АМЬТАД ,ХҮМҮҮСЭЭС СЭТГЭЛИЙН БУЯН ГУЙЖ ХОРВООД ИРДЭГ. АМЬТАД Ч ГЭСЭН АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ, ДУУСТАЛ НЬ ҮЗ

Бурханч лам Пурэвбат

Хvний хувь заяа, тавилан төөрөг гэж юу юм бэ. Бид юу хvсэж мөрөөдөх нь хамаагvй. Бvх юм цаанаасаа заяа төөргөөр зурагдчихсан байдаг гэх хvмvvс байх юм. Энэ vнэн vv.
 
-Санаа сайн бол заяа сайн. Сайхан төрөх заяаных, сайн явах нь санааных хэмээх ардын vг байдаг. Энэ vгэнд утга санаа бий. Хvн Тэргvvлшгvйгээс орчлонд хязгааргvй олон удаа төрөл авсан байдаг. Хvний бие цогцсыг авсан хэдий ч бид зовлонгоос салж чадаагvй. Бvгд өтөлдөг, өвддөг орчлонгийн хvний найман зовлонг хvссэн хvсээгvй туулдаг заяанд хаягдсан учир бид өөрсдийн хvсэн мөрөөдөж байгаа зvйлдээ хvрч чадалгvй эдvгээ ч зовлонт газар байж байна. Энэ нь урьд өмнө хийсэн vйлийн vр боловсорсон vр дvнд ийм төрлийг авсан. Тэгэхээр хvний гадаад биеийн хэлбэр, дуу авиа гээд бvх зvйл ерөөсөө урьд төрлийн толь юм. Тийм учраас төрсөн өдрийн төөрөг, хvний авсан бие цогцос, галбир энэ бvх шинж чанараас хамаараад тодорхой идэх хоолны, наслах насны хэмжээ гэх зэрэг зохих хэмжээгээр цаанаас шийдэгддэг нь заяа юм. 
 
-Тэгвэл “Заяа минь ийм юм байна. Миний vйлийн vр боловсрогдоод ийм л хувьтай төрсөн юм“ гээд амьдралын ямарваа нэгэн зvйлд буулт хийж болохгvй нь ээ?
 
-Ингэж буулт хийх нь хvний ёс биш. Энэ нь амьдралын шалгуураар өөрийгөө төрөл доошлуулж муу заяанд унагах болно. Бид тэртэй тэргvй зовлонтой газар төрсөн болохоор тэмцэлтэй байх хэрэгтэй. Харин тэмцэл нь ухаалаг зөв байх ёстой. Зовлонгийн шалтгааныг ойлгох нь чухал. Хорвоод биднийг барьж буй гай бол муу сэтгэлийн гэм юм. Тvvнийг сайнд нь урвуулж чадах юм бол хvн өөрийн сэтгэлийг хөгжvvлж сайн сайхан байдалд хvрч болно. Тэр бvv хэл бурхан болж, өндөр төрөлд төрж болох замыг бурхны номонд заасан байгаа. Тэгэхээр эрдэнэт хvний биеийг авснаа бvрэн төгс ойлгож, өөрийн төрсөн заяаг сайн муу болгох нь бидний гарт байдаг юм гэдгийг сайн ойлгоорой. 

-Хvн хувь заяатайгаа зөрчилдөх тохиолдол байх уу? Бурхны номонд энэ талаар заасан зvйл байдаг болов уу. 
 
-Хувь заяатайгаа зөрчилдөнө гэж байхгvй. Хувь заяа бидэнд хvний биеийг авах боломжийг олгосон. Харин бид хувь заяагаа өөрчилж, хөгжvvлэх хэрэгтэй. Хөгжvvлэхдээ, хэрвээ авах гээхийн ёсыг vл мэдэн өөрийн сэтгэлийн хар аясаар хяналтгvй байлгавал өөрийнхөө амьдралыг хийж буй vйлээрээ там болгодог хvн байхад нэг насандаа бурхан болдог хvн ч байна. Хувь заяаг бид сайн зvгт эргvvлэх хэрэгтэй. Хvн болгон жаргахын тухайтад тэмvvлдэг нь төрөлхтөн бvгдийн зорилго юм. Зовлонг хvсдэггvй нь бvгд адил. Хорхой хvртэл хатгахад өрвөгнөж байдгаар vл барам өөрийн жаргалын тухайтад гvйж байгаа юм. 
 
-Хvн жаргах гэж их мөрөөддөг...
 
-Хvн жаргах гээд есөн шидийн зvйл хийдэг. Сайн муу vйлийг ялгахгvй учраас өөрийнхөө жаргалын тухай хийсэн vйл нь эцэст зовлонгийн vрийг тарих тохиолдол зөндөө байна. Аливаа нэгэн муу сэтгэлийн vрд зовлон, сайн vйлийн vрд жаргал гэдэг зарчмыг ойлгоод өөрийн зовлон гаргаж буй 84000 муу сэтгэлийг сайн увдисанд нь урвуулах бурхны заасан 84000 номын цогцыг ашиглаж өөрөө өөрийнхөө амьдралыг сайн сайханд хувиргах хэрэгтэй. 
 
-Хайр сэтгэлийн тухайд бурхны судар номонд юу гэж өгvvлсэн байдаг юм бол…
 
-Хайрын тухай өчнөөн олон vг бий л дээ. Бид “Ээжийн, эр эмийн хайр сэтгэл” гээд бvх юманд ашиглаад байдаг. Эгэлийн ёсонд эр эм хоёр vйлийн vрээр бие биедээ сэтгэл татагдах ёсны vндэс нь хайр сэтгэл. Хорвоод эрийг хvсэхгvй эм, эмийг хvсэхгvй эр гэж байдаггvй. Хоёулангийнх нь сэтгэлд бие биенээ хvсэх сэтгэл угаас байж байдаг. Энэ жам харьцаан дээр амьдрал, гэр бvл болж нийгэм бvрэлдэх, хvн төрөлхтөн vvсэн хөгжихийн vндэс болдог. 
 
-Эр эм хослон амьдрах нь хорвоогийн жам уу?
 
-Эр эм хоёр хослон амьдардаг нь хорвоогийн жам. Энэ хоёрын хоорондын хамгийн гол хурдаг зvйл бол хvсэл. Нэг ёсондоо нэгдэн нийлэх, өсөн vржих гэсэн хvсэл тэмvvлэл. Тэгээд ч дvрсний дундаас vзэмжийн хязгаарт одсон дvрс бол эрийн нvдэн дэх эмэгтэйн дvр, эмэгтэйн нvдэн дэх эрэгтэйн дvрээс илvv сайхан зvйл байхгvй юм. Дуу хоолой, vнэр, амт хvрэлцэхvй нь адил.

-Эр эм хоёр бие биедээ хайртай, дуртай болоход юу гол нөлөөлдөг юм бэ?
-Эр эм хоёр бие биедээ хайртай, дуртай болоход олон зvйлийн vйл, хvчин нөлөөлдөг. Урьд насны өр төлөөсөөр, эрлэгээр, өс хонзонгоор бие биедээ хайртай болж болно. 
Уламжлалт бэрийн зурхай, эр эмийг шинжих, хамтран амьдрах ёс, энэ бvхнийг хайхран vзэлгvй зөвхөн хайр сэтгэлдээ дулдуйдаж суувал муу vйлээр учирч болно. 
-Хэрвээ өр төлөөсөөр нийлвэл ядарч зvдрээд байнгын гарлага гарна
-Хэрвээ эрлэгээр учирсан бол нэг нэгнийхээ амь насанд хvрэх, 
-Өс хонзонгоор учирвал бие биенээ зодож, нvдээд таардаггvй. 
-Муу vйлээр учирсан эр эм хоёрт vр хvvхэд ирсэн ч муу vйлээр ирнэ. 
-Хэрвээ буянаар учирвал сэтгэл хоорондоо нийлэлдээд арга билгэ хоёр зохилдвол эрдэм аяндаа гардагтай адил амьдрал нь өөдрөг, vр хvvхэд сайхан, хоёулаа өсөн хөгжиж, бие биенийхээ сэтгэлд дэм болж сайн сайханд хvрч болох боломжууд олон нээгдэнэ. Тэгэхгvйгээр арга билэг хоёр эвдрэх, харш заяанд учрах юм бол гал усны аюултай адил гай зовлон авчирна эдгийг анхаарах хэрэгтэй.
Хайр сэтгэлийн дундаас хамгийн гайхамшиг бол асрал, энэрэл, нигvvлсэхvй юм. Мөн аливаа нэгэн амьтныг ялган салгахгvй тэгш дор барих сэтгэл юм. Энэ дөрвөн сэтгэлийг бид цаглашгvй дөрөв гэдэг. Хамаг амьтныг хайрлах “Би хамаг амьтны тусыг тухайтад бурхан болж, ертөнцийн амьтадын зовлонгоос салгахын тухайтад бvхнээ зориулна” гэсэн агуу их сэтгэл шиг тийм их хайр байхгvй юм.
 
-Эр эм хоёр хайр сэтгэлтэй болж хамтран амьдрах нь бурхны сургаалтай зөрчилддөг vv?
 
- Энэ бол жам юм. Харин хvмvvс хамтран амьдрахдаа өөрийн эрдэнэт хvний биеэ, эр эм болж хослон амьдрах нарийн ёсоо эгэлийн ёсоор эс мэдэхийн харанхуйгаар тvйтгэрлээд зовлонгийн vvр бvv болгоосой гэсэндээ бурхан бидэнд туслах гэж номоо хайрласан. Бурхны сургаал орчлонгийн тvр зуурын хувирдаг жаргалаас авахуулаад мөнхийн жаргалд аваачиж чадах бvх аргыг бидэнд хэлж өгсөн юм шvv дээ. Yvгээрээ бурхан агуу их энэрэлтэй юм. Бидэнд нэгэн насандаа орчлонгийн зовлонгоос мөнхөд тонилж чадах номлолыг, өөрийн vхэл болоод vхлийн дараах зуурдыг ашиглаж бурхан болох нарийн аргыг зааж, энэ байгаа амьдралаа зөв зvгт залан зохируулж, ерөөл тависнаар ирээдvйдээ сайн vйлийг хурааж аажим бурхан болох төрөл бvрийн аргуудыг зааж өгсөн байдаг. Тэгэхээр зөрчилдөхгvй. Бидний амьдралд туслана гэдгийг сэтгэлээрээ хvлээж авах хэрэгтэй. Нар гэрлээ тусгахдаа энд тэнд тусгана гэж ялгадаггvйтэй адил бурхны ном сургаал хvн болгоны амьдралд дэм болох гэсэн нөмөр нөөлөг байдаг юм шvv. Харин буруу хойшоо харсан нvхэнд нар тусдаггvйтэй адил сэтгэл буруудвал сайн сайхан зvйлийг бид өөрөө өөртөө орох vvдийг хаадаг учир сайхан сэтгэлийг нээлттэй байлгаж бурхны сургаалаар амьдралаа тэтгэн дэмжиж аз жаргалд хvрэх хэрэгтэй. 
 
-Эхнэр нөхөр хоёр таарч тохирохгvй салж сарнидаг нь юунаас vvдэлтэй байж болох вэ. Ааш араншин гэхээсээ илvv хувь тавилан, заяа төөрөгтэй нь холбоотой юм болох уу.
 
