АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Тотийн зөвлөгөөө (Еврей үндэсний үлгэр)

Нэгэн хааны гүнжид “Хатагтай тоть” гэдэг ер бусын онцгой тоть байжээ. Тоть очир алмааз, сувд, шүрээр чимэглэгдсэн алтан торонд амьдарна. Гүнж өдөр бүр бараа бологчоо дуудаж тоть руу үйлчлүүлэхээр явуулдаг байв. Дутагдаж гачигдах юу ч үгүй. Тэр толгойдоо янз янзын малгай өмсч, сүүлэндээ янз бүрийн сувд зүүж, жигүүрэндээ төрөл бүрийн бадмаарагтай.

Нэг өдөр гүнж нэлээд хол газар орших нэгэн улсад их ховор төрлийн сүрчиг байдгийг сонсоод тогтож суухаа болив. Ингээд тэр сүрчигийг өөрт нь авчирч өгөхийг Тайганаас гуйв.Хэдийгээр энэ томилолт нууц байсан ч Тайган өөрийн сайн найз тотьдоо “баяртай Сенёра” гэж хэлэх хүслээ тогтоож чадсангүй. Тайганыг тийм урт аялалаар явахыг сонссон тотинд салах ёс гүйцэтгэхэд маш хэцүү байлаа.Тоть тайгантай нөхөрлөсөн нөхөрлөлөө маш их хайрладаг бөгөөд юу тэднийг илүү дотно болгосон бэ? Гүнж үү? Үгүй ээ, гүнж бол зөвхөн түүнийг доош хүлж байгаа л нэгэн. Яагаад тоть гүнжийн үнэт зүйл байх ёстой юм бэ. Энэ ертөнц та нарыг доош хүлж байна. Энэ бие бол бидний сүнсийг энд хүлж байдаг, энд цоожилж байдаг. Бид энэ биеийг анхаарч өглөөнөөс орой хүртэл улаан ногоон өнгөөр будаж, түүнийг сайхан болгодог. Тэгээд бид жинхэнэ өөрийгөө энэ бие биш гэдгээ мартдаг. Одоо би өөрийн сүнсээ мартжээ. Яагаад гэвэл тэр миний биеийг орхиод явчихсан.Иймээс тотьны үнэт эрдэнэ бол хамгаас чухал эрх чөлөө учраас өдөржин шөнөжин холдон нисэхийг л боддог байна. Хэдийгээр түүнд улаан ногоон энгэсэг нялж, уруулын будаг г.м янз бүрийн зүйлээр будаж гоёж байвч сэтгэл зүрх нь зөвхөн эндээс холдон нисэхийг л бодож байсан, өөр юу ч хэрэггүй. Мэдээж тэр юм идэх хэрэгтэй, мөн тэдгээр сайхан хувцаснуудыг өмсөх ёстой яагаад гэвэл ордонд эелдэг боловсон, дэгтэй байх хэрэгтэй. Харин оюун санаа нь бүх л өдрийн турш билэгийн нүдэндээ төвлөрч зөвхөн зугтаахаа л боддог байсан. Тиймээс тайганд “Бид чинь сайн найзууд билээ. Би чамаас ач ивээл гуйж байна. Марталгүй гүйцэтгэж өгнө үү!” гэжээ.Тайган “Тэгэлгүй яахав. Би чиний төлөө бүхнийг хийнэ” Тоть “Чамайг аялалаар явж байхад зам зуурт чинь надтай адилхан тотьнууд тохиолдож магадгүй, тэд бол миний найзууд, төрөл төрөгсөд минь юм. Чи тэдэнд намайг энд занганд орсон байна, гэж хэлэх хэрэгтэй. Би асар их шаналж, үнэнхүү эрх чөлөөгүй байна. Энд байгаа бүх юм, сайн хоол унд бол миний хувьд юу ч биш. Эдгээр сувд, үнэт чулуунууд миний хувьд ямар ч үнэ цэнэгүй эд. Чи тэднээс намайг аврах ямар нэгэн аргыг асууж ирж чадах уу?”.Тайган “Тэгье. Би байдгаараа хичээх болно. Би заавал тэдгээр тотийг олж энэ мэдээг дамжуулах болно” гээд замдаа гарчээ.