АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Тотийн зөвлөгөөө (Еврей үндэсний үлгэр)

Нэгэн хааны гүнжид “Хатагтай тоть” гэдэг ер бусын онцгой тоть байжээ. Тоть очир алмааз, сувд, шүрээр чимэглэгдсэн алтан торонд амьдарна. Гүнж өдөр бүр бараа бологчоо дуудаж тоть руу үйлчлүүлэхээр явуулдаг байв. Дутагдаж гачигдах юу ч үгүй. Тэр толгойдоо янз янзын малгай өмсч, сүүлэндээ янз бүрийн сувд зүүж, жигүүрэндээ төрөл бүрийн бадмаарагтай.

Нэг өдөр гүнж нэлээд хол газар орших нэгэн улсад их ховор төрлийн сүрчиг байдгийг сонсоод тогтож суухаа болив. Ингээд тэр сүрчигийг өөрт нь авчирч өгөхийг Тайганаас гуйв.Хэдийгээр энэ томилолт нууц байсан ч Тайган өөрийн сайн найз тотьдоо “баяртай Сенёра” гэж хэлэх хүслээ тогтоож чадсангүй. Тайганыг тийм урт аялалаар явахыг сонссон тотинд салах ёс гүйцэтгэхэд маш хэцүү байлаа.Тоть тайгантай нөхөрлөсөн нөхөрлөлөө маш их хайрладаг бөгөөд юу тэднийг илүү дотно болгосон бэ? Гүнж үү? Үгүй ээ, гүнж бол зөвхөн түүнийг доош хүлж байгаа л нэгэн. Яагаад тоть гүнжийн үнэт зүйл байх ёстой юм бэ. Энэ ертөнц та нарыг доош хүлж байна. Энэ бие бол бидний сүнсийг энд хүлж байдаг, энд цоожилж байдаг. Бид энэ биеийг анхаарч өглөөнөөс орой хүртэл улаан ногоон өнгөөр будаж, түүнийг сайхан болгодог. Тэгээд бид жинхэнэ өөрийгөө энэ бие биш гэдгээ мартдаг. Одоо би өөрийн сүнсээ мартжээ. Яагаад гэвэл тэр миний биеийг орхиод явчихсан.Иймээс тотьны үнэт эрдэнэ бол хамгаас чухал эрх чөлөө учраас өдөржин шөнөжин холдон нисэхийг л боддог байна. Хэдийгээр түүнд улаан ногоон энгэсэг нялж, уруулын будаг г.м янз бүрийн зүйлээр будаж гоёж байвч сэтгэл зүрх нь зөвхөн эндээс холдон нисэхийг л бодож байсан, өөр юу ч хэрэггүй. Мэдээж тэр юм идэх хэрэгтэй, мөн тэдгээр сайхан хувцаснуудыг өмсөх ёстой яагаад гэвэл ордонд эелдэг боловсон, дэгтэй байх хэрэгтэй. Харин оюун санаа нь бүх л өдрийн турш билэгийн нүдэндээ төвлөрч зөвхөн зугтаахаа л боддог байсан. Тиймээс тайганд “Бид чинь сайн найзууд билээ. Би чамаас ач ивээл гуйж байна. Марталгүй гүйцэтгэж өгнө үү!” гэжээ.Тайган “Тэгэлгүй яахав. Би чиний төлөө бүхнийг хийнэ” Тоть “Чамайг аялалаар явж байхад зам зуурт чинь надтай адилхан тотьнууд тохиолдож магадгүй, тэд бол миний найзууд, төрөл төрөгсөд минь юм. Чи тэдэнд намайг энд занганд орсон байна, гэж хэлэх хэрэгтэй. Би асар их шаналж, үнэнхүү эрх чөлөөгүй байна. Энд байгаа бүх юм, сайн хоол унд бол миний хувьд юу ч биш. Эдгээр сувд, үнэт чулуунууд миний хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Чи тэднээс намайг аврах ямар нэгэн аргыг асууж ирж чадах уу?”.Тайган “Тэгье. Би байдгаараа хичээх болно. Би заавал тэдгээр тотийг олж энэ мэдээг дамжуулах болно” гээд замдаа гарчээ.Тэр сүрчгийг хайж явтал ордон дахь тотьтой маш адилхан тотьны их сүрэгтэй тааралдав. Тэдгээр тотьнуудтай мэндлээд ордонд байгаа тотьныхоо өрөвдөм байдлыг ярив. Тотьны сүрэг дунд тотьнуудын их багш байв. Ордон дахь өрөвдмөөр байдлын тухай сонсоод тэр багш тэр дороо шууд унаад үхчихэв. Түүний гарын сарвууг дээш болгоход тэр дороо доош уначихав, тэр үхсэн байв. Амьдын ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй гарцаагүй үхжээ. Тайган ямар ч зөвлөгөө авч чадаагүйдээ урам нь их хугарчээ. Тотийг үхэхээс өмнө түүнтэй ярилцах завшаан олдсонгүй.
