АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Ж.Хатанбаатар: Бурхан багш аз жаргалтай амьдрах зам мөрийн тухай агуу их нээлтийг хийсэн

Випашяна бясалгал Монголд үүсч хөгжөөд 10 жил боллоо. Үүнтэй холбогдуулан Уламжлалт ангаах ухааны элэг судлалын килиник төвийн захирал Монгол Улсын хүний гавьяат эмч, Дхамма мангала бясалгалын төвийн тэргүүн Ж.Хатанбаатартай уулзаж ярилцлаа.
- 2500 жилийн түүхтэй энэ бясалгалын үүсэл хөгжлийн талаар уншигчдадаа ойлголт өгөх хэрэгтэй болов уу?

- Випашяна бясалгалын үүх түүх өнөөдөр дэлхий нийтийн сонирхлыг улам ихээр татсаар байгаа. Энэ бясалгалыг 25 зууны тэртээ манайхны ярьж дадсанаар Шагияа хааны хүү Сиддхарта Готама буюу Монголчуудын нэрлэдгээр Бурхан багш өөрийнхөө уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ нээн илрүүлсэн гэдэг. Үүний ачаар хүн төрөлхтөн өнөөдөр цаг мөч бүр амьдралын уруудаж өгсөж, зовж жаргаж байдаг бэрх нугачаанд сэтгэлийн зовлонгүй, жинхэнэ аз жаргалтай, эрч хүчтэй амьдрах амьдралын урлагт олон зууны туршид суралцаж ирсэн байна. Зарим хүн бясалгал гэхээр түүний цаана ямар нэгэн шашны үзэл суртал, ухуулга, дэг журам, элдэв ятгалаг оршиж байдаг гэж ойлгодог.

Тэгвэл энэхүү Бурхан багшийн нээсэн випашяна бясалгал шашны асуудлаас ангид байдаг. Тийм ч учраас өнөөдөр випашянагийн 112 төвөөр дэлхийн 100-аад оронд үйл ажиллагаа явуулснаар сая, сая хүн энэхүү гайхамшигтай арга техниктэй танилцаж, түүнийг эзэмшиж өөрсдийнхөө аз жаргалыг бүтээж байна. Випашяна бясалгал нь ямар нэгэн шашных байсан бол эдгээр шашин шүтлэг, зан заншил, мэдлэг боловсрол, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэх мэтчилэн олон асуудалд саад бэрхшээл учрах байсан.

Гэтэл үнэхээр аз жаргалтай амьдрах арга ухаанд суралцах хүсэлтэй хэн бүхэнд энэ үүд хаалга нээлттэй бөгөөд саад бэрхшээлгүй байна гэдгийг амьдрал харуулж байна. Харин С.Н.Гоенкажигийн судалж үзсэнээр Бурхны шашинтай гэгддэг орнуудын хувьд випашяна нь нэлээд гүн суурилагдсан байдаг бөгөөд олон янзын уламжлалаар дамжин ирсэн байна. Монголчуудын дунд ч “Лүнрэгүпэг”, “Бодь бясалгал” гэсэн нэрээр уламжлагдаж байсан баримт байна. Одоогоор Монголчууддаа бидний явуулж буй бясалгал нь Саяажи Убакины уламжлалаар Гоенкажигийн заасан випашянаг 10 дахь жилдээ явуулж байна. “Дхамма мангала” випашяна бясалгалын төв нь энэхүү 10 жилийн хугацаанд Элэг судлалын клиник төв, Богд-Уул сувилал, засан хүмүүжүүлэх газар, гоц авьяастай хүүхэд, эмзэг бүлгийн хүүхдүүд, их тэнгэр цогцолбор болон нийгэмдээ оюун ухааны хөгжлийн чиглэлээр ажилладаг олон арван төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “оюун ухааны хөгжлийн хөтөлбөр”-ийг 1997 оноос хойш амжилттай хэрэгжүүлж үр дүнтэй ажиллаж ирсэн.