Тэр сүрчгийг хайж явтал ордон дахь тотьтой маш адилхан тотьны их сүрэгтэй тааралдав. Тэдгээр тотьнуудтай мэндлээд ордонд байгаа тотьныхоо өрөвдөм байдлыг ярив. Тотьны сүрэг дунд тотьнуудын их багш байв. Ордон дахь өрөвдмөөр байдлын тухай сонсоод тэр багш тэр дороо шууд унаад үхчихэв. Түүний гарын сарвууг дээш болгоход тэр дороо доош уначихав, тэр үхсэн байв. Амьдын ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй гарцаагүй үхжээ. Тайган ямар ч зөвлөгөө авч чадаагүйдээ урам нь их хугарчээ. Тотийг үхэхээс өмнө түүнтэй ярилцах завшаан олдсонгүй.
Ингээд түүнийг замын хажуу руу шидтэл тоть тэрхэн зуур нисээд явчихав. Тайган бүүр гайхширалд орж юу ч ойлгосонгүй. Яаж ингэж болох вэ? Болсон явдалд толгой нь эргэсэн тэр цочиролд орон удаан гэгч нь зогсчээ. Эцэст нь тэр ордон руугаа буцлаа. Ордоны тоть тайганыг хараад маш их баяртай байв. Тэд хоёулаа гар, хөлөө барилцан тэврэлдэж үнсэлцэж, хангалттай билэгтэй үгс хэлэлцэв. “Чи жин хассан байна” гэж нэг нь хэлэхэд нөгөөх нь “Чи жин нэмсэн байна” гэв. Эдгээр нь астрал түвшингийн болон энэ материаллаг ертөнцийн учир утгагүй заншил юм. Тайган түүнд аялалынхаа тухай олон сонирхолтой зүйлс болон зарим ер бусын ховор тохиолдлуудын тухай ярихыг хүссэн боловч тоть сонсохыг хүссэнгүй. “Чи юу идсэн? Чи юу тоглосон? Чи аль караоке руу явсан? Ямар бүжиг хийсэн? Чи ямар сайхан охин харсан? ийм ашиггүй зүйлүүдийн тухай юу ч битгий яриач. Миний төрөл төрөгсөд, миний нөхдийн хэн нэгэнтэй уулзсан уу?” Тайган: “Тэгсэн тэгсэн. Би том сүрэгтэй уулзсан. Тэд үг ярьж чаддаггүй юм шиг санагдсан. Тэд надад юу ч хэлээгүй. Чиний түүхийг тэдэнд ярьж өгтөл тэдний нэг нь миний гар дээр унаад өгсөн. Тэндээ ямар ч хөдөлгөөнгүй яг л үхсэн харагдсан. Би түүнийг үхчихлээ гэж бодоод замын хажууруу хаяхаар шидтэл тэр шууд л нисчихсэн, эрх чөлөөтэйгээр тайван амгалангаар цааш нисэн одсон. Тэр бас надад баяртай гэжхэлсэн. Чухамдаа бол би түүнийг ярьж чаддаггүй гэж, мөн үхчихлээ л гэж бодож байлаа. Гэвч тэр дүр үзүүлсэн байж. Одоо хүртэл энэ дүр зураг ямар учир утгатай байсныг төсөөлдөггүй ээ?”. Тоть үүнийг сонсоод “За, чамд маш их баярлалаа. Надад ч бас сонин санагдаж байна. Энэ түүх үнэндээ хачин юм” гээд явжээ.Гүнж өглөө бүр тотио харах гэж ирдэг байж. Дараагийн өглөө тотио үзэхээр ирэхэд нь тоть торондоо үхчихсэн хэвтэж байв. Гүнж зарцдаа их уурлаж түүнийг загнан, “Чи түүнийг алчихлаа, чи л түүнийг алчихлаа” гэлээ. Эцэст нь үхсэн тотийг гадагш хаяхыг зөвшөөрлөө. Зарц тотийг гадагш хаях үед л түүнтэй учирсан нөгөө тотьны санааг тайган ойлгожээ…

