АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Дотоод энерги ба Синестетик чадвар

Юуны өмнө нэгэн ламын ярианаас эхлэе. Би 10 жилд байхдаа Санжаадорж 
хэмээх нэгэн лам багштай сургуулийн талбай дээр сагс их тоглодог байж билээ.
 Тэр үед 35 орчим насны их бүдүүн лам байсан ч биеийн тамир спортыг амьдралынхаа
 нэг хэвшэл болгон байнгын суудлын ядаргаагаа гаргаж байсныг одоо бодоход бахархмаар.
 Тэр лам нас залуу ч сурсан мэдсэн нь гойд, аймгийнхаа хийдэд багш ламтанаар 
ажилдаг байж билээ. За илүү үглэх яахав яриандаа оръё.
Та бид бүдээрээ сүнс зайлчихлаа, зайлчихна гэж ярьдаг шүү дээ. Тэрний тухай 
лам багш маань шашин гэдэг талаас нь бус Буддын шинжлэх ухаан гэдэг талаас нь тайлбарлаж байж билээ. Мөн Хангайн лам хэмээх Архангайн Цэнхэр сумаас төрсөн Хангайн талаа дааж явдаг хувилгаан ламтай хэсэг ярилцах завшаан тохиож 
Архи гээч умдааны талаар сургаал айлдсан бөгөөд түүнийг ч бас бичихээр шийдлээ. Эдгээр лам бүгд энерги гэж юу болох тухай ярьцгаасан билээ.
1. Сүнс зайлах гэж юу вэ.
Эрт дээр цагаас Монголчууд аливаа зүйлээс айж цочих, сэжиглэж цэрвэхээрээ
 сүнс зайлчихлаа хэмээн сүлд өдрөө лам уруу хадаг самбай барин очиж засал 
хийлгэдэг байсан. Тэгвэл чухам сүнс зайлна гэдэг нь юу вэ?
Энэ ертүмц дээрхи бүх юм тэгш хэмтэй байдаг. Хүнд ч мөн адил тэгш хэмийн шугам байдаг бөгөөд тэр тэгш хэмийнхээ тэнхлэгийн дагуу дотоод энергийн тэнхлэг байрладаг. Дотоод энерги тэнхлэгээсээ гажвал хүний аливаа үйлс бүтэмжгүй, бие эрхтэн сул дорой болж нөгөө хийморь доройтчихлоо гэж ярьцгаадаг. Үүнийг товчоор Сүнс зайлчихлаа гэж хэлдэг. Дотоод энерги гэдэг нь бурхан багшийн ард байдаг 3 тойрог юм. Бурхан багш буюу агь Сиддхарта нь ертүмцийн үнэнийг бүгдийг хүлээн зөвшөөрч тайван амгалан сэтгэлийн ариуслыг олсоноор төгс гэгээрэлд хүрсэн. Үүний улмаас дотоод энерги нь асар хүчийг олж энгийн хүмүүст толгойноос гэрэл цацарч харагдсан гэдэг. Тэр цацарч харагдсан дотоод энергийн хүчээр суусан газраас нь Бадамлянхуа цэцэг ургаж элдэв муу ёрын энерги Бадамлянхуан дэлбээ болон дээрээс бууж ирсэн домог байдаг. Тийм тойрог хэлбэртэй цацраг хүн бүрт байдаг бөгөөд их багын хэмжээгээрээ ялгаатай. Сайн энергитэй хүн муу энергитэй хүн гэж байдаг нь тэр цацрагийн хүрээ буюу дотоод энергийн хэм хэмжээгээр ялгагддаг.
Эргээд сүнс зайлах гэдэгрүүгээ орвол дээрхи дотоод энергийн цацрагуудын төв нь нэг шугаман дагуу бус байрласнаас болж хийморь лундаа доройтдог байх нь.
Тэгвэл Сүлд дуудуулах буюу Цэнгэг дуудуулах гэдэг нь дээрхи тойрогуудыг 1 тэнхлэгт оруулахыг хэлдэг. Хүн өөрөө сэтгэлээрээ өвдөж сэтгэлээрээ эдгэдэг.
Зурхайн шинжлэх ухаанд хүний сүлд өдөр хэмээх нэгэн гараг нь тухайн нэгэн жилтэй хүний дотоод энергийн шугам нэг тэнхлэгтээ ороход хамгийн хялбар байх буюу ажил үйлс бүтээхэд сайн гараг гэж үздэг. Тиймээс хүнийг Сүлд гарагт нь сэтгэлийг нь зассанаар сүлд дуудагдах нигуур болдог. Цэнгэг буюу Сүнс дуудахад Малгай нь хүний Толгойн тойрог, Бүс нь Нурууны тойрог, Идээ нь Суудлын тойрог засах дом агуулдаг аж. Тиймээс Монголчууд Малгай бүсийг хийморь лундааны бэлэг тэмдэг хэмээн эрхэмлэж иржээ.