- Випашяна бясалгал Монголд үүсэх болсон нөхцөл шалтгаан юу вэ?- Монголчууд бид асар эртний төрт ёс, соёлын гайхамшигт өв уламжлалтай ард түмний нэг. Сүүлийн 100-аад жил зан заншил, уламжлалт соёлоо судлах, уламжлах, хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх үйл ажиллагаа нэлээд алдагдсан. Гэвч 1990-ээд оноос үүх түүх, шашин соёл, уламжлалт зан заншлаа дээдлэн хөгжүүлэх сайхан боломж нээгдсэнээр анхны уламжлалт анагаах ухааны бие даасан эмнэлгийг бий болгон хөгжүүлэх сайхан аз завшаан надад тохиосон юм.

Монголын уламжлалт анагаах ухаанд эрдэнэт хүний бие махбодийг бүхий л системээр нь судалж эмчлэх цогц бодлогыг гол болгон шүтэн барьж оношлох, эмчлэх, засах сэргээх онолын үүднээс таван цул, зургаан сав, бие сэтгэлийг хамтад нь эмчлэхгүйгээр өвчнийг бүрэн төгс эмчлэх боломж мөхөс болдог гэдэг. Иймээс эдгээрийг бүрэн хангахуйц иж бүрэн уламжлалт анагаах ухааны төвийг бий болгож хөгжүүлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн энэ зарчмын дагуу уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээний иж бүрдэл бүхий цогц бүрэн төвийг байгуулсан. Энэ төв нь үүдэн эмнэлэгтээ 14 кабинетаар оношлох, шинжлэх, эмчлэх, засан сэргээх зориулалттай (оношлогооны, зүү, төөнүүр, алт мөнгөн түрэм, бариа засал, иог, шавар гэх мэт) үйлчилгээг уламжлалт анагаах ухаанаар оношилж эмчилж болох бүх чиглэлээр, хэвтэн эмчлүүлэх стационартаа зөвхөн элэгний өвчний чиглэлээр эмнэлэг үйлчилгээг явуулдаг бөгөөд судалгаа шинжилгээний хэсэг мөн уламжлалт жороор орчин үеийн эмийн үйлдвэрийн технологийн горимоор жилдээ 800 орчим нэр төрлийн эрдэс бодис, амьтан, ургамлын гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр 250 гаруй төрлийн эм танг үйлдвэрлэн эмчилдэг

Эдгээр нь бие махбодийн талаасаа шаардлагатай арга хэмжээг хангаж байгаа боловч оюун ухаан, сэтгэл оюуных нь хүрээнд иж бүрэн цогц болох талаар учир дутагдалтай байсан юм. Иймд бид монголчуудын аж амьдрал, ахуй соёл, уламжлалт зан заншил, шашин шүтлэгт харшлахгүй оюун санаагаа хөгжүүлж, бие сэтгэлийн хувьд аливаа өвчин, зовлон шаналалын уурхай нь оюун ухаанд бохирдол болон (сөрөг мэдээлэл хэлбэрээр) үүсэн бий болсныг арилгахын тулд уламжлалт болон орчин үеийн олон аргыг хэрэглэж байсны нэгэн гайхамшигтай арга нь випашяна бясалгал билээ. Энэ нь уламжлалт анагаах ухааны бие болон сэтгэлийн хүрээнд өвчнийг бүрэн төгс анагаан эдгэрүүлэх зорилгод нийцэж байдаг.

- Миний ойлгож байгаагаар Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн арга юм байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс бурхан багшийн сургаал номноос зовлонгийн тухай номлолыг их хүндээр хүлээж аваад байх шиг санагддаг юм. Та энэ тухай тайлбарлаж өгөхгүй юу?-
Хүмүүс юмс үзэгдлийг янз янзаар л ойлгодог л доо. Гэхдээ өөр өөрсдийнхөөрөө яаж ойлгож авах нь тухайн хүний тухайн сэдэвт хэрхэн хандаж байгаа, яаж ойлгож байгаагаас их юм шалтгаалдаг гэж би боддог юм. Энэ тухай тантай зарим зүйл дээр санал нийлж байна. Учир нь барууны зарим хэвлэлүүдэд нэлээд хэдэн жилийн өмнө Готамагийн сургаал номын тухай бичихдээ “гутрангуй үзлийн сургаал” хэмээн бичдэг байжээ.

