АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

ЭНЭ НАС ХИЙГЭЭД ХОЙД НАСАНД ХЭРХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ВЭ? 

11-р сар 25, 2015
Боржигон Жадамбын Лхагвадэмчиг шастри
Занабазарын нэрэмжит МБШИС, Энэтхэгийн Сарнатийн Төвд судлалын их сургуулийг шастри зэрэгтэйгээр дүүргэсэн. Монгол, Төвд, Хятадын шашин соёл болон эртний энэтхэгийн тантрийн уламжлалыг голлон судалдаг. Эдүгээ МУИС-ийн НШУС-ийн Антропологи, нийгэм соёлын багшаар ажилладаг. 
Өмнөх үг:Гэргийтэн, хувраг аль ч хүмүүн ялгал үгүй энэ насны хийгээд эцэс хойдын аз жаргалыг бүтээхийн тухайд өглөө эртлэн босож өдрийн турш энэхүү л зорилгын төлөө өөд уруугүй гүйн өнгөрөөх билээ. Далай багш хүний амьдралын зорилго бол аз жаргалтай байх хэмээн айлдсан байдаг. Гэрээс гарсан хувраг хүнд эхнэр хүүхдээ асрах, эд хөрөнгө хураах, хураасан хөрөнгөө арвижуулах, хулгай тэргүүтэн гадны хүчинд алдахгүй байх зэрэг олон ажил үгүй бөгөөд гагц бусдыг хайрлах энэрэхүй сэтгэл, бодис зүйлийн мөн чанарыг ухаарах билэг ухааныг өөрийн сэтгэлд төрүүлэн өөр хийгээд бусдад тустай өнөд ашдын гэгээрлийг олох нь чухал байхад харин гэргийтэн хүний хувьд энэ насанд эд хөрөнгөөр элбэг, дэлбэг эцэс хойд насанд сайн төрлийг олох улмаар гэгээрлийг олох нь нэн чухал билээ. Чухамхүү энэ зорилгыг хэрхэн бүтээхийг эдүгээс 2500 жилийн өмнө Энэтхэгийн Колияа омгийн Вяаггхапажжа хэмээх хүн бурхан багшид айлтгахад бурхан багш юу гэж сургасан болохыг Вяаггхапажжа сутта /Санскрит сутра/ -аас мэдэж болох билээ. Энэхүү Вяаггхапажжа сутта нь пали хэл дээрх “Гурван аймаг савны ном”-ын Сутта Питака буюу Судрын аймгийн Ангуттара никаяа хэмээх хэсэгт багтах бөлгөө. Олон нийтэд ойлгомжтой болгохын тухайд утгачилан орчуулахын хамтад нэмэлт үг (//-д оруулан тэмдэглэсэн)оруулан тайлбар зүүлтийг хавсарган хийв. 
Вяаггхапажжа1 Сутта 
(Ангуттара Никаяа, Аттхака-нипата, №54)
Би нэгэн удаа ингэж сонссон2. Бурхан багш Колияа3 омгийн Каккарапатта хэмээх хотноо заларч байв. Тэр үед Колияа омгийн Дигхажану хэмээх хүн Бурхан багш заларч буй газар ирэн Бурхан багшийн амгаланг айлтган мэхийн ёслоод Бурхан багшийн дэргэд суув. Суусны дараа тэрээр бурхан багшид ийхүү айлтгав. Эрхэмээ бид гэргийтэн4 хүмүүс хүслийн (Таван эрдмээр)5 цэнгэн гэргий хүүхдээр хүрээлүүлэн Касихотын торго зандан, элдэв эрхи зүүлт, үнэрт ус, тос, алт, мөнгө хэрэглэдэг. Эрхэм ээ, бидний адил хүмүүс энэ нас хийгээд эцэс хойд насанд амар амгалан, аз жаргалтай байх сургаалийг хайрлана уу? 
(Бурхан багш ийн айлдав.)
(Энэ насанд хэрхэн амар амгалан аз жаргалтай байх вэ?)
Вяаггхапажжа, гэргийтэн хүн энэ насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:
  • Хичээл шамдалыг бүтээх
  • Сонор сэрэмжийг бүтээх 
  • Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх 
  • Зохистой амьдралаар амьдрах дөрөв юм. 
1.Хичээл шамдалыг бүтээх гэж юуг хэлэх вэ? 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн газар тариалан, худалдаа наймаа, мал аж ахуй эрхлэх, нум сум агсах(зэвсэгт хүчин) хаан төрд (Төрийн алба)болон бусад төрлийн ажил эрхлэн, эд хөрөнгийг бүтээх бөгөөд өөрийн эрхэлсэн ажилд авъяас чадвартай, эрдэм мэдлэгтэй, хичээл зүтгэлтэй улмаар ажлын арга туршлагаа дээшлүүлэн байхыг хичээл шамдлыг бүтээх хэмээмой.
2. Сонор сэрэмжийг бүтээх гэж юу вэ? 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн гарын хүчийг гарган, магнайн хөлсийг цувруулан, шударга зөв замаар хичээл зүтгэл гарган хураасан эд хөрөнгөө хаан хаан төр, хулгай дээрэм, хуурмаг муу санаат өв залгамжлагч хийгээд хуйлран асах гал, усны аюулаас хамгаалан байхыг сонор сэрэмжийг бүтээх хэмээмой. 
3.Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх гэж юуг хэлэх вэ? 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн хөдөө тосгон, хот балгад алинд амьдравч сүсэг бишрэл8 төгөлдөр, ёс суртхуунтөгөлдөр, өглөгийн сэтгэл төгөлдөр, насан залуу, өндөр гэргийтэн, гэргийтний хүүтэй шадар нөхөрлөн тус тусын сүсэг бишрэл, ёс суртахуун, өглөгийн сэтгэл болон билэг ухаанаас суралцахыг Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх хэмээмой. 
4.Зохистой амьдралаар амьдрах гэж юуг хэлэх вэ? 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн өөрийн олж буй орлого нь зарцуулж буй зарлагаас илүүтэй байхаас бус зарлага нь орлогоосоо илүүтэй байх ёсгүйг ухааран мэдэж орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрах хэрэгтэй. Үлгэрлэвээс дархан эсвэл түүний туслах, жинлүүр барин жинлүүрийн аль тал нь илүү бага жинтэй байгааг мэдэж байхын адил гэргийтэн өөрийн орлого зарлагын аль нь илүү байгааг мэдэн, орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрах хэрэгтэй.
Хэрэв бага орлоготой хүн хэт үрэлгэн байдлаар амьдарч байвал хүмүүс “Энэ хүн жимст модны жимсийг идэх адил10 эд хөрөнгөө үрж байна” хэмээн хэлнэ. Хэрэв их орлоготой хүн (Хармийн сэтгэлээр) эдлэж хэрэглэхээр хомс амьдарч байвал хүмүүс “Энэ хүн турж үхэх нь” хэмээн хэлнэ.
Тиймээс гэргийтэн хүн өөрийн олж буй орлого нь зарцуулж буй зарлагаас илүүтэй байхаас бус зарлага нь орлогоосоо илүүтэй байх ёсгүйг ухааран мэдэж орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрахыг, зохистой амьдралаар амьдрах хэмээмой. 
(Хураан хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар шамшигдан үрэгдэх)
Вяаггхапажжа, хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар шамшигдан үрэгддэг. Дөрөв юу хэмээвээс: 
  • Эмс охидтой наргин цэнгэхэд дурлах
  • Мансууруулах идээ ундаанд дурлах 
  • Мөрийтэй тоглоомд орох 
  • Муу үйл хийгч хүмүүнтэй шадар нөхөрлөн амраг найз болох дөрөв юм. 
Үлгэрлэвээс их хэмжээний ус хадгалагч саванд ус орох, гарах нэжгээд дөрвөн урсгал байхад хэрэв ус орох, дөрвөн урсгалыг хаан ус гарах дөрвөн урсгалыг нээх үеээр хур бороо арвин эс орвоос савны ус багасахаас арвижих нь үгүй. Үүний адил хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дээрх дөрвөн зүйлийн шалтгаанаар шамшигдан үрэгддэг. 
Вяаггхапажжа, хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар арвидан дэлгэрдэг. Дөрөв юу хэмээвээс: 
  • Эмс охидтой наргин цэнгэхэд дурлахгүй байх
  • Мансууруулах идээ, ундаа хэрэглэхгүй байх
  • Мөрийтэй тоглоом тоглохгүй байх
  • Муу үйл хийгч хүмүүнтэй шадар нөхөрлөн амраг нөхөр болохгүй байх дөрөв болно. 
Үлгэрлэвээс их хэмжээний ус хадгалагч саванд ус орох, гарах нэжгээд дөрвөн урсгал байхад хэрэв ус орох дөрвөн урсгалыг нээн , ус гарах дөрвөн урсгалыг хаах үеээр хур бороо арвин орвоос савны ус арвижихаас багасах нь үгүй. Үүний адил хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дээрх дөрвөн зүйлийн шалтгаанаар арвижин дэлгэрдэг. 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн энэ насанд амар амгалан аз жаргалтай байхын тулд (1.Хичээл шамдалыг бүтээх, 2.Сонор сэрэмжийг бүтээх, 3.Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх, 4. Зохистой амьдарлаар амьдрах) дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. 
(Эцэс хойд насанд хэрхэн амар амгалан аз жаргалтай байх вэ?)
Вяаггхапажжа, гэргийтэн хүн хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс: 
  • Сүсэг бишрэл төгөлдөр байх.
  • Ёс суртахуун төгөлдөр байх
  • Өглөгийн сэтгэл төгөлдөр байх
  • Билэг ухаан төгөлдөр байх дөрөв юм. 
1.Сүсэг бишрэл төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ? 
