АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Сэтгэхүйн энерги

Өнөөдөр хvмvvс энергитэй байхыг их хvсдэг болж, тэр ч газар энергитэй, энергижнэ гэж зорьдог болсон, энергээ эргэлтэнд оруулсан ч орон нутаг, газар орон байх болжээ.Янз янзын энерги байна. Тэгэхээр хvмvvс ямар энергийн тухайгаа яриад байгаагаа бас ойлгох шаардлагатай. Хvмvvсийн яриад байгаа энэ байгалиас, хvмvvсээс авах гээд эрж хайгаад буй энерги нь сэтгэхvйн энерги юм. Сэтгэхvйн энерги гэж ярьж занших хэрэгтэй. Энэ тухай би тайлбарлах гэсэн юм.

Энэ сэтгэхvйн энерги бол доод организмуудад инстинкт хайрладаг, хvнд болохоор ухамсар хайрладаг, бvр дээд Лха тэнгэрvvдэд ч гэсэн байдаг зvйл. Vvнийг бvх амьд биет нэвтрvvлж, генерацлаж, шингээж, орчиндоо цацруулж оршдог. Энэ энергийг одоогоор техникийн хувьд сэтгэхvйн энерги гэдэг нэрэн дор багтаагаад байна. Энэ бол техникийн нэршил. Цаашид гvнзгий судлаад ирэхээр хvмvvст, оюун санаанд, амьтанд хамааралтай энэ энергийг задалж задруулаад нарийн төрөлжvvлээд ойлгоод ирэнгvvт илvv нарийсах учиртай. Ер нь бvдvvн тоймоор ийм гэж ойлгоход болно.

Ерөөсөө орчлон ертөнц маань тэр чигээрээ сэтгэдэг юм аа гэсэн нэг ойлголт дорнын гvн ухаанд байдаг. Тэр тусмаа эзотерик буюу далд ухаанд. Сэтгэхvйн энерги бол эндээс vvдэлтэй нэршил. Орчлон ертөнц том сэтгэдэг амьтан гэж дорнын гvн ухаанд, мөн дорнын космологийн онолд vздэг. Тэгэхлээр бидний генерацалдаг, орчноос шингээж авдаг мөн эргvvлээд цацруулдаг энэ энерги нь эфирэн матери, тvvний бодгальжсан хэлбэр эфир бvрхvvлээр дамжиж цацарч байгаа юм. Тэр эфир бvрхvvл дотор янз бvрийн оюун санааны, хvслийн, ментал гээд тоо томшгvй өдөөлгө нэвтэрч цацарч байдаг юм. Тиймээс сэтгэхvйн энерги эфир матери, эфир бvрхvvлтэй маш их холбоотой гэж ойлгож болно. Учир нь сэтгэхvйн энерги маань эфир бvрхvvлээр дамжин илэрдэг.

Сэтгэхvйн энергийн тухай ярихад зvрхний тухай ярих хэрэгтэй болно. Яагаад зvрхний тухай ярих хэрэг гарав гэхээр сэтгэхvйн энергийн төвлөрөл нь зvрхэнд оршдог. Зvрх гэдэг нандин чухал эрхтэнийг ил ба далд ертөнц дэх энергийн фокус болгон бvтээсэн юм.

Зvрхний тухай барууныхан одоо хvртэл сэтгэл зvйн шинжлэх ухаандаа дурдаагvй байдаг. Хамгийн гол сэтгэхvйн энерги цацарч, нэвтэрч, энэ энергийг төвлөрvvлж байдаг энэ эрхтэний тухай дурддаггvй сэтгэл зvйн шинжлэх ухааныг шинжлэх ухаан гэж ойлгоход тун бэрх болж таарч байна. Гэхдээ сvvлийн арваад жилийн дотор гарсан нээлтээр барууныхан зvрх сэтгэдэг юм байна аа гэдгийг ойлгодог болсон. Друнвало Мельхиседекийн нэг номыг Махаришийн бясалгалын тэргvvн Бат-Эрдэнэ надад өгч уншуулсан юм. Одоо монгол хэлээр орчуулж гаргасан байна билээ. (“Зvрхэндээ амьдрахуй” гэдэг нэртэй ном байгаа.) Тэндээс vvнийг мэдэж болно. Зvрхэн дотор жижигхэн тархи байдаг юм байна гэдгийг нээсэн байсан.

Гэтэл монголчууд зvрхийг сэтгэдэг гэдгийг тэртээ тэргvй мэддэг байсан учраас сэтгэл гэдэг нэршлийг гаргасан. Тийм байгаа биз? Зvрх сэтгэн боддог. Бусад ард тvмэн зvрхийг зvгээр л нэг сэрж мэдэрдэг атга мах гэж ойлгодог шvv дээ. Тэгвэл би ганцхан монголчууд зvрх сэтгэн боддог гэдгийг мэддэг байсан гэж хэлмээр байна. Бvх хэлний талаар мэдэхгvй болохоор хэл сэтгэхvйн тэр нарийн уялдаагаар илэрдэг бусад vндэстний сэтгэлгээг сайн мэдэхгvй байна. Гэхдээ л би зөв таамагласан байх. Ямар ч орны хэлэнд сэтгэл зvрх гэдэг зvйлийг зөвхөн сэрж мэдрэхтэй холбосон, байдаг. Харин зvрх сэтгэдэг, зvрхээр сэтгэдэг гэж ойлгодог vндэстэн Монголоос өөр байхгvй гэж хэлмээр байна. Би дутуу ойлгож байж болох юм. Зvрх маань тархитай, сэтгэдэг ээ гэдгийг барууныхан мэдчихээд маш их гайхаад их сонин байдалд орж байна л даа. Зvрхийг зөвхөн сэрж мэдэрдэг гэж ойлгодог байсан.

Гэтэл зvрх нь сэтгэхvйн энергийн төвлөрөл болж байдаг. Зvрх бол маш нарийн мэдрэг энергитэй харьцагч гэж эзотерикт ойлгодог л доо. Энэ бол дээд орнуудын энергийг материаллаг доод ертөнцөд нэвтрvvлэгч эрхтэн. Эргээд доод орон, ертөнцийн янз бvрийн инстинкт, бvдvvн баараг энергvvдийг хувилгадаг, нарийсгаад, маш нарийн хэлбэрт оруулдаг ийм чухал эрхтэн нь зvрх юм.

Гэтэл сэтгэхvйн энергитэй яаж уялдаж холбогдож байна вэ гэвэл энэ нь сэтгэхvйн энергийн төвлөрөл болдог. Зvрх маань бидний бие организмын нар шvv дээ. Гэвч бид тоодоггvй. Тархи, тархи л гээд байдаг. Vнэндээ зvрх бол тархинаас илvv чухал эрхтэн гэдгийг өнөө vед ойлгож эхэлж байна.

Зvрхэнд хамгийн тvрvvнд хамгийн зөв, хамгийн мэргэн шийдэл ирдэг гэж эзотерикт vздэг. Харин тархи энэ эсвэл тэр, нэгдvгээрт, хоёрдугаарт гэсэн янз бvрийн хувилбар тавьдаг. Гэтэл цорын ганц мэргэн шийдлийг хэлдэг эрхтэн нь зvрх. Гэхдээ зvрхний энэ гайхамшгийг мэдрэх, ойлгох, ашиглахын тулд хvн эхлээд зvрхээ ариусгах хэрэгтэй. Зөвхөн ариуссан зvрхэнд хамгийн зөв мэргэн шийдвэр торсын орноор дамжаад 109с хурдтай хvрч ирдэг.

Vvнийг ариусаагvй зvрхтэй улс мэдэрдэггvй. Тийм ч учраас нялх балчир хvvхэд маш ариун гэгээн хvмvvс мэргэн байдаг. Хамгийн зөв шийдлийг тэд мэдэж байдаг. Жаахан өсөж томроод ирэхээрээ хvн бохирддог. Улмаар тархиараа сэтгэж эхэлдэг. Тэр нь эсвэл энэ тэр гэсэн элдэв төөрөлдсөн зvйл хэлж өгдөг.