Үнэндээ аливаа юмс үзэгдлийг бүх л бүтнээр нь, бүрэн цогцоор нь авч үзэхэд тодорхой болдог шүү дээ. Хэрэв аль нэгэн өнцгөөс нь юм уу хэсэгчилэн авч үзвэл ойлгоход бэрхтэй байдагтай энэ нь агаар нэгэн юм. Товчлон хэлбэл зовлонгийн тухай тайлбарласан “зовлонгийн хутагтын дөрвөн үнэн” нь зовлон, зовлонгийн учир шалтгаан, зовлонгоос гэтэлж болох хутагтын найман зам мөр, зовлонгоос гэтэлж болох арга замын үнэнийг тайлбарласан хийгээд өөрийн биеэр энэхүү замыг огоот туулж бодитой оносон туршлагаа хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээсэн байдаг.

Эдгээр зүйлсийг бүрэн бүтэн цогцоор нь барууныхан онолын хувьд судлан үзэж, дадлага туршлагаараа туршин мэдснээрээ одоо харин Готама авхай хүн төрөлхтөнд “зовлонгийн хутагтын дөрвөн үнэн”-ийг хутагт болсноороо олж нээн илрүүлэн зовлонтой амьдралаас зовлонгүй амьдрах, стресстэй байдлаас стрессгүй, аз жаргалгүйгээс алхам тутамдаа, цаг мөч бүр аз жаргалтай амьдрах зам мөрийн тухай агуу их “нээлт”-ийг хийж тэрхүү арга техникээ бидэнд өвлүүлэн үлдээсэн гайхамшигтай нэгэн гэж тодорхойлсон байна. Тэгэхээр энэхүү бидэнд уламжлуулсан гайхамшигт арга техник нь цаг мөч бүр биднийг зөв ажиллаж амьдрах амьдралын урлагт сургаж байдаг.

- Бид яах гэж бясалгал хийдэг юм бол оо?

- Энэ асуултын хувьд бясалгал хийж байгаа хүмүүс л илүү сайн ойлгоно л доо. Хүн болгоны өмнөөс би хариулж болохгүй шүү дээ. Эмнэлэг, сувиллын газар бясалгал хийж сурахаар ирж байгаа хүмүүсийн зорилго ихэнхдээ өөрт байгаа бие болоод сэтгэлийн зовлон, зовиур шаналгаанаасаа салахын тулд ирдэг байх аа гэж би ойлгодог.

Тэгэхдээ энэ асуудлыг ялимгүй өргөн хэмжээгээр ойлгох юм бол улам тодорхой болно. Учир нь хүн гэдэг бол бие сэтгэл хоёрын нийлэмж бөгөөд эрдэнэт хүний бие махбод цогцлон бүрдэхдээ бие сэтгэлийн бүтцээс нийлсэн таван цогцын нэгдэл юм. Тэгвэл бид хорвоогийн хэлээр бие сэтгэл хоёрын нийлэхийг хүний амьдралын үүсэл, төрөлт гэдэг. Бие сэтгэл хоёр салахыг хорвоогийн хэлээр энэ амьдралын төгсгөл буюу үхэл гэж нэрлэдэг. Тэгвэл бидний энэ амьдрал уруудаж өгсөж олон бартаат замыг туулахдаа бие болон сэтгэлийн хүрээнд тэдгээртэй нүүр тулан учирч зовлон жаргалыг амсаж байдаг нь тодорхой зүйл юм.

