АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ



РЭНСЭЛ БОЛ САЙХАН СЭТГЭЛИЙН ҮР ЮМ
Бурхад гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсарыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэтийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог болно. Энэ бүгдийн биелэл нь Ринсэл юм. Ринсэл гэдэг нь бурхан багш болон бурхны шашны ихэс мэргэд, бүтээлчийн шарил биенээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйл юм.
Дилав Хутагтын санаачлагаар Нарованчин Дилав Төв ТББ “Дээдсийн бурхны шүтээнийг” хоёр дахь удаагаа зал сан байна.
“Ринсэлийг харсан хүмүүсийн сэтгэл ихээр ариусаж байдаг бөгөөд хүнд сүжиг төрнө. Сүжиг бол хамаг бүхний эх үүсвэр. Сүжгээс адистид ирнэ, сүжгээс эрдэм, мөн мөрийг бүтээх ид хүч төрнө” хэмээн Зопа Ринбүүчи ламтан айлджээ. Үнэхээр ч тийм мэдрэмж төрж байсан. Нэг ёсондоо бурхан номын оргилд хүрсэн хүний бие лагшин нь хүртэл тийм хүчтэй агуу эрдэнэ ургуулах чадалтай болдогийн бодит баримт жишээ юм.
buddha.mn

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