Вяаггхапажжа, хүн бурхан багшийн гэгээрэлд итгэл бишрэлтэй бөгөөд бурхан багш нь ялж төгс нөгчсөн12 дайснаа дарсан13 үнэхээрийн төгс гэгээрсэн14 билэг, ухаан, явдал, мөр төгс15 амгалан ажрагсан16, ертөнцийг болгоогч17 номхотгогдох төрөлхтөнийг номхотгогч, ханьцашгүй удирдагч18, тэнгэр, хүмүүний багш19, гэгээрсэн20, эрхэм дээд21, итгэн бишрэхийг22, сүсэг бишрэл төгөлдөр хэмээмой. 
2.Ёс суртхуун төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ? 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн амьтны амь эс хөнөөх (өөрт) эс өгсөн зүйлийг (дур мэдэн өөрт)авахгүй байх, ёс бусын бэлгийн харьцаанд орохгүй, худал ярихгүй, оюун санааг мансууруулах идээ, ундааг хэрэглэхгүй байхыг ёс суртахуун төгөлдөр хэмээмой.
3.Өглөгийн сэтгэл төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ? 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн зүрх сэтгэлдээ хармын өчүүхэн ч сэтгэлгүй, өглөгийн сэтгэл төгөлдөр байж бусдад тусламж хэрэгцээтэй болох үед даруй өглөг өгөн баяслын сэтгэл төгөлдөр байхыг өглөгийн сэтгэл төгөлдөр хэмээмой. 
4.Билэг ухаан төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ? 
Вяаггхапажжа, гэргийтэн хүн шүтэн барилдлагын23 ухааныг ухааран зовлонгоос гэтлэхийг билэг ухаан төгөлдөр хэмээмой.
Вяаггхапажжа, гэргийтэн хүн эцэс хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд энэхүү дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. 
Шамдал хичээл, шургуу хөдөлмөр
Сонор сэрэмжийг бүтээн
Шудрага үйлээр хураасан эд хөрөнгөө
Шамшигдуулан үрэлгүй зөв зарцуулж
Сүсэг бишрэл, ёс суртахуун төгс
Сэтгэлд харам үгүй өглөгийг бүтээх 
/тэргүүтэн нь/
Хожмын амгаланг авчрах 
Хосгүй сайн зам
Энэ нас,эцэс хойд насанд
Эрхэм дээд амгаланг төрүүлэх 
Гэргийтэн хүний бүтээх найман зүйлийг 
Гэгээрлийг олсон бурхан номлов
Бурханы сургаалийг шамдан бүтээснээр 
Бусдын тусад өглөг өгөх сэтгэл хийгээд
Бодит мөн чанарыг ойлгон ухаарах 
Билэг ухаан улам арвижна. 
Эшлэл зүүлт 
  • Гурван аймаг савны ном хэмээх нь Бурхан багш Энэтхэг орноо 45 жилийн хугацаанд номносон сургаалийг утга агуулгын хувьд гурван хэсэгт ангилан хураангуйлсныг хэлдэг. 1) судрын аймаг буюу Бурхан багш их замын дээрэмчнээс эзэн хаан хүртэлх нийт олонд сургасан сургаалиудын эмхэтгэл. 2)Номхотголын аймаг буюу Бурхан багшийн шавь хуврагууд өдөр тутам даган мөрдөх ёс, журмын эмхэтгэл. 3)Илт номын аймаг буюу Судрын аймагт үндэслэн гарсан сураалийн эмхтгэлээс тогтоно. 
  • “Би нэгэн удаа ингэж сонссон” хэмээх судар бүрийн эхэнд байдаг. Бурхан багш таалал болсны дараа 500 архад /гэгээрлийг олсон хүмүүн/ чуулан бурхан багшийн эмхэтгэхэд 25 жил Бурхан багшийн шадар шавь байсан Ананд Бурхан багшийн айлдсан сургаал бүрийн өмнө “Би нэг удаа ингэж сонссон” хэмээх үгээр эхлэн хаана хэнд бурхан багш сургаалиа номлосон болохыг чуулсан архад нарт өгүүлсэн байдаг. 
  • Шакяа омгийн хөрш омог. Бурхан багшийн ээж Маха Маяа /Төвд: Зүнпрүлчэнмо/ Колияа омгийн хүн байжээ. 
  • Гэр бүлтэй хүн. Лам хувраг хүнийг гэрээс гарсан гэж нэрлэдэг. 
  • Хүслийн таван эрдэм гэдэг нь нүдээр харах, чихээр сонсох, хамраар үнэрлэх, хэлээр амтлах, биеэр мэдрэх хүрэлцэхүйг хэлэх бөгөөд хүн үргэлжид гоо сайхан дүрс, сонсголонт дуу, сайхан үнэр, амт, биед дулаан , зөөлөн хүрэлцэхүй, эдийг хэрэглэхийг хүсдэг. 
  • Энэтхэгийн Варанаси хотын эртний нэр. Варанаси торго ихэд алдартай.
  • Вяаггхапажжа нь Дигхажану-гийн овгийн нэр. 
  • Сүсэг бишрэл хэмээх нь гурван эрдэнэ. /1.Бурхан багш 2.Бурхан багшийн номлосон сургаал 3.Бурхан багшийн сургаалийг даган баримтлагч. Гэрээс гарсан хувраг гэргийтэн шавийг хэлдэг/-д итгэх итгэлийг хэлнэ. Бурханы шашинд сүсэг бишрэл гэдэг нь мухар сүсэг бишрэлийг эс хэлэх бөгөөд харин “учир шалтгаан ухааралд үндэслэн” итгэлийг хэлнэ хэмээн Мажжхима Никаяад хэлсэн байдаг. 
  • Ёс суртхууны төгөлдөр хэмээх нь бие, хэл, сэтгэлээр өөр бусдад тустай сайн үйл хийхийг хэлнэ.
  • Жимст модны жимсийг идэх мэт гэдэг нь аль нэгэн хүн модонд ургасан жимсийг идэхээр модыг түншихэд идэж чадахаас илүүтэй жимс газар унан нэжгээд жимс нь хэрэггүй болдог гэсэн утга юм. 
  • Эмс охидтой наргин цэнгэхэд дурлах гэдэг нь эд хөрөнгөө эмс охидын төлөө үрэхийг хэлэх бөгөөд зөвхөн эмэгтэй хүйстнээр хамаарахгүй шунал хүслийн сэтгэлээр бусад хүйсний хүмүүстэй наргин цэнгэхэд эд хөрөнгөө үрэхийг хэлнэ.
  • Бурхан багшийн нэгэн алдар. Бурхан багшийн эрхшээсэн эрдмийн үүднээс бурхан багшид олон алдар буй. Ялж төгс нөгчсөн гэдэг нь уур хилэн, хүсэл шунал, мунхагын сэтгэл/алив зүйлийн мөн чанарыг мэдэх/-г арилгасан гэсэн утгатай.
  • Бурхан багшийн нэгэн алдар. Дайснаа дарсан гэдэг нь өөрт бие сэтгэлийн зовлон зүдгүүр, шаналал авчрах язгуур шалтгаан, болсон уур хилэн, хүсэл шунал, мунхагын сэтгэлийг ялан дарсан гэсэн утгатай бурханы шашинд харгалдах дайсан өөрийн дотор байхаас гадна байхгүй хэмээн сургадаг.
  • Бурхан багшийн гэгээрлээс дээш гэгээрэл гэж байхгүй тул Бурхан багш үнэхээрийн төгс гэгээрсэн багш юм.
  • Бурхан багш мэдэгдэхүүн /оюун ухаанаар мэдэж болох/ бүхнийг болгоох /мэдэх/ билэг ухааныг эрхшээсэн тул “Билэг ухаан төгс” бөгөөд бие, хэл, сэтгэлээр муу үйлийг эс үйлдэх “Явдал мөр төгс” болой
  • Нирван буюу гэгээрлийг “амгалан” буюу сайнаар олсон тул гэгээрэлд “амгалан ажрагсан” хүрсэн гэсэн утгатай
  • Бурхан багш мэдэгэдхүүн бүхнийг болгоох тул “ертөнцийг болгоогч” буюу мэдэгч юм. 
  • “Номхотгогдох төрөлхтөн” гэдэг нь уур хилэн, хүсэл шунал, мунхагын сэтгэлийн эрхээр сэтгэл нь догширсон хүн тэргүүтнийг хэлнэ. Бусад гэгээрсэн бурхадаас өөр бурхан багштай билэг ухаан, эрдмээр тэнцэх бусад үгүй тул бурхан багш “Ханьцашгүй” юм. Догшин хангал морийг сурган номхруулах лугаа адил төрөлхтнийг номоор тэтгэн догширсон сэтгэлийг нь номхотгон гэгээрлийн замыг заагч тул удирдагч юм. 
  • Тэнгэр хүмүүн хоёр хоёул муу сэтгэл, үйлийн эрхээр дахин дахин төрөл аван зовлонгын далайд байх агаад бурхан багш зовлонгоос гэтлэн амар амгаланд хүрэх замыг заах багш тул бурхан багш “Тэнгэр, хүмүүний багш” юм. 
  • Гэгээрсэн хэмээх үгийг Энэтхэгийн эртний Санскрит хэлээр Буддха гэдэг бөгөөд утга нь гэгээрсэн, сэрсэн гэсэн утгатай. Хутагтын дөрвөн үнэнийг 1) Ертөнцөд бие сэтгэлийн зовлон буй. 2) зовлонгын үндэс нь муу сэтгэл. 3)Зовлон үгүй амар амгалантай байж болно. 4)амар амгалангын үндэс нь бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, алив зүйлийн мөн чанарыг ойлгон ухаарах билэг ухаан) ухааран мунхагын нойрноос сэрсэн тул мөн тэрхүү гэгээрлийн замыг бусдад заан сургасан тул Бурхан багшийг “Гэгээрсэн хэмээн нэрлэнэ” 
  • Цог төгөлдөр энэрэн нигүүлсэхүй, билэг ухааныг эрхшээсэн тул Бурхан багш нь “эрхэм дээд” юм. 
  • Бие сэтгэлийн зовлонгоос гэтлэн амар амгаланд хүрэх гэгээрэл буйд итгэн, гэгээрэх замыг заасан Бурхан багш нь эрдэм билэг ухаан төгс, гэгээрсэн тул түүний сургаалийг даган мөрдсөнөөр би ч гэгээрлийг олон бурхан багштай адил эрдэм , билэг ухаан төгс болж чадна хэмээх сэтгэлийн сүсэг бишрэл төгс гэнэ. 
  • Алив зүйл уг үндэс нөхцөлийн дагуу үүсэн гардаг бөгөөд мөн энэ тухайн уг үндэс, нөхцөл нь байхгүй бол уг зүйл оршин тогтнодоггүй. Жишээ нь: үр, шороо, чийг зэрэг байгаа нөхцөлд өвс ногоо ургах ба тэдгээр үндэс, нөхцөл байхгүй тохиолдолд бие, сэтгэлийн зовлон байх бөгөөд тэдгээр нь үгүй тохиолдолд зовлон үгүй амгалантай байна. 
   
