АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

 Монголчуудын буддист гүн ухаан


Буддын философийн асуудлаар монголын буддист лам нараас Агваандандараас гадна Агваанбалдан, Агваанцэрэн, М.Содномжамц, Лувсандорж, Ш.Дамдин зэрэг 300-аад мэргэд их бага ном сурах бичиг туурвисан, гэхдээ өнөөдөр тэдгээрийн бүтээл туурвилыг бүрэн судлаагүй байгаа учир тэдгээрийн үзлийг Агваандандар, Агваанхайдав, Агваанбалдан нарын үзэл санаагаар төлөөлүүлж авч үзэж болох юм.

Агваандандар. Энэ сэтгэгч 1759 оны шарагчин туулай жил Алшаа хошоонд хошуу зүүн сумын Баяннуруу багийн нутагт их Хойд Овогт зайсан гэгчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа Алшаа хошууны яаман сүмд /Буян арвитгагч сүм/ шавилан сууж бурхны шашин, гүн ухааны анхны шатны боловсролыг эзэмшиж, улмаар Төвдийн Лхас хотноо буддын чойрын таван ботид гүнзгийрэн мэргэжсэнээр “лхарамба” хэмээх эрдмийн өндөр зэрэг цолыг хүртсэн ажээ. Дараа нь эх нутагтаа буцаж ирээд бурхны шашин, гүн ухааны ном заах, бичих зэрэг ажлыг хийж, хожим нь хошууныхаа баруун хийдийг байгуулахад оролцож явжээ. Тэрбээр “Дандар лхарамба” гэдэг нэрээр алдаршжээ.Тэрээр буддын гүн ухааны төв үзлийн ёсыг баримталсан эрдэмтэн, зохиолч байжээ. Түүний бичсэн гүн ухааны зохиолуудаас судлаачдын анхаарлыг татаж буй “Дүрс, мэдэл, төгс бус хуран үйлдэгч гурвын яриа”, “Хурмастын тахилга”, “Хонь, ямаа, үхэр гурвын хүүрнэсэн яриа”, “Урт үст Цэрэнпил хэмээх бандитай тэмцсэн үг”, “Чөтгөрт хөтлөгдсөн мунхгийн талхидан тээрэмдэгч аянгын хүрд”, “Нисванисын хорыг уудалсан залбирал”, “Бурхан шашин их эрдэнэ бээр арван зүгийн ялгуусан бурхан бодисатва сэлтэд өргөн илгээсэн захиа бичиг”, “Үг утга нь тодорхой цадиг” гэх зэрэг алдарт зохиолуудыг онцлон дурьдаж болно.


Мэдэрч танин мэдэхүйн асуудлыг Агваандандар хүчтэй тавьж, мэдэрч танин мэдэхүйг бодит үнэнийг нээн харуулах мэдлэгийн хэрэгсэл, анхны шат мөн гэж үзэж байжээ. Тэрээр “Оногдохуйг шинжлэхийн тайлбар” зохиолдоо: “хөхийг баригч баригдахууныг тогтоон оногч нь мэдэл оногдохуунтай ижил болох өвөрмөц мэдлээр оногдохууныг барих ёс ёгт байхгүй билээ.” гэж юмыг сэтгэлийн мөн чанартай гэж үздэг сэтгэл төдийтний үзлийг шүүмжилжээ.

Үүний зэрэгцээ тэрээр бодит байдлыг хүн мэдрэхүйн эрхтнүүдээр хүлээн аваад улмаар оюун ухаанаараа гүнзгийрүүлдгийг тайлбарласан байна. Иймэрхүү тайлбар нь танин мэдэх логик сэтгэлгээний хувьд Энэтхэгийн буддын логикийн нарийн учрыг хөндөж шинжилсэн нямбай ажиллагаа болсон юм. Үүнд холбогдох зарим баримт дурдъя.


Агваанхайдавын амьдарч байсан үед Монгол орноо шарын шашин нэн хүчтэй дэлгэрч жалган болгон хийдтэй, айл болгон тахил шүтээн, ламтай болж, бурхны шашины санваартан байтлаа шашныхаа гол шугам ёсноос гажигч гэгээнтэн мяндагтан орширч тэд нууц тарнийн ёс гэгчээр түрээ барин элдвээр дүвчигнэн, сүсэгтэн олны эд хөрөнгийг шимтэж, олз омог, нэр төрийн хойноос хөөцөлдөх болж байжээ. Тэр үед Агваанхайдав шашин суртахуунаа хамгаалан, шашинтнуудын доторхи янз бүрийн ёс бус үйл ажиллагаа, үнэн нүүр царайг илчлэн шүүмжилж, шашнаа хиргүй тунгалаг байлгах, түүний тулд шашны ном сургаалаар аливаа хүний ёсонд байдаг мунхагийн түйтгэрийг даван туулах зорилго бүхий байдлаа дээрх бүтээлүүддээ тусган харуулсан нь яваандаа түүнийг тухайн үеийнхээ дундад зууны шашин-улс төрийн бүрхэг амьдралын мөн чанарыг илчлэх тэмцэлд татан ороход хүргэсэн ажээ.