Сэтгэхvйн энергийн тухай нэгэн ёогчийн тайлбарыг хэлмээр байна. Сэтгэхvйн энерги гэж юу юм бэ гэж ёогчоос асуухад, “Энэ бол анхилуун цэцэгсийн vнэртэй адилхан. Цэцгийн vнэр маш нарийн бvгдийг нэвтлэн орших орчны эфирт шингээд, тэр vнэрийг хvн агаараар дамжуулаад уушгиараа биедээ шингээж авдаг. Тэгээд vйлчлэл нь биенд илэрч эхэлдэг” гэж тайлбарлажээ. Сэтгэхvйн энерги vнэхээр яг ийм байдаг, цэцэгсийн анхилуун vнэртэй адилхан байдаг юм байна.

Сэтгэхvйн энерги яагаад бидэнд чухал юм бэ гэхээр энэ нь асар их хамгаалалт болдог. Ёогчдын тухай янз бvрийн домогт (Бид домог гэж vзэж байгаа.) тэд зvсэн зvйлийн араатан амьтантай ширэнгэ, цөлд амьдардаг. Гэтэл тэдний тухай ямар тvvх байдаггvй вэ гэвэл ямар нэг араатан амьтанд тасдуулж идvvлсэн ёогчийн тухай гардаггvй. Энэ ямар утга учиртай юм гэхээр мэргэн зөн совингоо алдаагvй, галзуураагvй, мэргэн зөн совин нь жам ёсоороо ажиллаж байгаа ямар ч амьтан, тэр дундаа адгуус араатан тэр ёогчийн сэтгэхvйн энергийн хамгаалалтанд ойртож болохгvй гэдгийг мэддэг. Тэр тусмаа дураараа авирлаж болохгvй гэдгийг мэддэг. Сэтгэхvйн энергийг амьтан мэргэн зөн совингоороо хvнээс илvv мэдэрдэг. Хvмvvс мэдэрдэггvй учраас ариун гэгээн хvнийг очоод доромжилж, янз янзаар элэглэж шоолж магадгvй. Тэгээд эргээд сэтгэхvйн энергийн хамгаалалтанд ниргvvлдэг. Тэгээд хараагдчихлаа гэж боддог. Хараагдсан юм биш зvгээр л ниргvvлчихсэн юм. Сэтгэхvйн энергийн тэр өндөр vелзэл эргээд ниргэчихэж байгаа юм.

Бас библийн домгуудад хаад зөнч мэргэдийг гэсгээх гээд араатан амьтан, өлсгөлөн барын дунд хаядаг эсвэл галд шатаах гэж оролддог. Гэтэл гал нь ус болж хувираад зvв зvгээр амьд явж байдаг. Эсвэл өлсгөлөн бар нь юуг ч залгичихаар их өлссөн хэрнээ идэж чаддаггvй. Vvний учир нь теросын бамбайнд нь оршдог юм байна. Баруунд энэ хамгаалалтыг теросын бамбай гэж нэрлэдэг. Маш олон метр байдаг энэ бамбайнд ямар нэг хилэнцэт буруу санаагаар халдаж болдоггvй. Vнэндээ ийм л юм байдаг аж.

Нөгөө талаасаа энерги заавал талсттай байдаг. Энерги матери хоёр хоорондоо харилцан шилждэг. Энерги маань материд шилждэг, бодис эргээд энергид шилждэг. Тэгвэл сэтгэхvйн энерги ч өөрийн гэсэн талстай. Сэтгэхvйн маш өндөр энергийн талстыг монголчууд ринсэл гэдэг. Бид уламжлалаараа энэ тухай мэднэ. Шидтэн, хутагт хувилгаадын чандраас их гоё чулуун vрэл, эрдэнэсийн vрэл гардаг. Тэр нь сэтгэхvйн соронзон чанартай. Маш гоё адислал тvгээж байдаг. Аваад, атгаад авч явж байгаа хvндээ асар их аз завшаан, аз хийморь хайрладаг. Ийм ч учраас шавь нар нь vvнийг булаацалддаг байсан. Энэ талаар гэгээнтнvvдийн намтар тvvх, олон хөлгөн сударт бичиж vлдээсэн байдаг.

Ринсэл гэдэг бодисыг барууныхан философийн, гvн ухааны чулуу гэдэг. Төвд нэршлээр бол ринсэл юм. Ямар утга учиртай юм бэ гэвэл хvний сэтгэхvйн энерги, маш өндөр, ариун, гэгээн энерги өөрөө талст vvсгэж байдаг. Сэтгэхvйн энерги мэдрэлийн судлуудаар дамжин гvйхдээ өөрийн талстыг vлдээж байдаг ба өндөр хэмд маш их тэсвэртэй, маш гоё талсттай эрдэнийн чулууны хэлтэрхий байх жишээтэй. Тэгээд шарилыг нь чандарлахаар эдгээр талст хоорондоо бөөгнөрөөд vрэл vvсдэг. Энэ бол баримт.

Та нар мэдэж байгаа, арван жилийн химийн хичээлээр нvvрсхvчлийн хий С2 молекул бvтцээсээ хамаараад нvvрс эсвэл алмаз чулууны талст байдаг. Өндөр vелзэлд тухайн дорд элементийн молекул бvтцэд өөрчлөлт ороод эрдэнэс vvсдэг юм байна. Молекул бvтэц нь зvгээр л хувилсан байгаа юм. Тэгэхээр сэтгэхvйн өндөр vелзэл хvний энэхvv дорд материйг тийм хэмжээнд, эрдэнэсийн чулуу болтол нь хувиргадаг ажээ.

Хvн энэ сэтгэхvйн энерги гэдэг гайхамшгийг өвлөж авчээ. Тухайлбал хvний харцнаас сэтгэхvйн энергийн хамгийн дээд хэлбэр болох Брама-видия гэдэг гал цацарч байдаг юм байна. Харц буруугvй гэж дуулдаг. Тэр дууны vг ямар утгатайг нь мэдэхгvй болохоороо би мэдэхгvй л дээ. Харц буруутай байх нь их шvv дээ. Буруутай байтугай бvр хортой харц гэж байна. Хэрвээ хилэнцэт хорт санаатай, ариун бус хvсэл давамгайлсан бол тэр хvний нөгөө брама-видия, нvднээс цацарч байгаа туяа vнэхээр хортой байна.

Сэтгэхvйн энергийн бас нэг дээд хэлбэрийг багш хvн, гуру эзэмдэж байдаг. Ер нь сэтгэхvйн энергийг хуримтлуулах хамгийн дөт зам гэж бий. Зарим хvний инээд хvрэх байх хамгийн энгийн зам бол ‘ТАЛАРХАХ’. Шри Шри Рави Шанкар талархаж сур гэж шавь нартаа сургаад байдаг нь маш их утга учиртай юм байна.

Сэтгэхvйн энергийг маш өндөр хэмжээнд зохион байгуулах хамгийн эхний суурь бол талархал юм байна. Хvн хайрын хишгээр бий болсон. Эцэг эхээс төрөхдөө хайрын хишгээр бий болсон. Өчнөөн мэдэх мэдэхгvй, заримыг нь мартчихсан тийм их хайрын өглөгийн дор амьдарч байдаг. Vvнийхээ төлөө байгаль ертөнц, өглөөний наран, бvх амьтанд талархаж амьдрах ёстой. Бид дандаа органик хэлбэрээр амьд амьтныг идэж амьдарч байна. Ургамал ч гэсэн амьтан. Тэднийг бид идэж байна. Гэтэл ингэж залгиж л байх ёстой юм шиг ерөөсөө талархахыг мэддэггvй. Тийм ч учраас идээд идээд байвч маш их өвчин зовлон vvрлээд байдаг. Идээд, шунаад, аваад аваад аз жаргалгvй л байдаг.