Лам хүн Сүлд дуудахдаа рашаанд нэрийг нь бичсэн цаасыг хөвүүр дээр зоогоод эргүүлээд л ном уншаад байдаг. Тэр нэр нь өөдөөс нь харах хүртэл ном уншдагийг санаж байгаа биз дээ. Хүний нэрээр өөрийх нь сүсэг бишрэл итгэл үнэмшлийг олж буй хэрэг. Ер нь хүн бие сэтгэлээр ариун байвал тэр хэмжээгээр дотоод энерги ихтэй байна гэсэн үг. Дотоод энерги ихтэй байсаар алив муу зүйлээс өөрийгөө хамгаалах чадвартай байна гэсэн үг.
2. Идээний дээж Архи ба Суварга
Архи гэдэг бол тэр чигээрээ хор юм. Яагаад гэвэл архи хэмээх ундаанд нүдний хор орчихлоо гэдэг шиг атаа жөтөө, мансууран донтох хүсэл, шунал тачаал зэрэг бүхий л ёс бус муу муухай бүхэн хуралдан бөөгнөрч байдаг. Иймээс дээр цагт архийг хүний нүдний ил газар хадгалдаггүй байсан. Тэгвэл тэр муу энергийг цуглуулсан зүйл юу болох вэ. Хор болно гэсэн үг. Хорыг хэн дуртай нэгэн нь уугаад хордоод байж болохгүй зүйл юм. Ялангуяа залуучууд та бүхэн.
Архи гэдэг энэ хорыг хэн уудаг вэ гэвэл түүнийг ихэс дээдэс буюу гэгээрлийг олсон хүн уудаг. Тэд дотоод энергийн хүчээрээ архи хэмээх хорыг рашаан болгож биедээ шингээдгээрээ жирийн хүнээс ялгагддаг. Өөрөөр хэлбэл хорыг өөрийн хүчээрээ дарж өөртөө шингээдэг. Уухдаа тэд зүгээр уухгүй, рашаан хэмээн сэтгэж уудаг. Тиймээс ихэс дээдсийн ундаа идээний дээж хэмээн нэрлэгддэг болсон зүйл юм. Тиймээс архи их уудаг хүний сүлд хийморь унаж өөрийн дотоод энергиэ алдаж ажил үйлс, бие эрүүл мэнд бүтэл муутай уруу дорой болдог байна.
Харин суварга гэдэг зүйл нь болбол, Бурханы энергийг түмэнд нарны туяа мэт гийгүүлэн түгээх хэрэгсэл бөгөөд суваргын оройд бурхан байрлуулдаг. Суваргыг аль болох өндөр газар барих тусам тэр хэмжээгээр хол, өргөн хүрээтэй эерэг энергийг түгээж байдаг.
Тэгэхээр дээрх 2 ламын ярианаас ойлгосноороо дотоод энергийг хэрхэн сайжруулах мөн хэрхэн устгаж болох тухай товчхон бичих гэж оролдлоо. Ямартай ч хүмүүсийн хэлсэн үгийг чадан ядан тогтоосон нь энэ байлаа. За одоо өөрийн бодлыг жаахан сийрүүлэхээр шийдлээ.
Хүн бүрээс энерги цацарч байдаг гээд эхний лам хэлчихлээ. Хүн сэтгэлийн ариуслыг олохын хирээр дотоод энергийн цацрах хүрээ өргөснө гэж ойлголоо.
Тэгвэл энд нэг зүйлийг би анзаарч эхэлж байна л даа. Буддаг гэгээрч дуусах үед түүний толгойноос гэрэл цацарч харагдсан гэж бичигдсэн байдаг шүү дээ. Үүнтэй зэрэгцэн Есүс бас цовдолж алуулаад эргэн амь орж итгэн дагагчиддаа дахин харагдахад түүний толгойноос бас л гэрэл цацарч харагдсан гэгддэг.




Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл шашин хамааралгүйгээр хүмүүс дотоод энерги бол хүнээс гарч буй гэрэл гээд маш эрт хэлчихжээ. Нэгэнт хүнд харагддаг л гэрэл байсан юм бол фотонуудын урсгал байж таараа. Өөрөөр хэлбэл цах.соронзон долгион.


Дээр дурьдсан дотоод ариусал, хүнлэг энэрэнгүй болох тусам дотоод энерги, био цахилгааны долгионы хүрээ өсөн тэлж магад ихэр дотоод энергийн фотонууд ихэрээ олж хамтран мэдрэлцэх чадвартай болдог юм болов уу гэж бодлоо. Өөрөөр хэлбэл бясалгал хийсэн хүн бусдын зовлон шаналал баяр баяслыг сэтгэлийн гүнээс мэдэрч зовлонт нэгэнтэй хамд сэтгэлээр зовж өрөвдөж өршөөж байдаг боловуу гэж бодно.
Нөхөд та юу гэж бодном?
BIZNETWORK.MN  Ж. Бат-Оргил

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