Сэтгэл гэж юу болох асуудлыг буддын гүн ухааны мадхъямака чиглэлд хүний танин мэдэхүйн үйлдлээр баригдахуун орон /гадаад ертөнц/, баригч мэдэл /хүний ухамсар/ хоёрын хоорондын харилцааны дунд уг юмсыг танин мэдэх асуудал болгон тавьсан байдаг. Агваанхайдавынхаар сэтгэлийг дараах атпектаар тайлбарласан сонин дүгэнлтүүд байх юун. Нэгдүгээрт: сэтгэлийг “сүнс” хэмээх буддын шашны уламжлалт хийсвэрлэлт сургаалтай адилтган авч үзсэн. Бас тэрээр сэтгэлийн олон янзын төлөв байдлыг тодорхойлон дурдсан байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл гэдэг ойлголтын дор хүний сэтгэл зүйн элементүүдийг /псиких үзэгдлүүд/ авч үзжээ. Тухайлбал:



- Өөрийн газар нутгийг бусдаас хамгаалж минийхийлж барих сэтгэл



- Өмөг нөхөр, амраг садан, эд хогшил зэрэгт тэтгэн дурлаж үйлдэх эдлэлийн сэтгэл



- Хорлогч дайсныг гэсгээх уур хилэн



- Ашиг хонжоонд эргэлдэгч атгаг бодол



- Өөрөөсөө өндөр нугуудыг буулгагч атаат сэтгэл



- Өөрийгөө ямагт дээш өргөх омогт сэтгэл



- Өөрийнхийг энхрийлэн сахих харнам



- Бусдынханд шунагч хомхой сэтгэл зэрэг юм.



Дээр дурдсан маягийн сэтгэл санааны янз бүрийн илэрхийллийг орчин үед сэтгэл зүйн шинжлэх ухаан тодорхой авч үзэн судалдаг билээ. Харин Агваанхайдав тэдгээрийг ердийн ухамсрын утгаар авч үзжээ. Хоёрдугаар: сэтгэл хэмээх ойлголтын хүрээнд шүтлэг бишрэл, ёс суртахууны зүйлийг багтаагаад бодитойгоор гэгээрүүлэх, бодит байдлыг сэнхрүүлэн илтгэх байр суурийг тодорхой хэмжээгээр илэрхийлжээ.



Тэрээр сэтгэл гэдгээ нарийсган, шашны онол руу холбон тайлбарлахдаа оюун хэмээх ойлголттой холбон авч үзжээ. Агваанхайдав “оюун” гэдэгт “Тийн шинжлэлийн тайлбар сайн номонд дурлах хийгээд баясдагаараа үргэлжид тодорхой ханасан өвөр хийгээд хань бүгдийг хэрэггүй зүгт үл тушаах, самадын хөлийг сайтар тогтоон бататгасан, эс мэдэх, буруу мэдэх, эргэлзэх тэр бүгдийг таслагч, үнэн ёсонд итгэмжлэх” тайлбар өгчээ. Тэгээд ч оюун гэдгийг бие, сэтгэл, бодгаль гурвыг дагнан барьж байдаг оюуны мэдрэмж хүнд байдаг зүйл болгосон ажээ. Тэгвэл хүнд орон гарч байдаг хийсвэр тогтворгүй байдал бүхий сэтгэл хэмээх нь биед шүтсэн зовлонг үүсгэгч ба ер өвчний зовлонгоос их, зуу мянган хувь илүү эдэлдэг тул биеэс холдуулах хэрэгтэй. Ингэхийн тулд дан ганц сэтгэлээ баримтлан хатуужин дияан хийж өөрийгөө боловсруулснаар амгалан тайван буюу нирваан байдалд хүрнэ гэж энэ сэтгэгч үзсэн юм.