Энэ нь юунаас улбаатай юм бэ гэвэл хамгийн анхдагч талархах сэтгэлийг өвөрлөж, тэрнийг орчин тойрондоо цацрааж чаддаггvйгээс болдог. Талархаж чаддаг хvний сэтгэхvйн энерги маш сайхан болох vндэс суурь нь тавигддаг. Хvмvvс маш их энергитэй болохыг хvсдэг. Гэхдээ энергийнхээ чанарын тухай анзаардаггvй. Ерөөсөө тэр их энергитэй хvн, их энергитэйгээр хvнийг загнаж байсан гэх. Чанар бол ерөөсөө хамаагvй энерги л гэж ярих. Гэтэл хамгийн гол нь чанарыг ярих ёстой.

Маш чанартай, өндөр зохион байгуулалттай, гэрэлтсэн сэтгэхvйн энергийг цуглуулдаг дараагийн энгийн нэг дvрэм нь юу вэ гэвэл ‘БАХДАЛ БИШРЭЛИЙН СЭТГЭЛ’-ийг агуулж сурах. Хvн бахдаж, биширч сурах хэрэгтэй. Гэтэл Монголчууд маань өөрөөс илvv юманд атаархаад л, хорлохсон л гэж бодох нь ихэнх шvv дээ. Тvvнийгээ зөвтгөдөг. Хvнд хэлэхгvй ч гэсэн дотроо яадаг юм гэж боддог. Жишээлбэл сарнай цэцэг ийм сайхан гоо vзэсгэлэнг цацрааж байна. Энэ гоо сайхныг хэрвээ бахдаж бишрэх юм бол энэ сайхан энергээсээ хуваалцдаг юм байна. Хvний сэтгэлд бахдал бишрэл төрлөө гээд юу ч зулгараад ойччихгvй. Харин ч эргээд гэрэлт очис бөөн бөөнөөрөө зvрхэнд маань чуулдаг юм байна.

Гоо сайхны бишрэх байна. Гоо сайхан гэхээр л нvvрээ будсан хvvхэн гэж боддог. Гэтэл гоо сайхан гэдэг чинь тун өргөн хvрээтэй ойлголт. Энэ байгаль дэлхий, сар одод, хvмvvсийн нvvр царайнаас цацарч байгаа энэ оюунлаг сайхан чанар, энэ бvхнээс гоо сайхныг олж харах ухамсрыг төлөвшvvлэх хэрэгтэй юм байна. Гоо сайхны бишрэл гэдэг нь галд цэцэгсийг ургуулдаг гэсэн “Агни йога”-ын сургаал бий. Энэ бахдлын сэтгэл орон зайнаас гэрлийн цэцэгсийг татаж, гэрэлт очсыг хурааж байдаг гэж агни йогад сургасан байдаг.

Бурхан Будда хvvдээ ганц л зvйлийг захисан. “Баяр хөөрийн сэтгэлийг хадгалж сураарай. Яагаад гэвэл баяр хөөр гэдэг онцгой нэгэн мэргэн ухаан юм шvv” гэж захисан. БАЯР ХӨӨР, УХАМСАРТАЙ БАЯР БАЯСГАЛАНГИЙН СЭТГЭЛ сэтгэхvйн энергийг их гоё болгодог.

Тэгвэл сэтгэхvйн энергид хортой зvйл нь юу бэ гэвэл мэдээж янз бvрийн гэм хилэнцэт сэтгэл. Энэ тухай ярихаа байчихъя. Дорд тэнэмэл бодол, зохион байгуулалтгvй цэгцгvй сэтгэлгээ, замбараагvй сэтгэлгээ сэтгэхvйн энергийг их муухай байдалд оруулдаг.

Сэтгэхvйн энергийг хороодог зvйл нь айдас, бухимдал, эргэлзэл гурав. Эргэлзэхийг, айхыг, бухимдахыг хилэнц гэж vздэггvй. Зvгээр нейтрал, саармаг зvйл гэж vздэг. Гэтэл энэ тоодоггvй, өөрөө ч мэдэхгvй байнга гаргаж байдаг энэ гурвыг ухамсартайгаар танин мэдээд, vvнтэйгээ тэмцээд, хорьж чадах юм бол сэтгэхvйн энерги хорт дайснуудаасаа тусгаарлагдаж чадна.

Сэтгэхvйн энергийн цахилгаан аналоги нь аура. Одоо аурын тухай хvмvvс мэддэг болсон. Оксень гэдэг академич 20-р зууны дундуур эхнэр, нөхөр академич Кирлианы зохион бvтээсэн аурын хvрээг авдаг аппаратыг улам боловсронгуй болгосноор аурын зургийг өнгөтэй нь авдаг болгосон. Одоо хэвтээд, нөvтбvк шиг компъютерт хуруугаа хийгээд, фото аппарат шиг багажны өмнө тавиад гарын аурыг авдаг гээд төрөл бvрийн аппарат байна. Аурыг яагаад ярьсан бэ гэвэл сэтгэхvйн энергийн цахилгаан аналоги, электроаналоги юм. Аурын зургийг авдаг болсон учраас сэтгэхvйн энергийн тухай ярихад их амархан болсон. Сэтгэхvйн энергийн өндөр зохион байгуулалттай хэлбэр нь өндөг мэт, гадуураа солонгон бvрхvvлтэй байдаг. Энийг тогтоогоод гаргачихсан. Янз янзын бодлын долгион янз янзаар мяралзаад, хvний толгойд ямар бодол төрнө тvvнтэй нь адил өнгийн гэрлийг цацраагаад байж байдаг юм байна.

Ихэвчлэн эмх замбараагvй, хувиа хичээсэн сэтгэлгээний аура нь муухай саарал өнгөтэй. Эвгvй муухай бодол агуулах, их гутарч гуних, сэтгэлийн дарамтанд эзлэгдээд ирэхээрээ хvрэн хар өнгөтэй цацраг цацраадаг. Энэ бvгдийн зургийг аваад өчнөөн олон баримтаар баримтжуулчихсан. Гэтэл vнэндээ сэтгэхvйн энергийн эрvvл цацраг нь орон зайнаас маш их хvсэмжилээд байдаг гэрэлт бөмбөлгvvдийг татдаг. (Бясалгал бvрийн дараа хvмvvс зураг аваад бөмбөлгvvд бууж уу, талбайд энергийн бөмбөлөг байна, тэр агуйд бөмбөлөг байна гэж ярьдаг тэр зvйл.) Энэ нь орон зайн галын нэг хэлбэр шvv дээ. Гал болон галын бурхнаар дамжиж хvмvvс бурхан тэнгэртэй харьцдаг. Тэр зууч нь тэр бөмбөлөг хэлбэрээр бидэн дээр хvрээд ирж байгаа нь тэр. Гэтэл эдгээрийг хамгийн амархан татах арга нь сэтгэхvйн энергийн эрvvл цацрагтай болох юм.

Гэрэлтсэн аура нь өөрөө бөмбөлгvvдтэй байнга харьцаж байдаг. Гэрэлтсэн аура бурхадын зууч гээд байгаа тэр гоё гоё өнгөтэй бөмбөлгийг аяндаа өөрөө татаад ирдэг. Vvнийг агни йогийн нэршлээр орон зайн гал ч гэж нэрлэдэг. Тэгвэл яавал ийм гэрэлтсэн аура, хvчирхэг ауратай болох вэ? Учир тоймгvй энд тэндэхийн агуйд очоод бясалгал хийгээд явахыг хэлдэггvй юм байна. Хайр нигvvлсэл хvний зvрхэнд дvvрэхэд хvн аяндаа гэрэлтэж эхэлдэг юм байна. Ауро нь гэрэлтэж эхэлдэг.

Энд ахиад л зvрхний тухай ярих хэрэгтэй болно. Сэтгэхvйн энергийн тухай ярихаар яг л яруу найрагч болохоос өөр аргагvй байдаг. Яруу найрагч байсансан бол ингэж дэмий ярихын оронд хэдэн сайхан мөр биччихгvй юу. Надад даанч тийм авъяас алга. Хvмvvс яагаад хайрын тухай дуулах, зvрхний тухай ярих дуртай байдаг юм бол? Энэ нь цаанаа их учиртай. Өөрсдийнх нь аурыг гэрэлтvvлээд бурхан тэнгэрт нэлээн ойртуулдаг тэр зvйлийн тухай хvн ярих дуртай байлгvй яахав. Энэ тухай ярихдаа аяндаа гэрэл цацруулж байгаагаа мэдэрсэн байна. Тэрнээс биш энэ нь нялуун мэдрэмж биш. Хайр гэхээр би өөр хайрын тухай ярьж байгаа юм шvv. Хэн нэгэн хvнд хайртай болсон, тvvнийгээ өмчлөх хайрын тухай яриагvй. Бvх амьд амьтанд өгсөн хайрын тухай ярьж байна.