Ингээд түүнийг замын хажуу руу шидтэл тоть тэрхэн зуур нисээд явчихав. Тайган бүүр гайхширалд орж юу ч ойлгосонгүй. Яаж ингэж болох вэ? Болсон явдалд толгой нь эргэсэн тэр цочиролд орон удаан гэгч нь зогсчээ. Эцэст нь тэр ордон руугаа буцлаа. Ордоны тоть тайганыг хараад маш их баяртай байв. Тэд хоёулаа гар, хөлөө барилцан тэврэлдэж үнсэлцэж, хангалттай билэгтэй үгс хэлэлцэв. “Чи жин хассан байна” гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь “Чи жин нэмсэн байна” гэв. Эдгээр нь астрал түвшингийн болон энэ материаллаг ертөнцийн учир утгагүй заншил юм. Тайган түүнд аялалынхаа тухай олон сонирхолтой зүйлс болон зарим ер бусын ховор тохиолдлуудын тухай ярихыг хүссэн боловч тоть сонсохыг хүссэнгүй. “Чи юу идсэн? Чи юу тоглосон? Чи аль караоке руу явсан? Ямар бүжиг хийсэн? Чи ямар сайхан охин харсан? ийм ашиггүй зүйлүүдийн тухай юу ч битгий яриач. Миний төрөл төрөгсөд, миний нөхдийн хэн нэгэнтэй уулзсан уу?” Тайган: “Тэгсэн тэгсэн. Би том сүрэгтэй уулзсан. Тэд үг ярьж чаддаггүй юм шиг санагдсан. Тэд надад юу ч хэлээгүй. Чиний түүхийг тэдэнд ярьж өгтөл тэдний нэг нь миний гар дээр унаад өгсөн. Тэндээ ямар ч хөдөлгөөнгүй яг л үхсэн харагдсан. Би түүнийг үхчихлээ гэж бодоод замын хажууруу хаяхаар шидтэл тэр шууд л нисчихсэн, эрх чөлөөтэйгээр тайван амгалангаар цааш нисэн одсон. Тэр бас надад баяртай гэжхэлсэн. Чухамдаа бол би түүнийг ярьж чаддаггүй гэж, мөн үхчихлээ л гэж бодож байлаа. Гэвч тэр дүр үзүүлсэн байж. Одоо хүртэл энэ дүр зураг ямар учир утгатай байсныг төсөөлдөггүй ээ?”. Тоть үүнийг сонсоод “За, чамд маш их баярлалаа. Надад ч бас сонин санагдаж байна. Энэ түүх үнэндээ хачин юм” гээд явжээ.Гүнж өглөө бүр тотио харах гэж ирдэг байж. Дараагийн өглөө тотио үзэхээр ирэхэд нь тоть торондоо үхчихсэн хэвтэж байв. Гүнж зарцдаа их уурлаж түүнийг загнан, “Чи түүнийг алчихлаа, чи л түүнийг алчихлаа” гэлээ. Эцэст нь үхсэн тотийг гадагш хаяхыг зөвшөөрлөө. Зарц тотийг гадагш хаях үед л түүнтэй учирсан нөгөө тотьны санааг тайган ойлгожээ…

Бид ч бас энэ ертөнцөд үхсэн мэт дүр үзүүлэх хэрэгтэй. Бид энэ ертөнцийн үнэ цэнийг мэдэж байгаа шүү дээ. Бид хүний биеийг олж авахад ямар хэцүү байдгийг мэдэж байгаа. Энэ ертөнц бидний хувьд маш сайхан гэж бодож болохгүй. Хэрэв тэгвэл энэ ертөнцөд бид үхэхэд бидний сүнс дахин сэргэж эхэлнэ. Тийм учраас эрт үеэс эдүгээ хүртэлх үе үеийн их багш нар ертөнцөд яг л үхсэн мэт бай гэж хэлж байсан нь юу гэсэн үг вэ? гэхээр яг л үхсэн юм шиг энэ ертөнцөд хорогдохгүй, юунд ч зууралдахгүй бай гэсэн үг юм. Тэгэж байж бид чөлөөтэй байж чадна. Гэтэл ингэхийн оронд өглөөнөөс орой болтол хүмүүсийн өмнө эелдэг боловсон байж, ичиж зовж, мөн хэн нэгэнд бараа болж байдаг нь бид бусдыг гомдоохоос айдаг, эсвэл бусдад муу хэлэгдэхээс айдаг… г.м. Үнэндээ бид ихэнх цаг хугацааг үргүй хаяж байна.