-Эр эм хоёр таарч тохирдоггvй нь олон зvйлээс шалтгаалдаг. Бие биедээ хайртай, дуртай бол эр эмийн зурхай, бэрийн зурхай, буян хишиг, хийморь, эрхтэн, бие, амь гэсэн таван зvйлийн махбодийн таарамж, мөн мэнгэ, суудал, жил, хоёр талын хадмуудын таарамж, удам шинжих , эр эмийг язгуураар шинжих гээд олон төрлийн зvйлээр тал талаас нь харшуулан vзнэ. Тvvний зэрэгцээ эр эм хоёр хослон амьдрах уламжлалт ёс заншлыг маш нарийн нягтлан судалж, өөр өөрсдийнхөө биеийг бэлдсэн байх хэрэгтэй. Амьдралд бид маш зөв, эргээд хэн хэндээ хэрэгтэй байх талаас нь хөл тавих хэрэгтэй. Энэ бvгдийг эс мэдсэнээс л аливаа амьдралын бэрхшээл гардаг. 
 
-Харш жилтэй хэрнээ сайхан амьдарч л байна гэх хvмvvс байдаг. Тэдний сайхан амьдарч байгаа нь өнгөц зvйл vv?
 
-Өнгөц зvйл биш ээ. Жил нь харш байхад бусдаараа сайн байж болно. Өнөөдөр амьдрал нь тогтож, vр хvvхэдтэй болсон хэрнээ таарч тохирохгvй олон янзын шалтгаан байна. Таарч тохирохгvй байснаа мэдсэнээс мэдэхгvй байсан нь дээр гэж боддог хvмvvс ч бий. Гэхдээ юунаас болж таарахгvй байгаа шалтгаанаа мэднэ гэдэг гайхамшиг. Мэдэхгvй зовж, зовлонгоо там болгож байхаар мэдээд таарахгvй байгаа зvйлээ таарахаар нь зохицуулж ухаалгаар амьдрах хэрэгтэй. Yнэн мэдлэгийн өмнө худал хуурмаг алга болдог. Yvнтэй хамт зовлонгоос гарах зам ч нээгддэг. Хvн бурхан болж байгаа юм чинь нэг хvнтэй зохицоод эвээ олоод сайхан амьдрах наад захын асуудал. Тэгэхээр айж, ичиж, болгоомжлоод байх хэрэггvй. Юун дээр таарч тохирохгvй байна гэдгээ сайтар уудалж, нягтлаад vзэх хэрэгтэй. Монголчууд төрөхөөс авахуулаад vхэх хvртлээ бvх амьдралын ахуйн бvх зvйлээ дандаа зовлонг нь жаргалд урвуулах номын ёстой барилдуулсан учраас бидний амьдрал тэр аяараа номын амьдрал байдаг. 
 
-Бурхны номонд бvсгvй хvний талаар яг юу гэж бичсэн байдаг юм бэ?
 
-Эмэгтэй хvний тухай эртний нэг сударт “Уужим ертөнц муу гаслангийн тал мэт их юм. Yйл олны vvргээр төрөлхтөн магадтай уйддаг. Тvvн дор баясгалангийн дуршлыг өгч чадах цэнгэлийн нөхөр бvсгvй бол vйлийн хувилгаантай адил. Yзсэнээс сэтгэлийг баясгах, дvрсийн охин тэнгэр. Удам угсаа язгуурыг сайтар vvсгэгч тариалангийн орон юм. Өвчнөөр зовохын vед сувилан асрагч, өргөгч эх, уйссан сэтгэлийг сэргээж засагч уяхан дуулаач. Гэргийтний vvргийг бvгдийг vйлдэгч шивэгчин, нэгэн насны зорилгыг тэтгэгч хань, ямагт урьд хураасан vйлээр холбогдсон эхнэр дор эрдэм байдал зургаан эдгээр байхад тvvнийг эрээс доршоож, ялгаварлан vзэх огт буруу юм” гэж эртний мэргэдvvд хаасан байдаг юм. Эр нөхрийн биеийн хагас гэргий юм. Гэргийн биеийн хагас нь эр тул өөрийн биеийг хагаслан хуваавал хvн гар хөлтэй одсон ч адгуусны сvрэгт багтах нь биш. Энэ мэт санаад өөрийн ханилсан ханийн дор нууцлан ил далд явалдах амрагийн сэтгэлийг орхиод, энэ богинохон насны эцэст хvрч чадвал vхсэний дараа яс нь ч бvр тахилын орон ямагт болно” гэж эр эм хоёр бие биедээ vнэнч байхыг ингэж сайхан хэлсэн байдаг. 
 
-Эм хvний есөн муу шинж гэж байдаг гэсэн. Дарааллаар нь нэрлэж болох уу?
 
-Эмэгтэй хvнийг шинжихдээ удмаар, бэрийн зурхай, гадаад дvр төрх, дотоод нууцын шинж гээд олон зvйлээр шинждэг. Эмэгтэй хvний есөн муу шинжид: Нэг. Хацар нvvрний яс нь өндөр бөгөөд, эм хvний шинжгvй царайтай байх. Хоёр. Төвөнх нь төвгөр байдаг. Гурав. Нvvр нь буртагтай. Дөрөв. Могой явдалтай, бялзуухай явдалтай. Тав. хөмсөг даруу бөгөөд уруугаа байдаг Зургаа. Хацар дээрээ ховилтой гамшиг зовлон дагуулдаг. Долоо. Нvдэндээ цагаантай, хорон санаатай Найм. Эр хvн лvгээ адил дуу бvдvvн ааш зан бvдvvлэг бөгөөд хэрцгий, олон дахин гэрлэдэг Ес. Yс гэзэг нь зунгаарсан ноос лугаа адил хир буртагтай. 
 
-Эр шулам гэж байдаггvй эм шулам л гэж байдаг гэх юм. Тэгвэл эмэгтэй хvн буруу замаар явбал эцэстээ шулам шиг болно гэж ойлгож болох уу?
 
-Манайхан шулам гэж их ярьдаг. Шулам гэдэгт нь угаас тэнгэр мангасын найман аймгийн нэг төлөөлөгч, бvхэл бvтэн хvн бусын амьтны нэр юм. Төвдөөр бол дvд гэдэг. Монголоор бол шулам хэмээнэ. Шулам бол дотроо олон янз байна. Мангас гэдэг нь бvдvvн хадуун биетэй, хvний махаар хоол хийдэг, хvний язгуурын нэг. Монголчууд боссон хvvр буюу ороолон, улаан албин, тийрэн, буг, мам, са буюу гариг, чөтгөр , адууд гэх мэтчилэн олон зvйлийн хvн бусын амьтадыг мэддэг. Чингис хаан “Нэг санаатай эр бол эрдэнэ юм. Хоёр санаатай эр бол эр биш эм юм. Нэг санаатай эм бол эм биш эр юм. Хоёр санаатай эм бол эм биш шулам юм” гэж хэлсэн байдаг. Хорвоо өөрөө хоёр талтай. Хvнд өөртэй нь хамт төрсөн тэнгэр, чөтгөр хоёр байдаг. Бид аливаа нэгэн амьтай амьтанд муу хорлолтой зvйл хийх юм бол хамт төрсөн чөтгөр нь баярлаж, тэнгэр нь уйлж л байдаг. Чөтгөрийг баярлуулах, тvvнийг хvчжvvлэх, тэнгэрийг сулруулах vйл хийнэ гэдэг муу vйлийн замаар замнаж байна. Эр, эм ч бай хоёуланд нь хамаатай асуудал юм. Тийм учраас буяны сайн vйлийг эрхэмлэж байгаа хvн бол тэнгэр юм. Аливаа нэгэн нvглийн муу vйлийг эрхэлж буй хvн бол чөтгөр юм гэж ойлгоорой.
 
-Ер нь энэ чөтгөр шулам чинь хvнтэй ямар холбоотой юм бэ. Хvнээс өмнө байсан юм болов уу. Хvний дараа бий болсон юм болов уу. Бурханы номонд юу гэж заасан байдаг бол?
 
-Чөтгөр шуламын ойлголтонд юун тvрvvнд бид өөрсдийгөө хамаатуулж vзээд, дотоод шулам, чөтгөрөө сайн ойлгох хэрэгтэй. Хvний дотор дөрвөн янзын муу дотоод шулам байдаг. Хvнээс өмнө нь ч байсан. Сансрын зургаан зvйл амьтнаас гадна дvрст тэнгэрийн орны омогт бvднэрvvд болоод хvсэл тэнгэр орны янз бvрийн тэнгэрvvд, хvртэл хvмvvсийн амьдралд янз бvрээр нөлөөлдөг. Эд ертөнцийн тэнгэр учраас сайхан дураа хөдөлвөл бидэнд тусыг vйлдэнэ. Муу дураа хөдөлвөл биднийг хорлочихно. Бид хорлосныг нь чөтгөр, тусалсаныг нь тэнгэр гэж атгалан барьж байгаа болохоос тvvнийг тэнгэр юм уу, чөтгөр юм уу гэж шинжсэн хvн байхгvй. Тэгэхээр энэ нь аливаа юмны мөн чанарыг ойлгоогvй, сэтгэлийн хоосон хөөрөлийн хэлбэр юм. Yvнийг нягталсан маш том онол байдаг. Хэдэн зуун мянган төрөлд биднийг муу заяанд унагаж хорлож чадах хамгийн аймшигтай чөтгөр бол бидний дотор байдаг. Дотоод дөрвөн шулам нь : Тордог шулам. Энэ нь өөрийн гадна талд буй сайн сайхан зvйлд тачаагаад муухай санагдсан зvйлдээ уурлаад тодорхой зvйлд торж, тvvнээс шалтгаалж, сэтгэл муу гэмтэй болж муу vйлийг хураалгаж байдаг. Хvн ийм зvйлээс шалтгаалж өөрөө өөрийгөө хорлодог. Тордоггvй шулам нь тодорхой юманд торохгvйгээр хvсэж мөрөөдөж “Далай байхгvй атал давалгаа гаргуулж, давалгаанд очоод жаргаж, цэнгэж байна эсвэл хонзонтой хvнээ хөнөөж байна” гэж сэтгэлээрээ нvгэл хурааж тvvнээсээ болж өөрөө хорлогддог. Баясан дурлагч шулам нь хvн эрдэм сураад жаахан чадалтай болоод ирэхээр “Би сvрхий мундаг юм байна аа” гээд омогтой аархуу биеэ тоож эхэлдэг нь эргээд өөрийнхөө сурсан эрдмээр сэтгэлээ хорлоод, өөрийгөө тvйтгэрлэдэг. Дээрэнгvйлэгч шулам буюу бид баригч нь “Энэ бол миний бие. Намайг ингэлээ тэглээ. Энэ бол миний л vр хvvхэд. Тэр бол гадны хvvхэд “ гээд өөрийнхөө юмыг минийхийлж бариад бусдын юмыг хvнийрхэж холдуулснаас vvдэж сэтгэлийн зовлонгийн бvх эх vvсвэр аливаа нэгэн болох болохгvй байх хамаг муу сэтгэл суурилж бэхэждэг. Энэ дөрвөн шулам хvнийг байнга цаг хором тутамд хорлож, өөрсдийн дотоод муу сэтгэлийг хvчжvvлж, дотор буй муу хvчийг хөгжөөж байдаг учир таслах хэрэгтэй. Yvнийг хэрвээ эс тасалж, эрхэнд нь байх юм бол бусдын эрхэнд байгаа юм шиг шаналж, сайн сайхан байх боломжоо алдаж хорлогддог. Тvvнээс vvдэж сэтгэл хvндэрч, муу заяанд буюу төрөл доошлох, өөртөө зовлон тарих, хамаг vvд vvсвэр эндээс гардаг тул хамгийн аймшигтай шулам юм. 
 
-Олон эр сольдог эмэгтэйг завхай зайдан гэх мэтээр олон янзаар нэрлэдэг. Эдгээр vгнvvд нь аль ч vндэстэнд байдаг болохоор ийм эмэгтэйг vзэн ядах vзлээс урган гарсан болов уу гэж бодогддог. Бурхны номонд завхай эмийг буруушаасан ямар нэг номлол байдаг уу?
 