Аурын тухай нэг зvйл орхигдуулах гээд байна. Аура нь зохион байгуулалтгvй сэтгэхvйн энергийн vед янз бvрийн бохир хэлбэртэй байдаг. Тухайлбал арзайсан, жайжийж яажийсан, янз бvрийн муухай өнгө холилдсон байдаг. Уг нь ийм байх ёсгvй. Жинхэнэ бидэнд байх ёстой аура нь бурхдын лагшин, тэргvvнийг хvрээлсэн бөмбөгөр алтан хvрээтэй гадуураа солонгон бvрхvvлтэй зурдаг шиг тийм байдаг юм байна. Зvгээр гоё санагдаад, төсөөлж фантазлаад ингээд зурчихсан юм биш. Дээр vед vнэхээр аурыг хардаг хvн бурханч байж л дээ. Тэгээд тэд өндөр зохион байгуулалттай сэтгэхvйн энергийг цацраадаг аурыг зурсан юм байна.

Ийм аура ямар хvмvvст байдаг юм вэ? Энэ нь оюунлаг хvмvvст, дотроо хайраараа өөр амьтныг цогцлоон бvтээж байгаа хvvхдээ тээж байгаа жирэмсэн эхэд байдаг. Vvнийг нотлох өч төчнөөн хальс байна. Би vvнийг зохиож яриагvй. Солонгон бvрхvvл нь өөрөө асар их хамгаалалт болдог. Тэр солонгон бvрхvvлд тулаад арслан барс аяндаа номхордог юм байна.

Энэхvv өндөр зохион байгуулалттай сэтгэхvйн энергийг яаж, хэрхэн төлөвшvvлэх вэ гэхээр зvрхний боловсрол, зvрхний соёлын асуудал гарч ирнэ. Зvрэээ ихэнхдээ улсууд маш их хорчийлгож хатаасан байдаг. Яагаад гэвэл дээд орнуудтай харилцахаа мэддэггvй. Талархаж, бахдаж биширч мэддэггvй. Бvхнийг материаллаг байдлаар ухамсарладаг. Дандаа авах хайрын тухай боддог. Өгөх хайрын тухай огт мэддэггvй. Vvнээс vvдэн зvрх нь хорчийгоод хатчихдаг юм байна. Дээд орнуудаас тусгаарлагдахаар зvрх хатахад хvрдэг. Тэр хатсан зvрхний сэтгэхvйн энерги нь яажийж, жайжийсан, хар бараан толботой, бараан өнгийн янз бvрийн цацраг цацрааж байдаг.

Зvрх сэтгэхvйн энерги хоёр шууд холбоотой. Тэгвэл ямар чанар зvрхийг хорчийлгон хатаахад хvргэдэг вэ гэвэл аминчхан vзэл, тэвчээр хvлээцгvй чанар, хvйтэн сэтгэл юм. Зvрх хатсанаас болоод сэтгэхvйн энерги нь задарчихсан, сэтгэхvйн энергийн цахилгаан аналоги болсон аура нь жайжийсан, элдэв янзын толботой хvмvvс явж байдаг. Эд амьдрахын тулд вампиризм, энергийн луйврын аргад шилждэг. Өөрөөс ундрах энерги байхгvй учраас бусдынхыг сорж, мөлжих замд ордог. Энерги луйвардах хэлбэр нь бvр шинжлэх ухаан болтлоо хөгжсөн. Хvн төрөлхтөн vvссэн цагаасаа сэтгэхvйн энергийг бусдаас яаж сорох вэ, завших вэ гэдэг талаар цол хvртэн, бvр гэгээнтэн болтлоо дэвшсэн. Шvргээд өнгөрөхдөө, харахдаа хvнийг гэмтээгээд энергийг нь сорж явдаг. Ийм зуршилтай, vvндээ дадсан байдаг. Vvний нэг хэлбэр бол хvн муулах шvvмжлэх. Энэ бол маш тvгээмэл солиорол болоод вампиризмын хэлбэр. Байнга хvн муулж, шvvмжилж явдаг хvмvvсийг байнга энергийн хувьд өлсгөлөн явдаг тул vргэлжид амин энергийн эрэлд явж байгаа хvн гэж ойлгох хэрэгтэй.

Гэтэл монгол орны байдлыг л харахад сонин, телевиз нь бvгд хvн муулж байна. Төрд байгаа хvмvvс нь бvгд бие биеэ муулж байна. Тэгэхээр эрvvл хvн хаа байна гэж хэлмээр. Vнэхээр эрvvл биш амьдарч байна. Одоо хvн төрөлхтөн хэцvv байдалтай байна. Яагаад ийм болов гэхээр хатаж хорчийсон галгvй зvрх ийм болгож байгаа юм. Энд дахиад Буддын мэдлэгээс иш татъя. Догшин бурхадын тахилд нь гурван зvйлийг, ухархайгаар нь ухаад авсан нvд, хэл, зvрх өргөсөн байдаг. Эд бол маш их сэтгэхvйн соронзон чанартай дээд галаар нэвчсэн эрхтэн. Шатааж чандарлахад зvрх шатдаггvй. Шатчихсан байвал уучлаарай тэр хатсан зvрх. Энгийн, хvнийг хайрлаж мэддэг байсан, зvгээр, эрvvл хvний зvрх шаталгvй vлддэг. Энэ ямар учиртай юм бэ гэхээр өндөр дээд галаар нэвчсэн зvрх физик галд эсэргvvцэл vзvvлж байгаа хэрэг. Зvрх маань маш их фосфортой, маш их галтай эрхтэн. Энэ зvрхний галд доод, муу ёрын, завсрын орны амьтан, дорд сvнс ерөөсөө ойртож чаддаггvй. Гэтэл зvрхний гал нь мөхөөд ирэхэд хvмvvс солиоролд амархан өртдөг. Яагаад гэвэл зvрх нь галгvй болсон болохоор завсрын орны, газар дэлхийн амьсгалд тэмvvлсэн бие байхгvй тэр сvнснvvд айж эмээхгvй ирж хоргодох гэж тэмvvлдэг. Тэгэхээр галзуурал гэдэг маань сэтгэцтэй холбоотой, мөн зvрхний гал vхсэнтэй холбоотой юм байна.

Зvрх өөрөө эгшигтэй байдаг. Зvрхний эгшиг нь консонанс (яруу зохирол) хэмнэл байдаг. Сарнай яагаад зvрхний бэлгэ тэмдэг юм бэ гэвэл сарнайнаас цацарч байгаа гэрлийн доминант хvний зvрхний консонанс эгшиг хоорондоо маш гоё шvтэлцэж уялддаг. Тийм ч учраас сарнай бол зvрх, тvvний консонансын бэлгэдэл, зvрхний бэлгэдэл. Гэтэл одоо консонансын тухай ярихад заримдаа ичгэвтэр мэт болж байна. Жинхэнэ урлагын гоо сайхны оргил, бэлгэ тэмдэг, тэмvvлэх ёстой зvйл нь консонанс хэмнэл билээ. Сарнайн бvтсэн байдал нь тэр чигээрээ консонанс байдаг. Гэтэл одооны дуу аялгуу, дуу хөгжим, урлаг дандаа диссонанс (задлан бутаргах) хэмнэл байна. Бараг бvгдээрээ. Консонансыг баримталдаг уран бvтээлчийг бараг хоцрогдсонд тооцож муучилдаг. Тvvнийг бишрэн шvтэх хvн олддоггvй. Диссонанс хэмнэл цацраасан, янз бvрийн пар пар, тар няр хийсэн зvйлд ихээхэн баярлаж, гvйж очиж шавдаг. Vvний учир нь хvмvvс консонанс буюу яруу зохицлоос урвасантай холбоотой. Өөрсдийнх нь цацаргаж байгаа хэмнэл нь тийм муухай задарсан замбараагvй болохоороо тvvндээ татагдаж байгаа хэрэг.