Энэ нь хүн төрөлхтөний үүсэн бий болсноос өнөөг хүртэлх тухай өгүүлж байгаа баримтад тулгуурлан үзвэл хүний амьдралын алдаа оноо, ололт, амжилт, баяр баясгалан, уйтгар гуниг, өвчин зовлон, амьдралд тохиолддог бүх л сөрөг болоод эерэг зүйлсийн тухай туршлага, мэдлэгийн чадамж, багтаамж нь сая гаруй жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл байна. Тэгвэл энэхүү сая гаруй жилийн чадамж дээр тулгуурласан хувь хүний оюун ухааны болон бие махбодийн чадвар, нөхцөл байдалтай холбоотой бүхий л зүйл амьдралын хугацаанд үргэлжилж байдаг. Тэгэхээр бидэнд эсийн мэдээллийн түвшинд байгаа тухайн өвчний сөрөг мэдээллийг эсийн түвшинд хоргүйжүүлэх тохиолдолд бид өвчин зовлонгоосоо салах, илаарших аливаа эерэг үйлдэл бүхэнд тустай байх болно. Иймийн тулд өвдөж зовж байгаа хэн нэгэн бясалгах нь аль ч үүднээсээ бодож үзсэн туйлын тустай байх нь дамжиггүй.

- Өөрийгөө нээх гэж юуг хэлээд байгаа юм бэ?

- Үүний тухай тайлбарлавал нилээд их ажил болноо. Гэхдээ би товчхон тайлбарлахыг оролдъё. Хүн гэдэг физик бие, бодит бие махбодийнхоо түвшинд зөвхөн бүгдийг ойлгож, бүгдийг шийддэг юм шиг өөрийгөө ч байнга өнгөцхөн ойлгож байдаг. Гэтэл бид долоон давхарлаг биеэс бүтсэн байдаг. Хамгийн гадна талд бидний ярьдагчлан эрчим хүчний бие буюу эфирийн бие энэ бол идэвхтэй хэлбэрт 3-5 метрт цацарч байдаг. Идэвхгүй хэлбэрт 17-23 метр хүртэл нөлөөлж байдаг юм.

Тэгээд бидний физик бодит бие, астрал орны бие, бодлын бие, үйлийн үрийн бие, сүнсэн бие, бодь гэгээрлийн биеэс тогтдог. Тэгвэл өөрийгөө таньж мэдсэнээр, бясалгал хийснээр хамгийн энгийнээр тайлбарлахад эдгээр долоон биеэ мэдрэх таних боломж олддог. Өөрийнхөө бие, сэтгэлийн өнгөц болоод нарийн түвшинд таньж мэдэрдэг.

Ингэснээрээ тэдгээрийг яаж ажилладаг, ямар хуультай байдаг гэх мэтчилэн өөрийнхөө дотоод ертөнцийг хамгийн энгийнээс нарийн түвшинд нээснээрээ гадаад ертөнцийг ч танин мэдэж тэдгээрт үйлчилдэг байгалийн жам ёсны үнэн хуулийг ойлгодог юм.

Нарийн түвшинд үүнийг ойлгохоос гадна хамгийн энгийнээр хүн амьдралдаа сайн сайхан амьдрах хүсэл зоригоо гүйцэлдүүлэхэд өчнөөн олон саад бэрхшээл байдаг. Тэгвэл тэдгээр саад бэрхшээлүүд эдгээр олон орон биеийн орон зайд өөр өөрийнхөө байр суурийг эзлэн тухай тухайн үүргээ гүйцэтгэж байдаг. Энгийн нэг жишээ аваад үзье. Хүн эвгүй таагүй зүүд зүүдлээд сэрэхдээ зүрх дэлссэн, гар хөл салгалсан, дотор муухайрсан, эсвэл сэтгэлд их тавгүй байдал үүссэн янз янзын байдалтай байх тохиолдол бий. Тэр хүн ертөнцийн орой дээр ч юмуу, хорвоо ертөнцийн хамгийн өндөр хамгийн сайхан уулын, оргилд гарчихсан тэрнээс өндөр юм байхгүй, түүнээс цэнгэг агааргүй, алсын хараатай газар гэж байдаг бол тэндээс бүхнийг харж болох ийм сайхан оргилд гарчихаад байж байтал гэнэт газар цөмөрч, газрын гаваар халуун лавд унаж байна гэж зүүдэлжээ гэж бодьё. Гэвч мэдээж хүн болгон зүүд бол зэрэглээ мэт хоосон. Муу зүүд зүүдэлвэл хамгийн сайн гэх мэтчилэн танд хэдий тайлбарлавч та өөрөө тийм гэж бодсон ч сэтгэлийн гүндээ айдас, хямралыг амсаж байж болох юм.