 
- See more at: http://buddha.mn/%D1%8D%D0%BD%D1%8D-%D0%BD%D0%B0%D1%81-%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D1%8D%D0%B4-%D1%85%D0%BE%D0%B9%D0%B4-%D0%BD%D0%B0%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4-%D1%85%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B0%D0%B7-%D0%B6%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B9-%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85-%D0%B2%D1%8D/#sthash.qCnCrTfh.dpuf
“Үнэн хүмүүс” булангийн маань энэ удаагийн зочноор “Цаглашгүй гэрэлт”шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д. Ухаанзаяа багшийг урилаа. Та бид нас барсан хүнээ хүндэтгэн бурхан болсоон хэмээдэг. Тэгвэл Ухаанзаяа багштай ярилцсанаар бурхны оронд биш бодит амьдрал дээр хүн хичнээн оюунлаг гэгээн, амьд бурхан мэт байж болдогийг мэдэрсэнээ нуух юун. 

Та өөрийн бурхан урлалын сургуулийнхаа талаар танилцуулаач?
За тэгье. Манайх “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төв гээд ТББ юм. Үндэсний урлахуйн ухаан буюу шашны болоод Монголын уламжлалт урлалыг сэргээн дэлгэрүүлэх зорилготой байгуулагдсан. Үүнийхээ харъяа сургалтын төвтэй. Эндээ бурхан зураг, торгон зураг буюу зээгт наамалын гэсэн хоёр чиглэлээр сургалт судалгаа явуулж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран хатгамалч Цэрмаа багш маань ерөнхийдөө удирдаж, зөвлөх багшаар нь ажилладаг. Мөн би өөрөө гардан зээгт наамлаа заадаг.  Энд бас найман уран бүсгүй  хоёр, гурван метр шахуу Цагаан дарь эх бурхан оёод дүүрэх  шатандаа орж байна.
Шүтээн зургийн, бурхан зургийн ангид 20 гаруй оюутнууд бий. Тэднийгээ би өөрөө бие дааж удирдаад, зөвхөн танка зураг, монгол уламжлалаар нь бурхан зургийг яаж зурах вэ гэдэг мэргэжлийн хичээлийг нь заадаг. Бусад онолын хичээлүүдийг манай төвийн лам, эрдэмтэн багш нар ордог. 

Энэ сургалтын төвдөө шавь нараа яаж шалгаруулж авдаг вэ? Хүссэн хүмүүс орж болох уу? 
Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн, монголынхоо уламжлалт зурганд дур сонирхолтой, эрэгтэй хүүхдийг голлон авч байна. Сонирхсон хүн болгоныг авна, гэхдээ насны хязгаартай. 16, 17-той, хорь хүртэлх насны хүүхдүүдийг авдаг. Бүр нас нь ахимаг бол хэцүү. Харин зээгт наамлын ангид нас харгалзахгүй, үнэ төлбөргүйгээр, сонирхсон бүх хүмүүсийг сургадаг. 
Аливаа нэг сургууль, янз бүрийн юмыг сурахад дур сонирхол хамгийн чухал байдаг.  Юун түрүүнд маш их дур сонирхолтой байх хэрэгтэй. Бурхан зураг гэдэг бол монгол зургаас тэс хөндлөн, өөр юм байгаа юм. Асар их тэвчээр, асар нарийн чанд сахилга бат, дэглэм ордог. Үүнийг уйгагүй хөдөлмөрч,  тэсвэр тэвчээртэй, оюунлаг, бурханлиг сэтгэлтэй хүн л сурна. Түүнээс биш, зүгээр л нэг хурдан сураад, гялс хийчихнэ гэсэн бодолтой хүн бол сурахгүй. Буяны сэтгэлтэй тийм хүмүүс л сурна даа. 

Таны шавь нар тэгэхээр бүгд мэргэжлийн бурхан урлаач болох уу?
Лам, хар, эмэгтэй нийлсэн гучаад хүн бий. Би түрүүн хэлсэн, Бурхан зургийн ангийн 20 хүүхэд нь зөвхөн танка зургаар сурч байгаа. Танка гэдэг маань ОУ-ын хэмжээнд  бурхан зургийг хэлдэг. Тэднээс гадна долоо, найман бүсгүй торгон зураг буюу зээгт наамлаар сурч, мэргэшиж байна.  Номт гурван улс дотроосоо торгоор зурах урлаг манай Монголд хамгийн их, бүр оргилдоо тултал хөгжиж чадсан. Энэ уламжлалыг сэргээгээд манай алтан үеийн хэмээгддэг Цэрмаа багш маань зааж удирддаг. Энэтхэг, Төвд Монгол гурвыг номт гурван улс гэдэг юм ш дээ.

Зээгт наамлыг бол эмэгтэй хүн сурч болох юм байна. Бурхан зургийг эмэгтэй хүн зурж болдог уу?

Намайг оюутан байхад манай багш бол эмэгтэй хүүхэд авдаггүй байсан. Багшилж байхад ч эмэгтэй хүүхэд ирээд оръё гэхэд багш ерөөсөө авдаггүй, охидууд гомдоод л, зарим нь уйлаад л явж л байсан. Тэр үед яагаад эмэгтэй хүүхэд сурч болдоггүйн бол гэж боддог байлаа. Төвдөд бас ганц, хоёр эмэгтэй хүүхэд сурч байсан. Гэхдээ маш цөөхөн. Багш маань яагаад авдаггүй байсан гэхээр эмэгтэй хүн байгалаасаа бие физилогийнхоо тал дээр эрэгтэй хүнээс арай доогуур, удаан олон цагаар суухад биеийнхээ онцлогоос шалтгаалаад амархан ядардаг. Эрэгтэй хүн бол байгалаасаа хатуу хөтүү ажил хийж чаддаг. Эмэгтэй хүн бол арай уян налархай, банди нартай зэрэгцээд суухад гарын аяыг даахгүй гээд авдаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг танка, энэ тэр дээр нэлээн шөнө орой болтол нойр, хоолгүй сууна. Тэгж суухад эмэгтэй хүнд өлсөж ундаасахаас авахуулаад хэцүү л дээ.  
Миний хувьд туршилт маягаар хоёр, гурван охидууд авсан. Ер нь дажгүй болмоор шинжтэй. Одоо хоёр эмэгтэй шавь маань эрэгтэйчүүдтэй зэрэгцээд маш сайн сурч байгаа. Зарим эрэгтэй хүүхдүүдээс ч илүү чамбай, нарийн, их цэвэрхэн, маш хичээмтгий байгаа. Зураас, дагнаасыг банди нараас ч илүү сайн хийж байгаа учраас хамгийн анхны эмэгтэй бурхан урлаач шавь төрөх магадлал өндөр байна.

Таныг Бурханч лам Пүрэвбат гуайн анхны шавь гэж ярьдаг. Багш шавь барилдсан түүхээсээ хуваалцаач

Тиймээ. Багштайгаа учирсан маань их сайхан билэг дэмбэрэлтэй  түүх байгаа юмаа. Миний хамгийн анхны багш Жалайр Батбаяр гээд Хүүхдийн пионерын ордны уран зургийн дугуйлангийн багш байсан. Одоо ч Хүүхдийн  ордонд багшилж байгаа л даа. Каллиграфф гэдэг уран бичлэгийг Монголдоо анх гаргаж ирсэн мундаг хүн байдаг. Батбаяр багшдаа гурав, дөрөвдүгээр ангиасаа шавь орж дөрөв, таван жил дугуйлан маягаар суралцсан.  Багш маань анх намайг Пүрэвбат багштай уулзуулж өгсөн юм. Хүүхдийн пионерын ордныг төгсөөд  СУИС эсвэл өөр урлагийн сургуульд ордог уламжлал байсан. Би төгсөөд мэргэжлийн их сургуульд оръё гэж бодож байлаа. Тэгэхэд “Донжи лодой цанаа мэд” бурханч лам Пүрэвбат багш маань Түвдээс төгсөж ирээд, бурхан зургаар дагнасан урлахуйн ухааны, маш нарийн сургалттай анги нээж байсан юм. Би тэнд шалгалт өгөөд багшийнхаа анхны шавь болон орсон. Ингэж анхны шавиар ороод долоон жил маш чанга хатуу, нарийн дэглэмийн дор бурхан зураг гэдэг юмыг мэргэжлийн төвшинд сурсан. Хүүхдийн пионерын ордонд байхдаа, зүгээр сонирхогчийн маягаар зурж маш олон уралдаан тэмцээнд орж түрүүлдэг,  дөрөв таван бие даасан  үзэсгэлэнгээ гаргаж байсан. 
Пүрэвбат багшдаа хадаг барин багш шавь барилдаад, жинхэнэ бурхан зургийн зураас, татлага, өнгөний бэлгэдэл утга ямар нарийн байдгийг мэдсэн. Нэг зураас, нэг өнгө болгон бэлгэдэл утгатайг, бурхан зураг гэдэг маш чанд, нарийн дэглэмтэй,  энгийн чөлөөт зурагнаас өөр, номтойгоо барилдсан, гүн гүнзгий ухаантай, оюунлаг зүйл юм байна гэдгийг ойлгож авсан. Суралцах хугацаандаа олон том бүтээлийг хийхэд багштайгаа хамт оролцож байсан. Жишээ нь, П. Очирбат ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж Монгол түмний шүтээн Мэгжид Жанрайсагийг бүтээлгэсэн. Түүний мэлмийг нээх ажилд оролцож байлаа. Тэгээд сургуулийнхаа анхны төгсөгч болж сургуульдаа дөрвөн жил багшлаад өөрийн шавь нараа бас төрүүлсэн. Одоо, өөрөө бие даагаад “Цаглашгүй гэрэлт” сургалт судалгааны төвийг үүсгэн байгуулаад явж байна даа. 