Тэгэхлээр би эндээс юу хэлэх гэсэн юм бэ гэвэл нарийн тансаг мэдрэмж, нарийн соргог мэдрэмж гэдэг нь зvрхний соёл боловсролын жинхэнэ шинж тэмдэг юм. Бvдvvлэг болоод ирэхээр зvрхнээсээ нэлээн хол хөндий, энэ талаар дуулаа ч vгvй байна гэсэн vг. Энэ нарийн тансаг мэдрэмж, ухамсрын нарийсал нь 21 гал дvрхийтэл асахад хөтөлдөг. (Йогч биеийнхээ 21 галыг асаах гээд л эрмэлзээд байгаа шvv дээ. Бvх 21 хvрдээ нээж, гал асаах зэрэг нь паранаяамагаар, учир утгагvй олон цагаар бясалгал хийж сууснаар биш ухамсрын нарийслаар аяндаа дvрс хийтэл асдаг.) Энэ ухамсрын нарийсал гэдэг нь хvний өөрөө өөртэйгээ ажиллаж буй 24 цагийн хөдөлмөрөөр ирдэг зvйл юм.

Сэтгэхvйн энерги нь хуримтлагдах хуультай. Энэ бол насос буюу шахуургын хуулиар хуримтлагддаг. Насосыг насосдоход доор даралт vvсдэг, тэгэнгvvт энерги тvрдэг. Vvн шиг доод бие хvнд хэчнээн их юм vvрvvлнэ төдий чинээ энерги хуримтлагддаг. Энергээ хуримтлуулахын тулд хvн өөрийгөө ажиллуулж сурах хэрэгтэй. Бvх төрлийн хөдөлмөр зvрхэнд болоод сэтгэхvйн энергид сайн. Хvн өөрийгөө “Төгс төгөлдөр байдлаас хол байна даа. Яана даа, би буян муу хурааж дээ. Би бага шиг юм мэдэж байна даа” гэж голлох их сайн. Яг энэ vед сэтгэхvйн энерги тvрэн орж ирэх хаалга vvд нээгдэж байдаг юм байна. Өөртөө их л сэтгэл хангалуун, их л төгс байна, бараг л төгс төгөлдөр болох гэж байна гэж бодоход л энерги тvрэн орж ирэх хаалгыг тасхийтэл хаачихдаг.

Хvмvvс бясалгалаар гэгээрнэ гэж ойлгодог. Энэ бол өрөөсгөл ойлголт. Хэрвээ зvрхний соёл боловсролыг, ёс зvйн наад захын энгийн зvйлийг уландаа гишгэчихээд хvн хvнээ хайрлахгvй, амьд амьтныг хайрлахгvй зөвхөн бигээ бодож бясалгахыг зөвхөн харанхуйн дадлуудаа, эгогоо өсгөх дасгал гэж ойлгох хэрэгтэй. Яг vнэндээ йогич, бясалгагчдын тэмvvлээд байгаа тэр агшин зуурын гэгээрэлд юу хvргэдэг юм бэ гэвэл эцсийн дvндээ зvрхний соёл л хvргэдэг юм байна. Зvрхний соёл боловсрол байна аа гэдэг маань толгойд гэгээрэл байгаагийн баталгаа юм байна.

Хvмvvсийн маш их төөрөлдөж байгаа зvйл бол боловсрол гэхээр дандаа тархины тухай ярьдагт байна. Тэгэх тэгэхдээ тархиа бvтэн ч хөгжvvлэхгvй, зvvн тархины нэгээхэн, хэдхэн хэсгээ л ажиллуулж байдаг. Тэгээд vvгээрээ бvх юманд хvрч болно гэж боддог. Энд яруу найргийн шинжтэй зvйл хэлмээр байна. Гэгээн хvслэнгийн тухай яруу найрагчид их бичдэг нь тун их учиртай. Гэгээн хvслэн гэж юу юм бэ гэхээр хорвоогийн бус өөрөөс хэтийдсэн агуу их, ариун бурханлаг зvйлийг хvсэхийг гэгээн хvслэн гэдэг. Тэгвэл тийм хvслэнд зvрх шимшрэх гэж байдаг даа. Залуу хvн vvнийг мэдэж байгаа. Азтай нэгэн хэчнээн хугацаа өнгөрсөн хойно ч гэгээн хvслэнд зvрх шимширсэн тэр ой дуртгалаа хадгалж л яваа. Vvнийг мэддэг хvн их азтай. Яагаад гэвэл энэ vед сэтгэхvйн ихээхэн гэрэлтсэн энерги тvрэн орж ирж байдаг.

Тvрvvн зvрхний тухай ярихад галтай зvрх гэж ярьсан. Энэ бас л яруу найргийн хэллэг. Энэ нь vнэндээ бодит баримт, фосфоржсон зvрх юм. Ямар сайндаа чандарлахад vлдэж байх вэ дээ. Ийм зvрх өөрөө асар их хvчтэй сэтгэхvйн энергийг радиацлаж, цацаргаж байдаг. Ийм галтай зvрхний vvсгэж байгаа соронзон талбайд нь татагдаад хvмvvс нэг их гэгээрчихье гэж бодоогvй мөртлөө очих дуртай байдаг. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Шри Шри Рави Шанкарыг ирэхээр хvмvvс очих дуртай байдаг. Vvний учир нь зарим хvн сургаалыг нь сонсоод ойлгохгvй, ойлгосон ч дараа нь мартчихдаг, сонсоод сонсоод ойлгохгvй, юу ярилаа даа гээд санахгvй, тэгсэн мөртлөө зөнгөөрөө зvрхний галд нь татагдаж очоод байгаа хэрэг. Зөн совин нь галтай зvрхний соронзонд хөтлөөд авааччихдаг юм байна. Тэгээд хvмvvс галтай зvрхэндээ төвлөрөөд, зvрхний галтай хvмvvс хоорондоо нэгдээд, богино хугацаагаар ч хамаагvй анир чимээгvй суугаад, сайн сайхан зvйлд, яая даа энэ харанхуй байдлыг яаж нэг гэтэлгэе дээ гэсэн бодлоор өрөөл бусдын төлөө өөрийгөө умартсан сэтгэлээр суугаад бясалгахад (Vнэндээ би бясалгах гэдэг vгэнд маш дургvй.