-Тэрсvvдийн номонд хаан хvн мянган эхнэр авч болдог гэдэг. Энэ нь хаан хvний эрдэм юм гэж дуурсгадаг. Мянган эмэгтэйг өөрийн гэргий болгоод авчихсан юм болохоор хэнтэй нь ч унтсан өөрийн ёсолж авсан эхнэрvvд болохоор аливаа нэгэн, олон хvнтэй явалдсан гэм гарахгvй гэж хаадаг. Эмэгтэй хvн арван эртэй явах юм бол хорвоод байхгvй бузар булай болгож, жигшин зэвvvцэн сvйд болдог. Тэгэхээр эмэгтэй хvнийг ингэж дооршоож, эр хvнийг дээршээж ялган салгаж vздэг нь тэрсvvдийн буруу ёс юм. Эр эм хоёр уг чанартаа бол адилхан. Эр эм хvнд дутуу зvйл байхгvй. Гэсэн хэдий ч язгуур өөр. Эрд байхгvй зvйлийг эмэгтэй нь нөхөж өгдөг. Эмэгтэйд байхгvй зvйлийг эр нь нөхөж өгч, эвсэн нэгдэж амьдардаг жамтай. Бие биенийхээ гадна дотно тал болж хоёр биенээ тэтгэх ёстой. Бас нэгэн номлолд “Олон хvнтэй явалддаг эмэгтэй олон хvн бие засдаг газар лугаа адилхан” гэж хэлсэн байдаг. Тийм учраас хувь заяагаар учирсан эр эм хоёр нийлж эхийн алтан хэвлийг бохирдуулж сэв оруулалгvй vр хvvхдийг гаргах ёстой. Ийм тохиолдолд эр эм хоёр vнэнч байж чадвал vр хvvхэд буянаар ирдэг. Хэрвээ vнэнч бус байх юм бол янз бvрийн муу vйлээр vр хvvхдvvд ирэх отоосонд өөрсдөө өртөөд төрсөн хvvхдvvд нь өөрсдийг нь тамлан зовоох уршигт vйлийг авчирдаг олон талын шалтгаан байна. Энэ нь эр нөхөртэй хэрнээ өөр хvмvvстэй явалдахаас vvдэж гарах. Харин нэг хvнээс салаад өөр хvнтэй суух бол өөр хэрэг шvv. Энэ нь өөрт тань туслахын тухайтад гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хvнийг янз бvр хэлж, доорд vзэж хэт нэг талыг барьж болохгvй. 
 
-Ер нь замбараагvй хурьцал амь насанд цөвтэй юу?
 
-Хvний идсэн уусан таван аяга хоол ундны шимээс хvний нэгэн дусал цус бvтдэг. Нэгэн аяга цуснаас дуслын нэг нарийн хувь бvтдэг. Тэгэхээр дусал гэдэг хvний шим байдаг. Yvнийг алдалгvй өөртөө ариглаж байх юм бол хvний өөрийнх нь эрч хvч, биеийн чалх нь өнө удаан хадгалагддаг. 
Өөрөө өөрийнхөө хэмжээ хязгаартай ирсэн амь нас болоод биеийн тэнхээ чалхыг тэтгэж өгөх нандин зvйл байдаг. Иймээс сахил авч, хорьж, номын явдалд ордог нь угаас дусал гэдэг зvйл ямар их хэрэгтэй болохоос холбогдож гарсан асуудал. Тэгээд ч эр эм хоёрын энгэр зөрvvлэх өдөр судар, номын ёстой холбогдсон маш нарийн уламжлалт ном бий. Бид мэдэхгvйгээсээ болоод өөрөө өөрийгөө дандаа хорлож байдаг. Дуртай, хvссэн vедээ эр эм хоёр буруу хурьцвал өчнөөн олон сайн муу зvйлvvд отчихсон байдаг. Хvн амьд явахын баталгаа байхгvй. Угаас vхлийн мянган отоосонд байж байдаг. Далайн хөөс мэт эмзэг биетэй. Хvний нас тэнгэрийн гялбаа мэт хурдан. 
Эр эмийн ажлыг хийхэд дээр дурьдсан өр төлөөс, эрлэг, өс хонзонгийн сvнснvvд хариугаа авах гээд отчихсон байна. Энэ олон отоосон дундаас авралтай буянтай vр өөртөө сонгож авахын тухайтад бид уламжлалт энэ талын ёсыг мэдэх хэрэгтэй. Эр эмийн хурьцлыг эгэлийн ёсоор хийвэл дуслаа алдаж өөрийн хvчээ барна. Харин тvvний хариуд эрч хvчийг эргэж олж авах увьдист урвуулж дуслыг хэрэглэх маш том номын ёс бий. Энэ бvхэнд суралцахын тулд Монголын уламжлалт номлол бvтээлээс vзэж харах хэрэгтэй.
 
-Харш муу өдрөө хурьцсанаас vvдээд ямар гай тохиолдох вэ. Тvvнээс болоод vр хvvхэд нь яаж явах бол…
 
-Бар, туулай жилтэй хvмvvс бич, тахиа жилтэй хvнтэй энгэр зөрvvлбээс төмөр саа тусаж, хамар мурийх нигууртай хэмээдэг. Зарим нь таарахгvй хvнтэйгээ энгэр зөрvvлбэл усан саа тусч бөөр нь татаж, бөгтөр болно. Гал саа тусаж, хэл нь татна. Мөн бас шороон саа тусаж, гар нь тахийна. Модон саа тусаж нvд нь гэмтэнэ гэх мэтчилэнгээр судар номонд өгvvлсэн байдаг. Энгэр зөрvvлэх харш гараг гэж бий. Бар, туулай жилтэй хvмvvс сугар гарагт энгэр зөрvvлбээс өвдөг бэлхvvсээр өвддөг өвчтэй болно. Зvрх, эгэм, далаар өвдөх, ходоод, ам гэмтдэг, толгой хоолой өвддөг өвчтэй болно. 
Хvн өнгөрснөөс хойш 49 хоногийн дотор энгэр зөрvvлдэггvй. Бас хvний сvлд шинийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг. Шинийн 15, 30-нд бvх биенд явдаг учраас энэ өдөр цээрлэдэг. Учир нь 15-ны сар тэргэл болдог. Сар дэлхийд ойртож байгаагийн шинж. Сарны тvлхэх хvчин дэлхийд нөлөөлж, дэлхий бvслvvрээрээ цvлхийхэд далайн тvрэлт болдог. Энэ vед эмэгтэй хvний сав руу тvлхэлт ороход хоёр галтай утас нийлсэн мэт болж гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хvний хэл ам нь татвалзах, гар хөл мурийж, тахийдаг. Мөн 30-нд буюу битvvн болоход сар дэлхийгээс холддог. Сарны татах хvчин дэлхийн хvчнээс зугтаж далайд таталт болдог. Энэ vед эмэгтэй хvний сав агшиж сарны хир нь шавхагддаг учир хэрвээ энгэр зөрvvлбэл усан саа тусна гэх мэтчилэн бvгдийг нь нарийн заасан байдаг юм. Тэгэхээр энэ бvхнийг мэдэж байх нь зохистой.
 
-Биеэ vнэлэх нь нvгэлд орох уу?
 
-Угаас vvнийг хорьсон байдаг. Биеэр vйлдэх гурван нvгэл байдаг. 
-Амьтны амь таслах,
-Өгөөгvй зvйлийг авахгvй байх, 
-Энгэр зөрvvлэх ёсыг буруу vйлдэхгvй байх...
Энэ бvхэн хvн бvхний сахиж байх ёстой таван сахилын тоонд ордог. Тэгэхээр биеэ vнэлэх энэ явдал нь муу vйлд орно. Энэ бvгдийг засаж залруулж, vнэн ёсоор сэтгэлээр өөрт нь ойлгуулъя гэвэл ясли, цэцэрлэгээс нь эхлээд бага, дунд сургуульд уламжлалт ёс заншил, хvн болгож хvмvvжvvлдэг нарийн ёсноос суралцуулах хэрэгтэй юм. 
 
-Хэвлийдээ vрээ тээсэн хэрнээ хvvхдийнхээ эцгээс өөр хvнтэй хурьцахад vр нь бузартаад өвчлөмтгий, ороомтгой хvvхэд төрдөг гэж vнэн үү?
 
-Хэвлийдээ vр тээж байгаа эмэгтэй хvн угаас эр эмийн ажлыг хорьдог юм. Хэвлий дэх хvvхэд ээж ямар байна, тvvнээс зуу дахин мэдрэмтгий байдаг. Учир хэвлий дэх vр гэдэг нь их эмзэг амьтан юм. Эх хvн хэт халуун юм уухад хvvхэд нь буцламгай халуун ширэмд буй мэт зовдог. Хэт хvйтэн юм уухад мөс рvv орсон мэт даарч зовно. Yсэрч харайхад хавцал ганга руу унаж буй мэт айж байдаг. Хөл хvндтэй ийм vед эр эмийн ажлыг хийхэд хадны завсар хавчуулсан юм шиг шахаж зовоодог. Ээжээс гарч хорвоод мэндлэхдээ хvртэл мөн л зовж байдаг. 
 
-Хvний нялх vр хvvхдийн тэр эмзэглэлийг vгээр яаж илэрхийлдэг вэ?
 
-Хvvхэд төрөхдөө арьсаа амьдаараа хуулуулж буй мэт зовохоос гадна хуулсан махан дээр нь батгана, шумуул хазаж байгаа мэт часхийн өвдөх, зөөлөн гараар барихад хvртэл харцага болжмор шvvрч байгаа мэт, зөөлөн даавуунд боож авахад өргөстэй харгана хийсэн мэт зовно. Тийм учраас эх хvн хэвлийдээ хvvхэд тээж байхдаа баримталдаг нарийн ёс байна. Хvvхдийг анх олдсон цагаас нь эхэлж хvмvvжvvлдэг. Төрөл олохдоо буянаар хvvхэд олох хэрэгтэй. Жирэмсэн эх хvний идэх хоол, явах явдал тvvнтэй харьцах харьцаа гээд уламжлалт зан vйлийн номонд тусгасан байгаа. Хvvхдийг гарсных нь дараа гурван насны хооронд маш нарийн хvмvvжvvлдэг уламжлал байна. Энэ vед хvvхэд бурхан байдаг. Бурхан байдаг чанарыг бурхнаар хэвшvvлэхийн тухайтад хичээдэг ёс бий. Яг энэ vед хvн болох бvх суурь сэтгэл санаа биед нь сууж өгдөг vе юм. Ёс ийм байхад юун жирэмсэн хэрнээ нөхрөөсөө өөр хvнтэй явалдах. 
 
-Зарим гэр бvлийн хоёр маш их хэрэлддэг. Тийм айл их л гундуу харагддаг?
 
-Эр эм хоёр бие биедээ хайрласан дурласан сэтгэлээр нийлдэг. Сэтгэл хөрвөл угаас хоёр их язгуур, өөр аймаг учраас vргэлжийн хэрvvл тэмцлээр орших магадлалтай гэж хэлсэн байдаг. Хэрэлдэж зодолдоод нөхөртөө хөөгдсөн хэрнээ дахин дахин эргэж очиж зодуулаад л явдаг бvсгvйчvvд байдаг. Энэ нь муу vйлээр сэтгэлтэй болчихоод тэр vйл нь барагдаагvй учраас бие биедээ зовж байсан ч татагдаад эргэж очиж зодуулаад явж байгаа юм. Yvнийгээ хайраар л цагаатгадаг. Тэр хайр нь муу vйлээр учирсан хайр шvv. Харин бие биенээ буянаар хайрласан сэтгэл нь хэвээр байвал vс нь дун мэт цайсан өвгөн ч чавганцынхаа өвөрт ороход өгvvлшгvй тэнгэрийн амгаланг амсдаг гэдэг. Тийм учраас өөрсдийгөө эвлэн зохилдох бие биенийхээ хооронд нэгдэн нийлж чадах тэр сайхан боломжийг гундааж огт болохгvй. Аль болох бvлээн сайхан байлгах талаас нь анхаарах хэрэгтэй. Бид энэ бvгдийг уламжлалт зурхайн номлолоос vзээд өөрсдийнхөө сэв орох зvйлийг хаагаад эрдэмтэй нийлэмжтэй талаас нь анхаарч байх хэрэгтэй юм. Yvнд мэдлэг, мэдрэмж хэрэгтэй. 
 