Бурхан зураг зурахад юуг илүү анхаарах ёстой юм бол оо? Ямар дэг ёс сахидаг вэ?
Бурхан урлаач хүн өөрөө бурхныхаа шашны онолын номнуудад их мэргэшсэн, сэтгэл их ариуссан байх ёстой. Бодь мөрийн зэрэг, багшийг шүтэх ёс гээд номлолуудыг нь үздэг. Бурхан тал уруугаа ярихаар тиг хэмжээ, Лүн ван /бурхан бүтээх/ эрхийг нь авшигийн багшаасаа хүртэнэ. Мөн бүтээх гэж буй бурхныхаа бэлгэдэл утгыг болоод үүсэл гарал, түүхийг маш сайн мэддэг, тухайн  бурхныхаа талын бясалгалд суух ёстой. Бурхан бүтээгч хүн дор хаяж Жигжидийн ван, Дүйнхорын ван, Дажиг Ямандагийн ван зэрэг вангуудад суусан байх ёстой. Тэгж байж бурхан бүтээдэг. Бурхдын урлал талаасаа маш нарийн тиг хэмжээтэй, тэр тигээр нь бурхдыг зурдаг онцлогтой. Түүнээс биш зүгээр л шууд хуулаад зурж болдоггүй. 
Манай Монголд буй ганцхан бурханч лам нь Пүрэвбат багш маань юм. Багш маань  Энэтхэг, Төвдийн том том хутагт, хувилгаад багш нараас бурхан зурах уламжлалыг аваад Монголдоо ирээд заасан анхны шавь нь би. “Чи бурхан зурж болно” гэсэн хамгийн анхны зөвшөөрлийг авсан.  Гол нь багшаасаа дамжлагаар аваад явж байгаа нь хамгийн чухал. Ямар нэг хамаагүй хүнээс сурдаггүй, багшаас уламжлан авдаг. Ердийн зураг бол янз бүрийн сургуульд сураад шууд зураад эхэлдэг. Манай бурхны зураг бол заавал лүн ванг нь авч, бясалгал бүтээлийг нь хийж байж бурхнаа бүтээдэгээрээ онцлогтой бөгөөд үүнийг ердийн зураг биш эгэл төрөлхтөн хүнийг оюун санаагаар нь гэгээрэлд татдаг дүрсээр илэрхийлсэн номлол гэж ойлгож болох юм.

Бурхан зурахад малгайнаас ч юмуу, суудлаас нь эхэлнэ гэсэн тодорхой дараалал байдаг уу?
Байлгүй яахав. Бурхан багш дээр жишээ аваад ярья л даа. Сайхан байгалтай Бурхан багшийн зураг байлаа гэхэд, эхлээд эцэг тэнгэр, эх дэлхий гээд сав шим ертөнцийг дүүргэдэг. Энэ нь тэнгэрийнхээ бүх өнгийг таглана гэсэн үг. Тэнгэр цэнхэр учир хөхийн төрлийн бүх өнгийг таглаад, дараа нь газар дэлхий гэдэг утгаар ногооны холбогдолтой бүх өнгийг таглах зэргээр үндсэн таван өнгөний дарааллаар таглаж зурдаг. Эхэлж байгалаа дуусгаад бурхан руугаа ордог. Бурхны бие  лагшин, мутар дүүрлээ, орхимж зэрэг зарим нэг зүйлсийг цэвэр алтаар шаглаад, хээ хуарыг нь чимэглэж зурна. Дараа нь сайхан дагнаас, зураасаа хийж алтаа өргөөд хамгийн сүүлд бурхныхаа мэлмийг нээдэг. Мэлмийг нээгээд бурхан  амь орж байна гэдэг санааг илтгэдэг учраас мэлмийг нээхэд, мутар ч юмуу ямар нэгэн юм дутуу байж болохгүй. Мэлмий нээгээд л тухайн зурганд цэг тавьж байна гэсэн үг.

Та лам хүн үү?
Лам хүн бол биш. Буддын гүн ухаан судлаач, ламын мэдлэгтэй бурхан урлаач хүн байгаа юм. Үндсэн мэргэжил маань бурхан урлаач, буддын гүн ухаан судлаач гэж явдаг. Буддын шашныхаа онолын бүх юмыг, энэ чиглэлийнхээ ном уншлагыг мэднэ. Гэхдээ бурхан зураг руугаа түлхүү голлож орсон.

Өөрийн тань хобби болсон зүйл юу вэ?
Хоёр л юм бий. Ном их цуглуулна, урлагийн болон бурхан зургийн номондоо мөнгө хайрлахгүй. Бээжин явахын бол тэндхийн Ванпүжингийн асар том номын их дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрээс бол ерөөсөө гарахгүй./инээв/  Надад маш олон ном бий, манай аав өөрөө их ном цуглуулж, уншдаг хүн. Аавын цуглуулсан бүх ном надад өвлөгдөж ирсэн байгаа. Тэгээд миний нэмсэнтэй нийлээд 2000 гаруй ном бий. /За тэр тоо ч яахав гээд инээв/  Мөн мэргэжлийнхээ чиглэлээр жижиг загал бурхад цуглуулдаг. Загал гэдэг маань тиггүйгээр зурдаг, хумсны толионы дайтай,  дээд тал нь таван см орчим жижиг хэмжээний бурхныг хэлдэг. Ном, хуучны жижиг бурхдууд цуглуулдаг, сонирхол маань бол тэр.

Та сая ааваас өвлүүлэн ном гэж ярилаа. Таны аав номын хүн үү, аав ээжийнхээ талаар яриач?
Манай аавыг Ц. Доржнамжил, ээжийг Н. Сүрэнхүү гэдэг, хоёулаа Говь-Алтайн хүмүүс. Говь- Алтай аймгийн Дарви, Шарга, Тонхил сумын улсууд. Залуудаа аав маань адуучин, ээж маань тэмээчин байсан. Уг гарал нь малчин хүмүүс бөгөөд сургууль соёлын мөр хөөж хот руу ирж суурьшсан. Аав маань байгалийн төрмөл авъяасаараа их сайхан зурдаг. Ялангуяа хурдан морь их зурна. Дээр үеийн хүмүүс санана даа, хар зах гэж байхад манай аав зөрсөн хоёр алаг морь их зурдаг байсан. Хөдөөний айл болгонд байдаг юм даавуун дээр будгаар зурсан, хойноо гэртэй, эмээл хазаартай зөрсөн хоёр алаг морины зураг. Учиртай гурван толгойгийн Юндэн Нансалмаа хоёрыг, Эвтэй дөрвөн амьтдыг зурна. Тухайн социализмын үед бурхан шүтээний талаар хаагдмал байлаа шүү дээ. Бурхан шүтээн ярьсан хүнийг шоронд хийнэ гэдэг байсан, маш хатуу үе. Тэр үед аав маань одоогийн над шиг тигээр нь биш ч гэсэн, Ногоон дарь эх, маск гээд бурхдуудыг жуулчдад зориулж зурдаг байсан юм билээ. Одоо нас 60 гарсан ч гэсэн уул, ус, байгал, Монголынхоо алдартай тахилгатай Отгонтэнгэр, Бурхан халдун уулуудыг, энэ цагийн хурдан хүлэг болсон “Эрдэнэчулууны Шарга азрага” гээд сайхан хурдан морь энэ тэрийг зурсаар л байна. Бас их гарын дүйтэй, модоор юм сийлдэг, нарийн мужаан хийнэ.  
Ээж Н.Сүрэнхүү маань дээл, үндэснийхээ хувцас сайхан оёдог. Бид жоохон байхдаа дээл өмсч л өссөн. Тэр бүх л дээлийг мөн Цагаан сараар өмсдөг дээл хувцасыг ээж маань оёж өгдөг. Ер нь бол урлагийн гэр бүлд төрсөн гэж хэлэхэд болно. Аав зурна, ээж дээл оёно ийм хоёр уран хүн байхад би зураг зурахгүй байхын ч аргагүй. 

Тэгвэл та ааваасаа номын цуглуулга болон зургийн авъяасыг нь өвлөж авсан байх нь ээ. Бурхнаас гадна юуг хамгийн их зурсан бэ ?
Багаасаа номон дунд өссөн, жоохон байхад төрсөн өдөр болгоноор ном бэлэглэж урамшуулдаг байсан. Төрсөн өдрөөрөө дуртай нэг номоо авах эрхтэй. Тийм их номын дунд өсөж, аав маань номтой нөхөрлүүлсэний ачаар номыг цэвэр нямбай үзэж сурсан даа. Зургаа, долоотойдоо хүүхдүүд гадаа шороон дээр тоглож байхад би Италийн сэргэн мандалтын үеийн уран зургийн альбомыг үзээд, байнга зургаа  зураад л сууж байдаг хүүхэд байлаа. Бурхан зургийн альбом гээд манай алдарт зураач Цүлтэм гуайн амьд байхдаа хийсэн, монгол зураг, уран баримал, Занабазар гээд Монголын алдартай маш гоё уран зургийн цуврал нь манай аавд бүх сериэрээ байдаг. Тэрнийг үзэж өссөн. Үзнэ гэдэг чинь тухайн зүйл хүний сэтгэлд хоногшоод байдаг. Мөн аавыгаа зурахыг хараад, дагаж дуурайж зураад л.  Багадаа амьтан их зурдаг байж байгаад дээшлээд баатар зурдаг болоод Чингис хааныг зурдаг болсон. Тэгээд асар их зураг зурсан байна жоохон байхдаа. Сүүлдээ үйл явдалтай араатан амьтдыг зохиож, үлгэр домгийн уншсан номоо сэдэвчилж бүхэл бүтэн ном зурдаг болсон. Жек Лондонгийн “Цагаан соёот” гээд номыг уншаад бүх үйл явдлаар нь цуврал зураг зурчихсан байна. Тэрнээс өмнө Гэсэр, Жангар гээд манай алдартай туульсын Жангарын үйл явдлыг ийм зузаан /сөөм хэрийг хуруугаараа харуулав/ зураг болгож зураад тавьчихсан байх жишээтэй. 
Мэргэжлийн сургуульд сурсанаасаа хойш бурхан их зурж байна даа. Гэхдээ хажуугаар нь зохиомжоо орхигдуулалгүйгээр фантастик, үлгэр домгийн болон мэргэжлийнхээ дагуу бурхнаасаа гадна буддын шашны сэтгэлгээ рүү орсон, буян нүгэл, хүн ямар байж байж гэгээрч болдог юм бэ гэсэн сэтгэлийн ариуслыг голлосон чөлөөт зохиомжуудыг зурсан байна. 