Учир нь 24 цагийн турш хvн бясалгалын төлөвт орших чадварыг гендээ агуулжээ. Энэ бол ерөөсөө л зөнгөөрөө байдаг зvйл.) ингэж анир чимээгvй суухад vvнд оролцож байгаа хvмvvсийн тоогоор зэрэгт дэвшvvлсэнтэй адил, жишээ нь N тооны хvн суухад N зэрэгт дэвшvvлсэнтэй адил тийм хvчтэй галт бамбай vvсдэг юм байна. Тэр галт бамбай маш их хэмжээний бохирдсон материйг угаачихдаг. Vvний баталгаа Мельхиседекийн номонд бичээстэй байгаа. Тохиолдлоор бие биеэ ч танихгvй хэдэн хvн цуглан, нэг нь “ингэдэг юм байна” гэж хэлэхэд нь “Өө! Тийм vv” хэмээн хамтдаа аниргvй чимээгvй суусан чинь их бохирдсон, утаа манан болсон, борооны vvл биш, бохир тортогны vvлэнд умбасан тэнгэр оройгоосоо агаар нь цэвэршин өрх шиг цоорсоор цоорсоор байгаад, цэнхэр тэнгэр vзэгдэн шувууд жиргээд эхэлжээ. Ийм туршилтыг тэр багийнхан олон удаа хийсэн байсан. Бид яагаад vvнийг хийж болдоггvй билээ? Болохгvй нь юу байх вэ! Хамгийн гол нь өөрийгөө умартах сэтгэл, тийм сэтгэлийг vvсгэе гэхгvй, тэгээд сууя гэхгvй, vvнд итгэх ч vгvй байна. Психотроны зэвсэг, психотроны vйлчлэл гэж байна. Психотрон гэдэг нь сэтгэхvйг удирдах гэсэн барууныхны зохиосон хар домын чанартай муухай зvйл.
Vvнтэй адил зvрхний галанд психотрон буюу сэтгэхvйг удирдах тийм нөлөөлөл байдаг. Цунами, газар хөдлөлт гэх мэтийг галтай зvрхний хэмнэл удирдаж чаддаг. Хэрвээ тийм зvрхvvд хоорондоо нийлэх юм бол ойртоод ирж байгаа байгалийн гамшгийг ч буцааж чаддаг. Галтай зvрх нь газрын дотоод галыг удирддаг байна. Йогич, бясалгагчид нарийндаа гэрэлтсэн бодисыг vvсгэх гээд л шимтээд бясалгал хийгээд байдаг. Энэ гэрэлтсэн бодисыг туурвихаар шид бvтээл төрдөг, хvн мөнхөрдөг, мөнхийн хутгийг олдог. Гэрэлтсэн бодисын төлөө л бvгдийг хийж байдаг. Гэтэл энэ маань зvрхэнд агшин зуур өөрөө бvрэлдэж байдаг юм. Гэтэл vvнийг дандарын, хар зvгийн, хэтэрхий зvvн гарыг баримталсан хар зvгийн дандарынхан, одоо их олширсон нэг, хоёр, гуравдугаар зиндааны хар домчид сексийн энергээр, сексийг ашиглаж vрийн шингэнээр гаргаж авахыг оролддог. Гэхдээ энэ нь маш их удаан хугацааны ажиллагаа шаарддаг. Тэдний vйл тамаа vзэж, нvгэл хийн хураах гэж оролдож байгаа зvйл галтай зvрхэнд хоромхон зуур бvрэлддэг гээд бод доо. Тэгэхээр энэ зvрх гэдэг эрхтэн маань бидэнд хэчнээн их хэрэгтэй, бидний төлөө vйлчлэх гээд хэчнээн их боломж, потециалыг өргөн барьж, бэлэглээд байж байдгийг бид ерөөсөө анзаардаггvй. Бид бvгдээрээ энэ зvрх гэдэг ийм ариун дагшин, тархинаас чухал эрхтэнийг өмчилчихөөд сууж байгаа. Галыг агуулаагvй зvрх нь вампиризмын хэлбэр буюу энергийн луйврын аргад шилждэг. Галгvй зvрх солиорол ад донд нээлттэй явж байдаг гэж тvрvvн дурдсан.

Тэгвэл галтай зvрх орчин тойрондоо шvргэлт, харцаараа дандаа ариусал, анагаах энерги, увдисыг цацрааж явдаг. Тэгтэл тэр хилэнцэт зvрх харахдаа, хөдлөхдөө, ер нь юу ч хийж байсан дандаа л гэмтээж явдаг. Иймээс энэ чиглэлд ихээр мэргэшсэн, тэрний оройн дээд нь болохоороо хар зvрх болдог. Яван явсаар хар зvрх гэдгийг эзэмдэгч болдог.

Хvмvvс одоо ямар нэг байдлаар ариусгаж анагаадаг хvн байна, өвчлvvлдэг хvн байна гэдгийг ойлгодог, ангилал байгааг мэдэрдэг болсон. Vvний шалтгаан нь юунд оршдог юм бэ? Vйлийн vрд оршоод байгаа юм уу? Янз бvрээр тайлбарладаг. Гол шалтгаан нь сэтгэхvйн энергид л байдаг юм байна.

Галтай зvрх нь маш ариуссан, их нарийн хөгтэй зvрх билээ. Маш нарийн хөгтэй зvрх ойртоод ирж байгаа ямар ч хvнийг хэн бэ гэдгийг ямар нэгэн хувилбаргvйгээр эцсийн шийдийг мэддэг. Ерөөсөө хэний ч зvрх адилхан. Ойртож ирж байгаа хvмvvсийн долгионыг маш сайн мэдэрч янз бvрээр vелзэж, хvнд дохио өгч байдаг. Энэ энерги хулгайлах хvн, энэ чиний нөхөр, энэ чиний багш, энэ чамайг анагаах хvн, аз заяа авчрах хvн гэх мэтээр бvгдийг хэлж байдаг. Хамгийн гол нь хvн тэр нарийн vелзэлийг мэдрэхтэй манатай бvдvvн мохоо байдаг юм байна. Харин ч дээрээс нь зvрхээ дарамтлаад, хог новшоор булаад, зvрхнийхээ гал дээр vнс нурам асгаад, ингэхдээ л мэргэжсэн байдаг.

Эртний мистериvдэд зvрхийг хөглөх, машид нарийсган хөглөхтэй холбоотой нэг асуулт тавьдаг байжээ. Тэр нь юу вэ гэхээр “Өвдөхөөс айх уу?” гэж шавь нараасаа асуудаг, айна гэвэл явуулдаг, айхгvй гэвэл vлдээдэг байсан. Учир нь зvрх маш нарийн хөглөгдөөд, ухамсар маш нарийсаад, мэдрэмж маш нарийн тансаг болоод ирэхтэй зэрэг мэдээж өвтгөнө. Аливаа сайхан юмыг авахад заавал төлбөр байдаг. Өвдөлтөөс айхгvй эрэлхэг зоригтой нь сэтгэхvйн энергийг төгөлдөржvvлэх замд ордог байсан.

Ерөөсөө нарийн хөгтэй хөгжмийн зэмсэгийг ч гэсэн бvдvvн модоор хийдэггvй шvv дээ. Хөгжмийн эгшгийн маш олон задаргааг гаргахын тулд тэр хөгжмийн зэмсгийг маш нарийн хийх ёстой болноо доо. Тэр олон vелзэлийг задалж, бvгдийг таньж тогтоон, ялган салгаж байгаа зvрх маш их шаналгаатай байх нь ойлгомжтой. Гэлээ гэхдээ тvvний хариуд асар их гэгээн энерги цацрана. Тэр энергээс нь асар их гоо vзэсгэлэн цацрана. Маш их хэмжээний адислал цацрана. Vvнээс өөр зам байдаггvй. Ийм нарийн хөгтэй зvрх ертөнцийн шаналлыг мэдрэнэ, дээд орны, тэнгэрийн туяануудыг ч мэдрэнэ. Өвдөхөөс айгаагvйнхээ хариуд тийм их адислалыг хvлээж авдаг. Тийм зvрхээр дамжуулж тэнгэр, дагинас хорвоод адислалаа цацна. Тийм ариуссан зvрхний ойролцоо, ариуссан зvрхтэй хvнд маш гоё өнгөтэй орон зайн гал, тэнгэрийн очис чуулж байдаг.

Тэгэхээр зvрхний ариусал гэдэг маань бодолтой, тэнгэрлэг бодролтой холбоотой. Энэ хоёр хөтлөлцөөд явж байдаг. Хvний хөгжилд тэнгэрлэг бодрол, тэнгэрлэг ариун бодол болон зvрхний ариусал дандаа хамт явдаг. Бие биедээ vргэлж дэм болж байдаг. Зvрхийг хvмvvжvvлэхдээ ерөөсөө амар амгалан сансар орчлонд байдаггvй юм гэдгийг ойлгуулж хvмvvжvvлэх хэрэгтэй. Хvний зvрхний хэмнэл чинь хvний бодолд захирагддаг шvv дээ. Муухай юм бодоход өөрчлөгдөнө. Сайхан юм бодоход өөрчлөгдөнө. Тэгэхээр зvрхэндээ гай болохгvй тус болохын тулд бодлоо тэнгэрлэг байлгах хэрэгтэй.

