергийн асар хүчирхэг импульс тээж байхын сацуу мөн мэдээллийг агуулж байдаг хүчтэй зэвсэг.

Улаан буудайн үрийн ДНХ дэх хромосомыг радио идэвхит туяагаар шарж үхүүлээд, дараа нь эерэг мэдээлэл бүхий үгсийг хэлж эхлэхэд, үхсэн үрүүд амилсан байна. Хайрлан энхрийлсэн үгсийг үрэнд шингээхэд 10 000 дахин арвижин ургасан байна.

Үг нь энерги мэдээллээс цогцолсон байдаг. Тодорхой хүнээс гарч буй үг бол тухайн хүний аурын бүрэлдэхүүнийг өөртөө агуулсан акустик дууны долгион бөгөөд, тодорхой хүний аурын бүрэлдэхүүнийг тээсэн ийм долгион бүр нь солитон болно. Солитон гэдэг нь бусад хүчин зүйлүүдийг удаан хугацаанд хадгалж тэжээж байдаг ганц долгион юм. Ийм солитон үгийн хүч нь бодол сэдэл хүсэл хэдийчинээ төвлөрсөн байна түүний хэрээр их байдаг. Хэлний аглаг сахих тодорхой хугацаагаар дуугүй байх нь үгийн хүч чадал онч мэргэнийг тийнхүү нэмэгдүүлдэг дасгал ажээ. Зөвхөн хэлний аглагаар зогсохгүй бие ба сэтгэлийн аглаг адилхан бие сэтгэлийн чадал, аурын хүчийг ихэсгэж, бодгал чанарыг талсжуулах хамгийн өндөр үр дүнтэй дасгалын нэг.

Сибрийн бөглүү тайгад хэзээ төрснөө ч мартсан нэгэн өвөө орь ганцаар суудаг бөгөөд амьдралын чухал асуудлууддаа хариулт хайсан хүмүүс түүн дээр зорьж очдог ажээ. Өвгөний хэлсэн бүр биелдэг байна. Телевизийн сурвалжлагчид тэрээр “Би ямар ч домч шидтэн биш, хэлсэн болгон минь л биелдэг, яагаад гэдгийг би мэдэхгүй” гэж ярьж байх юм. Хэнтэй ч ярих шаардлагагүй буйд бөглүү суусаар хэлний аглаг өөрийн эрхгүй сахиж, үгийн шидийг эзэмдсэний амьд бодитой жишээ энэ юм.

Ганц долгионы хэлбэр болох үг тийм хүчтэй нөлөө үзүүлж байхад, хэмнэлтэй, шүлгийн ая дангаар зохион байгуулсан үг яриа ямар хүчирхэг нөлөөг хүний био оронд үзүүлдгийг төсөөлөхөд хэцүү биш. Цагаан дарь эхийн магтаалыг үнээгээ саахад уншихад, үнээнүүд нь нуурч уяран сонсдог байсан нэгэн эмээгийн тухай яриа зарим хүнд арай л хэтрүүлэгтэй санагдах байх. Гэвч хүнд битгий хэл амьд организм бүрд сайхан шүлэг маш таатай нөлөөлдөг гэдэг нь ШУ-ы баримт юм. Ялангуяа Пушкины шүлэг дээд чакруудыг сансрын энергиэр дүүргэдэг нь туршилтаар илэрчээ. Пушкины шүлгийг уншихаас өмнө хөхөлбөр ягаан дэвсгэр өнгөтэй байсан туршилтад оролцогчийн толгойн аура нь шүлгийг 10 минутын интервалтайгаар хэдэн удаа уншсаны дараа алтлаг туяа цацруулсан аура болж хувирчээ. Зөгнөл бошго, залбирлын шүлэглэсэн үгс хүний био оронд дээрхийн адил үйлчлэлийг бүр ч илүү хүчтэй үзүүлдэг юм байна. Тухайлбал залбирал уншихад хүний тархины цахилгаан гүйдлүүд намсан, бодисын солилцоо буурч, удаан нойрын дельта төлөвт ордог нь шашны сургуулийн сонсогчдын дунд хийсэн олон тооны туршилтаар тогтоогджээ. Дельта төлвийг идэвхжүүлэх түлхүүр нь үг юм байна. Ерөөсөө хүний сэтгэхүйг үгээр программчилж болдог нь хэл сэтгэхүйн программчлалын суурь үндэс болно. Өнөө үед домын бүх нууц нээгджээ. Үүнийг ШУ өнгөрсөн зууны дундуур л саяхан нээсэн боловч, үнэндээ үгийн энэхүү ид шидийг хүн төрөлхтөн эртнээс мэдсээр ирсэн байна.