Та ах дүү олуулаа юу?
Олуулаа, эцэг эхээс зургуулаа. Миний дээр хоёр ах, нэг эгчтэй. Нэг ах маань саяхан бурхан болсон.  Доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Охин дүү эмч, эрэгтэй дүү тогооч, эгч маань санхүүч, орчуулагч, ах маань цагдаа. Гэхдээ одоо бизнес хийгээд явж байна. Манайхан Учралсайхан, Уламсайхан, Уранчимэг, Ухаанзаяа, Уртнасан, Уянга-Эгшиг гээд бүгдээрээ “У” үсгээр эхэлсэн нэртэй. 

Бүгдээрээ У-аар эхэлсэн гэхээр их учиртай байх. Таны нэр ч их содон сонсогддог. Хэн өгсөн бэ?
Монгол нэр гэж бодож аав маань өгсөн. Сүүлд би өөрөө нэр судалж сонирхоод үзсэн чинь Заяа гэдэг нь Жияа буюу ялгуусан, ялан дийлэх гэсэн утгатай Төвд үг юм билээ. Тэгэхээр ухаанаар ялан дийлэх гэсэн үг болж байгаа юм. Сүүлийн үед би нэр их сонирхдог болоод, хүмүүс хүүхдэдээ нэр авч байгаа. Хүний нэр гэдэг их учиртай, төрсөн жилийнх нь барилдлагаас болж нэрийг нь учир уялдаатай өгдөг. Тухайлбал, эхнэр, нөхөр хоёр хоёулаа усан барилдлагатай байвал хүүхдэд нь Сүмбэрбилгүүн гэх нэр өгөх жишээтэй. Сүмбэр гэдэг нь усан дээр сайн тогтдог зүйлийг хэлдэг. Мөн амархан бузартдаг хүүхдэд Очиртой нэр өгнө. Утга учиртай их гоё нэр өгдөг, эрэгтэй бол Билгүүн- Очир, Билгүүндалай, Номуундалай гэх мэт харин эмэгтэй хүүхдэд Янжинлхам, Янжиндулам, Норжинлхам гэх зэрэг. Норжин гэдэг нь эдийн тэнгэр гэсэн утгатай. 

Өөрийнхөө гэр бүлээ танилцуулаач?
Манай гэр бүлийн хүн Энх-Од,  Нисэхэд ажилладаг. Нисэхийн ерөнхий газрын хамгийн анхны эмэгтэй нисэхийн удирдагч, РП гэдэг байхгүй юу. Нислэгийн ахлах удирдагч гэж явдаг. Тэр нь юу хийдэг вэ гэхээр Монголын газар нутгаар орж ирж байгаа бүх ОУ-ын онгоцны бууж, суух чиглэлийг удирддаг, өндөр, нам, хурд гээд бүх зүйлийг зохицуулдаг маш хариуцлагатай ажил байдаг. Ленинградын Нисэхийн академийг төгсөж ирээд Нисэхийн ерөнхий газар арван хэдэн жил ажиллаж байна уу даа. Хоёрхон эмэгтэй төгсөж ирсэн нь манай эхнэр түүний найз, одоо хоёулаа хамт ажилладаг. Бид нэг хүүтэй. Хүү маань оюутан.

Хүү чинь бас тань шиг авъяастай юу?
Миний авъяасыг бол өвлөж аваагүй. Компьютер график тал руугаа их сонирхолтой. Ээжийгээ дуурайгаад хэлний асар их авъяастай. Тэгээд ер нь өөрийнх нь дур сонирхлоор л явуулна даа. 

Хэл гэснээс, та ер нь хэр олон хэлээр ярих вэ?

Олон хэл ч юу байхав, өөрийнхөө хэмжээнд ярианы англи хэлтэй. Мэргэжлийнхээ дагуу номын Төвд хэлтэй. Хуучин монгол бичгээрээ уншиж, бичнэ. Солонгос хэлийг хальт гадарладагаас цаашгүй. /Инээв/ Ер нь бол англиар хэнтэй ч ярьчихна.

Хэнтэй ч хамаагүй чөлөөтэй ярьдаг болтлоо Англи хэлийг яаж сурав аа?

Манай сургуульд анх багшийн маань эхнэр хэлний хичээл зааж байгаад, сүүлд нь жинхэнэ британи хэлтэй англи хүн заадаг болсон. Англи багштайгаа ойрхон байж, англиар ярьж хөөрч байгаад л сурсан даа. Багш маань бас бурхан зураг зурдаг, манайд сурах гэж ирсэн юм. Би бурхан зургийг нь заана, тэр надад англи хэл заагаад ангидаа хоёулаа нэг дор суугаад хоорондоо чөлөөтэй ярина. Би чадахгүй ч гэсэн, буруу ч хамаагүй ярьдаг байсан. Хэл сурахад зориг их чухал байдаг, ичиж болдоггүй. Мэдэхгүй үгээ англиар нь тайлбарлуулж  хоорондоо ярьсаар байгаад л сүүлдээ чөлөөтэй ярьдаг болчихсон байсан. Гол нь цэвэр британи англи хэлтэй багш дэргэд маань байсан, тэгээд мөн өөрийн оролдлогоороо бие даагаад сурсан даа. Англи багшийнхаа буянаар хар яриагаар эхэлж сураад л дүрмээ сүүлд нь харчихсан. Нэг мэдэхэд л багштайгаа долоо, найман цаг чөлөөтэй яриад суучихдаг болсон байсан.

Таны цуглуулдаг номнууд бүгд бурхны шашных биш биз дээ?

Үгүй ээ,  миний номнууд дан бурхан шашных биш чиглэл чиглэлээрээ цуглуулдаг. Голлож урлагийн ном, мөн сүүлийн үед буддын гүн ухааны судрууд их цуглуулж байна. Түүхийн болоод уран зохиолын хуучны гарч байсан сайхан номнууд, ёс заншлын тайлбар толь гээд л маш олон чиглэлийнх бий. 

Сүүлийн үед залуус маань эргээд ном их уншиж, сонирхдог болчихжээ., уншсан номон дундаас чинь энийг л залуучууд уншаасай гэж боддог ном  бий юу?

Байлгүй яахав. Би угаасаа буддын шашинтай гүн ухаан судлаач хүний хувьд, хүмүүсийг роман, тууж гэх мэт янз бүрийн зохиолын ном унших гэхээсээ илүү сэтгэлийн ариусал руу голлосон, яавал хүн проблемуудаасаа салах вэ, техникийн хурдацтай хөгжилтэй энэ үед стресс бухимдлаасаа яаж салах вэ, яагаад хүн бухимдаад байдаг юм бол,  зовлонгийн шалтгаан юу байдаг юм бэ гэдгийг гарган тайлбарлаж өгсөн номуудыг уншаасай гэж боддог. Би ном цуглуулахаас гадна, өөрөө бас Төвд, хуучин монголоос ном орчуулсан юм. Дээрх шалтгаануудыг маш ойлгомжтой бичиж тайлбарласан энэ номыг хүмүүс уншаасай гэж боддог. Өөрөө гаргасандаа ч биш, Богд зонховын эмхэтгэж  найруулсан Бодь мөрийн зэрэг гэж эгэл төрөлхтөн байж байгаад гэгээрч бурхан болох замналыг харуулж чадсан бурханы шашны маш гайхамшигтай онолын ном бий. Энэ номыг хүмүүс уншихад номын хатуу хэллэгтэй болохоор ойлгоход жоохон хэцүү л дээ. Заавал багшаар хөтлүүлж байж ойлгодог. Миний үеийнхэн болоод одоогийн хүүхэд залуус оюун санаагаа ойлгоод, өөрийнхөө дотоод муу сэтгэл болох залхуу, хэнэггүй, мунхаг, тачаангуй  хорт сэтгэлийг ялан дийлж чадах юм бол, гадна талын бүх асуудлыг ялан дийлсэнтэй яг адил. Тэгэхээр би монголчуудынхаа оюуны гэгээрэлд  зориулж “Үлгэрт ламрим” гэдэг номыг орчуулж гаргасан. Ламрим гэдэг маань бодь мөрийн зэрэг гэсэн үг. Миний дээр хэлсэн “Бодь мөрийн зэрэг гэдэг ” номын өмнө гарсан байхгүй юу. Дандаа үлгэрээр иш татаад, маш ойлгомжтой яриа маягаар хийсэн ном. Хуучин манай лам нарын дунд Төвд хэл дээр байдаг ч хүн болгон Төвдөөр ойлгохгүй учраас орчуулсан юм. Өнөөгийн манай нийгэм байгал дэлхийгээ амьгүй мэт бодож, алт эрдэнэсийг нь ухан сүйтгэж, гол мөрнүүд ширгээд байна. Энэ нь зөвхөн би болвол бусад нь хамаагүй гэсэн төвдөөр дагзан буюу, минийвхийлэх, зөвхөн би гэсэн үзэл юм. Би цатгалан байвал хүн өлсөх нь хамаагүй, би зовохгүй л бол хүн зовох нь хамаагүй, би баялагтай байвал байгал дэлхий хамаагүй гэсэн муу, хорт сэтгэл. Аминчхан, хармын гээд таван хорт сэтгэлийн нэг. Жишээлбэл ийм үзлүүд байгаад, энийгээ таньж мэдэхгүй байгаа учраас Бодь мөрийн зэрэг номыг унших юм бол хорт сэтгэлээсээ болоод бид муу муухай, гай барцадыг өөрсдөө дууддаг юм байна, сэтгэлд л хамаг юм оршоод байна, сэтгэл ариусчих юм бол янз янзын шунал, хэрээсээ хэтэрсэн илүү дутуу зүйл цуглуулж овоолоод  байхгүй болно.  Тэгэхээр бид өөрсдийн дотоод сэтгэхүй рүүгээ л хандах хэрэгтэй, гадна талаас юм хайх хэрэггүй, дотроосоо бүх асуудал урган гардаг гэдгийг миний орчуулсан номонд маш нарийн энгийн, үлгэрээр ойлгуулаад гаргачихсан. Залуусаа энэ номыг аваад уншаасай гэж хүсдэг.  Дараа нь “Бодь мөрийн зэргийг” аваад уншаасай. Тэгвэл тухайн хүний сэтгэхүй маш өөр болно.
Одоо хүмүүс байр сав, машин тэрэг авна, хүүхэд гаргана гээд ертөнцийнхөө өдөр тутмын юмтай орооцолдсоор байгаад буян үйлдэх, сэтгэлийнхээ ариуслыг олох юмаа хаячихаад байна. Дарга цэрэг хамаагүй уг номыг уншиж ойлгосоноороо хүмүүсийн амьдрал ахуйд асар их тустай, зөв амьдрах хэвшил тогтох юм байгаа юм. Мөн оюунлаг, буянлаг сэтгэхүйтэй, энэрэн нигүүлсэх үзэлтэй болж, аливаа нэгэн юмыг эх мэт хайрладаг болно. Хүн болгон ээжийгээ хайрладаг шигээ байгал, уул ус, цэцэг навчийг амьд гэж бодох, найз нөхдийгөө ч муу үгээр хэлж гомдоолгүй, гэмгүй амьтан, хорхой шавьжийг хүртэл алахгүй байх хэрэгтэй. Амьтны амь хороохоор нас багасдаг юм ш дээ. Энэ хоёр номыг уншчихвал би хэн бэ, миний сэтгэхүй ямар төвшинд байна, би өөрөө яг хаана байна вэ гэдгийг мөн би энэ хүний ертөнцөд төрсөнөөс хойш юу хийх ёстой юм бэ, өөрөө л болоод байх юмуу, өрөөл олонд тустай зүйл хийх юмуу гээд бодол санаа нь ариусаад, юмыг шал өөр өнцөгөөс хардаг болох нигууртай. 