-Гэр бvлтэй холбоотой өөр ямар ямар бузрууд байдаг вэ?
 
-Гэр бvлтэй холбоотой олон бузруудыг мэдье гэвэл эр эм хоёр хослон амьдрах Монголынхоо уламжлалт ёсыг мэдэх хэрэгтэй. Yvнийг эс мэдвээс хичнээн сайхан буянаар нийлсэн эр эм хоёр байлаа ч амьдрал нь там болно шvv. Манайхан энэ ёсыг мэдэхгvйгээсээ болж асар их хямралд орж байна. 
 
-Зарим хvмvvс бие биенээ хардаж их хэрэлддэг. Хардах нь өвчин vv, хорлол уу?
 
-Манайхан хайртай бол хартай гэж хэлээд өөрсдийгөө өмөөрдөг. Хардана гэдэг сэтгэлийн том гэм юм. Өөрийн гэсэн эмэгтэйг миниймхийлэн атгаглан бариад тvvндээ ямар нэгэн гадны салхи ч хvргэхгvй дэндvv хар сэтгэлээр тачаасан хэрэг шvv дээ. Энэ бол асар муу сэтгэл. Тэгэхээр тухайн хvнээ хайрлаж байгаа бол харамлаж хардах биш, тухайн тэр хайрласан хvн нь жаргалтай байх ямар нэгэн боломж байх л юм бол тvvнийх нь төлөө баясаж амьдрах хэрэгтэй. Ийм өгөөмөр, өглөгч хайраар өөрийгөө хувиргах хэрэгтэй. Тэгэхийн бол харамлаж хардсанаас нь илvv маш их хайр эргэж өгөгддөг хорвоогийн жам байна. 
Энэ миний бие гээд худгийн мэлхий шиг өөрийгөө барих нь энэ бол би юм гэж андуурсантай адил юм. Хvн хараад хараа хаана хvрнэ вэ тэр хэмжээнд бие оршин тогтнодогийг ойлгох хэрэгтэй. Би аль хvртэл сэтгэх нь вэ хэдэн зуун мянган оддын ертөнцөд би очиж чадна. 
Сэтгэл хvрч байгаа газар л бие оршин тогтнож чадаж байна. Тэгэхээр хvн гэдэг сэтгэлийн амьтан юм. Өөрийгөө агуу их задалсны хэрээр агуу их зvйл өөрийнх нь эзэмшилд ирж, өөрийг нь нээж өгдөг. Тийм хайрыг vvсгэж чадахгvй, хардаж мах цусан цогцосны төлөө өөрийнхөө сэтгэлийг золиосолж өөрийгөө дэнчинд тавина гэдэг харамсал, эмгэнэл юм. Эцсийн эцэст хайрлаад, харамлаад байсан бие цогцос нь яг нарийндаа бол өчнөөн олон хорхой дотор нь шимэгчлэн амьдарч байгаа, арьсыг нь хуулаад хаячихвал ямар аймаар юм байгаа бол. Өнгөц нэг дvрсэн дээр тогтсон бие шvv дээ. Нvд нь хөөрхөн гээд байх юм. Ясан их ухархайд суусан усан цэврvv шvv дээ. Уруул нь сайхан гээд байх юм. Бохирын урсгал цувуулсан муухай нvх шvv дээ гээд янз бvрээр бvдvvн бие цогцсонд тачаах сэтгэлийг нь хувиргахын тул задлаад ярьдаг. 
 
-Эр хvнийг гомдоох муу. Эр хvнийг гомдоосон хvн өөдөлдөггvй гэж хvмvvс ярьдаг. Эр нөхрөө гомдоосон гэнэ лээ тэгээд өөдлөхгvй байгаа юм гэж ч ярьдаг. Ийм уялдаа холбоо байж болох уу?
 
-Эр ч бай, эм ч бай хэн хэнийхээ сэтгэлд сэв хийнэ гэдэг сайн зvйл огт биш. Бие биедээ эр, эм хоёр дутууг нь нөхөж, дундуурыг нь дvvргэж зовоход нь жаргааж, алдахад нь тvших гэж нэгэн биений хоёр тал, нэгэн гэрийн хоёр тулгуур багана болох гэж нийлсэн байдаг. 
Хажуудахынхаа сэтгэлийг ямар хvнд байдалд оруулна тэрний хэрээр өөрөө илvv зовно. Өөрөө гаднаа хямарсан ч гэсэн гэртээ орж ирэхдээ тvvнийгээ нуугаад, харин гэр бvлийнхээ уур амьсгалаар өөрийгөө тайтгаруулж, сайхан аз жаргалын диваажингийн оронг өөрийн гэртээ vvсгэх хэрэгтэй. 
Гадна талд зовохдоо бушуухан гэртээ очиж яс амрахсан гэж баярлаж, тэмvvлдэг тийм жаргалын өлгий болох хэрэгтэй. Чоно vvрэндээ өлзийтэй гэж манайхан ярьдаг. Чонын vvрэнд анчин ороод бэлтрэгийг нь хөнөөж байхад урж, дайрдаггvй шvv дээ. Араатан хvртэл vvрэндээ тийм их сэтгэлийн гай зовлон дайрсан ч өөрийгөө барьж чадаж байхад хvн гэдэг амьтан өөрийнхөө хослон амьдарч байгаа гэр бvлээ хямраана гэдэг чононоос дор байгааг харуулж байна. Тиймдээ ч тэнгэрлэг амьтан нэрийг чоно аваа биз. 
 
-Эрчvvд хvvхнvvдээс арай богино насалдаг нь хийдэг нvгэлтэй нь холбоотой юу?
 
-Энэ бол ертөнцийн ёс юм. Эр, эм гэлтгvй ямар vйл нvгэл vйлдэнэ, тvvн шигээ vйлийг эдэлнэ. Бусдын аминд халдаж, цөв оруулах л юм бол өөрийнхөө амь насанд цөв оруулж байна гэсэн vг. 
Хэрвээ насаа уртасгая гэвэл амьтны амийг аварч, өршөөж хайрла. Тэгвэл урт наслах боломжоо нээнэ. Бусдын амь насыг тоодоггvй, хайхардаггvй хvн өөрийнхөө амь насыг тоохгvй хайрлахгvй байгаагийн шинж. Хvний хийж байгаа vйлээр сайн мууг нь шинждэг. Хvvхдийг тоглож байгаа тоглоомоор ирээдvйд ямар хvн болохыг нь шинждэг. Yvнд мэргэ төлөг хэрэггvй. Цэцэн мэргэн ухаан хэрэгтэй.
 
-Олон эхнэр солих нь нvгэл vv?
 
-Эр эмийн ариун ёс журмыг vл сахих нь нvгэлд тооцогдоно гэж ойлгох хэрэгтэй.
 
-Нууц амрагийн талаар бурхны номонд өгvvлсэн байх уу. Амьдрал дээр бол байдаг л зvйл шvv дээ?
 
-Амьдралд байдаг зvйл гээд аливаа нэгэн зvйл өөрт нь гай гамшиг тарих тvгшvvр төрvvлж, нууж хаах хэрэгтэй эвлэрч болохгvй шvv дээ. Тэр нь илэрвэл ямар нэг байдлаар өөрөө хvнд байдалд орно. Мэдсээр байж галаар тоглоно гэдэг огт юм боддоггvй хvний хийж байгаа зvйл. Орчлонд бvх зvйл хяналтгvй байсан бол өнөөдөр хvний амьдрал там л байх байсан. 
Тийм учраас эртнээс их хаадууд угаас мууг нь цээрлvvж, сайныг нь тэтгэсэн засаглалыг явуулж байсан. Тэрний хvчинд бид өнөөдөр сайн мууг ялгаж суухтайгаа байна. Энэ бол сайн vйлийг дэмжихийн тухайтад зvтгэсэн эцэг өвгөдөөс дамжин уламжлагдсан бидний амар амгалан байх ёсыг тогтоон өгсөн их ёс. 
Сайн мууг ялгахгvй амьдралд байдаг зvйл гэж мэдсээр байж өөрсдийгөө хорлох, хуурах хэрэггvй. Юм хэдий хэцvv ч бид багийг нь хуулж дотрыг нь гаргаж нягтлан vзэж байж шийдэх хэрэгтэй. Тэгэхээр “Долоо хэмжиж байж нэг огтол, мөн аливаа зvйлийг хэлэхдээ долоо бодож байж нэг удаа хэл” гэж байдаг.
 
 
-Хvмvvс сайн сайхан юугаарч дутахгvй амьдрахыг аз жаргал гэж боддог. Энэ тухай…
 
-Сайн сайхан юугаар ч дутахгvй, эд хөрөнгөтэй бол жаргалтай байдаг гэж бид ярьдаг. Эд хөрөнгөтэй байснаар хvн аз жаргалтай байдаггvйг хvн төрөлхтний амьдрал харуулсаар байдаг. Харин хураасны хэрээр хадгалах хамгаалах, арвижуулах гэх мэтчилэн өчнөөн олон зовлон нэмэгддэг. Тэгэхээр хvн гадны эд хөрөнгөнд дулдуйдаж жаргадаг гэдэг худлаа. Харин дотоод сэтгэлээсээ хамаарч, жаргах зовох нь шийдэгддэг гэдгийг ухаараарай. Хvн өөрийгөө оюун ухаанаа боловсруулан, хөгжvvлж, орчлон ертөнц болоод өөрийнхөө мөн чанарыг танин мэдэж зовлонгийн шалтгаанаа хаах аргад мэрийх хэрэгтэй. Тэгж байж бид зөв зvйтэй зам дээр зогсоно. 
Эцсийн эцэст эд хөрөнгө хийгээд аливаа эрх тушаал, нэр алдар болгон чинь угаас энэ бvгд дотоод сэтгэлд байдаг юм. Бидний буян гэгддэг бvх vйл чинь бид эдийн тэнгэрийг сэрээн бадраахын тухайтад хийж байгаа зан vйл юм. Харам гэдэг зvйлийг өглөгөөр ялан дийлж чадвал бидэнд эд хөрөнгө хуран цуглах vvд хаалга нээгдэнэ. Бид сайн юмаа муу сэтгэлээр хаачихаад байдаг. Аливаа нэгэн орж ирэх зvйлийг хаана гэдэг өөрт байгаагийн муу шинж. Муу сэтгэлээ дарвал хариуд нь бvх юм нээгдэж сайн зvйл ирнэ гэж итгэж болно. 
 
-Жирэмсэн эх шинэ төрөх хvvхдээ сайн хvн болгоё гэвэл хэдийд ямар зvйлийг анхаарвал зохилтой вэ?
 