Агваанхайдав бие, сэтгэлийн холбоон дээрээс бодгаль буюу танин мэдэхүй дэх субъектийн ролийг гаргаж байжээ. Тэр нь мэдэрч танин мэднэ, сэтгэж танин мэднэ, эцэст нь аливааг минийхийлэн үзэж ёс суртахууны талуудыг илрүүлэх бодгалийн билиг, шүтлэгийн мэдрэмжийг тусгасан эмперик танин мэдэхүйн арга зүй тавил гаргасан байна гэж үзэх үндэс бий.

Энд хэдийгээр зарчмын ялгаа байгаа ч Декартын “Би сэтгэж байгаа учраас би оршиж байна” гэдэг томъёололтой Агваанхайдавын авч үзсэн бие, сэтгэл, бодгаль гурвын яриа нь оюун санааг анхдагч, ахуйг хоёрдогч болгохдоо ухамсрын биеэ даасан шинжийг өргөн тавьж байсантай зэрэгцүүлж үзэж болох тал байна.



XIX зууны эхэн үеэс төв халхын хүрээ хийдийн лам нарын дунд үүссэн шашныг шинэтгэх урсгалын нэг гол төлөөлөгч нь Монголын их хүрээний хамба Агваанхайдав мөн. Түүний баримталж байсан шашин-улс төрийн үзэл санааг дараах хэдэн чиглэлээр авч үзэж болно.



- Хувраг лам нар төрийн хэрэгт хутгалдаж буйг эсэргүүцэх хандлага



- Манж, Хятадын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний үзэл санаа



- Шашны боловсролд иргэний боловсролын зүйлийг нэмж оруулах гэсэн соён гэгээрүүлэх бодлого



- Лам хуврагууд номоо үзсэн төдий болж хэлбэрдэх байдал гаргадаг болсон, багшийн алдар, ариун шүтээний нэрээр мухар сүсгийн сүсэгтэн олонд дэлгэрүүлж буйг шүүмжлэн, шашнаа элдэв муу үзэл санаанаас хамгаалж, ариунаар мандуулах чиглэл зэрэг болно.



Ингэхдээ манжийн засаг төрд тал өгөгч ихэс дээдэс бурхны шашины далбаан дор сөрөг үйлдэл явуулж байгаа нь тийнхүү шашин, номын ариун байдлыг буртаглаж буй нэг гол шалтгаан мөн гэж үзсэн байдаг. Бас ихэс дээдсийн дотор шашин олны тусд үйлчлэгч ёхязгаарлагдмал цөөн тоотой байгааг, тэд арга юугаа барж ядан байгааг халаглан дурдсан байна.



Агваанхайдав ийнхүү гүн ухааны сэтгэлгээний томоохон төлөөлөгч байсан төдийгүй Монголын нийгмийн хоцрогдол, оюун санааны болон улс төрийн амьдралын зөрчил, Манжийн хааны улс төрийн бодлогын мөн чанар, ард олны амьдралын доройтол зэргийг олж харж, улс үндсээ хамгаалсан үзэл санаа илэрхийлж байв. Улс үндсээ сэргээх гол зам бол шашиныг сэргээх явдал мөн гэж тэрээр үзэж байжээ.

Агваанбалдангийн бодлоор бол мах бодууд өөр хоорондоо нөхөрлөх, дайсагнах чанарыг дотооддоо агуулж байдаг ажээ. Хүч тэнцэн шүтэлцэж байх үедээ оршин тогтнож, хүч эс тэнцсэн үедээ сөргөлдөж өөрчлөгдөхөд хүрдэг байна. Махбодуудын энэхүү тэмцэл ба нэгдэл нь тэдгээрийн үйл ажиллагааны үндэс болдог ажгуу. Ингээд шороо махбод нь бөх бат чанартай тул бодис юмсын бие цогцыг бий болгодог. Усан махбод нь чийглэг чанартай тул бодис юмсын бие цогцыг холбон нэгтгэж өгнө. Гал махбод нь халуун дулаан чанартай тул тэдгээрийг бэхжүүлэн гагнаж өгдөг. Хийн махбод нь хөнгөн хөдлөмтгий чанартай тул тэдгээрийг хөдөлгөөнд оруулна. Ертөнц бол эдгээр махбодын тодорхой нэгдэл мөн гэж үзэж авай.