Өнөөдөр бид тэр хүнтэй түүний төрсөн өдрийн үдэшлэгт бараа болно, маргааш бид өөр хүнтэй түүний гашуудлын ёслолд оролцоно, нөгөөдөр нь бас бусдын гэрт өөр хэн нэгний хуримын ёслолд дагалдана, тэгээд дараагийн өдөр бас хэн нэгнийх нь гэр бүлийн салалтын үед шүүхэд гэрчээр байлцана, учир нь бид эелдэг боловсон нинжин сэтгэлтэй билээ г.м . Тэгэхлээр бид яаж зав гаргах юм бэ? Өнөөдөр бид тэдгээр хүмүүсийн утсаар чалчихыг хүлээн авах, дараагийн өдөр нь бусад хүмүүсийн утгагүй үг ярианд хариу өгнө. Түүнчлэн сонин уншина, телевиз үзнэ, ядахдаа л мэдээ харж хэн нь хэнийгээ алсныг мэдэж авна. Тэгээд дараагийн өдөр юу болох вэ?. Үнэндээ энэ ертөнцөд бясалгах цаг зав гаргана гэдэг их хэцүү. Бид хэрвээ энэ мэтчилэн өөрсдийгөө доош нь уяад байвал үндсэн голюмаа олж авч чадахгүй гэдэг нь илэрхий. Бид үхсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол өөр ямар нэг арга зам байна уу? Байхгүй ээ.Яаж үхсэн мэт дүр үзүүлэх вэ? Бид хэлгүй, тэнэг, дүлий юм шиг байж болно. Тэд буруу ойлгож л байг, тэд биднийг зэмлэж л байг энэ хамаагүй. Бид хил заагтай байх, юу нь эн тэргүүнд байхыг мэддэг байх хэрэгтэй. Бид аль л хийж чадах юмаа хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бусад зүйлсийг тэдэнд орхичих. Үхсэн юм шиг дүр үзүүлэх ёстой, эелдэг боловсон занг мэддэггүй юм шиг, өнөөдөр түүний төрсөн өдөр гэдгийг мэдээгүй юм шиг, маргааш тэрний оршуулга болохыг мэдээгүй юм шиг байх ёстой. Хэрэв бид завтай байгаад, хэрэв бидний амьдрал боломжтой бол мэдээж бид ямар нэг эелдэг боловсон байдал гаргаж бололгүй яахав. Бид амьдралдаа үргэлж завгүй байгаад, өөрсдийгөө доош нь дэндүү хүлж байвал тэр хүлээсийг тайлах арга замыг хайх хэрэгтэй, ядахдаа л өөрсдийн хоёр гараа чөлөөтэй байлгах хэрэгтэй, эсвэл бүгдийг аргамжчих юм бол яаж хөдлөх юм бэ? Бид зуун хувь үхчихсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол ядахдаа наян хувь дүр үзүүлж болно. Наян хувь бол бараг л чөлөөлөгдөнө гэсэн үг.Энэ ертөнцөд юугаар ч гачигдаж дутахгүй байх нь эрх чөлөөг мэдрүүлэхгүй болгодог бодит үнэн. Бид өөрсдийгөө чөлөөлөгдөх явдлыг удаашруулаад байдгийн шалтгаан нь энэ. Тэгвэл чөлөөлөгдөх гэж юуг хэлж байна вэ? Бид хэний ч нүдэнд өртөхгүй, ямар ч хүсэл шуналгүй болно. Бидний амьдрал амар амгалан, сэтгэл хангалуун болно. Бид дотооддоо маш их баяртай, аз жаргалтай болно. Гадна талдаа бид өөрсдийгөө л хариуцна. Тэгж байж бид энэ амьдралдаа чөлөөлөгдөж чадна. Үнэхээр үхэх үед бид энэ амьдралдаа чөлөөлөгдсөн тул дараагийн амьдралдаа мөн чөлөөлөгдөнө. Яагаад гэвэл бид амьддаа ч, үхэхдээ ч энэ ертөнцийн юунд ч хорогдохгүй, бид ямар нэгэн юманд хорогдож яаж чадах вэ? Сайхан торонд, сайхан хоол байгаа боловч идэхийг хүсэх ч үгүй байгаа тоть шиг. Тэр нисэх чадвартай байгаад, өөрийн эрх чөлөөгөө олж чадсаны дараа юу гэж энэ бүхэнд хорогдох билээ?