-Эхийн умайд хvvхэд олсны дараа гэрийн эзэгтэй эх хvн бие шалтгаантай болсноос хойш хажуулдаж амраад байдаггvй. Далийж суухгvй, янз бvрээр хэлбийж зогсохгvй, нийлэмжгvй зvйлийг идэхгvй, огтолсон зvйл нь тэгш бус бол иддэггvй, тvшлэгтэй сандалд суудаггvй, нvдээр аливаа зохисгvй зvйлийг харахгvй байхыг хичээж, чихээр янз бvрийн хурьцангуй дуу сонсохгvй байх хэрэгтэй. Өглөө vдэшт уянгалаг сайхан шvлэглэл, дуулал сонсож, төв чигч дандаа сайхан зvйлийг хэлж, сонсож явах юм бол төрсөн хvvхэд нь төлөв төв, шударга, эрдэм нь хvнээс хэтэрхий болно гэсэн байдаг.
 
-Тэгвэл vр хvvхдээ бvр хэвлийдээ байхаас нь сурган хvмvvжvvлж болох нь ээ?
 
-Тийм. Vvнийг хэвлий доторх vр хvvхдийг сургамуй гэж хэлж байгаа юм. Хvvхдийг хэвлий дотор хvмvvжvvлж сургана гэдэг эх эцэг хvний vvрэгтэй шууд холбоотой. Жирэмсэн vедээ эх хvн янз бvрийн юм нэхэхийг цээрлэдэг. Учир нь гэдсэн дэх хvvхэд хvйндээ ороолдоно гэж vздэг. Мөн олс дээсэн дээр алхуулдаггvй. Бие давхар vед өмнvvр нь хөндлөн гулд гардаггvй гэх мэтчилэнгийн уламжлалт олон зvйл бий. Ирээдvйд залрах гэж буй тухайн хvнийг хэдий буянаар олдсон ч гэсэн хэвлийд байх vеэс нь зөв сургаж чадаагvй бол гарсан хойноо эргээд гэр бvлийг сайн сайхан явахад зовлон авчрах vр дагаврыг vvсгэдэг учраас анхлан хvvхдийг олдсон цагаас нь ариглахыг эрхэмлэх хэрэгтэй. 
 
-Хvмvvний амьдралд хамгийн эрхэм чухал нь юу вэ? 
 
-Эр эм хоёр болж нийлсэн нь хамгийн чухал юм. Эр нь эмийг гэр болгож эм нь эрийгээ дагаж, тогтсоноос бус эр нь эмээсээ илvv болсон ёс байхгvй. Эм нь эрээсээ дутуу болсон учир байхгvй юм. Энэ нь арга билэг хоёр найралдах юм бол сая тvмэн бодис хvмvvжихийн билэг бvрдэх, тэнгэр газар нийлвээс тvмэн бодис нэвтрэх хэмээсэн эртний ёс байна. “Гаднах ажлыг эр мэддэг, гарах орохыг эм нь мэднэ. Аян замыг аав нь мэддэг, ааль аашийг ээж нь мэддэг. Ардаг догшиныг аав нь мэднэ, авах гээхийг ээж нь мэднэ” гэсэн байдаг. 
Тэгэхээр vvн дээр vндэслээд эр эм хоёр бие биенээ хvндлэхийн сацуу оршихын гол vндэс нь нэгнийхээ дутууг нөгөө нь нөхөж байхаар гэр бvл зохилдсон байна шvv дээ. Чингис хаан хvртэл эр эм хоёрын ёсыг нарийн хэлж хадамд очих охиндоо хvртэл “Эм хvнд алтан төр, ариун нэр, авааль нөхөр гэж эрхэмлэж явбал зохих гурван зvйл бий. Алтан төрөө дээдэлбэл алдар нэр аяндаа ирнэ. Алдар нэр ирвэл авааль хань vл орхино” гэж хэлсэн байдаг. Иймээс эр эм хоёр бие биенээ нөхөж амьдрах тvшиг тулгуур болох, хамтран амьдрах ёсыг уламжлалт ном судруудаас нарийн сайн мэдээрэй. Айл гэр өнгөтэй, өөдтэй явахын гол эрхэмлэх зvйл бол бидний уламжлалд тогтсон гэр бvлийн амьдрал дахь зовлон гардаг зvйлийг нь хааж, эрдэм гаргаж, хөгжих талыг нь тэтгэн өгсөн зvйлийг эрхэм болгон гэр орондоо бvрдvvлвэл сайн сайхан болно. 