Тэгвэл оюун ухаан судлаачийн түвшинд шороо махбодь, хий махбодид шилжиж, хий махбодь гал махбодид шилжсэн үзэгдэл юмсын мэдээлэл болох тухай өөрийнхөө оюун ухааны түвшинд бодитой ойлгож тайлбарлаж мэдвээс бодлын орны хэлбэлзлийг тогтоон барьж амьдрах эрчим хүчийг хямруулахгүй үлдэх аз завшаан танд таарах болно. Хүн ердийн нөхцөлд бие махбод оюун санааны бүтцийн эхний дөрвөн орныг аль нэгэн шашны нэр дээр, ямар нэгэн зан үйл, арга засал, элдэв домоор засан үйлдэх нь онцын ялгаагүй бөгөөд боломжтой байдаг.

Харин бие махбодь оюун санааны түвшин дэх сүүлийн гурван орны үйл ажиллагаатай холбоотой гажуудлыг зөвхөн бясалгалаас өөр зүйлээр засаж залруулах боломж туйлын бага юм.

- Уламжлалт анагаах ухаанд оюун ухаан сэтгэлийг эмчлэх талаар юу гэж заасан байдаг вэ?-
Уламжлалт анагаах ухаанд дөрвөн зуун дөрвөн өвчин байна гэж үзээд түүний зуун нэг нь эм тангаар, зуун нэг нь хатуу зөөлөн, ширүүн, эмчилгээ заслаар, зуун нэг нь арга домоор, зуун нэг нь энэ гурав аль нь ч тус болохгүй гэсэн байдаг. Тэгвэл энд байгаа уламжлалт анагаахын бие болоод сэтгэлийг эмчлэх хүрээнд сэтгэлийг эмчлэхдээ арга дом, засал эцсийн дүндээ бясалгалаар эмчлэх ёстой гэсний дагуу л байгаа юм.


- Монголчууд бид үнэхээр оюун ухааны хүч чадалтай тэнгэрлиг ард түмэн юм. Хүн төрөлхтөний сор шим болсон гайхамшигтай энэ арга техник хэдэн зуун зуунаар уламжлагдан ирсэн боловч бид үүнийг мартсан. Шинэ юм гэдэг бол мартсан зүйлээ эргэн санахыг хэлнэ гэж хэлдэгтэй агаар нэгэн юм гэж бид ойлгож байна. Гэхдээ энэ арга техник эсийн түвшинд хүртэл сөрөг мэдээллийг (стресс) арилгаж оюун санааны тэнцвэртэй байдлыг хадгалж эрүүл саруул, хүч чадалтай оюун ухаанаар аливаа зүйлд хандаж зөв, цэвэр, ёс суртахуун, хариуцлагатай амьдрах урлагт хүнийг сургаж хөтөлдгөөрөө гайхамшигтай юм.

Мянга сонсохоор нэг үз гэж монголчуудын хэлдэгчлэн танд энэхүү арга техникийг суралцах аз завшаантай цаг мөч тохиовол бүү алдаарай гэж хүсэх байна. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

(Өдрийн Сонин
2007 оны 12 сарын 17 Д.Мөнгөндалай)

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