Иймээс үгийг хүндэтгэлтэйгээр онч мэргэн хэрэглэхийг эрхэмлэж, хов, хараал, худал, хутган үймүүлэх, билгэ дэмбэрэлгүй үгсийг цээрлэж, хатуу хахир муу муухай үгсийг эзэндээ буцан ирж ниргэх болно хэмээн хатуу хорьдог байсан нь бүх ард түмний соёлд нийтлэг байдаг зүйл юм.

Орчлон ертөнц тэр чигээрээ амьтай түүний дотор агаар мандал ч амьдралаар дүүрэн Амьд организмаас цацрах үелзэл, импульс бүр агаар мандалд өөрийн нөлөөллийг үзүүлж байхад, энерги мэдээлэл тээсэн хүчирхэг солитон болох Үг агаарын орон зайн 6 талст бүтцийг эвдэх буюу сэргээн амилуулах, агаарыг хордуулах буюу амьдралын озоноор сэнгэнэтэл дүүргэж ариусгах асар их шидийг агуулж байдаг байна.

Энерги мэдээлэл тээсэн хүчирхэг солитон болох үг бусад бүх мэдээллийн адил оргүй алга болохгүй, Торсын оронд хадгалагдан, олонтоо хувилагдан үржинэ. Акашад хэлсэн үгс бүр бичигдэн үлдээд, харгис хэрцгий бусдыг шархдуулсан гэмтээсэн үгс хийсэн алга болохын оронд хэлсэн эзэндээ эрт оройгүй бумеранг мэт үсрэн ирдэг гэж дорно дахинд үздэг байсан нь мунхруулга бус харин байгалийн зүй тогтолд суурилсан болохыг ШУ-ы нээлт харуулж байна.

19-р зууны агуу их сэтгэгч Вивекананда “ Дэлхийн хүн төрөлхтөн нийтээрээ нэгэн зэрэг хамаг амьтан амар амгалан орштугай” хэмээн хэдэнтээ хэлэх юм бол дэлхий хормын зуур өөрчлөгдөж, гаслан зовлон үүрд арилна” гэж хэлж байсан юм.

Хорлож, харааж, устгаж, басхүү аварч эмчилж, амилуулж болдог үгийн ШУ-ы олон тооны туршилтаар батлагдсан хүчийг ашиглан, Гурван эрдэнэд итгэл одуулах залбирал дуудлагыг тодорхой цагуудад Монгол орон даяар дуудах аваас Монгол орны агаар мандал болоод сэтгэлгээний уур амьсгал ямар ихээр ариусан цэвэршиж, Бурханы адислалыг хэчнээн ихээр урин залахыг төсөөлөөд үзэгтүн.

Монголын эзотерик ухааны академи нь Монголын нийгэмд шинэ эрин цагийн түлхүүр зарчмууд болох Сайн санаа, Зөв харилцаа, Гэгээрсэн нийгмийг төлөвшүүлэх үйлст эзотерик мэдлэгийг олон нийтийн ухамсарт хүргэх зорилготой. Шинэ эрин цагийн түлхүүр нот нь эвсэг найрсаг оршихуй, хамтын ажиллагаа. Шинэ эриний энэ зарчимд суралцаж, баймааж бодгаль хүнээс эхлээд үндэстэн соёл иргэншил тэсэн үлдэх юм.
Шинэ цагт хуучин харанхуй дадал зуршил, өрсөлдөх дайсагналцах араншинтайгаа амьд үлдэж чадахгүй. Амьдралын шинэ техникт суралцаж боловсрохын тулд, эхлээд системтэй оюунлиг мэдлэг хэрэгтэй. Дараа нь мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж, юуны түрүүнд өөрийн сэтгэлгээ сэтгэхүйгээ энергетик системээ шинэчлэн зохион байгуулна.

Өөрийгөө танин мэдээгүй, шинэчлэн өөрчлөөгүй хүн нийгмийг ариусгаж цоо шинэ хөгжлийн шатанд гаргаж чадахгүй. Гэтэл одоо шинэчлэлийг чин үнэнээсээ эгээрэн хүсч буй хүмүүс нь хуучин ул болсон сэтгэлгээнээсээ салж чадахгүй, сайхан уриа лозунгаа амьдралд хэрэгжүүлэх цаг тулаад ирэхээр хуучинсгуудаас үл ялгарах хүчний арга, бохир буруу техникийг ашиглаж байна шүү дээ. Энэ бол ертөнцийг үзэх цоо шинэ мэдлэгийн систем, онолын баттай өргөн суурь бүхий үзэл баримтлал тэдэнд дутагдаж байгаагийнх.


/Шамбалын гэрэл сонин. 2008 оны № 2 дугаар/

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