Ханийн тэнгэр ,урийн заяа

Мэдээний зураг,
Бурхан урлаач Д.Ухаанзаяатай хийсэн ярилцлага хүргэж байна.
-Яагаад “ Ханийн тэнгэр, Үрийн буян ” сэдвээр лекц унших болов?
-Нөхөргүй, ханиа зөв сонгоогүй эмэгтэйчүүд, үр хүүхэд тогтохгүй, үргүй хүн маш олон болсон. Хүүхэд төрсөн ч гэсэн янз бүрийн суурь өвчтэй, бие бялдрын хувьд сул дорой хүүхэд их гарч байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр ханиа зөв сонгоогүйгээс болж байгаа юм. Ханиа хэрхэн, зөв сонгоход бэрийн зурхай маш чухал. Бэрийн зурхай дээр ивээл харш жил байдаг, үүнийг харгалзахгүйгээр нууц эрхтний харшаар учирчих юм бол хайр сэтгэл байсан ч үр хүүхэд заяахгүй болчих зэргээр нарийн нарийн зүйл байгаа. Мөн хүний хийморь лундаа яагаад доройтдог юм? Хүн яагаад хань ижилгүй удаан явж байна? Үр хүүхэд яагаад олдохгүй байна? Яагаад зулбаж байна? Нэр өгөх ёс ямар байдаг вэ? Хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх вэ? Ураг олдохоос өмнө үр хүүхэд олох ажлыг хэрхэн яаж үйлдэх ёстой вэ? Эрүүл саруул оюунлаг хүүхэн яаж төрүүлэх үү? Төрсний дараа хүүхдэд яаж ямар нэр хайрлах уу? Хүүхдийг ширэг заслын судар гэж ямар юм байх уу? Нялхсын 15 ад гэж юу байх уу? Хүүхэд доройтох шалтгааныг тайлбарлаж заслын ном уншиж, Бүжинлхам бурхан тахих, жилийн заслыг энэ лекцээрээ хийхээр төлөвлөөд байна.
-Сүүлийн үед өрх толгойлсон ганц бие ээжүүд их байгаа. Тэдгээр эмэгтэйчүүд ханийн тэнгэргүй байна гэсэн үг үү?
- Олон шалтгаанаас болоод байна. Энгийн дээрээ тухайн хүний төрх, байгаа байдал, ааш, зан харьцаа, мэдлэг боловсрол. Нөгөө талаас ханийн тэнгэр доройтсон байна гэж үздэг. Хүн бүрийн биед заяаны таван тэнгэр гэж таван зүйл бие дээр нь оршдог юм байна л даа. Эрийн тэнгэр доройтоод ирэхээр ханийн учрахаа больдог. Үүн дээр айхтар бузрууд байдаг.
-Тухайлбал?
- Хормойн бузар, ширдэгний бузар, орны бузар, идээ ундааны бузар, газар орон нутгийн гээд олон зүйл байдаг. Ханьгүй байх шалтгаан олон эрэгтэй хүнтэй хамаа замбараагүй учирч явах, танихгүй хүний ор дэвсгэр, зочид буудалд хамаагүй хонож хэвтэх нь дэвсгэрийн бузар гэж айхтар юм байдаг. Хувцасны бузар гэхээр нас барсан хүний хувцсыг өмсөх, муу энергитэй хүмүүстэй уулзаж учрах зэргээс гадна удмын талын юм байна. Удмын талаасаа дангаараа ганцаараа байсан тохиолдол бий. Гэх мэтээр олон олон шалтгаан бий. Гол нь эрийн тэнгэр хаях, олон бузар нэгдэхээрээ ийм болж хувирч байгаа юм.
-Хүүхэдтэй болдоггүй хосууд цөөнгүй бий. Тэд хоорондоо зохицохгүй байна уу? Эсвэл хэн нэг нь үйлийн үрээ эдлээд тэгж байна уу?
- Олон шалтгаан байна л даа. Зөвхөн харшлаад байгаадаа ч биш. Үйлийн үр нь удмын талаасаа дамжаад ирсэн байж болно. Энгийн дээрээ өвчин, эрүүл мэнд, биеийн байдал, эд эс нь бохирдсон муудсан илжирсэн байх, эмэгтэйгийнх нь бие дуслыг хадгалж чадахгүй байх, эрэгтэйнх нь цагаан дусал муудсан байх, тэд хоорондоо угаасаа тохирохгүй байх талтай. Удмын талаасаа ганцаараа байх заяатай, үйлийн үр нь ганцаараа явах тавилантай үйлийг эдлэх шалтгаан байна.Энгийн дээрээ нууц эрхтний харш гэж байгаа юм л даа. Жил усаараа таараад байдаг ч нууц эрхтний харш гэхээрээ үр хүүхэд заяадаггүй. Над дээр арваад жил амьдарсан хос ирсэн. Ажил төрөл, бүх зүйл сайхан болоод байдаг, тэгш хэрнээ нууц эрхтний харш байж таарсан.
-Жил усны болон нууц эрхтний харшийг хамаагүй ээ гээд хамтран амьдарсан тохиолдолд ямар хүүхэд төрөх вэ?
- Нууц эрхтний харш гэхээрээ үр хүүхэд заяадаггүй. Заяасан ч гэсэн оюуны хомсдолтой хүүхэд төрдөг. Жилээрээ, мэнгээрээ харш байх юм бол хүүхэд нь усан саа, бөөрний согогтой эсвэл бөөр нь цоорхой хүүхэд төрнө. Саяхан над дээр миний нэвтрүүлгийг үзээд хүн ирж байсан. Нууц эрхтний харш байгаад бөөр нь цоорхой хүүхэдтэй болчихлоо одоо яах уу гээд ирж байсан. Залуус хэнэггүй, юм уншиж судалдаггүй, зөвхөн өнөөдрөөрөө, би бүхнийг мэдэж байна, өөртөө итгэлтэй байхад шашин хамаагүй гэж дур зоргоороо явсны хар гайгаар хүүхдүүд нь янз бүрийн ужиг өвчтэй төрдөг. Их хөөрхөн охинтой хоёр залуу бас ирж байсан. Ухаан санаа нь эрүүл ч хоёр хөл нь шөрмөсний суналттай болохоор хөл дээрээ тогтож чаддаггүй. Тэгээд хүүхэд олох ажлыг ямар үед хийсэн бэ гэхээр согтуу байхдаа хийсэн байгаа юм.
-Харш жил, мэнгэтэй улсууд суусан тохиолдолд харшийг нь салгана гэсэн байдаг юм уу?
- Байж болно. Буддын шашин, дорно дахины зурхайн шашинд ийм юм боллоо, ингээд чи өнгөрөө гээд хаядаггүй. Эргээд засах аргыг нь заадаг. Эзэн хичээх юм бол эргээд заяа хичээдэг. Тухайлбал эр эм хоёр дээр бэрийн зурхайгаар арваад зүйл гарч ирдэг. Мэнгэ, суудал, мах бодь, эзэн боолын харш, нууц эрхтний харш, од гарагийн ивээл харш гээд үзэхээр арваад зүйл гарч ирдгийн ихэнх нь таарч байх юм бол болно. 100 хувь тохирох заяаны хань, зүрхний амраг гэдэг бол маш ховор. Бүх юм нь таарч байна гэсэн үг. Заяаны амрагууд учирсан тохиолдолд хэрүүл уруул гарахгүй, гарсан ч гэсэн ойлголцдог, санаа оноо нийлнэ, хамтраад ажил үйлс зохицоод явна, хэн хэнийгээ хүндэлж хүлээцтэй байна. Нэгийгээ гундахад нь өргөөд явдаг, уйтгарласан цагт уйтгарыг нь гаргадаг, шантрах үед нь дэмждэг хосууд байна.
Харшийн засал бүгд байдаг, болно. Над дээр 40 хүрчихсэн дөрвөн хүүхэдтэй амьдрал нь жигдэрчихсэн хос ирж байсан. Үзсэн чинь жил нь харш, бас нилээн олон юм нь харш байсан. Одоо бид хоёр яанаа өчнөөн олон жил амьдарчихсан, хүүхдүүд байхад салалтай нь биш дээ гэдэг. Та хоёр хэрүүл уруул хийдэг үү гэхээр ерөөсөө үгүй, ойлголцдог гэж байгаа юм. Тэр хоёрын харшийг засаад өгсөн. Өөрсдөө хувийн энерги сайтай хүмүүс байсан. Сайн энерги нь харшийг даван туулаад гарч ирж чаддаг юм байна л даа. Дунд зэргийн энергитэй улсууд үүн дээр унаж байна шүү дээ.
-Хайр сэтгэл нь байдаг юм уу? Мөнгөнд нь болдог юм уу асар олон насны зөрүүтэй хосууд их байх юм?
- 12 гээд л үе мултарчхаж байгаа. Үе мултарсан хүнтэй сууна гэдэг бүх юм жоохон хэцүү л байдаг юм. Биеийн болоод сэтгэлийн жаргал эдэлж чадахаа болино. Гарсан хүүхэд нь бие султай өвчтэй хүүхэд гарна.
Мөн одооны эмэгтэйчүүдэд асуудал их байна. Төр ариун байхыг эрчүүд мэд, цус ариун байхыг бүсгүйчүүд мэд гэсэн үг бий ш дээ. Цусыг бохирдуулдаг гол нь юм нь эмэгтэйчүүдээс хамаарч байгаа. Энэ нь Монгол эрчүүдийн үнэлэмж буурсантай холбоотой. Тийм учраас Монгол эмэгтэйчүүд гадаад эрчүүдийг сонгож байгаа.
Энэ насны амьжиргаа эдийн засгаараа хангалуун амьдаръя гэж бодоод суухаар цус бохирдож байгаа хамгийн аймшигтай ажлыг тэд хийж байгаа юм. Хятад хүнтэй сууж байна.Цус холилдож маш олон эрлийз хүүхэд гарч байна. Энэ бол Монгол цус муудаж, эх оронч үзэл алга болно, Монголыг гэх хүн байхгүй болно. Монголыг хаяад бүгд гадагшаа явчихна.
Манай нэг шавийн найз хайр сэтгэлээрээ суусан байгаа юм. Ямар ч боловсролгүй залуутай 2-3 жил хамт амьдарсан. Амьдрал нь ерөөсөө дээшилдэггүй. Боловсролгүй хүн болохоор олигтой ажил олдоггүй, өмсөх зүүх, идэх уух, хэрэглэх нь ховордоод, амьдрал нь огт дээшилдэггүй. Ийм байдлаар амьдралд нухлагдаад ирэхээр найзууд нь дээшилж,дэвжээд байдаг. Хайр сэтгэлээрээ амьдарвал үргэлж ядуу зүдүү амьдрах юм байна гээд салсан байгаа юм. Салаад настайвтар баян хүнтэй суухаар өнөөх нь үнэхээр баян биш, өр зээлэнд баригдчихсан, эд зүйлээр тэтгэдэг, хүссэнг нь өгөөд байдаг. Тэгтэл тухайн хүнд биеийн болон сэтгэлийн жаргал байхгүй болдог. Хөгшин хүнтэй дур хүсэл бадрахгүй, мөнхийн орондоо уйлаастай. Хүний амьдралд биеийн жаргал болоод сэтгэлийн жаргал чухал байдаг юм байна л даа. Хоолгүй ч байсан, эр эмийн ажил хийх, биесээрээ хүрэлцэж хайрлах гэдэг хамгийн сайхан байдаг юм байна л даа. Тэр байхгүй болохоор бүх юм утгагүй болдог. Харахад аз жаргалтай харагддаг ч хөлөө эвхээд уйлаад суудаг. Дээрээс нь байнга хардаж, гэртээ түгжээд явчихдаг, байнга эрх чөлөөгүй болчихож байгаа юм. Тэгээд гадаад хүнтэй суусан байгаа юм. Монголд орж ирж байгаа гадаадуудын ихэнх нь эх орондоо өр зээлтэй болохоор манайд ирдэг юм байна л даа. Тэгээд хөгшин хүнтэй суудаг, бас л биеийн сэтгэлийн жаргалгүй, нутагт нь очоод шууд боол болгож, зодож, дарамталж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөнө. Барьцаалчихдаг болохоор оргож чадахгүй байсаар 15 жил болоод эх орондоо ирсэн хүн байна ш дээ. Тэгээд нөгөө хүн чинь муу ч сайн ч Монгол хүнтэйгээ сууна гэж ярьж байна. Монгол эрчүүдийн ихэнх нь мэдлэг, үнэлэмж, гэр бүлээ аваад явах чадамж сул болсон байна.
-Хүүхэд олох ажлыг ямар үед хийж болохгүй вэ?
-Хүүхэд олох ажлыг аадар бороо орсон үед, аянга цохисон үед, солонго татсан үед, ширүүн салхитай өдөр, сэтгэлийн хэт хөөрөлд автсан үед дандаа өвчтэй хүүхэд төрж байгаа. Мөн бурхан шүтээн, аав ээжийн дэргэд хийж болохгүй гэсэн нарийн нарийн заалтууд бий. Тэдгээрийг зөрчсөн тохиолдолд өвчтэй хүүхэд төрнө. Эрүүл төрсөн ч том болоод үймээн самуун дэгдээгч нэгэн болно гэж байдаг. Эдгээрийн талаар бид зах зухаас нь мэдээд авбал алдаа бага гарна.