Яруу сэтгэгч сэтгүүлээс

Хайр бол бурхан / Жозеф Мерфи /

2004 оны “81-р суваг” сонины №14-т секс судлаач Ш.Билэгсайхан бичихдээ, “хүний амьдралын утга учир нь хайртай хүнтэйгээ сайхан амьдарч, үр удмаа үлдээх юм даа. Бас хань ижилтэйгээ эвтэй байж, орчлонгийн жаргал зовлонг хуваалцах явдал. Хүн бүхэн хүссэн хүсээгүй сексийн мөнхийн хаанчлалд оршдог. Сайхан сэтгэл нийлсэн хүнтэй энгэр зөрүүлэхээс буцдаггүй хүн гэж ертөнцөд байхгүй. Бэлгийн ариун бурхадаа баярлуулж, дорнын гуа шөнөөр алжаалаа тайлаарай. Бурханаас заяасан хувь заяандаа өөдрөг амьдарцгаая” гэж бичсэн сэтгэл хөдлөм мөрүүдийг би уншиж байна. Нэгэн цагт лам явсан энэ хүн хэрхэн секс судлаач болсон тухайгаа өгүүлэхдээ, “сүүлд биеэ үнэлэгчдийг судлаад улс үндэстнээ хормойн явдлаас аврахын тулд секс зохиол руу орсон. Надад диваажин, тамын өлгий, хүмүүс бол бурхан чөтгөрийн хувилгаан гэж бодогддог. Хүн буян үйлдэх үедээ диваажинд, нүгэл хийх үедээ тамд амьдардаг юм байна гэсэн санаа төрсөн” гээд, тэрээр “өнөөдөр хүн төрөлхтөн оршин буй цагт нууц амрагийн явдал амь бөхтэй. Миний бодлоор биеийн нууц амраг гэж байдаг. Ардын дуунд мөнхөрсөн үзэсгэлэнт бүсгүйчүүл хайргүй хүнтэйгээ суугаад хайртай хүндээ сэтгэл алдрах бол сэтгэл зүрхний нууц амраг юм. Харин бусадтайгаа нууцаар яваллдах, буруу хурьцал үйлдэх зөвхөн биеийн цэнгэл эдлэх, түүнээсээ таашаал авах секс үйлдэл бол нүцгэн биеийн нууц амраг юм даа. Өнөөдөр адгуусны хүсэл тачаалаа хангах гэсэн нүцгэн бие цогцсын нууц амрагууд элбэг болжээ. Энгэр зөрүүлэх хүслээ хангах гэсэн ухаан жолоогүй самуурлаас болж, нийгмийн бүх давхаргынхан нуц амрагтай болсноор сексийн буруу зуршил үйлээс үүдэлтэй гэр бүл салалт маш их байна. Хүний амьдрал хайр халамж, сексийн ханамж, мөнгө төгрөг, итгэл найдвар дээр тогтдог.