Таныг бас нийгэмд тустай олон ажил хийдэг гэж сонссон юм байна?
Аан тийм, жил болгон Бурхан багшийн дүйцэн өдрөөр Бурхны сэдэвтэй зураг, зохион бичлэгийн уралдааныг 10 жилийнхний дунд  зохион байгуулдаг. Бага дунд , ахлах гэсэн ангилалтай. Түрүүлсэн хүүхдүүдийг урамшуулж, хамт оадиогийн нэвтрүүлэгт оролцдог.  Мөн хүүхэд асрах төвүүдээр очиж хүүхдүүдтэй нэг өдрийг ярилцаж, ном уншиж өнгөрөөдөг. Ер нь сургуулийн үйл ажиллагааг маань ч хүмүүс их сонирхож, дэмждэг. Саяхан л гэхэд Энэтхэгийн элчин сайд ирж сургуультай танилцсан. Их энгийн гоё хүн байдаг юм. Монгол бурханчийн бүтээл хэрэгтэй гээд таван янзын бурхан бүтээлгэж байгаа. 

Уран хүмүүс солгой байх нь элбэг гэлцдэг. Та солгой юу, баруун уу?
Би баруун. Энэ тал дээр солгой хүн нэг бол их уран эсвэл бүр ургүй байдаг юм. Миний найзууд дунд бурхан урлаач солгой нэг хүн бий. Солгой хэрнээ их сайхан зурна. Харин нэг гэмтэй тал нь бурхан зургийн урлагт бүх юм нь баруун гарын дүрмээр явдаг. Баруунаасаа эхлээд нар зөв зураас татлагаа хийдэг учраас солгой хүнд хэцүү. Угаасаа авъяастай солгой уран хүмүүс байдаг ч бурхан урлалын хувьд баруун буюу зөв байвал илүү төгс сайхан бүтээл төрдөг. Ер нь бол гарны солгой, зөв нь чухал биш хүний авъяас, хөдөлмөр, хичээл зүтгэл чухал. Авъяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэж ярьдаг ш дээ. Тэгэхээр хөдөлмөрлөж л чадах юм бол хоёр гаргүй хэрнээ хөлөөрөө зурдаг хүн ч байна ш дээ.

Сая найз гэдэг үг дурсагдлаа. Бурхан урлаач хүн ямар хүмүүстэй нөхөрлөдөг нь манай уншигчдад сонин байх болов уу?
Манай монголчууд угаасаа хүнийг нөхөрлөсөн нөхрөөр нь шинж гэдэг ш дээ. Тэр хүний хэн бэ гэдэг нь, найзаар нь толь болж харагддаг. Би бол 30 дөнгөж гарч байгаа залуухан хүн. Тэгэхэд миний найзууд дандаа 40-өөс дээш, ихэвчлэн ахимаг насны, чиглэл чиглэлийн, сонин сонин хүмүүс бий. Энгийн сайхан найзуудаас Уламжлалт тулааны урлагийн мастер Батболд, Зохиолчдын холбооны тэргүүн Г. Мөнхцэцэг, TV9-ийн “Хоолондоо” нэвтрүүлгийн тогооч Энхээ ах бид хоёр номын барилдлагатай сайхан найзууд. Номын талын лам найзууд бас олон бий. Уламжлалт анагаахын “Одь” эмнэлэгийн Баатар багш, Манбадацангийн Хамба Нацагдорж, Дамбажав хамба, Гончигсүрэн гээд бүгдээрээ миний номын найзууд. Бас миний үйл ажиллагааг дэмждэг сайхан төрийн алба хашдаг олон улсууд  болон сургууль хамт төгссөн үе тэнгийн хэдэн сайхан найзууд байгаа. Найзуудтайгаа уулзахаараа сайхан ном ярина. Хүн өөрөө зөв явах юм бол хүрээлж буй хүмүүс нь дандаа зөв найзууд хүрээлж байдаг. Жишээ нь зарим хүмүүс ярьдаг л даа, ёоё намайг дандаа ийм шоучин хүмүүс хүрээлэх юмаа гээд. Тэр хүн өөрөө шоуддаг л байхгүй юу. Өөрөө архи уудаг бол, архи уудаг л хүмүүс хүрээлнэ. Ном хөөгөөд явахын бол зөв нөхөд хүрээлдэг. Миний найзууд дунд архи уудаг, шоуддаг хүн байхгүй. Өөрийгөө ялан дийлж чадсан, хийж буй ажлаараа амжилтанд хүрчихсэн, гол нь надаас дандаа ахмад, надаас илүү хүмүүс байдаг учир би тэр улсуудаас суралцдаг. Ер нь болж өгвөл өөрөөсөө илүү, өөр салбарын тодорхой амжилтанд хүрчихсэн хүмүүстэй нөхөрлөхийг хүсдэг.  Тэгэх юм бол би өөрөө дагаад хөгжиж байдаг. Найзууд маань надад зааж зөвлөн, туршлагаасаа хуваалцдаг бүгд л буддын шашинтай улсууд  байдаг. 

Найз нөхөд чинь ч, та өөрөө ч бурхны шашинтай гэж ярилаа. Та бурханы шашныхаа мөн чанар, онцлогийг тодорхойлооч?

Би өөрөө бурхан урлаач, бурхны үнэнч шавь. Энэ тогоонд олон жил буцалж, чанагдсаныхаа хувьд энэ чиглэлийн ном сургаалыг судалж, шинжилж, түүнийгээ нийтэд түгээн дэлгэрүүлж буй судлаач хүний хувьд хэлэхэд, бурханы шашин бол үнэхээр төгс шашин. Амьдралаас тасархай, зохиомол үлгэрийн сэдэвтэй юм байдаггүй. Алхам тутамд хүнд хэрэг болж, хүний амьдралтай шүтэн барилдаад, цогцоороо холбогддог. Адаглаад хүн зөв амьдралын хэвшлийн захад очдог. Цаашлаад энэ номоор явах юм бол бясалгал гэгээрэл рүү ороод, нууц тарнийг мэдэж, сэтгэл санаагаар төгс гэгээрэн бурхан болох увдис нуугдаж байдаг. Бурхны шашинтай бүх хүний хувьд бурхан болох нь хамгийн агуу бөгөөд эцсийн зорилго нь тэр. Бурхны шашин гэдэг бол алттай адилхан. Шижир алтыг шатаагаад, хайлуулаад, зүсээд үзсэн ч нэг л чанараараа байдаг учраас яаж ч үзсэн шил шиг тунгалаг байдаг. 

Бусад шашнуудын тухай ямар бодолтой явдаг вэ?
Мусульман, Исүс зэрэг бусад олон шашны урсгалууд бий. Эднийг би ерөөсөө үгүйсгэдэггүй, байх ч ёстой. Хүн болгон өөр өөрсдийн үйлийнхээ үрээр, сурч, амьдарч буй орчин, нөхцөлөөсөө шалтгаалаад өөр өөр шашинтай учирдаг. Бүх шашны зорилго нэг, бурхан болохын төлөө байдаг гэж би ойлгодог. Бүгд л  хүн төрөлхтөний сайн сайхны тухай номлож, сайн зүйл рүү уриалан дууддаг. Гэвч түүнд хүрэх арга замнал нь өөр. Хэдий өөр өөр замаар явсан ч эцэст нь нэг цэг дээр очдог. Жишээ татвал, чи хорин давхар байшин руу гарахдаа шатаар өгсөх үү, лифтээр өгсөх үү гэдгийг сонгож байгаа хэрэг. Бурхны шашин бол лифтээр явахтай л адил. Харин бусад шашинууд  шатаар гарахтай адил хугацаа алдана, тойруу замаар л очиж байна гэсэн үг. Яагаад гэвэл, бурхан болж, гэгээрэлд хүрэхэд, лифтээр гарах мэт хамгийн зөв, дөт замыг тодорхой заагаад сургачихсан онолын ном, номлол нь бурхны шашинд байдаг. Лифтээр хорин давхар руу гарах нь бурхны шашин, шатаар гарах нь бусад шашин л гэж боддог доо.