Нэг араб математикч vхлvvт, зvрх нь бараг зогсох гээд хэвтэж байжээ. Тэгтэл санаандгvй хамтран зvтгэгч нэг математикч нь хvрч ирээд алгебрын нэг бодлогын шийдлийг ярьсан чинь яг vхэх гэж байсан энэ математикчийн зvрх нь зvгээр болоод, эрvvлжээд, тvг тvг хэмээн хэвийн цохилж эхэлжээ. Тэгээд л босоод ирсэн гэдэг. Энэ бол тvvх. Энэ ямар учиртай юм гэвэл хvний зvрх бодлын хэмнэлээр өөрчлөгдөж байдаг гэдгийн баримт юм. Тэгэхээр ямар ухаарлаар зvрхийг хvмvvжvvлэх ёстой вэ гэвэл амар амгалан сансар орчлонд байхгvй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Яагаад гэвэл сансар орчлонд хаа сайгvй тэсрэлт болж, хаа сайгvй орчил хөдөлгөөн болж байгаа шvv дээ. Тэнд тооноос чанарт хувьсах хөдөлгөөн байнга явагдаж байдаг. Байнга спирал. Спирал гэдэг чинь хийсвэр ойлголт биш. Vргэлжийн хуйлрах хөдөлгөөн. Сансар vргэлж мөнхийн хөдөлгөөн дунд оршдог. Сансрын соронзны бичил загвар болох зvрхийг амар амгалан бай, амар амгалан бай гээд шал утгагvй зvйлд дасган зохицуулж болохгvй л дээ.

Манай монголчууд эртний хөгшин ард тvмэн юм болохоор тэгдэг юм уу “монголын их амар амгалан” гээд шvлэглэдэг. Сайхан шvлэгтэй, их л сайн шvлэгч гэдэг нь ойлгомжтой. Тэгэхдээ шvлгээр буруу ухуулж байна. Амар амгаланд орж яах гээд байгаа юм бол? Монголчууд амар амгаланд орох болоогvй. Маш их хийх ажил байна. Их юм хийж байж хvмvvс, монголчууд урагшаа гишгэх юм байгаа биз дээ. Тэгтэл нойрсуулах гээд амар амгалан, амар амгалан гээд байдаг. Болохгvй шvv дээ. Ерөөсөө амар амгалан гэдэг бол асар их хөдөлгөөн дундах, дээд зэргийн эрчимтэй, зогсолтгvй, тасралтгvй хөдөлгөөн дундах тэнцвэрийн цэг. Өөр юу ч биш. Амар амгалан гэдэг vхлийн тухай л хэлж байгаа хэрэг. Ингэхийн оронд авсанд хэвтсэн нь дээр. Амар амгалан гэж уншихын оронд шууд vхчихсэн нь дээр.

Одоо бол хурдасгалын цаг. Маш их хурдасч байна. Хуучны йогууд дан, дангаараа бол бvгдээрээ хэрэггvй, хэрэгцээгvй болж байна. Яагаад гэвэл маш их хурдасч байгаа vед, маш их интеграл, синтезийн чанартай, бvх йогыг цогцлуулсан ийм л аргаар урагшлахаас өөр арга байхгvй. Хуучны тэмээн хөсөгтэй vеийн йогоор хичээллээд хичээллээд бидэнд ерөөсөө нэмэр болохгvй, ямар ч ашиггvй. Тэгэхлээр хамгийн дөт замыг зvрх мэдэж байгаа, тэгээд гал мэдэж байгаа. Энэ лекцийн дараа галын йогын тухай ярьвал арай ойрхон болж ирнэ. Яагаад гал гэж ярив? Тvрvvн битvv санаа өгсөн. Зvрхний галын тухай ярьсан.

Өнөөдөр зvрхний соёл боловсролын тухай ярих, зvрхний соёл боловсролд шамдах, зvгээр амьд, тэсэн vлдэхийн төлөө хичээхээс өөр аргагvй болсон. Энэ ертөнц маань тархины боловсролоор аврагдахгvй, харин бvр сөнөх гээд байна гэдгээ ойлгосон. Тэгээд барууныхан зvрхний боловсролд их шамдаж байгаа. Энд юун зvрх гээд, зvрхний эмч юм уу зvрхний тухай яагаад яриад байна аа гэж та бодохгvй байх. Өөрсдийнхөө зvрхийг янз бvрийн хог новшоор дардаггvй болж эхлэх хэрэгтэй байна. Энэ өөрөө галтай эрхтэн шvv дээ. Мөрөөр нь байлгах хэрэгтэй. Бохирлохгvй бузарлахгvй, ядахдаа зөнгөөр нь байлгаж суръя.

Зvрхний жинхэнэ мөн чанар бол хайр юм. Тийм ч учраас зvрхний бэлгэ тэмдэг нь хас, хэрээс байдаг. Хэзээнээс, хvй нэгдлийн vеэс эхлээд хайрын бэлэг тэмдэг нь хэрээс байсан. Эрт дээр vед хайртай гэхээрээ хэрээс зурдаг байжээ. Хvй нэгдлийн vед хvртэл зөнгөөрөө хэрээс зурдаг байсан байна. Яагаад хэрээс юм бэ гэхээр зvрхний өглөгийн зарчмыг хэрээс хамгийн тодорхой илэрхийлдэг. Бvр бvдvvн тойм жишээ авах юм бол зvрх дөрвөн тасалгаатай. Энэ бас л хэрээс гэсэн vг. Өндөр дээд утгаар нь ярих юм бол орчлонг тууривсан эх гэж байдаг. Эцэг бvр далд байдаг. Энэ динамик туурвил чинь эхийн бvтээл байгаа юм. Дандаа эцгийн бvтээл гэж ярьдаг. Vvнээс бvр дээшээ юм чинь эцэг vvнд хамаа ч байхгvй. Бvгдээрээ орчлонгийн эхийн туурвил. Орчлонгийн эхийн бэлгэ тэмдэг мөн л ийм хэрээс байдаг. Ямар учраас ийм байдаг юм бэ гэхээр орчлонгийн ээжийн босоо болон хэвтээ гvйдлvvдийг илэрхийлж байгаа юм л даа. Энийг бvр наашлуулаад ярьвал хvн бурхны ямар нэг адислал, хишиг, энергийг хvртэхээрээ нисээд явмаар, пуужин шиг хөөрмөөр санагддаг. Vнэхээр тэгэж мэдрэгддэг. Гэтэл юу хөлд нь хvндрvvлэгч vvсгэдэг вэ гэвэл өглөг, ертөнцийн хорыг уугаад, ертөнцийг хороос саармагжуулаад хамаг амьтанд тусалъя гэсэн энэрэл нигvvлслийн сэтгэл хvнийг адислалаар тэнгэрт дэгдэн хөөрөхөөс сэргийлдэг. Босоо зураас дээшээ нисэх адислалыг хэлж байгаа юм. Хэвтээ зураас нь хvндрvvлэгч хөлдөө хийгээд бусад амьтныг хайрлахын төлөө хорвоод vлдэхийг хэлж байгаа юм.

Иймээс зvрхний бэлгэ тэмдэг нь ердөө л өглөг. Зvрхний өөрийнх нь хамгийн гол амьдардаг арга нь өглөг юм байна. Ходоод бол идэхсэн идэхсэн, уухсан уухсан гэдэг. Харин зvрх өгье, өгье гэж байдаг. Тэгтэл өглөгийн замыг таслаад, хайраас өөрийгөө таслаад, зvрхээ тэжээлгvй болгочихоор энерги луйвардах вампирын замд ордог юм байна. Өөрөө ч мэдэхгvй хvн заримдаа гайгvй, заримдаа гайтай хvн байдаг. Шvvмжлээд, хvн муулаад, хvнд атаархаад эхлэнгvvтээ вампир болчихож байгаа нь тэр. Тэгэхээр зvрхний өглөгийг яаж өгөх вэ? Хамаа замбараагvй цацаад байх юм уу, vгvй юм уу? Vvнд л харин ухаан тусалдаг юм байна. Ухаан бодол, зvрх хоёр хоорондоо vй зайгvй шvтэлцээтэй, барилдлагатай. Донор хvн, сайхан сэтгэлтнvvд зvрхний энергийг хамаагvй цацсанаас болоод тэдний ойролцоо олиггvй вампир, хvмvvжилгvй хvvхэд олон байдаг. Яагаад гэвэл тэр сайхан хайрын, зvрхний энергид пологтоод хордлого авчихдаг. Ихийн их хайранд эвдэрсэн хvн их олон байдаг. Гэтэл хайр vзээгvй мөртлөө их сайн хvн болсон хvн байдаг. Vvний цаана юу байдаг вэ гэвэл зvрхний хордлого, зvрхний энергийг замбараагvй өгсөн дутагдал оршиж байдаг юм байна. Тэгэхээр өглөгийн тухай ярихдаа бас өгч сурах тухай ярих хэрэгтэй.