Монгол бүсгүйчүүд оюунлаг, тэнгэрлэг заяатай, энгэр зөрүүлэхдээ гарамгай эр нөхөртөө үнэнч байдаг. Яагаад бусадтай нууцаар явалддаг вэ? Эр хүний сэрэл нүдэндээ байдаг учраас гоо бүсгүйд шунан тачаадаж, хүслээ хангахын тулд улайрч, хэн нэгэнтэй унтдаг. Хүүхнүүд амьдрах чадваргүй, хартай архичин нөхрөөсөө уйдаж, өөр эртэй энгэр зөрүүлж, бусдад өврөө нээдэг. Тэр хормойн нууц жаргал бүхэн түр зуурын зугаа цэнгэл, хэдхэн агшны бие сэтгэлийн шунал тачаал байдаг” гэжээ.
Тэгвэл “Далд ухамсар” хэмээх алдартай номыг зохиогч Жозеф Мерфи хүний хувь заяа амьдралыг тодорхойогч хүч бол дотоод ертөнц буюу далд ухамсар гэдэг нээлтийг хийсэн билээ. Хүн хязгааргүй баян болох, хязгааргүй аз жаргалтай амьдрах тэрхүү шидэт хүч юу вэ гэвэл энэ бол далд ухамсар, энэ бол хайр гэж Жозеф Мерфи тодорхойлсон юм. Германы саятан “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” хэмээх алдарт бестселлерийг бичигч Бодо Шеферь, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн хаан тэрбумтан Дональд Трамп “Жозеф Мерфигүйгээр тооцоогоо бүү хийгээрэй, түүнгүйгээр хийсэн бүхэн хазгай байх болно” гэж сануулсан. Сүүлийн үед дэлхий дээр хулгай хийлгүйгээр, луйвар хийлгүйгээр, авилга авалгүйгээр улс орноо цөлмөн дээрэмдэлгүйгээр, ард түмнээ дарангуйлалгүйгээр хэрхэн баяжиж амжилтад хүрэх тухай номууд гарсаар байна. Тэрхүү номуудын зарим нь монгол хэл дээр орчуулагдсаар байна.
Энэ номууд хүн төрөлхтөн харанхуйгаасаа болж, төөрөгдлөөс болж ерөн хувь нь магадгүй 99 хувь нь ядуурч, аз жаргалгүй амьдарч байна аа гэдгийг хэлж байгаа явдал юм.
Нэгдүгээр төөрөгдөл юу вэ? Адом Жексон хэмээх зохиогч “Баяжихын 10 нууц”, “Хайрын арван нууц”, “Эрүүл байхын арван нууц” хэмээх олон бестселлер номыг зохиосон билээ. Эдгээр номуудыг монгол хэл дээр хэд хэдэн удаа орчуулж гаргасан байгаа. Тэрээр хайр ба бэлгийн шохоорхлоос болж, хүн төрөлхтний хамгийн том төөрөгдөл алдаа эхэлдэг гэж өгүүлжээ. Учир нь хайр бол сохор биш, харин бэлгийн дур шохоорхол сохор гэдгийг өгүүлсэн юм. Хайр бол тэнгэр бурхны хишиг, амьдрал хувь заяаны давтагдашгүй гайхамшиг. Үерхэл нөхөрлөл хүн чанарыг туулж, хүн өөрөө сэтгэлээрээ бүтээдэг агуу нэгэн гайхамшиг билээ. Байгалийн хуулиар бол жоом, бясаа, чоно, нохой үнэг туулай гээд бүхий л амьтанд бэлгийн дур шохоорхол бий. Тэдний хувьд бэлгийн дур шохоорхол тодорхой цагт орж, үр төлөө үлдээдэг билээ. Тэгвэл хүн хайрыг умартаж, бэлгийн дур шохоорхолд хөтлөгдсөнөөс амьдрал нь амжилтгүй болох азгүйдлийн зам эхэлдэг байна.
Хилль Наполеон амжилтын академийг байгуулж, АНУ-ын хорин таван мянган амжилттай яваа хүмүүсийн амьдралыг судлаад азгүйдлийн 33 шалтгааныг тодорхойлсон. Түүний нэг нь бэлгийн дур шохоорхолд автсан азгүй гэрлэлт юм.
Азгүй гэрлэлтээс болж, сексийг хэтрүүлэх аль эсвэл сексийг дутаах нь хүний эрүүл мэндэд халтай төдийгүй хувь заяанд хортой гэдгийг тодорхойлжээ.