Манай сайтын нэг уламжлалт асуулт байдаг юм. Өнөөдрийг хүртэл таны амьдралд тохиож байсан “Итгэмээргүй гэхдээ үнэн” гэж хэлэх болсон явдлаасаа сонирхуулаач?
Анхдугаарт нь, бурхан шашинтны Тэргүүн Далай лам манай улсад олон айлчилж байсан. Энэ үед нь би уулзаж, адис авсан нь бурхан шашинтай хүний хувьд хамгийн том аз завшаан, амьдралд минь тохиосон хамгийн том үйл хэрэг юм.  Дараагийн нэг зүйл нь, Монголын бурхан шашинтны тэргүүн 9-р Богд Монголд анх удаа залрахад би, Пүрэвбат багшийнхаа сургуульд оюутан байсан. Тэр үед миний зээгт наамлаар бүтээж байсан Урлагийн тэнгэр Янжинлхам бурханыг 9-р Богд өөрөө үзээд маш сайхан болж гэж хэлээд надад адис өгсөн. Тэрнээс хойш зөндөө уулзсан л даа. Энэ хоёр агуу хүний мутраас адис авч, жанлавыг нь хүртсэнээрээ би өөрийгөө бас их азтайд тооцдог. Мөн Бакула Ренбүчи багшдаа амьд сэрүүн байхад нь хадаг барин шавь орж, номыг нь сонссон нь бас нэгэн азтай явдал. 
Сонирхуулаад ярихад, манай буддын шашны нэр хүндийг дэлхий дахинд асар өндөрт өргөж яваа, Холливудын алдарт жүжигчин Ричард Гиртэй танилцаж, анд нөхөд болох аз тохиосон. Багадаа бид киног нь л үзэж өссөнөөс, тэр мундаг хүн миний хийсэн бүтээлийг үзэж, үнэлж, намайг хүндэтгэж найз нөхөд болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Буддын шашны том хурлаар Далай багшийг дагаж ирэх үед нь миний анхны үзэсгэлэн хоёр, гурав хоногийн дараа гарахаар   Богдын музейд дэглэгдээд, бүтээлүүдээ байршуулчихсан байж таарсан. Тэр үед Ричард Гиртэй танилцаж  өөрийн ганц, хоёр бүтээлийн зургийг үзүүлсэн чинь гайхамшигтай бүтээл байна гээд асар их сонирхсон. Тэгээд үзэсгэлэнгийхээ талаар хэлж,  маргааш нь үзэсгэлэнг маань үзэж сонирхсон. Миний бурхдууд түүнд үнэхээр таалагдаж, надаар бурхан бүтээлгэе гэж ярьсан. Би одоо бурхныг нь бүтээж өгөх гэж байгаа юм. Тэгж бид хоёр номын найзууд болсон. Мөн төрийн том том ажлуудад оролцож байсан аз завшаантай явдлууд олон бий. Оюутан байхдаа Мэгжид Жанрайсаг бурхны мэлмийг нээж байлаа. Монголын оюун санааны нэгдэл болсон энэ агуу том бурханы мэлмийг багштайгаа хамт нээсэн нь, хүн болгонд тохиогоод байхгүй ховор аз завшаан юм. Хоёрт нь, манайхан Эзэн Богд Чингис хааныгаа шүтэн биширч ирсэн. Гэхдээ социализмын үед нуун дарж, эзэн хаанаа ч дурсах эрхгүй байлаа. Ардчиллын буянаар эрх чөлөөтэй, цаг сайхан болсоноор Чингис хааныгаа шүтэх шүтээнийг бүтээсэн.  Төрийн ёслолын их гэрт, төрийн шүтээнийг бүтээхэд багштайгаа хамтарч оролцсоноороо бахархдаг. Мөн дараа нь Төрийн шүтээн Очирваанийг багш маань асар том зээгт наамлаар бүтээсэн. Бараг 20 гаруй метр өндөр, Монголын хамгийн том зээгт наамлын бүтээлийн хар зураг энэ тэр дээр багшдаа тусалж, оролцсон. Ийм том том ажлуудад аз таарч, санаандгүй оролцсон байна.
Өөр нэг зүйлийг сонирхуулахад урлахуйн сургуульд ороод би анх  Дандий Янсан гэдэг бурхан бүтээсэн. Дандий Янсангийн ванг Энэтхэгт тавихад эндээс явуулсан миний тэр бурхан дээр Далай багш өөрийнхөө гарын үсгийг мутарлаад аравнайлсан. Одоо тэр зураг нь байдаг л даа. Далай багшийг Жанрайсагийн бодитой хувилгаан гэж үздэг ш дээ. Тийм агуу хүн өөрийн мутраар миний бурхныг аравнайлна гэдэг бол монголоос анх удаа, гайхамшигтай юм болсон. Тэрийг би бас их билэгшээдэг. 

Таны өөрийн хамгийн хайртай бүтээл юу вэ?
Хайртай бүтээл гэхээр хоёр, гурав болж хуваагдахгүй бол болохгүй./инээв/ Миний гурван настай байхдаа зурсан уулын наана нь морь, гэртэй зураг бий. Хүүхэд болохоор уулыг нь өргөстэй юм шиг хийчихсэн,  жижигхэн тооны дэвтрийн цаасан дээр зурчихсан байдаг. Энэ маань миний хамгийн хайртай, өхөөрдмөөр хөөрхөн зургийн тоонд ордог. Бурхан зургаас бол хамгийн анх зурж байсан Дандий Янсан бурханы зураг, дараа нь торгоор оёсон Янжинлхам бурханы зээгт наамал зэрэг бүтээлүүддээ хамгийн анхны гэсэн утгаараа илүү хайртай. Харин сүүлд, өглөө нар мандаж буй байдлаар зурж бүтээсэн Цагаан дарь эх бурхандаа мөн хайртай. 
Миний биш, манай гэрийн хүний хайртай нэг зураг байдаг юм. Би өөрөө янз бүрийн сонин амьтан зохиож зурах дуртай. Морь биетэй, хүн цээжтэй, далавчтай амьтан нуруун дээрээ үзэсгэлэнтэй бүсгүйг суулгаад  далай дээгүүр салхи татуулан нисч явааг дүрсэлсэн “Онгод хийморь” нэртэй зураг бий. Тэр зурганд маань надаас илүү манай хүн их хайртай. /Инээв/

Сайтын бас нэгэн уламжлалт асуулт. Залуучууддаа хандаад үнэний зүг уриалга гаргаач ээ гэвэл?

За, залуучууддаа хандаж хэлэхэд, манайх бол дээдийн номын өлгий болсон, номлолын далай мэт бялхаж байсан ард түмэн юмаа. Хэзээ ч номоор ангаж, цангаж яваагүй, муу явсан  түүх байхгүй. Эзэн Чингис хааны удам гээд түүхээ ч бодоод үзсэн, бахархах юмтай ард түмэн гэдэг дэгжин дээшилдэг. Бахархах түүхгүй ард түмэн бол мөхдөг, хөгжлийн ямар ч үндэс байдаггүй. Манай монгол улс удахгүй хөгжлийн өндөр түвшинд хүрнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хоёр агуу хүн төрөн гарсан, их агуу түүхтэй улс. Бидний судсаар эзэн Чингисийн цус гүйж байгаа.  Нөгөө нь Өндөр гэгээн Занабазар гээд агуу суут хүн байсан. Эзэн Чингис хаан маань гадна талын дайсныг дарж эзэлж болдог юм гэдгийг бодитоор үзүүлсэн, жинхэнэ эх оронч хүн. 
Харин Өндөр гэгээн Занабазар гадна талын дайсныг дарсан, одоо дотоод сэтгэлийн муу зүйлс, хорт нисванис сэтгэлийг ялан дийлэх аян дайнд мордоно гээд түүнийгээ ялж чадсан. Хүн, бурхан болон гэгээрч чаддаг гэдгийг харуулж, агуу их бүтээлүүд туурвисан. Цагаан, Ногоон дарь эх гээд урлагийн сод бүтээлүүдийг туурвиж гаргасан. Одоо Өндөр гэгээний бүтээсэн гуулин цутгуур бурхад дэлхийд шагшигдаж, Сэргэн мандалтын үеийн Леонардо Да Винчигийн зурагнуудаас илүү өндөр түвшинд гарч чадаж байна. Энэ хоёр бол зүгээр л тод жишээ. Өндөр гэгээнээс хойш Ноён хутагт Данзанравжаа гээд л маш олон хутагт хувилгаадууд байгаа ш дээ. /Би номын хүн болохоор эднийг дурслаа/ Ийм хоёр агуу хүний үр сад учраас бид хэзээ ч бусдын оронд очиж хар бор ажил хийж болохгүй ээ. Амьдрал хэцүү байгаагаас манай залуус харийн оронд боол мэт хамгийн муу ажлыг нь хийж байгаа. Түүхэндээ ийм явдал байгаагүй. Тэр байтугай Хубилай хааны үед жинхэнэ цэвэр Монгол хүн төрийн албанд ажиллаж,  Хятад болон гадны хүнийг оруулдаггүй байсан. Харин бид гаднаас хүмүүс авчирч хар бор ажил хийлгэж, малаа маллуулдаг байсан түүх бол бий. Хуучныхаа түүхийг санахад хэзээ ч бид ийм байгаагүй, эх орондоо эзэн суугаад харийн хүмүүсийг ажиллуулдаг байсан.
Яагаад бид өдий байдалд хүрчихсэн гэхээр, оюун санааны зогсонги байдалд орчихсон байна. Аливаа улсын хүч гэдэг бол эрдэм оюун ухаанд л байдаг. Оюун санаагаараа гэгээрээд оюунлаг хүмүүс их гараад ирвэл, манай улс хөгжинө. Эцэст нь юу гэж хэлэх гээд байна гэхээр бүгдээрээ өндөр боловсролтой, оюунлаг байя.  Эргээд эзэн Чингис хаан төрж биднийг уриалан цэрэг, зэвсэг хангинуулах тийм цаг үе өнгөрсөн. Харин жинхэнэ оюун санааны удирдагч хүн хэрэгтэй байна. Монголын нийт ард түмнийг оюун санаагаар нь базаж чадах тийм оюунлаг хүн төрөх болтугай гэж  ерөөе. Буддын шашны нууц тарнийг мэдэж, сэтгэлээ ариусгаж, оюун санаагаараа түргэнээ гэгээрч бурхан болохын ерөөлийг өргөе дөө.