Үүнийг би шинээр гаргаж ирээд ярьж багаа биш. Олон зууны өмнө бэрийн зурхай, эр эмийн зохицох ёсон гээд олон зуун жилийн тэртээгээс гараад үүнийг дагаж мөрдөөд, оюунлаг ачлал буяны авсаар өдий хүрсэн юм. Бид өнөөдөр яагаад үүнийг мэдэхгүй бусдыг дуурайж яваад байна вэ гэхээр эрдэмтэй лам хуврагуудаа бүгдийг нь устгуулчихсан. Энэ бүхнийг үр хүүхдүүдээ өвлүүлээд, нарийн хэлхээ холбоо тасрахгүй байсан байна. Монголчууд хүчирхэг байсан шалтган бол 13-р зуунд Чингис хаан тийм хүчирхэг байсан бэ? Гень сайтай байсан. Төрсөн хүүхэд бүр хүчирхэг баатар болж байсан. Аян дайнд бүгд чадамжтай. Жоохон хүүхэд хүртлээ морин дээрээс харвах чадвартай, өл хоол даах чадамжтай болсон. Одооны хүүхдүүд ямар болсон билээ? Их туранхай, төрөлхийн ходоод муутай, хоол шингээж чадахгүй, жоохон бээрвэл нус нь гоождог, төрөлхийн суурь харшилтай хүүхдүүд төрж байна. Үүний гол шалтгаан нь алтан ургийн угийн бичиг алдагдсан, холын хамаатан хоорондоо сууснаа мэддэггүй. Тэгээд хүүхдүүд нь харахад зүгээр мөртлөө сэтгэн бодох чадвар муутай, огцом ууртай, шийдвэр гаргахдаа удаан, маш удаан ойлгоцтой, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болчихсон байдаг.
Ийм хүүхэд том болоод асуудал гаргасны дараа нь бид нар хүмүүжил гэх мэтээр өнгөн талаас нь хэлдэг. үүнийг бүүр язгуур эх угаас нь ярих юм бол угийн бичиг, цус ойртолтын шалтгаан нь дороо гараад ирнэ. Тэгэхээр бид над асуудлыг авч үзэхдээ модны дээр байгаа навч алимыг нь ярих биш, язгуур үндэснээс ярих ёстой. Үндсийг нь ярихгүй мөчрийг нь тасдаж хаяад байна.
- Хүүхэд олох өдрийг буруу өдөр хийснээс болж хүүхэд төрчихвөл засал хийж ном унших уу? Нэрээр нь буян заяаг нь засах уу?
- Нэгэнт төрчихвөл хэцүү шүү дээ. Гажигтай төрвөл засахад хэцүү. Төрөхөөс нь өмнө аргалж болно. Аргална гэдэг нь авхуулна гэсэн үг үү?
- Үгүй ээ яалаа гэж дээ. Засал хийнэ. Тийм нүгэлтэй юм яаж хийж болохов. Над дээр үр хөндүүлнэ гэсэн хүн их ирдэг юм. Би хэзээ ч авахуул гэж хэлдэггүй. Надад тэгж хэлэх эрх байхгүй. Аборт хийж байгаа нь хүний амь хөнөөж байгаа хэрэг. Богд хааны бошго лүндэн дээр Цөвүүн цагт үрээ хөнөөгөөгүй эх хүн байхгүй болно гэсэн байдаг. Ихэнх эмэгтэй үр хөндүүлсэн байдаг. Ураг бүрэлдсэн бүрэлдээгүй үед нь эм уугаад гаргах нь өөрөө үрийн заяаг гомдоох хамгийн гол зүйл.Над дээр 40 орчим насны нэг эмэгтэй ирж байсан. Зурхайгаар үзэхээс наана ярилцаад үзсэн чинь хоёр удаа үр хөндүүлсэн байгаа юм. Нэгэнд нь оюутан байсан, нөгөө дээр нь хүсээгүй байсан болохоор авахуулсан, түүнээс хойш огт жирэмслээгүй гээд Солонгос, Тайланд яваад эмчилгээ хийлгэсэн гээд хэлж байсан. Үзэхээр үрийн заяа гомдсон гээд гараад ирж байгаа юм. Эмнэлгээр яваад ямар ч нэмэргүй.
Бас нэг компанийн захирал залуу эхнэртэйгээ хамт амьдраад 10 жил гаран болсон ч гэсэн ерөөсөө хүүхэдтэй болдоггүй гээд. Надаар хоёр жижигхэн, ижилхэн их хөөрхөн Бүжинлхам бүтээлгэсэн юм. Тэгээд удалгүй бүтээлгэсэн Бүжинлхам бурхантайгаа ижилхэн хоёр ихэр охинтой боллоо гээд ярьж байсан. Энэ мэт тохиолдлууд олон байна. Эндээс миний ярих гээд байгаа нэг зүйл бол эмэгтэйчүүд маань залуу насны алдаа, хэнэггүй юм боддоггүйгээсээ болоод үр хөндүүлдэг. Тэрний оронд хүүхдээ гаргаад хүнд өргүүлж болно, асрамжийн газар өгч болно, үр хөндүүлж л болохгүй. 
Үр хөндүүлсэн тохиолдолд амь тасалсан гээд хилэнцээ хураачхаж байгаа юм. Дахиад хэзээ ч бурхан тэнгэрээс үр хүүхэд заяахгүй байх шийтгэлийг бурхан тэнгэрээс өгчихөж байгаа юм. Бурхан үрийн зулай үнэрлээд сайхан амьдар гээд анх бэлэглээд өгч байхад устгачихаар үрийн тэнгэр нь гомдоод, уурлаад хилэгнэж ч болно. Тэгээд дахиад тэр хүнд хэзээ ч үр өгөхөө больчихож байгаа юм. Тэгэхээр үрийн тэнгэрээ л баясгана. Үнэн зүрхнээсээ наманчлаад аврал дуудуулах юм бол засарна. Алсуураа хүүхэдтэй болсон тохиолдол байна. Ингэхдээ өөрөөсөө хамаарах эрүүл мэнд, сэтгэл санаа, хоол унд гэх мэтээр бүх зүйлээ хийх хэрэгтэй.
-Тохиромжгүй өдөр олдсон хүүхдийг гэдсэнд байхад нь номын аргаар засаг гэсэн үг үү?
- Тэр бол нууц увдис байгаа юм. Хатуу нууц увдис хамаагүй й ярьдаг ч эд биш. Ураг олдсон үед эх хүн таван мөчиндөө сахиус зүүгээд явбал өвчингүй оюунлаг хүүхэд төрдөг нууц увдис байдаг.Барууны баячууд мундаг хувилгааныг залаад ураг олох цаг, хүүтэй болох уу охинтой болох уу гээд өдөр сараа сонгочихож байна. Сайн цагт төрөхөөс нь өмнө сахиусаа зүүлгээд, ном уншуулбал хүүхэд нь оюунлаг, буянаар ирж байгаа эрүүл байна.
Тэр өдрийн тэнгэр мэдэг гээд хамаа замбараагүй дуртай өдрөө хүүхэдтэй болж байна. Мэддэг юм болгон мэдлэг, мэддэггүй юм болгон дайсан болоод байгаа шүү дээ. Дур зоргоороо хүүхэдтэй болоод байхаар тэнэсэн сум тархинд гэгчээр аз мэдэг гээд явж байгаа. Хар таамгаар амьдарч болохгүй. Нийтлэгээрээ ийм байна. Дураа хөдөлсөн өдрөө хамаа замбараагүй хийснээс оюуны сааталтай, усан саа өвчинтэй хүүхэд төрнө ш дээ. Эрүүл хүүхэд төрсөн ч миний хэлснээр үймээн самуун дэгдээгч бүтэлгүй нэгэн болж төрнө
-Хүүхэдтэй болох ажлийг хэдэн наснаас эхлэвэл зохих вэ?
-Эмэгтэйн 16, эрэгтэйн 18 насанд хамгийн эрүүл хүүхэд төрөх нас гэж үздэг. Хойшлоод эмэгтэйн 20 , эрэгтэйн 30 нас бол гайгүй, хойшлох тусам муудаад л байгаа. Залуу дээрээ эрүүл хүүхэд гаргана гэж үздэг. Хөгшрөх тусмаа хүүхэдтэй болвол бие муутай хүүхэд төрдөг. Одоо үед бол эмэгтэй 30 , эрэгтэй 35 наснаас доош бол эрүүл хүүхэд төрнө.
-Хүүхдийн нэрэн дээр манайхан анхаарах больсон юм шиг санагддаг. Тухайлбал Хангарьд, Чингис гээд нэрлэхээ нэр хүнддэхгүй юу?
- Хүүхдийн нэрэн дээр маш том асуудал бий. Үүнийг би олон жил судаллаа. Нэр өгөх тусдаа судар онол, тогтолцоо байдаг. Үүнийг энгийн хүн битгий хэл лам нар ч мэддэггүй. Нэрийн сударт “Эцэг эх нь сэтгэлийн хөөрлөөр хамаа замбараагүй нэр өгч болохгүй” гэж заасан байгаа. Нэрийг лам багшаас эсвэл нэр судлаачаас асууж байж зална. Нэр зална гэж байгаа юм. Нэрийг дур зоргоороо өгчихвөл хүүхдийн хорлож байгаагаа асуудал болж байгаа. Нэрийг тааруулаад өгсөн бол тааруу хувь заяатай байсан ч гэсэн нэр нь хувь заяаг нь дээшээ татаад сайн явдаг. Өндөр заяатай төрсөн хүүхдэд таараагүй нэр өгчихвөл заяаг нь доош нь татдаг.
-Нэр хүнддэх гэдгийг тайлбарвал?
- Нэр хүнддэх, нэрийг цээрлэж өгнө. Нэрийг цээрлэж өгнө гэдэг нь хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ Хэн ч биш, Золбин нохой, Хүн биш гэх мэтээр нэрлэхийг хэлж байгаа юм. Тийм нэр өгчихөөр одооны хүүхдүүд битгий хэл эцэг эхчүүд мэдэхгүй ямар муухай нэртэй юм бэ гэж дооглож доромжилдог. Тэгж болдоггүй. Хуучин Хэн ч биш гэсэн нэртэй хүүхэд байх юм бол энхрий ороолгон хүүхэд байна, тэгэхээр энэ хүүхдийг хүндэтгэж харьцах ёстой, бохир аяганд хоол идүүлэхгүй, хамаагүй хиртэй хувцас өмсгөхгүй, гомдоож болохгүй юм байна гэж ойлгодог байсан. Одоо бол харин эсрэгээрээ болсон байна. Хүүхэд тогтоод амь нас нь батжаад 12 болон түүнээс дээш насанд нь харин цээрлэж өгсөн нэрийг сольж болдог. 0-5 насанд хүүхдийн амь нас батжаагүй байдаг. Амь нас батжаад ирсний дараагаар Билгүүндалай, Гэгээнгэрэлт ч гэсэн юм уу таарсан нэр өгч болно.
Нэр хүнддэх гэж юм байгаа. Бид мундаг хүн болог гээд Чингис, Бат гэж нэрлэдэг. Энэ нь буруу. Тэд агуу үйлсийг бүтээхээр тусгай одонд заяагдаж төрсөн өөр хүмүүс. Бид бол дэлхийн талыг байлдан дагуулсан тийм агуу хувь тавилантай байж чадахгүй. Энгийн сайхан явах хүнд хүчтэй нэр өгчихөөр нэрэндээ чирэгдээд баларч байгаа юм. Энэ нь нэр хүнддэх гэж байгаа юм.
Нэрэн дээр ус, ургамал, уул хад, мод, чулуу, адгуус амьтан, шувууны нэр өгч болохгүй. Тухайлбал амьтны нэр өгчихлөө гэж бодье. Цаад язгуураар нь бодоод үзэх юм бол хүн чинь энэ ертөнцөд сайн заяа, муу заяа гэж үндсэн хоёр хэсэгт хуваагдаж амьдардаг даа. Гурван сайн заяа гэдэгт хүний төрөл, тэнгэрийн төрөл, асурын төрөл багтдаг. Гурван муу заяа гэдэгт тамын төрөл, бирдийн төрөл, адгуусны төрөл багтдаг. Нөгөө адгуусны төрөл нь муу заяаны амьтан. Муу заяаны амьтны нэрийг сайн заяан хүнд өгчихөөр юу болох уу? Доош нь татаж, адгуус амьтан шиг болж хувирах нь байна. Араатанлаг болж байгаа чинь адгуусны нэр өгдөгтэй холбоотой. Ургамал, чулуу, хадны нэр өгч болохгүй. Уул усаа дээдлэлгүй л яахав. Гэхдээ бид чинь хүн, уулнаас илүү. Хүн гэгээрч бурхан болсон төрөл. Бидний төрлөөс бурхан төрж болсон. Тэгэхээр бид нар яах нь уу? Бурхан болох боломж байгаа. Тийм агуу цогцсыг олж авчихаад адгуусны нэр өгч болохгүй.
Гэхдээ ургамал, гол усны нэртэй сайн явж байгаа хүмүүс байна шүү дээ?
- Хувь хүний өөрийнх нь энерги, хийморь лундаа гэж нэг юм байдаг юм. Мөн дээд язгууртай бол ямар ч нэрийг өөрийншүүлээд даагаад аваад явах чадалтай байдаг. Сулхан энергитэй хүүхэд бол нэрэндээ дарагдаад шууд унадаг.
- Нэр буруу өгсөнг хэрхэн мэдэх боломжтой вэ?
- Нэр буруу өгснөөс хойш хүүхэд өвдөөд эхэлдэг. Шөнө унтахгүй уйлна, өвчин орооно, байнга уйлна, халуурна, хөлсөрнө. Гэхдээ үүнийг нэрнээс 100 хувь болж байгаа гэж үзэж болохгүй. Нялхсын 15 ад гэж хүүхдийг хорлож байдаг амьтад байна, тухайн нярай өөрөө айсан цочсон, суурь өвчтэй зэрэг байдаг. Гэхдээ нэрийг нь солихоор зүгээр болчихдог.
-Нэрийг өгөхдөө хэрхэн үзэх үү?