Агваанбалдангийхаар бол мэдрэхүйн эрхтэн /жишээ нь нүд/ бүхэн өөрт буй мэдлийн /нүдний харах чадвар/ тусламжтайгаар гадаад утга буюу баригдахуунаа тусган авдаг байна. Хүнд нүд, чих, хамар, хэл, бие сэтгэлийн эрхтэн хэмээх зургаан эрхтэн байх бөгөөд Агваанбалдангийн ойлголтоор сэтгэлийн эрхтэн хэмээгч нь өмнөх сэтгэлүүдээ мэддэг одоогий нь сэтгэл ажээ. Энэхүү зургаан эрхтэн нь харах, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэх, өмнөх сэтгэл хэмээх зургаан баригдахуун оронтой ажээ. Энэ бүгдээс үзэхүл Агваанбалдан хүний танин мэдэхүйн явц нь юуны өмнө хүн мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар гадаад ертөнцийн юмс, үзэгдлийг мэдэрч мэдэхээс эхлэх бөгөөд сэрэхүй нь танин мэдэхүйн эхлэл мөн гэсэн санааг үндэслэн гаргасан нь тодорхой байна. Агваанбалдан мэдлэгийн бүх бодит үндсийг ил байгаа, далд байгаа гэж хоёр хувааж үзээд, ил байгаа баригдахууныг илт шалгадаг мэдэл хэмээх мэдрэхүйн эрхтнүүдээр танин мэднэ. Харин далд байгаа баригдахууныг даган үлэх шалгадаг мэдэл хэмээх хийсвэр сэтгэхүй буюу логик мэдлэгээр илрүүлнэ гэж үзэж байв.


Агваанбалдан тогтсон тааллын ёс нь: нэгд шашин нь амьтанд хор хөнөөлтэй эсэх, хоёрт шашиныг үндэслэгч нь гэм бүхнээ барж эрдэм бүхнийг шингээсэн эсэх, гуравт шашины үзэл нь номын болон бодгалийн би-үгүйг баримталж буй эсэхээрээ тус тус ялгагдана гэж бичиж байжээ


Агваанбалдан Монголын нэртэй буддист үнэнхүү сүслэгтэй эрдэмтэн ламын хувьд өөрийн эх орон, ард түмнээ хайрлан үзэж, өмгөөлөн хамгаалдаг эх оронч үзэл бүхий нэгэн байв. Тэрбээр үндэсний баялгийг хөгжүүлэх, ард олноо соён гэгээрүүлэхийн төлөө ихээхэн санаа тавьдаг байв. Тэрээр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө санаашрахдаа хур бороо орж, өвс ногоо ургах зэрэг сайхан учрал ямагт бүрдэж байх болтугай, харин өвчин тахал, цэрэг дайны аюул, байгалийн гамшиг, өлсгөлөн гуйланчлал гэх мэт доройтлын бүх шалтгаанууд ямагт үл бүрдэж байх болтугай хэмээн ерөөл залбиралаа тавьж байжээ.



Нийтэлсэн: mongolianphilosophy  blog
Зүгээр л...Буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам бий...




Америкийн нэртэй эрдэмтэн, тархи судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийсэн нь 2004 онд тус улсын Шинжлэх ухааны Академийн сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.



Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, хайр энэрэлийн (эхийн хайр шиг) мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү, харин Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, нигүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нигүүлсэнгүй, амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж ТАЙМ сэтгүүл Дэвидсон эрдэмтнийг АНУ-ын 2006 оны онцлох хүнээр шалгаруулж байжээ.



Хүний тархи нь хүүхэд ахуй цагт маш хурдацтай хөгжиж, харин насанд хүрэхэд хөгжил нь бараг зогсдог гэж үзэж байсан үе өнгөрч хүний тархи сэтгэн бодох, сурах, болон зан үйлдлээс хамааран өөрчлөгдөх, улам хөгжих боломжтойг нээсэн нь анагаах ухаан, сэтгэц судлалын чухал ач холбогдолтой болов. Тархи судлалын энэ чиглэлийг невропластик (тархины уян чанар) гэж нэрлэх бөгөөд хүний тархинд тогтсон, дадаж заншсан мэдрэлийн эсийн дохиоллыг (тухайлбал, дургүй хүнээ хараад уурлах, нохой хараад айх г.м) өөрчлөн, өөр төрлийн дохио үүсгэх чадварыг хэлдэг. Оросын Нобелийн шагналт зохиолч Б.Пастернакийн “Живаго эмч” зохиолд гол баатар нь “би ертөнцийг үзэх, танин мэдэх хүний уян, уран чадварт (пластическое восприятие) илүү дуртай” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүн хэдий чинээ зөв бодол, зөв сэтгэлийг үүсгэж байнгын тархины дасгал хийнэ төдий чинээ уур, айдас зэрэг муу сэтгэлээс ангижирч, тэр хүний сэтгэл ханамж, аз жаргалын үзүүлэлт гадны нөхцөл байдлаас үл хамааран маш өндөр түвшинд байж болдог аж. Үүнийг буддын лам нар орчин үеийн шинжлэх ухааны тусламжтайгаар нотолж чадлаа. “Хүмүүс уур уцаар, айдас түгшүүр, муу санаа зэргийг хүнд байнга байдаг, өөрөөр байх аргагүй мэт үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхнээс бүрэн ангижирч амгалан жаргалтай амьдарч болно гэж Далай багш сургасан байдаг. Өөр өөр бусад мэргэжил, шашны хүмүүсээс илүү буддын лам нар Америкийн тархи судлалын эрдэмтдийн анхаарлыг татаж энэхүү туршилтад оролцсон нь чухамдаа буддын номлолын цаана агуу том философи, оюуны хөгжлийн маш өндөр түвшинд хүрэх арга зам байгаатай шууд холбоотой юм. Үүнийг өнөөдөр барууны эрдэмтэд онцгойлон судалж, лам нартай хамтран ажиллахыг хүсч байна. Орчин үеийн шинжлэх ухаан олон талаараа буддын ухаан дахь суурь ойлголтуудтай дүйж, харилцан нотлогдож байгаа талаар Мингүр Ринбүүчи өөрийн саяхан гаргасан номондоо бичжээ. Тэрээр тархи судлалын дэлхийн томоохон эрдэмтэдтэй уулзаж, бясалгал хүний тархинд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны үндэстэй тайлбарыг хийсэн төдийгүй хоосон чанар ба квантын физик, биологи ба хүний тархины үйл ажиллагаа зэрэг олон чиглэлээр судалж номондоо тусгасан нь барууны орнуудад ихээхэн анхаарал татаж байна.