Цаашид улам олон хүмүүсийг оюуны гэгээрэлд хүргэж, бурханлиг амьдралд хөтөлж, дэлхийд туурвигдахаар сайхан бүтээлүүд төрүүлэх болтугай. 

Та бүхэн Д. Ухаанзаяа багштай холбогдохыг хүсвэл манай редакцийн 321287 дугаарын утсаар холбогдоорой.

    www.UNEN.mn сайт Э. Саран
- See more at: http://www.unen.mn/content/8518.shtml#sthash

Нэрийн тухай (letter.everyday.mn) сайтаас


“Дуудах нэрийг эцэг эх, Дуурсах алдрыг өөрөө олдог”, “Хүн нэрээ, Тогос өдөө”, “Нэр хугархаар, яс хугар” гэхчлэн хүний нэр ямар эрхэм нандин, үргэлж хайрлаж хамгаалж явах ёстой зүйл вэ? гэдгийг Монголчууд эрт дээр үеэс үр ачдаа сургаж ирсэн уламжлалтай билээ. 
Төвдөөс шарын шашин орж ирсэний нөлөөгөөр төвд нэр өгдөг байж. Бид хэд ч бие биенээ дуудаж нэрлүүлсээр байгаад монгол үгнээс ялгагдахааргүй нэгэнт дасал болжээ. Ингээд зарим нэрсийг монголчилсоныг оруулж байна. Нэрсээ үе үеэр нь үзээрэй. Жишээ нь, Балдорж бол Бал, дорж 2-ыг үзээд нийлүүлээрэй.
А
Ачиймаа-Лхам бурханы нөхөр
Б
Бадам- лянхуа цэцэг
Бадмаа- Бадам
Бал- цогт
Балжин- цог өргөгч
Базар- санскритаар очир
Бавуу- баатар
Баасан-сугар гариг
Бямба- санчир гариг
Бум- бум, 100 мянга
Балдан- цог төгс
Банзад-
Биндэряа- лянхуа цэцэг
В
Вандан- эрхт
Ванчиг- эрх баялагт
Г
Гарав- цагаан
Гүнд- бүхэнд
Гунгаа- бүхнийг баясгагч
Гомбо- итгэлт, гомбо сахиус
Гончиг- чухаг дээд, эрдэнэ
Гэндэн- хуварга
Гиваа- буянт, буянтан
Галсан- хувь сайт
Гонгор- цагаан итгэлт, цагаан гомбо, гонгор сахиус
Гармаа- од (тэнгэрийн)
Д
Дорж- очир
Дулам- дарь эх
Дулмаа- Дулам-тай адил
Даш- өлзий
Дагва- мөнх
Даваа- сар
Дамцаг- тангараг
Дэндэв- үнэнг бүтээгч, шүтээн бүтээгч
Должин- ногоон дхрь эх
Долгор- цагаан дарь эх
Дэмчиг- дээд амгалант, дэмчиг бурхан
Данзан- шашныг баригч, номлолыг баригч
Дагийранз- Гомбо бурханы нөхөр
Дарам- санскритаар ном
Дамба- шашин, дээдэст, увьдаст
Даржаа- дэлгэрүүлэгч
Дондов- тусыг бүтээгч
Дондог- хоосон чанарыг оногч
Дэжид- жаргал
Дэжидмаа- жаргалт эх
Дамчаа- дээдийн номт
Ё
Ёндон- эрдэм
Ж
Жавзан- гэтэлгэгч
Жавзмаа- гэгэлгэгч эх
Жүгдэр- үснэр
Жав- аврал
Жамц- далай
Жигжид- айлган үйлдэгч, жигжид бурхан
Жамсран- ах дүүс, жамсран сахиус
Жумдээн- төгс ялсан
Жамбал- зөөлөн цогт, манзушир бурхан
Жамъян- зөөлөн эгшигт, манзушир бурхан
Жунай- гарах орон
Жанцан- дуаз, 
З
Зандраа- санскрит үг
Замбал- эдийн тэнгэр замбала бурхан
Зундуй- хичээнгүй
И
Иш- билиг билгүүн
Ичин- сэтгэлчлэн
Л
Лодой- оюун ухаан
Лувсан- сайн оюунт
Лхагва- илүү, буд гариг
Лхам- охин тэнгэр, лхам бурхан
Лхамаа- лхам-тай ижил
Лүнриг- эш язгуур
М
Молом- ерөөл
Мягмар- улаан нүдэн, ангараг гариг
Мядаг- цэцэг
Н
Нансал- зул, гэгээн
Нансалмаа- гэгээн эх
Ням- нар, өдөр, адъяа гариг
Намсрай- тийн сонсогчин хөвгүүн, эдийн тэнгэр, намсрай бурхан
Намбар- сайтар, огоот
Нанзад- гийгүүлэн зохиогч
Нанжид- 8 гэгээн
Намжилмаа- сайтар ялсан эх
Намхай- огторгуй
Норов- чандмань
Нямбуу- шим
Нүрзэд- түргэн бүтээгч
Нацаг- элдэв
О
Од- гэрэл
Одмаа- гэрэлт эх
Ойдов- шид
П
Пүрэв- гадас, бархасбадь гариг
Пунцаг- хотол чуулган, төгс төгөлдөр
Пунсалмаа-
Пагма- хутагт эх
Пэрэнлэй- үйлс
Р
Раднаа- санскритаар эрдэнэ
Равсал- маш тод, маш гэгээн
Ринчэн- эрдэнэ
Равжаа- машид дэлгэрүүлэгч
Ригзэдмаа-
Равдан- маш бат
С
Самбуу- сайн
Самдаг- нууцын эзэн, очирваань бурхан
Самдан- санаат, сэтгэл бат, даяан
Сэдэд- цагаан шүхэрт бурхан
Сэнгээ- арслан
Содном- буян хишиг
Сундуй- зарлигийн хураангуй
Сүрэн- сахиус
Санги- нууц
Сэр- алт, алтан
Сүглэгмаа- сайхан дүрст эх
Санжай- ариусан дэлгэрсэн, бурхан
Т
Тавхай- мэргэн аргат
Тамжид- бүгд
Түвдэн- чадагчийн шашин
Түдэв-хүч, чадал
Ү
Үржин- нэгэн орны нэр
Х
Хорол- хүрд
Ханд- дагина
Хажид- огторгуйгаар явагч, нархажид бурхан
Хажидмаа- огторгуйгаар явагч эх
Хайдав- мэргэн бүтээлч
Ч
Чанцал- мөргөх
Чүлтэм- сахил
Чагнаа- мутартаа, гартаа
Чойжоо- номын хаан, чойжоо сахиус
Чадраабал- гомбо бурханы нөхөр
Чой- ном
Чоймаа- номт эх
Чойен- номын агаар
Чодин- суварга
Чимэд- үхэлгүй, үхэшгүй
Ц
Цэрэн- урт наст
Цэвээн- насны эрхт, насны авшиг
Цүлтэм- сахил
Цамба- эсрүүн тэнгэр
Цэдэн- наст, батнасан, амин гавъяат
Цэнд- насны аюуш бурхан
Цэдэв- насны бүтээл
Цэвэл- нас уртасгах, нас арвидах
Цэвэлмаа- нас арвитгагч эх
Цэндмаа-
Цэгмид- цаглашгүй наст, аюуш бурхан
Ш
Шийрэв- билгүүн
Ширнэн- билгийн шим
Шагж- энэтхэгийн эртний овгийн нэр
Ю
Юмчмаа- бага хатан, их хатан
Юндэн- Ёндон
Я
Ядам- чанд, бат сэтгэл, ядам бурхан
Янжин- уран дуут
Янжмаа- уран дуут эх
Янжинлхам- урлагийн тэнгэр янжинлхам бурхан
Д.Ухаанзаяа:  Хүүхдэд уул ус, амьтан, хаадын нэр өгөхийг цээрлэдэг
"Хүн нэрээ тогос өдөө" хэмээн эртнээс ам дамжсаар ирсэн сургааль бий. Монголчууд ёс, дэг журмыг нарийн баримталж ирсэн ард түмэн. Тэрхүү уламжлал өнөө үед алдагдсанаас оюуны хоосролд орж буй нь илхэн байна. Хүмүүнд нэр хайрлах ёс нь уламжлалаа хадгалахын томоохон жишээ юм. Сүүлийн үед шинэ төрсөн хүнд нэр өгөхдөө хэтэрхий хэнэггүй ханддаг болчихож. Нар мандаж байхад төрсөн бол Нараа, даваа гаригт мэндэлсэн бол Даваа гэж нэрлэдэг болж. Ингэж сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Эрт үеэс өвлөгдөн ирсэн нэр хайрлах судар гэж бий. Тэр сударт хамаагүй замбараагүй өгсөн нэр эргээд шинэ хүндээ уршигтай байдаг тухай бичсэн байдаг. Хүүхэд хэр сайн заяатай энэ орчлонд ирээд, ямар их үйлийг бүтээхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс насан туршид дуудагдах нэрийг нь зөв өгөх хэрэгтэй.  Үг асар хүчтэй. Түүнийг дахин дахин хэлбэл биелэх гэмтэй. 
Хүний нэрийг эцэг, эхээс хайрласнаар нь дуудвал сайн. Хүүхдэд нэр өгөхдөө аав ээжийнх нь махбодь ихээхэн үүрэгтэй. Эцэг, эх нь усан махбодь давамгайлсан байхад хүүхдэд нь Туул, Тамир зэрэг гол усны нэр өгч болохгүй. Дээр нь нэрийн үсгийг тоолж ямар махбодь илүү байгааг тодорхойлдог. Усан махбодь давамгай байгаа үед түүнийг тэнцвэржүүлэхийн тулд Сүмбэрбилгүүн хэмээх нэр хайрладаг. Сүмбэр гэж усан дээр тогтсон уулыг хэлдэг. 
Хүүхдийг амь насыг нь батажтал 0-5 насны хооронд өөр нэрээр дуудаж болдог. Эцэг, эхчүүд Бондоолой, Цүндээлэй гээд өхөөрддөг. Энэ буруу биш. Учир нь таван нас хүртэл хүүхдийн амь бөхжөөгүй байдаг. Уул, ус, амьтан, хаадын нэрийг өгөх цээртэй. 

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