-Эхлээд тухайн хүүхдийнхээ төрсөн од гараг, барилдлагыг үзнэ. Тэгээд аав ээжийнх нь нэрийг судална. Тухайлбал аавыг нь Дорж гэдэг байлаа гэхэд нэрэнд нь Д О Р Ж байгаа үсгүүд ямар мах бодьтой үсгүүд вэ? Эр үү? Ус уу? Гал уу? Мод уу? Гэдгийг тогтооно. Үсэг болгон өөрийн махбодьтой байдаг. Тэрийг нь тоолж үзнэ. Нөхрийнх нь нэр ихэнх нь ус байлаа гэж бодье. За эхнэрийнх нь нэр Долгор. Ахиад ус нь давамгайлаад байна. Гал нь бага юм байна. Ингээд ав ээжийнх нь нэрэнд ус нь давамгайлаад байна. Шинэ төрсөн хүн нь усан мах бодьтой өдөр төрчихөж. Тэгэхээр энэ гэр бүл ус давамгайлчихлаа. Тэгэнгүүт яаж тэнцвэржүүлэх үү? Нэрээр нь л тэнцвэржүүлнэ. Тэгэхээр Сүмбэрбилгүүн гэж нэр өгнө. Яагаад гэвэл усан дээр хамгийн тогтвортой байдаг зүйл бол сүмбэр уул. Яагаад гэхээр битүү далайн усанд доошоогоо найман түмэн бэр, дээшээгээ найман түмэн бээрийн хэмжээнд сүмбэр уул оршиж байна. Тэгэхээр тэр хүүхэд тэнцвэржээд ирнэ. Дараа нь хувь тавиланг нь үзээд амь нас, ухаан мэдлэг, цог жавхлан, эд баялаг ямар байгааг харж байгаад нэр өгнө. Хэрвээ буян хишиг, ядуу зүдүү амьдрахаар байна. Тэрийг нь нөхөөд эдийн охин тэнгэрийн нэрийг өгчихөөр тэнцвэржиж байгаа юм. Норжинлхам гэдэг нь эдийн охин тэнгэр. Лхама гэдэг нь охин тэнгэр, Норжин гэдэг нь эд баялаг гэсэн утгатай үг.
Эрэгтэй хүүхдийн нэрэнд Очирыг оруулж болно. Очир гэдэг нь өөрөө өвчин, муу юмнаас бүх юмнаас хамгаалчих байгаа. Очирыг дийлэх юм энэ замбуулин хорвоод хаана ч байхгүй. Нэрэнд нь очир оршоочихбол тухайн хүүхэд бат бөх байдаг. Тухайлбал Дагвадорж Японы сумод яаж бужигнуулав даа? Нэрэнд нь хойно нь очир байна.
Алдартай хүмүүсийн нэрийг судлаад үзэхээр дандаа утгатай номын нэр байдаг. Утга учиргүй нэр нэг ч байхгүй. Тухайлбал Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын нэр ялан дийлэхийн эрдэнийн туг гэсэн утгатай. Жанцан гэдэг нь ялан дийлэхийн туг, норов гэдэг нь эрдэнэ эсэн утгатай. Тэр хүн оюун санааны ертөнцөд хэзээ ч ялагахгүй, байнга манлайлж явна гэсэн утгатай. Р.Чойном гээд суут яруу найрагч байсан. Чой гэдэг нь ном, ном- нугууд гэсэн утгатай. Ном нугууд буюу номын далай гэсэн утгатай. Чойжамц гээд манай хамба лам байна шүү дээ. Номын далай гэсэн утгатай нэр. Өөрөө номын далай болсон хүн болохоор энэ олон шашны барьж чадаж яваа хүч чадал нэрэнд нь ч байна, өөрт нь ч оршсон байна.
Юм бүхэн цогцоороо бүрэлддэг байна л даа. Өрөөсгөл салангид байгаад ганц ажлыг бүтээдэггүйн юм байна. Тухайлбал нэг агуу баатар төрөхөд морь өөр газар төрж байдаг. Тэгээд нэгнээ олоод, учраад, нэгдээд явдаг. Гол нь олох уу гэдэг л асуудал. Заяаны ханьтайгаа учрах уу төөрөөд явах уу? Хэрвээ зөв мэдлэгтэй бол учирна. Мэдлэггүй бол яг хажууд байгаа ч гэсэн зөрөөд яваад байдаг.
-Түвд, Санскрит нэрийг Монголоор орчуулаад өгч болох уу? Орчин үед хүүхдээ Түвд, Санскритаар нэрлэхээр дээр үеийн нэр гэх хандлага ажиглагддаг.
- Байна. Тухайлбал Бат гээд л болно. Бат гэдэг нь очир гэсэн үг. Базар гэдэг нь очир гэсэн үг. Түвд, Санскрит, Монгол хэлээр бүх юм явж байгаа.
Гэхдээ сонсголон нь тийм чухал биш. Тэр хүндээ таарсан байна гэдэг нь чухал. Тэрнээс Анужин, Бүжин гэдэг нэр сонсголонтой гээд сонговол мунхаг асуудал болно.Манай багш нар бол номонд бууснаар нь тас гээд л өгнө. Долгор гээд өгвөл эсэргүүцэх аргагүй. Долгор гэдэг нь цагаан дарь эх гэсэн үг. Должин гэдэг нэрийг эмээ нарын нэр гэдэг. Үгүй хамгийн гоё нэр. Ногоон дарь эх гэсэн утгатай. Нэрэн дээр ер нь нэг үетэй байх жоохон муу, хувь тавилан богино гэж үздэг. Бат, Эгшиглэн, Шүр, Сувд гэж өгөх дэмий.
-Бурхдын нэрийг хүнд өгөхөөр хүнддэх үү?
- Бурхдын нэрийг хүнд өгөх маш сайн. Бидний дунд Намсрайжав, Дэмчиггарав, Гонгоржав, Банзрагч, Сундуйжав, Жамсран, Манал гэсэн нэртэй хүмүүс байгаа. Эд бүгд бурхны нэр. Жишээ нь Манал гээд нэр байна. Эмийн хаан, отчийн хаан гээд хөх лагшинтай бурхан байна. Тэгэхээр тухайн хүн бие жоохон муутай байсан байх нь. Тэгээд тийм нэр өгсөн байна. Нэр бүхэн учиртай. Бие өвдөхөд Манал уншуулдаг. Тэр уншуулах гээд байгаа номыг нэрэнд нь оршоогоод өгчих юм бол нэрийг нь дуудах бүт тарни уншиж байгаа юм шиг болдог. Нөгөө хүндээ байнга эерэг нөлөөллийг үзүүлж байдаг.
Бурхан хүнийг зовлонгоос гэгээрүүлэхийн төлөө үйлс нь зорьдог болохоор тэрийг дуудуулж байвал сайн. Олон дахин дуудуулж байвал сайн. Харин хагасалж болохгүй.
-Зовж зүдэрч байгаа хүмүүстэй уулзахад өөрийгөө миний л тавилан юм байлгүй дээ гэж боддог тухайгаа хэлж байсан. Тийм муу явах заяатай хүн гэж байдаг юм уу? Эсвэл өөр учир байна уу?
-Ядуу явах хувь тавилан гэж ер нь байхгүй. Хүн болгон сайн сайхан явах хувь тавилантай. Тэрийг хэр оюуныхаа хэмжээгээр шүүрдэж авч чадаж байна? Хэр өөрөө хичээж байгаагаас шалтгаалан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг мундаг үг. Чи өөрөө хичээгээд номонд шамдаад, оюуны төвшинг дээшлүүлж чадвал тэр хэмжээнд чиний амьдрал оршино. Хүн өөрөө ухааныхаа хэрээр амьдардаг. Ухаангүй хүмүүс ядуу амьдардаг. Толгойгоо ажиллуулж, зөв хөдөлмөрлөөд явбал хүн бүр сайн сайхан амьдрах боломжтой.
-Уучлаарай сүүлийн үед шашингүй хүмүүс их байгаа?
-Өглөөд ядаж нэг арц уугиулж байх ёстой. Арцны үнэр нь өөрөө анхилам сайхан үнэртэй болохоор муу зүгийн хар муу юм тэнд байж чадахгүй, зугтаагаад оддог. Улмаар сайн зүгийн тэнгэрүүд цугладаг. Сайн зүгийн тэнгэрээс сайн л юм гарна. Бид өдөрт ядаж нэг удаа ариусгаж байх ёстой. Үгүй бол гэрт шалтгаангүй хэрүүл гарч, хүүхэд өвчин ороож, шөнө орой уйлдаг болчихно.
-Өнгө, дүрсний хугарал гэдгийг шашны талаас тайлбарлавал?
-Хамаагүй өнгө хиртээд эхлэхээр чөтгөр баясдаг. Төвөн өнгөнөөс дээш өнгө холилдохоор өнгө хиртэнэ гэж үздэг. Хоорондоо холилдож болохгүй аймшигтай өнгө гэж байдаг. Хатан өнгө тойн өнгө хоёр хоорондоо холилдох юм бол чөтгөр ч гутмаар аймшигтай үйл явдал болно гэж байна ш дээ. /Хатан өнгө гэдэг нь гоё ягаан өнгө, тойн өнгө гэдэг нь хондон шаргал өнгө/
-Шашингүй, залуу гэр бүлүүд гэртээ авангард зураг их өлгөх болсон. Энэ нь зөв үү?
- Авангард зураг гээд өнгөний болон дүрсний хугаралд орсон аймшигтай зурагнуудыг тавьчихаад байгаад байдаг. Тэр нь дандаа муу юмыг оршоогоод сөрөг энергийг дуудаад байдаг. Манай эцэг өвгөд эртнээс гэртээ эвтэй дөрвөн амьтан, жаргалын найман морь, дөрвөн хүчтэн, цагаан өвгөн зэрэг билэгдэлт зургийг гэртээ залдаг байсан. Энэ нь зүгээр нэг зураг биш. Цаанаа нарийн утгыг агуулж байгаа. Эвтэй дөрвөн амьтан гэр бүлд хэрүүл уруул гаргахгүй, эв найрамдлыг билэгдэж байгаа юм. Таяг тулсан урт цагаан сахалтай өвгөн байдаг. Тэр нь зургаан урт настай амьтан нэг доор байгаа юм. Тэр байсан тохиолдолд газар ус, үер, гал, араатны аюулаас хамгаалдаг. Цагаан өвгөн уул усны эзэн савдаг. Мөн хөдөө болон гадаад явахдаа Цагаан өвгөний сан заавал уншуулдаг. “Надад аврал одуулбал би сахин хамгаална” гэсэн тангаргийг Цагаан өвгөн өргөсөн байдаг. Маш олон зүйлээс хамгаалдаг. Болж өгвөл гэртээ билэгтэй зураг, шүтлэггүй бол эвтэй дөрвөн амьтан өлгөж байх хэрэгтэй.
-Нас барсан аав ээжийнхээ зурагны өмнө зул асаагаад байдаг. Уг нь эрт дээр үед бурхан бүтээлгээд тэрхүү бурхангаа шүтдэг байсан санагдах юм. Үүнийг та тайлбарлаж өгөхгүй юу?
- Нас барсан аав ээжийнхээ зургийг гэрт тавих сайн биш. Зургийг нь тавьдаг нь Монгол ёс биш юм. Үүний оронд талийгаачийн зургийг хадганд боогоод дээр газар далд хийж тавьдаг. Цагаан сарын шинийн нэгнээс 15 хүртэлхи билэгт сайн өдрүүдэд гаргаад урд нь зул хүж тавиад, буянаа хураагаад тэгээд буцаагаад далд хийчих ёстой. Зургийг нь байнга ил байлгаад байхаар сүнс нь тонилж чадахгүй, ил байгаа зургандаа тачаагаад, амьд байгаа юм болов уу гэж боддог талтай. Яагаад гэхээр хүмүүс урд нь идээ будаа өргөөд байхаар тэрэндээ хорогдоод ертөнцөд гацах аюултай. Уг нь сүнс нь сайн төрөлд очоод цаашаа явах ёстой. Тиймээс зураг тавьдаг нь манай ёс биш.
Манайхан бол алтан саванд гарсан бурхныг нь бүтээлгээд, бурханд нь зул хүж өргөж, буянаа хураалгаад буяныг нь нэмж өгдөг. Гэгээрээгүй зурганд нь өргөөд байх ямар ч үр дүн байхгүй.
-Ярилцлагын төгсгөлд миний асуугаагүй, танд хэлье гэж бодсон зүйлс байгаа байх?
-Ерөөсөө уриалга л байгаа. Энэтхэг, Төвд, Монгол гурван улс эртнээс номт гурван улс гэдгээрээ алдаршсан. Номыг дээдэлж ирсэн, номоо торгонд ороож тахидаг ард түмэн дэлхий дээр цөөхөн. Эцэг өвгөдийнхөө үр сад болсон бид түүхийн нэгээхэн цаг бусдын орны золиосоос болж үед ёс уламжлалаасаа гээж, мартсан ард түмэн. Одоо дахин сэрж байгаа учраас бид Монгол хүн байхын тухай, Монгол улсын төлөө цохилох зүрхтэй байхын төлөө ёс уламжлалаа, оюун ухаанаараа дахин сэрэх цаг болсон. Бид гадаадын ямар нэгэн юмыг хуулбарлан авч ирэх биш, Монголчуудын үндэсний бахархал болсон дээл хувцсаараа гоёж, хаад дээдсийнхээ сургаалийг уншиж, оюунаа цэнэглээд орчин цагийн боловсролтой нэгтгэж чадвал жинхэнэ Монгол хүн болно. Монголоо алдсан хүн биш Монголоороо байх тухай ярьж байна. Одоо бүх хүн Монголоо алдчихаад байна. Эрт дээр үед эцэг өвгөд маань хүүхдээ элдвээр хочилдоггүй, Чи яасан Монголоо алдсан хүүхэд вэ гэж загнадаг байсан. Үүнээс хүүхэд Монгол хүн байхын тулд би залхуу байж болохгүй, унтаж болохгүй юм байна, худлаа ярьж болохгүй юм байна гэдгийг ойлгож багаас нь эх оронч үзлийг суулгаж өгдөг. Тэгэхээр Монголоо алдахгүй Монголоороо байцгаая. Эцэг өвгөдийнхөө өв соёл, ариун нандин сургааль, уламжлалыг өөртөө шингээж аваад алдахгүй зөв амьдаръя. Зөв ухаарал, зөв эрдэм мэдлэг төлөвшсөн хүнд хэзээ ч худалд хуурмаг, муу зүйлийг тулган хүлээлгэж, оршоож чадахгүй.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

ЭНЭ ЦАГ МӨЧИД МИНИЙ БЛОГОД ЗОЧИЛЖ БУЙ ХЭН БҮХЭНД САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ

Дилав Хутагт

МОНГОЛД БУДДИЗМ ЖИНХЭНЭ ЁСООРОО ҮЛДЭХЭД ЛАМ НАРЫН ЦЭВЭР ЁС ЗҮЙ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ЭНХМАА НЬ БОДДОГ

100 чухал сэдэв ТЭНГЭР ҮЗЭЛ