Чухамдаа яагаад буддын лам нарын тархины үйл ажиллагаа ийм өндөр түвшинд хүрч, тэдний сэтгэл ханамжийн гамма долгион ийм удаан хугацаанд хадгалагдаж, тэр нь эргээд ямар үр нөлөөнд хүргэдэг талаар мэдэх нь буддын ухааныг шүтэж ирсэн монголчууд бидний хувьд маш чухал асуудал юм. Ерөөс хүний амьдралын утга учир зүгээр нэг үр удмаа үлдээх, идэх, унтахдаа бус маш том агуулга зорилготой бөгөөд үүгээрээ адгуус амьтнаас ялгаатай. Энэ ялгааг олон янзаар тайлбарлаж болох ч үндсэн гурван ялгаа нь: нэгдүгээрт, хүн мэдлэг дамжуулах чадвартай, хоёрдугаарт, хүн соёлыг бий болгодог, гуравдугаарт, хүн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэгт оршиж байна. Ийнхүү үхнэ гэдгээ мэддэг учраас хүн амьдралын утга учрын тухай, амжуулж хийх зүйлийнхээ тухай эргэцүүлж өөрийн гэсэн философитой болдог. Монголчуудын хувьд буддын ухаан нь амьдралын гол философи болсон хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд бид суу билигт хутагт хувилгаадтай, гайхамшигт эрдэм чадалтай лам нартай байсан. Харамсалтай нь өнөөгийн монголчууд оюунлаг амьдралыг эрхэмлэж сэтгэлгээг хөгжүүлэх нийтлэг эрмэлзэл багатай байна. Бид бүхэлдээ хэрэглээ, мөнгө, худал хуурмаг, бухимдалд дийлдэн, явцуу, хязгаарлагдмал, эрх чөлөөгүй байх шиг санагддаг. Иймээс ч ихэнх хүмүүс буддын ухаанд шашин, сүсэг бишрэл талаас нь илүү хандаж, цаад философи, гүн гүнзгий утга агуулгыг нь орхигдуулж, жинхэнэ үр шимийг хүртэж чаддаггүй. Хүн гэж юу юм, би гэж хэн юм, бид яаж үргэлжид жаргалтай байх вэ, яагаад хүн уурладаг, яагаад зовдог, орчлон ертөнцийн мөн чанар юу болох гээд маш олон асуултад хариулах завдалгүй, урсгалаараа амьдардаг. Зөвхөн харагдаж байгаа зүйл төдийг үнэн хэмээж, бодит байдлыг маш явцуу хүрээнд ойлгодогоос хүчирхийлэл, мунхаглал, омог дээрэнгүй, гадуурхал, айдас, шунал зэрэг нь бидний дотор оршиж, хүмүүсийн сэтгэл, үзэл бодол, ёс суртахуун асар бохирджээ. Дээр өгүүлсэнчлэн, үнэндээ хүн амьтнаас ялгарч чадаж байна уу гэж асуумаар санагдах үе олон.     ekh survalj :hesyychoiutanblog.

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