Хайр, бэлгийн дур шохоорхлыг ялгахгүйгээс болж, секс, бэлгийн хавьтал хоёрыг ялгахаа больдог байна. Секс бол агуу их хайрын хүчинд хүн төрөлхтөнд заяасан эрхэм нандин бурхны хишиг мөн. Гэтэл бэлгийн сохор дур шохоорхлоос болж, энэхүү агуу нандин зүйлийг бэлгийн хавьталтай эндүүрдэг байна. Сохор дур шохоорхол замбараагүй бэлгийн хавьтлын үр дүн бол, энергийн хомсдол, арьс өнгөний төрөл бүрийн өвчин, эцсийн эцэст өнгөрсөн зууны тахал, шинэ мянганы мангас ДОХ болж хувирсан. Дараагийн нэг эндүүрэл нь өмч ба хөрөнгийг хольж хутгадаг явдал юм. Цаг хугацаа өнгөрөхөд өмч, өмхөрч мууддаг бол, харин хөрөнгө буюу хөрөнгө оруулалт цэцэглэн манддаг байна. Дараагийн нэг төөрөгдөл бол мөнгө юм, Мөнгөнд урласнаар хүн чөтгөрийн урхинд ордог гэж ядуу аав үр хүүхэддээ сургадаг байна. Тэгвэл баян аав үр хүүхэддээ юу гэж хэлдэг вэ гэвэл хүн мөнгөний гачаал дутагдалд орсноороо чөтгөрийн урхинд ордог гэж хэлсэн байна. Өнөөдөр хүн төрөлхтний ерэн хувь нь мөнгийг үзэн ядаж, мөнгийг үгүйсгэж амьдралынхаа эцсийн мөч хүртэл мөнгөний гачигдалд орж, мөнгөний төлөө би амьдраагүй гэж насан турш хэлдэг боловч мөнгөний төлөө эцсийн амьсгаа хураах хүртлээ амь зуудаг байна. Нэг үгээр хэлбэл мөнгөний машинтай болох, мөнгөний машин болох хоёрын төөрөгдлийг ялгадаггүйгээс ийм байдалд хүрдэг байна.
Дараагийн төөрөгдөл нь спорт, биеийн тамирыг ялгадаггүйгээс амьдралдаа алдаа хийдэг. Өнөөдөр дэлхий даяар ДОХ, цөлжилт, ядуурлын их аюул байна гэж их ярьж бичиж, том төсөл зохиож, ДОХ, ядуурал, цөлжилтийн нэрээр маш их мөнгийг цохиж байна. ДОХ, цөлжилт байтугай жирийн өвчин байгалийн аюул ч биднийг үхэлд хүргэдэг шүү дээ. Хүн төрөлхтний оюун санаа төөрөгдөлд байгаа учраас гэгээрэхгүй байгаа учраас дэлхий дэлбэрэлтийн өмнө иржээ. Магадгүй шинэ дайн болох юм уу, магадгүй шинэ хувьсгал гарах юм уу, магадгүй түүхэнд байгаагүй аллага хядлага болж дахиад л хүний цус урсах ч юм билүү. Ертөнц өөрийгөө аврахыг хүсэж байна, ертөнц өөрөө амрахыг хүсэж байна, ертөнц өөрөө хог буртагнаасаа салахыг ч хүсэж байгаа юм бил үү. Хүссэн хүсээгүй дэлхий ертөнц дээр агуу их сексийн хаанчлал оршиж хайр байгаа гэдэгт маш их найдаж байна.
Секс бол агуу их эрчим хүч, хайр бол түүнийг бадраагч ид шид билээ.
Жозеф Мерфи өнгерсөн хорьдугаар зууны болон бүхий л хүн төрөлхтний агуу их нээлт бол атом цөмийг нээсэн ч биш, сансарт ч ниссэн биш харин далд ухамсрыг нээсэн буюу хүний амьдралын арван хувь нь ил, 90 хувь нь далд ухамсарт явагддаг байна. тийм учраас зарим нэг нь баян болж байхад зарим нь ядуурч, зарим нь хань ижилгүй ганцаараа болж, зарим нь азгүйтэлтэй учирдаг байна.