Ер нь бохир саванд эрдэнэ хийдэггvй. Заавал цэвэрхэн сав хайдаг. Их сайхан идээ зоогийг заавал цэвэрхэн саванд хийх тийм инстинкт, зөн байдаг. Тийм учраас саванд нь тааруулж өгөх ёстой юм байна. Биднийг тэгэхээр юу зөв хөтлөх вэ гэвэл ёстой бидний оюун ухаан, тархи. Тархи хvчний хуваарилалтыг хамгийн сайн хийдэг. Тархи зvрх хоёрын хийх ажил нь тус тусдаа. Тархины хийдэг ажлыг тархиар сайн хийлгэж байх ёстой.

Ёс зvй, ёс зvйн байнгын хороо гэж нөгөө бие биеэ байнга муулж хоорондоо хэрэлддэг хvмvvс их ярих юм. Зvрхний ариун цэврийн тухай мэдэхгvй байж, зvрх гэж ярьвал элэг нь хөшиж ойчихоор байж юун ёс зvй ярихтай манатай! Ёс зvй бол угтаа энгийн ойлголт, зvрхний ариун цэвэр л юм байна. Зvрхний ариун цэвэр гэж бас юу вэ гэж асуух байх. Хэний ч энергээр хооллохгvй байх ёс зvйг хэлж байгаа юм. Хэнд ч гэм учруулахгvй байх. Гэмтээнэ гэдэг чинь л хvний энергээр хооллож, луйвардаж байгаа хэрэг. Бvх шашин, гэгээнтэн энийг л хэлдэг. Бие, хэл сэтгэлээр битгий гэм хий гэдэг. Ямар инээдтэй юм бэ, ямар амархан юм ярьж байна аа гэх байх. Гэтэл энэ хамгийн энгийн зvйлийг хvн төрөлхтөн одоо хvртэл хэрэгжvvлээгvй л явж байна. Бие, хэл, сэтгэлээрээ гэм хийнэ. Биеэрээ гэм хийж байна. Сэтгэлээрээ гэм хийнэ. Бас хэлээрээ. Хvн оюуны төлөө (оюун гээд шал өөр юм ойлгочихсон яваа), тархины дэвшлийн төлөө бvгдийг хийж байна. Тэр энерги, тэр их идэвхээсээ жаахныг ч гэсэн зvрхээ галтай байлгахад, зvрхээ ариун байлгахад өөрийнхөө төлөө, сvнснийхээ төлөө зарцуулах юм бол хvмvvсийн ядахдаа сvнсний дэвшил нь арай өөр болно. Өөрийнхөө төлөө vvнийг ухаарч, vvнд шамдах ёстой.

Энэ дэлхий дээр амьдарч байгаа инстинкттэй амьтан болгон гэрэл гэгээ хvсэмжилж, гэрэл гэгээнд тэмvvлж байдаг. Би нэг жишээ татах дуртай. Тухайлбал шавьжны рефлексийг авч vзье. Шавьжны баруун талаас нь гэрэл тусахад зvvн талынх нь булчингууд чангардаг. Чангарахаараа автоматаар гэрэл гарч байгаа зvгт эргэдэг. Шавьж хvртэл ингэдэг ажээ. Гэрэл гээгээнд бvх зvйл тэмvvлэн оршиж байдаг. Хvмvvс өөрийнхөө аурыг харлаа гэхэд; тэр апарат, хардаг хvнээр харууллаа гэхэд бохир муухай байвал дуртай байх уу? Халтайчихсан, яажийсан, тэгээд vстэй юм шиг арзайсан ауратай байхыг нэг ч хvн хvсэхгvй. Бvгдээрээ гэрэлтсэн, болж өгвөл солонгон гэрэл цацарсан ийм л бvрхvvлтэй байгаасай л гэж хvснэ. Тийм биш бол ичнэ. Яагаад гэвэл шавьжинд байдаг зөн совин хvнд байхгvй байна гэж байхгvй. Ямар гоё тас хар аура байна аа минийх гэж хэлэх хvн хэрэв солиороогvй л бол олдохгvй. Тэгвэл ийм болохын тулд, тэгээд нөгөө орчлонгийн жигтэйхэн гоё очис чуулсан галтай зvрхтэй болохын тулд, янз янзийн гэрэл цацруулсан гэрэлтсэн биетэнтэй нөхөрлөж амьдрахын тулд хvн сэтгэхvйн энергээ сайхан байлгах хэрэгтэй юм байна. Хvн ёс суртахуун, ёс зvйтэй байх хэрэгтэй. Ёс зvй гэж юу вэ гэвэл хэнээс ч энерги, амин хvч сорохгvй, бусдад гэмгvй, хал балгvй амьдрахыг л хэлнэ. Бусдаас зөвхөн авах бус, бас өгч амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхэд л сэтгэхvйн энерги нь аяндаа өндөр зохион байгуулалттай болох тэр тvвшиндээ орчихдог юм байна.

Асуулт: Физик галаас илvv өндөр дээд гал бий гэж та ярилаа. Таны ярьж буй зvйл итгэхэд тун бэрхтэй юм. Би өөрөө физикийн ангийн оюутан л даа.

Хариулт: Галыг исэлдэх процесс гэж vзэхээс өөр тайлбарыг физикийн ухаан олж чадсан билvv? Физик, химийн сод эрдэмтэд ч хvртэл галын тухай төгс мэддэггvй гэж өөрсдөө хэлж байгааг сануулъя. Москвагийн их сургуулийн ректор Садовничийн, мөн бусад алдартай эрдэмтдийн Иерусалемд Пасхийн баяраар тэнгэрийн гал бууж ирэх vзэгдлийг нvдээр vзсэн сэтгэгдлээсээ хуваалцсан жишээг татъя. Тэнгэрийн гал бууж ирэх энэ ариун дагшин vзэгдлийг vзэхээр дэлхийн өнцөг булан бvрээс хvмvvс Христ дахин мэндэлсний баяр Пасхаар Иерусалемд жил бvр цугладаг. Сvсэгтэн, сонирхогч, эрдэмтэн, янз бvрийн шашны хvмvvс ирдэг. Энэ сvмийн тvлхvvрийг vе дамжсан Йудейн гэр бvлийнхэн хадгалдаг. Энэ vзэгдлийн бодитой, vнэн мөнийг баталгаажуулахын тулд Йудей ба лалын шашны төлөөлөгчид ажиглагчаар оролцож, vйл явдлыг нарийн нягт хянадаг. Ямар ч лаа, галгvй, харанхуй сvмд тэнгэрийн гал тодорхой цагт бууж ирэн, тэр галаас бvх хvмvvс гартаа барьсан лаагаа дамжуулан асаадаг. Энэ гал физик гал шиг шатааж тvлэхгvй, тvvгээр хувцас, нvvр гараа ариулна. Тэнгэрийн гал энэ онцгой шинжээ 20 минут хэртэй хадгалаад физик галд хувирдаг. Энэ бол физик галаас өөр, тvvнээс өндөр дээд гал оршин байдгийн яруу тод баталгаа. Энэ галын адислал, сэтгэхvйд vзvvлэх ариун гэгээн vйлчлэлийг бурхангvй vзэлт эрдэмтэн хvн хvртэл мэдэрч, ахин дахин энэ ёслолд оролцох сонирхолтой болжээ.

Н.Сома

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