Бид ч бас энэ ертөнцөд үхсэн мэт дүр үзүүлэх хэрэгтэй. Бид энэ ертөнцийн үнэ цэнийг мэдэж байгаа шүү дээ. Бид хүний биеийг олж авахад ямар хэцүү байдгийг мэдэж байгаа. Энэ ертөнц бидний хувьд маш сайхан гэж бодож болохгүй. Хэрэв тэгвэл энэ ертөнцөд бид үхэхэд бидний сүнс дахин сэргэж эхэлнэ. Тийм учраас эрт үеэс эдүгээ хүртэлх үе үеийн их багш нар ертөнцөд яг л үхсэн мэт бай гэж хэлж байсан нь юу гэсэн үг вэ? гэхээр яг л үхсэн юм шиг энэ ертөнцөд хорогдохгүй, юунд ч зууралдахгүй бай гэсэн үг юм. Тэгэж байж бид чөлөөтэй байж чадна. Гэтэл ингэхийн оронд өглөөнөөс орой болтол хүмүүсийн өмнө эелдэг боловсон байж, ичиж зовж, мөн хэн нэгэнд бараа болж байдаг нь бид бусдыг гомдоохоос айдаг, эсвэл бусдад муу хэлэгдэхээс айдаг… г.м. Үнэндээ бид ихэнх цаг хугацааг үргүй хаяж байна.Өнөөдөр бид тэр хүнтэй түүний төрсөн өдрийн үдэшлэгт бараа болно, маргааш бид өөр хүнтэй түүний гашуудлын ёслолд оролцоно, нөгөөдөр нь бас бусдын гэрт өөр хэн нэгний хуримын ёслолд дагалдана, тэгээд дараагийн өдөр бас хэн нэгнийх нь гэр бүлийн салалтын үед шүүхэд гэрчээр байлцана, учир нь бид эелдэг боловсон нинжин сэтгэлтэй билээ г.м . Тэгэхлээр бид яаж зав гаргах юм бэ? Өнөөдөр бид тэдгээр хүмүүсийн утсаар чалчихыг хүлээн авах, дараагийн өдөр нь бусад хүмүүсийн утгагүй үг ярианд хариу өгнө. Түүнчлэн сонин уншина, телевиз үзнэ, ядахдаа л мэдээ харж хэн нь хэнийгээ алсныг мэдэж авна. Тэгээд дараагийн өдөр юу болох вэ?. Үнэндээ энэ ертөнцөд бясалгах цаг зав гаргана гэдэг их хэцүү. Бид хэрвээ энэ мэтчилэн өөрсдийгөө доош нь уяад байвал үндсэн голюмаа олж авч чадахгүй гэдэг нь илэрхий. Бид үхсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол өөр ямар нэг арга зам байна уу? Байхгүй ээ.Яаж үхсэн мэт дүр үзүүлэх вэ? Бид хэлгүй, тэнэг, дүлий юм шиг байж болно. Тэд буруу ойлгож л байг, тэд биднийг зэмлэж л байг энэ хамаагүй. Бид хил заагтай байх, юу нь эн тэргүүнд байхыг мэддэг байх хэрэгтэй. Бид аль л хийж чадах юмаа хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бусад зүйлсийг тэдэнд орхичих. Үхсэн юм шиг дүр үзүүлэх ёстой, эелдэг боловсон занг мэддэггүй юм шиг, өнөөдөр түүний төрсөн өдөр гэдгийг мэдээгүй юм шиг, маргааш тэрний оршуулга болохыг мэдээгүй юм шиг байх ёстой. Хэрэв бид завтай байгаад, хэрэв бидний амьдрал боломжтой бол мэдээж бид ямар нэг эелдэг боловсон байдал гаргаж бололгүй яахав. Бид амьдралдаа үргэлж завгүй байгаад, өөрсдийгөө доош нь дэндүү хүлж байвал тэр хүлээсийг тайлах арга замыг хайх хэрэгтэй, ядахдаа л өөрсдийн хоёр гараа чөлөөтэй байлгах хэрэгтэй, эсвэл бүгдийг аргамжчих юм бол яаж хөдлөх юм бэ? Бид зуун хувь үхчихсэн мэт дүр үзүүлж чадахгүй бол ядахдаа наян хувь дүр үзүүлж болно. Наян хувь бол бараг л чөлөөлөгдөнө гэсэн үг.Энэ ертөнцөд юугаар ч гачигдаж дутахгүй байх нь эрх чөлөөг мэдрүүлэхгүй болгодог бодит үнэн. Бид өөрсдийгөө чөлөөлөгдөх явдлыг удаашруулаад байдгийн шалтгаан нь энэ. Тэгвэл чөлөөлөгдөх гэж юуг хэлж байна вэ? Бид хэний ч нүдэнд өртөхгүй, ямар ч хүсэл шуналгүй болно. Бидний амьдрал амар амгалан, сэтгэл хангалуун болно. Бид дотооддоо маш их баяртай, аз жаргалтай болно. Гадна талдаа бид өөрсдийгөө л хариуцна. Тэгж байж бид энэ амьдралдаа чөлөөлөгдөж чадна. Үнэхээр үхэх үед бид энэ амьдралдаа чөлөөлөгдсөн тул дараагийн амьдралдаа мөн чөлөөлөгдөнө. Яагаад гэвэл бид амьддаа ч, үхэхдээ ч энэ ертөнцийн юунд ч хорогдохгүй, бид ямар нэгэн юманд хорогдож яаж чадах вэ? Сайхан торонд, сайхан хоол байгаа боловч идэхийг хүсэх ч үгүй байгаа тоть шиг. Тэр нисэх чадвартай байгаад, өөрийн эрх чөлөөгөө олж чадсаны дараа юу гэж энэ бүхэнд хорогдох билээ?


Яруу сэтгэгч сэтгүүлээс

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