Секс бол ДОХ. ДОХ бол секс. ДОХ бол аюултай гэсэн ерөнхий ойлголт газар авчээ. Ноён хутагт Данзанравжаа өвчин бага ч үхлийн шалтгаан болдог гэж хэлсэн байдаг. Цагаа тулахаар хамрын ханиад ч үхлийн шалтгаан болно шүү дээ. Мөнгө бол хүч чадал, энерги гэж үзэж байгаагийн нэгэн адил секс мөн энерги, хүч чадал мөн. Мөнгө сайныг ч, саарыг ч бүтээж чаддаг. Түүнлугаа адил цаг хугацаа нэг бол бүтээдэг, нэг бол сүйтгэдэг гэдгийг Солонгосын алдарт Хьюндай корпорацийн захирал Чанг Жу Юнг хувь заяагаараа нотолсон. Секс бол хайр, хайр бол секс.
Жозеф Мерфи хэлсэн нь, “хайр бол бурхан, та баян чинээлэг байх эрхтэй бөгөөд энэ нь бурхнаас заяасан эрх юм. Өөрөөр хэлбэл, та амьдралаас таашаал авах гэж хүн болон төрсөн гэсэн үг. Та энэ дэлхий дээр аз жаргалтай баяр баясгалантй амьдрах гэж төрсөн. Эд баялаг хаа сайгүй байгаа бөгөөд таны дотор буй шидэт горхиноос мөнгө найз нөхөд, тухтай амьдрах байшин, гоо сайхан гээд бүхнийг хүртэж эхэл. Бүх цаг үеийн агуу их нууц бол хүний дотор амьд сүнс “бурхан” оршдог. Утгагүй шинжлэх ухаан хүний генийг өөрчилж, Эйнштэйн, Бетховен шиг агуу их хүмүүсийг хүссэн тоогоороо төрүүлэх гэнэ. Гэвч хүний дотор амьд сүнс “Бурхан” байдаг бөгөөд түүнийг өөрчлөх аргагүй юм. Тэр өчигдөр ямар байсан өнөөдөр тэр л хэвээрээ байх болно. Хүн гэдэг байгаагаасаа хавьгүй агуу юм. Хүний өөрчилдөг цорын ганц арга нь оюун ухаан юм аа. Зарим эрдэмтэд гариг хооронд аялаж, гинжин урвалаар атомын цэнэгийг задалж байгаа нь манай үеийн нууц гэж үзэж байгаа нь энэ биш юм аа. Гол нууц нь хүний дутар амьд сүнс “бурхан” байдагт л оршино. Хүн ертөнцийн агуу нууцыг өөрөөсөө болон бусдаас хайдаг. Тиймээс та одооноос эхлэн өөрийн дотор буй ер бусын ид шидийг олж, ингэснээр та аз жаргалтай амьдрах үүдийг нээнэ. Мэдээж та бол хөгжин дэвжиж, амжилтанд хүрч сайхан амьдрах хүсэлтэй, хүссэн цагтаа хүссэн зүйлээ хийхийн тулд мөнгө хэрэгтэй.
Ядууралд сайхан зүйл байхгүй, ядуурал гэдэг бол сэтгэл зүйн өвчин. Дэлхийн янз бүрийн оронд очиж байхад иргэд би хориос хорин таван мянган доллартай байсан бол бодсон юмаа хийхсэн гэж хэлдэг. Санхүүгийн болон сэтгэл санааны хямралд орсон хүмүүс ингэж ярьдаг. Та сэтгэл санаагаа тайвшруулж, мөргөл үйлдэх цаг заавал гаргаарай. Хөгжил цэцэглэнээ гэдэг сэтгэл санаа, оюун ухан, санхүү гээд бүх л салбарт ахиж дэвшихийг хэлдэг.
Та унтахынхаа өмнө орой бүр баялаг бол амжилт, амжилт бол баялаг гэж хэлж унтаарай. Нэг сайн бодол мянган сайн бодлоос илүү хүчтэй гэдэгт үнэн оршдог. Ядуу гэдэгтээ үнэмших нь хүнийг хязгаарлагдмал байдалд оруулдаг. Баялаг гэдэг бол оюун санааны байдал, хязгааргүй нууц.


Секс судлаач Ш.Билэгсайхан

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